Ханьдаа бичсэн сүүлчийн захидал

Яаж энэ эхнэрээсээ салах вээ? -н хариу захидал буюу Ханьдаа бичсэн сүүлчийн захидал…

Хань минь дээ анх удаа болон сүүлчийн удаа чамд захидал бичиж үзэж байнаа, сэтгэлд минь хэлэх юм зөндөө ч хаанаас нь яаж эхлэхээ мэдэхгүй байнаа. Намайг яаж хаях тухай тархиа гашилгаад сууж байхдаа чи энэ сайтанд захидал бичсэнийг чинь мэдсэн. 11-ны өдөр бичээд 12нд биднийг орхисон. Хатуу үгээр чамд ухаан хайрлах гэсэн олны үгийг ч бодож үзсэнгүй явсан. Эр хүн байна даа. Олны үг оломгүй гэдэг. Бодож ч үзэх завдалгүй юундаа яарав даа?

Ханьлаж явсан хань минь, үрийн минь эцэг чамдаа хэлэх хэдэн үг байнаа! Тээршаахгүйгээр сэтгэлийн минь хэдэн үгийг уншаарай гэж гуйя.

Би хөөрхөн гоё эмэгтэй бишээ. Жирийн л Монгол эмэгтэй, байдаг л энгийн нэгэн бүсгүй. Зарим хүмүүс энгийн биш гэдэг. Чи өөрөө ч тэгдэг байсан даа бүтэн нэг жил араас минь гүйж байхдаа. Уйгагүй явсаар намайг өөртөө дасгаж авсан даа. Мэдээж анхандаа бидний амьдрал сайхан байсаан. Харин гурван жилийн өмнө тэр нэгэн өдөр бас нэгэн бүсгүйд хайртай болоод биднийг хаяаад явж байсан тэр өдрийг санаж байна уу? Нялх хүүхэдтэй, айлын өрөө хөлслөөд чамайг л харж явсан надад тэнгэр нураад ирсэн шүү. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг дээ. Аавынхаа гэрээс чамайг л дагаж би гарсан. Эр хүнийг дагаад гарсан бол үхэн үхтлээ хайрлаж яваарай, гомдоож болдоггүй юм шүү гэсэн аавынхаа захиасыг сэтгэлдээ өвөртлөн чамтай гарсаан. Гэхдээ сэтгэлийн минь үзүүрт эр хүн алдаа л биз эргийн шороо нураа л биз Биднийг хаяхгүй байхаа гэх итгэл байсан. Чи ч эргэж ирсэн. Гэхдээ миний сэтгэлд шарх үлдсэнийг чи мэдээгүй байхаа. Чамруу харж инээж чамайг унтасны дараа уйлаж сэтгэлээ онгойлгож суусныг сарнаас өөр гэрчлэх юмгүй биз дээ. Чамайг уучлах гэж, энэ босгож яваа амьдралаа алдахгүйн тулд өөрөө өөртэйгээ тэмцэж байсан.

Хэдэн хүүхдээ хөтлөөд  өвөл зунгүй ийш тийшээ бүгдээрэээ нүүхэд надад хүнд байсан, тэр үед л өөрийн гэсэн байртай болхыг маш ихээр хүссэн. Мэдээж би ажиллах хэрэгтэй болсон. Харин ажилд ороод явбал та хэд өдөр нь хоолоо ч хийж амжихгүй байх гэж сэтгэл хоргодоод бас цалингаараа байр авч яагаад ч амжихгүй байх гэж бодогдоод гэрээсээ ажиллаж болох бүх боломжийг эрэлхийлсэн. Санаснаар минь ч болсон.

Чамдаа хайртай байсаан, зөндөө ихээр хайрлаж халамжилаж энэ их ажлынхаа хажуугаар анхаарал тавиагүй биш тавиж байсан. Үүнийг чи өөрөө ч мэднээ! Асаах гэж ядаж байгаа сэтгэлийн минь галруу чи дахиад л ус цацсан нь нэгэн шөнө гэртээ согтуухан ирэхдээ эмэгтэй хүний хурц үнэртэй ус үнэртүүлэн зүүдэндээ ондоо бүсгүйн нэрийг дуудаж байхад л эргээд бүх юм давтагдасныг ойлгосон. Юу ч мэдээгүй дүрийг яагаад харуулсан бэ гэвэл би зүгээр л юу ч ярихыг хүсээгүй юмаа. Эхний удаад эргэж ирхэд чинь хэлсэн бүхнээ дахин давтахыг хүсээгүй, чамд нулимсаа ч харуулахыг хүсээгүй. Сонгосон амьдрал, сарвайсан бүхэндээ зүтгээд өөрөө өөртөө жаргалтай сайхан амьдраасай, шийдвэрээ өөрөө гаргаасай л гэж хүссэн юмаа. Чиний замын гай чинь, нүдэнд орсон хог чинь би байхыг хүсээгүй, Үүний нэгэн адил хүүхдүүд маань хүртэл чамд гай битгий байгаасай гэсэндээ л чамд юу ч хэлээгүй ч сэтгэлдээ үер цутгатал уйлсан даа хань минь. Бид чиний хувьд үнэ цэнэтэй бишийг хаалгаар гараад явсны чинь дараа л мэдсэн. Яарсандаа чи баяртай ч гэж хэлж амжаагүй гарсан даа. Харин би чамд чиний дуртай банштай цайг сүүлчийн удаа хийж өгөөд гэртээ нэг сайн цайгаа уугаад гараасай гэж хүсэж байсан. Учир нь үүнээс цааш дуртай тэр цайгаа хөлсөө гартал ууж чадаа ч үү үгүй юу би мэдэхгүй. Харин чи цайг минь ч хүлээлгүй явсаан.

Нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёрыг гэрийн хоёр багана гэх бол энэ гэрийн маань нэг багана хугархад хоёр хүүдээр минь унчих вий гэсэндээ би ганцаар бүхнийг үүрэн үлдсэн тийм л эмэгтэй болж үлдлээ. Гэхдээ зүгээрээ. Амьд хүнд арга олддог юмаа.

Чи биднийг яаж хаях вэ гэж шаналаж, одоо хаяж чадсандаа баярлаж байгаа бол үгүй дээ хань минь тийм биш! Чи андуурч байна. Бид хоёрын явж байсан нэгэн замд чи нэг алдаагаа давтаж хоёр дахь удаагаа унхад чинь чамайг татаж босгоод дагуулаад явах байтал, тэгэлгүйгээр унасан газарт чинь үлдээгээд хүүхдүүдээ дагуулаад би цааш явснаараа би чамайг амьдралынхаа замд гээсэн. Гэхдээ бид хоёрын хэн нь хэнийгээ хаясан нь одоо сонин биш, амьдралын минь зам салаж  хэдэн хүүхдийн минь бүтэн заяа тал болж очсонд л байгаа юм. Гэсэн хэдий ч одоо биднарт зовох юмгүйгээр амьдраарай. Өнгөрсөн бүхнийг эргүүлэж чадахгүйгээс хойш, сэтгэлийг сэвийг угаагаад ч арилгаж чадахгүйгээс хойш өөрийгөө л бодож амьдраарай.

Бид нар нүүсээн. Чиний олохгүй тэр газар луу нүүсэн. Шинэ амьдрал руу минь хөтлөх тэр замруу бид эргэлт буцалтгүйгээр орсон. Одоо надаас өөр хэн ч хүүхдүүдэд минь байхгүй болсон учраас энэ хэдийнхээ нүдэнд удаан харагдахын тулд, хүний дайтан хүн, хүн чанараа гээгээгүй тийм сайхан хүмүүс болгохын тулд би амьд байх хэрэгтэй. Тиймээс шөнийн ажлаа багасгаад гэрээрээ биш, хүмүүсийн дунд ажилахаар яриад орчуулга хийдэг байсан газрынхаа нэгэнд нь ажилхаар боллоо. Шөнийн ажлаа өдөр бүр биш, өөрийнхөө боломжоор хийхээр болсон. Ажилдаа сэтгэлээсээ хандаж бусдын ажлыг бусниулаж яваагүй болхоор надаар орчуулгаа хийлгэдэг байсан хэдэн газрууд надад боломж өгсөөн. Харин нүүсний дараа чи биш харин чиний тэр бүсгүй надруу залгаж загнаж байна лээ. Хоолыг нь чи хийгээд өгдөггүй арчаагүйдээ чи хаягдсан энэ тэр гэж байна лээ. Би ойлгосоон тэр үед чамайг. Мэдээж миний тухай болох болохгүйг л тэр хүндээ хэлэхгүй бол бас болохгүй байсан биз дээ. Хэдэн жил нэг гэрт толгой хоргодсоных, улалзах улаан нүүрийг чинь бодоод уучлаарай харин хоол хийх зав гардаггүй байсан юм гэж хэлээд би утсаа тасалсан. Харин тэр өдөртөө гүйж очоод дугаараа солисон юм. Гомдож хандаггүй сэтгэл, уйлаад дуусдаггүй нулимс хоёр надад л байсаан. Адилхан эмэгтэй хүн байж үрийн минь заяа болон босгож яваа амьдралыг минь бусниулсанд маш ихээр гомдож харамсаж байгаа ч чамайг бодоод чив чимээгүйхэн алга болхоор л шийдлээ. Учир нь чи биднийг биш, тэр хүнийг сонгосон болхоор.

Хэрвээ ханьдаа итгээд жоохон тэссэн бол түр зуурын энэ амьдралд бүгдээрээ болох л байсан даа. Эцсийн эцэст хань минь би ажиллаа ажиллаа гээд алтыг авдар авдараар нь ч хураах биш дээ. Энэ амьдралдаа би нүцгэн ирсээн. Явахдаа ч нүцгэн буцна! Хураалаа хураалаа гээд авсандаа аваад ч үхэх биш дээ. Өөрийн гэсэн гал голомтоо л асаахыг хүссэн юм. Үхэлтэй нүүр тэмцэн төрүүлснийх, хэдэн хүүхдээ хүний хүүхдээс илүү гаргаж чадахгүй ч дутуу өсгөхгүй юм л гэсэн юмаа.

Гэхдээ энэ бүхнээс илүү гэр бүлийн дулаахан, хайр шингэсэн амьдрал, уур амьсгалыг бүхнэээс илүү хүссээн! Түр зуурын энэ амьдралдаа цагаан мөрөөр явж, биеэ хуваан төрүүлсэн хэдэн хүүхдээ хүн шиг хүн болгож үлдээгээд үр удмаа таслахгүй хийх ёстой бүхнээ хийгээд одхыг л хүссэн юмаа! Хүнд мууг хийх хүний харааалд өртөж хүнд атаархаж жөтөөрхөж үйлийн үрээ зузаатгахгүй хүний дайтай хүн шиг л цагаан мөрөөр амьдрахыг хүссэн юмаа! Чи мэднэ дээ, надад үүнээс илүү их хүсэл гээд байх юм үгүй ээ.

Тэрнээс биш ханьд нь алт мөнгө авдараараа, орон байр хоёр гурваараа хэрэггүй ээ. Болдог бол шүлгэн дээр байдаг шиг зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах гэсэн юм гэдэг шиг л амьдармаар байгаа ч хүүхдүүдээ бодоод эмнэлэг, сургууль болон энэ хөгжиж буй амьдралаас холдож чададгүй юмаа. Ганц бие болсон би одоо нэг байрнаас нөгөө рүү нүүгээд явах тэнхэл алгаа. Өөрийн гэсэн нэг байр, хүүхдээ агаарт гаргадаг нэг лагерийн байртай байхад л болно. Өшөө надад энэ хорвоогоос шунааад байх юм байхгүй ээ. Хүүхдүүд минь эрүүл саруул байхад болноо.

Хэзээ нэгэн цагт чи биднийг гэх бол одоо биднийг олох газар чамд үлдээгүй. Явсан мөр бүхнээ баллаад би чиний амьдралаас үүрд холдоод цоо шинэ амьдралын үүдийг нээж орлоо. Тиймээс биднийг үхсэн гэж бодоорой. Нүдэнд орсон хог шиг чинь байгаад нүдний чинь өмнө сүүтэгнэх чөтгөр нь байхыг хүсэхгүй байнаа. Чиний сонгосон амьдралд зайгаа тавиад бид одлоо. Хүүхдийн мөнгө энэ тэр гэж бид гуйлга гүйхгүй ээ. Өгөх ч үгүй гэдгийг чинь мэднээ. Тиймээс баяртай  гэх үлдлээ. Биднийг үхсэн ч гэж бодож болно, эсвэл хаа нэгэн газарт сайхан амьдарч байгаа гэж бодоод эргэж харалгүй амьдраарай. Бид алзахгүй ээ. Үнэнээрээ явхад үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг. Болноо бид. Дээлнийхээ бүсийг чангалаад хэдэн хүүхэдтэйгээ зууралдаад ажлаа хийгээд явхад алзахгүй ээ. Надад айх, зовох зүйл алгаа. Гэхдээ чиний бүсгүй шиг бүтэн гэр бүлийг би бол бусниулаж тэгэж буяндаа бузар хийж бол хэзээ ч чадахгүй гэдгээ л мэднэ. Хүн бүр өөр, хорвоог үзэх үзэл нь ч өөр хойно би юу хэлхэв. Гэлээ гээд хүн юу тарина тэрийгээ л энэ хорвоогоос авдаг юм шүү, хань минь. Төмс таривал төмс л ургадаг. Цэцэг таривал цэцэг л ургадаг. Үүний нэгэн адил хүн юу хийнэ түүнийхээ шанг л хүртдэг. Дээшээ шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж дэмий ч нэг хэлдэггүй боловуу гэж бодох юм. Тиймээс би өөрөө буруу зөрүү юм хийчихвий гэж сэтгэлээ их сонсдог юм. Аливаа ажил эхэлхээсээ өмнө ар талыг нь хархыг чухалчилдаг. Учир нь толгой дээр буух чулуу хүнд бөгөөд бултах зам үгүй байдаг. Үйлийн үр гэдэг үйлийн л үр шүү дээ.

Сэтгэлийг минь сэмэртэл гомдоож устай энэ борооноор биднийг орхин явж хоёр хүүгийнхээ нүдийг бүлтийтэл нь харуулдуудан одсон ч чамд сайн сайхныг хүсье. Учир нь чи миний цагтаа хайрлаж явсан хайр минь, хоёр үрийн минь эцэг нь. Голдоо ортлоо чамд би гомдож байгаа ч чамайг бас муу битгий яваасай гэж хүснээ. Биднийг хаяж амьдралаа золиослон байж одсон тэр амьдралдаа битгий шантраарай. Жаргал бүрийн эхэнд зовлон гэж байдаг шүү. Тэрнээс биш шув шулуухан амьдрал байдаггүй. Хүссэндээ л амьдраарай.  Сарних олон бодлын минь үзүүрт жоохон ч болов гомдлын шарх байсаар л байх байхаа Гэхдээ би сэтгэл доторхи гомдол бүхнээ аль болох цааш нь залгилж сууяа. Үүнийг хичээх болноо.

Эр өсөж эсгий сундаг хорвоо, Миний хоёр хүү том болоод ч чамайг сурч хайж чамд төвөг удахгүй гэдэгт итгээрэй. Чи тэднийг хаясны адил тэд ч чамайг сэтгэлээсээ арчин хаях болноо. Үүнд нь харин би өөрөө анхаарнаа! Тиймээс тэр тухайд битгий шаналаарай.

Харин би энэ хорвоод хийх ёстой бүхнээ хийчээд хоёр хүүгээ дөрөв болгоод ачаа үзчээд тэднийхээ амьдралд юуг нь төвхнүүлэж өгчөөд явах ёстой газар луугаа нүүр бардам буцнаа! Бид бүгд л түр зуурын энэ хорвоод ирдэг. Ирээд хийх ёстой бүхнээ хийгээд л буцдаг. Энэ амьдрал бол ганцхан заяах амьдрал. Ганцхан заяасан энэ амьдралд минь чи үгүй ч халуун дулаан уур амьсгал дунд би жаргалтай амьдарах болноо. Үрийнхээ инээх дуугаар сэтгэлээ сүллээд нүдэндээ харсан тэр амьдралдаа сэтгэл дүүрэн амьдрах болноо цаг нь болхоор. Би амьдралдаа дурлаж байнаа. Өрөөлийн нүдэнд сайхан харагдахдаа бус, өөрийнхөө л өмнө шударга, үнэнчээр байхыг хүснэ!

Өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө үлдээд ирээдүй минь нүдэнд минь харагдана. Өнөөдөр би 32 настай. Намайг үхлээ хүлээсэн хөгшин гэж бүсгүй чинь хэлж байна лээ. Хань минь дээ, би үхэх болоогүй, Залуу байнаа, Миний өмнө уртаас урт зам хүлээж байгаа. Цаг нь болхоор та нарыг хүссэн хүсээгүй явна, ямар төмрөөр хийсэн биш дээ! Харин чамд гэж захихад хүн чанараа бүүр битгий гээгээрэй. Хүн чанараа гээх бол хүн гэдэг нэр чинь үгүй болноо.

Харин хоюулаа дайралдах ч хэрэггүй. Хаяаж одсон амьдрал руугаа эргэн өнгийх хэрэг үгүй!!! Үүрд баяртай, хайрыг минь даагаагүй хань минь. Хоёр сайхан үрээ хоёр гартаа хөтлөөд зөндөө их гомдол нулимсаа сэтгэлдээ тээгээд чиний хэзээ ч олохгүй тэр газар луу бид явлаа. Амьдрал өөрөө баян, арга нь олдоноо!

61 Comments

  1. Далила says:

    шал залхуутай нуршуу, уянгын халил ихтэй юм бичих юм. бодит амьдрал биш, зохиол байх. хэрвээ үнэхээр бодит амьдрал мөн бол тэнэг л хүүхэн байна даа. байрны төлөө амьдралаа үрээд л… ажлын донтой ийм хүүхнээс хүн уйдалгүй яахав дээ. 

  2. maral says:

    Tasarhai bichjee nuhur maani yag yavahad belen bgaa bayar unguruuguud yavch ch magadgui. tegvel cjinii zahiag unshij uuriiguu zorigjuulj bnaa

  3. Ундраа says:

    миний зовлон гэж бодож байгаа зүйл энэ бүсгүйн амьдралтай харьцуулахад үнэндээ л жижиг зүйл байнаа.Миний хайртай хүн өөрөөсөө олон насаар эгч айлын авгайтай явалддаг байсныг нь би мэдээд больсон тэр авгай нь надруу ярьсан.энэ эгч шиг суугаад 2 хүүхэдтэй болчоогүйдээ баярлаж байна,Ухаалаг сайхан эгч байнаа эрч хүёээр дүүрэн сайхан амьдраарай гэж чин сэтгэлээсээ хүсье

  4. Төгс-Оюун says:

    Миний амьдралд бас л иймэрхүү зүйл тохиолдож байсан. Нөхөр маань нөхөртэй, хүүхэдтэй залуухан бүсгүйтэй явдаг байсныг хожуу мэдээд сэтгэлийн хүнд цохилтонд орсон, гэхдээ би эр нөхрөө уучилсан. Хоёр хүүгийнхээ төлөө эр нөхрөө уучилсан. Амьдралаа, эр нөхрөө, үр хүүхдээ гэж бодож зүтгэсээр өөрийгөө хайхралгүй явсаар эцэст нь тийм байдалд ордог юм билээ. Харин тэр бүсгүй өөрөө нөхөртэй, хүүхэдтэй байж бас намайг “Чи арчаагүй болохоор нөхөр чинь надтай явж байгаа юм” гэж хэлж байсан. Айхтар хүүхэн болохоороо бусдын нөхрийг ашиглаад сэтгэл нь ханадаггүй юм билээ. Нулимс дуусдаггүй, сэтгэлийн шарх их удаан эдгэдэг юм билээ. Харин нөхөр бид хоёр өнөөдөр элэг бүтэн, аз жаргалтай, сайхан амьдарч байгаа, одоо удахгүй ахин шинэ хүнтэй болох гэж байна. Эхэндээ нөхөр маань нөгөө хүүхнээ мартахгүй их хэцүү байсан. Гэхдээ цаг хугацаа бүхнийг ойлгуулсан. Ямар ч байсан би болоод үр хүүхдүүд маань ялсан. Ямар ч байсан амьдрах сайхан шүү бүсгүйчүүд минь, бид үр хүүхдээ хамгийн түрүүнд боддог тийм л сайхан сэтгэлтэй эх хүн шүү дээ. Санаа зөв бол заяа сайн гэж үнэн үг байна. Бид нарт хайр, уучлал, энэрэл, өршөөл, бас маш их чадал байгаа. Хайртай бүхнээ хамгаалж амьдранаа.

  5. ТА 3-Т says:

    ТА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. ҮРТЭЙ ХҮН ЖАРГАДАГ ЮМАА. АМЬДРАЛЫН АГШИН БҮРТ ТА 3 ГЯЛАЛЗАЖ, САЙХАН АМЬДРАХЫГ ХҮСЬЕ.

  6. ТА 3-Т says:

    ТА АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. ҮРТЭЙ ХҮН ЖАРГАДАГ ЮМАА. АМЬДРАЛЫН АГШИН БҮРТ ТА 3 ГЯЛАЛЗАЖ, САЙХАН АМЬДРАХЫГ ХҮСЬЕ.

  7. Zaluu says:

    minii bodloor  humuust surgamj bolgoh gej zohiomjilson yum bolov uu.uneheer ehner nuhuruud bichsen bol nuhur n erhiin teneg ussun mangar batsaan, aav eej n hyalbar olson munguuruu tur zuur argatsaan tansag amidarsanii gai zaluud n tussan bhaa.

  8. eni says:

    HARDUULJ TSAGDUULJ TSAGAA BURTGUULJ UTASA SHALGUULJ BSNAS ALGA BSAN UE UNEN TAIWAN SAIHAN BJ DEE MANAI NUHURIIG AWCH SUUH HUN BNA UU ESWEL 2 HUUHEDTEI  BUH TALAARAA DAJGUI HUUHNIIG UMUURCH HAMGAALAAD AWAAD YAWCHIH ER HUN BNA U ZA TOGLOSON YUM YAJ TAIWAN AMIDRAH WE …..

  9. Anonymous says:

    YAG L NADTAI ADILHAN YUM HAMGIIN TENEG N WRGEJ IREED NAMAIG HARDAAD  NAMAIG BHGUID ZUGEER BGAAGUI L BJ TAARAA GD BGA NAM BUUDCHMAAR.?GETEL TER HOOROND 2 HUUHDE YAJ BOLGOJ ZUTGEJ GANTSAARDAJ YAWSAN GJ BODNO HAMGIIN HETSU N ETSGIIGEE NEHEH 2 BALCHIR UR MINI BUSDIIG MUU CH UGUI ETSEG EHIIN BUYANR EZEMSHSEN BOLOWSORLIINHO HUCHIND BOLGODOG L YUM BNA ODOO BI NAMAIG TWAN BLGAHGUI BGA HORPN SANAAT SHIMEGCH HORHOIG YAH WE BI TAIWAN AJLAA HJ AMIDARMR BNA NUGU TENEG HUUHEN ENIIGEE AWASAI  UG N TAARAH 2 DO.NYALH HALUUN BIETEID MINI HAYAD YAWCHAAD ODOO ENE SEX HIIHEER BOLCHLOO UUR HUNTEI JARGAAD BNA GEED UHEH GEED BH SHIG BNA. BI TAIWAN BMAAR BNA. NAMAIG ENENEES SALGAAD BUR MUSUN HOL AWAAD YAWCHIH TIIM SAIN HUNTEI UCHRAAD AMIDRAH YUMSAN. NUHURGUI BSNAAS NUHURIIN 

  10. L.James says:
  11. Ариунаа says:

    Энэ бүсгүй бол энэ нийгмийн нэг эд эс нь. Би бас л чиний ижил зовлонтой эмэгтэй. Нас ижил юм байна. Би 3 дахь хүүхдээ гэдсэнд олдоход нөхөртөө хаягдсан бас нэг эмэгтэй. Бас л намайг ажил ажил гэдэг гээд, сүүлдээ ажил дээрээ сүүлэрдэг гэж хүнд ярьж яваа юм билээ. Бид салаад хагас жил ч болоогүй байхад манай хүн хүүхэдтэй нөхөргүй бас л бидний адил эмэгтэйтэй холбогдсон байна лээ. Тэр хүүхэн нь бас л зовлон үзэж байгаа бололтой хааяа баяр ёслолын үеэр шөнө дөлөөр над руу залгаж утсаа чагнадаг ажилтай. Харин хаа очиж, ижилхэн зовлонтойгоо бодсон уу харааж загнахгүй чимээгүй л чагнаад байдаг юм. Утсаа салгаад алга болох үед нь бид нар дээр эргээд ирсэн юм болов уу гэж л айсандаа залгадаг байх. Нөхрөө явуулчихаад миний өөрийн сэтгэл тайвширсан ч хүүхдүүдээ харахаар өрөвдөх юм. заримдаа аав минь ажилдаа явсан олон хоноод ирнэ гэнэ, заримдаа шинэ аавтай болъё, бид нар ингээд аавгүй болох юм уу гэнэ. Хүүхдүүдийнх нь төрсөн өдөр болж байхад мэнд ч хүргэдэггүй хэцүү хүн. Хариуцлага үүрч чадахгүй, амьдралынхаа төлөө зүтгэх санаа байхгүй, шоу цэнгээнд дэндүү дуртай залуучууд энэ нийгмийн бүрдүүлээд байна уу гэх сэтгэгдэл төрөх юм. Гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагаагаа бултаж зугтааж, бусдад буруугаа тохож яваа, өөрийн буруугаа хүлээх чадваргүй энэ залуус маань удахгүй эх орныг минь жолоодон авч явах үе нь тулчихаад байхад өнөөгийн төр засагт итгэл алдраад байгаа сэтгэлийг минь улам бачууруулж, бачимдуулах юм. Бид юу хийвэл дээр вэ. Яавал ирээдүйд хүүхдүүдээ ийм болгохгүй өсгөх вэ. Өнөөдөр бид нар ганцаараа хүүхдүүдийнхээ идэх уух, өмсөх зүүхийг олох гэж хамаг цаг, хөлс хүч, нервээ барж байж зүтгэх шаардлагатай байдаг. Харин цаана нь хүүхдүүдээ хүмүүжүүлэх хүмүүн болох асар том ажил байж байдаг. Эрчүүд минь чиний цус, махны тасархай энэ хорвоод хүмүүн болж амьдрах гэж ирчихээд хар багаасаа элэг бүтэн амьдрах эрхгүй, тарчиг зөлмүүн амьдарч байгааг яагаад ухаарахгүй байна вэ. Муу хүнийг төрүүлсэн эцэг эхийг бурхан шийтгэдэг юм гэнэлээ. Миний бодлоор хүн төрөхдөө муу төрдөггүй, эцэг эхийнх нь үлгэр дууриал л тэднийг муу хүн болгодог байх. Үлгэрлэн дууриах эцэггүй хүү том болоод хүнтэй суухдаа яах бол, эцэг нь гэх хүн өөрийг нь хаяаад явж болсон юм гээд хүүгээ бас хаяад явах уу. Өөрт нь өмөг түшиг болох эцэггүй охиныг аваад суусан нөхөр нь яах бол …. энэ тухай бодохыг ч хүсэхгүй байна. Үр хүүхдүүддээ сайн хүн болгох гэж чадлаараа л хичээх байх, тэгээд баян чинээлгээ болъёо зүгээр л сэтгэлдээ аз жаргалтай сайхан амьдраасай үрс минь гэж өдөр бүр залбирах байх. НАЙЗ МИНЬ ЧИ БОЛ АСАР МУНДАГ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БҮСГҮЙ ЮМ. ЧАМАЙГ ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА. БИ Ч БАС ЧАМ ШИГ ХИЧЭЭХ БОЛНО. Гэхдээ л бидэнд үнэхээр гомдолтой байгааг, уйлахгүй, чадна гэж хэлж байгааг ч сэтгэлдээ асгартал уйлж явдагийг, заримдаа бүхний өмнө ганцаардан дахин дахин сөхөрч унаж чиний үрийн төлөө гэсэн сэтгэлээр босож ирдэг гэдгийг ухаараасай гэж эрчүүдээсээ хүсэж байна. Эрчүүд минь хэзээ нэгэн цагт хамтдаа л байхгүй бол үхэх юм шиг санагдан байж авч суусан эхнэрээ, тэр хайрын чинь дундаас төрсөн нялх балчир үрсийгээ жаргалтай байлгахын төлөө хичээх гээд оролдоод үз л дээ. Чи л өөрийн гэсэн энэ бүхний хайрлах сэтгэлээ өөрийхөө дотроос үлдэн хөөвөл аз жаргал чинь нурж унадагийг анзаараасай. Сэтгэл дотроо өөрийн үрээ нандигнан хайрлаж, үхээд өгөхөд чинь хорвоод нэрийг чинь дуурсган үлдэх, удам угсааг чинь залгамжлуулан авч явах тэр л балчир үрсээ чамаас өөрөөс чинь илүү том хүн шүү гэж ойлгон хүндлэх хэрэгтэй юм шиг, хүн ёсоор хайрлах хэрэгтэй юм шиг санагдах юм. Зөвхөн энэ биеийн зугаа цэнгэл, өнөө маргаашийн өчүүхэн зовлонгийн өмнө өвдөг сөхрөн унаж тусан, ноён нуруугаа битгий хугалаасай гэж хүсэх юм. Үр хүүхэд өсөхийн цагт эцэг эх нь хэсэг зовдог юм гэнэ лээ. Харин зовж өсгөсөн үр чинь том болохын цагт чиний жаргах цаг ирнэ гэдгийг бодолцоорой. Харин өчнөөн төчнөөнөөр нь эхнэрээ солиод, тэр болгондоо чадахгүй юм биш яадийн гээд хүүхэд хийгээд явбал өтөл нас хүртлээ нялх хүүхэд өсгөхийн зовлонгоос салахгүй, гарыг нь ганзаганд хүргэж амжаагүй байхад өөрөө доройтоод эхэлчихсэн байх вий. Тэр үед орхиод ор сураггүй болсон хүүхэд чинь эргэж харах нь юу л бол гэж бодож үзсэн үү. Эсвэл хүүхэд бол гай гээд хүүхэд гаргахгүйгээр явсаар төрүүлсэн үр байсан ч хөлөө хучуулаад үдүүлэх тавилангүй хоцрох ч юм билүү. Өнөөдрийн хүүхдийн живхний мөнгөгүй, гадуур дотуур гаргахгүй байна гэдэг үүний хажууд зовлон гэж үү. Эхнэрийг яах вэ хаядаг л юм байгаа биз. Харин үр хүүхдээ яавал яаг гээд хөсөр хаях нь зөв гэж үү. Ядаж өөрийн үрийн төлөө эхнээсээ сэтгэлээ хямгадаж байвал яасан юм бэ, ээжийнх нь адилаар хүүхдүүдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг болвол яасан юм. Ингэвэл нийгэм ч гэсэн бухимдалгүй, зөв иргэдтэй, сайхан болох юм шиг санагдах юм. Эрчүүд минь улс орноо хөгжүүлэх том санааны чинь эхлэл ердөө л үр хүүхэд, гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрч сурах, үүнийхээ төлөө өөрийн дурлаад байгаа мээ зуршлаа золионд нь гаргах л юм гэж бодох юм. ДАХИАД НЭГ Ч ГЭМГҮЙ ҮРС БИТГИЙ ӨНЧРӨӨСЭЙ. ААВАА ГЭДЭГ ҮГ ТЭДНИЙ МИНЬ ҮГСИЙН САНГААС БИТГИЙ АЛГА БОЛООСОЙ. ААВТАЙГАА АДИЛХАН БОЛНО ДОО ГЭСЭН МӨРӨӨДЛИЙГ ЗҮРХЭНДЭЭ ТЭЭЖ АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРААСАЙ гэж мааааш ихээр хүсэж байна.

  12. boldoo says:

    sain bnu. busgui tanai nuhuriin bichsen zahiag unshaad ene amdral dr bish humuueer togloj bichsen zuil gj bodoj bailaa chinii zahiag unshaad uneheer gaihlaa bas ih ym bodloo chamaar baharhaj bna. bi ch tenegteed l yvj bga zaluu ehnerteigee uchiraa neg l olohgui gereesee garaad neleen hed honchihood bna. ene site-d hurtel zahia bichij zuvluguu humuusees avsan neg n hicheegeed nemergui ymaa. chinii bichseniig unshaad ehneree hairlah hair maani butsaad buren sergelee. chamtai uulzaj uhaan sanaagaa neg eruuljuuleh ymsan.
    dahin helehed chamaar uneheer baharhaj bnaa bi ehner huuheddee aav shig aav hani shig hani n bhiig hicheenee.

  13. хүү хаа says:

    Зөв явбал зөөлөн дөө энэ хорвоо. Өөрийнхөө бодсоноор л амьдрах нь бүхнээс сайхаан. Чамд ямар хэцүү байгааг мэдэж байгаа ч үрийнхээ төлөө гэсэн сэтгэлээрээ энэ бүхнийг мартаад сайхан амьдараарай. 2 хүүтэйгээ сэргэлэн болжмор шиг жиргэж яваарай бүсгүй минь. Чамд болон чиний хөөрхөн хүүхдүүдэд аз жаргал хүсье.

  14. Bsdge says:

    Tanid az jargal husiye. Chadna gedegt buren itgej bna. muu er huntei zovj amidarsnaas gantsaaraa bsan ni hamaagui deer shtee. Hezee neg udur teneg zaluu chin uilaad l irne bhda  ter yed dund huruugaa gozoilgodog yum sjdee

  15. Zul says:

    Gaihaltai tevcheertei busgui bainaa, chamaas surah zuil mash ih baina. Chi uneheer alsiin haraatai ymaa, nuhur chini hezee negen tsagt guigaad irne gedgiig medeed odoonoos beltgej baigaa chini sain baina. Chi bur shiidchihsen baigaa uchraas ter nuhur ergej ireed ch nemergui dee. Zorison buhendee hureerei bas mash ih bayarlalaa. chamaig hundelj baina shuu

  16. эмэгтэй says:

    Миний амьдралтай төстэй юм аа, чинийх. Эр хүнийг хайрлаж, итгэхийн зовлонг 25 жил амслаа. Эцэст нь 2 тийшээ салж одлоо. Миний нөхөр 25 жил “би чамд хайртай, хайргүй байсан бол аль хэдийн салаад явах байлаа” гэж хүүхэнтэй явалдаад баригдах бүрдээ хэлдэг байлаа. Сэтгэл нь урваагүй юм даа гэж 25 жил тэр хүнийг уучилж амьдарлаа. Аливаа юманд цаг хугацаа, хэмжээ хязгаар байдаг тул миний сэтгэлийн тэнхээ барагдаж би салсаан. явдаг хүүхэн нь нөхөр, 3 хүүхэдтэй юм билээ. Тэр хүүхний нөхөрт хэлнэ гэтэл миний нөхөр 25 жил надтай амьдрахдаа анх удаагаа үнэн үгээ “би чамд хайргүй, чамайг үзэн яддаг, чи миний амьдрал биш. Миний амьрал бол энэ хүүхэн, тиймээс миний амьдралд оролцох хэрэггүй” гэж надад хэлсээн. Надад хайргүй учраас миний 25 жилийн сэтгэлийн зовлонг ойшоохгүй явсныг ойлгосон. Энэ үгийг сонсоод би баярласан, хатуу ч гэсэн үнэн үг миний зовлонгийн шалтгааны тайлал байлаа. Энэ үнэн үг цаашид бидны амьралд ирээдүй байхгүйг зааж өгснөөрөө миний амьдралын ирээдүйг хэлж өгсөөн. Надад харамсах юм алга аа, салж нийлдэг нь хүний л амьдрал, энэ амьдралын хэлтэрхий нь би. “Хүни нулимс – нэгэн мөр шүлэг” гэж… Тиймээс өнгөрсөндөө харамсах хэрэггүй, ирээдүйгээ төсөөлөх хэрэггүй. Зөвхөн яг өнөөдрөөрөө, яг одоо цаг дээр амьдрах хэрэгтэй гэж л хэлмээр байна.

  17. wwwwwwwwww says:

    uhaantai yumaa  urtei hun  jarganaa  huuhduuddee l buhnee zoriulahad  amidraliin gerel gegee hangalttai   halamjgui araar yavdag  urgelj golj bdag nuhur  uuruu tuundee itgeed heniig aldaj bgaagaa mededgui yum  huniig yaj gomdooj bgaagaa  oilgoh chadvargui  ur huuhdee toodoggui er huneer yah vedee   

  18. SETGEL.... says:

    Ooriin erhgui setgel min owdoj bna. Chi uneheer uhaalag mongol busgui bna. Setgeliin tenheetei bj 2 huugee hunii daitai hun bolgooroi mongol ehiin setgeld urgelj ur ni bodogdoj yawdag bolohoor omnoo zorilgotoi sn shan amidaraarai chamd urmiin ug helehees oor yuch hj chadahguin dee uuchlaarai. Mongoliin olon olon ohid busguichuud chamaas ulger jishee awcg uhaantai shiidwer gargaj amidaraasai gj husen yorooyo doo

  19. ZAya says:

    yoooh bi buuuur uilchihlaaaa. yamar ih setgeliin tevcheeer ve. jargaltai gazar hun togdodgui gej ene bna daaaa. bi tanitai yariltsmaar bna
    husvel add hiigeerei honey_hairaa@yahoo.com

  20. Anonymous says:

    амьдралын чинь алтан шар зам өлзийтэй байг. ухаантай бүсгүй байна даа

  21. Davkaa says:

    amjilt husie yariltsahiig huswel @ yawuulaarai 

  22. Beck says:

    huwi hunii uhamsar n ondoo um daa songoltoo mutters n bish setgeller songoltoo hehe

  23. feeling says:

    Яг л миний амьдрал шиг … Нулимс надад байдаггүйд би хааяа өөртөө гомддог

  24. Khulangoo says:

    Nuhurtuu gomdson buh gomdloo burmusun gargaj hayaad urgelj sain saihniig bodoj amidraarai.Urgelj gomdol horsol teej amidarval naad zah ni l hort havdar tusah magadlaltai shuu dee tiimees 2 huurhu urteigee urt udaan amidrahiin tuld busgui min chi hamgiin turuund eruul saruul baih yostoi shuu de.Chamd amjilt zaaval irnee.Chinii zahiag unshaad zunduu uillaa. 2 huuhed chin sain hun bolnooo.

  25. erka says:

    zuw shiidsen bna munhag er hvn bna odoo jargah tsag chine irsen yaj ch baisan saihan amidrana shvv amidraliin urt zamuud taniig jargaah geed tsetseg dewsen hvleej bga az jargalhvsie bvsgvi hvn gedeg chine tewcheertei uhaalag bdag yum shvv

  26. 333 says:

    зовох өдөр байхад жаргах нэг өдөр ирнээ чи бол ухаантай эмэгтэй бна 2 хүүхэд чин өвчин зовлонгүй л өсөж бвал болоо шүү болно до болно амьдралд урагшаа азжргалыг хүсье

  27. irgen says:

    танай нөхөр хэтэрхий хатуу байлаа гээд өөрийн 2 хүүхдээ хаячихаад хувийнхаа жаргалыг хөөгөөд явж байгаад нь хандаж хэлэхэд ЧИ БОЛ НОВШИЙН ТЭНЭГ ЗАЛУУ гэмээр байна. Монгол залуусын зарим нь ийм хүч чанаргүй, ёс суртахууны ялзралд орсон байгаа нь ой гутмаар юм.

  28. билгээ says:

    Бие биенийхээ захидлыг эндээс олж үзэцгээсэнд эргэлзээд байгаа хүмүүс цөөнгүй байгаа бололтой. Гэхдээ байж болох л зүйл шүү дээ. Нэгэнтээ өнгөрсөн бүхний төлөө бага шиг шаналаад хоёр хүүгээ сайхан өсгөөд сайхан амьдраарай. Эмэгтэй хүнд бурхан гэдэг эр хүнээс илүү тэсвэр тэвчээрийг өгсөн байдаг юм гэнэ лээ. Биеэр хийсэн үйлдлээс илүү тэр муухай доромжилсон үг л сэтгэлийг чинь үргэлжид мэрэх байх даа. Тэгдэг юм байна лээ.

  29. ZZ says:

    busgui hun gj iim l bdag yum.. mash zow shiidwer gargasan bn.. emegtei hunii iim l chanar er hunees iluu bdag yum daa.. erchuud mini dee joohon buirtai uhaantai bj uzeechdee hedii boltol busguichuud bidnii nulimsaar nuuree ugaah gesiim bee.. er hun gj minii oowoogiin aawiin ued iim bgaagum genelee dee.. odoo er hun gj haana bn..

  30. hi says:

    Bi uilchihlaa .Bvsgvi mini bi yaj cham shig iim goe dotood ertontstei boloh be.Minii amidral bas l boon asuudal.Daanch bi cham shig hvchtei bish bn .Bi chamtai naiz bolmoor bn .Geb ch yaj holbogdoh bilee.10 jiliin daraa chinii amidral vneheer saihan boloh baih .URAGSHAA URAGSHAA

  31. Шижгийн says:

    Шал үлгэрийн… Үүнийг болон өмнөх нийтлэлийг бичсэн хүн Монголын Зохиолчдын Эвлэлд элсвэл таарна. Хоногийн 24 цагийн 20д нь ажилладаг хүн нөхрийнхөө энд захиа бичсэнийг мэдээд хар мянган хэрэггүй үг нуршаад суух юм гэнэ. Мөн лөөлөө байлгүй

  32. jn says:

    Нэг юм руу чи хэтэрхий их тэмүүлээд хажуу дахь анхаарах ёстой хэдэн юмаа түр мартсан байна. үүнээс л болж дээ. жаргахын өмнөх зовлонг даасангүй тэр нөхөр тэр жаргах хувигүй хүн байна.

  33. saruul says:

    Uhaalag busgui mini bi uilchihlaa. Chi uneheer uhaalag zov busgui yumaa. Hunii helehsen heden ugnees l hen be gedgiid medej bolno. Minii naiz bitgii hund gomdoj setgeldee teegeerei chinii amidraliin zamd sadaa bolohiin nemer!! Ter tergui bid buhniig harj baigaa Burhand daatgaad orhich!!!. Zovsonii etsest jargal baidag gedeg unen ug biishuudee. Bid buhen eh humuus amidrald sohroh erh baihgui ee. Naiz ni ch gesen bas yum uzsen dee. Bas l 2 huuhedtei. Bultiitel haraad baigaa hediigee harahaar ooriin erhgui hol deeree bosood setgelee changalaad yavdag yum bilee. Minii naiz chadna aa. Minii naiz bainga oodrog baigaarai. Neg ID neegeed tavihiig bodooroi bie bidee setgeliin dem ogch baya. Az jargal udahgui irne eee!!!!

  34. zorigtoi baina shuu says:

    Amjilt buh saihan erooliig busad ni helchihsen bolhoor oor yu helehev hoer Huuhdiin chin etsegiig harin burhan shiitgeh bailgui ter avch suj baigaa huuhen chamaas Iluu zovlon uuurnee dahiad iIrgeed irvel  bitgii huleej avaarai

  35. Busgui says:

    Orchuulagch hun bolhooroo ug helleg saitai oilgomjtoi bichih ni argagui dh dee.  Zarim humuus zohiol geed baihiin.  Hajuudah hania l hairlaj sur humuusee.  Aav eejteigee 1 gert heden jil amidarhuu,  ur huuhed bidnii uvurt heden jil erhlehuu.  Ganzhan hani ijil chini l hajuud chini uhen uhtel chini suutiigeel dagana.  Ehneree goochlohoosoo umnu chin setgeleesee hairilaj bai l daa zaluus mini

  36. nar mandanaa says:

    Нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёрыг гэрийн хоёр багана гэх бол энэ гэрийн маань нэг багана хугархад хоёр хүүдээр минь унчих вий гэсэндээ би ганцаар бүхнийг үүрэн үлдсэн тийм л эмэгтэй болж үлдлээ. Гэхдээ зүгээрээ. Амьд хүнд арга олддог юмаа.. gesen heseg uneheer ene zahiani zangilaa n bn da.chamd burhan ene buhniig tenheetei daagaad garah huch chadal haialnaa.minii zugees chamd helhed neg hun chamaig gomdooloo geed amidral humuust ter dundaa er hund itgeh itgelee l bitgii aldaarai

  37. Femme says:

    wooooow. bichlegiig chin bishirch bnaa, vneheer vg hellegiig zob songoj sanaagaa sain ilerhiilj hamgiin gol n gold n ortol helj oilguulsan zahia bnaa. ene heseg vneheer vnen bichjee — Бид хоёрын явж байсан нэгэн замд чи нэг алдаагаа давтаж хоёр дахь удаагаа унхад чинь чамайг татаж босгоод дагуулаад явах байтал, тэгэлгүйгээр унасан газарт чинь үлдээгээд хүүхдүүдээ дагуулаад би цааш явснаараа би чамайг амьдралынхаа замд гээсэн. 
    amidrald chin sain saihniig hvsiee, hvvhdvvdee sain hvn bolgoj osgono gedegt naidaj bnaa. email naizuud bolhiig hvsvvl id-gaa vldeegeerei. bi eregtei ene ter bish bas lesbian ene ter bishee, zvgeer yariltsah naiz hezeed ilvvdehgvi gesendee bichlee, amjilt

  38. sarnai says:

    ter ugaasaa shaal teneg zaluu l bna lee,bi bhan malaaraa doromjilson malaas ch dor,shyyhed ugch 2hyyhdiin tetegever avalgyi yaaha dee,ter mungugyi baihad haa ochihiig ni hariya l daa,ta3t sain saihan byhniig hysen eruue,2hyy chin chamaig tejeene 32 gedeg jaahan bna aaa,burhan ta3g dandaa harj tusalah boltugai,amjilt hysie minii dyy,ter gar belen amidral harsan teneg zaluu bna leee,salsan chin zuv,

  39. Sci-lo says:

    unexeer iim emegtei baidag bol burxan baisan ch xayad yavj chadaxgui biz… 

  40. Gerel says:

    Ямар их тэвчээртэй юм бэ… Ухаалаг бусгуй минь амжилт хусье. 

  41. azaaa says:

    ene chine l jinhene mongol uhaan mongol setgel shdee uragshaa amidral bayan shdee egch mine zowosnii etsest jargadag yumaa egch mine amjilt 

  42. Bat-Ireedui says:

    bi er hun l dee uuniig ynshaad barag yilah shahlaa iim gegeeleg tengerleg ihemseg yhaalag t saihan emegteig gomdooj yavdag novshiin heleh myy ug ch oldohgui novsh ve ter chi min setgeliin hattai baij 2 huurhun huugee sain hun bolgoj aav shig ni bish uur shigee emegtei huniig hairlaj chaddag sain hun bolgono gedegt ergelzehgui baina chi nudend haragdchlaa chi min bolnoo iim saihan setgeltei hunii zaya zam saruul baidagii hen negen saihan er chamtai uchir ch l taaraa coglog alhanaa hu ingeed chamdaa az jargalig chin setgeleesee husey busgui chamdaa

  43. 123456789 says:

    yoo bvr setgel hodolchihloo vneheer uhaantai uujuu setgeltei shan emegtei ymaa ta…, az jargal hamgiin sain saihan bvhniig hvsiyeee

  44. Anonymous says:

    Gaihaltai uhaalag emegtei baina, chinii zahidaliig unshaad olon hun uhaarah baihaa, chamdaa amjilt husie

  45. ta 3 iig burhan iveeg. says:

    ih uhaalag saihan setgeltei busgui baina aa. setgel mini emterch baina. humuusee amiddaa bie bienee hairla gej helie. ene amidral chini hugatsaatai baidag shuu dee. nutsgen ireed nutsgen butsna aa

  46. Za emegtei baidag bol tasarlaa shuudee eregtein bichsen ehnii niitlel ni unen utgagui panaaltai boljee 2dahi emegtein bichsen ni bol bolj bna

  47. bayaraa says:

    Хүнийг үзэн яддаггүй……сайхан чанар шүү. Ухаалаг бүсгүй минь чамд аз жаргал хүсье. Амьдралын чинь зам сүүн цагаан байг….

  48. Jaahan eregtei tald ni gants neg sain yum hiigeed oilgoltsoohui baidal uusch baigaagaar bichihgui bol heterhii unemshilgui uchraas zohiomj gedeg ni ilt medegdeed bainaa Emegtei huniig sain taliin baatar gej haragduulah gesen yum bizdee gehdee esreg taliig ni het utgagui unemshilgui bolgojee

  49. 63 настай ч тэнэг өвгөн says:

    нэмж хэлэхэд би нөхрийнчинь бичсэнийг уншаад их гайхаж ийм хүүхэн байдаг аа зохиол байх гэж бодож байсан юм Учир нь 35 жилийн турш манай эхнэр надад хоол цай хийж өгч үзээгүй юм Бас танай аав шиг охиндоо эр хүнийг хайрла гэж захидаг эцэг эх ч сонсоогүй

  50. tuurug says:

    ZA BUSGUI MINI CHINII NURUUN DEEREES MASH TOM ACHAA AVCHIHSAN MET SAIHAN BGAA BIZ AMIDRALD NEMERGUI ER HUNIIG HEZEE IREHIIG NI HULEEHGUI 2 HUUHEDTEIGEE AMIDRANA GEDEG CHINI L HAMGIIN SAIHAN JARGAL SHUU DEE ODOO ENE ERCHEEREE URAGSHAA CHI 2 SAIHAN HUUHDIIN EEJ CHI HEZEE CH GANTSAARDAHGUI HARIN HANI CHINI NASAN TURSH DAA SETGELDEE HAR TOLBOTOI MUN CH IH ZOVNO DOO BI CH GESEN 2 HUUHDEE HUNII DAITAI USGUH GEED ZUTGEJ YVAA EMEGTEI NUHUR MAANI HUUHEN DAGAJ YVAAGUI HARIN ARHIAR BID 3 IIG ARILJCHIHSAN YUM UURIINHUU HIISEN LAIG UURUU UUREED ODOO NADAAS HICHNEEN IH UUCHLAL GUISAN CH BI ERGEJ HARALGUI AMIDRALAA BOSGOOD URID URIDIIHAASAA JARGALTAI AMIDARCH BNA CHI CHADNAA ODOO CHI ZUVHUN UURUU UURTUU L NAIDAAD ANHIAGUI NEG ER HUNIIG TEJEEHGUI ILUU SIAHAN AMIDRAH BOLNO TA GURAVT AZ JARGAL SAIN SAIHNIIG HUSEN ERUUE

  51. mrs says:

    saixan setgeltei zov bodoltoi yavaxd bux yum bolno ene amidralda buu shantraarai tanai noxor xiisen uiliin uree ooroo l edlene daxij bitgii nuur og nasan turshdaa setgelgui archaagui xuntei amidrsanaas 2xuuteigee l xamt bx saixan
    amidrald chini az jargal xusiy zov yum xiijee my duu

  52. zochin says:

    та ч их ухаантай сайхан сэтгэлтэй хүн байна. Эрчүүд минь дээ эхнэрээ хайрлаж байгаач дээ, бидэнд тус болдоггүй юмаа гэхэд урмын халуун дотно үг хэлж хайрыг нь дааж амьдарвал та нар л жаргана шүү, та алзахгүй ээ. Бүх юм сайхан болноо. Эргээд нэг хархад инээх өдөр ирнэ гэдэгт итгэж амьдраарай

  53. 63 настай ч тэнэг өвгөн says:

    Охин минь чи Тэнгэрийн хүүгээс төрсөн Монголд сүүлийн 100 жилд ганцхан төрсөн тэнгэрийн дагина байна Гэвч чамайг бас л зовлон тосож байгаа Охин минь чи Билэг их дэлгүүрээс Тэнгэрийн дагина Дэ хатан гэдэг ном 10мянган төгрөгөөр авч унш Түүнд 1880 онд төрж 1938 онд ногоон малгайтнуудад алагдсан яг чам шиг сайхан сэтгэлтэй хатны тухай болон гүүний захиас байна лээ Мөн тэр номноос чи жаргах замаа олно гэж найдаж байна Харин чиний нөхөр гэх чөтгөр там руугаа тонилог

  54. Marta says:

    Busgui min chi uhaalag saihan setgeltei um. Chamd amjilt husie. Minii amidrald bas iim zuil tohioldoj bsan. Harin bi nuhuruu namaig hayasand ni odoo bayarladag shuu. Nuhur  buruugaa uhaaraad nad deer irsen bolovch bi ter huniig uuchilj chadaagui. Ternees salaad bi az jargal gej yu baidagiig, ter hund yamar ih doromjluulj amidarch bsan uuriiguu gaihaj bilee. Chi zaluu saihan nasan deeree bgaa um bn amidral chinii umnu haalgaa tseliitel neej bgaa, chi saihan amidarnaa. Uiliin ur gej baidag umaa , chi  jargaj , harin nuhur chin zovoh bolno ene unen shu.

  55. havtai says:

    za zugeere setgel ovtgoson hetsuu bas uhaaraltai zuil bichjee chmad amjilt husye bas chamaar baharhaj bna yasan shan busgui ve uragshaa busgui mini yooh setgel dotor olon zuil bodogduulsan niitlel bna bayarlala

  56. chono says:

    heregtei hunde hereg boloh bh gej bodoj bn a. medeej zohiolch bish bolhoor iimerhuu l zohioj bichih bh a. gehde zohioson hun ni joohon dutuu l bodoj de. ehner ni uneher hun chanartai shan setgeltei bichsen shige haragddag bol heze ch iim um bichihgui bsan bh. amjilt husie

  57. Anonymous says:

    amjilt huseinegent setgel huviraad uuriig songood yvsan huniig ter chigt ni yvuulah heregtei, zuv yum hiijee,

  58. Anonymous says:

    vnen uhaalag mongol bvsgui bn ene l ercheeree saihan amidraarai tand az jargak husie harin nohor bsan hun tani laigaa edleh l bno ok amjilt

  59. geku says:

    tand az jargal husie 2 huuhdee sain hun bolgood setgel duuren amidarch chadn gedegt chin itgeltei bn ta ih uhaalag emegtei yum bas ih zuw bodoltoi jinhen emegtei hun l im bdag bhda tanig burhan harj bga tiimees ch ta az jargalaar duuren amidrah boln harin tanig hayaad yawsan ter hun hezee negen tsagt haramsah boln …

  60. baagii says:

    ooo yamar hetsuu yum be? busgui min bi er hun l dee tanai nuhriin adil l bas ingej hajuudahaa magadgui zovooj yavaa negen bh gej bodogdchloo. ene tsag muchuus ehlen chinii buynaar ehner huuheddee anhaarlaa handuulj ushuu ih hairlah bolnoo . chamd bolon huuhduud chin amjilt husie saihan amidraarai . harin nuhriig chin burhan gesgeeh bailguidee

  61. nari says:

    ugaasaa chi nohortoo uureg hariuchlagiig ni uhamsarluulaagui bolhoor nohor chin amidraliin toloo zutgej bga chamaig oilgohgui oor hun deer ochson gj bodoj bn.odoo ter hunees yu huleeh ve amidralaa bodoj ergeed irehed ni ymar huniig aldsaniig ni uhaartal amidraarai.emegtei hunii zovlon daausahgui shu. nohor chin ih muu setgelgui zaluu baina . hayj yvhaar ni ergeed uuchlaad niilsen ni buruudsan ymuu daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.