АНУ-ын мэргэжилтнүүд гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой, ХДХВ-тэй эсэхээ шалгах тест зохион бүтээжээ. 20-40 минутын дотор үр дүн нь илэрч ХДХВ-тэй үгүйг тогтоох “The OraQuick” хэмээх тестийг тус улсын Хүнс, эм хангамжийн удирдах байгууллагаас худалдаалахыг зөвшөөрчээ.
Зохион бүтээгч “ОraSure”компани эхний ээлжинд 30 мянган ширхгийг эмийн сан дэлгүүрээр дамжуулан худалдаалах тестийн үнэ 60 доллар аж. Мөн онлайн дэлгүүрээр худалдаалахаар төлөвлөсөн байна.
ДОХ, ХДХВ-ийн эсрэг “Who’s Positive” байгууллагыг үндэслэгч, захирал Том Донохуэгийн ярьснаар энэхүү тестийг ашигласнаар өөрийгөө халдваргүй эсэхийг шалгах сайн талтай ч үр дүнд нь 100 хувь итгэлтэй байж болохгүй гэнэ. Харин уг тест нь туршилтаар ХДХВ-ийг 92 хувьтай илрүүлж байсан учир дэлхийд хосгүй гэж нэрлэгдээд байна. АНУ-д 1.2 сая иргэн нь ХДХВ-ын халдвар тээгч байдаг байна.
Б.Энх
1 Comment
ochigdriin medeegeer garch bsan. 92-93%-tai bolohoor batalgaa muu geed baruun luu lav oruulahiig zovshoorohgui gej bsan