Сайн байна уу? Би одоо 25 настай, нөхөртэй гэхэд ч хайшаа юм. Найз залуутай гэж хэлсэн дээр юм болов уу? Би нөхөр гэж дуудахыг хүсэвч одоог хүртэл хэлж чадахгүй нэгэн залуутай оюутан насныхаа гэнэн цайлган үедээ зуны сэвэлзсэн салхитай орой байрны гадаа салхилж байгаад танилцсан билээ. Тэр минь даруу, үг дуу цөөтэй, харин би өөрт дотно гэсэн хүмүүст хөгжилтэй мэт харагдах боловч бас л даруу төлөвт багтах нэгэн. Бид нас жацуу. Анх танилцаад одоог хүртэл 5 жил өнгөрч байх шиг. Би энэ хугацаанд тэрнийгээ хуурч байсан удаа нэг ч үгүй, өөр хүн ч хардаггүй байлаа. Тэр маань танилцаад удалгүй манайд ирээд, хамт байж нилээд удлаа. Манай гэр бүл ч тэрнийг надаас илүүд үзэж, хүндэлж хайрлах нь их.
Би тэр айлын бэр шиг хааяаа санагддаг үе ч их байсан. Одоо бид хоёр тусдаа гараад 3 жил болжээ. Анх тэрэнтэйгээ танилцаад гэрийнхэндээ хэрхэн дасгах арга чарга бодон, өөрийн мөнгөөр чихэр жимс авч, түүгээр гэрийнхэндээ өгүүлж, бүтэмжтэй болоход нь баярлаж байсан үе саяхан мэт санагдах юм. Би хамтдаа хичээвэл болно гэж бодож, найдаж байлаа. Тэрнийгээ ажилаас ирэхэд чадлаараа л хоол хийж, гэрийн бүх зүйлийг цэвэрлэж, хувцсыг нь угааж, өөрөө ч ажил хийж, цалингаараа өөртөө биш тэрэндээ л хувцас, бас баяраар сэтгэлийг нь сэргээж болох бяцхан бэлэг ч гэсэн худалдаж авдаг муу гэх үү сайн гэхүү тийм нэгэн зуршилтай боллоо. Гадуур дэлгүүрээр явахад өөрсдийн үеийн залуусыг харахад тэрний минь л өмсөж байгаа хувцас харагддаг байлаа. Ийм хувцас аваад өгөх юмсан, энэ нь зохих болов уу гээд л, тэгээд дэлгүүрт ороод нөгөө цалин гэх мөнгөнөөс илүү гарсан жаахан хэдэн төгрөгөөр авахыг хүсэвч хүрэхгүй байх нь олонтаа. Төд удалгүй тэрний эвдрээгүй гарыг ажилаас ирэх бүрт нь харахаар сэтгэл эмтрэх шиг л болж, сургуулиа хичээж төгсөөд сайн ажилд орохыг нь шаарддаг болов.
Нэг бус удаа эхнэр шиг нь, нэгээс олон удаа ээжийн дүрд орж ч загнан, аргадаж, найрч хүртэл үзлээ. Гэвч миний хайрт 5 сар болоод гэнэт ажилаасаа залхсан бололтой гарлаа. Энэ талаараа надад ч хэлсэнгүй. Харин би санаандгүй даргатай нь тааралдаж мэдлээ. Би энэ мэдээг сонсоод тоосонгүй, харин ч шалгалтандаа бэлдэж, төгсөх нь гэж бодоод сүр дуулиан болгосонгүй, эвтэйхнээр ярилцлаа. Хавар болж, тэр маань ч төгссөн гэж надаа хэллээ. Би дотроо маш их баярлаж байсан юм. Гэтэл тэр минь надад дипломоо нэгч авчир харуулсангүй. Яагаад? санаа зовоод л тэр байх… Би тэрэндээ хамт байх бүртээ үргэлж л цагаан хоолой шиг өдрийн бүх зүйлээ ярьж, чалчина. Харин тэр минь юугаа ч хэлэхгүй, хэдхэн үгээр асуулт болон ярианы сэдвийг минь өөрчилж, ярих оролдлогыг минь унтраадаг байсан. Тэр сургуулиа төссөн хэрнээ ажил хийсэнгүй.
Гэтэл ажлаас намайг гэнэт дарамтлах боллоо, залуу хүн бүгдийг хийх ёстой гэх үгээр хүн бүр л ажлынхаа нэг хэсгээс үүрэг даалгавар өгч эхлэв. Би ч үргэлж “за” гэж хэлж байлаа. Авсан цалин минь хаанаа ч хүрэхээ больж, байр, утас, хоол, хүнсний зүйлс, бас түүнийгээ баярлуулах мөнгө гэсээр би өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ мартжээ. Орой болтол илүү цагийн цалин ч үгүй ажилсаар л, тараад ирэхэд хоолгүй, дөнгөж махаа гаргаад хийж байгаа дүр зураг ажиглагдах болов. Би өдөр ажилчдын хажууд хоолч авч идэхээсээ мөнгөндөө гол харалдаг байлаа. Хуушуур, бууз, пирошки зэргийн үнэ хүртэл надад үнэтэй мэт санагдах болж, цайны цагаар хоолонд орохоо болив. Харин их ажилтай болхоор нэг мэдэхэд цаг өнгөрсөн байх нь мөнгө үрэхгүй байхад минь тус болоод ч байх шиг… Гэтэл баяраар өөрийн гэртээ очиход аав, ээж, гэрийнхэндээ бэлэг өгч баярлуулахыг хүсч эхлэх боллоо. Миний төрийн албан хаагч гэх сайхан нэртэй боловч бага цалинтай мөнгө минь хаана ч хүрэхгүй. Энэ хэрээр би өөрийгөө ихэд голох боллоо. Өөр чиглэлээр сурсан бол яах байсан бол гэж? Их мөнгө олж, гэр бүлдээ хүссэнээ авч өгч чадах байсан болов уу гээд л…
Харин хүмүүс намайг хэзээ хуримаа хийх вэ гэж асууж эхэллээ. Би ч ичээд бэр гуйгаагүй байгаад нь гомдож эхлэх болов. Хурим ч яах вэ. Яагаад надтай батлуулахгүй байгаа, баяраар надаа битгий хэл гэрийнхэнд минь баяр ч хүргэхгүй нь сонин. Би хариулт олж чаддаггүй юм. Бас хүүхэдтэй болохыг хүсэхгүй нь яагаад юм бол? Тэр надаа хайргүй юм болов уу, өөр хүнтэй гэж үү, үгүй ээ… зүгээрл хэсэг хугацааны асуудал байх. Хааяаадаа ч болов “миний хайраа, ханиа” гэсэн үгийг сонсож үзэх юмсан. Бас өдөр ажил дээрээ байхад, гэртээ оройтоод ирэхэд надаа санаа зовсон үгтэй мессэж утсанд минь ирж, ядраад ирэхэд нурууг минь илээд өгөх халуун дулаан гар байгаасай гэж нууцхан хүсэх юм. Хэт томоотой даруу болоод тэр үү амнаас нь алт, гарнаас нь эрдэнэс унах гэж байх шиг л санагдах юм даа.
Тэрнийг өвөл ханиад хүрээд өвдөхөд нялх хүүхэд шиг л асрач, оройтоод утсаа унтраагаад таг болоход нь гадуур айх ч үгүй хайн, хүлээж, тортой хүнд юм өргөхөд нь хүртэл би ухас хийж өргөж байсан нь олонтаа. Гэтэл би барагтаа өвддөггүй, хавар ядраад ханиадханыг хүрээд босч чадахгүй болтлоо өвдөхөд тэр надад эм авчирч өгөхөөс татгалзлаа. Би ч хэрүүлээ өвчтэйгөө мартаад л хийлээ. Хэхэ, би өөр яах ёстой юм бэ. Яагаад хариу байсангүй бэ? Би тэнэг ууртай, ширүүн, гар хүртэл хүрч үзсээн. Аргаа барсандаа юу, тэрнийг дуугараасай гэсэндээ тэр үү бүү мэд. Одоо бид юу ч ярихаа байж, хөндийрсөөр л… Би гологдсон уу, би тэрнийг өрөвдөж амьдарсын болов уу, би тэрэнд хайртай эсэхээ ч мэдэхгүй юм. Би яг л нэг хэсэг газарт төөрөөд гацаанд орсон мэт санагдах боллоо, итгэл, найдвар минь хүртэл хананд тулаад гацсан мэт…
Би нэг л юм хүлээсээр шийдвэр гаргаж үл чадна. Бусад хүмүүст ийм байдал тулгарч байсан болов уу? Хэрхэн давдаг юм бол. Би энийг бичиж байгаадаа ч итгэхгүй байна. Би хүнд гэм хийж, гай болж байсан удаагүй, тус болохыг л хичээж өдийг хүртэл ирснийг минь бурхан л мэдэх байх. Магадгүй би урьд насандаа муу үйлийг хийгээд, энэ төрөлдөө шийтгүүлж байгаа юм болов уу? Хэрвээ би буруу зөвийг хослуулж хийж, амьдарч ирсэн байсан бол илүү жаргах байсан юм болов уу даа…
34 Comments
chamaig geh setgelgvi yum shig sanagdlaa salsan n deer bhaa awsan tsalingaa uurtuu zoriulaad, nas chini zaluu bn saihan zaluu uchirj l taaraa
hvn zowlonruugaa temvvldeg shvv sain bodooroo minii bodol salsan n deer bhaa buruu zuil bichij bwal uuchlaaraa
Ээ чааваас ийм хүн надтай таардаг ч болоосой. Сайхан амар амгалан, эвтэй найртай, аз жаргалтай амьдралын эхлэл болох бүсгүй байна даа чи уг нь. Гэхдээ чамтай таарсан наад нөхөр чинь тийм сайхан хувь заяаны эзэн болох хувьгүй л хүн юм. Чи ийм сайхан хүн өөрөө л зовохын нэмэр биз дээ. Чамд бол би сал л гэж зөвлөх юм. Чам шиг сайхан сэтгэлтэй (мөн сэтгэл шигээ царайлаг ч байх гэдэгт би итгэж байна) бүсгүйд сайн хүн таарч л таарна. Харин салсныхаа дараа хэт их удаан ганцаараа битгий яваарай. Бүсгүй хүн хэт нас нь явчвал нөхөр олдохгүйн зовлон их байдаг юм шиг байна лээ шүү.
Ээ чааваас ийм хүн надтай таардаг ч болоосой. Сайхан амар амгалан, эвтэй найртай, аз жаргалтай амьдралын эхлэл болох бүсгүй байна даа чи уг нь. Гэхдээ чамтай таарсан наад нөхөр чинь тийм сайхан хувь заяаны эзэн болох хувьгүй л хүн юм. Чи ийм сайхан хүн өөрөө л зовохын нэмэр биз дээ. Чамд бол би сал л гэж зөвлөх юм. Чам шиг сайхан сэтгэлтэй (мөн сэтгэл шигээ царайлаг ч байх гэдэгт би итгэж байна) бүсгүйд сайн хүн таарч л таарна. Харин салсныхаа дараа хэт их удаан ганцаараа битгий яваарай. Бүсгүй хүн хэт нас нь явчвал нөхөр олдохгүйн зовлон их байдаг юм шиг байна лээ шүү.
нэг хэсэг тусдаа байгаад үз, өөрийхөөс сэтгэл зүрхийг чагна, тэр хзнд бас бодох хугацаа гаргаж өг, салахад оройтохгүй шүү дээ, гэхдээд бас нэг их удаад яахав, ер нь бол хүн засрахгүй ш дээ, нэг бол тэвчээд байгаагаар нь хүлээж авах, нэг бол үүрд салан одох, ийм 2 зам л байдаг амьдралд, гэхдээ имй хөндий хүйтэн занг насан туршлдаа тэвчинэ гэдэг бол байж болшгүй зүйл, бас чи бүх юмыг нь бэлдэж өгөөд тэр хүнд сонин бишс анагдах болсон байх, тэглээ гээд чамд сайн байхгүй о байгаа биз дээ, хийлгэх үед нь хийлгэж, ажиллуулж, халамжлах үедээ халамжлуулж ээлжлэх ёстой шүү дээ, өөрт нь энэ бүхнийг ойлгох цаг өгөө, эмэгтэй бүр ийм байдаггүй юм байна тэр маань надад үнэхээр хайртай халамжтай юм байна гэдгийг олйгоод гэмшээд ирж болно шүү дээ, хүнд боломж өг
chi urgelj ajliig ni omnoos ni hiigeed bhaar chin er hun utgaa aldaad geriin tejeemel amitan shig bolson bn sh dee bas nohor chin chamd hairtai gsn ochuuhen och ch alga zugeer ajil olj hiihiin orond chinii hajuud belen yuman deer amidraad bn chi ajil hiideggui bol chamaig shuud hayad yvna gedegt itgeltei bn hervee naad huneesee salahgui bol bas l ene gomdolloson ugee bicheed l suuj bn shu deer ni huuhedtei bolj ooroosoo gadna neg huniig zovoov doo
xooe eu be zarim xvnd tiimch bxgvi bgaa shvvdee tiim dawruu negen xodolmorlool nogoon zvgeer suun tegeed bas setgelgvi xvn owdoj bxad yamar xatuu setgel be sal sal bol bol !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
yamar dawraa be sal sal tiim xvn chanargvi eum gej eu bdag eum zailuul
yamar llriin niitlel ve
hairlah zam chin buruu l bn da… eregtei hund buh zuiliin zaaj teg inge gj helj, eej shig n halamjlah n sonin sanagddag. ingeed bhar hair setgeliin hariltsaa uurchlugdnu gesen ug.. iim hundii bga ued neg heseg tusdaa bj uz ayandaa chi bugdiig oilgoh bhaa. ene ugaas butku bsnu esvel buteltei bsnu gedgiig…
Iim humuus hairlah tusam davraj yumda. Yah grj buh yumiig ni hiidhiim ve. Yum bitgii abch ug. Bi bol oortoo l yum avna u gehees nuhurtuu bol bargin yum avch uguhguisht ooriigoo hairladan huniig l hun hairaldag yum bna. Busgui min oortoo l hairtai bai. Uha
sargui uivaagui hun boddoggui bolood chamaig uvduhud iim xan gargaj bna. Manai hun bol uvdluu gevel bumburuud l bna. busad uyef tiim ch halamjtai bishl de. Bi ch haaya erhelmeer halamj hair husvel shal hudlaa uvdsun dur esgedeg. Bidnees bas ih zuil shaltgaalna shu. Emegtei hun uuriiguu l sain bodoh heregtei shu. Odoo salaad uz. Haaya ch bolov signal uguud bolohgui bol bolio boli. zovohiin nemer. Jarga busgui min.
uuu, cd 2-toi sanal 1 bna.
3 sar gdg zuvulguug dagada yern bol chamd hairgui bas archiagui setgelgui zaluu bn
chi zowhon asragch eejiin uurgiig guitsetgegch boljde.ter zaluu chin chamaig emegtei hun gedeg talaas n haraha bolichihson bgaadaa odiid.bi ch bas nohriinhoo eej n yum shig bolchihjee.yug yaj haanas ehelj zow golidrold oruulaha medehgvi l hii buhimdaaad suuj bnadaa.er n bol bid nar het ih halamjlah n tednii huwid bidniig dord vzeh ehleel boldog bololtoi.magadgvi oorchlogdohgvi bol 3 hvvhedtei n orhiod heseg hugatsaand yawnwdaa. chi hvvhedtei boloogvi bgaa deeree zasch awsan n deer bh.bi nohor geh hvnteigee barag 10 jil amidarch baigaa ch nadad hurimaa hiie gej helehn baitugai batluulya gej helsengvi odiig hvrlee. naad zaluu chin tiim l torliin hvn bhdaa
busgui mini naad Hun chini zasrahgui ee
bi bas urid ni tanai nz zaluu shig huntei nzladag bsan
bas bi ajil hiij tejeej geriin ajil hiideg blaa
ajild hun amitantai yarij bgaad oruulaad ogno
2-3sar bolood shaltag toochood garchihna
yostoi butehgui
bi ger bul gej 2laa hicheej amidralaa bosgoh yostoi
gej boddog BOLohoor nasan turshdaa amidraliin
itevhgui huniig tejeehees durgui hureed salsan
salah gej boon yum l bolson er yum bj uilj unjig guij
bgaa ni bur durgui hurgej bilee
salsan ni nadad ch ter hund ch olon talaar surgamj bolson
gej boddog
harin bi odoo sain hani hoorhon huutei bolson
hani mini minii tosoolj bsan hun dee
bid hamtdaa bugdiig chadna buteej ch bgaa
tiimees burgui mini ooriinhoo az jargaliin toloo
naad nasan turshdaa nirai huuhed shig tejeelgeh huseltei huuhedees odoohon sal san ni deer
gej bodoj bna
охин минь наадах чинь хүнийг хайрлах ямарч сэтгэл төрөлхийн байхгүй хүн байна Монголд ийм эр олон болсон Наадхаа хая Харин эр хүнийг үзэн яддаг болж болохгүй Эм хүнийг хайрлан тахин шүтдэг эр бас байдан юм шүү Гэхдээ тэд даанч цөөхөн Тэднийг мөн хайрлах сэтгэлгүй шуламууд зовоосоор эцэст нь эм хүнийг үзэн яддаг болгодог юм Энэ тухай саяхан гарсан Тэнгэрийн дагина Дэ хатан гэдэг номонд тодорхой бичсэн байна лээ энэ номыг би Билэг их дэлгүүрээс авч уншсан
chamd ogthon ch hairgui hun bn hurdan sal
Chi uneheer ene hun chamd hairtai esehiig shalgaj uzmeer bwal daraah zuwluguug dagaarai. Ehleed terniig umnuh shigee halamjlahaa bolichih tgd baga bagaar hundiiruud ehel sar orchim tas guriigeed hewtchih tgd tsaadah chin ehleed gaihna daraa n setgeld n neg yum bodogdoh bailgui dee. Tegehgui bwal salay gd ywaad ugchih ger luugee. chi ternii huwid hen be gdgee tegj l haruulah heregtei bh. Ter chin naizuuddaa yu gj yridag boldoo tsaadah chin nadad uhdiin bi bol ternii huwid tsoriin gants burhan n ingeed amidraad bolood bna l gj bgaa bh. chi harin terend zoriuldag bsan buhnee zuwhun uurtuu zoriulaad uzee 3 sar orchim. negent ur huuhedguigees hoish yadiin gai l bna shdee chi terniig halamjlahaa boliloo geed uhchihgui bizdee uuriihuu ireeduinhee az jargaliinhaa tuluu 3 sar l turshaad uzchih amjilttai bolwol end dahij medegdeerei.
sainuu… cham shig naiz ohintoi baigaa ter zaluud ataarhachihlaa. daanch gart n yu atgaastai baigaag medehgui aldaj baigaa zaluu baina daa.
yur n duugai baidag tal deeree nad shig yum. bi ch gesen ene duugai baidag zangaasaa bolj naiz ohindoo zoduulj baisan udaatai hehe. tsaanaasaa amnaas ug gardaggui yum sonin. tehdee halamjiin huvid esergeeree, chi terniig yaaj halamjilj baigaa shig chin l halamjildag yum.
gol heleh geed baigaa zuil maani hun her bargiin zasardaggui yum tolgoi deer n alhaar tsohihoos naash. tiim bolohoor magadgui 3 sar tusdaa baigaad uz. tegeed uhaaraad irvel daraagiin bolomjiig n uguud uz. irku bol oilgomjtoi. uurtuu shigdsen urgusiig oroitson ch gesen sugalj avch buglasan sharhaa edgee. amidral negeer duusahgui iluu saihan n oldoj l taaraa. huuhedtei bol hund uyagdahaasaa umnu shiidemgii alhamaa hii. Amjilt husii busgui mini
Chi tuuniig davraachje !!! mon tuuneesee joohonch gesen holdood uz
hvnii setgeliig oilgodoggvi teneg mal bna daa chamd hairgvi bolool te r gdbh hairtai bol yund ch hvrgehgvil bsan bh gej bodoj bna hvvhedtei boloogvi deeree hurdan salj vz tegehgvi bol nasaaraa chamaar yumaa beldvvlcheed davarch suuhaar gar bna sanaa niileed amidraliin tuluu hamtdaa zvtgej chadah tiim l hvn hai belen yuman deer dawrah gesen sanaatai nowsh bna naadah chin
salsan deer ym bn daa. So zaluu we? ushigluud huuguud ywuulaach ee.
uuu – geed setgegdel bichsen hun zow heljee. medeej eriin hugarhai ch gesen er hun shuudee. Ymar ch l baisan naad zaluu chin chamtai hamt baihdaa ooriigoo er hun gj bodhoon bolison bololtoi.. er hun chn baigalaasaa huchirheg, emegtei huniig hamgaalah haraktertai baidgin.. harin ooroo bol eregtei duu shigee l hairalsan bn daa.
zahidliin ezend ene udriin mend hurgey. minii bodloor tanai zaluu chini zasrahgui l bolov uu. hunii ungan zan zasrah ni yu bol. emegtei hun chini ehemseg baih tusmaa erchuudiiin, nuhriinhuu hairiiig tatdag yum shuu dee. chi uuriiguu denduu garguund ni gargasan bna. erthen huhedgui bga deeree salsan l deer bolov uu. chi sain busgui yum chini sain hani oldono oo. Gehdee daraagiin udaa ehneesee l uuriiiguu hundelj amidrah heregtei. Ter uuruu yum avch uguud zaluugaaraa geriinhendee uguuuldeg bsan chini mash buruu uildel bna. chi nasan turshdaa amidrah hania songoh gej bga bol yamar neg nemelt hachirgui shuud l bgaagaar ni huleej heregtei. IREEDUIN AMIDRALD CHINI HAMGIIN SAIN SAIHAN BUHNIIG HUSEY.
arai denduu noomoi yum bishuu sal sal er hun er hun shig baih estoi naadah chin er hun bish sulidaatai hogiin er bn
Yamar sonin huvalj shig sonin zaluu ve? Bolison ni deer yum bnaa.
chi ter hunees er hun gesen erhem nandin chanariig ni avaad hayachihsan bna shd e.bainga omnoos ni shiidej ooriinhooroo bailgaj zaavarlaj zaavardaj tejeej tetgej eej shig ni l bna .ehner shig ni baij er hun gedgiig ni medruuleh tiim l emegtei tuund heregtei. chi bol hereggyi
Nadad bas cham shig sain nz ohin bsn. Yag l minii ungursun amirdal bn. gehdee yalgaatai ni bi mungu oldog bsn. manai nz ohin denduu halamjtai bjdee. Bi l iluu zuil hussen bh. ter ohiniig 2 jil denduu gomdoosondoo, ter mini odoo shan amidarch bgaa. harin bi gants biye heveeree l ohiduud soliol … yaaamaar ch yumbdeee neg iimerhuu shan hairtai uchrahiimsan.
Zugeer l chamd hairgui yum bn. Salaad uz. tgeed butsaj irehnuu.
sal sal bas daxin sal gexees oor uy exev …
Чамд огт хайргүй хүн байна. Зүгээр сайхан тэжээлгээд л байж байгаа юм байна. Сал гэж хэлмээргүй байгаа ч хамт амьдрахад байнгын шаналан.
Уншсан чинь нэг л сонин болчлоо , чи сайхан сэтгэлтэмаа , наад хүн чинь чамайг ингэж гомдоож байгаа бол тэгээд хэсэг завсарлаад үзэхгүй юу даа юу хүсч байгаа яаж амьдархуу гээл чамтай нэг л өдөр жинхэнэ сайн сайхан хайр учрана гэж би мэдэж байнаа , өөртөө бодох зөв шийдвэр гаргах цаг гаргах хэрэгтэй байх , чам шиг л эмэгтэйтэй учираад кино шиг амар сайхандаа жаргана гэсэн бодолтой залуус зөндөө байгаа
Chi bvh ymigni hged naad zaluu chn ehnde dawrsn bn svvldee chms zalhtsn bn.emgtei hvn bj yun er hvnii urdur orj hgd bdh bnaaa?? emgtei hvn erh bh hergtei gj bi boddg.naad zalu ta 2 sugaguim chn erthn boliul yasi ghde 5n jil hamt amidrtsim chn salhd htsvv l bhlda.yuni omn tvr salad vz tgul tsadh chn yahnuu harad vzhguyuda
setgel iim hondii bolson bol salsan n deer dee iim halamj lav bi ehnereesee avch bgaagui yum bna hamag ah duu bugded n sainiig hiij yavlaa odoo bol barag sal geh geed l bdg tegeheer chamd sain hun oldono sal gej helii daa neg sain tal n ta 2 huuhedgui yum bnma