Секст хандах хандлагаар нь эр хүний зан араншинг тодорхойлохуй…

Секст хэрцгий ширүүн – Эргэн тойрны хүмүүсээ үнэлж харьцдаг. Ямарваа нэгэн маргаан зөрчилд гутранги үзлээр ханддаг. Хайртай хүнээ хэзээ ч хүзүүн дээрээ гаргадаггүй. Өөрийнхөө хүслийг хангахын тулд юуг ч шаардаж мэдэх хүмүүс.

Секст идэвхгүй назгай – Өөдрөг үзэлтэй мөртлөө эргэн тойрныхоо хүмүүсээс үргэлж хайр халамж, анхаарал хүсдэг. Хүний үгэнд оромтгой, сайшаал магтаалд дуртай, идэвхгүй, бусдаас хараат нэгэн.

Сексийг удаан хийх сонирхолтой – Харамч нарийн, аливаад шийдвэр гаргахдаа удаан, илжиг шиг зөрүүд хэдий ч өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай хийдэг. Эмх замбараагүй байдал болон тодорхойгүй зүйлд дургүй. Гол зорилго нь хайртыгаа үргэлж хажуудаа байлгаж, бусдаас харамлах. Дотоод ертөнц нь гутранги, үүлтэй тэнгэр шиг бүрхэг байдаг.

Үргэлж санаачлагыг гартаа авдаг – Хэрцгий ширүүн авиртай. Хайр сэтгэлд ханддаг шигээ ажил хэрэгт мөн адил хэрүүл маргаан, зөрчилдөөнтэй ханддаг. Үргэлж уур уцаартай, тайван бус, хартай байдлаасаа болоод стресст орохдоо амархан. Дурласан хүн нь өөрт нь хайргүй байсан ч гэсэн хүчээр өөрийн болгохыг хүсдэг болохоор нэгэнт л байгаа онилсон бол эргэж буцна гэсэн ойлголт үгүй.

Шинэ санааг хэрэгжүүлэх дуртай – Бардам зантай зоримог, хааяа түргэн зан гаргачих гээд байдаг. Эр эмийн харьцаанд тууштай байдлыг эрхэмлэхээсээ илүүтэйгээр эмэгтэй хүний тоог чухалчилдаг.

Романтик энхрий байдлыг илүүд үздэг – Секст ханддаг шигээ аливаа нэгэн ажил хэрэгт ч гэсэн хариуцлагатай, биеэ даасан байдалтай ханддаг. Эсрэг хүйснийхээ хүнтэй удаан хугацаагаар харилцаа холбоо тогтоох, илэн далангүй байдлыг эрхэмлэдэг. Халамж анхаарал халуун дулаан байдлыг бий болгож чаддаг. Ямар нэгэн хүнд хэцүү асуудал тохиолдоход хэзээ ч хайртынхаа нуруунд үүрүүлдэггүй. Ийм хүмүүс амьдрал дээр их ховор тохиолддог.

/Хань/

7 Comments

  1. Anonymous says:

    yaay, sda hair nairgui uudalj gargajee. demjij bn. yag taarch bn

  2. vb says:

    yag unen bn

  3. ka says:

    bi usdej baigaad kkk esvel xucheer xiix durtai uchirgui zodood baixgui l de

  4. ka says:

    hn bi negdex n yum bn lalar gj xarin manai erunxiich zurgaadax n bol uuda

  5. mgl says:

    Shal hudlaa shaasan bna. Iimerhuu t1 yum oruulhaa bolioch malaa.

  6. Ss says:

    Ene sanal asuulga unen teneg yum.

  7. nuudel says:

    bi zgr nuguu talaas n bodmoor sanagdaw
    negdex n turiin uilchileenii baiguullagiinxan todruulbal: oron nutag daxi gazar heltsiin darga nar ed said asan Bayar orox baix
    2dax n urx tolgoilson exchuud
    3daxi n hurandaa, saiduud geh met 2daxi amidralaa zoxioson alban tushaaltai zuuraldagchid jbel: komissar Dash
    4 deh n guicetgex baiguullagiinxan shuux cagdaa tagnuuliin zaluu ajilchid byar n amttagdsan garuud jbel: davgaa avarga
    5 daxid zaluus kkk
    6 daxid ger buliin togtwortoi amidraltai biznesmanuud l baix

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.