5-хан жилийн өмнө Ээж Аавын эрх танхи охин байсан би хайртай хүмүүсэээ хоёуланг нь ойр ойрхон алдчихлааа. Амьдрал дэндүү хатуу бас дэндүү хурдан орвонгоороо эргэчихийн. цаашид яаж амьдрахааа ч бодох тэнхэлгүй хэдэн сар амьдралаа гэхдээ сайн найзуудын дэмжлэгээр сэтгэлээ барьж урьд нь ямар байсан тэр хэвээрээ итгэл дүүрэн сэтгэл өөдрөг амьдрахаар шийдсэн. Энэ нь магадгүй миний амьдралын дахин шинэ эхлэл юмшиг. Би ээж аавын ачаар сайхан сургууль төгсөж сайхан мэргэжил эзэмшсэн азтай хүмүүсийн нэг л дээ. Ажилдаа хамт олондоо сэтгэл хангалуун сайхан ажилсаар ирсэн.
Миний хувьд нилээн хатуу хүмүүжлээр өссөн болохоор эрэгтэй хүнтэй үерхэх болзох асуудал ер нь байхгүй байсан гэхэд болно. Тэр талаар амьдралын туршлагч байхгүй. Хүмүүс байнга л чи оройтож байна шүү. Хурдан нөхөр хүүхэдтэй болоочээ гээд л таарсан уулзсан найз нөхөд хамт олон хамаатан садангууд л бүгд үглэнэ. Аргачгүйдээ 28 хүрчихээр чинь. Би ч таарч тохирох хүн нэг л санагдахгүй байсаар өдийг хүрчихлээ. Дэндүү хаширч болчихсон юмуу гэж өөрийгөө бодож байсан.
Манай ажлын нэг залуу бид хоёр хамт ажлаад 2 жил болж байна. Энэ хугацаанд хамт ажилдаг болохоор их л ойр байцгаана. Ажил төрөл дээрч янз бүрийн баяр ёслолоор байнга л хамт байцгаана. Эмэгтэй хүн магадгүй дасаж дурладаг гэдэг шиг. Нэг л өөр харагдаж бас санагдах болсон. Надад ч бас сайн л байсан. Хэдийгээр бид хоёр дотно харилцаанд орж үерхэж байгаагүй ч гэсэн бид хоёрын хувьд ямар нэгэн жирийн бус харилцаа анзаарагддаг байсан. Манай ажлынхан хүртэл анзаарчихаад асууцгаана.
Нэг өдөр бид хоёр хамт юм хийх хэрэгтэй болоод тэднийд очиж юм хийхээр болж цуг явцгаасан. Тэнд л миний амьдрал өөрчлөгдөх үйл явдал болно гэж ёрөөсөө төсөөлөөгүй байждээ. Тэр өдөр бид хоёр дотно харилцаанд орсон. Энэ миний хувьд түрэгдсэн асуудал байсан ч байж болохын гэхдээ л би түүнд сайн байсан. Тэр явдлаас хойш би 1 сарын дараа жирэмсэн болсоноо мэдсэн. Магадгүй би дэндүү буруу дэндүү түргэн алхам хийсэн байж болох юм. Би энэ хүүхдээ тэр зөвшөөрсөн ч зөвшөөрөөгүй ч гаргахаар шийдсэн. Яагаад ч юм маш их байрлаж байсан.
Ээж ааваасаа хойш ганцаарааа амьдарч байсан надад ханьтай ч болсон юм шиг үнэхээр их баярласан. Энэ тухайгаа түүнд хэлтэл харамсалтай нь тэр огт хүлээж аваагүй. Шууд авхуул гэж хэлсэн. Тэгээд л бид хоёрын харилцаа нуран унасан. Би түүнээс хойш огт харьцаагүйгээ хамт ажилахаас ч уур хүрээд авхуул гээд салахгүй болохоор нь ажилаасаа гараад өөр ажилд орчихсон. Түүнтэй харилцаагүй байсаар би хүүхдээ гаргасан. Гэхдээ амьдрал миний санасан шиг тийм амархан байдаггүй юм байна гэдгийг хүүхэд гаргаад дэндүү их мэдэрсэн.
Анхны хүүхдээ гаргачихааад ямар ч туршлагагүй ээж хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдрах ямар хэцүү байдгийг ерөөсөөө мэдрээгүй байж. Хүүхэд маань төрснөөсөөө хойш 3 сар хүртэлээ байнга л өвдөнө. Байнга л эмнэлэгээр явна. Тэр болгонд мөнгө мөнгө бас дахин мөнгө бас дээр нь хүүгээ алдчихвийдээ гэсэн сэтгэлийн айдас .Үнэхээр хэцүү хүнд байсан. Гэхдээ энэ бүх хэцүү зүйлсийн хажууд миний хүү дэндүү хөөрхөн дэндүү их аз жаргал минь байсан. Хүүгээ харж баярлаж хүүгээ харж тайширч байсан. Хүүгээ гаргасанаасаа хойш би нэг ч удаа хүүгээ төрүүлсэндээ харамсаж байгаагүй. Одоо миний хүү 1 ой хүрч байна.
Энэ хугацаанд ядаж нэг удаа ч болов утсаар яриагүйд гомдоод баршгүй. Хүн харахгүй хүлээхгүй гэж бодсон ч хараад хүлээгээд байдаг юм байна лээ. Би нэг удаа мэсэнжэрээр юм бичсэн чинь дэндүү аймар хүн гэдгийг нь сайн мэдээгүй байждээ гэдгэээ мэдсэн. Дэндүү хатуу үгнүүд дэндүү хайр гамгүй хэлсэн. Түүнээс хойш би өөртөө ахиж хэзээч харицахгүй гэдгээ амалсан. Одоо би ажилдааа орчихсон орох оронтой унах унаатай хүүтэйгээ хүнээс дутахгүй сайхан амьдарч байна. Хэн нэгний төлөө амьд байх естой. Өшөө илүү ажиллах ёстой гэж бодохоор амьдрал дэндүү утга учиртай болсон мэт.
Хамгийн гол нь хамгааас илүү хайртай үр минь хажууд минь байна. Үнэхээр сайхан байна. Гэхдээ эцэг нь ямар хүн юм, яагаад ирэхгүй байгаан, гэх хүмүүсийн асууж чадахгүй ч асуухыг хүсэж байгаа харц үнэхээр төвөгтэй. Хэн нэгэнд сэтгэлээ онгойтол ярьж чаддаггүй миний зан үнэхээр хэцүү. Хэн нэрэгтэй сэтгэлээ онгойтол ярьмаар ч юм шиг…
12 Comments
сайн уу би ч бас чамтай ижил нэг хүүтэй 29 настай надтай найз болохыг хүсвэл холбогдоорой eegii.0523@yahoo.com
uneheer chinii zahiag unshaad huugee bodood uilalaa…huuhed huurhun shuu.hunii amidarliin az jargal yum shuu deee.bi xh bas huuhdee haraad l baysaj hamag zovlonoo martdag.ter zaluu yaahav dee archaagui er hoino hezee negen tsagt hiisen nugelee edleh l bolno.hamgiin gol ternii udam zalgah huu gedgiig hen ch uguisgej chadahgui .ter uuruu ch ene hiisen zuildee haramsah udur zaaval irneee…..tiimees busgui min amjilt huseyeeee!!!!
huugee sain usguud saihan hun bolgood ter uudgui archaagui zaluugiin dergeduur salhi tatuulaad unguruhduu cham shig zaluu bolgoj usguhgui,emegtei huniig chin setgeleesee hairaldag hun bolgonoo gesen shig l ataarhatal ni alhaarai………….
Mongol zalusiin diilnh huwini vvreg hariutslaga gj yu vdgig mddegu yu bdj ywdgin bol orihni vr hvvhd haa ngtee bsr btal tetgj asrdguima ghd haya uulzj ygd bldguin bol???!!! gaihd bhii.tolgoidni untj hewth arhi uuh l bdgddg bhoo.naadh chn archagui mal zalu bn vhesei omnos chn durgu hurchlee
Sain huuhen bn. Chinii zorig tevcheer buhniig yalnaa.
Та хоёрт аз жаргал, хамгийн гол нь эрүүл энхийг хүсье. Хөөрхөн хүүгээ сайн хүн болгож өсгөөрэй. Чи сайн охин байна, зөв юм хийсэн байна. Хүүхэд ямар их аз жаргал, өөдрөг мөрөөдөл авчирдаг билээ дээ.
az jargal hvsiiiiii amjilt
sain bn bvsgvi mini bi ooroo bas hojuu hvvhed orgoj avsan ehendee hetcvv bsan gehdee odoo manai hvvhed 2 nas hvrch bgaa gehdee manai nohor vneheer sain zaluu bdg hvvhedde ami bdg gehdee haaya hvvhdee harahaar hoorhii tom bolood vneniig medeed torson etceg nertei bug torson eh nertei hvvhen 2 iig medeed yamar ih guniglah boloo gd omnoos ni or ovdood bdg yum haaya ohiniihoo omnoos gomdood uildag shdee gehdee odoo ohin maani bidnii aminii ganz nar mini vneheer egdvv hvrmeer mmmmmmm
sain bn bvsgvi mini bi ooroo bas hojuu hvvhed orgoj avsan ehendee hetcvv bsan gehdee odoo manai hvvhed 2 nas hvrch bgaa gehdee manai nohor vneheer sain zaluu bdg hvvhedde ami bdg gehdee haaya hvvhdee harahaar hoorhii tom bolood vneniig medeed torson etceg nertei bug torson eh nertei hvvhen 2 iig medeed yamar ih guniglah boloo gd omnoos ni or ovdood bdg yum haaya ohiniihoo omnoos gomdood uildag shdee gehdee odoo ohin maani bidnii aminii ganz nar mini vneheer egdvv hvrmeer mmmmmmm
Dava chi medrel muutai, gaj dontoi zaluu yumu haashaa yum! Niitlel bolgonii door l ene t1 yuma bichsen bhiin! Tiim ih huseed bga yum bol shar hadand hevtej emchluulengee haisan ni deer bha gej zovloe!!!
mundag emegtei yumaa. bi ch gesen 28-tai huntei suuj huuhedtei boloogui l bna. chamd ataarhaj bna shuu. za amjilt . husvel sain naizuud bolwol yaj bna.
snu bi odoo 36tai bi negen zaluu bna bi ih sonin sex hvsdeg bolchihloo ehnertaigaa hiisser btal zalhaj guitselee ih uur sexiig hiimeer sanagdag bololoo uur neg eregteitei ehnertaigaa group sex hiihiig hvsej bna tsewerhen aytaihan zaluus holbogdooroi dava8848@yahoo.com luu 99008848 luu sms bicheerei yariltsay
HUUHED HOORHON SH DEE. HARAHAAR HAIR HUREED BAIDAG UM. MUU HUNIIG ETSEG NER ZUULGEED HAMT BAISNAAS HUUTEIGEE 2-LAA AZ JARGALTAI BAISAN N 100% DEER.