Гэдсэн дэх хүүхдээ ч тайван байлгамаар байна…

За сайн байцгаана уу. Би 20 гаран настай, жирийн л нэг эмэгтэй. Удахгүй төрөх гэж байгаа. Сургуулиа төгсөөд ажилчин анги болоод, оюутан байхаасаа үерхсэн хайртай залуутайгаа гэрлээд одоо хүүхдээ хүлээж сууна даа. Нэг л зүйл байхгүй бол би хамгийн аз жаргалтай бүсгүй байх байлаа. Ойлгомжтой бичихийг бодъё. Манай нөхөр бид хоёр үерхээд хамт амьдраад гэрлээд бүх юм сайхан байдаг байлаа. Жирэмсэн ч боллоо. Нөхөр минь ч баярлаад хоёр талын гэрийнхэн ч баярлаад сайхан өдрүүд байсан. Гэтэл гэнэт л нэг өдөр нөхөр маань надад нэг чухал зүйл хэлэхээр болов. Би ч битүүхэндээ айгаад л өвчин зовлон л биш байгаасай гэж бодоод за гээд сонстол нөхөр маань намайг баахан магтаж чи бол хорвоогийн хамгийн сайхан охин, хамгийн сайхан сэтгэлтэй охин, гэхдээ би энийг чамд хэлэхгүй бол чамайг хуураад байгаа юм шиг санагдаад байгаа учраас хэлэхээр шийдлээ гээд хэлсэн.

Тэр нь манай нөхөр хэзээ ч би нөхрөө хайрладаг шиг намайг хайрлаж чадахгүй гэнэ.. Хэзээ ч шүү.Учир нь аль эртнээс сэтгэлд нь өөр хүн байдаг, намайг харахаар тэрүүн шиг догдолж сандарч зүрх нь цохилдоггүй юм байх. Тэрнийх нь тухай ч бүгдийг асуусан. Яагаад надтай үерхэж, надаас салаагүй шалтгаан нь над шиг охин ахиж олдохгүй, надад дассан, хайртай бас хамгийн сайн эхнэр болох охин, өөрөө ч гэр бүл хүссэн гэсэн. Би юу ч ойлгоогүй. Тэгээд яах гэж надтай гэрлэсэн юм, яагаад надад хайртай юм шиг жүжиглэдэг байсан юм, яагаад гэдсэн дэх хүүхдээ ийм том болгоод ийм тэнэг юм ярьж байгаа юм гээд л уйлаад л байлаа. Хэдэн ч өдөр уйлсан юм. Хамгийн аймар нь, миний одоо болтол мартаж чадахгүй шаналаад байгаа зүйл нь би чамд ийм хайртай байхад чи өөрчлөгдөхгүй гэж үү, чи надад бүх зүрх сэтгэлээсээ хайртай болж чадахгүй гэж үү гэж намайг асуухад өөрчлөгдөхгүй байх аа гэж хэлсэн. Би салахыг хүссэн.

Нөхөр минь намайг гэрлэхээсээ өмнө хуурч байсан. Би түүндээ үнэхээр хайртай болохоороо ахиж намайг хуурахгүй гэсэн амлалтанд нь итгэсэн болохоор, эрэгтэй хүний өөр хүнтэй унтаж үзэх гэсэн хүслийг нь ойлгоё ганцхан удаа юм чинь гээд надад хайртай гэж итгэсэн болохоороо л уучилж байсан. Тэрийг мартаж чаддаггүй эмзэглэдэг ч гэсэн одоо сөхөхийг хүсдэггүй. Уучилсан л юм чинь. Харин энэ удаа би тэр хууртагдсан үеэсээ ч илүү, голдоо ортол гомдсон. Тэгээд сайн бодоод салъя гэтэл нөхөр маань үгүй ээ, би хүүхдээ ээж аав хоёулангийх нь дэргэд төрөөсэй гэж хүсч байна, хэдий би чамд ийм юм хэлсэн ч би чамд хангалттай дассан. Хамтдаа сайхан гэр бүл болмоор байна. Би чамд хайртай гэх юм. Ойлгомжгүй байгаа биз. Хайртай юм уу хайргүй юм уу…

Тийм бол яах гэж надад тийм юм хэлдэг байнаа, яах гэж намайг шархлуулдаг байнаа. Болохгүй сэтгэлд нь хүнд байсан болохоор л, хайртай болж чадахгүй болохоор л хэлсэн байх. Тийм л хэцүү байсан юм байлгүй. Би салая л гэж шийдсэн. Би ч эхнэртээ хайргүй нөхөртэй, тэр ч хайргүй эхнэртэй, хайргүй эхнэрээс төрсөн хүүхэдтэй аз жаргалтай амьдарч чадахгүй гэж бодсон. Гэвч хүүхэд минь төрөхөөсөө л өнчин өсөх нь надад дэндүү өрөвдөлтэй санагдсан, аав ээж ах дүүс найз нарын хайр, итгэлийг нь дааж хамтдаа амьдрахыг хичээх хэрэгтэй санагдсан, би ч гэсэн аз жаргалтай брайд байхыг хүссэн гэх мэт шалтгаанаар салалгүй одоо хамтдаа байж байна. Яг үнэнийг хэлэхэд энэ шалтгаануудаас илүү нөхөртөө хайртай болохоор л салаагүй хамт байж байгаа байх. Өөрийгөө өрөвдөх юм. Надад асуудал байна уу гээд бодоод үзэхээр үгүй л юм шиг байх юм. 10 жилд байхад онц сурдаг охиныг ангийн хөвгүүд их гуйдаг, оюутан болсон хойноо ч гадаад төрх хувцаслалтандаа анхаараад ирэхээр олон залуучууд л уулзъя, үерхэе гэж ирдэг байлаа.

Гэхдээ би тэр болгонд үерхээд гүйгээд байсангүй, Өсвөр насны гэнэн үерхлээс хойш олон залуусаас нөхрөө л сонгож үерхсэн. Одоо ч гэсэн хэрүүл гарвал бид хоёр аль буруутай нь буулт хийдэг. Зан аашны хувьд таарахгүй зүйл байхгүй, орон дотроо ч нээлттэй байдаг. Уг нь бол стресстэх асуудал, надад сэтгэл хангалуун биш байх асуудал байхгүй мэт. Даанч тийм үг сонсчихсон би яаж гомдохгүй байх билээ. Нөхөр маань хайртай, хамтдаа сайхан амьдрая, найз нь хичээнэ, чамайгаа аз жаргалтай байлгана гэж зөндөө л гоё юм ярьсан учраас итгэхийг хүсч одоо ч хамт байгаа ч гэсэн сэтгэл нэг л хөндүүр. Миний гол асуудал энэ байна. Ганцаараа байхдаа уйлна. Гадуур зугаалж байгаа хосууд, сайхан гэр бүлүүд харахаар гуниглана. Гэр орондоо өч төчнөөн асуудалтай найзуудыгаа харсан ч намайг л бодвол нөхөр нь түүнд хайртай шүүдээ гэж бодогдоно. Би 5 жилийн, 10 жилийн дараах амьдралаа төсөөлж чадахгүй байна. Хүүхдээ төрүүлчихээд сайхан хурим хийхийг мөрөөддөг байсан, одоо бол нэгэнт салах л юм чинь хурим хийгээд ч яахав дээ, хүмүүс юу гэж бодохын гэж бодогдоно. Нөгөө их хүсэл мөрөөдөл бүгд байхгүй. Гаднаа цоглог өөдрөг харагдая гэж хичээвч үе үе нөхөртөө мэдэгдчихдэг. Нөхөр маань тэр бүрд аргадаж, заримдаа уурлаж битгий санаа зов, сайхан амьдрана, би хэрэггүй тэнэг юм ярьжээ, чамайг хуурахгүй, гомдоохгүй, чамдаа л хайртай гэдэг. Тэр минь маш их хичээж байгаа.

Гэхдээ би нөгөө үгийг нь мартаж чадахгүй,  одоо бүр би намайг хараад догдолдоггүй надад хайргүй хүн шүү дээ гээд бодохоор секс хийхийг ч хүсдэггүй. Надад хайргүй гээд бодохоор миний нөхрөө хайрлах хайр багасаад Ñ!
‡ байх шиг. Яг нөхөртэйгээ үерхэж эхэлсэн үед надад хайртай гээд л намайг байнга гуйж байдаг байсан нэг залуу байдаг юм. Одоо ч үе үе ярьж мэнд асуудаг. Би эргэлзэж эргэлзэж нөхрөө сонгож байсан юм. Тэрийг сонгосон бол би яах байсан бол? ч юм уу, аль эсвэл 10 жилийнхээ үерхлүүдийг боддог. Оюутан байхдаа голж шилж их зан гаргалгүй олон хүнтэй үерхэж хүний сайн мууг мэдэж байхгүй яавдаа гэж боддог. Заримдаа эрэгтэй хүмүүст муухай аашилж гомдоож байсны минь хариу юм болов уу ч гэж бодох шиг. Би нөхөртөө хайртай, бид хоёр учрах ёстой болохоороо л учирсан гэдэгт итгэдэг. Ямар ч байсан үе үе уйлж шаналдагаа болимоор байна, энэ хэцүү үеийг давмаар байна. Би та бүхэнтэй зүгээр л өөрийнхөө дотор буглаад байгаа, намайг зовоогоод байгаа зүйлээ хуваалцах гэж бичлээ. Гэдсэн дэх хүүхдээ ч тайван байлгамаар байна. Надад эрч хүч өгөөрэй залуусаа. Та бүхэндээ сайхан хайр, аз жаргалыг хүсье. Бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрч бусадтай хуваалцсан жаргал 2 дахин нэмэгднээээ гэж.

25 Comments

  1. bayarlalaa says:

    bi ene zahianii ezen bainaa, setgel bichij nadad uram ugsun buh humuustee chin setgeleesee bayarlalaa.. ta buhnii bichseniig unshaad setgel min hamaagui taivshirlaa..yamar ch bsn,nuhur maani nadad hairtai ch bai hairgui ch bai bi byatshan uree eruul turuulj saihan usguh yostoi.hairtai hairguig n tsag hugatsaa neeh udahgui haruulaad uguh blgui. deerees n bi uuruu urgelj huchtei temuuleltei baih yostoi. ulam iluu hugjij, bolovsorch muugaar bodohod nuhruusuu salsan ch bai huuhdee yugaar ch dutaahgui, uuruu ch saihan ajiltaigaa, nz nuhudteigee, ene single mom ch gsn unen tasarhai busgui shuu gej humuust helegddeg bhiin tuld ulam iluu hicheeh bolnoo. ta buhend uneheer ih bayarlalaa. amidral saihan! bi alzahguie!

  2. nadad bas tohiolddog says:

    zarim nohdiig ajiglaad bhad soliotoi yumshig nohduud ih bh yumaa. ene niitleliig bichsen ohiniig orowdoj bn. yu bodoj tiim zuil bodoj yaridag bnaa. shan baiy gej hicheesen ch bodogdood yaaj amar bh bilee. chamaig oilgoj bn.bi ooroo ehner huutei. zaluuhan ger bul.

  3. irgen says:

    bitgii sanaa zow. zugeer l neg sorilt gedeg yum uu yuu geh yum be. Er hun erni ih dotno haritsaand orood irheerei bas heseg hugatsaanii daraa bi yuu hiichih we gej boddog l baihgui yuu. Bi law bodj l baisan. Buu sanaa zow. tanai hun harin ch bur dawguii er hun bna. Nuuh nuutsgui baih hamgiin saihan.

  4. Xen negen emegtei says:

    uul ni noxop chine chamaig xuupaad yawj tesexgv setgel ni shanalaad l vnenge xelsen baixdaa chamd iim xetsvv vgiig nuulgv vneneep ni xelsen ym chine tsaashdaa ch vnenee xeleed chinii omno gemee tsaipuulj chinii toloo amidapax gj bgaa tep setgeliig oilgood vzwel yasiin be xaip gedg aguu shvv de yaj ch epgej medne noxopoo bupuutgaj oopiigoo zemlej vpee onchpvvlxeesee omno sain bodoopoi…

  5. hetsuu says:

    Minii duu nas chini zaluu bnaa. Nadad ch tiim asuudal bsn, harin bi 34tei anhnii huuhdee gargasan, taniltsaad 10 jil, hamt amidraad 6 jil bolood huuhdee gargasan. Minii taaj bgagaar nohort oor huuhnii sex ni taalagdaj, zugeer l ter sex ni bodogdood bga bh. Odoo chi jiremsen bhoor huuchin shigee bish bga tegeed l erchuud tenegtej bga yum. Harin eveer ni yariulj bgad ter huuhniih ni yu ni taalagdsan geed sain yariul, medej abchihaad dotroo ineene shdee chi. Gol ni huuhdee eruul toruulj osgo, onigoo unsh, ineej hohorch duulj ooriigoo bayasga. Jiremsen bhad hetsuu l bdag. Bi MGLd amidardaggui, hunii nutagt 2uulhnaa amidraad huuhdiig ni gedsendee teegeed ajlaa hiigeed ooriig ni tejeej yabahad nadad bas yag iim zuil helj bsn, harin bi uilaagui ee. Yagaad gevel salaad yabahad bi gantsaaraa huuhdee osgochihno amidarna gej buren itgeltei bsn uchraas. Torsnii daraa ch chi hairgui huniihee derged zovj bhaar ter huuhen ruugee MGL ruugaa yab bi huuhedtei haana ch amidarchihnaa gej bi bardam heldeg, er hun yabdaggui l yum bna lee, gehdee bi ch bas ooriig ni haraad uridniih shigee bish, setgel bol hooson, er hunii hair halamj dulaan ugs dutagdaad uilmaar boldog ch hunii gazar huuhdiinhee etsgiig hooj tuultai ni bish dee geed l hamt bj bna. Minii huuhdee toruulchiheed 1 nas hurtel naad hunee har, uhaantai hun huuhdee haraad hania gomdoochihjee geed hailaad irne. Uhaan muutai hun bol salj ogohgui belen yuman deer bgad l bna, tegsen hirnee setgel ni oor gazar yabj bdag. Harin torsniihoo daraa biyee sain tordoj abaarai, kegeliin dasgal sain hiigeerei. Tegeed huuhdee haraad oorchlogdohgui bol salsan ni deeree, gantshan l amidarna, emegtei hun huneer hairluulj halamjluulj haluun dulaan ug sonsoj, terneesee uram abch ongo orj amidrah yostoi shdee. Eej ni happy bol huuhed ni happy shuu dee.

  6. xcbnm,.. says:

    duugai sonsood baival ih olon doloon yum yaridgiin ineej baigaad l hariug ni ayataihan ugud bai tegeheer ayandaa hentei togloh heniigee shogloh 2oo meddeg bolnoo naadah chini ter hair mairiig chini zarj tavag hool olj iddeggui zuil tiim bolohoor bitgii tooj shanal hutsaa hol ochij huts gej hel

  7. xcbnm,.. says:

    egch ni naad vgiig chini sonsoj baisan yum bna hehehe tuhain ued sonin l sonsogdson tegeed yahiin naad teneguud chini salaad yavdaggui l baihgui yu uu tiimvv bodood bhad bi ch chamd hairtai ene ter bgaagui ee odoo yahav hvvhdee bodood vvregee uhamsarlaad amidraya gej hel tegeed bitgii too naad har yumnii chini hair bsan bgaagui vhehguiee hool baihgui bol harin ulsuj vhne tiimees mungiig ni avaad hairgui hvndee hamgaa zoriuldag teneg gej bodood l dotroo ineegee l gadnaa gomdson dvr esgeed amidraad baidag gazardaa bi hurshiin zaluu saihan zaluu geed yavyylj ugiishdee uurt ni hairgui geheer hetsvv bdag yum shig baigaa yumaa huurhii odoo yahav dee uguu avaag ni tentsvvlnee gej saihan yum baish dee

  8. хас says:
  9. rose says:

    Zugeer sorilt ch yum shig. esvel shal erguu dagzbna. Hunig  jiremsen huuhdiig ni teej bhad iim teneg yum helj bdag. Naad hundee gunij gutarch bgaagaa bitgii haruul. Yu ch bolooguu yum shig bai. tegeed  taivan bj bgaad huuhdee turuulchih. Bodohoos gomdood bnu. Tegne. tsag hugatsaa l asuudliig shiidne. tiimees uurtuu zav bitgii ug. nom unsh. Yajch bodson naad zaluu chin teneg yum bna.yah gej daraa ni shalchignah bj ungej heldeg bnaa. turchuud hurdan gegch ni uuriigee uud ni tataad neg udur bi chamd hairgui hoyula  boliyo odoo geed hel. huuhed ni garchihsan huuhedde hairtai l bol uilj duulna. yahav hed honog hayaad uzeerei. Oorooo oor zaluuchudtai uulzaj hariig ni hudlug

  10. Anonymous says:

    ЧИ ЗҮГЭЭР Л ТЭР ОХИНООС НЬ ИЛҮҮ ГОЁ БАЙ НӨХРӨӨ БАГА ЗЭРЭГ ҮЛ ТОО НӨХРӨӨ БАЙХГҮЙ Ч АМЬДАРЧ ЧАДАХЫМ ШИГ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ АМЬДАР ТЭГВЭЛ ТЭР ЧАМД УНАЖ ТУСНА ДА

  11. gerlee says:

    sainuu chi denduu iheer urguulan bodood bga ym bishuu terendee ooroo shanalaad l… arga ch ugui bzdee jiremsen hun tiim ugiig sonsood yaj taiwan bhawdee gehdee huuhed garaad irehleer eregtei hun oor bolnoo busgui min bitgii heterhii ym bodood bai zugeer l tortloo taiwan bj bai

  12. tsoo says:

    tanai noxor xarin yag vnenee xelsen uym bish vv teglee geed chamaig xayna salna geegui l bgaa uym shig baina … xarin chi l xeterxii ix uym bodood ooriigoo zovoogood baina daa xo … uxaalag er xvn bol xvvxdee xaraad shal oor bno doo xarin chinii setgel l sonin bna amjilt …

  13. ... says:

    dongoj 20 toi yaana da ene chin zowlon bish

  14. emma says:

    ERCHVVD ER IN EMEGTEI HVN GOE SAIHAN BVAL HAIRAA GEED YDARCH OVDVOL HAYAAD YVCHIH GEED BDAG OORTOO ARCHAATAI OORIIGOO BOLON HVVHDEE L HAIRLA NOHORT ITGEH ARGA BHGVI BI BOL TEGJ L BDDOG HVVHDED BOL MEDEEJ AAV HEREGTI NADAD BOL NOHOR NERTEI YM HEREGTEI UCHRAAS L BJL BAIG ILVV SAIN SAIHAN ER HVN GARCH IRTEL…..

  15. emma says:

    GEHDEE IH UILJ YM BDOJ HYMRAAD BHAAR MANAI HVV IH GOMDOMTGOI OGTSOM UURTAI BOLDOG YM BNA LEE.OORIIGOO BITGII HYMRAA TEGSENEES TOROOD GOE BOLNO GEJ BDOOD SANAA AMAR BAI

  16. emma says:

    JIREMSEN BHAD SETGEL SANAA IH TOGTVORGVI BOLDOG NAMAIG JIREMSEN BHAD MANAI NOHOR OOR HVNTEI BLOOD NAMAIG HOOSON ZODSON BI BVVR GERIIHENDEE CH HELJ CHADAHGVI VNEHEER SHOKOND OROOD UILAAD L OORIIGOO HVVHDEE OROVDOOD L IH TOGTVORGVI BSAN TEGEED EGCHDEE HELEED AVHUULNA GEJ BSAN CHIN EGCH GARGA GARGAAD NADAD OGCHIH GEHDEE CHI HVVHDIINHEE TOLOO TEMTS GEED BI NOHROO GUIGAAD BAARAND AJILDAG BSAN YMAA OROI 9 TSAGAAS HOISH BAARAND SUUGAAD OGLOO 4T TARTAL IN HVLEEJ BGAAD AVAAD HARIDAG BSAN ZOOGCH HAMGAALAGCH NAR IN DOOGLOOD BI BVR VHMEER ICHIJ BSAN.BI TIIN TSARAI MUUTAI BISH SHVV HENCH HARSAN HOORHON OHIN ANGIINHAN SURGUULIINHAN HVRTEL DEED KURSIINHEN HVRTEL TANILTSIE GEJ GUIDAG BSAN.TEGEED NAMAIG OROVDSON YM BLGVI 1 SAR BARTAG TEGJ BGAAD HALAMJLAAD HAIRLAAD EHELSEN HVVGEE TVRVVLEED BAS TARGAN BOLSON DAHIAD BAS SVVLREED SALNA GEED BOON YM BOLSON CH TEGESGEED BOLISON. ODOO BI AJILTAI TOMOOHON KOMPANID ODOO HARIN BI SALNA GEHED NADAAS GUIJ AMIDARCH BGAA SHVV

  17. naraa says:

    сонин юмаа. би бас жирэмсэн. би ч бас наад үгийг чинь сонсчихоод л сууж байна. гомдоод уйлаад л. бас л яг чам шиг л бодолтой сууж байна даа.

  18. giichin says:

    HORVOO BUURINHII GEJ TER NEGEN TSAGT CHAMD HELSEN ENE UGIIG HOJIM CHIBASNUHURTUUHELEH UDUR IRDEG YUM EGCH NI BAS NUHURTEIGUU TANILTSAAD JIRENSEN BOLCHIHOOD HUHRIINHUU GERT NI OCHIJ EEJ AAVTAI UULZAJ BAILAA TOGOON CHINEE GEDESTEI NAMAIG CHAMTAI SUUHGUI CHAMAAS SAIHAN NI NADAD BAINA GEED L GEREESEE GARGAJ BSAN YUM OHIN MINI TURUUD 5 SARTAI BOLSNII DARAA IRJ OHINOO HARCHIHAAD NADTAI SUUSAN HARIN OLON JILIIN HOINO UURIIH NI HELSEN TER UGIIG NI UURT NI HELEED BAIJ BNA DAA MINII DUU ODOO JIREMSEN BOLOOD SETGEL SANAA CHINI TAVGUI BGAA YUM ILUU DUTUU YUM BODOLGUI TAIVAN HUUHDEE GARGACHIH ER NI TEGEED MUUHAI UGEER HUNIIG GOMDOOVOL YG TER HARIUGAA AMSDAG YUM BNA LEE SHUU ENE BOL BISHIGDEEGUI UNEN HUULI

  19. ha ha ha ha says:

    nuhur tsagaa oloogui chamaig sorison ym bishuu. zugeer l chamaig tegj helbel ene hun yu geh teg teg geh nuu salyia gehnii gedgiig shalgsan bur teneg baidald oruulsan bishuu .

  20. az says:

    sain uu ene odriin mendiig hurgey. huuhdee toruulsnii daraa chinii setgel sanaa arai oor boloh bhaa. urd ni nohorguigeer amidarch chadahgui yum shig bsan bol huuhedtei bolhoor nohor chini chamd hesegteil hamaagui yum shig sanagdana. nohor chini ch gsn huuhdee haraad oor bolnoo tiim huurhun huuhdiinhee eejiig hairlahgui bj chadna gj uu? huuhdee bodood nohriigoo uuchlaad eleg buten saihan amidraarai, amjilt

  21. hun says:

    za er ni erchuud iim l bdag daa… ger bul suitgeed nugel hiih bh l daa… getsen zahidaliin ezen er ni nuhur shig chin yum bolson yum bailee… chamd l gej helhed bitii too!!!!! zgr uuriihuuru bj uuriiguu meder!! terendee bitii tm ih hairtai gj bitii neeh ih tsarai ald. yadiin toohgui l bai! ter iig uur hund hairtai gd chi yah ch ugui orshin togtnosoor l bna!!!!! er hun udahgv chinii halamjind uusaad chinii zand hairtai bolood irheer chamaig salaad uguuch gesen ch chahgv bno. ugaasa er humuus chin uuriig ni gj bgaa hunees duldug teneg zantai. tm bhoor huuhdee bodood uurlaj zowohgui taiwan bj bgad tur!!!!! tegehgv bol huuhed chin autizmtai bno shuu!!! yag ene muchid, huuhdee turtul huuhdee l bod uur yu ch bish!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! za tgd amjilt huurhun ohin min ineemsegleerei 😉

  22. roby says:

    Neg iimerhuu bodoltoi hachin zan gargadag zaluus bdg bha. ta 2t tohioldson shig amidral bi medeh yum bn. odoo huuhdee hulee. huuhed chin ger buliin az jargal hamgiin tom beleg shu de. huuhdee eruul enh turuulehed gol sanaagaa tawi da. huuhdee turuulsnii daraa chi tewreed suuj bhda nuhriinhuu teneg zang yu ch bish yum shig bodoh bolnoo. tursun uree harsan aawuud shal uur boldog yum da. Mun er hunees haraat bus biee daasan chadwar emegtei hund hezee ch iluudehgui shu, 

  23. Anonymous says:

    MINII BODLOOR VNEHEER GAIHAAD BHIIN YAGAAD TERIIG CHAMD HELJ BGAA YUM BOLOO TSAASDAA HICHEEGED JARGALTAI AMIDRIIL GEJ BODSON BOL HELEH HEREGGVI BSAN SH DEE ENE BVHNIIG HELJ BGAA NI HEZEE NEGEN TSAGT CHAMAAS SALAN GESEN VG YUM SHIG SANAGDLAA HVVHDEE BODOOD UURTEI KHAIRTAI BOLGOHIIG HICHEEGEED VZ GEHDEEL HECHVVL YUM BN LE DE HVVHDEE GARGAAD UURCHLUGDHIIG NI HVLEE SETGEL SANAAGAA ALI BOLOH TAIVAN BAILGA ELDEW ZVIL BODWOL HVVHDED CHIN MUU SHVV BI CH BAS CHAMTAI ADILHAN NUHUR MAANI NADAD KHAIRGVI EE BI TERNIIG MEDDEG HERNEE HVVGEE BODOOD TEWTSDEG GEHDEE BI CH BAS TERNIIG KAHAIRLAH MIN BAGSAJ BN NADAD SAIHAN KHAIR ALGAA ZVGEER L NVDEND MIN VR MIN HARAGDHAAR ODOO BOLTOL TESEED L BN HVVHDEE TOMORHOOR BI SALNAA KAHIRGVI AMIDRAL UTGAGVI UITGARTAI VHMEER SANAGDDAG YUM BN LEE CHI SAIN BOD ZVRHEE SONS GEHDEE DAN GANTS ZVRHEER BISH UHAANAA ORULTSUULAIRAI CHAMD AMJILT HVSIII ENEN ERTUNTSUUN MYNGA MYNGAN EMEGTEICHVVD JARGALTAI BAIG

  24. TTT says:

    naad nuhur geed bga har ym chine ymr archagv gar we? setgel dogdlohgv bn etr. naad chine zvgeer l hojim chamaig araar chine tawibal namaig bitgii buruutgaarai gsn har nvhee uhaj bnshde. zgr salaa. hogiin nowsh hvvhedtei bolgonguuta hel etr. chamaig zvgeer utsan hvvheldei bolgoh gj anhnaasaa tulwulsun ym bishv. Vneheer ter zaluu bol er hvn bish bna, bi uuruu er hvnii huwid ter zaluug haraad vneheer durgv hvrch bn, chi saihan hanitai uchirnaa bvsgvi mine,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.