Зүрхний минь гүнд мөнхөд гэрэлтэх тодоос тод од чамдаа…

Сайн байцгаана уу? Өөрийн минь сэтгэлийн гүн дэхь анхын хайр, мөнхийн дурсамжаа та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо. Хүнийг хайрлахын сайханыг анх түүнээсээ мэдэрч хайраа илчилж сайн гэдгээ хэлж чадахгүй дээ үргэлж л түүнийг гомдоож хэрэлддэг байсан 17хан насандаа эргээд нэг очдог ч болоосой. Анх түүнийг сум хооронд болдог сагсан бөмбөгийн тэмцээнд харж тэрхэн үедээ ямар хөөрхөн охин бэ гэж бодоод тэр оройгоо унтаж чадахгүй эргэж хөрвөөж зөвхөн түүний  төрх нүдэнд харагдаад галзуу хүн шиг инээмээр ч юм шиг, гадаа бороонд норж чичирээд зогсмоор ч юм шиг тийм гэж хэлэхийн аргагүй сонин мэдрэмж төрөөд тухайн үед зүгээр л дахиад түүнийг  хармаар дагаад сумруу нь яваад өгмөөр санагдаж байлаа.

Тэмцээн ч дуусаж би гэдэг хүн нэг л өөр хүн болоод сумруугаа явж. Түүнтэй уулзахын тулд түүнийг харж байхын тулд би гэдэг хүн хотод сууна гэж байсанаа болиод ээж ааваасаа зөрин байж тэр нэгэн сургууль руу шилжиж түүний сурдаг ангид хувиарлагдахын тулд шөнжингөө гуйж хонож байж билээ. Хэнээс ч гуйж байсын тухайн үед тэр ангид л орж байвал надад бусад нь хамаагүй байлаа. Миний аз байсан уу хэн нэгэнээс шөнөжингөө гуйсаны хариу юу юу ч гэсэн би гэдэг хүн хүсэлдээ хүрч бүр нэг ширээнд суух болж охинтой харьцаж сураагүй байсны гай ч юм уу ичсэндээ ч юм уу үргэлж түүнийг өдмөөр санагдаж ихэнхдээ түүнийг гомдоож явсаар би гэдэг хүн түүнд хайртай гэдгээ хэлж чадахгүй шөнөдөө зүүдэлж өдөртөө уурлуулж уйлуулж явсаар 2 хаврыг үдэж төгсөх хавраа цугтаа конкурсанд бэлдэж байгаа нэртэй өдөртөө цуг байдаг байхдаа анх л түүндээ сайн гэдгээ хэлээд… /утсаар юу юу гэж ярьсанаа одоо ч бараг санадагүй юм аа хэлсэн ч гэж дээ нэг амьсгаагаар орилчихсон гэдэг/

Дараа нь чиний царайг харахаас зүрхшээж хэд хоног өвдсөн нэрээр хэд хоног гэрээсээ гарахгүй их л шаналж байж билээ.Одоо бид сайхан найзуудаараа үлдсэн ба тэр маань маш сайн хүнтэй учирсан. Би түүнээс юу ч шаардахгүй зүгээр л чамайг хайрлаж байна бас чиний хамгийн сайн найзаар чинь үлдмээр байгаа хэлсэн. Шаналж ч бай, зовж ч бай бас жаргаж ч бай  хайр гэдэг хүний амьдралын хамгийн тансаг амт юм гэж би боддог. Хайр болгон бүтэх албагүй болохоор түүнээс хэтэрхий ихийг хүсэлгүй зүгээр хайрлаад зүрхнийхээ гүн дэхь надаас өөр хэн ч үл хүрэх миний ертөнцийн мухарт алаг цэцэгсийн дэлбээ шиг анхны хайр минь бий. Хүнээр хайрлуулах сайхан Хүнийг хайрлах бүр сайхан. Залуусаа эхлэл бүрийн ард өрнөл байдаггүй шууд төгсгөл ч байдаг болохоор учрал бүрийн  төлөө бүү шаналж байгаарай…

15 Comments

  1. Shine mongol huu says:

    bondgorooo bi bodohdoo hair gedeg hun turulhtunii adguusaas ylgagdah neg chuhal unet zuil yum gej bodson chini hotiin humuust baidaggui yum uu. ug ni ene japan korea geed ter chigeeree hot uls shahuu boltson ornii irged hairlaj durlaal baihiin. manai utaanbaatariinha l hulduu adguusnuud yum bna l da

  2. Shine mongol huu says:

    bondgorooo bi bodohdoo hair gedeg hun turulhtunii adguusaas ylgagdah neg chuhal unet zuil yum gej bodson chini hotiin humuust baidaggui yum uu. ug ni ene japan korea geed ter chigeeree hot uls shahuu boltson ornii irged hairlaj durlaal baihiin. manai utaanbaatariinha l hulduu adguusnuud yum bna l da

  3. Shine mongol huu says:

    bondgorooo bi bodohdoo hair gedeg hun turulhtunii adguusaas ylgagdah neg chuhal unet zuil yum gej bodson chini hotiin humuust baidaggui yum uu. ug ni ene japan korea geed ter chigeeree hot uls shahuu boltson ornii irged hairlaj durlaal baihiin. manai utaanbaatariinha l hulduu adguusnuud yum bna l da

  4. mongolhos says:

    Хэрвээ та ганцаардаж байгаа бол, хэрвээ та найзтай болмоор байгаа бол, хэрвээ та

    амьдралынхаа ханийг хайж байгаа бол MONGOLHOS.COM уруу ороорой!!! Энд та өөртөө таалагдах, таарч тохирох

    хүнээ богино хугацаанд хайж олоод танилцах системийг шийдэж өгчээ.Та өөрийнхөө болоод танилцахыг хүсч байгаа,

    хайж байгаа хүнийхээ талаар мэдээлэлийг оруулаад л,шилээд сонгоод чаатлаад захиагаар харилцаад таалагдвал

    танилцах бүрэн боломжтой болсон шүү. Ороод үзээрэй Залуусаа.

  5. анжэла says:

    chi uneheer aguu hun ym. iim aguu hair gej bna, oorin gesen saihan hairtai uchirna amjilt:)

  6. baagii says:

    yasan goy hair ve namaig ch bas hen 1 ni ingej hairladag bhdaa ter hun l heldeggui bolohoos bi ter huniig nadad hairtaig mednee kkk

  7. hulan says:

    dajgui shuu gehdee chi buur ert hairaa ilchilsen bol odoo nziin haritsaa bish hosiin haritsaatai ch bh bsan yum da gej dotoroo bodoj l bga bhda

  8. women says:

    huuh yamar goy-iin be.bi anhnii hairiinhaa talaar bichdiin biluu geed bodoj bsan yumaa.Ene ih engiin murtluu goy zahidal bna.hun buriin setgeliin gund ter neg medremj bsaar l bdag bh gej bi boddog.Chamtai yag l adilhan bi tuuniigee hairlaj uulzsan uduruu bayar huuruur duuren azjargaltai bdag bsan.Gehdee hairtai gedgee negch udaa helj bgaagui ee zowhon zurh setgeldee l hairlaj chamdaa bi yamar ih hairtai bsanaa nadaas holdood ger bultei bolood yawhad chini bi oilgoj yadaj gantshan uulzaad hairtaigaa helchih yumsan gej boddog bsan.Gehdee bi uulzaagui ee chamdaa chiniihee amidrald azjargaliig huseed bi setgel zurhend orshih nandin dursamjtaigaa l ulzdej bsan da.chamaigaa hairlaj yawsaar neg medhed 10 jil ungurchihjee.Aguu ih zurh setgel zowlong chimeegui tuuldag yum bilee.Yamar ih hair we gej bi ooroo hurtel gaihdag bsan.Odoo bid hen hen ni amidraltai azjargaltai l bgaa.Minii zurh setgeliig ezegnej bsan ter l tsag hugatsaag bi martaj chadahgui yum bilee.Tiim gehiin argagui saihan medrej minii zurhnii gund bsaar l bdag da.Saihan hair gej uneheer bdag yum bilee.Bi ter l ih hairiig mederch chadsan ene horwoogiin hamgiin aztai emegtei…chamdaa bi hairtai…

  9. Зочин Boloroo says:

     Хүнээр хайрлуулах сайхан Хүнийг хайрлах бүр сайхан. Залуусаа эхлэл бүрийн ард өрнөл байдаггүй шууд төгсгөл ч байдаг болохоор учрал бүрийн  төлөө бүү шаналж байгаарай…     goy bichsen bna aa   

  10. baby_baby says:

    Saihan bichsen baina aa.

  11. baby_baby says:

    Ene bondgor teneg baihaa.

  12. bondgor says:

    за зайлаа хайр майраа өөртөө хадгалж яв..хэнд ч хэрэггүй ийм нийтлэл оруулж бдаг.шал духлаа юмаа.энэ сайтийг удирдаж бгаа хүн нь лав хөдөөнийх бхаа.

  13. setgel says:

    Ehlel buriin ard urnul bdaggui tugsgul ch bdag bolohoor uchral buriin hoinoos buu shanalaarai… ene uneheer taalagdlaa Neeree l tiim dee… bayarlalaa chamd! bas chinii amidrald az jargal husie daa zaluu mn 🙂

  14. Acel says:

    Hmmm haramsaltai bn bi ch bas chamshig tuundee ooriigoo durgui gd oilguultsn. Gehdee bi tuunig yasanch alddkue ^^

  15. Anonymous says:

    yamar goe iin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.