Сайн байцгаана уу. Та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Би ханьтайгаа амьдраад 14 жил болж байна. Энэ хооронд маргалдах муудалцах юм зөндөө гарч байсан ч тэгсгээд мартагдаад л өнгөрдөг байлаа. Харин өчигдрийнх нь хэлсэн үг яагаад ч мартагдахгүй зовоогоод байх юм. Хичнээн согтуудаа хэлсэн ч гэлээ надад үнэхээр хэцүү байна. Найзуудтайгаа уулзчихаад удахгүй гараад ирье байж байгаарай гэж намайг 4 цаг гадаа хүлээлгэчихээд гарч ирэнгүүтээ тооцоо хийх гэсэн мөнгө дутчихлаа өгчихөөд гараад ирье гэж мөнгө авч оронгуутаа надруу залгахаар нь авсан чинь “Чи наад машинтайгаа нүднээс далд ороод зайлаад холдоод явдаа, миний нүдний үзүүрт харагдаад ядаргаатай байна” гэнээ.
Надад үнэхээр хэлэх ч үг олдоогүй шууд машинаа асаагаад уйлаад л явчихсан. Тэгснээ байж байгаад залгахаар нь уучлал гуйх гэж байгаан байх гэсэн чинь нэмээд доромжилдог байна шдээ. “Чи энд ойрхон л зогсоод байх шиг санагдаад байна хурдан наанаасаа яваач чи. Бүр хол очоод тэндээсээ холдохгүй байж бай” гэнээ. Би юу гээд л тэгж хөөгдчихөөд тэнд ойрхон байж байхав дээ. Би чинь ухамсартай хүн шдээ. Ингэх л байсан юм бол би аль эрт явмаар байна гээд байхад яах гэж одоохон гарлаа байж бай гээд байсан юм болоо. Бодохоор гомдоод байх юм. Өмнө нь ингэж байгаагүй болохоор үнэхээр хүнд санагдсан.
Бас би утсаар нь хүн рүү залгахад бас утас нь дуугарахаар очиж харахаар дургүй гэнээ. Уг нь 8811 юнител руу үнэгүй ярьдаг болохоор нь би ээжрүү хааяа залгадагийн бас ээж ч гэсэн буцаад залгадаг. Гэхдээ би энэнд тэгтлээ дургүй дотроо тэгж их бачуурч явдаг гэж ёстой бодоогүй. Би дахиж утсыг нь авахгүй гэж өөртөө тангарагласан. Бас хадам аав ээж хөдөөнөөс ирсэн үед нь би чадлынхаа хирээр л байдаг. Гадуур гарахаас нь өмнө хоол цай хийж өгөөд гаргадаг, ирэх цагийг нь асууж байгаад хоол хийгээд өгдөг, өглөө маш эрт босож цай хоол хийж өгдөг гээд ер нь аль болох тав тухтай өлсөж цангаахгүй байхыг л хичээдэг. Тиймдээ ч төрсөн охидуудынх нь байгаад байхад ирэх бүрдээ манайд байж байгаад явдаг байх гэж бодож баярладаг байсан…
Тэгсэн чинь намайг аав ээждээ муу ханддаг ирэхээр нь дургүй байдаг, миний аав ээж жилдээ 2,3-хан ирж байхад чи муухай зан гаргадаг гэнээ. Би яах ёстой байсан юм бол ойлгох ч юм алга. Би уг нь ханийгаа маш их хайрладаг байсан. Харин одоо бол үзэн ядаж байна. Надад хэлэх ч үг олдохгүй байна. Эрүүлдээ тэгж бодож явдаг болоод л согтуудаа хэлсэн байх л даа үнэхээр гомдмоор. Гэтэл би гэж тэнэг хүн өөрийнхөө төрсөн эцэг эхээ ингэж асарч бараг үзээгүй хүн шдээ. 3-хан сарын өмнө муу аавыгаа санаандаа хүртэл баярлуулж ч чадаагүй байж байтал зуурдаар алдчихсан. Миний аав маш сайн хүн байсан. Хөөрхий аав минь үлдээд оронд нь би явахгүй яаваа гэж бодогдож байна. 10 гаран жил ханилсан ханьдаа ингэж нүд үзүүрлэгдчихээд яахаа ч мэдэхгүй байж байх хэцүү байдаг юм байнаа.
Энэ хүн одоо нэг хэлж болсон юм чинь дараа дахиад юу ч хэлэх юм билээ би мэдэхгүй шдээ. Одоо болтол надаас уучлалт гуйгаагүй л байна тэгэхээр хэлэе гэж бодож хэлсэн байх л даа. Үнэхээр хүнийг үгээр алж болдог юм байна. Тэгэхээр хүмүүсээ ханьдаа хамаагүй үг битгий хэлж байгаарай. Хайртай дуртай гээд л ханилж суусан байж битгий нэг нэгнээ муухай үгээр хэлж байгаарай. Ялангуяа эмэгтэй хүн уучламтгай, уярамтгай ч гэлээ маш эмзэгхэн шдээ. Тэр тусмаа ханийгаа үхэл хагацал үзээд удаагүй байхад гомдоох үг хэлэх дэмий юм байна шүү.
Хүн хэсэгтээ л эцэг эхээ алдсандаа итгэж чадахгүй хүрээд ирэх юм шиг санагдаад байдаг юм байна. Тэгээд гэнэт гэнэт аймар бодогдоод их шаналдаг юм байна лээ. Ийм үед муухай үг сонсох шиг хэцүү юм байдаггүй юм байна шүү. Хадам аав ээж байгаагүй бол би охиноо аваад явчих л байсан. Даанч хөгшин хүмүүсийн санааг зовоогоод яахав дээ гээд больчихлоо…
За за зөндөө урт утгагүй юм биччихлээ. Хэн нэгэнд ярьчихсан юм шиг санагдаад сэтгэл хөнгөрөөд сайхан болчихлоо…
16 Comments
ийм сонин хүмүүс байдаг юма,
та өөрөө ямар сонин хүн бэ. нөхрөө 4 цаг баарны гадаа хүлээнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. би лав хаяаад л явна. 4 цаг болчихоод гарч ирсэн чинь мангайгаад байж байхаар чинь хэний ч уур хүрнэ ш дээ. чи өөрөө нөхрөө ямар ч үнээр хамаагүй хажуудаа байлгах гэж хэт их хичээж нөхрөө зовоогоод залгаахаад байгаа юм бишүү. нөхөр чинь өөрийг чинь тэгж хэлсээр байтал өөрийгөө 1000 өмөөрөөд, гомдоод ямарч нэмэргүй. тэгж их доромжлуулчихаад өөр олон үг сонсож хэрэлдэж суух хэрэг байсан юмуу. эхний хөөдөг үгэн дээр нь утсаа салгаад алга болчихсон бол арай сүртэй байсан юм бишүү. чамайг хог шиг доромжилж байхад уйлж суудаг хайран нулимс байдаг байгаа даа.
Manaixan yagaad noxor ni naizuutaigaa uulzaxiin tuld enxeree gadaa mashindaa uldeegeed buxel buten 4 tsag xuleelgeed tegeed boloogui ch mongoo tolj chadaxgui exneriinxee mongoor arxidchixaad tegeed garch ireed xooj tuugaad baidgiin be?
Yagaad anxnaasaa xamtdaa ter gazar ni orood tsug suugaad naizuudtaigaa uulzaj boldoggui yum be?
Neex er emeeree yalgarch idej uuxiin, unexeer l negneesee nuuj xaax yum baixgui bol yagaad tsug suugaad xooroldoj boloxgui gej?
Yagaad xamtdaa niileed geree tseverleed, xuuxduudee asraad, xunsee tsugluulaxdaa xamt yavaad, xamtdaa xooloo xiigeed, xamtdaa xuuxduudee salxiluulaad baij boldoggui yum be?
Mongolchuud gexeer l er ni arxi uuj tenesen tenemeluud, exneruud ni ajil xiij geree tejeesen tegeed xariad geriin bool xuuxed asragchiin xev mayagtai baixiin?
Manai gert bux zuil 50% 50%, bux zuilsee xamtdaa xiij xamtdaa amraad xeruul uruulgui evtei nairtai baigaad bolood l baixiin, manaix xoid amerikt l daa gol ni, endxiin xumuus ger bulee nomert 1t tavidag, bux zuil ger buliin bux gishuudeed xamaaraltaigaar shiidverlegdej xun bur setgel xangaluun baidag!
Mongolchuudaa negent ailiin saixan oxiniig xairlana xamgaalna geed avch suuchixaad xelsen amlasandaa baigaach! Ur xuuxduuddee xalamj xair medruuleechee!
Mongoliin niigemd iimerxuu aavuud, noxruud duurchixsen boloxoor ger bul salalt, orx tolgoilson emegteichuud , setgeliin gun gutrald orson emegteichuud mash ix baigaa!
Minii zaluu nasand iim zavaan zaluuchuud baisaan! Gexdee bi ene namagt gun shigtexeesee omno zov shiidver gargaad odiid setgeliin deed jargal bolox XAIR XUNDLEL NOXROOSOO BAINGA XAIRLUULAAD XORVOOGIIN XAMGIIN AZTAI EXNER BOLOOD YAVJ BNAA!
MINII SAIXAN SHAR ZALUU ENE XORVOOGIIN XAMGIIN SAIN NOXOR, UR XUUXDUUDEE XAMGIIN SAIN AAV! MINII XAMGIIN SAIN NAIZ, ZOVLOGCH, XAMAG BUXNII DEEDIIN DEED! XANIIGAA BI UURD MONX XAIRLANAA!
Sain bna uu ta?
manai aav bas yaag tanai nohor shig eejees zuv zugeer baij baigaad heruul guidag, albaar uurlaad ooro garaad yavchiohdag basiin tegtel tsaana aoor huuhentai bolchison, salah shaltagaa olj yadaad eejiig maani gomdoodog bsiin bna lee.
Tanii nohor yaalt ch ugui oor huuhentai bolj eee. za araas m mordopj uzeerei…
басал нэг хөдөөний гунигийн нийтлэл.
aa t.ai yum bish v hajud ni l bj de
Er hunii zarim zan 10.20n jiliin dara tanigddag gedeg shte joohn ailgad yriltsad uz
Nohorteigee dain zarla bitgii evler. Hatuu bai erchvvd hatuu emegtei hvnd durtai gh Ni ch haashai yum ghdee l salj chadadgvi yum.
Surtei shd iimerhuu yum bdag l blguidee amidrald
naadah chini nu a tai bolson bn
naadah chini nu a tai bolson bn
hen negnii derged tomorch l dee. gehdee hun muutai muu muuhai hun bn. herev salahku l yum bol muu sanaatai bsn ni deer. bas tsaashid yu ch sonsoj magad gd setgelee changalaad beldej bsn ni deer yum bn.
Ymaa awad ywchihach irhdni!!! nadh chn zvgerguil bsn bn shd.estoi nu aga hajuda sulgchd chmd tomorsn bn.yu wee dawrtsn mal harin ch setgl sanagr demjij ogh btl dormjilj bdg nusa hatsrtaa natalni hashraa muu nowshig amrhn uuchilj blhgu
muu zolig chin nu agiinhaa derhed chamtai yavij tsaadahaa panaaldaj neg shaajil de
ta 2 ene talaaraa yriltsaj vzsen vv? yriltsah heregtei zarim ved shuluuhan shiidber gargasan ni deer bdiin Naad nohor shig ym chni vneheer aimshigtai hvn bn yaj emegtei hvnd ylanguya cham shig sn hvnd ingej hatuurhaj chadaj bna a Zvgeer l orhiod ybchih Vneheer hairtai durtai ym bol chamgviger hetsvl bn biz Zoblongoo ooroo amsag
uneheer haramsaltai baina. Gehdee tanai nuhur hun bish ymuu gej bodogdloo. Chi halamjtai , tevcheertei sain busgui shig baina. Hadmuudaa irehed cham shig halamjlahaas uur yu huseed baigaan bol, Chinii saihan setgel chini nuhruu davraahad hurgesiin bolwuu, nuhur chini utsaa nuugaad baigaa ni bas chamtai haritsaj baigaa ni uur huuhentei bolson baih, chi uuchlal guihiig ni huleej baihaar husliig bieluuleed yvaad ugsun deer dee, yu ch helelguigeer, ymar ch tailbar helelguigeer zugeer l yvchihsan deer baih.