Ганц олдлох амьдралдаа зөв сонголт хийж зовж биш жаргаж амьдарцгаая…

Хуртай зуны халуун өдрийн мэндийг сайтын бүх уншигчиддаа хүргэе. Санал бодолоо хуваалцах гэсэн энгийн нэгэн эмэгтэй захидал бичиж сууна. Би одоо 23-тай нөхөртэйгөө суугаад 3 жил болж байна. Нөхөр маань надаас 7 ах миний анхны бөгөөд сүүлийн эр хүн минь гэж боддог. Манай нөхөр төрийн албан хаагч болохоор ажил ихтэй гэрийн бараа харах нь бага би хүүхдээ хараад л гэртэй байдаг. Анх нөхөртэйгөө танилцаад удалгүй нэг гэрт орж хүүхэдтэй болсон одоо хүүхэд маань 2 настай удахгүй дахин нэг шинэ хүнтэй болох гэж байгаа. Бүх л юм бусад шинэ гэр бүл шиг сайхан эхэлсэн.

Нөхөр минь их халамжтай ажилсаг нягт нямбай хүн байсан ч одоо бол бүх зүйлээ надаар хийлгэнэ их залхуу болсон. Миний амьдралдаа чин сэтгэлээсээ хайртай болсон эр хүн минь учраас би түүндээ маш их хайртай нөхөр маань надаас ах болохоор өмнө нь зөндөө л олон хүнтэй учирч явсан би ч тэр бүгдийг нь өнгөрсөн амьдрал тэгээд ч намайг таньдаггүй байхад болсон явдалууд нь миний хэрэг биш гээд тоодоггүй. Би уг нь хүн хардах гэдгийг мэддэггүй байлаа одоо бол өөрийн эрхгүй хардах сэтгэл минь улам их болсон. Манай нөхөр ажлынх нь нөхцөл байдлаас ч болоод тэр юм уу их найз нөхөдтэй. 7 хоногийн 2 өдөр нь шоудах жишээний. Тэр бүгд нь миний тэвчээрийг их бардаг. Хүн найз нөхөдтэйгөө наргиж цэнгэж болох ч бүтэн өдөржингөө ууж шөнө гэртээ харих нь гэр бүлтэй хүмүүст илүү зан баймаар.

Нөхөртэйгөө найз нөхөд архи дарс чинь 1т байдаг биздээ гэж их хэрэлддэг болсон. Би хүүхдээ гаргаснаасаа хойш ажлаа орхиж хүүгээ гэртээ хараад л уйдаж ганцаардасан хүн болсон. Одоо бүр найз нөхөд ч үгүй болсон 10 жилээ төгсөөд шууд ажил хийсэн болохоор их дээд сургуульд сураагүй ажил маань ч их боломжийн байсан болохоор сургуульд сурах бодол байдаггүй байлаа. Нөхөр маань намайг бодвол 2, 3 дээд сургууль төгссөн манай хадмууд хүмүүсийн зиндаа гэж яриад байдгаар манайхыг бодвол зиндаа дээгүүр гэхүү дээ. Бэр нь гэж 10 жилийн боловсролтой өөрийнх нь хүүхэд олон их дээд сургууль төгсчихсөн байдаг найз нөхөддөө манай бэр тийм ийм гээд хэлчих зүйлгүй болохоор надад дотроо дургүй байдаг байх гэж их санаа зовдог аргагүй ганц ачийг нь төрүүлж өгсөн болохоор улайн цайм голоогүй ч жаахан зүйлээр шалтаглаж хүн доош нь хийнэ.

Уг нь нөхрийгөө тусдаа гарсан бие даасан хүн болохоор хоёулаа сайхан амьдрана гэж бодож байсан ч эхний жилээс хадмууд маань бид хоёртой амьдрах болсон. Мэдээж л хадмуудтайгаа амьдрах тийм ч сайхан зүйл биш уг нь манай хадмууд сайхан сэтгэлтэй их халамжтай ялангуяа хадам аав миний хүүд их амь миний хүү өвөөгийн амин эрдэнэ хадам ээж яриа ихтэй хэний ч дор орохгүй гээд л их шаардлага тавьсан хэр баргийн юм таалагдахгүй хэцүүхэн хүн хадам ээждээ бүх зүйлийг нь тааруулах гэж таалагдуулах гэж их хичээдэг.

Жирэмсэн мөртлөө өдөрт 2 удаа шалаа угаахаас эхлээд хоол унд гээд гэрийн ажил барагдахгүй дээрээс нь хүүхдээ харна эмэгтэй хүний хийдэг бүхнийг л хийнэ. Ямар ч юм хийсэн голж шилж олон юм ярьдаг нь их хэцүү болохоор хамт байхаас ядаргаатай. Дээрээс нь нөхрийн маань эмээ, группт байдаг дүү нь гээд тус болчих хүүхэд харалцах хүнгүй би гэж улам л стресст ороостой тустай гарий өөр газар амьдръя гэхээр нөхөр та 4-г тэжээгээд байрны лизин төлж чадахгүй нэг мөсөн 2-уулаа зэрэг ажил хийж байж тусдаа гарий гэдэг. Хадмууд ч тустай гаргах хүсэлгүй юм шиг санагддаг. Хүүгээ аваад өөрийнхөө ээж аавындаа очиж хэд хононо. Манай гэрийнхэн ч олуулаа бас их хэцүү. Гэртээ харий гэхээр хадмууд байгаа гэж бодохоор явах ямар ч хүсэлгүй болдог аргагүй эрхэнд нөхөрөө гэж л очдог.

Нөхөр ч намайг өөрөөс нь хол хэд хонохоор их дургүй байдаг гэхдээ хэзээ ч гэртээ ир хүрээд ир гэж миний араас ирж байгаагүй наанаа байх дуртай юм бол байж л бай гээд л уурлана. Намайг гомдоочихоод уучиллалт гуйна гэж байхгүй 3 жилийн хугацаанд их л муудалцаж салах саринах дээрээ тулж байсан гэхдээ тэр биш би эхлээд буулт хийж өгдөг яагаад ч юм нөхөртөө хичнээн их уурласан ч удалгүй уур гараад нөхөртөө түрүүлээд буулт хийдэг энэ зан минь миний сул тал болж би гэдэг хүн шалдаа буусан тэнэг л хүн болж байх шиг байна. Манай нөхөр их хатуужилтай тэвчээртэй болохоор намайг гомдоод ээж аавындаа очиход араас минь ирж уучлалт гуйдаггүй би л түрүүлж залгаж хүрээд ир гэж хэлдэг. 10 жилийн боловсролтой болохоор хадмууддаа муу хэлүүлэхгүй гэж энэ жил сурна гээд их л гоё зүйл төлөвлөөд байж байтал дахиад л жирэмсэн болчихсон.

2 талын эцэг эх маань ойрхон төрөх нь сүүлд нь амар ажил төрөл хийгээд сурч боловсроход дунд нь хүүхэд гэж завсарлахгүй амар тэгээд ч хүүд чинь ханьтай гээд л бас энэ жил сурах хойшлогдчихсон. Ойрын үед сэтгэл минь  их зовиуртай нөхрийгөө ч улам их хардаж өөр хүнтэй болсон юм уу гээд хэрүүл эхэлдэг болсон. Би нөхрөөсөө их хайрыг хүсдэг миний үеийн залуу хосууд хичнээн сайхан нэгэндээ их хайртай халуун дотно байгааг хараад их атаархдаг. Гудамжаар хөтлөлцөөд алхаж яваа хосууд шиг нөхөртэйгөө хэзээ ч  аз жаргалтай алхаж үзээгүй, болзоонд явж валентины баярыг ч сэтгэл хангалуун тэмдэглэж үзээгүй. Манай нөхөр тийм ч романтик хүн биш  юм уу эсвэл урьд нь олон хүнтэй үерхээд одоо тэр бүхэн нь сонирхолыг нь татахаа больцон юм уу хоёулаа тэгий энгий хоолонд орий кино үзий гэж хэзээч хэлж байгаагүй би гуйж байж дуртай дургүй хүнтэй цуг кино үзэж хоолонд ордог.

Тэгсэн мөртлөө найз нөхөдтэйгөө ууж суух болохоор хүү бид 2-г яаж ийж байгаад орихоод гарчихна тэгээд л гэрээ мартсан уяанаасаа алдуурсан нохой шиг алга болчихно бусад найзууд нь нэгнийхээ гэрээр орж гараад л эхнэр нөхөр нь нэгнийхээ найзуудыг мэдэж байхад би гэж хүн нөхөрийнхөө найзуудын барааг ч хараагүй. Намайг өөрөөс нь дүү болохоор тэгдэг юм уу амьдрал мэдэхгүй чи юу ч ойлгохгүй гэж хэлдэг энэ бүхэн надад маш их хэцүү байдаг би зүгээр л нэг хүүхдийг нь гаргаж өгсөн гэрийн үйлчлэгч сексийн хэрэгцээг хангадаг бусад зүйлд бол ямар хэрэггүй хүн. Эхнэр нөхөр хоёр нэг нэгэндээ сайн муу бүх зүйлээ хуваалцдаг байхад манай нөхөр чи юу ч ойлгохгүй чамд муугаа үзүүлэхгүй гээд надад юугаа ч ярьдаггүй тэгсэн мөртлөө найзууддаа хамаг зүйлээ ярьдаг ямар их хэцүү гээч.

Заримдаа хүнтэй суугаагүй эсвэл өөртэйгөө нас чацуу хүнтэй суусан бол илүү дээр ч байх байсан ч юм билүү гэж их харамсдаг. Урьд нь ажил хийлгэхгүй байнга л мсж бичээд л залгаад амар заяа үзүүлдэггүй байсан хүн чинь одоо бол эсрэгээрээ би залгаж мсж бичнэ мсэ явуулахаар хариу ч явуулахаа больсон. Сексийн тал дээр ч өдөр болгон хийдэг байсан бол одоо бол 7 хоногт 2-3 хийж байвал их юм. Ядарч байна хүн ойлгосонгүй гээд уурлаад байдаг болсон. Сэтгэл хангалуун хайрлуулж үзэхсэн. Ингэж хар залуугаасаа хүүхдэд дарагдсан гэрийн авгай болж төрсөн ээж аавтайгаа биш хадмуудтайгаа амьдарч, хайраар дутсан хүсээгүй амьдралаараа амьдарч байхаар салий гэж бодогдсон ч 2 хүүхдээ бодоод сайхан амьдрал мөрөөдөөд бүх зүйлийг тэсэж амьдарч байна даа. Олон юм нуршсан бол уучлаарай. Энэ хорвоогийн бүх хүүхнүүдээ аз жаргал хүсье. Ганц олдлох амьдралдаа зөв сонголт хийж зовж биш жаргаж амьдарцгаая…

38 Comments

  1. baaska says:

    magadgvi bi tanii gantsaardlaas huwaaltsaj boloh l ym bi 20nastai zowlogoo ogch bolohiin

  2. би says:

    Би эрт хүнтэй сууж, эрт хүүхэдтэй болохгүй гэж бодож явдаг. Ээж аав 2 маань ч тэгж захидаг юм. Энэ жил би 25-тай гайгүй компанид мэргэжлээрээ ажилладаг. Тэгээд ер нь 27,28 хүртлээ хүнтэй суухгүй залуу насаа сайхан өөрийнхөөрөө эрх дураараа байж байгаад өнгөрүүлэе гэж боддогийн. Миний найз нарын хүрээлэл гэхээр ажлын, бусад танилууд гээд ер нь бол дандаа залуучууд байдаг юм. Тэднийхээ дунд ч би нэр хүндтэй, тэдэнтэйгээ энгийн сайхан найзлаад, ер нь тэднээрээ хүрээлүүлээд зугаатай амьдрах сонирхолтой. Саяхан санаанд ч үгүй ажлын ах маань нэг залуутай танилцуулсын. Яг л миний ирээдүйд сууна гэж боддог сайн залуу. Нээх баян айлын эрх хүүхэд биш, архи дарс, шоу цэнгээн, найз нөхөд гээд гүйгээд байхгүй. Амьдрал үзсэн, ажилсаг даруухан, гадна төрх нь ч дажгүй. Надад таалагдаад ер нь бол үерхээд эхэлсэн л дээ. Гэхдээ л найз залуутай болчихоор яагаад ч юм найз залуучуудаасаа өөрийн эрхгүй холдоод байна. Тэгээд тэд нартайгаа уулзаад байхаар найз залуугаа гомдоох ч юмуу буруугаар ойлгогдчих гээд байх юм. Эмэгтэй найз нар байгаа гэхдээ л тийм дотно биш, би өөрөө жаахан хээгүй талдаа болохоор үнэндээ эмэгтэйчүүдтэй хов жив ярьж сууснаас эрэгтэй найз нартайгаа тоглоом шоглоом хийж суух нь сайхан байдаг юм. Эрэгтэй найз нар гэхээр эхнэр хүүхэдтэй, ганц бие, салсан нийлсэн гээд янз янзын л залуучууд байгаа. Тэгээд мэдээж би эрт орой хэзээ нэг цагт нөхөртэй болох нь тодорхой, ямар ч хүн найз нөхдөө биш хань ижлээ л сонгож таараа. Нэгэнт л би энэ найз нартайгаа ч юмуу хэн нэгэнтэй нь суугаад, насаараа хамт амьдарч, амьдрал босгохгүйгээс хойш ийм сайн залуу олдсон дээр нь энэ хүнтэйгээ нийлээд амьдралын жамыг дагасан нь хамгийн зөв гарц гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ л би яагаад ч юм яг одоо байгаа шигээ сайхан найз нөхдөөрөө хүрээлүүлээд зугаатай амьдраад л баймаар байх юм. Энэ нь би нөхөрт гарахад бэлэн биш байгаатай холбоотой эсвэл зүгээр л ийм олон эр хүний хайр халамжийг ганц хүнийхээр солихгүй байх гэсэн миний шуналтай л холбоотой байх… Иймэрхүү байдалд байгаа, орж байсан бүсгүйчүүд байна уу, саналаа хэлээрэй

  3. N.U.Ts says:

    aash muutai amitan bolj hunii nudend uzuurlegdeed bi uuruu nuhuriihuu buruug hiitsen yum shig l uurj bgam chin Odooo bolison oorchlogohgui ulam l holdodgiimshuu busgui mini uhaantai amidraarai emegtei hunii uhaan huleetstei zan 2 chuhal shuu amjilt

  4. N.U.Ts says:

    Hi emegtei hunii tawilan ch tustei yumdaa yum bolgoniig hadamd niitsuulj amidarna gej bhgui ee baga bagaar uuriihuuruu bolj oorchlogdoo nohoruud Bol adilhan l zantai yum harin ch sex bj bn gdg chin sain shuu. Sex hihee bolison 7 honogt dood tal 3 udaa garj shoudaad nawsartlaa arhidaad irsen nuhuruu tewcheed suuna gdg hetsuu bi zunduu temtsej uzseen suuldee bur hudalch boldiin bnalee shuu  erchuud Bol tulhuur ni alga bolchihson erdenesiin Awdar l gesen ug bi ch ter tulhuuriig oloh gd haij l yawns gol ni uuriiguu sain hairlaa hewliid bgaa ureee bod bitgii setgelee demii ur dungui zowooj Bai uurlaad salii gej Helsen ch chi l buruutai Hun boldogoos hoish bitgii Tegj uuriiguu zowooj bai yam arch ur dungui tiimees uurtuu l tsag zaw garga nuhuruu mart bi Jil garan temtsej bnoo temtseh tusam bi l muu hun bolj bgaa Yum chin odoonoos l orhij martaj surj bn aash

  5. nomin says:

    yag l minii odoo bgaa amidral bh shiv. yalgaa ni gevel bid 1 ohintoi, manai hun huviin hevshild ajilladag,deed bolovsroltoi, bi 24-tei nohor maani 30-tai umdaa. aan neeree bas 1 yalgaa ni tanaih sex bas hiichihdeg um bna. nadad bol tiim zuil ch bhgui geed boddoo. olon ch udaa salaya gj bodsondoo. dandaa l minii buruu bolj bi buult hiij ondorlodog um. odoo araas ni hootsoldohoo ch bolison…

  6. eegii says:

    95134242call.

  7. Anonymous says:

    2abgai so kino uzcheed durdee orood baixiinmaa xaxa
    yadaj baixad yamarch olon xeltei yum be dee

  8. Anonymous says:

    deer bichsen ul xodloxiin ezen abgai nar ineed xurgechilee xaxa

  9. Anonymous says:

    Harin tiimee saruul bolon door ni setgegdel bichsen 2 erguu yumnuud yu ve er ni bol mongoliin ydruuhan yduu huuhnuud l gadniihantai buyu so hujaatai suuj bgaa sh dee zailuul tegeed hudlaa saihan shaaj ugsun baih shivdee unendee solongos japanii gologdoluudtai suuchihaad  saihan amidarch bgaa yum shig bultreed l unen tenegtej uguh yumdaa tamiin amitan tamdaa jargaltai gej yum uzeegui yumnuudad so Bol saihan l baih daa

  10. namuun says:

    bichseniig chini unshaad l chamaig ih emh tsegtstei hun bn gej bodloo uuriinhuu sonurholoor surval chi sain surch chadnaa chamd amjilt husey

  11. boogii says:

    Ene Saruul ternii daraagiin zochin 2 chin harin hurd erguuleh bolomj l oldvol uursdiiguu magtaad unadag ineedtei huuhnuud ve.  Ug ni end zuvluguu asuusan bolohoos ta 2-iin amidraliig asuugaagui l baih yam. Yalanguya Solongosd baidag huuhnuud jaahan yoyotoi baidag bololtoi. 

  12. ollo says:

    сайн уу
    би ч бас хоёр хүүгээ хараад гэртээ байдаг. Ер нь тусдаа гарч байж хүүхэд гаргах хэрэгтэй юм билээ. гэхдээ нэг талдаа хүмүүсийн дэмжлэг ихтэй. Одоо өөрийхөө сайн чадна гэж байгаа чиглэлэээрээ заавал сур. заавал шүү
    нэг л мэдэхэд чи хадмуудын өмнө ач нарыг нь төрүүлсэн, боловсролтой, ажилтай хүндлнл хүлээсэн бэр болсон байна.
    харин гэрийн үйлчлэгч хийнгээ өөрийгөө гүнж мэт хүндэтгэ хайрла.
    нэгт өөрийгөө. энэ их энгийн боловч их зүйлд амжилт дагуулдаг юм. амжилт охин минь

  13. zochin S says:

    Bi ene deerh Saruultai barag adilhan amidraltai um baina.Nuhur bid hoyr hed heden ul hudluhtei bas l sar tutam dansaar mungu orj irdeg.Nadad ajil hiih shaardlaga baidaggui.Chuluut stagaaraa usand selj,gadaad hel uzej durtai ornuudaaraa jildee neg udaa mongol bustahaas gadna ayldag.Geriinhee ajiliig bolon ul hudluhiin dansnii toostoog gargaj angli bolon france german hel ulam gunzgiiruulen sudalj baigaa.Minii hani nadaas 5aar ah jp hun baidagiin.Henii ch umnu baharhamaar saihan ajil mergejiltei saihan ch zaluu .Sayhan bi tuuniihee babe -g gargasan.Minii dagavar ohind jinhene etsegiin yosoor handdag.Tengeriin hisheg gej baidag bol nadad ter hisheg huvi ni hangalttai noogdson gej uzdeg.Hun uurtuu uidah zav ugch baigaa uchiraas l uiddag gedegiig bi nileen heden jiliin umnu medersen.Zahidaliin ezen 2dohi huuhedee garasanii daraa iluu stagaa ashiglaad um sur.Zaaval umnuu zorilgo taviad neg negeer ahiulaad yawaarai.Manai mongol huuhnuud huuhed gargahaaraa taazaaraa palbiigaad yavchihdag.Tursnii daraa gedes taazaa jimbiitel oroogood biyiin helberee bustaah dasgal hiih heregtei.Emegtei hund surah um ih l baidag um.Hamgiin naad zah ni ger ornoo steverhen tohi tuhtai bailgah, amttai olon turliin hool hiij surah za ene bol anhan shatnii sedev.Face,hair,body,hand,nail -ee archlah hamgaalah geed olon ajil bainashd.Yun nuhuruu hardah zavgui bolno.Uuruu uuriinhuu ertunstud orood uz.Nuhur chini chinii ene uurchlultiig anzaarch ehlene.Gehdee chamaas ih tevcheer uigagui hudulmur shaardana. Chi uuruu iim saihan ug helj chadsan shigee Ганц олдлох амьдралдаа зөв сонголт хийж зовж биш жаргаж амьдарцгаая…songoltoo negent hiichehsen um chini zovlon um shig sanagdah ene uyiig jargalaar yagaad solij bolohgui gej tiim biz dee.

  14. saruul says:

    Сайн байцгаана уу? энэ захидалыг уншиж байгаа хүмүүст бүгдэд чинь энэ өдрийн мэнд хүргье!
    Манай нөхөр ч надаас 7 ах, халамжтай сайн хүн бий. бид амьдраад 10 жил болж бна, бид 2 мэдлэг боловсрол адил бас сонирхдог хобби ч адил.
    Миний хань шоудах нтэр байхгүй ёстой амар хүн. гэр амьтай гэж жигтэйхэн, ажлаа тараад л гэрлүү шүү дээ.Бид 2 хаа явсан дандаа хамт явна, дэлгүүрээс хүнсний зүйлээ цуглуулсан ч хамт.
    2 сайхан үртэй, хүүхдүүд маань нэг үеэ бодвол томроод би гэдэг хүн хүүхэд хараад л гэртээ суудаг байхаа болиод сайхан л байна.
    Би ажил нтэр хийдэггүй ээ, нөхөр хангалттай сайн мөнгө олчихдог болохоор..
    Хүүхдүүдээ сургуулиас нь ирэхэд би гэртээ байвал дээр гэж үзээд ажил хийхгүй байхаар шийдсэн. 1.2 жилийн дараа багыгаа жаахан томрохоор нь хувийн бизнэс хийх санаатай.

    Манай нөхөр нилээд том компанид нилээн өндөр цалинтай ажил хийдэг хүн. Ажлын цалингаас гадна хэд хэдэн үл хөлдөх хөрөнгөтэй. Вон роом (one room) тү роом(two room) гээд хөлсний жижиг нэг өрөө, 2 өрөө байрнууд бдаг 4 давхар хувийн эзэмшил барилгатай. Одоо нэгийг нь бариулж байгаа.

    Сар болгон байр хөлслөгчдөөс мөнгийг нь дансаар шилжүүлэн авдаг. Тиймээс би ажил хийгээд байг шаардлага байхгүй.
    Гэхдээ миний хань солонгос хүн. Та нар солонгостой суусан …нтэр гэж хараана л биз, би огт тоохгүй ээ.

    Өдөрт би цагийг дэмий хоосон өнгөрөөсөнгүй, нэгэн их сургуульд баклаварт суралцаад цаг завгүй хичээлээ хийгээд өдрийг их завгүй өнгөрөөж байна даа.

    Би нөхрөө худлаа хоосон магтахгүй ээ, үнэхээр миний хайж байсан, миний жинхэнэ хань минь болох ёстой хүн юмаа.
    Бид хадмуудаасаа хол амьдардаг, тэглээ ч хадмууд надад их сайн байдаг, амьдралаа сайн аваад явчдаг миний бэр арчаатай гээд намайг магтаад их сайн байдаг,
    Миний хувьд нөхөр хань, хүүхдүүддээ хамаг хайраа өгч тэднийхээ төлөө бүхнийг хийхийг хүсдэг. гэр орон бол маш эмх цэгцтэй, гэрийн ажлыг түүртэлгүй сайн хийхийг хичээдэг, энэ бол эмэгтэй хүний үүрэг хариуцлага гэж үздэг.
    Ээж маань ч багаас маань их ажилсаг нямбай хүн бсан юм, тэр айлын өнгө төрх, гэрийн эзэгтэйгээс шалтгаална гэж хэлдэг бсан. иймдээ ч би нөхрийгөө 1 ч өдөр хиртэй цамцтай ажилд нь явуулж үзээгүй, 2 хүүхдээ ч мөн адил хамгийн цэвэр цэмцгэр явуулдаг. Миний хань ч их цэвэрч хүн, бүх юм нь л миний стил юм даа.

    Нөхөр бид 2 хэрэлдэнэ гэж бараг байхгүй, амьдралд ам зөрөлдөх үе гэж байлгүй л яахав, энэ үед бие биендээ хүлээцтэй, тэвчээд өнгөрөх үедээ тэвчээд өнгөрөөдөг. Ихэнхдээ хань маань нилээн хүлээцтэй ханддаг. эмэгтэй хүн чинь угаасаа түргэн ууртай ааштай бдаг, энэ бүгдийг эрчүүд та нар уужим ухаанаараа тэвчээд өнгөрөөх юм бол гэр бүлүүд хэрүүл уруулгүй бдаг юм шиг бна лээ шүү…

  15. boogii says:

    bi bol barag chamd ataarhaj baina. 2 huurhun huuhdee yunii turuund saihan usguud av. hadmuudtaigaa bolj ugvul nairsag saihan haritsaj bai. munhiin yam gej baihgui sh dee. humuusiin helseneer 10 jiliin daraa chinii ue irne. huuhduud chin tom bolchihson chi yu durtaogaa hiigeed l yavj baina geed bod doo. bi bas surguuli enee teree gej yavsaar 30 garaad huntei suuj huuhed gargasan, odoo l emegtei hund medleg enee tereegees iluu hani ger bul l chuhal gedgiig oilgoj bna, hairan 10-aad jiliig demii yamand urj dee gej zarimdaa sanagddag. chinii huvid bol huuhduud tom bolson hoino sanaa zovoh zuilgui surguulid surah bolomj garna, terend hezee ch oroitohgui. 
    za tegeed good luck. buh zuil chinii umnu baina shuu aztai busgui mini. 

  16. lady says:

    Ooriin hussen zuilee tolovlood tuundee tsag gargaj surahgui bol chamaig oor hiih yumgui bolhoor golj shilj olon hiolgedeg baih oo. saran-n helsneer avhaaljtai bai. ooriigoo sonsood yu hsej bgaa olj med. Hen bolohiig husej bgaagaa medejj  bgaa bol tuundee hureh alhamuudaa hiij ehel. jiremsen bhdaa surch bolii shdee. Harin ch huuhed harah huntei amar baih ni bna. chamaig surguulid suraad ehelbel hadmuyd chini surch bolovsroh gej hicheej buig chini sainaar huleej avch demjih bh. Bolovsrolgui hun neg l tiimhen bdag. yadaj l yaria niilehgui, uhaan ni neg l dutuu. Chi bodvol ted nart tegj sanagddag baih. tiim bolhoor sur, zutge, buu shantar, buu gutar, setgel gangaluun bai, 10 jiliin daraa chinii ue ireh bolno. huuhduud tom bolson, chinii carreer ehelchihsen, nuhor bol hogshroh taldaa, chi bol 30 garsan haluuhan busgui baih bolno. goodluck.

  17. Anonymous says:

    chinii helseneer amidral 1 l oldono chi zaluu bn. iim vg bdg da ooriigoo l hairla chi ooriigoo hairlahgvi bol hench chamaig hairlahgvi . emegtei hvn er hvnd setgelee bvgdiig ni ogch boldoggvi yum herew chi bvh setgelee ter hvnd ogchihwol hezee 1 odor huurtsanaa medeed chi hench bish bolno harin ooriigoo ilvv hairlasanaar chi iim asuudaltai tulgarahgvi. hatuu bolowch vnen vg shv bvsgvichvvdee

  18. Anonymous says:

    eregtei hvn ih dawramtga bdg yum chi dandaa buult hiiseer bgd dawraachihsan bn odoo hezee ch chinii araas gvihgvie chamaig ywlaa gd garahad duugvil ywuulah yum bn chi negent ooroo iim songolt hiisen yum chin odoo idewhitei hvchtei amidar erch hvchtei bj ooriigoo hogjvvleh heregtei. emegtei hvn vne tsenetei bj l udaan hairluulna chi ooriigoo vnelj vne tsenetei bj surah heregtei. nz nohodteige uulz gaduur garj bai ooriigoo taiwan blga hvnd nz nohod shig heregtei yum bgvi yum bi ch gsn cham shig l bsn harin odoo oortoo ilvv itgeltei bolj hezee l bol ter hvniig hayad ywahad belen bolson emegtei hvn er hvnd tgj darluulaad hamt bgd bj bolohgviee chamd hairgvi boloodl tgj bgn chi hvleen zowshooroh heregtei. salana gsn ch salaad shanalahgvi bj chadahaar setgeliin tenheetei bj sur

  19. elma says:

    Bitgi ih yum bodoo. huuhdee saihan toruulchih. hund hun hezee ch iluudehgui.emegtei hun gertee huuhdee haraad suuhaar nuhurluugee heterhii ih focusdchihdag yum shig bnale. egch ni bas ajilaa hij bgad odoo ohinoo haraad suuj bna. Urd ni bol yu ch eldev yum boddoggui bsan. odoo harin gemgui ajil ihtei nuhruu bas haaya haaya hardaj uuriig ni hurgeed l avdiin. Zuger l az jargaltai yum shig bai. unjuu doroi bval ulam deerelhuulne shu. surgulid surna gedeg chin yag zov. tegej bj l chi itgeltei ooriin gesen zorilgotoi bolni shu de. amia avaad yavchih chadvartai boloh uyed er nuhuruus haraat bish ooriihooroo erh cholootei setgej yug ch yaj ch erguulj bolno shuu. Hun yer ni yamarch yed hurimtlal uusgeh mash chuhal yum bna. bi gedeg hun olsnoo ureed bdag bsan odoo ch yalgaagui e. tegeed gerte sugad huuhdee haraad ireheer nuhriin gar harah unen teneg yum bna. Tegeed irenguut hun chin yalt ch ugui l baga bagaar haraat bolj bga bhguu yu. Hunii setgel hezee ch huvirch bolno. Tiimees bodoh l asuudal. Duu min hatuu baij hungun ineemseglej surarai. chinii gar buh yumbna.ene bol tsag zuuriin asuudal. Nuhur chin udahgui chamguigeer hetsu bolohiig oilgono. Haaya ch gesen hen gedgee medruulj bai. zindaa ene hamaaguie. zindaa deeguur tusmaa uhaantai humuus bol esregeeee bna. Gol ni be confident and happy. 2 ur chin sain hani bolnodoi. 

  20. AK-48 says:

    arai urt yum zalhuu hurchlee….

  21. СТС says:

    тэр шалыг өдөрт хоёр удаа угаах ямар хэрэг байнаа нэг сайн угаахад л хангалттай ш дээ сурах боломж олдох байлгүй дээ цаг  нь болохоор болох сурна биз дээ нас их залуу байна  цаг хугацаа өмнө чинь байна даа бүсгүй амжилт хүсье 

  22. hosoo says:

    үнэндээ энэ бол амьдралын нэг хэсэг энэ үеийг даван туулаагүй гэрийн эзэгтэй нар ховор байхаа, цаг зуурын зүйл. Харин чи багыгаа гаргачихаад хамгаалат тавиулаарай, залуу насандаа эмэгтэй хүний хамгийн гол ажил болох үр хүүхдээ гаргаад өсгөөд авна гэдэг чинь их чухал чамд дараа нь бусды нь амжуулах зөндөө цаг гарна, Цоглог жаргалтай байгаарай, амьдралын туршлагаар ямар ч хүн аз жаргалтай хүнд татагддаг нөхөртөө их ач холбогдол өгөлгүй өөрөө өрийгөө жаргалтай байлгаарай, хадам ээж яах вэ мөнхийн хамт амьдрах биш хамт байгаа дээрээ хүүхдүүдээ харуулаад сураад аваарай, тусдаа гарёихсан хойно хүүхэд ганц цаг ч хараад өгөх хүн олдохгүй хэцүү байдаг юм,

  23. hetsuu hetsuu says:

    chi bid 2 yag l adilhn yum bnda bi ch bas har zaluugasaa huuhed gargaj geriin awgai bolson nohor maani ch bas nadaas nileen hed ah bas l yag adilhan ymarch utgagui bolzoond yawj valinten temdeglsne bi medehgui iim maygaar yawj bgd l chi nad shig nohroo araa chin tawidag bsiig medeh bno doo duu min tged l bi gdg hun salj ohinoo awaadl yawsan salsnaas hiosh uneheer saihn bsn geech ndd nohroos min oor hun bgaguie gehde salsnaas hoish nuruun deereesee tom achaa awaad haysan yum shig l bolson

  24. busgui says:

    ketsuumdaa ene humuus minii bodloor arail ert amidrald hul aldaad bh shig chamaig harhad 23 jaahan huuhed bj 2 huuhedtei amidrald nuhluusan ali hezeenii ih yum uzsen hun shig l boltson bhiin
    suuj bolnoo hunee zuv songoh heregteimshig sanagdhiin dunguj 20garj yavaa ohiduud yugaa medehgui shohoorhool amidrald yamarch beltgelgui bj ur huuhedtei bolood tegeed nuguu saihan hhairlaj bsan huniihee zang hezee hooni ni uhaaraad neg bol zovlog uurch amidarna ,neg bol ger bul salalt tegeed l huurhun bytshan ur huuhdee unchruuleel hetsuu yum daa iimerhuu zuil niigemd ih ajiglagdah yum 
    neg negnee sain oilgoj tanij medsen hoinool ter huurhun ur huuhdee gargaarai amidrald bitgii hul aldaarail gj zahimaar bna  Bi odoo 26 tai nuhurteiguu suugaad az jargalta amidarch yavna burhanshig hanidaa ih bayrlaj yavdag udahgui harin huurhun huuhdiig ni l gargaj ugmuur bna daa tegeed az jargaltai ger bul ulam olon bolj huuhnuud mini nudendee bayr baysaltai zaluus mini az jargalaar duuren  amidraasai huuhduud ni dulaan saihan uur amisgaltai ger buld usun torinoosoi gj husie daa

  25. sunder says:

    Dandaa iim bhguiee yum eeljiljiil bdga horvoo, udahgui chamd jargah satg irne odohndoo gert ajilgui huhed harad bas jiremsen setgel sana chn tavgui bga, nom unshaarai nuhuriiguu bitigi anhaar anhaarsan anhaaragui toohgui bgaz de, ooriguu henees ch dutahgui avad yavchij chadna gedgiig oilguul 2 jiliin daragaas l chini amidral ed ehlene dee odoohndoo duugaihan olon yum yarihgui hayagaa manaal suuj baigarai bid heruul hii hoosn yum yarij bj ner hundgui uglee heruulch avgai ner zuudeg shuu!!! chimeguihen l bai ayandaa saihan bnoo itgej amidrarai

  26. ogoo says:

    Sn u mini duu chamd gantshan ug helehed tsag tsagaaraa bdaggui tsahildag huhuuruuu bdaggui gdg yum 2 huuhdee zuv saihan usguurei

  27. busgui says:

    Ene olon busguichuudiin setgeliin zowlong unshihar emegteichuud bid nar ih emzeg um daa…, bi ch gesen iimerhuu amidral uzsen…, harin odoo boddog um bi ooriinhoo ene amidraliig muuhai bhuu saihan bhuu gedegiig zuraach hun zurj bgaa shig zurah yostoi gej

  28. saran says:

    Бас дахиад нэг юм хэлэхэд хүний хараат биш энэ байсан байгаагүй ч би 2 хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдрах ёстой гэж байнга амандаа хэл аль болох сэтгэлээ чанга барьж сур эрчүүд бие даасан эмэгтэйчүүдээс цэрэвдэг юм.Тэр хүний төлөө биш өөрийнхөө төлөө ам ьдар.Нөхөрөөсөө өө сэв хайх хэрэггүй өөрөө зовохийн нэмэр ямар нэгэн муу бодогдоод байвал хэн нэгэн хийсэн муу болгоныхоо төлөө хариугаа заавал амсах юманд би ингээд яахав гэж бодоорой.Дүүдээ амжилт хүсье.Эгч нь өөрөө ийм амьдралыг туулаад ирсэн юм да.

  29. saran says:

    Тэвчээртэй бай.10 жилийн дараа бол том чинь 12 настай бага чинь 10 настай болох юм байна харин чи 33 настай нөхөр чинь 40 настай би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл цаг хугацааг энэ хооронд маш сайн ашигла.Бага хүүхдээ гаргаад спирал тавиул.Хадам ээж яахав хийх юм олдохгүй болохоор чамайг тэгж байгаа юм.Нөхрийн чинь хажууд зүгээр байгаад байна уу тэгвэл нөхрөө байхад нь хадам ээждээ маш сайн бай ээжээ охин нь хийе та амар гээд гүйгээд бай харин нөхөр чинь чамайг ээжд минь сайн юм гэж ойлгоно харин ээж нь ямар нэгэн чиний тухай таагүй зүйл хэлвэл нүдээрээ харсан сонссон болохоор нөхөр чинь эргэлзэж эхлэнэ.Өө бас нэг юм хэлэхэд насаар нь дарамтал тэгэхдээ шууд утгаар биш л дээ.10 жилийн дараа би тэдтэй байх юм байна 2 хүүхэд сургуульд сураад би тийм мэргэжлээрээ ажлаад гоё тэ ханиа гээд л цаадах чинь нээх сонин болно.Яагаад гэвэл чамайг ярих хооронд л өөрийнхөө насыг бодно.За тэгээд жавхаатай байл да.Хувин тавилангийн тоглоомд хэн сэргэлэн авхаалжтай хүн л хожино до.Заавал дээд сургуульд 4 жил сурахаар боломж байвал яахав хүүхдээ харах хоорондоо хэл сур,үсчин гоо сайханч хаа ч мөнгө олох рагууд байна да.Аз жаргал хүсье

  30. ha ha ha ha says:

    end neg turiin albab haagch ym argagui hiideg ajil arhi huuhen shuudee uur hiih ym baih bish. ted arhidaj joohon huuhen arguuleh tur alba hashij bain gedeg ym. uuniig odoo boltol meddegui bolood bid ene har malnuudaar malnuulaad baigaa ym shuu dee nudee negeed hari ldaa. Turiin alban haagch geed baigaa garuud ulguu 8 gej ajil daa irne zag 9 hurtel gants ayag kope sonin ene erguulsen shig neg uls tur mur yrnaa tegj baital 9 bolno oo neg shuurhai ene ter gesn hural shuu ym hiinee . ter hural deer darga ungursun jil helsen ajlaa genet sanj asuunaa nuguuh heden buun zoblom heleed yg odoo garaad amuulaad irne huu gene. za tgeed neg iim tiim yrij baital 10-11 bolno. buun ajiltai hun gej uuriiguu gaihaj gaihuulj baigaad tsaindaa garna huu tsaindaa dood taldaa 14000-25000 unte gazar orj hutga sergee zub bairj chadahgui baij neg soeltoi hun shig mayaglaj baigaad garch irne. tsaindaa daraa bol ihendee gaduur ajil garnaa huu. gaduur ajil ene tend ochih bultreh arhi uuh baga nasnii shuu ohid gorgooh erguuleh saun masajid ajil hiideg ym. ger orondoo negl ih chuhal baragtai ym dugraad baihgui neg ih alban ug haya haya helsen shig amitan baidag ym daa. sanaa bol dunchig horon ih horon shuu dee. egzeg taarbal cham muu bitgii hel eej abaa alj medeh humuus dee. tedniig gadnaas ni harbal ih saihn amitad bain shuu dee. dotroo ue ue harj bolno oo bolno. ter buh ym duusan bain daa.

  31. 6666666666666666 says:

    kkjkj

  32. tsetsen says:

    ohiduudaa taarsan zaluudaa durlaj, uulzsan zaluutaigaa untaad l teged jiremsen blson geh nereer yamarch ediin zasag, huvi hunii huvid beltgelgui ger bul bolohoo bolildoo..surguulid yavie gej tuluvluj bsiin bol yah gej 2 dahaa jiremselsiin..negent songoson amidraldaa unench bj hatuujiltai bai..ter shaliig ugaahdaa hadmiinhaa bish uuriinhuu shaliig ugaaj bna gej bod..ugaasaa chinii amidarch bgaa chinii l ger bizdee..olon yum bodoj streesdelgui aytaihan eruul huuhed turuulehee boddoo..hunii umnuus amidarch bgaa yum shig buh zuild handahaa bolioo..

  33. bada says:

    Manai mongoliin zaluuchuudad ger bul tuluwlult gj yum eruusuu bhgui yumaa. Surna gj bodoj bsn chin jiremsen boltson gehiin. Uug n za yahaw anhnii huuhdee sanaandgui olood gargalaa gehed daraagiinhaa huuhdiig tuluwluj herwee odoogoor hiih zuil tuluwlsun ajil bgaa bol jiremslehgui bj boloh zunduu arga bn shuu dee. Odoo chin ymar ue bilee dee uchnuun tuchnuun jiremsnees hamgaalah yum gartsan bn, tegehed l tegeel zuw zugeer bj bgaal genet oldchihdog yum shig l bh yum. Tegeed er n busguichuud minee hunee sain tanij amjaagui bjiij yagaachgui ert huuhdiig n gargaj neg gert orood daraa n haa saigui etseggui huuhedtei huuhnuud bolloo. Emegtei hun uuruu uurtuu l archaatai bhgui bol eregtei hun chinii umnuus sanaa zowohgui shuu!!!

  34. ah says:

    duu mini dee bugdiig dabj garrarai za chi jargah tsag irnee harj l baigaaraa za

  35. moll says:

    sn u chmtai nzud blj uulzj yarij bmar bn.bi chmtai chatsu huu min bs 2toi. Yaj holbgdh we.utsa uldeeh hetsu maile uldeeh hetsu yahu nada helech nza

  36. tuya says:

    chi jiremsen bolohoor eldev yum bodoj stresdej bgaa. huuhdee saihan teegeed turuulchih, tegeed hadmuudtaigaa hamt baigaa deeree saihan ashiglaad huuhdee haruulaad surguulid zaaval suraarai. huuhed haruulna gedeg chini tom ajil nugalj bgaa yum shuu. ajlaa hiingee oroi yumuu, hagas sainii angid surch bolno sh dee. odoohondoo chinii ene bichsen asuudluud neeh aihtar hetsuu yum bish sanagdaj bna. jiremsnii sindrom yum shig sanagdlaa. nuhur chini romantik hun bish bol chi uuruu zohion baiguulaad hool, uzver uzej bolno sh dee,  nuhur uzehgui bol naiztaigaa, duuteigee uzehgui yu. shal ugaah turuhud chini heregtei kk. za amjilt busgui mini

  37. Anonymous says:

    Bi gadaadad bdag um, Bi nohorteigee suugaad 3 jil bolj bn, suusan tsagaasaa ehleed l hadam eejteigee amidarsan., hadamuudtaigaa hetsuu bdag chin bi sain oilgoj bna uchir n nadaa ch gsn ih hetsuu bdag, manai hadam ug n ih saihan setgeltei tiim ch muu hun bish, hool undnii asuudal deer sanaa zowoltgui bainga hiideg, gehdee odorjingoo uglene jishee ni huwtsasaa ugaagaad hataagchind hiiwel tog ureed bn gadaa hataa geh jisheetei, ih zojig hun um shig bgaam hun amitan gert awchirah durgui, ug n bi ih naiz nohodtei anh hadamtaigaa amidraad udaagui bhad manai 2 naiz irsiin,  manai hadam aash n oldohgui neg bol gaigui haritsaad eswel neg sonin bolchihood l bsn ternees hoish manai naizuud manaid irehee baisan , oroi naiz nohodtoigoo uulzii gewel uglej ogno  bi zowshoorohgui shuu oroi udesh garna gej yu bsiin gd l, zarimdaa bur heterhii yadargaatai gertee bhaas durgui hureed nohortoigoo zeregtseed ogloo yawaad demii tenej bgaad oroi zeregtsej orj irdiim., neg saihan amraltiin odoroo saihan amrii geheer hajuunaas odood l iim ch um hiimeer bn tiim ch um hmeer bn gd boon gai boldog, Tehde  hamgiin hachirhaltai n manai nohriin hajuud hezee ch tiim zangaa gargaddagui bur neg l ih odorjingoo geriin ajiltai zuuraldsan hun ireheer n yadarsana aa heleed l., nohortoi tanai eej chin ingeed bna yadargaatain geheer barag l itgedeggui namaig hudalaa yariad bn gej bodood bdag uchir n eej n huugiinhee hajuud zgr l neg ih sain hun bolood hooliig n bariad guigeed bdiim., zarimdaa ch galzuurmaar shuu hurdhan shig l tusdaa garmaar bdiim odoo udahgui tusdaa garah gej bgaa bi., hehe chamd zovolgoo ogoh bish ooriigoo bichchihlee tehdee yaj iij bgaad tusdaa garsan n deer bhaa chamd eregtei hun ih dawaramtgai omnoos n ajiliig n hiigeed bwal bur surchihdiim., ali boloh 50/50 huwiar hih geed uzeh n deer, huuhdee nohortoo orhiod naiz nohodtoigoo uulzaj uchir yadaj jhon ch gsn stress n bagasana shuu dee., 

  38. tuka says:

    tiim uy bdgiima setgelee bariad hatuujiltai bai . bi gertee suudaggui yagaad gedvel tegj strestehiig 2 egcheesee meddeg blhoor jiremsen baih huuhdee gertee harahiin zovlong mednee. Yundaa shaliig ni udurt 2 ugaadagiin ternii orond uuriinhuu durtai zuiliig hii, bas eldev bodloor tolgoigoo gashilgaj uuriiguu stresst oruulah hereggui shu. Jiremsen hun het ih strestheer huuhed biy muutai (uvchtei) esvel uilj orilson huuhed gardag. Ene bol chinii l amidral chi zaluurdaj joloodoh yostoi. YTsaanaa hezuu bsan odoo bol ineej amidarch sur, margaash yamar saihan yum bolovol zuger bga chi saihan yum yu husen muruuduj bgaagaa l bodoj untaj bai tegeed chinii husel bodol hoyulaa biyleh bolnoo. Za amjilt busgui mini saihan bodoltoi sain amarjaarai.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.