Эмэгтэй хүнд эхэлж эр хүн таалагдвал яах ёстой байдаг юм бэ?

Сайн байцгаана уу Намайг М гэдэг би 24-тэй. Надад саяхнаас нэг залуу үнэхээр их таалагддаг болсон тэр талаараа бичиж санал авах гэсэн юм. Би бол эгэл жирийн байдаг л охин. Урьд нь нэг залууд үнэхээр сайн байж байгаад үерхээд 5 жил болоод салсан. Тэрнээс хойш бараг 3 жил өнгөрчээ. Одоо бол би тэр залууг огт боддоггүй салснаасаа хойш залуу хүн болохоор уулзаж учирдаг хүмүүс байсан. Одоо ярих гээд байгаа задууг Б гэдэг. Надаас 4-өөр ах. Би бага байхаас нь л мэднэ. Бид нэг 10 жилд сурдаг байсан юм. Багаасаа л их алдартай охин болгон л хардаг ярьдаг залуу байсан юм. Би бол ямар гоё ах вэ гэхээс өөр юм байдаггүй байлаа. 10 жилээ төгсөөд их сургуулиа гадаадад ч төгслөө.

Тэгээд монголд ирсэн найзалдаг хүмүүс маань ч өөрчлөгдлөө. Манай найзалдаг найз охидын хэдэн найз залуучуудтай бид  бас гайгүй нийлнэ. Тэгээд хааяа уулзаж сууж байхад тэр энд тэнд хальт харагддаг байлаа. Би хараад л өнгөрдөг байсан юм. Саяхан харин гэнэт тэд нартай хамт ойрхон салхинд гарлаа. Б бас ирэв. Би ч амьхандаа сандарсан. Намайг тэр бүр мэдэх ч үгүй гэтэл би тэрний талаар нэлээд мэддэг байв. Орой ч болов бид жаал ууж суув 10 хэдүүлээ. Бурхан минь би Б-г зүгээр л нэг баян айлын мөнгөтэй мэдлэгтэй царайлаг залуу гэж мэдэхээс биш тийм энгийн даруухан хүн болгонтой эелдэг сайхан харьцдаг гэж боддог ч байгаагүй. Их л хөөрхөн даруухан дөлгөөхөн хэн ч тэрийг өөлөхөөр юмгүй залуу байлаа.

Онгироо зангүй заримдаа хөгжилтэй юм яриад л тэгээд нээх их ууж идэхгүй гэхдээ нэлээн нууцлагдмал зан төрхтэй. Би бүр яаж ч байсан тэрэнрүү харчихаад болохгүй байсан. Тэгээд заримдаа харц тулгарахаар аймар цоо бүр бүх юм нэвтэлж хардаг юм шиг хурц  тэрний нүд нь мэдэхгүйээ юу гэж ч хэлмээрийн. За тэр яахав гол нь тэр залуу үнэхээр надад таалагдсан.  Тэр залуу манай найз охидын найзуудын найз нь. Бүүр дараа нь  бид хэд бас нэг кино үзсэн бурхан минь би бүр нүдрүү нь ч харж чадахгүй жаахан ичээд л байсан. Киноны дундуур нэг юм болоод тэр миний хажууд суусан бурхан минь. 2 гараа бариул дээр нь тавьсан байсан тэр бас гараа тавиад тэгээд бид 2-н гар дээд булчин хэсгээрээ нийлцэн байсан. Майр халуун тэгсэн мөртлөө би түүнийг майр мэдрээд байсан. Мэдэхгүй ээ би чинь уул нь жаахан хүүхэд биш шүүдээ.

Яагаад ингэж догдолсоноо мэдэх юм алга. Эр хүнгүйгээр би байж чадна. Би олон залуу мэддэг хэзээ ч тэр залуу шиг надад таалагдаж байгаагүй. Би мэдээж суух үерхэх талаар ярихгүй ч би түүний талаар илүү ихиййг мэдэхийг хүсэж байна. Гэтэл би яаж гэдгээ мэдэхгүй юм. Хэрвээ би эрэгтэй хүн байсан бол өөрөө эхэлж алхам хийихсэн гэтэл би чинь эмэгтэй дээрээс нь тэрэнд ойртох дэндүү хэцүү юм шиг санагдаж байна. Би үнэн чин сэтгэлээсээ тэр залуугийн тухай илүү ихийг мэдэж тэрэнтэй ойр дотно найз болмоор байна. Яаж тэгэх вэ надад зөвлөөч. Тэр кино үзэхдээ ч гадуур явахдаа ч найз охингүй юм шиг байсан. Надад хичээвэл боломж байгаа байхаа.

Найзууддаа хэлвэл намайг доог тохуу болгоод шууд тэрний чихэнд хүрэх байх. Гэтэл надад үнэндээ хэлэмгий доломгой зан байхгүй. Дараа таарахдаа би юм ярих ёстой байх. Гэтэл кино үзэж байхдаа яриагүй байж дараа нь таарахаараа гэнэт яриа өдөөд байх нь ч хаашаа юм. Би одооноосо эхэлж өөртөө маш их анхаарах болно. Тэрний нүдэнд өртөхөөр баймаар байна. Өнөөдрөөс эхэлж хоолоо сойж дасгал хийж сайхан бие галбиртаа болно. 4.5 сар шаргуу хичээчихвэл гайгүй байх. Өөр өөр яах ёстой вэ Иймэрхий нууцлагдмал залуучуудад ямар охид таалагддын болоо. Би яаж түүнд ойртох вэ?

Тэр цагийг зугаатай өнгөрүүлэх дуртай юм шиг байсан. Ганцаарддаг эсвэл найз охингүй болохоор тэр байх. Надад туслаач. Манай найз охид тэрний талаар ам уралдаад л яриад байсан Би дуугай байсан ч дотроо бол шал өөр. Би түүнд ойртож хэрхэн итгэлийг нь олж яаж тэрний талаар өөртэй нь хамт байж илүү ихийг авч мэдэх вэ? Та бүхний үнэтэй зөвлөгөөг тэсэн ядан хүлээе. Одоо миний хүнтэй сууж хүүхэд төрүүлэх нас болсон. Би урьдных шигээ алдмааргүй байна. Сайхан амьдарч сайн хүнтэй учирмаар байна. Энэ л яг миний ideal хүн mister right мөн юм шиг санагдаад байна.

16 Comments

  1. Zochin says:

    Буруу л юм хийх гэж байна даа. Миний хайртай залуугийн өмнөх эхнэр яг ингэж өөрөө дурлаад, өөрөө эхэлж өдөж захиа өгөөд, араас нь гүйсээр байгаад эхнэр нь болсон. Ийм тохиолдолд эр хүн чамайг нээг их хүндэлж хайрлахгүй л боловуу. Анхнаасаа өөрөө дурлаж, өөрөө араас нь гүйж байж өөрийн болгоогүй бол чи эр хүний хувьд хэнч биш. Ялимгүй эвгүй аашийг чинь хүртэл маш том дутагдал мэтээр хүээж авах болно. Яахав чи ухаантай, тэвчээртэй нямбай эмэгтэй бол яваандаа хайры нь татаж болох л юм. Тэгээд эхнэртэй болсонийхоо дараа намайг харангуутаа л жинхэнээсээ хайр гэдгийг мэдэрсэн гэж ярьдгийн. Би гэр бүлтэй гэдгий нь мэдчихээд нүүр өгөөгүй боловч 4 жил надаас холдоогүй. Эцэст нь бууж өгсөн дөө. Одоо бол намайг гар дээрээ өргөж толгой дээрээ мордуулах нь холгүй халамжилж хайрлан энхрийлдэг.  Хуучин эхнэрээ хүн гэж тоодоггүй юм билээ. Би энэнд нь их эмзэглэдэг. Надад ч бас хожим хойно ийм зан гаргах байхдаа гэж бодоод түүнийгээ шууд хэлсэн чинь хайртай бол өөр шүү дээ гэсийм даа. Одоо анх учирснаас хойш 5 жил болж байна, улам л их хайртай болоод байна гэдгийн. Тэхээр эр хүн өөрөө эрж хүсэж байж өөрийн болгох их чухал шүү. Өөртөө хайргүй хүнийг сонирхох ёстой дэмий.   

  2. майр майр кккк

  3. hi busguichuudee ger bultei zaluu baina tailtsah emegtei add hiigeeree

  4. usku says:

    Er ni tiimerhuu zan haraktertai humuus chini neleen uyn zoolon zantai l humuus baigaa sh d. Chamd gej zowlohod ooriinhoo ali boloh emegteileg zangaa haruulah heregtei. Er ni uilsan ch yadiin. Tiimerhuu emotion toi uyn emzeghen emegteichuud l tiim erchuudiig oortoo tataj chadna.

  5. jiriin says:

    bi chinii ueyiin zaluu baina. Sanaachlaga gargahad buruudah yum baihgui, harin buur ih shalaad baival ulam zugtah tal baidag shu. yamar aimar ohin be geed. altagnuur bish, daruuhan, huurhun, uhaalag bol tegeel ok . goyo, undur altsagnuur bol hen ch ene ch mungutei hugshin hun dagaad yavhaar hun baina geed toohgui. chi ih l huchtei durlaj de. oird durlasangui durlahiimsaaaaan daanch horiotoi shu de nasaaraa. (ehnertei) hehe.dogdlood l goyo bdag shig sanagdaj baina.

  6. BLACK PEARL says:

    Гүй ээ яахав дээ, эмэгтэй хүний ичимхий зан гээд харсаар байгаад алдаж бас болохгүй шдээ. Түүнтэй нилээн дотно бөгөөд мөн чи итгэж болох найзаас жаахан асуухгүй юу ямар сонирхолтой залуу юм хобби гэх мэт тэгээд нээх хойноос нь улайм цайм гүйхгүй ч гэсэн аль болох ойрхон тааралдахыг, уулзахыг хичээ. Эхний ээлжинд зүгээр зах зухын зүйл ярих хэрэгтэй. Хамгийн гол нь чи өөрөө маш сонирхолтой байх хэрэгтэй түүний сонирходог спорт, хөгжмийн төрөл гэх мэт чөлөөт цагаараа юу хийдэг вэ гэх мэтчилэн урьдаас бэлтгэж тэр хүнийгээ танихыг хичээ. Хэрэв боломж байвал урьд үерхэж байсан бүсгүйгийн талаар бага сага мэдээлэл авахыг бод, гэхдээ урьдны эмэгтэйг нь дууриах хэрэггүй.
    Ер нь нэг жаахан найз нь юм шиг мөртөлөө хөнгөхөөн сээтэгнээд үз. Тэгэж байтал тэр тэнэгл биш бол ямар нэгэн хариу үйлдэл хийнэ. Нээх их алцанахгүй мөн ноомойтойхгүй байх хэрэгтэй. Түүний хажууд биеэ барих хэрэггүй чөлөөтэй, нийтэч, яриа бай л гэж зөвлье дөө. За чамд амжилт хүсье

  7. Haagii says:

    Naad zaluu chini ohin ntr tei orootsolddoggu geheer yar so iin GOMO um bishuu Whahahha

  8. UNICEF says:

    BURHAN min l geed bhiin kk……..ih l dogdloj bgam bndaa…..chini yrianaas ter zalug yag iim tim gj helj chadhgui vm chi 1nt l uurtu tathar shiidsn bol umnu n ymr ohint urhj bsnig n olj med ehleed ter hunii sonirhol ymr hund tatgddg geh met….tgd gol n chi sonirhdg humuusiih n dotr bagth uu teriig medlee gd hund taalgdh gj uurchlugdn gevl utgagui…uurihuru bj uurin bodoldo unench hun l busdiig tatdg bh yag l chi ter zaluud tatgdj bga shig l …….1l unen zuil bii hun gadnah baidlasa busdd helgdej bgagas uur bdiin chi ternt mgdgui ug solij uzeegui dotood setgliin uudlaj uzeegui zuger gadnaas ni tuhain hunii hiij bga uildeld tatgdj bj mgd yaag haritsaj uzej baijil medgdn tgeed l chini tatgdh bdl unen zov eseh n medgdn dee…….NUUTSLAGDMAL HUMUUS YER N BUSDIIG IH TATDG MURTLUU AMARHN ZALHAADG YGD GVL YAG YGD BGAN MEDGDHGUI OLON AASHTAI YAG L BODIT BISH ULGERIIN YRTUNTSUF BGM SHIG L ROMANTIC TALDAA BS HULDUU HUMUUS BDIIN YER N AMNAAS HEDEN UG SONSH GJ ZOVONDOO DOTUR TAMIR SAIR ULS………

  9. za says:

    zugeeer l urtaar gunzgii amisgalaad ene bitgii l zaluu bi uurtuu tataj chadna. yamar zaluu nadaas tatgalzaj chadhgui gej uurtuu bainga hel. nudend ni zurwashan urt bainga bish, anhaaraliig ni tatsan gants hoyrhon uildel hiigeed l ungur dandaa bitgii derged ni bai. uuriig ni ul oishoohgui baigaa bish uuriig ni sonirhohgui baigaa yum shig dur uzuul… 
    medehgui eee tegeed emegtei hun nuutslag chamin baih tusmaa amttai sh de.

  10. Эрка says:

    Дээрх хүний хэлсэнтэй санал нэг  байна. НЭг бол тасарцан хүүхэн , нэг бол ноомой жирийн бүсгүйтэй..

  11. nana says:

    чи их сайн элдэв зангүй бүсгүй юм шиг байна өөрөө хүлээгээд үзвэл яасан юм дээ миний дүү эхлээд алхам хийх бол дэмий байх

  12. nana says:

    чи их сайн элдэв зангүй бүсгүй юм шиг байна өөрөө хүлээгээд үзвэл яасан юм дээ миний дүү эхлээд алхам хийх бол дэмий байх

  13. nana says:

    эмэгтэй хүн өөрөө эхэлж харилаа үүсгэвэл цаашдаа чамайг хэн ч биш юм шиг бодож энэ миний л төлөө төрсөн юм гэж хардаг юм даа. тэгэхээс нь болгоомжлоорой

  14. nana says:

    эмэгтэй хүн өөрөө эхэлж харилаа үүсгэвэл цаашдаа чамайг хэн ч биш юм шиг бодож энэ миний л төлөө төрсөн юм гэж хардаг юм даа. тэгэхээс нь болгоомжлоорой

  15. Anonymous says:

    Iimerhvv crush zondoo l tohiolddog shd. medkv e, tiimerhvv zaluuchuud oorsdoo  ehelj chamaig odoogv bol yer n yamar ch naidwargv bdiimdoo. oorsdiigoo popular gedgiig ch ohiduud handarhaj bgaag ch bvgdii n medne doo. ted nar neg bol uchirgv nomiin, aimar uhaantai buddaggv ohintoi eswel tasartsan miss ohidtoi l verhdiim shig bgaan. busad ohidoos ontsgoirj anhaarliig n tatah ch amargv de..

  16. HiHiHi says:

    Сайн уу. Би эрэгтэй чиний үенийн залуу байна аа.
    Миний хувьд бол бүсгүйчүүд өөрөө өдөөд байх нь нээг их муухай санагдадгүй шдээ. Харин хэт их чармайлттай байх нь эвгүй байдаг. Би бас дуугүй зантай хүн. Хэрэв бүсгүйчүүд өөрөө нэлээд идвэхтэй өдөөд байвал би зүгээр тоглоод өнгрөхийг боддог. Харин өдөөд байгаа юм шиг, үгүй ч юм шиг, нэлээд нууцлагдмал, бага зэргийн инээмсэглэл өгөөд яг яагаад байгааг нь мэдэхгүй тийм мэдрэмж төрүүлбэл нэлээд сонирхолтой санагддаг. 
    Мэдээж үзэсгэлэнтэй харагдах хэрэгтэй. Эрэгтэй хүн бол нэгдүгээрт гоо үзэсгэлэнг хардаг.
    За тэгээд амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.