Бяцхан үрдээ хойд эцгийн гар харуулмааргүй л байх юм!

Би анх 19-тэй байхдаа нөхөртэйгөө танилцаж байсан ёстой юу ч мэддэггүй үедээ гэсэн үг, тэр миний анхны үерхсэн залуу бас анхны залуу байсан. Гэр бүлийн хүмүүжилээс болоод ч тэр үү өөрийг минь гэсэн залуусаас нэгийг нь сонгоод түүндээ үнэнч сайхан амьдрах ёстой гэж боддог байсан. Ээж маань тийм л байсан, аав маань харин дэндүү сайн хүн байсандаа (7 настай байхад өнгөрсөн). Эгч маань ч тийм л байсан, гэвч алдсан. Бас алдсан эгчийгээ хараад өрөвдөөд эр хүн ийм байдаг юм байна гэж их боддог болсон.

Би угийн нилээд бие даасан зантай л даа, их дайчан, 10 жилд дандаа л ангийнхнаа тэргүүлж, ангийн дарга хийж, хэний ч доор ордоггүй цоглог охин байлаа бусад охидууд ч надаас жишээ авна, ээж аавууд нь надтай найзлуулж, намайг хундэлдэг байсан. Тэгээд сайн ажилтай сайхан мэргэжилтэй болчихоод хүнтэй сууна гэж боддог байсан, бас эгч шигээ алдахгүймсан гэж боддог байсан болохоор анх манай нөхөр намайг гээд л дагаад, гүйдэг байхад нь би хүнтэй суух болоогүй ээ 25 хүртэл NО гэж хэлдэг байсан.

Гэхдээ тэр нь бас юу гэж хариулах нь вэ гэж ХАРДАГ байсантай холбоотой л доо. Харин нөхөр маань дөнгөж 20-той байсан байж хоюулаа сууя л даа. Би чамд хичнээн хайртай гээч. Хайртай хүнтэйгээ суугаад үр хүүхэдтэй болоод амьдрах сайхан шдээ. Бие биенээ гээд л гэнэ. Нөхөр маань үнэндээ намайг бодвол толгой муутай 10 жил төгссөн ээж нь 3 ойрхон хүүтэй учраас нөхрийг маань их сургуульд оруулж чадаагүй байсын. Харин манай ээж нөхрийг маань сайн залуу, толгой муутай нь яадын чамд хайртай л бол, орчин үед хир баргийн залуу чамайг гээд ингээд уйлаад л дагаад гуйхгүй гэнэ.

Тэгээд л би нэг их сайн болоогүй байсан ч гэсэн заза энэ хүнтэй л амьдарий даа угаасаа би өөрөө амьдралаа сайхан аваад явчих чадалтай сэргэлэн юм чинь гэж бодсон. Энэ миний хамгийн буруу шийдвэр байсан юм шигээ одоо бодоход. Өрх гэрийг хэзээд эр хүн нь авч явах ёстой гэдгийг мэддэггүй гэнэн омголон байж гэдгээ одоо л ухаарч байна. Тэгээд оюутан байхдаа хүүгээ төрүүлсэн нь зөв зүйл болсон ч нөхөр маань залхуу, өөртөө итгэлгүй, бас хүн чанар муутай хүн болох нь мэдэгдэж эхэлсэн.

Сургуульд оруулвал дээрдэх байх гэсэн чинь бас л болоогүй, тэнэг хүн тэнэгээрээ л дуусахын, гэрийнхэн нь ч гэсэн байр авах боломж байнаа, миний хөгшин хичээлийнхээ хажуугаар хувийн юмаа хийгээд (би 10 жилээсээ хойш санхүүгийн хувьд бүрэн биеэ дааж автобусны мөнгө ч ээжээсээ авч үзээгүй өгнө үү л гэхээс, тиймээс нөхрийгөө адилхан л гэж бодсон) нз нь улсын байгууллагад ороод ингий тэгий гэхээр чи паартай байшин паалантай жорлонгийн хүүхэд аргагүй аргагүй, би бол байранд амьдарч чадахгүй гэр хороололдоо л амьдарна 5 ханатай гэр авий гэнэ. 2-лаа цаашдаа ингэж амьдарий, ингэвэл яасын гээд шинэ санаа гаргахаар уурлаад хөнжлийнхөө хирээр хөлөө жий чи бид 2 чадахгүй гэнэ…

Сүүлдээ санаа нийлэхгүй болоод ирсэн чинь манай нөхөр хоорондын хэрүүлээ ээж аавдаа хэлж асуудал бүүр хүндэрсэн. Нөхөр ч яахав, хадам ээжтэй бол хэзээ ч ойлголцож чадахгүй болсон. Манайд ирж амьдар гээд сүүлдээ бүр болохоо болихоор нь би ч бууж өгөөд заза тэгвэл 2-лаа 5 ханатай гэр аваад хашаа аваад амьдарий 3уулаа л байвал болоо гэсэн ч үнэндээ тэгэх санаагүй байсан бололтой. Яахын бэ 3лаа манайд амьдарий амар шдээ бараг идэх хоолыг маань аав ээж даачихна, ахыг хар тэгж л амьдарч байна гээд л. 2лаа манайд л амьдарий гал түлэх хүүхэд харах ажил гарахгүй гэдэг байгаа. Миний ч бүр ой гутаад салахаар шийдсэн.

Одоо бид 2 тусдаа амьдараад 2 жил болж байна. Би ч өөр хүнтэй болоогүй, тэр ч бас өөр хүнтэй болсон юм ил харагдахгүй. Би одоо Их сургуулиа төгсөөд, мастертаа сурч байгаа ирэх жил төгсөнө. Бас улсын байгууллагад дажгүй ажил хийж байна. Харин нөхөр маань сурсан хэвээрээ харин зан нь бүр тэнэг болоод, архичин болж байх шиг санагдаад санаа зовохын, байнга л шоудаж байна гэж ярьдаг болсон. Хааяа уулздаг ч ямар ч ирээдүйгүй амидрах итгэлгүй, урам зориггүй, арчаагүй хэвээрээ л байхын. Эргээд нийлвэл манайд ир л гэнэ. Байнга ирээч гэж дуудна. Ирээд хадам аав ээждээ өөрийгөө харуул гэдэг.

Бас сурахынхаа хажуугаар нэг хувийн гайгүй байгууллагад үйлдвэрийн ажилчин болчихсон байна лээ. Төгсөхөөр нь мэргэжлээр нь ажиллуулна гэж байгаа гэсэн. Тэгэхээр нь би бас нөгөөдөхөө хэлж үзлээ. Би ажилтай чи ажилтай 2лаа хүүгээ бодоод эргээд нийлий. Байр аваад тусдаа гарий гэсэн чин үгүй чи манайд ир би хаягдсан хүн, чи эхлээд ир гэж байна лээ. Бас ээж нь надтай нийлүүхгүй гээд их санаа тавьдаг юм шиг санагдсан. Хүүгээ авч явж байгаад авчирч өгөх гээд ирэхээр нь араас нь утасдаад салахгүй яачихваа, нөгөө юмтайгаа (намайг хэлж байгаан) хүзүү сээрээ холбоод суусан уу гээд л залгана…

Миний алдаа их байгаа байх гэж би бодоод одоо их хүлээцтэй хандаж боддог болсон. Ойр дотны хүмүүс эхлээд эргээд нийлээ, сайхан л залуу байна гэж зөндөө ятгана. Гэхдээ нэг л гомдсон сэтгэл тайлагдахгүй явсаар өдийг хүрсэн. Яадын хадмындаа оч гээд л хүмүүс хэлэхийн, ээж ч гэсэн энэ хүүгээ хар аавдаа ийм хайртай ивий ивий хүн нү хэцүү ч гэсэн энэ хүүхдийг яахын гээд л уймархаараа хэлнэ. Бусад үед яахын бэ миний охин одоо тэр хүн хэрэггүй гэнэ… Гэхдээ хааяа ирж очихоор нь ээж илт баярлаад ч байгаа юм шиг. Мэдэхгүй ээ. Эргэж нийлнэ гэж бодохоор миний сэтгэл хадмынх руу нэг миллиметр ч хөдлөхгүйн.

Тусдаа гарвал юу юм гэхээс. Өөрөө байр авахаар тэр өөдгүй залуу ирээд л суучих байхдаа. Өөрөө хүү бид 2н төлөө юу ч хийгээгүй байж. Өөр залуус танилций барий гээд л гуйх л юм. Заримдаа залхамаар ч юм шиг. Надад таалагдсан нэг нь хүүхэдтэй нөхрөөсөө салсан гэмэгц л бүгд эвэртэй туулай үзсэн юм шиг алга болно. Тэдний буруу ч гэж юу байхавдээ. 19-тэй цэвэрхэн охин байгаа биш. Би ингээд л эргүүтээд 2 жил явчихлаа. Одоо бас цаашдаа яахаа ч мэдэхгүйн.

Уг нь эр хүн чин хүүхдийг нь гаргаад өөрт нь итгээд сайхан амьдрах хүсэлтай байхад үзээд алдий гэж бодож болдоггүй л юм байх даа. Би ч угаасаа одоо 19тэй тэнэг омголон охин биш, эв эвээ олоод бие биедээ хүлээцтэй хандаад амьдарвал сайхан л байхын. Анхны юм болохоор, бас хүүгээ элэг бүтэн ээж аавтайгаа аз жаргалтай инээхийг үзээд, ээж аав шигээ бие биедээ дурлаад ийм сайхан амьдарсан шиг амьдарч үр хүүхэддээ бахархагдаж хүндлэгдэж амьдарахсан…

Заримдаа монгол эрчүүд бүгд ийм арчаагүй болсон юм шиг санагдаад дургүй хурээд байхын. Та бүхэн юу гэж бодож байна. Надад илгээх коммэнт байвал ю ч байсан хамаагүй бичээрэй…

48 Comments

  1. buugii says:

    chi bid 2-iin amidraliin tuuh ih oiroltsoo ymaa^^ bi ch gesen nohroosoo salaad 4 sar boljiina. yg tanai nohor shig amidraliin idevhi bhgui sonin huntei uchirsnaa suuld medsen. bi ooroo bagsh l daa. bas davhar mastert surch bgaad ene zun togsson. bid 2 neg ohintoi. bi l achaanii hundiig uurseer bgaad odiig hursen. harin ter yu ch boddoggi. yg 18-tai huuhdiin setgelgeetei pc, mp, togloom ,kino geel guij bdag. joohon huuhed shig. etseg bolsnoo ch uhaarahgui yvj bgaa teneg zaluu. odoogooroo ch ter. bi salahaar shiidsen . ene zov songolt gedgiig medkuu bgaa ch ymar ch ireedui haragdahgui bgaa. chamd amjilt husii ^^

  2. zochin says:

    ter huniig orhiod ooriinhooroo amidar.ter cham hani bolohgui amidaral chin gai bolno .huuhdiin humuujild muugaar noloolno

  3. byambadalai says:

    bayr hurgie amjilt sn hanitai bolooroi gants bie zaluuugaas tiim archaagui yumnaas sal za yu

  4. unen ug says:

    bi dooo40-tei bi yag l cham sig bodood huuhdee unchruulehgui geed bucaj irj baican tegeed 10 jilee aldcan daa 10-n jiliin daraa bi uuruu zugtcan daa.hunii ungan zan uurchilugduhgui dee….erthen calcan chini deer…huuheded turcun etceg ni heregtei ch amidralaa bac huuhdee 2 jil bodohgui unguruucun ter er hun uurchilugduhgueee

  5. unen ug says:

    bi dooo40-tei bi yag l cham sig bodood huuhdee unchruulehgui geed bucaj irj baican tegeed 10 jilee aldcan daa 10-n jiliin daraa bi uuruu zugcan daa.hunii ungan zan uurchilugduhgui dee….erthen calcan chini deer…huuheded turcun etceg ni heregtei ch amidralaa bac huuhdee 2 jil bodohgui unguruucun ter er hun uurchilugduhgueee

  6. POLO says:

    DVVV MINI BVH ZVIL SAIHAN BOLNOO

  7. orgil says:

    ter nuhur yaadag gar ve iim daichin busguig hotlood zutgej chadahgui bol dem bolj tulheed 1 uzdgui balarsan amitan. naiz mini amjilt husey.

  8. orgil says:

    ter nuhur yaadag gar ve iim daichin busguig hotlood zutgej chadahgui bol dem bolj tulheed 1 uzdgui balarsan amitan. naiz mini amjilt husey.

  9. Anonymous says:

    Заримдаа монгол эрчүүд бүгд ийм арчаагүй болсон юм шиг санагдаад дургүй хурээд байхын gechihchee bitgii teg erchuudee umuurj heden ug helii. hamtran amidarj baigaa toiholdold hen hen l buruutai baidagiin chi uugui undug shig bish bol muu l bol hoid zugiin har ovoohoi bolson erchuudeesee / uuruusuu busdiig muul j baihiin/ buruug haih yum… Er huniig zasaj avj bgoldog l baihgui yu terend busgui hunii nariin uhaan heregtei ldee. Harin emegtei huniig zasaj avna gej barag l baidagui yum shigee /neg evservel erchuudeesee iluu aimaar/ bas erchuuddee boln buysguichuuddee helhed HANIIN HAIRIIG DAASAN SHIG DAACHI L DAA

  10. boogii says:

    би чиний адил хүүхэдтэй нөхөрөөсөө жирэмсэн байхдаа салсан өөр хүнтэй холбогдоод тэгээд салцгаасан одоо охин таань ой 2 сартай охиноо 10сартай байхад нэг хүнтэй танилцаад одоо нэг гэрт цуг амьдарч байгаа их сайн ханьтай таарсандаа баярдаг шүү амьдралд хэн яаж ч алдаж бно өөрийнхөөрөө л амьдар амьдрал аяндаа сайхан болоод сайн ханьтай учирч сайхан амьдарнаа за тиймэрхүү арчаагүй хүний үнэргүй юмнуудаас эртхэн салсан л дээр чи тэр мууд яаж сайхан яваагаа харуулах л хэрэгтэй шүү за сайн ханьтай болоорой амжилт

  11. Anonymous says:

    Чи чаднаа амьдралд алдах индэх үе зөндөө л тохиолдоно. Харин алдсан алдаан дээрээ туршлага суун дахиж алдаа гаргахгүй нөхрөө атаархатал нь сайхан амьдраарай. Бас сургуулиа төгсчихсөн юм чинь хувийн кареар хөөгөөд үзвэл бас зүгээр шүү

  12. Anonymous says:

    ger horoolliinhon ugaasaa tiimerhuu humuus baidag yum baina lee. Archaatai nuud ni bugd bair avaad garchihsan , archaaguinuud ni hogjdoggui hir unertuuleed gertee baij baidag.

  13. batdelger86 says:

    chi hamgiin gol ni toruulsen vree bodoh heregtei chamaas salsan ter zaluug martaj salsan deer chi toruulsen huuheddee hairtai yum bol huntei suuj huuhdee hoid etsegtei bolgoj bolohgui huug chin zovoon daramtlana zodno huchirhiilel dor bailgana bvr ervvl mend ami nasaar ni hohirooj magadgui chamaig ch bas huutei chin adilhan zovooh baih saihan ur huuhed baihad nohoroor yahiin urtei hun jargaltai gedeg biz dee

  14. e.l says:

    1 aldsan 2 Bitgii aldarai chi zuw songolt hiij chadna chamd ilvv saihan amidarliig hvsey 

  15. zochin says:

    Hi busgui, chi salsnaasaa hoish iluu amjilttai bgaaz dee bi ch bas salaad 2 jil bolohdoo ih zuil hiisen Bas l huudee hoid etsgiin gar haruulahgui l gej bodoj bgaa. emegteichuud bidnii neg hiideg tom aldaa bol za zasarch l taaraa uhaarch l taaraa gej boddog doridlogo yum shigee Tiimuu? Odoo bi huugiinhee aaviig bodohoo bolij bgaa Zaaval huntei niileh albatai bish dee hu huu mini l bhad boloo sh dee. Gehdee huuhedtei huuhniig hun bisheer tootsdog muuhai niigem boloo yu daa tee?
    Amidral shan hiihiig hussen buh zuilee hiij amidarnaa Zorigtoi bna hu bas Chadna gesen temuulel zorilgoor zutgej bna tsaahsdaa ch zutgenee hu Humuusee bugded chini amjilt.

     Erchuud mini huuhduudee hairlaj yavaarai Ted yamar buruutai yum. Etseggui huuhed tsaanaa l neg orooson tal ni ongorhoi yumaa ta nar medrehgui bna uu Ta nar mini uhaantai shuu dee.

  16. Anonymous says:

     Ar geree avaad yvj baigaa erchud bnoo bna. avch yvj chadahgui baigaa ni tuuneesee hed davsan olon bolchihson ym shig bna. Nzalj uyerhej baihdaa amidarliig  sain oilgohgui huuhedtei bolmoor sanagdaad huuhedtei bolyo geed guij guvshsaar baigaad huuhed garguulsaniihaa daraa amidral hetsuu sanagdiimuu yadiin hulchiigaad amidral hani bolood ogohiin orond bur l hoishoo suugaad ali boloh amar hyalbaraar amidarchih geed baigaa zaluus olon bolchihjee. neg jishee ni chinii nohor nogoo jishee ni minii nohor baisan hun. SAL SAL iimerhu archaagui humuus zasardguin bna lee. arhi uuj agsam sogtuu taviad zovoogoodbaihgui ch amidarliin erch huch zaluu hunii shinjgui bgaa baidal ni ulam durgui hurgeed baidag yum. 

  17. sensation says:

    bi chinii haviin n neg zaluu. neh ih surgaali ailday, zuvluy gesengui. zugeer l comment uldeehgui ungurch chadsangui.
    nuhur chin ch gehuu, ex chin gehuu ter zaluugii chin talaar bodhoor hichneen ch sanaa aldavaa. muulj baigaag maani uuchlaarai, tehdee unheer archaagui zaluu baina.  ter zaluu yum uhaarahguie. chamd ch, hend ch hani boloh hun bish baina. hezee negen tsagt uhaarna gej hooson goridlogo tavij bitgii huleegeerei.
    nad shig gantsaaraa zutgej yavaa er hund amidral hatuu sanagdaj baihad cham shig huuhed gargasan emegtei hund bur l hetsuu baisan baij taaraa. chamaig udii zeregtei yavj  baigaad baharhaj baina.
    udii boltol ih yum uzsen hun yum chin daraagiinhaa huniig zuv songoh n todorhoi. buh hun huuhedtei gants biy emegteigees zugtdaggui yum. nad shig huuhded hairtai hun zunduu l baigaa. magadgui hoid etseg n bolno shudee gej bodoj baij magad. tehdee l minii tanih hed heden hun baidag yum. hunii geltui uuriinhuusuu duthaargui hairlaj halamjilj baidag etsegnuud. ehnii songolt chin l aldaa baisan baij bolno, teglee geed teriig chin oilgohgui zugtaj baigaa erchuud tsaashdaa ch hani boloh humuus bish gesen ug. teheer zugtej baigaa er hun bish, cham deer irsen er huntei niilsen n deer baih gej bodloo. shine songoltondoo ene ingeed zasarchih boluu gesen goridlogo tavij huuchin aldaagaa davtaarai. za amjilt husye

  18. altima_8989 says:

    bi chamaar baharhaj bna ooriin bodol oortoo zow chi yu hiimeer bna teriigee l hii ohin mini bas bi chamtai taniltsaj boloh bolowuu

  19. Negen says:

    Za suulchiin asuultad chini hariulhiig chadan yadan oroldii.  Bi chamaas olon egch bas nohorteigee olon jil hamt amidarch bn.  Chi ih yaaraad bn, hugshruud tsag hugatsaa aldaad bgaam shig sanagdaal.  Bolomj bolgoniig aldahguig hicheegeed.  Het daichin iim huuhnuud aldhaas hojdogguin jishee ih.  Chi joohn baij naad amidral amidral gsn zangaa tur hayad, zaluu nas goo saihan, odor tutmiin baigaa amidraldaa baysaj surahiig hichee.  Tegj baital uchriig ni uhaarna.  Nuhruu ergj niilhuu bolihuu gj bnga bitgii bod.  Burhand daatga.  Tavilngaaraa bolno.  Odoo id ooriigoo bolovsruulj, zaluu nasaaraa goydog ue shuu de.  Huuhdee harin eruul saruul sain asar.  Mongolchuudiin heldg 40 nasand amidral eheldeg gdg zugeer ch 1 helsen yum bish shig baigaan. Eheldeg ni ch yu yum.  33 orchim hureed jinhene amidral oilgdog boldgiin.  Het zaluugaaraa tom hunii togloomoor toglood ehlheer  ingeed balchirdaad baigaan.  Baruunii zaluusiig harj baihad 30 hurtlee mash sain bolovsorch bn er emgui.  Sportoor ch ih hicheellj biyee hogjuulhiin.  Medeej nz ohin zaluu bailgui yaah .  Tegeed 33 orchmoos amidrl gedgiig jinhene utgaar ni heregjuulj ehleh yum.  Yostoi l nogoo biyee zasaad geree zas gedeg l ene baih gj bodogddiin.  Za iimerhuu sanaa bn.  Oilgood avhii ni avaad hayahiig ni hayarai.  1 yosondoo ta nar yum uzeegui bolhoor eej aaviin amidral jishee yariad davchdaad bh yum har zaluugaaraa.  Amidrald buu yar. 

  20. Zahidliin ezen says:

    Sain baina uu ta buhend ene udriin mend hurge. Bi ene zahiag bichsen hun bainaa. Yunii umnu mash hurdan niitelj ugsun ene site-n hamt olond bayarlalaa. Bi olon huntei zeregtsej suugaad sanaa bodliig ni sonsoj suusan yum shig sanagduulmaar zuiluudiig bichij tsag zawaa zoriulan unshij, comment uldeesen buh hund bayarlalaa. 38tai aawd bas ih bayarlalaa. Nadad medeej aaw hunii iim ug uneheer heregtei ue zunduu gardag. Minii udii hurtel salchihgui huleej baigaagiin neg shaltgaan bol minii huugees gadna bi bas nuhriiguu zaluu baihad ni heterhii dewergen bodoj, uuriinhuu sanaag tulgaad huniig zowooson yum bolow uu gej bodoj yawdag, ene l minii buruu baisan baih geed huleetstei handah bolson shaltgaan. Ter ued nadad tanii helsen shig emegtei hunii hatan uhaan dutaj, er huniig uramiig hugalj, ugiig ni sonsoogui yum bolow uu gej boddogt baidiin. Harin odoo bid 2 chin 25.26 hursen zaluus, Odoo harlaa huleelee, er ni ter hun maani er uurchlugduhguin, harin ch aawtaigaa adilhan bolood bh shig sanagdaad baihiin. Ter geriig eej ni awch yawdag aaw ni uuh durtai 4 huutei ail baidiin, Huwguudee eej ni hunii dor oruulahgui gej ih hicheedeg, medeej ter bol eh hunii zan bi teriig oilgoj hundelne. Gehdee odoo bugd er ulsuud, eejeeree bish uursdiguu awaad yawah yostoi. Gants l minii oilgodoggui zuil bol yagaad eej ni huwguudee yawuulj uursduur ni amidraliig ni bosguuldaggui yum bol. 2 ni ehnergui, 1 ni nuhur maani nadaas salaad bugd neg dor amidarch baina, tom ah ni ehner 3 huuhedteigee hajuu hashaand ni amidardag.
    Anh nadad “Bi ireeduin aaw hezee ch bolohgui, eej shigee hun bolnoo gej yaridag baisan”. Bi 38tai aawiin bodol yag zuw gej bodoj baina. Er hun muruuduj emegtei hun ter muruudliig ni amtalj ugch, ulam dewjeej amidrah yostoi. Harin bi ter huntei niilj baihdaa bi muruudii ter hun shigtgej ugug gej bodson ni buruu baisan, Harin ter hun yu muruuduj yawdagiig bi odoo hurtel medehgui, oilgohgui baina. Herwee huu bid 2-iin tuluu ter hund muruudul baidag bol bi teriig ni yaj medeh we? Muruudluu, tsaashdaa yahaa yaridaggui er hun baiwal ter yu gesen ug we? Enend nadad hariult irwel bi odoo boltol oloogui asiiltiinhaa hariultiig olj boloh yum te…
    Bayarlalaa

  21. womwomwom says:

    busgui mini chamd l gej zuvluhud ergej hezee ch bitgii niileerei yagaad gevel hun hezee ch uurchlugdduggui yum shuu, 2 jiliin umnuh bdaltai butsaj evlerey gej bodoogui l yum bol bitgii niil.
    itgej naidaj niilsen huniih ni hohi bolj nasan turshdaa niilsendee haramsaj amidarah bno. udah tusmaa huuhdiin too nemegdene, dahiad etseg ehee zovoogood yahav geh bodol turnu, ergen toirnii humuuseesee sanaa zovno geh met asuudluud garch ireed dahiad salah hetsuu bh hetsuu ungursnuu martaj chadahgui tamiin amidral ehelne shtee, deerees ni shoudah durtai, arhi uudag bol za tegeed bur ch hereggui shuu, huuhed bodoj hamt amidarna gej bhgui, hamgiin gol ni niilj bgaa humuus uursdiinhuu taaramj setgeliig bodoh heregtei shtee, huuhded haluun dulaan taivan amgalan eleg buten amidral heregtei bolohoos heruultei arhitai amidral hereggui, iim amidral huuhded harinch muu nuluu uzuuldeg yum, tegeheer muu hamt amidarsnaas saljihaad tusdaa uur uursdiinhuuruu amidarsan ni ta 3-t iluu deer bh gesen bodol turjiinu, yag unendee bol etseg eh ni amid bitgii hel buten unchin huuhed ch hun boldog yum shtee,
    urag turliin hol uul usnii oir ni deer gej ug bdag, hamaagui holildood bugd hamt amidraad baij bolohgui shtee, tanai nuhur etseg eheeree tejeelgejihei geed yriad suuj bgaa hun ta 2-g hairlah bolov uuu, ug ni er hun chini uuriin gesen gal golomtoo asaaj amidralaa deeshluulj saihan amidray tegeed etseg eheeree tejeelgeh bish uursduu etseg ehdee dem tus bolj yvay gej bodoh nasandaa hursen l hun baimaar yum, jaahan hetsuu hun shig sanagdlaa,

  22. gambush Dr says:

    sdasdasd

  23. 38тай аав says:

    Нэмж хэлэхэд нөхрийнхөө муу зан бүхнийг бүх МОНГОЛ залууст хамаатуулж бодох хэрэггүй ш дэ. Сайхан мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө тууштай шантрахгүй явж чаддаг МОНГОЛ залуус олон ш дэ. Би лав тийм олон залуусыг мэднэ. Миний ажилчид дунд ч тийм олон залуус байдаг. Тэд нартай ярьж байхад үнэхээр их эрч хүч авч, бахархах сэтгэл төрдөг. Тийм сайхан залуусыг харин МОНГОЛ охид өнгө мөнгөний шалгуур тавиад дэргэдүүр нь сохор юм шиг өнгөрөөд байдаг юм да.

  24. 38тай аав says:

    Үнэхээр аав ээжээсээ холдохгүй тэд нараараа хоол ундаа даалгаад амьдръя гэж ярьж байсан бол жоохон хэцүү л юм да. Гэхдээ тэр үед залуу байгаад тийм болчимгүй юм ярьсан ч байж болно. Чи бичсэн байна одоо 19тэй охин биш гэж тэр ч бас тухайн үеийн залуу биш. Гэхдээ юм 2талтай байдаг. Юу хэлэх гээд байна гэхээр эр хүн тухайн үед залуу бодлогогүй юм ярьсан байж болно тэгээд тэрнийгээ ухаараад амьдралыг өөрөөр хардаг болсон ч байж болно. 1 бол уг хүн нь уг чанараараа тиймхэн бол тэгээд найдлага бол тааруухан л байх болов уу.
    Чиний бичснээс анзаарагдаж байгаа юм бол өөртөө бол итгэлтэй том зорилого тавьж чаддаг дайчин бүсгүй шиг санагдлаа. Сайн. Гэхдээ өөрийгөө нилээд өндөрт бодоод бусдыг сайн сонсож чаддаггүй. Эрчүүдийг басамжилж дорд үзсэн хандлага харагдаж байна.
    Энэ хандлагаараа нөхөртэйгөө харьцаад нөхрийнхөө үгийг сонсохгүй тулгаад басамжлах янзтай харьцаад Нөхрийнхөө гүжүүд гэдэг юм уу? гэдэн гэдэг юм уу? занг хөдөлгөдөг байх гэж надад бодогдож байна. Уг нь эр хүнийг онгироож гэх нь хайшаа юм гэхдээ урам өгч мөрөөдлийг нь сонсож яриулж , мөрөөдөлдөө яаж хүрэх арга замыг нь сонсож ингэж хийвэл ингэх юм биш үү. Гэх мэтээр өөрийнхөө санааг эвтэйхнээр хавчуулах нь л эмэгтэй хүний мяндсан ухааны нууц юм шиг санагддаг ш дэ. Тэрнээс тулгаад л 10 жилдээ энэ муу сурдаг байсан юм чинь энэ юу шалих вэ? гэсэн хандагатай эр хүнд тулгаад мөрөөдлийг сонсохгүй доош нь хийгээд байвал би лав гөжих өөрийнхөөрөө зүтгэх гэх мэт хандлага гаргана л гэж бодож байна.
    Эр хүнээр мөрөөдлийг нь сайн яриулж бай. Мөрөөдлөө ярьж байгаа хүний мөрөөдлийг унтраах нь хамгийн зэвүүн байдаг юм шүү. Бүтэхгүй ч гэсэн том мөрөөдөж байхад мөрөөдлийг нь улам хөгжөөж байвал надад лав сайхан л байдаг. Тгээд эр хүн мөрөөдлөө биелүүлэх гэж явдаг л юм да. Том мөрөөдөл 100% биш ч 30%тай байхад л болоо ш дэ. Энэ гэхдээ миний л бодол гэдгийг ойлгоно биз дэ.

  25. sainuu says:

    bi chamd ataarhaj bnaa. bi odoog boltol hadmuud bolon nohroo tesseer odoo 2 dah huuhdee olood udaagui baitlaa salah shiidver gargaad suuj bn. orchin uyiin erchuud bugd iim bolchijee archaagui zalhuu teneg uzel bodoltoi olon ch jishee sonsloo minii nohor ch iimerhuu…

  26. elma says:

    Duu min egch ni yag cham shig amidralaar yavsan. bi ergelt butsaltgui ter archagui amitnasa salsan. Salchihaad bas huuhdeeree holbogdood uulzad ireheet bas humuus butsad niil huuhed hetsudne ene ter ged setgel hoyorduulj lbsan. gehdee etsest ni salsan. archagui bj deer ni hartai hun bsan. Odoo mash sain huntei suugaad saihan l amidarch bna. Chi ooroo biye ayataihan avch yavaad hudulmurch bhad buh yum saihan bolnoo. sain hun oldono. huuhdiig chin hurtel hairlaad avaad yavah hun garch irnedee. nas chin ch zaluu bna. Odo l hunee sain tanij sugarai. Hun yer ni aldaj bj uchrah hunteigee uchirdag ch yum shig. Burhan shuud uchruulj boloogui l yum bhda gej boddog yum. 

  27. BLACK PEARL says:

    Чи бол бас дажгүй эргэцүүлэн бодож чаддаг үнэхээр л дайчин л бүсгүй байна шд, тийм болохоор наад нөхөртөө ахиж итгээд хэрэггүйээ. Угаасаа эхийхээ хөхнөөс салаагүй хүн цаашид чамайг бүр л зовооно. 1-рт гэр хороололд 2рт хадмуудтайгаа 3-рт хадмаас гадна хадам ахтайгаа амьдрана гэж юу л бол тэгээд яаг чамаар хоол хийлгэхгүй байж харагдаач бэрийн гарын хоолыг иднэ гээд шууд новшроно за юу итгэ. За тэгээд өвөл бол утаан дунд амьдрана шдээ, тэгэж үр хүүхэд өөрийгөө уушиггүй болгож байсанаас холхон бай. Чи нас залуу байна цовоо сэргэлэн байна чамд үүнээс сайн хань олдож сайхан амьдрал ирнэ. тийм новшролдсон газар хүүхэд чинь зовно уу гэхээс жаргахгүйээ. Төрсөн эцэг нь хүүхдээсээ долоон дор эхийхээ өврөөс салаагүй гар хүүхдэд эцэг болж чадах ч үгүй. Чи тэгээд сайн эргэцүүлж бодож байж л шийд. Миний хувьд бол уяраад байх шаардлага бол байхгүй л юм шиг санагдаж байна. Гай л байна бүтэн 2 жилийн хугацаанд хүүхэддээ ч тэтгэвэр өгөөгүй байлгүй наад нэг юм чинь.
    Эр хүн өдий 20 гарчаад үр хүүхэдтэй болчоод ийм арчаагүй байнаа гэдэг цаашдаа улам л арчаагүйтэхийн цондон байдаг юм шүү. За чамд амжилт ахин дахин хүсье

  28. Rocket says:

    Эргэж битгий хар эрхэлж битгий уйл. Хvний унаган зан хэзээ ч засардгvй юм чи байр авбал насан туршдаа тvvнийг тэжээнэ. Буцаж очвол насан туршдаа хадмындаа амьдрана хаха. Чи аль хэдийн хамгын з@в сонголтоо хийчихсэн байж юу асууна вэ охин минь

  29. baagii says:

    yooe ymar hetsuu ym ve bi nz ohintoigoo uerhej bhad my nz ohin oor hunees huuhed teegeed nadaar zovshooruuleed torsn tegeed bi hairlaad bhad my nz ohin nadaas salah h geed bgaanshd amidral so ymaa. bi 

  30. AaA says:

    arai ert gerleed bnaa manaihaan!

  31. nasaa says:

    Сайн уу
    яг миний амьдралыг бичсэн юм шиг санагдлаа. Миний хувьд ” Би өөрөө амьдралаа аваад явчиж чадна. Нөхрийгөө өөд нь татчина” гэдэг бодол хамгийн буруу байсан. Эр хүний нөлөө их. Хүн өөрчлөгдөхгүй. Чи өөртэйгээ таарсан хүнтэй суух ёстой. Паалантай жорлонд сууж сурсан хүн, гэр хороололд дасдаггүй юмаа. Тэгж доошоо орж болохгүй шүү.

    Эхний удаа алдсан хүн их хашир болдог, хэр баргийн хүнд итгэхгүй, муу санаатай болдог юм байна лээ.Гэхдээ энэ олон хүн дотор сайн хүн байгаа, миний хувь заяа миний гарт гэж бодоод итгэл найдвараа алдаж болохгүй шүү. Эгч нь хүүхдүүдээ бага учраас хүнтэй сууна гэдэг бодлыг тас хаяад амьдарсан, эргээд харахад энэ олон жил өөрийгөө дэндүү золиосолсон байна. Одоо хүүхдүүд харьцангуй том болсон, хүнтэй сууяа гэтэл хөгширсөн, хэр баргийн хүнтэй таарахгүй болжээ, харамсалтай байна. Миний алдааг бүү давтаарай

    Чамд амжилт хүсье

  32. Anonymous says:

    chi ch hungiin degdeehei bish l de nuhur chin bichsen bol yu geh bsan bol. cham ih baga asuudal bnaa.

  33. Зочин says:

    Эргэж нийлээд хэрэггүй ээ. Яагаад гэдгийг энэ сайтаас уншаад ойлгоно. нөхөр чинь хэзээ ч засрахгүй шимэгч шимэгчээрээ дуусна

  34. eeeh says:

    нөхөр чинь өөрчлөгдвөл сайхан л байна доо, хүүхэд ээж аавтайгаа өсөө л тээн, даанч наад нөхөр чинь хэцүү л юм байна даа, дээр нь ээж нь лоббиддог гэжугаа, сайн бодъё, чиний хувьд өөрийгөө л боловсруулж байвал зүгээр шүү дээ, болохгүй юмыг болгох гээд яах болдоо…

  35. зочин says:

    ЭРТХЭН БОЛИСОН НЬ ДЭЭР ДЭЭ. ҮҮНИЙГ ӨССӨН ОРЧИНЫ ЯЛГАА ГЭДЭГ ЮМ. ИЙМ ҮЕД ХҮНИЙГ ӨӨРЧЛӨХ ГЭЖ ОРОЛДСОНООС ШИНЭЭР ЭХЭЛСЭН НЬ ДЭЭР.

    ЧИ БИЕ ДААСАН ЭРЧ ХҮЧТЭЙ БҮСГҮЙ УЧИР КАРЬЕР ХӨӨЖ САНСАНДАА ХҮРСЭНИЙ ДАРАА ГЭР БҮЛТЭЙ БОЛСОН НЬ ДЭЭР ДЭЭ.

  36. sunder says:

    uuruu amidralaa avad yavchih iim uudrug uzeltei yum chn salachdee amidraliin chn tormaz l bn shde 1huuhed yahav dee aynadaa osood tom bnoo chmag oilgono naad hunteigee niilbel odo bishinmaa gehed ireeduid salna yagad gevel ta 2in uzel bodol tes ondoo yum bna shu de. Salah tim amar bish lde gehde ireeduigee bodooroi nuhur chn hezee ch ta 2iig tejeej chadhgui ee,neg iimerhuu zorilgogoui ulbeger amitad bdag daa uurchlugduhgui shuu dee

  37. Ame says:

    Ingej olon jil iim utgagaui amidrana gej yu bhawde. Chi bair sawaa awaadl ohintoigoo saihan amidarj yaagaad bolohgui gej.

  38. Ame says:

    Ingej olon jil iim utgagaui amidrana gej yu bhawde. Chi bair sawaa awaadl ohintoigoo saihan amidarj yaagaad bolohgui gej.

  39. n says:

    er ni manai zaluuchuud ih archaagui bolson shdee ajil hiih durgui zalhuu tegj ingeshiigeed baij baih sonirholtoi bolovsrolgui uhaan muutai hun tolgoid baigaa umniihaa hemjeegeer l setgene chamd iim saihan zorilgo temuulel bn 1 zugt harahgui baigaa 2 hun 1 gert bagtaj amidarch chadah uu busdiin zuvulguu chamd hereggui ee zurhee chagna ene chinii amidral chinii ireedui

  40. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ———Хэдий чамд ҮРЭЭ ТӨРСӨН ЭЦЭГТЭЙ БАЙЛГАХ элэг бүтэн аз жаргалтай гэр бүлээрээ амьдрах чин хүсэл байвч ийм тохиолд ирээдүй тун бүрхэг гэж хэлмээр байна ..хүний амьдрал санаснаар болдоггүй гэдэг ..хүний уугуул унаган зан чанар хэзээ ч засагддаггүй гэдэг ..САЙН Л БОДООРОЙ !!!! нэг алдсан дахин алдахыг хүсээгүй биз дээ !!!!!!!!!болохгүй хорвоог хүчээр тэгшлэх гэж зүтгээд байх ямар БОЛОО !!!!!!!!!

  41. zaluu says:

    sain baina chi chadnaa amidral aldaa onoogoor l yawdag shdee chi l ooroo amidarlaa shiidne  

  42. эмэгтэй says:

    би бол хїїхдээ элэг бїтэн амьдруулъя гэж бодоод л тэвчээртэй амьдраад явна даа, зарим хїний хувьд хїїхэд бус єєрийгєє бодох хэрэгтэй гдг юм билээ, миний хувьд хїїхэд маань 1-д санагдаад єєрийгєє 2т бодож л амьдарч байна, чиний л шийдэх асуудал даа, гэхдээ тусдаа єєрийн гэсэн орон гэртэй болоод хамт амьдраад їзэхгїй юу, тэгээд боломгїй бол яв гэд хэлсэн нь дээр

  43. эмэгтэй says:

    би бол хїїхдээ элэг бїтэн амьдруулъя гэж бодоод л тэвчээртэй амьдраад явна даа, зарим хїний хувьд хїїхэд бус єєрийгєє бодох хэрэгтэй гдг юм билээ, миний хувьд хїїхэд маань 1-д санагдаад єєрийгєє 2т бодож л амьдарч байна, чиний л шийдэх асуудал даа, гэхдээ тусдаа єєрийн гэсэн орон гэртэй болоод хамт амьдраад їзэхгїй юу, тэгээд боломгїй бол яв гэд хэлсэн нь дээр

  44. zaluu says:

    хэхэ. манай хүүхдүүүд асар залуу байж амьдрал их зохиох юм. гүй мэдэхгүй юмдаа хө.

  45. zaluu says:

    chamd yuni turuund amjilt xusii gj xelmeer baina, bas baxarxaj baina. ter nuxur shig yumaa orxidoo. nas chin zaluu b, amidral iluu bayan shuu dee. AMIDRAL chinii BODSONOOR baix bolno. gexdee NUXRIIN chin oroltsooguigeer shuu. cham shig iim sn busguid SAIN NUXUR oldono oo. ergen toirnoo SAIN XAR, MEDER, gunigt bodloo avch xay, chi YU XUSEJ baina, TERIGE l xii

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.