Би түүнийг үзэн ядах ёстой юу эсвэл өөрийгөө юу?

Сайн байцгаанa уу? Би өөртөө тулгараад байгаа сэтгэл зүйн асуудлыг хуваалцаж, зөвөлгөө авахыг хүсч байна. Миний хувьд одоо 22 настай. Би тийм ч галзуу явдалтай хүн биш ээ, бас тийм ч сүрхий зарчимч, даруухан хүн ч биш. Миний хувьд 2 жилийн өмнө нэг залуутай үерэхсэн юм. Түүнтэй үерхээд 2 сар болоод анх удаа түүнтэй секс хийсэн юм. Гэтэл надад тэр секс огтхон ч таалагдаагүй. Би тэр мөчид өөрийгөө маш сул дорой бас, тэр надад яг биеэ үнэлэгчид хандаж байгаа юм шиг санагдаж байсан. Тэр өдрөөс хойш би түүнтэй холбоо бариагүй ээ. Түүнийг маш их үзэн ядаж байсан. Тэр өдрөөс хойш жилийн дараа нэг л мэдэхэд надад түүнийг уучлах сэтгэл төрсөн.

Тэр нэг жилийн хугацаанд уучлалт гуйж өөрийгөө туршлагагүй, уучлаарай, би чамд хайртай гэх мэт юм ярьж л байсан. Тэр болгонд нь би ууртай хандаж маш их үзэн ядаж байсан ч нэг л өдөр (жилийн дараа) түүнийг уучлаарай гэж хэлэхэд нь би түүнийг өрөвдөж эхлэсэн. Тэгээд би түүнд өөрийг нь уучилсан гэдгийг хэлж сэтгэлийг нь тайвшруулахыг хүссэн. Гэхдээ надад буцаж нийлэх бодолгүй амьдралаа бод гэж хэлэх гэж уулзая гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр буруугаар ойлгосон бололтой. Надтай хамт хоолонд орж, кино үзээд их орой болсон хойно түүний машинд ярилцаж байтал тэр бүхнийг ойлголоо гэж байсан. Тэгснээ гэнэт намайг үнсэж эхэлсэн. Би маш их гайхаж байсан ч түүнийг зогсоох гэж оролдоогүй ээ. Дараа нь тэр хоюулаа унтая гэж хэлэхэд нь би их гайхсан. Тэгээд би түүнээс “чи үнэхээр их хүсч байна юмуу” гэж асуухад бараг сүүлийн удаа юм чинь салалт болгож унтаач ухааны юм ярисан. Тэр үед түүнд үнэхээр их урам хугарч бас уур хүрч байсан ч би зөвшөөрсөн. Тэр орой бас л их онцгүй байсан. Би хэсэг хугацаанд сексийг улам бүр үзэн ядах болсон. Зурагтаар хоёр хүн үнсэлцэж байхыг харахад хүртэл дотор муухайрч, өөрийн эрхгүй үзэн ядах сэтгэл төрөх болсон.

Энэ бүхнээс сарын дараа надад их таалагддаг байсан залуутай болзож эхлэсэн. Би түүнтэй 4 жилийн өмнө уулзаж байсан ч надад анх харахад л таалагддаг байсан. Энэ 4н жилийн хугацаанд би түүнд сайн биш байсан ч, тэр надад таалагддаг байсан юм. Тэр явдлаас хойш сарын дараа би түүнтэй зүгээр л уулзаж, msgr.ээр харилцдаг байсан. Нэг өдөр намайг найзынхаа төрсөн өдөрт хамт явахыг урьсан юм. Би тэр өдөр их уугаагүй, тэр харин их согстсон байсан. Тэр орой түүнийг гэртээ хонуулсан юм. Тэр орой юу ч болоогүй ч өглөө нь бид хоёр секс хийсэн. Надад тэр үед тийм ч тааламжтай байгаагүй ээ. Гэхдээ түүнтэй хамт байхад их сайхан байсан болохоор сексийн асуудлыг нээх юманд бодоогүй юм. Гэтэл тэр хэд хоног надтай огт холбоо бариагүй. Тэгээд аргаа бараад түүнтэй уулзтал хариуцлага хүлээхэд бэлэн биш, тэгээд ч надтай секс хийх их эвгүй байсан гэж хэлсэн. Үүнийг сонсоод би маш эвгүй байдалд орсон. Түүнээс хойш түүнтэй уулзаагүй ээ.

Гэтэл энэ бүхний дараа миний сэтгэл зүй маш хэцүү болсон. Хэд хэдэн залуутай уулзаж үзсэн ч тэд бүгд надаас зөвхөн секс хүсээд байгаа юм шиг санагдах болсон. Ингэж санагдах болгонд миний дотор маш их үзэн ядалд бий болдог. Эрчүүдийн секс хүсч буй байдал, үйл хөдлөл нь үнэхээр тодорхой харагддаг. Сүүлдээ би бүр бүх эрчүүд сексийн тухай үргэлж боддог юмуу, эсвэл би тийм хямдхан харагддаг юм болуу гэсэн бодолтой болсон.  Тэгээд хэсэг хугацаанд би бүхнээс хол байхыг хүссэн. Хөдөө явж, амралт авсан.

Гэтэл одоо болохоор намайг сонирхсон залуучуудыг харахаар тэдэнтэй секс хийхийг хүсэх болсон. Тэгээд өөрийн эрхгүй сексийн талаар төсөөлж эхлэдэг. Ингэж төсөөлж байгаагаа мэдэнгүүтээ би анх үерхсэн тэр залуу, бас тэр 4н жил таалагдсан залуу, өмнөх уулзсан бүх залуучуудыг үзэн ядаж, тэр харж буй хүнээ ч бас үзэн ядах сэтгэл төрөх болсон. Хэдийгээр тэрхүү уулзаж байгаа залуу минь даруухан, их сайн хүн л дээ. Тэр надаас зөвхөн секс хүсээгүй, намайг их сонирхож байгаа мэт санагдавч би бодлоо хянаж чадахгүй юм.

Гэтэл би тогтвортой, надад тохирох, гайхамшигтай хайрыг хүсч байна. Болдог бол өнгөрснөө арчмаарч юм шиг, бүгдийг мартмаар санагдах юм.  Одоо бол эрчүүдийг үнэлэх шалгуур нь зөвхөн “зүгээр л тэврээд миний хажууд хэвтэж чадаж байвал тэр жинхэнэ эр хүн” гэх бодолтой болчлоо.

Надад мэдэх юм алгаа. Цаашдаа юунд итгэж амьдралын ханиа сонгох, сексийн харилцаа минь ямар байх талаар үнэхээр төсөөлөл алга. Хүнд үнэн сэтгэлээсээ дурлаж, түүнийг үнэнчээр хайрлаж чадна гэдэгтээ ч итгэлгүй болчлоо. Өсвөр насны хайрын талаарх бүх хүсэл мөрөөдөл минь нэг л харанхуй байх шиг. Одоо би яах ёстой юм болоо. Ингээд бодохоор өөрийгөө өрөвдөж, бас өөртөө дургүй хүрэх юм.

34 Comments

  1. emvvjin says:

    bi chamd vneheer ih hairtai geed ardaas noiton hamuu shig fagaad bga hvniig yu gj oilgoh be? gehdee  boy friend bs bewgvv gqraldaa. nmg uuralhaar argaddaggvi harinch esergeerei ndd gar hvrj nmg dardag.nmg ishin shideer min heldeg sAlIi gehleer salj ogohgv salii gesnvv te geed uurlad nmg zodoh geed bdg bi yaawal ene hvn nads salj ogoh bol nada tuslaach

  2. ы says:

    uzen yadaj bna yug ch yum odoo ene buhen hangalttai bi chadnaaa zaaval zadah bolno

  3. Xa xa xa says:

    Xa xa xa, /чамд тэгвэл сулралтай хүн хэрэгтэй юм бндаа ямарч эрүүл эр хүн зүгээр хэвтдэггүй л байхгүй юу/ unen heljee, he he 

  4. Anonymous says:

    чамд тэгвэл сулралтай хүн хэрэгтэй юм бндаа ямарч эрүүл эр хүн зүгээр хэвтдэггүй л байхгүй юу

  5. otgoo says:

    za teneg ohin be .hund jargal ogch chadahgui bol ooroo jargal abch chadahguishdee.ooriigool bodson.archaagui.oorooch gesen taashaal avahaar sexs hiigeech hiij l bgaan bol .zugeerl deeshee harj hevtsen vstei mah.hen enentei dahij oirtoh yum.sexst suralts hund bie og.ogsonshig og.ogj shaalguulj bj daraan taashaalaa shi avdag yum.uuchlaarai

  6. Anonymous says:

    Nadtai uulzax xeregtei yum bn

  7. babasan says:

    Сэтгэлзүйчид ханд. Анхны бүхэн цаашдын хандлагын мөн чанар. Гэвч үүнийг залруулах боломжтой. Учир нь тэр залуу чамтай яг л янхан шиг харьцаж чиний төсөөлж байсан сексийн сайхныг орвонгоор нь эргүүлчихэж. бла бла олон юм бичмээр байвч залхуу хүрэв…

  8. babasan says:

    Сэтгэлзүйчид ханд. Анхны бүхэн цаашдын хандлагын мөн чанар. Гэвч үүнийг залруулах боломжтой. Учир нь тэр залуу чамтай яг л янхан шиг харьцаж чиний төсөөлж байсан сексийн сайхныг орвонгоор нь эргүүлчихэж. бла бла олон юм бичмээр байвч залхуу хүрэв…

  9. babasan says:

    Сэтгэлзүйчид ханд. Анхны бүхэн цаашдын хандлагын мөн чанар. Гэвч үүнийг залруулах боломжтой. Учир нь тэр залуу чамтай яг л янхан шиг харьцаж чиний төсөөлж байсан сексийн сайхныг орвонгоор нь эргүүлчихэж. бла бла олон юм бичмээр байвч залхуу хүрэв…

  10. hulan says:

    Anonymous ooroo ene saitiin admin ni yumuu

  11. Anonymous says:

    Жинхэнэ дурлалтай учирсан цагтаа хайртай хүнтэйгээ тэр ажлыг хийвэл сэтгэл ханамж авдаг юм.

  12. hulan says:

    ene odoo galzuu hunii odoriin temdeglel yumuu haashaan utga alga

  13. Anonymous says:

    Hunii amidral yanz bur hund yu ch tohioldoj bno ene deer bichsen zarim pizdakuud iim amidraliig medku bj ih hutsah yumaa neg l um uzsen pizadkuud.ohin mine zugeer l naad zaluuga orhi.uneheer chamaig gsn zaluu chamtai hezee ch yanhan shif haritsahgui.heseg hugatsaand gantsaara bsan deer bh.ehleed ooriigo sain tanij medeed daraa n esreg huistenteige haritsah n deer bh

  14. .... says:

    Bi eregteildee tegsen mortloo sekseees neeh ih taashaal awdgguie unendee humuus yagad tegtlee ih durladag yum boloo ih gaihdag shuu.

  15. bb says:

    nadad ch gsn yag chamtai adilhan medremj tordog, bugd l untah hewteh talaar l boddog getel bi zugeer l daarhad min huwtsasaa nomorgoh, gariig mini atgaad hotloltsood yawah hair halamj heregtei getel zugeer l onoo margaash geel untchih gsn balair nowshnuud haa saigui bhiin, bi ariuhan hairiig husej bna, bi sexiig uzen yadaj bna yag chamtai adil

  16. zz says:

    emegtei hund ynz ynziin zuil l tohioldono shuu dee.. humuus ymar hatuu ugteim bee.. bitgii shantraarai.. ooriigoo oorchloh gd uz.. chamd ter baitugai n oldono.. ywaandaa ooriigoo sn oilgodog huntei taaraad saihan hairiig xh saihan sex.g ch medrene gdgt chn itgeltei bn.. zorigtoi bai busgui mini

  17. hetsuu says:

    setgel medreliin owchto yumuu hasha yum be chi? eswel sogtuu bgmu estoi sonin hun be?
    hahhahahha

  18. BLACK PEARL says:

    Хүсээгүй үедээ бэлгийн харьцаанд орох хэрэггүй. Өөрөө өөрийгөө үнэлж хайрлаж байж л бусад чамайг үнэлж хайрлана шүү дээ. Чи өөрөө хүнийг их нэгдүгээрт тавьдаг хүн байна. Өөрөө өөрийгөө л хайрла гэж хэлмээр байна даа хүнийг бодоод л хүний төлөө хүсээгүй зүйлээ хийгээд байвал янхны байр сууринд очно шүү дээ. Хүсэхгүй байна үгүй гэж шуудхан хэлж сур.

  19. Zochin says:

    Joohon utgagvi bnaa chamaas uuruus chin l bolj bga bh chi iuruu hvsvvl bi hvsej bn gd hvskv bol hvskv bn gdgee heleh heregtei ch tegeel zvger hiitsen tehde bi hvsegv bsan uhani yum yariad bhiin anhnii sex muuhai gd hvmvvs teged bdag minii huwid vneher goe bsan hairtai hvnteige nuhur teigu untsan bolhoor daraa ni haramsah hj bhda eldew yum bodolgv vneher saihan bsan chi l ih sonin ohin bnda l gj helii dara er ni uuruu hvssen vedee l hiij bgara tgd bas chamaig hairlah hvn medeej bgaa teriige cham der irtel emegtei hvnii erhem chanara geelgv engere sul tawilgvi changa bai! 

  20. lady says:

    yamar sonin medrel muutai yum yariad bgaa yum be??? ehleed chamaig sulraltai eswel gaj dontontoi untchihsan yum boluu gj bodson chin gu l yum baishd?

  21. ty says:

    anhnii seksuud tiim ch saihan bdaggui l um minii huvid gehdee 1 hunteigee udaan hiiheere iim bdal alga bolj tavij surdag um shigee olon hun solisonii hereggui gej l helii dee bas iim emzeg bitgii bai

  22. haha says:

    tsarai muutai hun bhooo ji tegeel jamaig hairlah hun oldohgui bgan yadjahad ooroo ter seksteee durgui n bj yun j amarhan huleen zuvshuurdiin teheer jin er hun jamaig enger sultai l gej boddin bgazde LOL yumaa

  23. ЗОЧИН says:

    ЧИ ОДОО ЭРҮҮЛ ҮҮ ЮУГАА БИЧЭЭД БАЙГААН МЭДРЭЛ МУУТАЙ Ч ЮМ ШИГ ОЛОН ЮМАНД ГОЛОГДСОНГОО ГАЙХУУЛААД Ч БАЙХ ШИГ НЭГ БОЛ ЗОХИОЛ БИЧЭЭД Ч БАЙХ ШИГ ЭСВЭЛ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ НЭР ТӨРД ХАЛДАЖ ДОРОМЖЛООД Ч БАЙХ ШИГ ЯМАР Ч УТГА АЛГА ДЭМИЙ УНШЛАА УТГАГҮЙ ЗАХИДАЛ УТГАГҮЙ ТЭНЭГ ХҮҮХЭН

  24. dashka says:

    Чамд сексээс өөр өгч чадах юу байгаа талаар бодож үзэв үү. Сексээ ч чадахгүй ёстой Өөрөө шалдан байж өвдөг цоорхойг гэдэг шиг юм бишүү

  25. gerlee says:

    oo bas aragshaa buu har ongorson amidralaa sohoj bodood hereggui uragshaa l harj yv ongorson amidral bol ongorson l bdagii aragshaa bitgii haraarai amjilt

  26. gerlee says:

    nas zaluu bna tsaashdaa ih l zuil tulgarana joohon ehemseg imijiig oortoo burduul ehemsen deeguur hartstai huuhnuudiig erchuud haraad surddeg yum shaal oor haritsana chi joohon daruuhan noomoi harts dooguuur yum shig sanagdaad bna tiim ohiduudiig zaluuchuud zajilahgui zalgihaa l boddogii minii duu ymar negen bujig yumuu fitniseer hicheelel setgel sanaa sergeel oodrog boldog yum seksiin tal deer gevel chi oortoo taarsan huntei uchraagui bolhooroo ted nar chine seksiin orshil hesegii n hiihguigeer nogoo muu bor yumaa chiheheel bodno jinhene hairtai hunteigee uchirval uneheer seksiin jargaliig ayndaa medreh bolno za amjilt husie ohin mine uragshaa aragshaa bitgii uhar urgelj uragshaa temuulj bai

  27. b_aagii79@yahoo.com says:

    add xiigeerei 33tai sexde sain zalu bna

  28. анхны секс сайхан байна гэж бараг байдаггүй юм, гол нь анхных нь муу байсан ч дараа дараагийх нь сайхан байх хэрэгтэй, гэтэл чи эхнээсээ ахуулаад сүүлийнхийгаа хүртэл юу ч мэддэггүй чаддаггүй хүнд зөвхөн тоог нь гүйцээж өгөх гэж л ашиглуулаад байсан байна шд. секс хийнэ гэдэг чинь гайхамшигтай мэдрэмжийг мэдэрч жаргал эдлэхийг хэлэх болхоос ёс төдий ноцолдохыг хэлэхгүй шдээ, үүний тулд ядаж чаддаг хүнтэй л уулзах хэрэгтэй. хэрэгтэй бол холбогдоорой

  29. uenemte says:

    ene ugaasa teneg oxin bna yrij helj bgaan shal teneg iimerhuu oxinos l hol baih min. amia horolchihgui yudo chi teneg mal uh uh

  30. anjelo says:

    chi arai ijil xuisten bish biz de

  31. Ss says:

    Чи секс хийх дургуй л байгаа бол угуй гэж зоригтой хэлж бай. Угуй гэдэг уг эмэгтэй хунийг улаи унэд оруулдаг юм. 

  32. nana says:

    gadnah baidal huntei haritsah handlagaa uurchluhgui yu dee.. chi ih hyamdhan amarhan haragddag bololtoi ym 
    gadna dotor 2 chin zuruud

  33. Pall says:

    Yostoi l yumtai gar yumaa… Chamtai taarsan hun ch azgui l yumda…

  34. chimgee says:

    medrel muutai l geh bhda chamaig

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.