Энэ захиаг бичихдээ би уйлсаар л байна…

Сайн байцгаана уу бусад эхнэрүүдийн адил зовлонгоо нээлттэй хуваалцаж чаддаггүй эмэгтэйчүүдийн нэг байна. Би нөхөр, хүүхдүүдтэй. Амьдрал хэвийн. Суусан цагаасаа дэндүү хараат хадмуудаасаа болж өдөр алгасалгүй хэрэлдэж, бас байгаа мөнгөө шавхсаар ирсэн улс. Өр зээл тавьж амьдралыг босгосоор л яваа. Гэхдээ нөхөр гэдэг хүн чинь хэзээд л төрсөн гэрийнхээ л хүн хэвээрээ байдгийг сайн ойлгож эхэлсэн. Бид нарт үл тоомсорлох зангаа илт үзүүлдэг. Цаашаа бай, дуугаа аяд, унтаж байна ядарч байна гээд л уцаарлах мөртөө эцэг эх дүү нараа дуудахаар хөөрхий зайлуул гээд л өрөвдөөд л, машинаараа зөөж үйлчлээд нуруугаар нь тэврээд л, машин байр авч өгөөд л.

Тэгтэл бид чинь өөрсдөө өчнөөн зээлтэй улс шүү дээ. Түүнийгээ эхнээсээ алдчихгүй юмсан гээд л тэр айлын бүх л хэрэгцээг ажил хийж олсон мөнгөөрөө хангадаг, санаа тавьж аятайхан амьдруулах гэж зүтгэсэн. Төрсөн ээждээ сүртэй юм гээд зээлсэн мөнгөө ч эргүүлж өгдөггүй байж хадмууддаа хамгаа бариад өгчдөг би. Дүү нарыг нь их дээд сургуульд мөнгийг нь төлж сургадаг, бүр гадаадад шүү. Нөхөртөө л аятай таатай амьдралыг нь бүтээлцье л гэж  бодсон юм. Гэвч одоо эргээд харахад би тэр айлын төлөө л амьдарсаар ирж, цаашдаа ч тэгэх юм байна. Дүү нь гэж сэргэлэн цовоо хүүхэн байдаг юм. Ганц үг хэлсний минь төлөө намайг заамдаж аваад гичий минь чи үхээч гэсэн, биднээс зайл гэсэн. Хамгийн аймаар нь гэрийхэн нь бүгд над руу дайрч чи хүнд юм хэлдэг хэн юм гэж. Би та нарын төлөө хийгээгүй зүйл байхгүй биз дээ гэтэл чиний үүрэг чинь за, тэнэгээ гэж.

Нөхөр хүртэл хаалгаа савж гарч гүйж, чам шиг авгай надад үхсэн ч хэрэггүй гэж. Одоо байдал намжсан. Гэхдээ би уйлдаг. Би гомдож байна. Суусан цагаасаа уйлсан. Намайг харанхуйд ажлаасаа өвөл хэдэн км алхаад ирэхэд тосоод авдаггүй мөртөө дүү нараа айл хэсэхэд нь баяраар хэдэн өдөр зөөсөн. Тэднүүсийгээ хайрын харцаар харж аядуухан хоолойгоор ярьж…

Би нэг л өдөр түүнд би чиний хувьд хэн юм бэ гэж асуусан. Тэхэд байдаг л нэг гэрийн авгай. Та нар ийм байх тавьлантай улс гэсэн. Дүүгээ нөхөртөө загнуулахад дүү рүүгээ утсаар орилж наадхаасаа салаач гэж өмөөрөөд л. Тэгээд дүү нь одоо нөхөргүй, бид нар тэр айлыг бас давхар тэжээж яваа. Би ч бас төрсөн дүүтэй. Битгий ойр ойрхон эргэлдээд бай гэж загнахаас өөр юм хийж өгч үзээгүй. Дүүдээ хэдэн төгрөг өгөх болбол нөхөр рүүгээ гуйсан, дорой харцаар хардаг. Би орилж чарламаар байна… Би галзуу эрч хүчтэй ажилсаг хүн ажил дээрээ. Гэртээ ирээд, нөхрийн утас дуугарахаар бас юу хэрэгтэй болсон юм бол яах бол гэж айдаг. Удалгүй л нөхөр гэр рүү очоодхоё, мөнгө төгрөг хаана байна гээд л. Тэр маань өвдчиж эмнэлэг яваадхая гэх юмуу, машинаа хэд хоног өгөөдхөе ч гэдэг юм уу. Намайг өвдөхөд чи ингэдэггүй биз дээ гэхээр чи өвдөж үзсэн юм уу гэдэг юм.  Тэгээд яахаараа чи манайхныг дандаа ад үздэг юм, чамайг яачихсан юм. Чи муу адгийн хүүхэн. Чам шиг ийм хүүхэн хаана ч байхгүй гээд л.

Би заримдаа ингэхээр нь чи надаас салаач дээ, би гуйж байна, намайг битгий ингэж зовоогооч дээ гэж орилж чарлахаар чамаас асуугаагүй ээ одоо явлаа баяртай гэдэг юм. Зовсон ч гэх шиг, яаж зовоочихсон юм яриадах гээд л. Хэлэх үггүй болоод би дуугүй болчдог. Тэр явсан ч буцаад ирдэг. Тэгээд л үг хэлэхгүй кино үзээд л, унтаад л. Гэрээс гарлаа л бол би бусдын хамгийн хүндэлдэг сайн эмэгтэй. Гэр бүлийг маань хүмүүс хүндэлдэг.

Гэвч гэр дотроо би ганцаардаж, гараад ярих ойлгуулах ч хүн байхгүй. Гараад явчая гэхээр хүүхдүүдээ яах вэ? Гэр оронгүй, айлаар байгаа ээж дээрээ очиж гай болоод яахав дээ. Би өөрөөсөө бүх бурууг хайсан, юу ч олоогүй. Энэ захиаг бичихдээ би уйлсаар л байна. Нөхөр минь ээ, чи намайг хайрлаач дээ. Бусдаас өмөөрч, хүйтэнд дулаацуулж урмын үг хэлж байгаач дээ. Би энэ үгийг зөндөө удаа хэлж үзсэн. Би чамаас уйдсан гэсэн. Би эд хөрөнгөнд хоргодож энэ гэрт байгаа юм биш. Одоо би түүнд хайртай ч биш. Гэхдээ үүрэг хариуцлага гэж хэцүү юм байдаг юм байна. Тиймдээ л энэ гэрт байгаа. Хэрэв түүнийг явчвал би хэзээ ч, тиймээ хэзээ ч түүнийг дахиж харахгүй…

42 Comments

  1. mongoljin says:

    Zvgeerl hayad yw yundn horogdood bga ym be ergeed guigaag irsench bitgii niil hvnii hvn tejeej bhaar hvvhdvvdtege setgel amar amidar tanai get bvld mashin bair heregtseete bvh ym blaa ch gsen iiim setgeliin tamd bh hetsvvv shvv amidral baylagshdee ter baylag saihniig medrelgv teneg adguus shig nuhurtegoo nasiig barah gjvv ingejl heleh bn

  2. zochin says:

    Bi nuhurteigee Solongost taniltssan yum. Uhaantai saihan zaluu shig l baisan. Itgesen, huuhdiig ni gargahaar bolson. Tgd namaig mongol yavj tur geseer baigaad bi irsen. Getel tag chig bolson. Boddog yum ni l mungu. Bid hoyrt yu ch ugdugguim murtluu geriinhendee buhnee zoruildag. Duugiinhee huuhded altan ginj, egchiinhee bariand hivs, aav eejdee ongotsnii zardal geed zoruilahgui yum baihgu. Ah duugeesee yugaa ch haramlahgu. Gantshan bid hoyrt yu ch uguhiig husdeggui. Bi gehdee chadaltai emegtei bi ohinoo gantsaaraa usguj yavaa, bas ger ornoo avch yavaaa. Nadad iim archaagui er hunii hereg baihgui…. Busgui mini uneheer chi chadaltaim bol uurtuu itgeltei saihan amidral daa. Yagaad uilaad amidraad baigam be.. Amidral bayan sh dee. Neg ertei suulaa geed duuschihgui shuu dee.

  3. gerel says:

    Yunii omno ene odriin mendiig hurgie.Minii bodloor ingej amidarch bhaar shuud salsan ni deer iim teneg nohruud haa saigui l bgaa.

  4. nnn says:

    chi yamar sonin yum be zugeer l salaach dee yamarch az jargalgui neg muu eriin haraand amidrah yamar hereg bn aa. ooroo ajiltai bol bair hulslood huuhdee ayaad yawaach dee. hunii gar harj amidrarch bsnaas ooriinhoo hucheer amidraad uz l dee. chamd erch huch, ajil turul bnsh dee yadaj ooriigoo heseg amraa l daa

  5. hihi says:

    Sain uu. bi bas iim baidald orj bsn tustei geh yumuudaa. Suuld ni bodood baihad unegui yum unegui l bdg. Uneheer unetei murtluu unegui shuu. Tiimees uuriiguu une tsenetei bolgodoo busgui mini. Bi ch gsn ternii tuluu zutgej baigaa. Erni bol uurtuu tsag gargaj archaatai bh heregtei bnle shuu. chamaig chamaas uur hen ch hairlahgui dee. 

  6. teatime says:

    chi chin yasan archaagyi emegtei veee? ene niitleliig yah gej bichsiin? eejiigee ailaar hesuuleed amidruulj bdag, tegcheed hyneer hyndluuldeg geen uu? heneer ve? hadmuuddaa ch ner hyndgyn bishuu. yu hyseed bgaa? yu hiimeer bgaagaa hiigeech. uhsen amidiin dund ingej amidarch bhaar……….

  7. dashka says:

    хохи чинь хувь заяатайгаа эвлэрээд дуугай бай

  8. dashka says:

    хохи чинь хувь заяатайгаа эвлэрээд дуугай бай

  9. true says:

    Өөрөө жаахан хэтрүүлээд байгаам шиг байна. ийм мундаг хүн юм бол цаадуул чинь чамайг хүндэлж л таарна биз дээ. Ер нь боловсролгүй, муу юм байж гэр бүлсэг тэнэг гарууд нэг иймэрхүү зан гаргаад байдаг юм шиг байгаан. Ялангуяа увсынхан бол яаг ийм зан гаргаж тэнэгттэг гарууд байгаам даа

  10. yoga says:

    ooroo ooriigoo hairlahgui bol hen ch chamaig hairlahku. zahiag chni unshihaar neg l archaagui hund amidarlaa daatagasan doroi emegtein bichsn zahia shig… getel ooroo ooriigoo surhii geed baidag. yun deer surhii yundeer surgui bh heregtei be gdgee meddeggui ymuuuu…. buur uur hurchlee. getel hoorhii minii hani aav eej ah duudee ogoh bolhoroor nadad zoolhon hleed l asuugaad l….. yahuu chi mini yu gej bodjiin, chiniihee ugiig sonsolgui yahv geed l bdagiin shd….. bodsn chini hair hurchlee…

    harin ter walle-d helehd chamd yag iim nohor taarch chi ugee heleh odor irnee,,,, hun ar ger aav eej ah duusee gelgui yahav. gehdee hemjee hayzgaar gej bdagiin. etsesiin etsest ami amia hoogood yavdag humuus ah duus bol…. harin ger bul hamtiin amidral gedeg bol hamgiin nandin chuhal zuil……hen negentei huvaaltsaad bdag talh bish…..

  11. Usku says:

    Yasan ch hetsuu amidral we dee. Helelh ch ug alga. Neg l amidrah ene horwood zow hunee oloh gedeg l hamgiin hetsuu yum shig bna.

  12. tergel says:

        wooooooooooooooooooooooow turshlaga goy helsen bn   yg zow    hichee bvsgvi min amjilt amidral gantshan l oldono shuuu  

  13. busgui says:

    sal salha urgudul ug shuuheer shiidverluul chamd yadahdaal neg uruu bair avj uguh yostoi bas huuhduudiin tetgemj tegeedl uuruu dahin erch huchteigeer saihan amidarliig bii bolgo chi uuriihuu tuluu yavah yostoi yum shuu’

  14. билгээ says:

    Та л өөрийгөө бодохгүй бол наад хадмууд тэнэг нөхөр чинь хэзээ ч ойлгохгүй. Тэгэхээр одоо тэр нөхөр хэндээ юугаа өгөөд яана хийнэ танд хамаагүй. Та өөрийгөө л бод. үр хүүхдээ өөртэйгөө зохицуулаад наад малнуудаа битгий тоо. Наад тэнэг нөхөр чинь өр зээлэнд тавьсан юмаа алдана уу аварна уу хамаагүй гээд өөрийгөө бодоод үзээч ээ. Ингэж нус нулимсаа барж хүнээр хайрлуулах гэж зовж байхаар…

  15. saran says:

    Нөхөр чинь олон хүний төлөө хариуцлага хүлээж байхад чи 2 хон хүний төлөө байж чадахгүй болохоор чинь хүн чамайг хүний адаг шиг л үзэж байна./нөхөр чинь хариуцлага гэж мэдэхгүй л дэ зүгээр л туслаж байна гэж бодож байгаа/.Асуудалын гол чамд л байгаад байна да.

  16. saran says:

    Сайн уу бүсгүй минь.Бүх зүйл өөрийн чинь гарт байж байхад яагаад уйлна гэж.Мөнгө олж чадах уу чадна,боловсрол байна уу байна,үр хүүхэд байна уу байна,өөрийн гэр бүл ээж,дүү байна тэгээд одоо юу хэрэгтэй гэвэл амьдрах ухаан алга да.Сайн бод.!!! Чи өөрөө уйлахыг хүсээд л уйлсан харин хүсэхгүй бол уйлахгүй шүү дэ.Чи төрсөн гэр бүлдээ хариуцлагаа хүлээ чамайг боловсролтой болгосон өдий дайны амьдрахад тус дэм болсон ээжийнхээ өмнө,зулайгын гишгэж төрсөн дүүгийнхээ өмнө.Хүүхдүүдийнхээ ээжд ингэж хандаж байгаа хүн хариуцлагатай хүн мөн үү.Танай нөхөр харин гэр бүлдээ хариуцлагаа маш сайн биелүүлдэг юм байна.Чи энэ хүнээсээ суралцаач.

  17. Anonymous says:

    Ter teneg har yumaa shuud hayach ooriigoo huuhduudteigee avaad l jargaltai amidar chamaig l uurd iim bh yostoi hezee ch oldohgui hun geed bodson bnaa odoo haya zailuul ooroo bas denduu archaagui bgaa yum bish uu temtseech tegeed yal ter muug shavartai ni uldee

  18. Shine mongol huu says:

    hogiin gar ve tanai nuhur. iim amidral gej baidaggui yum aa . shuud sal, shuuheer orj hurunguu huvaaj av. hen ni olson ni hamaagui huuliaraa ta hoer regsh huvaaj avah estoi.

  19. Zaluu says:

    Ene deer ta nar araichdee gesen teneg huuhen yu bichjihsen yum. Chi daraa n suusan eej duugee gene gene uu. Bi adilhan ohin duutei bas eejtei tehdee bi eej duugee tejeeh uureggui hatin ehner huuhdee tejeeh uuregtei. Ger bul gedeg chine ehner huuhduud bolohoos eej duu nar bish ted bugd tusdaa am buluud. Mongolchuud eniig hezee oilgoj 1 niihee amidrald hutgaldahaa bolinoo. Haraad baihad yaduu buurai esvel hotsrogdson lal shashintai ulsuud l mongolchuud shig iim teneg handlagatai baihiin. Zahidliin ezend helehed chi shuuhed orgodol ogood salahad baigaa niit horongiin hervee chamtai suuhaasaa omno ezemshij bn horongo baihgui l bol taliign avaad salah ethteishdee. Hunii yu gej heleh hadmuudiin yu gej hutsah hend hamaatai yum tal horongoo avaad 3 oroo bairtai bol 1 oroo bolgood amidraldaa. Huuhdee bodoj bna l geh yum chi ooroo uhaantai chadaltai baival huuhduudee zov humuujuuleed osgood yavi bolnoshdee. Hunii nutagt passportoo huraalgaad hunii erhend baigaa hun ch cham shig iim archaagui baihguidee

  20. walle says:

    ta nar araichdee 5 July, 2012, 22:50 нд бичсэн
    Ene commentiig unshlaa ene ohin yumtai yumuu esvel hun oilgoj meddgui yumuu chi er ni 18 hursiimuu

  21. tuka says:

    nulims chin heterhii une tsenegui bolson yum bolovuu gj l bodloo. Namaig herev uilbal manai ger namjim b ugd gunigt avtdag gehdee l minii nulimsiig manai hun 17 jil amidrahdaa 5 han udaa l harsan bhdaa ternii neg ni minii eejiig unguruhud, busad ni ternii hetertlee hiisen aimshiguud.
    Bi nulims unagah durgui bi shud arga hemjee avah durtai. Tiimdee ch odoo setgel hangaluun bgabhl da mongol busguichuud yamar ih hatuujiltai bilede bid chin ehiin erht yostoi bsan tiim l chadaltai huuhnuud shuu de jaahan dotroo bodoltoi uhaantai l bh heregtei/.zuulun ni hatuugaa iddeg gdg ugiig minii uvug deedes zugeer \neg helcheegui yum bna gdgiig l oilgoj suuna da.Ter ardiin zuir tsetsen ug yutai unen be… Yumiig uhaj oilgo shuud bish…Haaya jaahan huleetstei bai. Yum yumand bitgii turged Bi ene ailiin hundtei berinn neg. Olon huutei aild ber oroh hetsuu bi medne gehdee ; emegtei hunii nariin uhaan chinii hiij chadaj bga buhen…

  22. mmm says:

    ta salsan ni deer bish uu.ingej doromjluulan baij amidrahaar!!!! 

  23. ЗӨНЧ says:

    ХАР ХЭРЭЭНИЙ ЦУС НӨХӨР БОЛОН ГЭРИЙХЭНД НЬ ХООЛ ХИЙЖ ӨГӨХДӨӨ ХООЛОНДОО НЬ ХИЙЧИХ… ХАМАГ МУУХАЙ БҮХ МУУ ЁР ТЭДЭНД ШҮГЛЭГ

  24. Tsa says:

    Iim nohortei baisnaas gantsaaraa setgel amar huuhdee osgood eejiigee hajuudaa avaad amidarsan deeree. Chi hadamtai suugaagui, nohor chin hairlahgui bga Bol bugd ru ni salaavch gargaad amidralaa shineer ehelee. Hun chamaig hairlahgui bhad chi tedniig hairlaj hamag yumaa barij guigeed yahiin be, huuhdee l hairla

  25. Tsa says:

    Archaagui yum oilgoh chadvargui humuus end comment bichdeg yumu. Ene emegtei nohortoo haaya ch gsn hairluulj halamjluulahiig l hussen bn shde. Ta nar araich de gedgiin comment odoo baga tenegteerei. Chi huntei suuhaaraa ooriinhoo amidraliig l bodood asarch halamjilj irsen ahaa martana do

  26. naraa says:

    yu yariad bga amitan be. yr oilgosongui. Erguiuteed bhar salaach. uruwduule hgd bga yum uu haashaa yum .Muu nowshnuudiig deglej chadahgui bol sal medee. Archaagui mal we. Tiim l ajildaa mundag humuusiin hair hundetgeliig huleesen yum bol yu gej gazardahiin. Huuhedtei yum uu ugui yum uu. Ghdee iim nuhtsuld huuhdee bodson ch salsan n deer. Eswel hashraah zorilgoor, eswel air baidliig n uzeh gej hed honog yaw l daa. Maltaad hewtej bhar. Denduu archaagui yum aa. Nowshnuud bj l bdg. Ghdee nowshuudad chaduulaad suuj bga bol hohi chin. medrel yum. salchwal hamraaraa gazar hatgah gd bn uu. Yu asuuh gd yu asuugaad bga yum

  27. ta nar araichdee says:

    yanaa manai ber egch bas ingej boddog ym bish bizdee.yamar ch ah hvn ohin dvvgee gene.minii ah ch gesen namaig l gedeg.gants ohin dvv mine zoboh hvnd deerelhvvleh vii gej aidag.bas eejiiga gene.uuriin tursun ger bvl nomer neg.chi bol svvld suusan svvld taniltssan hvn.manai ber iim zan gargaval vzen yadna.nuhurt chine yugaar ch solishgvi eej ohin dvv bna.tednii tuluu zvtgeh ni zub.harin hetrvvlj bolohgvi

  28. Oogii says:

    Salaad neg hesegtee ogt  hariltsaa holboogvi baigaad vz.

  29. Zzzz says:

    Busgui min iim amidrald yund n horogdohov de chi ooooo l shiidee gargaad huuhduud, eejteigee Hamt bair holslood amidar l da yavaandaa ooriin gesen iron gertei l bno shde, iim archaagui erchuudiig hay tegeed huuhdiin tetgemj togtoolgoj avaad saihan amidar. Ter ger bul, archaagui novshiin zaluug hay, archaagui hogiin novshnuudaar busguichuud bid dutahgui shde. Tegeed urgelj tsoglog saihan amidraarai chini buh zuil saihan bno

  30. Anonymous says:

    Turshlagatai sanal neg bn iim bval em hun bid hoojino

  31. ЭМЭГТЭЙ says:

    БИ ОЙЛГОСОНГҮЙ, НӨХРӨӨСӨӨ ХАРААТ БУС ИХ Л ЧАДВАРТАЙ ЭМЭГТЭЙ САНАГДАЖ БАЙНА ГЭТЭЛ ЯАГААД ЭНИЙГ ОЙЛГОХ УХААН БАЙХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ, ГАДААДАД ДҮҮГ НЬ СУРГАДАГ ГЭНЭ ҮҮ ТЭГСЭН ХЭРНЭЭ АЙЛААР АМЬДАРДАГ ЭЭЖТЭЙ, ГЭР ОРНЫ БҮХ МӨНГИЙГ ОЛДОГ ТЭЖЭЭДЭГ, ТЭГСЭН ХЭРНЭЭ АЖИЛДАА ХЭДЭН КМ АЛХДАГ…………..
    НӨХӨРТӨӨ ХАЙРГҮЙ ГЭХИЙН…. ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙНА ГЭХИЙН ТЭГСЭН ХЭРНЭЭ ТЭР ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА БУРУУ ЯРИАД ӨӨРӨӨСӨӨ БУРУУ ХАЙСАН ОЛООГҮЙ ГЭНЭ ҮҮ….. БИЧСЭН ЗҮЙЛЭЭС ЧИНЬ БҮХ БУРУУ ТАНИАС ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ГАДААДЫН СУРГУУЛИЙН ТӨЛБӨР ТӨЛЖ ДҮҮГ НЬ СУРГАЖ БАЙХААР ЧИ ӨӨРӨӨ ДҮҮГИЙНХЭЭ ТӨЛБӨРИЙГ ТӨЛ ГЭЭЧ ЯМАР ҮНЭТЭЙ БИЛЭЭ ДЭЭ, ТЭР МӨНГӨӨРӨӨ АЙЛААР ЯВЖ БАЙГАА ЭЭЖИЙГЭЭ ЯДАЖ ГАНЦ ӨРӨӨ БАЙРНД ОРУУЛААЧ, НӨХӨРТӨӨ ХАЙРГҮЙ БОЛ ГОЁЖ ГООДООД САЙХАН БОЛООД АРААР НЬ ТАВИХГҮЙ ЮМАА ГЭХЭД САЙХАН ЗУГААЛААЧ, БҮҮ ТОО ДУУГАРАХ Ч ХЭРЭГГҮЙ, МӨНГӨ ТӨГРӨГ ӨГӨХ Ч ХЭРЭГГҮЙ БИ ЦАЛИНГАА ӨӨРИЙН ХҮҮХЭД БОЛОН ӨӨРТӨӨ ХЭРЭГЛЭНЭ АР ГЭРТЭЭ ӨГӨХ МӨНГӨӨ ӨӨРӨӨ ОЛ ГЭЖ ХЭЛ, БАЙХГҮЙ ГЭЖ ХЭЛ, УУРЛАЖ ХАРДАЖ ЭХЭЛБЭЛ ЧИ ӨӨРӨӨ НАДААС УЙДСАН ГЭЖ ХЭЛЭЭ БИЗ ДЭЭ ГЭСЭН САЙХАН БЭЛЭН ХАРИУЛТ БАЙНА Ш ДЭЭ, ХАДМУУДЫХААРАА Ч ОРОХ ХЭРЭГГҮЙ, БАЯР ЁСЛОЛООР Ч ОЧИХ ХЭРЭГГҮЙ, САЛААД ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙДАГ ГЭХ ШИГ……… ТЭГСНЭЭС БИ ЧАМААС САЛЛАА ГЭЖ ХЭЛ……….. ӨӨРИЙГӨӨ ХАРУУЛААЧ, ХҮНИЙ ХҮНД МӨНГӨ ТӨГРӨГ ӨГДӨГ ӨР ШИРТЭЙ БҮХНИЙГ ТЭЖЭЭДЭГ ХҮН БҮРТ ХҮНДЛҮҮЛДЭГ АЖИЛ ДЭЭРЭЭ ГАЛТАЙ ЦОГТОЙ АЖИЛСАГ НЭР ХҮНДТЭЙ УХААНТАЙ ГЭСЭН ХЭРНЭЭ АМЬДРАЛ ДЭЭРЭЭ УХААНГҮЙ, ЭНЭ НЭГ ХҮН МӨН ҮҮҮ

  32. eeeh... says:

    өөрийнхөө бодсоноор байсан нь дээр дээ.чи бол гайхалтай эмэгтэй байна шүү дээ.нөхөр чинь ер нь гэрт үүрэг роль гэж байдаг юмуу.эсвэл хэт нэг талаа өөрийгөө дөвийлгөөд байгаа юмуу… за ямар ч байсан нөхөртэй нөхөргүй болохоор л хүн шиг санагдчихлаа.туршлага гуайн хэлснээр байвал яасийн…аан

  33. xadam says:

    chi ter nuxur,s xaraat bish l yum bol xayach dee, yun bool shig amidrax dyrtai yumbe?Naad bair chini chiniix bol naad nowshoo ambaardaad xoo, ugui bol xvvxdvvdee awaad tysdaa amidar.

  34. ТУРШЛАГА says:

    Битгий тоо . Нарги цэнгэ. Өөртөө анхаарал тавь гоёж гоод тур өөртөө итгэлтэй бол. Араар нь тавь. Өөр зүйлээс таашаал авж сур. Гэхдээ хэтэрүүлж тэнэгтэж болхгүй л дээ. Жорыг нь тааруулах хэрэгтэй. битгий хэрэлд битгий араас нь утасд явах үед нь. Зөөлөн нь хатуугаа иднэ Зөв нь буруугаа шүүнэ гэж зальтай хүлээцтэй бай . Нууц данстай бол муу санаатай бай. Хааяа халамцуу ирж бай Ер нь яасан бэ гэж өөрөө асуутал нь гайхшруул Амьдралын хэв маягаа өөрчил юм бүхнийг зохицуулах гэж зүтгэхээ боль. Чи өөрөө өөртөө л хайртай байхгүй бол өөр хэн ч чамайг өөр шиг чинь ойлгож хайрлахгүй шүү. Төрсөн эх үр хүүхэд чинь хүртэл тэр болгон чамайг өөр шиг чинь мэдэрч ойлгож чадахгүй шүү дээ. Хүн нэг л амьдарна.

  35. bayar says:

    naiz zaluutai bolvol yasan ym  ingej nasiig barahaar  ydahdaa  setgel sanaa chin arai gaigui boloh ym bishuu 

  36. jiriin mongol busgui says:

    ene odriin mend. Chamd aldaa olon bna aa… halamjtai er nohor olj, songoj suugaagui n neg aldaa. ajilaasaa yadarch orj ireed saihan amrii gej orj irsen nohroo chi iim bna, teriig tegsengui, namaig ingesengui geed ulig bolgon uilj duulaad bhaar bur dojiruulj zalhaadag. ger buliinhniig n, eej duug n muulj baritsah n bas aldaa. harin ch esergeer n hadam aav eej min, duu nar min yu avch ogoh uu, yah uu  geed hiij chadahgui zuil bsan ch setgel gargaj bgaa dur uzuulvel nohor chin durtai bna.   ajil hiideg yum bol tsalingaasaa ihenh huviig n  ooriin gesen hadgalamjindaa hiij hurimtlal uusgej batalgaatai ireeduitei emegtei boloh estoi bsiin. yundaa er nohoriin bosgoj olj ireh estoi mongiig omnoos n ogood bgaan. Nohortoo bish oortoo taalagdaj bie, tsarai zus, oyun uhaanaa goe saihan bailgaj, ooriigoo deed zergeer hairlaj, heruul hiih tsagaa oortoo zoriulah estoi bsiin. mon ger ornii ajild haaya ch bolov nohoroo oroltsuulj chamaas uidah zav ogoh esgui bsiin. 
    nohort chin bas aldaa ih bna. hunii ohin uriig jargaana gej avch suusan bj taaraa. getel ger bulee tejeelgej, ur udamiig n zalgaj ogson busguig uiluulj, gomdooj, zovooj, oilgii gej hicheedeggui yum bn. uidaj bna ch geh shig, tiim yum bol yah gej hamt amidarsiin.,,
    za za. minii bodol neg iimerhuu l bn. ogoh zovolgoo min deer bichsen zuil dotor aguulagdaj bgaa shuu. olon dahin unshval oilgoh bh oo. kkk .  Amjilt husii.

  37. Sal says:

    Zvgeer l salaad ywchih nuruun deerees chin asar tom achaa unaad alga bolsniig chi daraa ni medernee!

  38. sarnaix says:

    uuriiguu uud ni tataad naad har yumaa bitgii uvurtuu oruul,byh yumiig toohgyi unguruu,heden tugrug salgaad bai baga bagaar yneg shig muur shig ayaglaj bgd,uurtuu ur tavij ogt bolohgyi shyy,chinii ner dr ch yumuu,bairtai bol hyyhdyydiinhee ner bolon uuriin neriig bair ezemshigch.n gerchilgee deer oruul,aya.g ni olj bgd hyyhdyydee gaigyi surguuli soyol.n baraa haruul,mungiig chin naad har yum chin tulj baihaar,uuriiguu gol ni uurchil saihan haragd yamar ch er hyn 1 uu baidag yum teriig ni olood zytgeed yz,dajgyi gaigyi zaluu garaad irwel tas bariad avaarai,gol ni heryyl zodoon hiij bolohgyi chi em hyn uchraas hychrehgyi,baga bagaar haraat baidlaas garah heregtei,ih l tevcheer garah ch tevcheerei,

  39. live your life says:

    naad blaasaa garch chadahgui, ta 2 hoyulaa oorchlogdohgui tsaashid urgeljilne, tegeed chinii amidral duusna.

  40. aaa says:

    Ta uuriiguu avaad yavchih chadaltai l emegtei yum bn shde. Naad hugiin nuhur shig yum aa ambaardaad ter eej ah dvv narluu ni yavuulchih nuhur chin tanias salaad ted nar deeree ochloo gehed ted nariinhaa vnen zang medeed uuruu udalgui butsaad guigaad irnee

  41. Бодол says:

    яана даа, эмэгтэй хүн өөрөө ч мэдэлгүй энэ гашуун амьдралдаа дасал болчихдог юм бишүү, тэгээд энэ бүхнээс одоо л жинхэнээсээ саллаа гэж бодохоор эргээд л нэг мэдэхэд дунд нь сууж байдаг, чи ухаантай байхыг хичээ сайхан ном унш хөгжим сонс өөрийгээ эрхлүүл. Бас нэг ийм үг байдаг Хулгай хийвэл хулгайчаас ав, Хуурвал үхлийг хуур гэж. Чи цааш нь тусдаа мөнгө хийж кайфтай адал явдалтай гэх юмуу адилхан хүн гэдгээ харуулбал зүгээр дээ.

  42. zaluu25 says:

    хүн хүнээ олж нийлнэ гэдэг юутай хэцүүвээ. тэнгэрээс од шүүрэхтэй л адил.

    зөв одоо олж шүүрээгүй л байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.