Сархад хүртсэний маргааш /эротик өгүүлэг/

Өрөөсөн нүдээ арай хийн нээн цаг харвал 9 болоход гучаад минут дутуу байлаа. Нандиа өөрийгөө үстэх шахам өндийхөд толгой нь ангас ангасхийнэ. Ам цангаснаас болж шөнөжин гол горхи зүүдэлжээ. Хөнжлөө хуу татан хамгийн түрүүнд ус уухаар гал тогоо руугаа алхлаа. Жаахан гуйвж байгааг бодоход өчигдрийн уусан шар айрагнаас улбаатай согтуурхал төдийлөн сайн гараагүй бололтой. Ус буцалгагчинд байсан хүйтэн уснаас гурван аягыг угсруулж залгилаад бүлээн шүршүүрт орохоор угаалгын өрөө орлоо. Толинд эхээс төрсөн биеэ ажин зогсохдоо “уусны маргааш турчихсан ч юм шиг…” гэж өөртэйгөө яриад, ялимгүй унжсан ч хэлбэрээ алдадгүй хоёр хөх, бэлхүүс, өргөн ташаагаа нүдээрээ хэсэг тааллаа.

Арав хэртэй хором шүршүүрт ороод чийгтэй биен дээрээ ягаан даашинзаа шууд углаж, том хар шилээ зүүн цүнхээ шүүрээд гэрээсээ гарлаа. Граж руу алхаж явахдаа “хүмүүс дотоожгүй явааг минь мэдвэл яах бол, хмм… эрчүүдийнх нь эрүү мултарч, авгайчууд нь чарлах байхдаа…” гэж бодлоо. Аз болоход салхигүй өдөр таарчээ. Машиндаа суугаад уржигдархан авсан шинэ бенз дотоожоо углаад хөхөө дээш өргөн янзлаад замдаа гарав.

Нандиа 28 настай, хэдийн хөлөө олсон нэгэн байгууллагад гайгүй албан тушаал эрхэлдэг, хоёр өрөө байртай, хэрэндээ дажгүй яваа бүсгүй. Гэвч түүнд нэг л зүйл үгүй. Мандах, жаргах нарыг хамтдаа угтаж, үдэх хүн түүнд одоо хэр нь заяасангүй. Уулздаг залуус байв ч тэд бүгд нэг шөнийн л жаргал бэлэглэнэ.

Үг нь түүнд нэг биш бүх насаар нь шөнөжин жаргаах эр хүн л хэрэгтэй. Гэвч хүсээд хүсээд хясна гэгчээр тийм хүн таарсангүй өдийг хүрчээ. Зузаан хэтэвч, царай зүс, бие хаа нь чухал биш, гагцхүү өөрийг нь гэх үнэнч сэтгэл, халамжийг л эр хүнээс хайсаар өдийг хүргэж. Анхны эр хүндээ итгэл алдарсанаас хойш өөрийн эрхгүй залуусын дотоод ертөнцөөс нь “үнэнч сэтгэл” гээч цэцгийг нь олохоор эрэлд гарчээ. Энэ цэцгийг олтлоо таалагдсан эрийг цаашаа гэж түлхэхийг хүссэнгүй, учирах нэгэнтэй нь учирсаар. Гэлээ ч Нандиа харцуулын харааг булаахаар сайхан “амьтан”. Өөрөө ч үүнийгээ мэднэ. Гайгүй санагдсан эрийг харцаараа өдөж сээтэгнэнэ. Урьд орой нь жаахан уусан үед эр хүнийг бүр ч илт өднө. Өнөөдөр яг ийм онцгой өдрүүдийн нэг. Ажлынхаа үүдэнд цахилгаан шат хүлээж зогсохдоо уруулаа өнгөлөөд амжлаа.

Зургаан давхарынх нь товчийг дараад хаалгыг хаах команд өгтөл “хүлээгээрэй…” гэсэн дуунаар тэр даруй онгойлголоо.

Гэтэл насаар өөрөөс нь хэд дүү гэмээр аятайхан залуу орж ирэв. Түүнийг араас нь чимээгүйхэн ажлаа. Бага зэрэг бариу хар өмд, цагаан цамц, үсээ босгож гельдсэн, хоёр чихээ цоолсон, нэг халаасандаа гараа хийсэн байдал гээд ерөөс бүх зүйл нь Нандиад таалагдав. Цахилгаан шат 6 давхарт зогсоход бүсгүй урагшилж, түүний нурууг хэргээр шүргэн гарахдаа хүзүүгээ урагш сунган хүзүүг нь үнэрлээд амжив. Бүсгүйн энэ этгээд үйлдэлд цочирдсон залуу нүд цавчилгүй ширтэнэ. Нандиа цахилгаан шатны хаалга хаагдах тэрхэн сээмхийг бас зүгээр өнгөрөөсөнгүй. !

Эргэж харан, нүдээ ирмэлээ. Ажлынхаа өрөөнд ороод салхивчаар зөөлөн үлээх бүлээн салхиар энгэрээ таалуулан хэсэг зогслоо. Хамаг бие нь халуу шатаж, бие нь бага зэрэг салгалана. “Уусны маргааш яагаад эр хүнийг бүр ихээр хүсдэг юм бол оо. Хөлсөө гартал сайхан эрхлэх юмсан…” гэж бодоод ганцаар тавиландаа гансран уртаас шүүрс алдав.

Тайлан, тооцоогоо харж хэсэг суулаа.Нэг л болж өгсөнгүй. Ухаан бодолд нь эр хүний ханхар цээж, тансаг сүрчиг хөлстэй нь холилдсон тийм нэг гайхалтай үнэрийг мэдрэх хүсэл эзэмдэнэ. Өшөө цааш эр хүний шүрмэслэг гар, бугуй, шуу, хөх, гэдэс хэвлий… гээд төсөөлөхеөр өөрийн эрхгүй дотоож нь чийг даана. Өрөөсөн хөлөө нөгөө дээрээ ачин, өөр зүйлд анхаарлаа хандуулах гэхээр бодол нь хэдийнэ тархиндаа захирагдахаа больжээ. Ийм болоод ч тэр үү Нандиа бүсгүй хүнийг хүслийн хулгайн нүдээр харах эрчүүдийг ойлгож, мэдэрдэг. Түүнийг ийнхүү нууцхан зовлондоо тарчлан байхад хаалга зөөлөн тогшсоор туслах бүсгүй өглөөний мэндийг эрэн инээмсэглэн орж ирлээ. Хоёул өчигдрийн шоуны талаар хэсэг хөөрөлдлөө. Туслах бүсгүй:

-За яасан, хэцүүдэж байна уу?
-Асуух юун, эр хүний дээр мордчихмоор л байна шүү…
-Чи нээрээ сонин онцлогтой бүсгүй юм аа. Хүмүүс чинь жаахан уухаараа л сонин болдог байхад, чи маргааш нь сонин болдог ёстой сонирхолтой бүсгүй шүү.
-Энэ гаж зүйл биш ээ. Миний өөрийн биеийн онцлог л ийм. За за тэр яахав, хөлсөө гартал секс хийх юмсан. Баяраатай уулздаг ч юм билүү?
-Баяраа юу… яах гэсэн юм. Дахиж уулзахгүй энэ тэр гэчихээд ярьвал цаадах чинь их юм бодно. Дэмий дэмий… Харин нөгөөдөхөө хэрэглэх юм уу?
-Юу… ?
-Яагаав чиний ганц үнэнч нөхөр байдаг даа гээд туслах бүйсгүй жуумалзав.
-Хиймэл эрхтэн үү?… за больё оо, тэрнээс ёстой залхаж байна. Тэглээ ч хиймэл эрхтэнээр бүхэл бүтэн эр хүнийг орлуулна гэдэг жинхэнэ утгагүй юм билээ. За за ажлаа хий… гэж Нандиа ,бага зэрэг цухалдуу өгүүлээд харцаа буруулав. Туслах бүсгүй юу ч дуугарсангүй гарав. Гэтэл ганц хором ч болоогүй байтал туслах нь орж ирээд хүн уулзахаар ирснийг мэдэгдлээ. Нандиа оруул гэж хэлээд бариу ягаан даашинзанд нь багтаж ядан тийчлэх хоёр хөхөө өргөн янзаллаа. Гэтэл хэдхэн хормын өмнө цахилгаан шатанд үнэрлэх мэдрэхүйгээрээ таалаад амжсан залуу зогсож байх нь тэр. Нандиа юу ч болоогүй мэт өөдөөс нь ширтэхдээ гараараа суухыг урилаа. Залуу харин ичсэн бололтой эгцэлж харсангүй.

Зар сурталчилгааны шинэ агентлагаа танилцуулж, хамтран ажиллах санал тавихаар Нандиагийн компанийг зорьж иржээ. Ярианыхаа чадварыг гарын хөдөлгөөн, хөмсөгтэйгөө хоршуулах тэр залуу Нандиад хачин ихээр таалагдав. Нүд, гар, уруулынх нь хөдөлгөөнийг хэсэгчлэн ажин суух Нандиад түүний ажил огтоос сонин биш байсан нь мэдээж.

Бомбогор ягаан уруулных нь дээр сүүдэрлэх тарчигхан сахал хаврын анхны нялх ногоог санагдуулна. Цагаан цамцныхаа захын хоёр товчоо товчлоогүй орхижээ. Хөдөлгөөн бүрээр нь түүгээр булчинлаг хүзүү, хэнхдэг цээж нь оволзон нааш цааш болоход Нандиагийн хамаг үс босоод ирэх шиг болов. Цааш нь түүнийг хулгайгаар хараад байх улам хүндрэлтэй боллоо. Хүзүү, хөх, суга нь өөрийн эрхгүй хөлрөн чийг даав. Нандиа суудлаа засах зуураа кондешинээ асаалаа. Залуу ажирсан шинжгүй ярьсаар.

Нандиа тэсэл алдан суудлаасаа босоод өрөөнийхөө хаалгыг нохойд ч сонсогдохооргүй чимээгүй түгжээд амжлаа. Ухаан сүнс биеэс нь хэдийнээ хальж, залуугийн энгэр цээжин дээр шиншлэн наадна. Нандиа залуугийн мөрөн дээр гараа зөөлөн тавихад нөгөөх нь бондосхийн цочлоо. Гэхдээ эргэж харсангүй. Удирдлагатай хөгжим шиг л нам боллоо. Нандиа ажлынх нь талаар ганц хоёр зүйл асуух аядаад мөрөн дээгүүр уь нэг гараа давуулан танилцуулга болгон бэлдэж ирсэн сэтгүүлийнх нь хуудсыг нэг нэгээр яаралгүй эргүүллээ. Эгчмэд бүсгүйн энэ үйлдэл өөрт нь сээтэн хаяад байна гэдгийг мэдэрсэн залуу хоолойгоо засан асуултанд нь гацаж түгдрэн арай гэж хариулаад суудлаасаа өнгийх гэтэл Нандиа мөрөн дээр нь дарж суулгав. Тэгээд шууд чихэн тушаа нь уруулаа ойртуулан:

-Яг одоо завтай биз дээ. Манай гэр эндээс холгүй, миний машин гадаа байгаа… гэж шивнэхдээ хүзүү, цээжийг нь хамраараа шүргээд авав. Түүний энэ үйлдлийг харсан хэнд ч цус сорогч хамгийн түрүүнд бодогдмоор. Цус сорогчдоо бүр эр хүнийг юу ч үгүй шимэх секс ангууч л гэлтэй.

Яаж, яагаад гэдгийг бүү мэд залуу нэг мэдэх нь ээ эгчмэд бүсгүйгийн машинд суун гэрийнх нь зүг явлаа. Зам зуур Нандиа юу ч ярьсангүй. Залуу дотроо бүсгүйг гайхаж байсан ч өөрийгөө ингээд танихгүй эмэгтэйн гэрлүү явж байгаадаа бүр ч гайхна. Гэхдээ тэр бүсгүйг өөрийг нь ямар нэгэн далдын хүчээр татсан гэдэгт л зуун хувь итгэлтэй байлаа. Бүсгүйн үйл хөдлөл, үг хэл гээд бүх зүйл түүнийг нэг бүр ховсджээ.

Нандиа даашинзаа тасчих шахан тайлж, түүнийг үстэн үнсэлцмээр байсан ч биеэ барив. Залууг зочны өрөөнийхөө буйдан дээр суулгаад намуухан хөгжим тавиад кофе буцалгахаар гал тогоондоо орлоо.

Энэ зуур угаалгын өрөөндөө орж, дотоожоо тайлаад, шүдээ угаав. Хоёул кофе ууж ажил хэргийн яриа өрнүүлэхчээ аядана. Нандиа залуугийн үг хэл, үйл хөдлөл болгоныг нь нүд цавчилгүй ажина. Түүний нэвт ширтэх харц нь ч цаанаа ер бусын болохыг залуу тэрхэн агшинд мэдэрлээ. Эгцэлж харж зүрхлэхгүй дальдчин байтал бүсгүй ухасхийн дэргэд нь суугаад хүзүүг нь зөөлөн үнсэв. Залуу юу ч хэлж, бас хөдөлсөнгүй. Хөшиж орхив. Нандиа цэцгийн мандалд шунасан эрвээхий мэт түүнд хүрч ядан, гагцхүү амьсгалаараа таалан байлаа. Үнэхээр солиотой мэдрэмж гэж үүнийг л хэлэх байх. Эрэгчин адгуус эмэгчинээ орооны үеэр ингэж үнэрлэдэгсэн. Гаж гэхээр тийм биш, гэхдээ л этгээд сонин мэдрэмжээр таашаал авдаг бүсгүйн бүх бие үл мэдэг чичирхийлнэ. Залуу хөдөлсөнгүй.

Түүний юу хийгээд байгаа, цаашаа яахыг нь амьсгаа даран чагнана. Нүдээ анин, шүлсээ гүдхийн залгихаас өөр юу ч хийсэнгүй.

Бүх биеийг нь хөдлөхгүй болтол тушсан мэт санагдана. Нандиа хүзүү цээжийг нь уруулаараа шүргэн үнсэхдээ гэнэт долоов. Залуу оволзтол цочсон ч бүсгүйн нойтон үнсэлтийг дахин гүн гүнзгий мэдрэхээр цээжээ улам улам түүнрүү шахлаа. Бүсгүй гараа урагш сунгаад хүзүүг нь зөөлөн энхрийлж байснаа доошлуулан цамцных нь товчийг мулт татан энгэрийг нь задгайлаад өвөр дээр нь суулаа. Түүний энхрийлэл улам хурдан хүчтэй болж ирэв. Бие нь чийг даан хөлөрч, даарах мэт чичрэх аж.
Яах ийхийн зуурт нэг гараараа өмднийх нь тэлээг мулт татан, нөгөө гараараа даашинзныхаа мөрийг доошлуулан булцгар цагаан хөхөө гарган залуугийн нүүрэнд наалаа. Өглөөхөн цахилгаан шатанд суухдаа л хулгайн нүдээр бариу ягаан даашинзны цаанаас өөрийг нь өдөх мэт товойх товчийг хүсэмжилсэн тэрээр хөхийг идэх шахан үнсэн шатах шахам тачаадан байлаа. Нандиа ч уухилан гиншин залуу руу улам бүр шахна. Бариу өмдний цаанаас умдагны ясыг нь нухах эрийн чимгийг ганц гараараа сурмаг гэгч нь гарган гараараа хэсэг тааллаа. Залуу өмдөө өвдөг хүртлээ шувталлаа. Өрөөгөөр эр хүний бахархалын ер бусын үнэр ханхийна. Бүсгүйн талимаарсан харц жад мэт хатуурсан эдийг “үнсэнэ”.

“Бурхан минь, хийе л дээ… ” гэж залуу тэсэл алдан шивнэх дөхлөө.

Энэ хүслийг нь мэдэрсэн бүсгүй зеөлөн гэгч нь суухад залуу “оох…” гэж аядуу дуугарлаа. Бариу халуун ертөнц түүний том бор харцагыг бүрхэн авахуйяа бүсгүй дээш доош алгуур хөдөллөө. Ухаан санаа мансууран, хорвоо ертөнцөөс хэдийн тасарчээ.

Хүсэл тачаалдаа захирагдан, ичих булчирхайгаа гээсэн бүсгүй хөдөлгөөнөө улам бүр хурдасгасна. Залуу ч доороос нь хүч нэмэн дэмжихдээ амтат гуа мэт өгзөгнөөс нь базан дээш доош сэгсчинэ.

Бүсгүй залуу хоёр эрээ цээргүй ийнхүү тийчлэхдээ биесээ маажиж, хазахаас наагуур энхрийлнэ. Бүсгүйн энэ солиотой хөдөлгөөн залууг агшин зуур халуун цусыг нь юу ч үгүй юүлж орхиход хүргэхэд “байж байгаарай…” гэж шивнээд өгзөгнөөс нь хүчтэй базахад бүсгүй улам хүчтэй хөдлөв. Тэр даруй хоёул биесээ тас тэврэн чичирхийлэн татганасаар орь дуу алдлаа… Бүсгүй залуугийн мөрийг дэрлэн амьсгаагаа даран хэсэг суугаад угаалгын өрөө лүү харайлгалаа.

Тэд ийнхүү эрхлэлдсээр нар хэвийх үеэр сая нэг ухаан орсон уу гэлтэй шалаар эв хавгүй хөглөрөх хувцсаа түүн өмсөөд гадагш гарлаа. Залууг гэрт нь хүргэж өгөхдөө Нандиа юу ч ярьсангүй. Аргаа барсан залуу машинаас буухдаа:

-Хоёулаа дахиж уулзах болов уу? гэж итгэл эрсэн харцаар асуухад
-Харж л байя. Заяа байвал дахин учрах л байлгүй… гэж өгүүлэхдээ Нандиа түүнийг нүдээрээ дахин нэг тааллаа.
-Аан тийм байж, үгүй ядаж та миний нэр, насыг ч асуусангүй ш дээ
-Чи надаас тав, зургаагаар л дүү байх. Ер нь бие биеэ ойлгож мэдрэхэд нэр, нас ямар хамаа байна аа. За за амжилт хүсье. Би ярина аа… гэж инээмсэглэн өгүүлэхдээ нүдээ ирмээд машинаа хаазаллаа.

17 Comments

  1. ххэ хөөрхөн өгүүллэг байна нэг сайхан хиймээр санагдчихлаа хаха дуртай нь залгаарай 88485398

  2. sunny says:

    Huschihlee gej. gehdee tanihgui huntri bish hairtaigaa hiimeer bna

  3. saruul says:

    orovdeltei ch zaluu boldoo. Er hun chini manlailj huch chadaltai bol buur goy shdee.

  4. bayaraa says:

    yaaag iim medremj baidag shde tghde bugd l icheed uursdiiguu neej chaddaggui l bolhooos dontoi gd baigaa huuhnuud ch uursduuu husjil baigaa teriigee ilchilj chadahgui bolhooor l tgj buhimdamdaj helej baigaan za za tgd uursduu l meddeeee kkkkk husvel iim hariltsaatai baij bolhol yum nuuts_noyonton11@yahoo.com add hiivel tgd l ner nas asuulgui jargatsgaagaad l daraa n hen hendee saad bolohgui baival te

  5. bibi says:

    iimerhuu hugshin huuhen zunduu l baidag shuudee zaluusaa..1.2 shaaltsaal uur zaluuhan bandi haidag huuhen zunduu.. zaluu tojig uuj zaluujih huseltei 28…38 nasnii huuhen hog 1 bgaaa tsaaguur chin za

  6. nym says:

    ohidoo add hiigeerei nymaa6950@yahoo.com

  7. Anonymous says:

    bi odo 25tai negch sexs hij vjegui yaj cexc hih uchrach olohgui bna nada jagad ogchih huuhen bnu nadad tuslach

  8. Anonymous says:

    bi odo 25tai negch sexs hij vjegui yaj cexc hih uchrach olohgui bna nada jagad ogchih huuhen bnu nadad tuslach

  9. elite zaluu says:

    dajgui oguulleg bnaa ahij uunees iluug zohiogooroi amjilt!

  10. boortsog says:

    ulger ulger moroodol iim xuuxen baixgui …xarin taviad surchixsan aytaixan ajaa nar baidag shuu …

  11. Anonymous says:

    dontoi huuhen

  12. Anonymous says:

    dontoi huuhen

  13. xelexgui says:

    yag iim taashaal edelmeer bgaa busgui bgaa bolov uu. ner nas asuuhchguigeer. bval add hiigeerei xelexgui@yahoo.com

  14. Anonymous says:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.