Эргээд нийлэх үү яах уу?

Намайг Х гэдэг би 21-тэй л дээ. Та бүхэнтэй нэг зүйл зөвлөх гэсэн юм намайг ойлгохыг хичээгээрэй. Би 2 жил 7 сарын өмнө нэг бараг л анхны хайртайгаа учирсан юм. Тэр үед ч надаа сайхан байсан л даа хүнд хартай болж хүнийг хайрлан гэж юу болохыг бие сэтгэлээрэй мэдэрч  ёстой л хайрандаа итгэдэг байлаа. Тэр анх танилцахад надаа шууд л таалагдсан л даа тэгээд хэд хоног уулзаж байгаад үерхэж эхэлсэн. Түүнээс хойш би тэднийд хааяа хичээл тараад очдог байсан юм. Тэр дэндүү их хартай болохоор энэ нь миний хувьд үнэхээр хэцүү байсан ч би түүнийг хуураагүй.

Заримдаа ажил гараад хэд хоног уулзахгүй болохоор боож үхэх шахдаг байсан юм. Харин би түүнд итгэдэг юу юунаас илүү шүү түүний идэхийг хүссэн зүйлийн авч өгч үзэхийг хүссэн газраар нь хэрэндээ л зав чөлөө гаргаад явдаг байлаа. Миний хувьд гэвэл их сургуульд орж түүнтэйгээ хамтдаа сайхан амьдарна гэсэн мөрөөдлөөр хичээл ном ажилдаа хамаг анхаарлаа хандуулж байсан юм. Нэг л мэдэхэд цаг хугацаа харавсан сум шиг өнгөрч шинэ жил болж 2010 он гарлаа миний хувьд коллежийн оюутан байсан болохоор заримдаа өөрийгөө юу хийгээд байгаагаа ч ойлгодгүй байлаа. Гэсэн хэдий ч миний бүх зүйл дэндүү сайн гэж болохоор байлаа.

Өвлийн амралт болж би хөдөө явсан л даа тэгэх тэр үед манайх руу гандангаас унаа явдаг байсан болохоор унаа хайж очоод явах нэг охинтой танилцсан л даа. Тэгээд сайн даа ч биш тэр унаа олвол хэлээрэй гээд дугаараа өгсөн юм. Би унаа олоод бид хоёр цуг явсан л даа тэр цагаас хойш тэр хааяа л ганц нэг мэнд мэддэг байсан юм л даа. Би найз охиндоо хайртай байсан болохоор түүнийг ч тоогоогүй. Ингээд би амралтын хугацаа дуус ч ирээд хайртайгаа уулзах гэж байтал тэр зөрөөд хөдөө явсан. Бид хоёр уулзалгүй бараг сар болоод уулзсан л даа.

Тэр намайг улам л хардсаар заримдаа тэрнийг өрөвддөг байлаа. Ингэж өөрийгөө зовоож яадаг байна аа би өөрийн хуурахгүй л юм чинь гэж бодсоор. Ингээд мөн оны 3 сард найзуудтайгаа хамт хороололд юм ууж байгаад би санамсаргүй мессежийн уншсан юм. Өөр дугаар хайртай энэ тэр гээд, мэдээж миний уур маш их хүрсэн тэгээд л шууд өөр хүнтэй бол яв би чамайг уяж зовоомооргүй байна тэгээд ч би хэн нэг хүний 2догч нь биш гээд хэлсэн юм. Харин тэр би хамаагүй энэ залуу намайг гуйгаад ингээд байдаг юм би чамайг гомдоочих байх гээд хэлээгүй энэ тэр гээд  байхаар нь итгээд мартсан юм. Гэсэн хэдий ч хорвоо үнэхээр давчуу болохоор би түүний талаар сайн муу юм мэр сэр сонсдог байсан юм л даа. Уг нь би хүсвэл тэр хүний талаарх бүх зүйлийг мэдэе гэвэл хэдхэн хүнрүү ярихад хангалттай л даа.

Гэхдээ тэглээ гээд надаа ямар нэмэр байхав өнгөрсөн зүйл өнгөрсөнөөрөө гээд хаясан юм. Тэр залууг би мэднэ багадаа нэг анги байсан надтай чацуу л даа найзууд ч байсан юм. Нэг удаа бид хоёр хэрэлдээд энэ үеэр бас нөгөөх дугаараас болоод би уураа барьж дийлэлгүй нөгөө залуу руу нь залгасан юм. Уг нь миний санаа найз залуу нь байна одоо боль гэж хэлэх гэж залгасан юм. Гэтэл хамаг дургүй хүрэгчдэг байгаа тэгэхээр нь би уурлаад дахиж тэгвэл амьдарлаар чинь тоглоно шүү гээд хэлсэн юм. Би гэдэг хүн дэндүү бардам түргэн ууртай болохоор бодсон санасанаа шууд хэлчдэг. Ингээд би найз охиндоо уурлаж байгаад эвлэрсэн л дээ. Энэ асуудал сөхөгдөлгүй амар болсон би л сөхөхийг хүсдэгүүй байлаа. Тэр миний хүүхдийг халуун хэвлийдээ тээж байгаа гэдгээ хэлсэн юм тэр үед би гэдэг хүн ёстой л нөгөө оутлав хамтлагын дууны үг шиг айх баярлах хоёр зэрэгцсэн хэдий ч бүгдийг болгоно бодолтой байлаа. Мэдээж би хаана ч очисон цахилгааны мэргэжлээр хэний ч доор орохооргүй л дээ.

Ажил хийгээд тэр хоёрыгоо тэжээж чадна яахав сургуулиа түр орхоё л гэсэн бодолтой байлаа. Тэр сурдгүй байсан болохоор нь хийдэг ажлынх нь дагуу тогоочийн сургуульд суулгах гээд найзтайгаа хүнсний коллежийн ахлах тогоочийн сургалтанд суулгах талаар ярьж яваад бараг л бүтээсэн л дээ. Харамсалтай нь тэр хүүхдээ ийм эрт гаргахгүй гээд надад хэлэлгүй авахуулсан байсан юм. Миний хувьд хүн алсан хэрэгтэн шиг аймшигтай байлаа. Тэр удалгүй дахин хөдөө 14 хоног явахдаа миний утсыг аваад явсан юм л даа. Би дугаараа өөрөө авч үлдсэн байсан юм. Тэгээд ирээд хэнийн мэдэхгүй миний үзэж харж байгаагүй хүнийг үүсгээд хардаад болдоггүй. Би дугаарын өгч хэнийг мэдээдхэе чиний дугаарыг мэддэг надтай холбоотой хүн байхгүй гэдгээ ч хэлсэн. Би түүний энэ үлгэрт итгэхгүй байсан ч тэр өөрөө итгээд байх шиг санагдаж байлаа.

Дахиал хэд хоног хөндий байлаа би уучлалт гуйх гээд очсон болов ч өөр газар байна надад тэгтлээ хайртай юм бол хөдөө хүрээд ир гэсэн юм. Надад тэр хол явах зардал зав ч байгаагүй 7 хоногийн дараа мэргэжлийн ур чадварын тэмцээн болох гээд унших ном хийх ажлаас их зүйлгүй байлаа.

Гэхдээ тэмцээнээ өнгөрөөгөөд явах санаатай мөнгө олсон хичээлийн чөлөөгөө ч зохицуулцан байсан л даа. Нэг орой түүнийгээ санаад утсаа үзэж байтал үл мэдэх дугаараас баахан мессеж ирсэн байлаа. Тэр ч түүн рүү мессеж бичсэн байсан юм. Тэгээд л би уур хүрч тэмцээндээ орж 1-р байр эзэлсэн хэдий ч тэр тэмцээнийг үзэн ядаж дахиж сурахаас дургүй хүрч бүх зүйлээ хаясан. Нэг сарын дотор миний явцийн дүн нэг нэгжээр унасан байсан юм. Аав ээжийн амыг таглах гэж юу ч бэлдэлгүй ЭЕШ өгч тэнцсэн хэдий ч гэрийхэндээ тэнцээгүй гээд хэлсэн юм. Надад тэр үед юу ч хэрэггүй мэт санагдаж байлаа тэр цагаас хойш хоёр жил хоёр сар 23 хонж байна. Саяхан гэнэт тэр над руу залгаад уулзсан юм тэр нэг залуугаас хүүхэдтэй болсон одоо ой гарантай амьдрал болохгүй байна тэр хүнээс салах гэж байгаа гэсэн. Надаа яг ч эргэж нийлэе гэж хэлээгүй ч тиймэрхүү зүйл ярьсан л даа. Би хүүхдэд их хайртай л даа тэр үед тэр үрийг минь гарагсан байсан бол хангалуун сайхан биш юмаа гэхэд өөрийгөө золиосолж байгаад ч хамаагүй хүний дайтай болгох л байсан гэж боддог юм.

Харин одоо тэр миний танихгүй нэгэн хүний хүүхдийг гаргасан би хэдий уучилсан ч гэсэн түүнтэй эргэж нийлэхэд хүүхэд нь дэндүү том болсон мэт санагдах юм. За яахав би гэрийхэнийгээ хуураад өөрийнхөө хүүхдийг гэж хэлье гэхэд нэгт хүүхэд нь том болсон хэвлийдээ байсан бол нүдээ аниад чихээ таглаад аргалхал байсан. Ядаж байхад манай ах тэр охины талаар дэндүү ихийг мэддэг болохоор надаа хэцүү л байна энэ бол хүүхдээс үүсэж байгаа шалтгаан. Тэр намайг хуурсан дахиж хуурахгүй гэх арга байхгүй шүү дээ. Жамухыг цэргүүд нь барьж ирхэд эзнээсээ уравсан хүн дахин эзнээсээ уравдаг хэмээн цаазалдаг шүү дээ. Нэг л өдөр надаас өөр хүн рүү яваад өгвөл яах юм гэсэн бодол орж ирэх юм. Одоо би өөртөө ч итгэхээ байгаад удаж байна түүнд бол бүүр ч итгэхгүй байна энэ миний шалтгаан. Яавал дээр бол  хүмүүсээ надаа туслаач.

Таныг хүндэтгэн ёсолсон нэгэн залуу…

20 Comments

  1. zaluu says:

    sergelen tuuchii ym da alam oldohgui bol butsahdaa zalna ain xixixixi Mongoliin ohid modond garchaa yu ain huuh dee

  2. sensitive says:

    martaj uz guij bna.

  3. sensitive says:
  4. jargal says:

    naad ologchingoo zailuul ergeed niilwel chi vhlee doromjlolooo songoloo gj bod sn bod zaluu min

  5. Zochin says:

    Chi ter ohindoo ih hairtai bololtoi gehdee hamtiin amidrald neg n hairlaad nuguu n araar n tawiad yawbal yuniih n saihan amidral boloh bilee de. Etstsiin etsest hamgiin ih hairlasan hun l sharhalj ulddeg ym. Chi bas zaluu bn amidral chin dunguj ehelj bn. Chamd surch medeh uuriiguu hugjuuleh hiih ym zunduu bhad yund ingej uuriiguu zowoonoo we. Naad aalznii torolson bodloosoo neg musun sal tegeed daraa n chi amidral nice gedgiig oilgoh bolnoo. Zuw shiidwer gargaarai da

  6. sunder says:

    chi end bichej bgaag chn harval setgel dotor chn hairiin och bgam bn ldaa gehdee iim hair gj bdguinmaa naad ohinoo martaa chi er hun bj iim doroi bj bolkuu shde!!! 27 28 hureed irhed chn yun bonustai naad ohin baitugai gants bie saihan busguichuudees sainiig ni songoh bolomj irne.Chi odoo yun ertnees huuhen shuuhan ehner sonirhdgiin be gaihaj bna.Saihan zaluu nasandaa duraraa amidraachdee tgeed daraa ni saihan ger bultei bnoo. Bugd matematikch boldgui harin aav eej boldog gedgiig sana

  7. n says:

    galzuu hunii udriin temdeglel bn

  8. 38тай аав says:

    Эргэлзэж байгаа бол эргэж нилээд дэмий байх гэж бодож байна. Чи одоо дөнгөж 21тэй чамд маш их ирээдүй байна. Харин сайн сураад сайхан мэргэжилтэй болчих тэгсэн байхад чиний араас хүүхнүүд өөрсдөө л гүйлдэх болно. Харин тэр үед бол чамд олон дундаас сонгох боломж гарч ирнэ. Тэр үед харин хүнээ таних л хэрэгтэй шүү. Энэ бол амьдралд шалгагдсан зүйл шүү. Би чамд баталгаатай хэлж чадна. Бүр 100 хувь гээд л бодчих. Чи дэндүү залуухан байна. Амьдралыг арай холхон хар залуу минь. Өөрийнхөө байгаа хонхроос гарч хар бас сэтгэ. Одоо бол чамд тэр хүүхнээс өөр бүсгүй харагдахгүй л байгаа. Мэдэж байна. Гэхдээ цаана нь өөр цөөндөө сайхан бүсгүйчүүд өсөж байгаа шүү. Амьдрал дөнгөж эхэлж байна.

  9. unen ug says:

    chi uuriguu haydag chini er hunii hamgiin archaagui zan,urgsaa haraad naad ohinoo martaad er hun gedegee haruul.nacaaraa heruul,ul itgelcel,huuralt…. chi bur budaa bolno.uhaar zaluu mini

  10. egch says:

    Um surbaad ajil hiij bhad sain saihan huuhnuud uchnuun oldono… naad huuhneesee zaluuhan ohid ruu neg tuhlaad har.. tednii dund l bgaa daa

  11. zochin says:

    hi zaluu minii nz ohin ehner huuhdee zoohon aznaad ih surguulid orood mergejil medlegtei bas ajil turultei bol. ternii daraa ayandaa hani ijiltei saihan amidral zohioj bolno. ter ued chamaig gesen olon hun garch hugshuun yarah hereggui. 

  12. найз says:
  13. busgui says:

    teneg zaluu chin ergeed niileh ni l dee. tiim bish bol endees ingeed asuugaad suuj baihgui baih l daa. Er hun shig baigaach. ergen toirond chin olon saihan ohiduud zunduu baina, nudee, setgelee neegeed haraach.

  14. hm says:

    erchuud zarimdaa aygui sonin bh um. minii oilgosnoor bol oort ni unench hairtai halamjtai huuhnuudiig huuraad gomdoogood,araar ni taviad hayad itgeleer ni toglood….iimerhuu hentei l bol hentei usersen,belen zelen,hongon huuhnuuded huuragdaad dahin panaaland ni avtagdaad yahuu mahuu ch geh shig asuugaad ….bad girlst tatagdaad hayaj chadahgui ain araaraa ochnoon taviulchihaad….

  15. Mo says:

    Za dvv min zvgeer l naad oxinoo mart. Chi xairtai bj bolno. Gexdee xvnd xairtai baina gedeg chin ter xvneesee bolj zowj amidarna gesen vg bishshvvdee…Zvgeer l uragshaa zamaa xaraad yaw…Uuriiguu bod. Uur tsewer ariun setgeltei nasan tursh itgej bolox negniig oldoo.

  16. Destiny says:

    Thh nad ohindoo ..!.. geerei .

  17. man says:

    zugeer uragshaa haraad yav minii duu yah geed bgaa ni medegdehgui yumnuudttai birii orootsold oko chi shuu amjilt husii duu mine

  18. Anonymous says:

    naad ohindoo dund huruu ug!!!

  19. ЭР ХҮН says:

    ЗАЛУУ МИНЬ ДҮҮ МИНЬ … АМЬДРАЛД ӨЧНӨӨН САЙХАН УЧРАЛ ТОХИОЛ БАЯР БАЯСГАЛАН ТОХИОЛДОНО. 21ХЭН НАСАНДАА ИЙМЭРХҮҮ ЗҮЙЛИЙГ МЭДЭРСЭН НЬ ЧАМАЙГ ЗОВЛОНД ТҮЛХЭЖ БУЙ БИШ ЗҮГЭЭР Л ЧАМАЙГ СОРЬЖ БАЙГАА ХЭРЭГ… 25-27 НАСАН ДЭЭРЭЭ ШАЛ ӨӨР БОДОЛТОЙ САЙН ЭР ХҮН БОЛООД САЙХАН ХАНЬ ИЖИЛТЭЙ БОЛНО ДОО. ОДОО ЭНЭ БҮХНИЙГ МАРТАЖ ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛЖ САЙН САЙХАН БҮХНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭ

  20. Tuvshuu says:

    Amirdalaa bod naad ohinoo mart. Surguuli soyold sur. amidraliin zam chini dunguj ehelj bn. Naad ohin chini hezee ch chamd hani bolohgui. Ah ni turshlagaaraa medej bn. Neg udaa huursan bol huuhnii buruu 2 dahi udaa huursan bol 100% chinii buruu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.