Надаас гарсан хүүхэд царай муутай төрнө гэж бодоод байгаа юм байхдаа…

Би одоо 27-той нөхөр 39-тэй гэр бүл болоод 4 жил болж байна.  6 настай нэг хүүтэй.  Нөхрийн маань өмнөх эхнэрийн хүүхэд.  Ой ч хүрээгүй байхад нь салаад нөхрийн эмээ өвөө дээр байдаг байсан. Бид гэр бүл болж нэг гэрт орсноос хойш аав болон надтай хамт байгаа. Зөөлөн сэтгэлтэй хөөрхөн хүү бий. Нөхөр маань айлын том доороо нэг эрэгтэй дүүтэй. Аав ээж нь хувиараа бизнес хийдэг нөхөр маань тэр компани толгойлж авч явдаг. Амьдралд дутагдах зүйл байхгүй сайхан л байна.

Сүүлийн 1, 2 жил миний сэтгэл санаа нэг л тавгүй. Би хүүхэд түрүүлэхийг хүсэж байхад манай нөхөр огт хүсэхгүй юм. Эхэндээ бол хүүг сургуульд орохоор нтр гээд л шалтаг хэлээд хойшлуулаад байдаг байсан одоо хүү маань 9 сард сургуульд ород гэж байгаа. 4-н жил хамт амьдарлаа чи надад итгэхгүй байна уу би хүүхэдтэй чинь хаяад явчих хүн гэж үү гэж аргадаж учирлаж уурлаж гуйна.

Сүүлдээ бүр цагаандаа гараад өөр хүүхэд хүсэхгүй байна гэдэг болсон. Миний хүү чамд хүүхэд шиг чинь санагдахгүй байна уу чамайг ээжээ гэж дууддаг шдээ хүүхэд ганц л байхад болно гээд л ил цагаан хэлдэг болсон. Гэтэл би чинь эмэгтэй хүн эхнэр хүн. Ойр хавийн үеийн хүмүүс бүгд л 1-р тогтохгүй хүүхэдтэй болцгоож байна. Нөхрийнх дүүгийнх хүртэл жил болгон шахуу л хүүхэдтэй болох юм. Би ч бас ээж аавдаа зээг нь харуулж баярлуулмаар байна. Найз нөхөд эгч нар нөхөр чинь хөгшин юм чинь чи залуу байгаа дээрээ хүүхэдтэй болохгүй бол өвчтэй даунтай хүүхэд гарна шүү хүүхэдтэй болохгүй юугаа хийгээд байгаа юм бэ л гэнэ.

Хадам ээжтэй зөвлөхөөр залуу байна болноо л гэдэг. Хэд хоногийн өмнө дүүгийн эхнэр ингэж хэлэв. Анх танай аав ээжтэй танилцах гэж гэрт чинь очоод ирэхдээ удам муутай айл байна сал сал эсвэл хүүхэд нтртэй болоод хэрэггүй гэж манай нөхөрт хэлж байсан гэсэн. Яагаад гэвэл манай эрэгтэй дүү тэргэнцэр дээр байдаг. 4 настайдаа өндөр дээрэс унаад тархи нь гэмтээд уруул татанхай болчихсон юм. Удмын өвчин биш осол шүүдээ. Гэсэн мөртлөө надад энэ тухай нэг ч үг цухуйлгаж байгаагүй. Нөхөр ч ээж аавынхаа тэр үгэнд ороод надтай хүүхэдтэй болдоггүй юм шиг байна.

Хүүгээ харах болгондоо ээж нь тасарсан царайлаг хүүхэн байсан манай хүү ч бас царайлаг байгаа биздээ аавын ганц сайн бүтээл нтр гээд л баярлаад бахархаад яриад байдаг. Надаас гарсан хүүхэд царай муутай төрнө гэж бодоод байгаа юм байхдаа. Тийм л юм бол яах гэж суусан юм бэ анхнаасаа. Уулзахгүй бол үхлээ гээд орцны үүдэнд хонон өнжин намайг эргүүлж байгаад авч суусан шүүдээ үнэндээ. Тэгээд би та бүхнээс зөвлөгөө авмаар байна. Салаад өөр хүнтэй сууж үр хүүхэдтэй амьдрах нь зөв юм шиг санагдаад байх юм. Элбэг хангалуун болгон аз жаргалтай байдаггүй юм байна…

30 Comments

  1. Anonymous says:

    Yamar ch hun oor oor ehiin olon huuheded durgui sh dee tegj l boddog baih daa chi tegeed zugeer hamrtan amidragch yum bish uu

  2. Anonymous says:

    27 нас гэдэг эмэгтэй хүний хувьд оройтох талдаа гэж бодож байна. боломжтой дээрээ өөр залуу хүнтэй сууж хүүхэд гаргах нь дээр байхаа. оройтож хүүхэд гаргавал согогтой хүүхэд гаргах магадлалтай гэдэгдээ. тэгвэл хадам, нөхрийн чинь хэлснээр болчих юм бишүү. хүүхэд гаргах дургүй гэхээр наад айл чинь ёстой л хүүхэд асрагчаар ажилд аваад цалингийн оронд хувцас хоол өгөөд байгаа юм бишүүдээ. хүний хөрөнгө гэдэг хүний л юм байдаг даа. хөгширсөн хойно чинь харж асрахгүй бол яана. хүүхэд төрүүлэхийн хувьд л оройтно уу гэхээс нас чинь залуу байна. сэтгэл нийлсэн хүнтэй сууж хүссэн амьдралаа бүтээхэд хангалттай нас байна. эрүүл саруул эрхтэн бүтэн бол хүний бэлэн хоолыг хүртэж суух хэрэггүйдээ. ийм сайхан насанд айлын хоол хийж хүүхэд асрах ч сайхан бишээ.

  3. uuu says:

    naad huuhed chini eregtei huuhed tegeed ch chamd hani bolno gej baihgyi. ooriin gesen yr huuhedtei boloh durgyi baigaa bol nohroosoo sal. uy gesen yg ve hun bolj torchood ooriin gesen yg udmaa uldeelgyi yadag um. chinii hajuud salsan ehneree tegj yarij baigaa bol chamaaig hun gej yzdeggyi um bna doo

  4. Anonymous says:

    cal

  5. Anonymous says:

    лбэг хангалуун болгон аз жаргалтай байдаггүй юм

  6. mmm says:

     . Bolomj bgaa deeree salsan ni deer baij ch bolohiin bas ugui ch baij bno. . . .sallaa geed saihan amidrqh batalgaa bnuu. . .Dahiad huntei suuna gej bodohod huuhdiig chine hairlaj chadahuu ugui yu. . . ta hoyr bas hoyulahnaa ch amidraad duusch ch bno. . . Ur dun nineg h.uuhedteigee heveeree nuhurgui l bolohoos tegehiig uguisgehguiB. . . setgel taivan gevel tegj songoj ch bolohiin. . gehdee teglee geed setgel taivan bhuu bas l bodoh asuudal. . . gehdee iim novshiin zaluutai hamt bh ymar hetsuu bolohiig biyer amsaj yvaagiin huvid chamd gej zuvluhud uuriiguu sain tordood ym sain huraagaad salsan ni deer bh gej bodjiin. . .Zovoh uyd huraasan mungu chibe ed material chine chamd tushig bno shuu. . . Huuteigee hoyulaa amidrah uyd hetsuu bsan ch chamd hen ch tuslahgui. . . .gehdee salna gej bodvol 2 jilees hetreh heregguiee. . . ter boltol huugee heterhii tom boltol hamt bh hereggui

  7. bb says:

    ЗҮГЭЭР Л САЛ
    ЭСВЭЛ ӨӨР ЭРЭЭС ХҮҮХЭДТЭЙ БОЛОО
    НААДАХ ЧИНЬ ХҮН МУУТАЙ ХҮН БОЛОЛТОЙ
    ИЙМ ЗАЛУУ БАЙЖ ДЭЭР НЬ ЭМЭГТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ ЧИ
    ЗАЛУУ БАЙГАА ДЭЭРЭЭ ҮЗЭХ ЮМАА ҮЗ
    ХӨГШИРСАН ХОЙНО НААД ХҮҮ ЧИНЬ ЧАМД ХАНЬ БОЛОХГҮЙ ШҮҮ

  8. sensitive says:

    Чи одоо хүүхэд гаргамаар байна үгүй гэвэл сална гэхгүй юу мөнгөнд нь болоод байгаад байгаам уу хайшайн. Наадах шиг чинь өвгөн чамд олдыш дээ. Хайран залуу нас чинь дууслаа. Өөртэйгөө чацуу аятайхан залуу олж ав эртхэн ок.

  9. mgl says:

    nohor chin huu bn chi chin bas bie hun shuu dee bas huuhedtei bolohiig huselgui yahav naad nohor chin yasan teneg zaluu ve tolgoiniihono erguug gartal helj yarih heretegtei eregtei hunii tolgoi neg erguutvel ch erguutene shuu

  10. Erhemseg says:

    Hun muutai chamaig hundeldeggui novsh bn. Yamar sain hun hayagdsan ehneree chamd tasarsan saihan ehe ter gej chamaig doromjilj suuh yum. Naad buh bodloo hel. nadaas tereed tsarai muutai huuhed torno geed tegj baigaamaa gej hel. Bolohgui bol zaluu hun bnna sal sal. tegeed yeiin saihan zaluutai suu. Yund anhnaasaa ye multarsan hogshin yumtai suusiim dee

  11. oo yana says:

    Nas zaluu tsus shingen bn egchee ta salaa iim amidral gej yu bhaw ene amidralda eh hun urtei hunii jargaliig medreh hetegtei garaasa hotloh vr huuhed tanid heregtei naad nohrooso salaara amidralin zam urt ta oor sain huntei uchirna ta harin nohrooso salaad oor amidral zohiohdo dahij zahia bicheere bi eej bsoon geed za anai haa negtei taniig hairldag hun bj l bga amjilt husii

  12. nujaka says:

    zaluu bgaa deeree salaa,naad hun chin chamaig gedegui yum shig bn,harin 4jil urj bnshde,chamaig gedeg bol ooroor handaj bolnodoo

  13. zulaa says:

    SALAACH yugaa xiigeed xuleegeed bgaan . nuurendeer ni vhi minii tergengentsertei duugees bolood bgan muu xuuxdee tsarai muutai torno gej sanaa zovood bgaan muu gej asuugaa l xayaa ok chi zaluu bga yum chin zondoo bolomj oldono. zorigtoi bai . amjilt xo

  14. hulan says:

    salaachee sal odoo chi 27toi ooroo 39tei bj huuhed gargahgui bhdaa yadiin chamaig naadah chin uriin zulai unerluulehgui yum bnaa erthen dree sal er ni urtei hun jargaltai gdeg sh de chi ter horongo mongond ni tatagdaad yahav bushuuhan l sal tegeed bas ter nogoo ber gej altan hoshuut bnaa haha demii yum yriad l guij bdag

  15. Anonymous says:

    chi ooroo gaigui mongotei bolhoor ni suuchihsan um bishu odoo tegeed uiliin uree edelj bga gehed bolno, ayagui bol ter salsan avgain har energi nolooldog ch um bilu, ueiinhee saihan zaluutai nuur bardam hotloltsood iluu dutuu zovlon bodohgui yavah uneheer saihan yadaj uur saihan zaluutai suuval bidnii anhnii huuhed amidral goyo shineer ehelne, chi hangalttai hugatsaand harlaa sh de odoo bolnoo chinii shalguurt tentssengui, mongiig olj bolno ooriigoo l bod.

  16. ststs says:

    naad hun chin chamd hairtaidaa bish huud n sain bdag bolohoor l chamtai amidarch bgaa yum bna daa, tegeed chamaig huuhed gargachihval huug n oor nudeer harna gej bodood bna, bas deerees n geriinheniih n helsen ug noloolj bna, odoo salna geed uz dee, orhoid yav, yavahdaa sain helj av, bi tsaashid ingej amidarch chadahgui bi zaluu nasan deeree ur huuhedtei bolmoor bna, chi huuteigee amidar geed orhi, heseg tusdaa baigaad uz, tegeheer ayandaa uhaantai hun bol chamaig shanalgaj bsanaa oilgono. Teneg hun bol ter chigtee zutgene. Em hun bolj torchood uriinhee zulaig unerlej osgohgui bol amidaraliin utga uchir gej yu bnaa, amidarald mongonoos unetei zuil bol ur huuhed shuu dee, ingej aharmsaltai amidarah hereggui, chi zaluu bna, ooriigoo hairluulj ooroo hairlaj amidarah zam chamd baigaa, heleed oilgohgui bol salsan deer, etsest n chi l hohirno, naad hund chin hohiroh zuil bhgui shuu dee duu min.

  17. dashka says:

    Чи дур хангагч, хүүхэд асрагч байна

  18. kk says:

    salsan ni deer yum bishuu.naad hun chin chamaas huuhed husehgui bn gedeg chin chamtai amidrach,amidarliin unench hania chamaig boloosoi gj bodohgui bgaa bololtoi.neeree shuuu…eregtei hun tuhain hamtran amidarch bgaa hunteigee nasan turshdaa asuudalgui amidarah itgelgui bval huuhed shuuhad huseed bdagguin bn lee.tegeed ch bas hunii udam sudar hardag l hun bol yuugaa hiidgiin bee,chamaig ch ter ger buliin heniig ni ch ter ireeduid hundlehgui sh dee.tiim utgagui yumaar yaahiin.huuhed shuuhadtai boloogui deeree salsan ni…tegeed ch naad hun chin 1 l udur itgeliig ni daagaad amidarchih ,uurt ni 100% taalagdsan huuhen garaad irvel huugee avaad l chamaig hayaad yavna sh de,urdhaas ni tuvuggui salsan hun chamaas bol husvel bas l salaad yavna busgui mini.

  19. Юу вэ? says:

    Чи 27-той гэдэг чинь нас залуу байна шүү дээ. Харин чиг иймэрхүү өнгө мөнгөний үзэлтэй, ар гэр удам судар харсан гаруудаас хол бай. Удам судар ярьж байгаа бүх л хүн өнгө мөнгөний үзэлтэй байдаг. Баян л бол удам сайтай, ядуу бол удам муутай гэж ярьдаг ш дээ. Тэгж ярьж байсан л юм бол салаад өөр хүнтэй суугаад эмэгтэй хүний байгалийн үүргээ биелүүлж, үрийн зулайгаа үнэрлэх нь зөв шүү хө.

  20. Zul says:

    salsan deer dee, daraa ni huuhedtei bolii geed hichneen jil ch boloo bilee, uuriiguu bodson archaagui amitan be? 

  21. BLACK PEARL says:

    Доромжлуулан барин хөхөөний өндөгийг хайрлаж явах хэрэг байна уу? Залуу байна сал өөр хүнтэй суу, үр хүүхэдтэй бол 39тэй төгцөгт доромжлуулж эд материалаар дутахгүй явсанаас хоосон ч гэсэн аз жаргалтай амьдар.Иймэрхүү солиотой новшийг жийх хэрэгтэйшд хөгшнөө мэдэхгүй бас их хуцдаг гөлөг байх нь… Битгий уяр шууд хая. Үеийнхээ залуутай суугаад өнөр өтгөн аз жаргалтай амьдар

  22. Ертөнц says:

    Sal aa, hohichine ungu mungu harhaar tegdeg damshig baigaam daa.

  23. Анхаар says:

    хэдэн төгрөг хурааж аваад салж үз .. Зэвүүн юмаа наад нөхөр шиг юм чинь

  24. sekdestruct@ says:

    elbeg baih jargal bish.. uurtei baih jargal

  25. zochin says:

    zaluu haluun bgaa deeree erthen salaad amidralaa bod . ugaasaa ch naad hun chini chamd tohirohgui hun bna . iim bdlaar udaan amidarval chi ene yavaa nasandaa huuhedtei bolohgui yyum bna . tgd ch ugaasaa chamg geriin uilchlegch huuhed asragch shig uzeed bgaan bishuu . hunii tuluu bish uuriinhuu tuluu amidrah heregteishdee . naad hun chini zuvhun uuriinnhuu az jargaliin tuluu l amidarch bna . bas uuriinhuu huuhdiin tuluu chamtai amidardag yum bna .

  26. Цэцэг says:

    Ер нь тэгээд явж явж амьдралын утга учир чинь удам залгах үр хүүхэд төрүүлж, өсгөх шүү дээ. Учраа хэлээд салсан нь дээр байх оо. Эмэгтэй хүн өөрийнхөө үрийг төрүүлж, уургаа амлуулалхаас илүү жаргал гэж хаана байхав…

  27. batuka says:

    hi. chamaig huuhedtei bolchihvol uuriinh ni huug toohoo baichihna geed aigaad bgaa baihaa.

  28. gaihmaar says:

    sn bnu. tanid gj zowlohod hadam tal tanid bolon tanai geriinhend muu bol ih hetsuu bie.r bish ch setgeliin daramtand orood ih hetsuu zowlontoi bdag yum. gadnaa shan tsarailah hetsuu shuu dotroo boon zowlon. harin taniig bolon gerinhniig chin hundeldeg tiim l huntei suusan deerdee iluu az jargaltai amidaran zaawal mungutei bgad shan amidran gj bhgui. uurtuu hairtai hunteigee amidar bas hundluuldeg tiim l huniig ol

  29. энэрэл says:

    Чи хүний төлөө амьдраад бна. Наад залуу чинь хүүхдээ асруулах гэж л чамтай суусан юмуу. Чамд өөрөө хүүхэдтэй болох бүрэн эрх бий. Хадмууд чинь танайхнийг удам муутай гэж бгаа бол өөрсдөө удам муутай хүн муутай юмнууд бна даа харин. Дүүг чинь тэгэж бгаа бол. Өөрсдөө удам сайтай бэрээ олоод аваг л дээ. Чи харин нөхрийнхөө боломжийн амьдралд нь болоод бдаггүй бол эртхэн учраа олсон нь дээр бхаа. Эмэгтэй хүн л юм чинь хүүхэд төрүүлэе гэж бодно шдээ. Хүн муутай хүмүүсээс болж чиний амьдрал хохирох ёсгүй.

  30. zochin says:

    Ямар онцгүй юм бэ. Өөрийн үр хүүхэдтэй болохыг хүсэх чинь зөв шүү дээ. Царайны сайхнаар цай сүлэхгүй шүү дээ. Юун хачин ахархан бодол. материаллаг өнгөнд шүтсэн хүмүүс вэ. Үнэхээр чиний үр хүүхдийг үзэхийг хүсэхгүй байгаа бол чи яаж цаашид аз жаргалтай амьдрах билээ дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.