Би охиноо өгөөд явуулах ёстой юу?

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би энэ сайтын олон уншигч нарын нэг. Удаан бодсоны эцэст та бүхнээс чин сэтгэлээсээ гуйхаар шийдлээ. Харамгүй зөвлөөрэй. Би одоо 30 гарч яваа. Эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд төрүүлэх боломжгүй. Энэ ч шалтгаанаар 10 гаруй жил хамт байсан анхны хайраасаа салсан. Эртхэн өөр хүнтэй сууж үр хүүхэдтэй болж амьдрал нь тэгшрэг гэж бодсондоо хүчээр хөөж явуулсан даа. Үүндээ одоо ч харамсдаг.

Дараа нь 2 жилийн өмнө энэ хүнтэй танилцсан. Их тусархуу, юманд сэтгэлээсээ ханддаг хүн шиг санагдсан. Танилцаад 2 сарын дараа гэр бүлтэй, ихэр охидтой, тэд нар нь жаахан, 6 сартай гэж мэдсэн. Надаас нуусан байсан. Гэхдээ эхнэр гэх хүнтэйгээ гэрлэсний мөнгө авах гэж батлуулсан, удаа дараа хуурч өөр хүнтэй явж байсан болохоор салчихсан байгаа, хааяа охидууд дээрээ очдог гэж байсан. Ингээд тэр 2 баталгаагаа салгуулж шүүхээр ихрийн өрөөсөн нэг охиныг нь эцгийн асрамжинд үлдээх шийдвэр гарч би ч хүүхдийн мөрөөс болсон болохоор тэр жаахан амьтныг надаас хүүхэд гарсан бол яаж хайрлах байсан тэгж л хайрласан. Одоо 2 настай, муухай амьтан бий. Манай ээж голчлон өсгөж байгаа.

Гэтэл энэ хугацаанд нөгөө хүн маань өөрчлөгдөж, унадаг унаа, хэрэглээ нь ч манайд ирснээр сайжирч, зан ааш нь ч хувирлаа. Хамт амьдраад жил болж байхад хуучин эхнэртэйгээ унтаж, бэлгийн замын өвчин авчирсныг би уучилж, тухайн үед нь эмчилгээ хийлгээд эдгэсэн. Гэтэл сая бас л өвчин аваад ирлээ. Гэхдээ хуучин эхнэр нь биш, өөр хүн гэдгээ хэлсэн. Би ч тэсэлгүй сална гэдгээ хэлж харин хүүхдээ өргүүлбэл би хүн шиг өсгөж чадна гэдгээ хэлсэн. Ах дүү, найз нартайгаа зөвлөсөн. Хүүхдийг нь хамт өгч явуул, ийм  хүний хүүхдийг өргөж авч хэрэггүй, эсвэл  хүүхэд буруугүй, өргөж аваад эцгийг нь явуул гэх зэргээр хэлж л байна. Би үнэхээр шийдэж чадахгүй бн. Би одоо энэ хүнийг уучилж чадахгүй гэдгээ сайн ойлгосон.

Энэ хэдэн хоногт өөрийгөө их л чагналаа. Биеийн зовиур бол эмчилгээ хийлгээд зүгээр болсон ч гэсэн сэтгэлийн шарх яаж ч хичээгээд болохгүй бн. Би охиноо өгөөд явуулах ёстой юу? Яах ёстой вэ? Охиноо өгч явуулна гэхээр үнэхээр өрөвдөөд байх юм аа, одоо намайг ээд ээ, ээжийг эмээ гэж дууддаг. Ээж бид 2-ын ганц эрдэнэ. Би өөрөө айлын ганц болохоор ээжид маань надаас өөр хэн ч байхгүй. Гэтэл би хүүхэд төрүүлж чадахгүй. Ийм л болчихоод бн даа.

21 Comments

  1. yoga says:

    odoo naad zalugaa uuchlaad suubal ergeed haramsaad baarshgui aldaa bolno shuu. busgui mini… naadhi chini bainga ingej zavaarch yavna. tgd terniigee…. bi huuhed gargadaggui huuhentei suusan tgd l……. geh meteer tsairuulj yarij yavna. heden jiliin daraa chamaig heev neg ingej doromjlood suulreh bolno. DOH avchirch OGOHOOS ni omno salsan chini deer de… harin huuhediin tuhaid sain bdoj bgaad shiideerei…. ohinooroo turii bariad gai bolood bnda. gehdee chinii bichlegiin ongiig harahd evlerehd belen l yum shig snagdlaa. busguichuud mini gol ni hunee zov songoj suu l daa.

  2. busgui says:

    ur shiljuulen suulgaj boldogguimuudaa 

  3. busgui says:

    ur shiljuulen suulgaj boldogguimuudaa 

  4. busgui says:

    ur shiljuulen suulgaj boldogguimuudaa 

  5. зулаа says:

    Зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Энэ асуудал одоогоор тодорхой шийдэгдээгүй байна. Гэхдээ би хууль судалж, хуульчаас зөвлөгөө авсан. Эцэг эхийнх нь зөвшөөрлийг авсан байхад миний зүгээс хэдэн материал бүрдүүлээд дүүргийн бүртгэлийн тасагт өгөөд болох юм бн лээ. Гэхдээ үүнээс илүү та бүхний хэлдэг шиг эцэг гээд байгаа энэ хүнээс салах л хэцүү байна даа. Өөрийнхөө бурууг хүлээхгүй мөртлөө хайртай дуртай, санаж байна гээд гэр, ажлын гадаа сахиад лай болж байна. Би ч хүүхдийн асуудлыг хурдан шийд, чамайг хүлээж авахгүй гэдгээ хэлээд байгаа. Гэхдээ та бүхний хэлдэг шиг би охиныхоо төрсөн эхтэй нь уулзана гэж бодож байгаа, баярын дараа л болсон нь дээр байх. За та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлье.

  6. Zoloo says:

    chamd hani bolohgui hun bnoo, yavuulsan ni deer bolvuu da, ohinii tuhaid yaj iigeed ooroo osgoson ni deer shuudee, aavd ni ogvol ooriigo yay gj bga hun ohiniig zovooh bha, sain bodooroi hamgiin gol ni huuhdiin asuudal chuhal shuude

  7. энхрийлэн says:

    хэцүү л юм даа наад хүн чинь охиныг яав ч зүгээр өгөхгүй дээ өөрөө аваад явлаа гэхэд хүүхэд зовоохын нэмэр сайн тохиролцох хэрэгтэй байх даа

  8. and says:

    hezee ch bitgii og huuhdee naad shaaraa hoogood yabuul uuchilaaraa bi bas neg tiim ariuhan amitan bish l dee gehdee hezee ehnerdee obchin abchirah tiim archaagyi hun bish ooriigoo tseberhen abj yabj chaddagyi archaagyi eree hooj yaabuul za huuli chinii tald bgaa za aih zuilgui huhed chini chamd danstai biz dee sorry za wu gemeer ym be de za ooroo argalaad oilgochih za es bol hetsuu shuu ho yaj shiidsenee zaabal bicheeree ho

  9. Anonymous says:

    хүүхэд буруугүй шүү дээ, өөрөө аваад өсгөө, явуулчаад яажж тайван сууж чадах юм бэ

  10. ЭР ХҮН says:

    ГЭРЛЭСНИЙ МӨНГӨ ЖИГ ШИГ АРЧААГҮЙ СДА ВЭ? МАНАЙ МОНГОЛ ЗАЛУУС НЭЭРЭЭ ЗАРИМ НЬ ҮНЭН ДОРОЙ. АЖИЛ ХИЙЖ МӨНГӨ ОЛДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД ЭНЭ ХЯТАД БАРИЛГАЧИДЫГ САР БҮР НЭГ САЙН ГӨВӨӨД БАЙВАЛ МӨНГӨ ОЛНО Ш ДЭЭ. ..

  11. sarnaix says:

    muuhai zaluugaas zygeer sal hu,hyyhed eh ni nehej syid bolohgyi bol yuhev,2iher hyyhed salgah bas buruu zunduu hy yys hyyhed yrchlyyleh gedeg shyy dee udam sudriig sain sudal

  12. ♥♥egchmed♥♥ says:

    Hamgiin hund hetsuu uyiig tuulj ongoruulj ohinoo osgoj baigaa chamd bolon edjid tan bayarlahaas argaguiee. huniig hun bolgono gdg uneheer aguu uils. oorsdoo torson humuus bol shono uilahad ni moomoo ogno. getel hohondoo suugui hun yah bilee shono bosno ugj halaana ntr geed zovlon ihee . ingej hun bolgoson baij ohinoo ogno gej yu baihav. huuli ntr dee yu gej baidgiig mddehgui ch hunii esoor shiidej boloh l asuudal b.a. gol ni toruulsen ehtei ni sain yariltsah heregtei. ter hund ohinoo ogohod asar ih zorig garch de. busgui hunii l zovlon. mahnaasaa taslan baij ogson uriig ni yamar hun bolgosniig haraad saruul uhaanaar shiideh baihaa. harin ter etseg shuu yum ohinoor chini turii bariad salahguj zavaarah baih daa. oodgui hjnii orontsog b.a. ugaasaa chamaig oilgoh sain hun garah l baih. ohin urtei hun daraagiin hunee mash sain sudalj suuhgui bol hetsuu shuu. Bas jiremsleltin talaar zovlogoo ogohod belen b.a. bi idoogoor gadaadad b.dag yumaa. ts_marta@yahoo.com shuu. amjilt

  13. b says:

    охиноо аваад үлдээ тэр жаахан амьтан өөрийг чинь ээжээ гэж бодож байгаа. өгөөд явуулбао дахиад л нэг ээжийн царай харна. харин дараагын ээж нь чам шиг хайрлаж чадахгүй л боловуу. охиндоо хайртай юм бол аваад үлдээ. хожим нь чамд хань аз жаргал чинь болно шүү

  14. Ramiraz Sanchez says:

    Хүүхэд төрүүлж чадахгүй эмэгтэй хүн гэк одоо ю бдын! Ангаах ухаан асуудалыг шийдсэн энэ салбарын эмчилгээг бүүр монголд хийдэг болсонг мэдээгүй яваа юм биш биз дэ!

  15. Anonymous says:

    huuli yosnii asragch n aav n yum bol ter huntei yarij bgaad gehdee neg ih guij bgaa tsarailahguigeer yarian dund zov tsag n garch irvel huuhdee orhivol orhi odoohondoo bj bg gee. Naadah chini huuhdee geh hun bish baina.Harin huuhdeeree turuu bariad ireed baij magadgui, Yavaandaa huuli yosnii asrah erhiig n avchih, tegeed haaya l uulzuulj bhgui yu

  16. Baagii says:

    Huuhdee uur deeree avaad ter tov medreliin system n tumsgunduu orson zaluug huuuguud yavuul. Belgevch gedeg zuiliig uguud yavuul odoo ued iim ym bdag ym geed joohon doromjlohgui yu. yaadag teneg bee ter chin. Te rohin yamar buruutai ym yugaach medehgui huurhii amitan

  17. setgel says:

    Ohinoo uguud yavuulbal nasaaraa haramsaad barahgui shanalj amidrana shu dee.. udiig hurtel hairlachihaad uguud yavuulna gevel aimshigtai sanagdaj bn

  18. ts says:

    hvvhdee avaad vldee ehneesee usgusun bj odoo yaj yavuulah yum naad yumandaa uguud  yavuulval hvvhed yana gej bodoj bna tegleech har nyalhaas ni usugchud odoo ugch yavuulaad sanaa amar bj chadhuu uupuu hvvhed turvvlj chadahgvi yumchin burhnaas nadad ugsun beleg gej bodoo avaad vld

  19. zaluu says:

    undsendee udam muutai ym bna daa tanai ur udam ingeed tugsuj bgaam ym shig ee xatuu ch gesen unen shuu huuhdiin huwid 2 iheriig xamt usguwul tun zgr bna daa

  20. хэхэ says:

    Наадах чинь ер нь олиг муутай эр байна даа. Эхнээсээ өсгөчихсөн юм чинь төрүүлсэн ээжтэй нь яриад охиноо өргөж авах талаар хөөцөлдөөд наад муухай залуугаа хөөгөөд явуул. Наадах чинь охиныг чинь аваад явсан ч өсгөж чадахгүй нь тодорхой.

  21. eedee says:

    Eedee da namaig bidii yavuulaach 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.