Сайн байна уу. Секс.mn сайтыг уншигч бүх залуустдаа хандаж энэ бичлэгийг уншиж байгаад баяхлалаа гэж хэлье. Гэр бүлтэй болох гэж байгаа болон шинэхэн гэр бүлүүдэдээ хандаж хэдэн зөвөлгөөг өгөхөөр шийдлээ. Миний бичсэн зүйлийг шүүмжилж уншсанаас илүүтэйгээр та бүхнийг цаашид амьдраалдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл хүн бүр аз жаргалтай бат бөх гэр бүлтэй болохыг хүсдэг. Та хэрвээ ингэж хүсдэг бол танд жоохон ч гэсэн тус болох энэхүү зөөвөлгөөг уншина уу.
Гэр бүл хамтын амьдрал эхнэр нөхөр хоёрын. Гэр бүл бол нэгдэж нийлэх утгыг хамт авч явдаг. Тэгэхээр та эхнэр нөхөртэйгээ юу юугаараа нийлж энэ гэр бүл гэдэг зүйлийг бий болгодгийг цааш нь бичье. Мэдээж хайр сэтгэл бол ойлгомжтой зүйл. Цааш нь хоёулаа бие биетэйгээ гэрлэх шийдвэр гаргасан байх ёстой мэдээж гэрлэх шийдвэр шүү дээ. За тэгээд эхний алхам бол хосууд өөрсдийн сул талаа сайн мэдэх хэрэгтэй бас давуу зан чанаруудаа. Үүнийгээ та 2 цаасан дээр бичсэн ч болно. Энэ бол их сайн арга. 2лаа цаасан дээр өөрсдийнхөө сул давуу талуудаа бичээд тэгээд та хоёр бие биенийхээ сул тулыг гэр бүл болсон өдрөөсөө эхлэн нөхөж амьдар. Харин давуу сайн зан чанаруудыг улам бүр өнгөлөн зүлгэ. Магт гэсэн үг. Харин шүүмж хэрэггүй шүү. Энэ бол та хоёр зан чанраараа нэгдэж байнаа гэсэн үг.
Дараагийн алхам бол та хоёрын санхүү юм. Одоо байгаа бүх орлого эд хөрөнгө болоод зээл өөрийн гэсэн бүх юмаа тус тусдаа бич юуг нуух хэрэггүй. Тэгээд бичсэн цаашаа солиод унш. Энэ бол чинийх гэсэн үг. Бүх санхүүгээ нийлүүлээ гэж байгаан. Эцэг эхийн хөрөнгө бол орохгүй хэрвээ та 2т өгөөгүй л бол. Ингээд санхүүгээрээ бас нэгдэж нийлэх хэрэгтэй. Хэрвээ санхүү дээр нийлж чадахгүй бол та 2 гэр болоод хэрэггүй гэж зөвлөе. Санхүү дээрээ нийлж чадахгүй байна гэдэг бол салалтыг л зөгнөж байгаа хэрэг. Биеэрээ нийлчээд санхүүгээ нийлүүлж чадахгүй хүн чамд итгэхгүй байгааг харуулж байгаан. Маш их хөрөнгөтэй хүний хувьд хэцүү шийдвэр ч та хамтын амьдрал гэр бүл болох гэж байгаа бол та энэ зүйлийг хийх ёстой. Магадгүй бас нөгөө тааруухан мөнгөтэй нэг нь бас таны мөнгөнд болж суусан юм шиг сэтгэгдэл төрж болох л юм. Гэхдээ одоо яая гэхэв дээ. Нийлүүлэх хэрэгтэй гэж зөвлөе.
Дараагийн хийх зүйл бол та хоёр эцэг эхчүүдээсээ шийдвэр гаргах эрхээ аваарай. Эцэг эхчүүд ч бас хүлээн зөвшөөрч шийдвэр гаргах эрхээ хүүхдэдээ шилжүүлж өгөх хэрэгтэй. Ингэвэл та 2ын амьдралд 2 талын эцэг эхчүүд оролцохгүй. Залуучууд бүсгүйчүүд маань гэр бүл болохоос өмнө эцэг эхийнхээ асрамжид тэдэнтэйгээ нэг бүл байдаг. Тийм болохоор ажил хийгээд авсан цалингаа ч эцэг эхдээ өгдөг бас гэр бүлд бүх шийдвэрийг эцэг эхчүүд гаргадаг. Харин хосууд гэр бүл болсноороо энэ эцэг эхээсээ энэ шийдвэрийг гаргах эрхээ авдаг. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ амьдралд шийдвэр гаргаж болохгүй. Мэдээ зөвлөгөө өгөлгүй яахав. Гэхдээ харин эцсийн шийдвэрийг гэр бүлийн хосууд л гаргана шүү дээ. Бас санхүүгээ аль авьяастай нь барих хэрэгтэй. Харин эцэг эхдээ цалингаа бариад гүйж болохгүй. Харин эцэг эхдээ сар бүр тогтмол мөнгө өгч байхаар хоёлаа зөвлөлдөж шийдвэр гаргаарай. Яагаад гэвэл эцэг эхчүүд насан өндөр болж тэднийг харж хандах хэрэгтэй.
Эцэг эхчүүд гэр бүл болсон хүүхдэдээ миний хүү өнөөдөр ирэх боломжтой юу гэж тэдний шийдвэр гаргах эрхийг нь хүндэлж асуух хэрэгтэй. Магадгүй хүү эсвэл охин нь маш их ажилтай байж байгаад ээж аав дээрээ очиж амжихгүй гэртээ харьж болно. Харин эцэг эх үүнд нь гомдоод заавал ирэх ёстой өөрийнх нь шийдвэрийг дагасангүй гэж уурлаж болохгүй энэ бол нөгөө шийдвэр гаргах эрх шилжсэн жишээ юм.
Нөхөр эхнэрээ өөрий бие мэт хайрлаж эхнэрээ хайрладаг бол эхнэр хүн нөхрөө дуулгавартай дагаснаар нөхөрөө хайрладаг . Ингэхээр эхнүүд бүсгүйчүүд дургүйцдаг. Айл гэрийн өрхийн тэргүүн бол эр хүн. Энэ бол гэр бүл дэх эрх мэдэл юм. Гэр бүл дотор ч эрх мэдэл байдаг. Эрх мэдлийг дагаад хүндлэл явж байдаг. Гэр бүл дэх нөхрийн өрхийн тэргүүний үүргийг эхнэр үүрвэл энэ хэтэрхүү хүнд ачаа дарамт болно. Яагаад гэвэл гэр бүл дэх эхнэр хүний үүрэг гэж байдаг. Тус бүр өөрийн байр суурь эрх мэдэл дээрээ байснаар л энэ гэр бүл зөв амьдарч оршин тогнодог.
Хосууд бие биедээ үнэнч, итгэдэг байх хэрэгтэй. Өдөр тутмын хийдэг ажлаасаа арай өөр зүйл хийхээр бол эхнэр эсвэл нөхөртөө заавал мэдэгдэх хэрэгтэй. Гэр бүл бол хамтын амьдрал болохоос чамд хамаагүй энэ бол миний шийдвэр эсвэл миний асуудал хувийн нууц гэсэн ийм зүйл байж болохгүй. Хэрвээ та нэг иймэрхүү байвал ганцаараа байсан нь дээр. Гэр бүл дэх шийдвэрийг эхнэр нөхөр зөвлөлдөж гаргана. Бас бүх зүйлд хамтарна. Нууц гэж байхгүй. Манай эхнэрүүд нөхөртэй хэлэлгүй мөнгө цуглуулдаг. Мэдээж гэр бүлийнхээ сайн сайхны төлөө гэхдээ нөхөртөө хэлээд цуглуулбал илүү зөв шийдвэр болох болно шүү.
Бас нөхөр эхнэртээ дор хаяж 3 удаа хайртай гэж хэлж байх хэрэгтэй. Манай залуус ихэнхдээ үүнийг орхигдуулсан байдаг. Гэр бүл болохдоо эсвэл орондоо л энэ үгийг хэлдэг .Тэгээд гэр бүл 5 10 жил болоход бүүр энэ үг алга болдог. Харин хайраа илэрхийлж байгаарай. Хүн хэлэхээс нааш мэдэхгүйш дээ. Би чамд хайртай гэж хэлэхээс нааш тэр хүн хайртай байна уу үгүй юу мэдэхгүй ш дээ.
Хосуудаа та хоёр зэрэгцэж суугаад 2 өөр өнгийн цаас ааваад наагаарай . Энийг заавал хийхийг бодоорой. Наасан цаасаа маш сайн индүүдсэн ч болно. Ингээд энэ бол та хоёрын гэрлэлт юм. Харин энэ цаасаа та 2 одоо салга. Өөр өөрсдийн цаасаа салгаад аваа гэж байгаан. Тэгээд эвлүүлээд наа. Мэдээж анхных шигээ болохгүй. Анхных шигээ бүтэн цаас болохгүй. Гэр бүл салалт яг л ийм байдаг. Сэтгэл зүрх бүтэн болохгүй шархална. Та тэгээд ийм зүрх сэтгэлтэй бас өөр амьдрал эхүүлнэ гэдэг танаас маш их хичээл зүтгэл тэсвэр тэвчээр гарна. Яагаад гэвэл Та нөгөө цааснаасаа өөрийн цаасаа хуулж авсан тэрийгээ эвлүүлнэ гэдэг танд хэцүү шүү дээ. Таны зүрх сэтгэл ийм л их урагдана гэсэн үг. Хэзээ ч анхных шигээ бүтэн болохгүй гэсэн үг.
Энэ хэсгийг бичихдээ их гуигтай болж байна шүү. Залуусаа гэр бүл бол маш хариуцлагатай сонголт шийдвэр. Бас зүрх сэтгэлээ битгий хуулж авсан цаас шигээ урж хаяарай. Та тийм зүрх сэтэгэлтэй амьдрах нь хэцүү шүү дээ.
Салаад дахин гэр бүл болсон хүмүүс байдаг тэд хуулж авсан цаасаа өөрөө эвлүүлж наасан дутуу цаас шиг ийм л зүрхтэйгээ өөр хүнтэй амьдардаг.
Та бүхэнд амжилт хүсье. Гэр бүл чинь аз жаргал хайраар дүүрэн байх болтугай.
16 Comments
Yostoi saihan Zovlogoo baina.bayrlala.harin doorh setgegdel bichsen zalust daanch….heleh ug alga.hund saihan ug helj chadahguin bol bitgi yum bichij bai.
goy zowlogoo bn bayarlalaa
saihan zuvulguu bainaa bayrallaa.boduushtai yum
SETGEL GARGAJ BICHSEN HUND IH BAYARLLAA HERGTEI L ZOVOLGOO BNA tiim shuu naagaad uragdsan zurhtei amidardag gej uneen. ger buld nuuts gej baih yosgui gagtshuu huvi hunii oron zai gej baih yostoi huvi hunii oron zaid haldaj bolhgui bolhoos bish nuuts geed yavaad boldog yum bol nuuts amraguud dendne biz dee kkkdemjij bna dajgui zovolgoonuud bna taalaglaa
chi zalhuurdaggui b ol neg ih surguuliin nomiin sang duusgaarai, chinii amidraldaa unshaad ch duusgaj chadahgui ih nom bgaa, hun oortoo heregtei medeelliig shuuj oldog.
naad tomyogooroo chi ooroo amidardag uu ?! 2 dahia gerlesen humuus dunduur amidardag gene uu? bolij uz, heddeh n hamaagui hentei az jargaltai amidrah n chuhal. ter huniig olbol taaraldval aldahgui shuud zuugdeh heregtei.:-) yaduu hun baival ok, ortei hun bval shuud salah heregtei. mongoo niiluulne gedeg hetsuu , hamgiin hetsuu n, gadniihan shig 2 talaasaa sariinhaa heregtseend heregtei mongoo ger buliin gesen dundiin dans ruu shiljuuleed zohitsuulj bolohgui yu? zaaval buh bgaagaa haruulna gedeg. esvel buh oriig n oor hun tolno gedeg yasan ch butehgui n oilgomjtoi.
Залуусаа та нар арай ч дэндүү залхуу болчихсон юм биш үү? 10 үг уншиж чадахгүй залхуу хүрээд гэж гасалцгаагаад. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг дээ.
Бэлэн хоолон дээр ус хийгээд иддэг шигээ зурагт үзэж хэвтсээр байгаад ТАРХИНЫ ТУРААЛ-д орж байгаа юм биш байгаа даа…
Залуусаа та нар арай ч дэндүү залхуу болчихсон юм биш үү? 10 үг уншиж чадахгүй залхуу хүрээд гэж гасалцгаагаад. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг дээ.
Бэлэн хоолон дээр ус хийгээд иддэг шигээ зурагт үзэж хэвтсээр байгаад ТАРХИНЫ ТУРААЛ-д орж байгаа юм биш байгаа даа…
harin tiim e aimaar urt tul unshsangui yg so olon angit kino shig l yum
Dajguil zuvulguu bna
ZALHUU HURCHLEE YASAN URT YUM BE
selenge aimagt barigdsan bga dunzen 10
Selenge aimagt barigdsan bga 10<10 hemjeetei dunzen baishin 7<3 hemjeetei ovliin baishin nogoo tarih zoriulaltai gazartai ni hamt 18sayd zarna sonirhson hun zalganuu! 89626599
selenge aimagt barigdsan bga dunzen 10
Selenge aimagt barigdsan bga 10<10 hemjeetei dunzen baishin 7<3 hemjeetei ovliin baishin nogoo tarih zoriulaltai gazartai ni hamt 18sayd zarna sonirhson hun zalganuu! 89626599
denduu nurshuu, zalhuutai bailaa :-/
unshmaar bsan ch neg l utgagui bichchij… tovchlood yurunhiid n l halit harlaa neeh setgeld hursengui ee Ug n unen l ym bh shg bn joohon tovch buguud todorhoi onovchtoi ugeer bichsen bol…
unshihaas zalhuu hurchlee