Тэр азтай бүсгүйд атаархаж байна…

Миний бие одоо 25 настай тэр хүнийг жилийн өмнөөс л мэддэг болсон анх хараад л тэр хүнд хайртай болсон. Гэхдээ бид зүгээр л нзуудын харьцаатай байлаа. Гэхдээ их өвөрмөц найзууд хэн хэн нь хувийн амьдралд нь оролцохгүй гэхдээ секс бол байсан. Энэ харилцааг үерхэл гэхэд хэцүү хайр гэхэд хэцүү. Жил ийм харьцаатай байлаа. Гэтэл хэд хоногийн өмнө тэр хүн маань өөр хүнд хайртай болчихлоо түүндээ хайртай гэж хэлнэ гэдэг үгийг намайг тэврэн хэвтэхдээ хэлсэн юм даа. Би их тэвчээртэй сонссон бид эхнээсээ хэн хэндээ хайртай болохгүй гэж ярьж байсан ч би тэр хүнд анхны харцаар л дурласан юмдаа.

Гэхдээ би тэр хүнд хайртай гэж хэлэж байгаагүй ээ. Зүгээр л тэсэж ирсэн. Надтай өнгөрүүлсэн жилийн хугацаанд тэр хүн нэг удаа ч намайг баярлуулах зүйл хайж байгаагүй. Би ч тэгэхийг шаардаж байгаагүй. Бид ганц удаа л хамт кино үзэж байсан даа ер нь бол байнга орой юмуу аль болох хүнгүй газраар л хамт явдаг байлаа. Уг нь тэр хүний хайртай бүсгүй нь би байгаасай гэж маш их хүссэн мөрөөдсөн. Одоо бол бүр ч үгүй.

Сая надруу ярьсан хайртай болсон бүсгүй нь түүнд зөвшөөрсөн гэж надад хэлсэн. Би баяр хүргээд л өнгөрлөө. Тэр зөвшөөрсөн гэдэг үгийг тэр хшний амнаас сонсохыг хүсээгүй гэхдээ л сонсчихлоо. Одоо бол би гэртээ суугаад уйлж сууна. Тэр хүнд дахиж уулзахгүй дахиж  тэврүүлэхгүй дахиж үнсүүлэхгүй гэж бодохоор надад гунигтай үхмээр санагдаж байн. Тэр азтай бүсгүйд атаархаж байна. Би дахиж дурлаж хайрламааргүй байна гэхдээ л би ганцаардаж байна…

30 Comments

  1. MJ says:

    чи түүнд таалагдахаар тийм хөөрхөн биш юм бишүү тэр зөвхөн физиологийн хэрэгцээгээ хангахын тулд л чамтай ойртдог байсан юм биш үү түүнд сайн байсан юм бол түүнд хэлэх л хэрэгтэй байсан юм даа амьдрал гэдэг богинохон тэр тусмаа залуу нас гэдэг бүр богинохон шүү залуу насандаа аль болох алдахгүй г л хичээгээгээрэй дээ залуус минь

  2. Anonymous says:

    setgeleer bitgii una tiim teneg zaluuchuud baij l baidagii harin ch nulimsaa bitgii uzuul oodrog bai ter huuhenees n iluu garahiin tuld ooriigoo hogjuul ooriigoo ood n tat goo saihandaa anhaar goo saihan ertontsiig avarnaa

  3. Anonymous says:

    chi teneg ymaaaaaaaa

  4. энэрэл says:

    Зүгээр дээ. Чи зүгээр л уулзахаа болиод холбоогоо таслаад усанд хаясан чулуу шиг алга болчих. Тэгээд юу болохыг нь хараарай. Тэр чамайг хайна. Хайтал нь битгий гарч ирээрэй. Тэвчээртэй бна шүү. Өөрийгөө ямар их үнэ цэнэтэй цорын ганц хүн байсан гэдгийг харуул.Тэр дараа нь ойлгоно. Тэр чамаар тоглосон юм байж харин өөр нэг бүсгүй тэрнээс чиний хариуг авна.

  5. hulan says:

    chamd buruu bn hairtai l yum bol aldah hereggui l bsan bhgui yu chamd bolomj bsan bn sh de buten jiliin hugatsaand chi ter hunii zovhon nogoo husliin ni l hangaj bsan bn sh de tegeed ch hairtai bolohgui enee teree gej yah gej helsiin harin ch ter huniig ooroos chin salaj chadahaargui durluulah yostoi bsan bhgui yu ug ,uildel ,bga bdalaaraa , geed l buhii l zuileeree tsaad hun chin chamaig magad buruugaar ch bodson yum biluu enetei ingeel untaj hevteed baiwal bolohiin bn gsen chamd gej zovolhod er huniig ehleed oortoo unaj dustal ni durluul tegej bj emegtei hun bardam bdiin etsest ni gehed chi odo ingej uilj duulj sugaad yugaa hiihev de odoo martaad oor yum haisan dr sh de huniih bolson huniig huleegeed yahav de

  6. Khaliun says:

    Naad zaluu chn chmaas salahguee ta 2 ingeel zawaaraal nileen ysaan yawah blgui yag haritsahaa bj haragdach balaiin

  7. jiriin busgui says:

    Хайр гэдэг үнэхээр ариун нандин зүйл. Хосуудын харьцаа анх ямар түвшинд тогтсоноос их шалтгаалдаг. Өөрийгөө дорд үзэж түүнд бүхнийг зөвшөөрсөн нөхцөлд хүндлүүлж хайрлуулна гэж тэмцээд ямар ч нэмэргүй л дээ. Анхнаасаа ариун нандин хайрын харьцааг үүсгэж, алхам бүртээ бие биенээ хүндэлж байж сэтгэл тайван аз жаргалтай харьцааг эдэлнэ. Гар хүрэх, ам хэлээр доромжлохыг тэвчиж өнгөрөөвөл ухамсаргүй хүн улам даварч улам илүү ихээр доромжлох л болно. Ямар ч хүндлэл хайр байхгүй нөхцөлд гэр бүл ч гэж байх боломжгүй. Тиймээс залуус, ялангуяа залуу охид хэн нэгэнтэй танилцахдаа харьцааны хэм хэмжээг анхнаасаа өөрсдөө тогтоож өөрийгөө хүндлүүлэх их чухал. Анх хоолонд орохдоо л архи уудаг, тамхи татдаг хүнд дургүй гэдэгээ ойлгуулчихад дараа нь агсан согтуу, тамхины үнэрт амьдрахгүй шүү дээ. Эр хүн хайртай хүнийхээ төлөө архи тамхи байтугай зүйлсээс татгалзаж чаддаг хүмүүс. Гэхдээ тэр хайрыг нь унтраахгүй байлгаж, улам их болгох нь бүсгүй хүний нарийн ухаанаас их шалтгаална. Хүний хайрыг даахгүй давраад байвал бас хайр хөрөх тал бий шүү дээ. Тунг нь тааруулж жорыг нь тохируулж чадвал ямар ч үед дэргэд чинь асахад бэлэн танк байна л гэсэн үг. Хайр асар хүчтэй. Тэр их хүчийг зөв л ашиглаж чадвал хэн хэн нь аз жаргал дүүрэн амьдрана. Эр нөхрөө амьдралын зорилготой, тэмцэх мөрөөдөлтэй байлгах нь эмэгтэй хүнээс л шалтгаална. Мөрөөдөлтэй зорилготой эр хүн архи ууж дэмий цаг нөхцөөхгүй, зав зайгүй л ажиллаад байдаг юм. Тэр мөрөөдөл нь ихэвчилэн хайртай хүнтэйгээ сайн сайхан амьдрах гэсэн мөрөөдөл л байдаг. Тэгээд бодохоор эр хүн бүсгүй хүний төлөө хичээж байгаа тэр их сэтгэлийг л хөргөлгүй аваад явчихвал амьдрал аяндаа л болчихно. Охидын алддаг гол алдаа нь анхнаасаа зөв ойлголцолгүй байснаас насны хайраа алдаад байх шиг байдаг. Нэгэнт л энэ миний хайр мөн юм байна гэж бодвол тэр хүний төлөө тэмцэх хэрэгтэй. Гэхдээ өөрийг чинь тоохгүй өөр хүнд хайртай гэдэгийг нь мэдэж байгаа нөхцөлд үр дүн гарахгүй л дээ. Чамтай хамт байх хугацаандаа өөр хүнтэй болсон юм байна. Тэгэхээр тийм сиймхий өгөх нь алдаа болж дээ. Анхнаасаа харьцаагаа буруу тогтоож, зөвхөн сексийн хамтрагч байхаар тохиролцсон юм бол тэр залуу чамайг сексийн хамтрагчаас өөрөөр харахгүй шүү дээ. Бие биенийхээ хувийн амьдралд оролцохгүй гэж тохиолцоно гэж юу гэсэн үг вэ. Хоеулаа ганц бие байсан юм бол тэгж тохирох утгагүй санагдаж байна. Одоо сэтгэлээ татаж аваад дараагийн тааралдах залуутайгаа анхнаасаа зөв харьцааг эхлэхийг хичээсэн нь дээр байх даа.

  8. mdm says:

    negent setgelgui hunees hurdhan biye tataj avsan ni deer ee. heseg sanana uilna hetsuu l baih baih, daraa ni chi bayarlah bolno doo.

  9. bi says:

    bi ch bas yag tanii negen adil baidald orson Buur yag adilhan shuu. Hairtai bish ch ywdag hamt kino uzdeguui shunu uulzdag hogiin hariltsaa uzen yadjiinaa.. Gol n ter uur hund hairtai ch nmg asuuhad bainga ugui gdg.Bi nadad hairgui uur hund gedggig n meddeg ch salj chadahgui l bn. Anhniih min bolohoor ih hetsuu iin.Bi duu l dee. Haraajiin johon bolohor uyiin huuhentei amidarna gj bodoj bga bhadaa. Aldmaargui bn, gehdee setgelgui huniig yaltai ch bilee dee.

  10. zochin says:

    ene jaahan ohid bvr arai dendvv yumaa vnen haymdhan bvgd l bilen zelen hvni amidral vreed ooroo ter vznee chi hvvgee sain hvn bolgoooroi amjilt nohotgvi bolchihod ooroo hvnii nohorto zuuralwaa

  11. Zochin says:

    Ih gunigtai tuuh bn. iim zuil ih olon ohid busguichuuded tulgardag bh gej bodoj bn. Aliwaa ym 2 taltai ter zaluu chamaig ashiglaj bsan bn harin chi durlaldaa sohrood tuunii unen tsaraig olj haraagui n toogui. Gewch ungursun buhen tuugeeree l duusna odoo ternii araas uilj suugaad yamar ch hereggui. Ene horwood uuriigu hamgaas iluu hairlaj hundelj yaw. Chinii umnu buhel buten amidral chin bn sh de amjilt husie uhaantai bgarai.

  12. Gugu says:

    Uchiraa medex ger bultei busguitei dotno taniltsi bi ch bas ger bultei 
    30 Garsan busguitei ggutu@ymail.com

  13. hun shdee says:

    hetsuu l yum  bn daa minii bodloor ji oorin medelgui iim teneg bdald ortson bh aa teneg ch yum shig ghdee odoo bugdiig ni nulimaj hayaad bugdiig shineer ehleh heregtei ter huniig ergej hartal amidar aaa

  14. muugii /. says:

    saihan yavaldaal bizdee. jil bolchood ter huniig tataj chadaagui bol chinii buruu bh gonginoj suuhaar yu ni bolooguig bodoltsooch.

  15. Anonymous says:

    biye biyendee durlahgui gedeg tohiroltsoo n oilgomjtoi, Hair durlal heregtei yum bol yagaad tiim hariltsaa ruu ordog bna? Chamd hairgui, chamd hairtai hun hezee ch oor hund hairtai bolson geed chamd yarihgui. Hairgui buu hel zugeer judagtai hun ch tegj yarihgui. Chi unegui sex hereglee n bolohoor yu gej chamaig bayarluulya ene ter gej bodoh ve? Chamd hair durlal heregtei bol adaglaad nogoo talaa oort chini hairtai esehee ilerhiiltel huleej sur, Uhvel uheed uhehgui bol tsaashaa amidarch dee! harin ch huuhed en ter bolchoogui deeree salj bgaa deeree bayarla

  16. Ss says:

    Эрчуудийн хайр эмэгтэйчуудийнхээс ондоо гэдэгийг ухаар. Эмэгтэйчууд хайртай хунтэйгээ л дотны харьцаанд орохыг хусдэг бол эрчууд оортэй нь унтаж хэвтэхэд бэлэн хуухнийг цагаан хэрэглэл мэт узэж хайртай хунтэйгээ шируухэн секс хийхээс хуртэл болгоомжлон харьцдаг юм даа. Энэ надтай унтсан бол хайртай эсвэл уунтэй унтаад хуухдийг нь гаргавал намайг харлана , энэ надтай унтсан л бол минийх болох естой ч гэдэг юм уу би жирэмсэн болвол энэ хариуцлагыг нь хулээх естой гэж бусгуйчууд буруу боддог энэ бол эмэгтэйчуудийн маш том алдаа.

  17. apple says:

    neg udesh mash seksy huvtsas umsuud ezmdeed uzuuch

  18. tuya says:

    25-han nastai, hund durlaj, durluulj yavah nasan deeree yasan ch doli tsohitsiim dee. il tod durlaj uerheech dee, neeh amidral uzchihsen avgai shig

  19. busgui says:

    Анхнаасаа өөрийг чинь доромжлохыг яах гэж түүнд зөвшөөрсийн.Шөнийн цагаар дуртай үед нь гүйж очоод байхаар хэн чиний төлөө хичээл зүтгэл гаргахын.Чиний зохиосон дүрэм журманд захирагдаж, чиний хүссэнээр байх ёстой атал эсрэгээрээ чи түүний дүрмэнд захирагдсаар иржээ.Одоо байж болох нэг арга байна. Сэтгэлийн хаттай бай.Уйлах биш өөртэй чинь яаж харьцах ёстой дүрмийг тэрэнд зааж өг. Нэг хэсэгтээ чамаас секс хүсэх биз 1 жил болсон юм чинь. Тэр үед нь чи харин огт өөрөөр өөрийнхөө дүрмийг тулга. Тэр тэнэг хайр дурлалынх нь яриаг дахиж битгий сонс. Чамтай уулзахын тулд тэр хичээл зүтгэл гаргах ёстой. Дахиж яривал битгий утсаа ав. Уулзъя гэвэл татгалзсан хариу өгөөд үз. Гэнэт өөр хүн болсныг чинь гайхаад эргээд татагдаж болох л юм.

  20. Цэцэг says:

    Харин ч өөх ч биш, булчирхай ч биш энэ харилцаа төгсөөд чиний хувьд амьдралын шинэ хуудас нээгдэж байна гээд л ойлгочих… Нэг хэсэгтээ хэцүү л байх, гэхдээ амьдрал сайхан, чамд сайн сайхан учралууд зөндөө тохиолдоно оо…

  21. KLKK says:

    YAMARCH UNE ZENEGUI INGEJ HUNII HEREGLEE BOLJ BAIH GEJ…HUND DIGNITY GEJ YM BAIDAG YM

  22. OILGOJ BN TEHDEE ODOO TER HOERIIG TAIVN ORHIH HERGTEIG CHI HENEESJ ILUU SAIN MEDEJ BGA!!!

  23. Anonymous says:

    buhniig er hun shiiddeg gej hen heleew. ooriig chini hairtaig medsen bol songoh ch bsan yum bilu. yagaad heleegui yum. odoo bol oor shigee busguin amidraliig bodood omno ni tessen shigee teseh heregtei bh. chi oor busguigees ni orsoh l heregtei bj de 🙁

  24. aanag says:

    genen hairaa hadgalaad bvhniig shineer ehel zowhon ireedvigee bod vvnees saihan ireedvi hair chamg hvieej bgaa gedegt itge emegtei hvnii vne tsene gej bdag ym shvv bvsgvi mini

  25. tiffanny says:

    ernhido adilhn bdld bgn bn bi bs mash ih gantsardj bn hvswel msngrer haritsaj sana bodlo huwaltsaj bolhu

  26. sensitive says:

    чи түүний хувьд зүгээр л хэрэгцээ нь байсан юм байна шүү дээ. анхнаасаа яах гэж тийм харьцаанд орсон юм бэ. эрэгтэй хүн өвөрт нь амархан ороод ирсэн эмэгтэйг хүнийг хүндэлж хайрлана гэдэг юу л бол. тэрээр чамтай унтаад харин өөр эмэгтэйг бол хараад хайрлаад явж байжээ. нэгэнт ийм зүйл болсон бол одоо аль болох завгүй байж хурдан мартахыг хичээ. цаашдаа харин алдаан дээрээсээ суралцаж болгоомжтой байгаарай. дахиад хэзээ нэг цагт гарч ирээд уулзья гэвэл яаж ч байсан уулзаж болохгүй шүү үнэ хүндээ алдана. харин түүний оронд найз залуутай болсон гэж хэлээд уулзах боломжгүйгээ хэлээрэй.

  27. Нэгэн эмэгтэй says:

    тэгээд тэр эмэгтэйтэйгээ байхдаа ч тэр чамтай уулзаж учрах бол унтаж хэвтэж өөрийгөө доош хийж тэр нэг эмэгтэйн амьдралаар нь битгий наадаарай даа

  28. ♥♥egchmed♥♥ says:

    Buten jil yugaa hiij baivaa ain. tevruuleed hevteh chini jirijn zuil bush. hun gedeg hair setgel ooroo irehiig huleegeed hevtdeggui yum .er ch bai em ch bai hairaa aldahguin toloo ooriin bolgohiin toloo yu ch hiij chaddag zorig baih estoi. neg jil bolohoor haritsangui dassan ni baga baihaa. timees ene aldaan deeree suralts. daraagiin bolomjuud hund olon taarahgui shuu. 

  29. Tuvshuu says:

    Hairtai gedegee heleed uzeech. Anhnaasaa hairtai baisnaa

  30. gambuush says:

    derged bga erdeniin chuluug erdene gedgiig medelgui adag suuld n meddeg yawdal bdg shv de. ODoo yahaw dee ungursund tootsood l orhison n deer bh. ergej butsahaar bol ter bugdiig tsag hugatsaa haruulna gaigui. harin chi setgeliin hattai bhig bodooroi

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.