Кегелийн дасгал

Та хэзээ нэгэн цагт сексийг илүү удаан, дур тавилтыг илүү таашаалтай болгодог дасгалын талаар сонсож байсан уу? Тэгвэл бас ийм дасгал байдаг төдийгүй бодибилдинг, эсвэл аэробик гэдэг шиг өөрийн нэртэй байдаг юм байна. Шээсний суваг, давсаг, умай, шулуун гэдэсний хэвийн ажиллагааг хангаж байдаг булчинг хөгжүүлдэг энэ дасгалыг боловсруулсан хүнийх нь нэрээр Кегелийн дасгал гэдэг. Юуны өмнө энэ дасгалыг хийснээр хэн юу хожих талаар мэргэжилтнүүд юу гэж тайлбарлаж байгааг сонирхуулъя.

Бүсгүйчүүд

1. Дээр дурдагдсан булчин хөгжиж бэхжиснээр төрөлтийн үеийн өвдөлт багасч, хярзан урагдах аюулаас сэргийлнэ.
2. Сексийн үед авдаг ташаалыг хүчтэй болгоно. Цаашид эмэгтэйчүүдийн зарим өвчний улмаас үүсдэг өвдөлтийг давж гарахад тус болно.
3. Найтах, ханиах зэрэгт “өөрийн ус” дур мэдэн гадагшлахаас сэргийлнэ.

Эрчүүд
1. Хөвчрөлттэй холбоотой булчингийн ажиллагаа хөгжүүлэн, эрчимтэй болгоно.
2. “Өөрийн усаа” барихаа байх гэх мэтийн хөгширөлттэй холбогдон төсөөлөгддөг элдэв эмгэгээс урьдчилан сэргийлнэ.
3. Бэлгийн харьцааны үргэлжлэх хугацааг уртасгаж, дур тавих үеийн мэдрэмжийг хүчтэй болгоно.

Зөв булчингаа дасгалжуулж байгааг яаж мэдэх вэ?
Эмэгтэй үтрээндээ хуруугаа хийхэд ажиллах ёстой булчингууд нь хурууг тойрон чангарч байх ёстой бөгөөд энэ үед гэдэс, өгзөг, нурууны булчин сул байх ёстой аж. Өөрөөр хэлбэл таны хурууны эргэн тойрны булчинг агшиж байгаа мэдэрвэл зөв булчингаа дасгалжуулж байна гэсэн үг юм байна.

Эрчүүд хөнгөнөөр бие засч байхдаа таслаад дараа үргэлжлүүлж, ахин таслана. Энэ үед агшиж байгаа булчингуудыг хөгжүүлэх ёстой юм байна.

Дасгалыг хэр ойрхон, хэр олон удаа хийх ёстой вэ?
Дасгалыг долоо хоногт 3-4 удаагаас цөөнгүйгээр хийнэ. 6-12 удаа хийсний дараанаас үр дүн нь мэдэгдэхүйц болж ирдэг байна. Дасгалыг хийхдээ зөвхөн зориулагдсан булчингууд л ажиллах ёстой бөгөөд өгзөг, гэдэс, шулуун гэдэсний булчин агших ёсгүй.

Кегелийн дасгалыг хэд хэдэн хувилбараар хийж болдог

1. Эхний дасгал. 10 секундын туршид “зөв” булчингаа чангалж, суллаад 10 секунд амарна. Энэ дасгалыг 3 удаа давтаад 30 секунд амарна. Удаах дасгал. Булчинг 5 секундын туршид чангалж суллаад 5 секунд амарна. Энэ дасгалыг 9 удаа давтана. Гурав дахь дасгал. Булчинг чангалаад 30 секунд бариад 30 секунд суллана. Энэ дасгалыг 2 удаа давтаад эхний дасгалыг ахин нэг давтана.

2. Эхний дасгал. Булчингаа 5 секундын турш чангалаад суллана. Дасгалыг 10 удаа давтана. Удаах дасгал. Булчинг 10 удаа хурдтайгаар чангалж, суллана. Дасгалыг 3 удаа давтана. Дараа нь булчинг чангалж аль болох удаан /дээд тал нь 120 секунд/ барьна. 2 минут амраад дасгалыг дахин давтана.

3. Эхний дасгал. Булчинг 30 удаа чангалж суллана. Дараа нь аажмаар чангалж суллах тоогоо нэмж 100 хүргэнэ. Удаах дасгал. Булчинг дээд зэргээр чангалан 20 секунд бариад 30 секунд суллана. Дасгалыг 5 удаа давтана.

4. Булчинг 2 минутын турш суллаж чангалж эхлээд яваандаа хугацааг 20 минут болгож сунгана. Энэ дасгалыг хамгийн багадаа өдөрт 3 удаа хийх шаардлагатай.

4 Comments

  1. zz says:

    bi hiij chadkuum bnlee

  2. sexy says:

    bn sh dee mangaraa
    sain unsh

  3. aaa says:

    Teged yag yaaj buljaa ajiluulj dasgal hiih talaar baihgui baina shde. heden udaa hiih n l bn.

  4. Anonymous says:

    manai husbandiin nuguuh ni tom umchini ene dasgaliig hiih shaardlaga baihgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.