Эх орондоо байгаа мөртлөө харьд хоргодох мэт…

Гадаадын буюу хамтарсан хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрүүд өдрөөс өдөрт олширсоор өдгөө 100 хол давсан гэх тоо баримт бий. Үүнээс ихэнхийг Хонконг, Солонгос, Хятад, Тайвань, Япон зэрэг орнуудын хөрөнгө оруулалттай болон эзэн, захиралтай үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхэлдэг юм билээ. Манай орноос ажиллах хүчээ хангаж буй эдгээр үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанар, үнэлгээ болоод ажлын байрны ахуй орчин, аюулгүй байдал, цалин хөлс, хоол унд, ажлын цаг баримтлал, өдрийн хуваарь нь ажилчдадаа тохирсон хангалтай сайн л гэдэг. Хяналт шалгалт ч цаг ямагт очиж шалган, байдлыг тодорхойлдог юм байх. Гэвч өнөөдөр бодит амьдрал дээр үнэхээр ийм байж чадаж байна уу гэвэл арай үгүй. Үүнийг яг тухайн орчинд ажиллаж, хөдөлмөрлөж буй хүмүүс л гэрчилнэ.

Ажилчдын ихэнх хувийг монгол охид залуус маань эзлэх бөгөөд цөөн хувьд нь гадаадын мэргэжилтэн, технологич, дарга, захирал нар орох нь тодорхой. Насны ангилал гэвэл, ажилчдын дийлэнх нь 16-25 насныхан байх бөгөөд тэр дундаа амьдралын боломж муутай, ар гэрээ авч явдаг, өрх толгойлсон эмэгтэйчүүд, сургууль соёлоосоо завсардсан их дээд сургуульд орж чадаагүй охид залуус болон тодорхой эрхэлчих ажилгүй хүмүүс эзэлдэг аж. Гонконгийн хөрөнгө оруулалттай “Тэмүүжин менч”, “Аосс”, Хятадын хөрөнгө оруулалттай “Тинфаргармент”,” Диорва Монгол”, “Сүйжин”, “Таван од”, “Монгол Хун хуа” зэрэг оёдлын үйлдвэрүүд тодорхой хугацаанд ажиллаж байсан ч зарим нь үүд хаалгаа барьсан билээ. Харин энэ мэт хятад, солонгос эзэнтэй оёдлын үйлдвэрүүдийн талаар монгол ажилчдын яриа, тэдний үзэл санаа болон орчин нөхцлийнх нь байдал дээр үндэслэн авснаа дор сийрүүлье.

Анх тэднийг ажилд ороход өч төчнөөн урамшуулал, өндөр цалин хангамж амлаад л чухал хэрэгтэй гэсэн бичиг баримтуудыг нь хурааж авсны дараа оруулна. Оёдолчдыг   зөвхөн мастерт хариуцуулаад орхих учир тэр л бүгдийг хуваарилдаг гэх. Нэг шугаманд монгол, хятад хоёр мастераас гадна тооцоо бодогч, чанар шалгагч, хятад хариуцагч гэх мэт “хурган” дарга нар олон бий. Эдгээрийн хатуу хяналтан дор ажлын цагийг ягштал баримталж, өндөр шаардлагыг нь хангах ёстой юм билээ. Гэвч ихэнхдээ мастеруудыхаа ая талыг харж, илүү дутуу ажлыг нь гүйцэтгэдэг нөхдүүд багагүй мөнгөөр үнэлэгдэх оёдол дээр суух “эрхтэй”-гээрээ ялгардаг гэж байгаа. Ажилчид энэ мэт хуваарилалт, үнэлгээний ялгавартай байдлыг нүдээр үзсэн хэдий ч хэл ам хийж зүрхлэхгүй, хоногийн хоолоо залгуулахын төлөө тэвчихээс өөр аргагүй байдаг гэх.

Үүний зэрэгцээ ажлын цагаар ариун цэврийн өрөө рүү орох шаардлага гарвал заавал хэн нэг даргаас зөвшөөрөл авах ёстой бөгөөд үүнд нь ч бас өдрийн норм тогтоосон байдаг тул байн байн тийш зүглэх эрхгүй гэх. Өөрөөр хэлбэл, бие засах нь хүртэл “норм”-той учраас давсаг султай нэгэн бол  өмдөндөө “тавиад туучих” өндөр магадлалтай болж таарна. Өөрт оногдсон ажлаа хийж амжихгүй бол хонож өнжин гүйцээх нь энүүхэнд бөгөөд сарын эцсээр бараа бүтээгдэхүүний ачилт явагдах дөхөх үед “гарц ахиулах” нэрээр ачаалал улам ихэснэ. Хонож ажилласан үед ажилчдад цайны мөнгө гэж 1000-1500 төгрөг өгөх тул түр амсхийх зуураа гаднаас бэлэн гоймон, гөөхий мэтийг буцалсан усаар даруулж хооллох нь элбэг гэсэн. Үнэндээ хоол битгий хэл, аяга ундааны үнэд ч хүрэхгүй жаахан мөнгөөр өөр юу авах билээ дээ. Ёстой л “цайны” гэдэг нэрэндээ таарсан мөнгө байгаа биз.

Монгол ажилчдыг ийн гол зогоож байхад эвхмэл хананы цаана суух хужаанууд тусгайлан бэлдүүлсэн тансаг хоолоо ихэмсэгхэн зооглодог юм билээ. Сүүлийн үед оёдлын үйлдвэрүүдэд “Хоол, унаа үнэгүй” гэсэн амлалтаас гадна “Ирцийн шагнал” гэх урамшуулал бас нэмэгдсэн гэх. Гэвч үнэндээ бол тэр урамшуулал нь үлгэр. Бүтэн сарын турш ажлын цагаа ягштал баримталж, үнэнч шударгаар ажилласан оёдолчид мөнгөний оронд ургамлын тос, хэдэн килограмм будаа мэтээр “амаа таглуулдаг” болохоо ний нуугүй ярьсан. Хятад удирдлагууд нь хүнсний хэрэгцээнээсээ илүү гарсан элдэв янзын зүйлээр ийн “урамшуулаад” л цааш хардаг тул монгол ажилчид гомдол гаргах хэцүү, байх ч хэцүүхэн хоцордог гэнэ.

Оёдлын цехийн нэг байранд 500 гаруй хүн ажилладаг тул маш бүгчим, элдэв янзын үнэр танар гэж хамар цоргиулахаас гадна салхин сэнс, агааржуулагч цөөн учраас  цонхны дэргэд буй ажилчдыг бараг азтайд тооцмоор ч юм шиг. Хэл ус мэдэхгүй гадныхны нүдэн дээр монгол мастерууд бие биесээ өрсөн хэл амаа билүүдэцгээх нь бүр ч төвөгтэйгээс гадна оёдолчид гараа машинд эсгэх, толгой эргэх энд ердийн л үзэгдэл аж. Үүнээс гадна машин техникийн тос, элдэв химийн бодис, материалын будаг, орчны тоос шорооноос болж харшил өгөх, үс толгой халзрах, арьс хуурайших, тууралт гарах зэрэг шинж тэмдэг байнга илэрдэг болохыг ч нуусангүй. Эмнэлгийн анхан шатны өрөө байдаг ч  мөнөөх “эмч” нь өвчтөнүүдээ тоохгүй, үзмэр маягтай тэгж ингэсхийгээд л аргалчихаа тун сайн мэднэ. За тэгээд, цалин хөлсний асуудал бол бүр ч маргаантай. Ажлын онцлогоос хамаараад янз бүр байх хэдий ч цалингаа цагт нь авна гэж даанч байхгүй гэх.

Оёдлын үйлдвэртээ амьдрах нь холгүй, нойр хоолоо умартан байж ажилласан монгол залуус “Цалин хэзээ буух бол” гэсэн горьдлого тээж, өрнөөс өрний хооронд “үсэрч” яваа нь ч нууц биш. Энэ бүхэнд ажилчдын эрх ашгийг хамгаалах ёстой Үйлдвэрчний эвлэл нь юу ч хийдэггүй юм билээ. Ямар сайндаа л Нийслэлийн үйлдвэрчний төв зөвлөлийн шалгалт ирэхэд монгол, хятад дарга нар нь ёстой л өнөө “Ховор хүмүүс” кинонд гардаг шиг сандарч бужигнадаг аж. Энгийн цагт нүдний гэм болоод байсан амны хаалт, бээлий, хормогчийг харамгүй тарааж хэдэн муу оёдолчдоо “бүлтийтэл” нь гоёж аваад шалгалтынхны өмнө жагсаах нь халаг аашилна. Харин хятад, монгол мастеруудын гар хөл болсон зарим ажилчид зохисгүй үйлдлүүдээ “хав дарах”-ыг бусдадаа үүрэгдэх төдийгүй энэ ажлаа эв нь олдвол эвтэйхэн шиг магтаж орхидог гэсэн.

Хятад эзэнтэй оёдлын үйлдвэрүүдэд охид голдуу ажилладаг болоод ч тэр үү, ажилчдын дунд элдэв харилцаа үүсгэх асуудал элбэг байдаг аж. Үйлдвэрийн даргаас эхлээд мэргэжилтэн, чанар шалгагч хятадууд өөдөөс нь эгцэлж ч харж чадахгүй байгаа өсвөр насны охидыг оролдож, багахан хэмжээний мөнгөөр хуурч өвөртөө оруулсан жишээ олон бий. Тэр ч бүү хэл, зуныхаа амралтаар ажиллаж байхдаа үйлдвэрийн хятад мэргэжилтнүүдтэй  дотно харилцаа тогтоосон оюутан охид хоолны мөнгөнөөс эхлээд сургалтын төлбөр хүртэл нэхэж ирдэгийг өвөрмонгол хэлмэрчид нь “цайны хачир” болгоод ярьж сууна.

Энэ мэт асуудлуудыг жижиг хэмээн үзвээс хамгийн ноцтой нь үйлдвэрийн осол гэмтэл. Машин техникт гар хуруугаа авах, цахилгаанд цохиулах, түлэгдэх гэх мэтэд удирдлагын зүгээс aнхaapaл тавина гэж горьдолтгүй. Харин ч бүр ажлын хариуцлага алдсан гээд халчих тохиолдол цөөнгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө “Монгол Хун хуа” нэртэй оёдлын үйлдвэрт цахилгааны саатлаас болж 18-20 насны хоёр охин амь насаараа хохирсон хэрэг гарсан.

Гэвч тэдний буруу үйлдлээс болсон хэмээн асуудлыг эргүүлж талийгаачдын ар гэрийнхэний сэтгэл санаагаар тоглосоор мөнөөх хятадууд ор сураггүй алга болсон гэдэг юм билээ. Тухайн үедээ дуулиан болж байсан уг хэргээс болж бусад үйлдвэрүүд “хумсаа нуусан муур” шиг ажиллаж ганц нэг гэмтэл ослоо үйлдвэрийн хэмжээнд авч үзэн хав дарах болсон.

Тэгвэл хэрэг осол гарсны хойно эрчим хүчний нэгэн байгууллагаас хэсэг ажилчид авчирч шалгалтынхыг ирэхээс урьтаж цахилгаанаа янзлуулснаар барахгүй тэр үеэр ирсэн байцаагч нарт их хэмжээний мөнгө атгуулсан тухай ажилчдын нэг нь нотлон ярьж байна. Энэ мэтчилэн үйлдвэрийг тойрсон, үйлдвэрийн хүрээнд эргэлдсэн асуудлууд үргэлжилсээр… Үүнд анхаарал хандуулах цаг нэгэнт болсон бөгөөд ажилчдын эрх ашиг байнга хохирч байгааг таслан зогсоож, энд тэнд орогносон элдэв үйлдвэрүүдийг цэгцлэхгүй бол эх нутагтаа байгаа хэрнээ харь улсад хоргодох мэт байдал газар авсаар л байх нь.

Р.Есүй

16 Comments

  1. buunii nohoi says:

    оёдолчин авна. Гэхдээ монгол эмэгтэй хүн авахгүй

  2. buunii nohoi says:

    монгол авилгач хархнууд гадны баячуултай нийлж зовсон түмнээ яаж шулж хүч хөдөлмөрийг нь мөлжиж болдгийг харуулсан шүү дээ. Худлаа гэж хэн ч хэлж чадахгүй. Баримт байгаа шүү лалруудаа.

  3. Uneheer unen shuu humuusee says:

    TEMUJIN MENCH kompanii zahiral hujaatai suusan TUNGAA gej huuhen bna ene hunii awir aashiig tend ajillaj bsan tanih medeh humuus ene site ruu orwol TUNGAA giin balmad zang ni nadaar heluuleltgui medeh bailgui. HUniig zagnana doromjilno buur zoddog bsan sh dee.

    Edgeer humuust zahirgaanii bolon hunii erhend handsan arga hemjeeg awch bolohgui yumuu gerchuud bol heden 100 gaaraa baigaa. Bid MONGOL HUMUUS heden hujaa, owor mongol, Hogshin hujaagiin or derned orson balmad teneg huuhnuuded zoduulj doromhluulj yawah hereg bna uu. Etsest ni helehed hen ni MONGOLOOROO baigaa MONGOL hun bilee!!!

  4. Uneheer unen shuu humuusee says:

    Deerh oguulleg yag l unen bna. Bi oyutan bhdaa zunii amraltaar United Apparel Mongol gej Gonkong Hyatadiin horongo oruulalttai uildwert ajillaj blaa. Odoo ajillaj bgaa yumuu haalgaa barisan yumuu buu med 0gloo 8 aas oroin 8,9 tsag hurtel ajilluulna. Hool ni aimaar muu ottei muu hool ogood l yag l master hyatad owor mongol mergejiltnuud ni shorongiin haruul shig HURDAN HURDAN gej hajuugaar zagnaad l. Tend ajilladad TSETSGEE gej Owor mongol hujaagiin erliiz hazgai mongol heltei namhan chotgor shig awgai towch haddag mashin deer ajilladag neg zaluud daramtalj zagnasaar bgaad huruug ni tasduulj bsniig nudeeree harsan daa. Ter Tsetsgee awgaig dolignoj tal zasdag mongol master BAASKA buyu BAASANSUREN gedeg bhaa mon sh mongoloo aldsan hujaagiin gar hol bolson hun bsan daa. Deer ni ter 100 n ailiin mongold osson hujaa nar tend orchuulagch hiine mongol humuusiig aimaar zagnaj haraana deer ni aytaihan tsaraitai mongol ohid deer ochij ter enentei oroi hoolond or geh meteer mongol ohidiid zuuchilna. bi 2002,2003 ond tend ajillaj bsan ter ued orchuulagch mergejilten hiideg bsan 50 garan nasnii bor tsraitai awgai ohin ni bas tend ajilladag bsan Namaig neg udaa gantsaarchlan duudaj uulzaad Shu chamtai uulzie gej bna chi taalagddag gej bna gej ireed l uulzsan. Ter hujaa ni ajil hiij bhad ard urd irj ineej harj zogsood l oodoos yag shirteed unendee zawaan hun bsan. Bi chadahgui gej helsen minii daraa dahij neg mongol ohind heleed l ter ohin ni dagaad l yawj bsan daa. Ohiduud er ni oorsnoo ugui gehed yah yum be zarim ni tegie geed l dagaad yawdag shuu dee. Hagas sainii odor andashgui hujaa nar ulam ih tseheer yawaad l daraachiinhiigaa shilj songoj bgaa ni ilt haragddag bsan ter owor mongol orchuulagchid ch gesen hamgiin oodgui uls. Neg huuhen oydolchin amandaa zuuj yum haichilj bgaa haichaa nud ruugee hiigeed nudee soholson. Aimaar!!! Ayulgui ajillagaanii durem yu ch bhgui. Yum induuddeg zaluus ni 5 kg iin haluun induu bariad l odorjin zogsoo tsul uur tooson dund nuur ni bituu sewh boltson. ZALUUSAA OYDOLIIN HUJAA NARIIN UILDWERT ajillaj zaluu nasaa bitgii uree. GADAA haalga ni hurtel tsoojtoi orj garah bolomjgui zugeer l shoron gesen ug.

  5. kaz says:

    Gadaaduud Mongoloos zail

  6. ganbat says:

    hujaa bayaraa hiij bgaa ajil mongol hujaa nariig avchirdag novsh bga ayum 

  7. ochki18 says:

    gadniihand yr n jaahan durgui gedgee haruulah heregtei. damaa huja so ypon geel. musaan dawartsan garuud. ta nar bodoldooo jishee n gadaadad solongosd bhad ch gesn anzaaragddag. neg hoolnii gazar orloo gej odii busad humuusd neeh shan ineej ireel shan hoollooroi gej uilchij bsanaa heden mgl orj ireel hoorondoo mgl-r yrij bgaag sonsool uilchlegchiih n tsarai hurtel huwirad irne ter ch batuga shan hoollooroi ch barag bhgui solongos hunteigee hundetgeltei yriad gadaad hunte hundetgeliin ug hergelehgui haritsana. ene gehdee 100%ii 70aas deesh %-d n unen shuu.gadaadad bol yrn l tm bdag. zarim hund anzaaragddag bh zarim n ch buur medeh chgui tegeel ungurdug bh. yrn l gadniihan neeh zewuun shdee. muusain gadaaduud yr n bodood bhad manai mgliin ed baylagt l iluu nudelj bgaa.manaihan l biynee hun gej uzku humuus neleen bgaa gadniihand hul aldaad nud aladaad bdag hereg deree ted bidniig ch neeh dotro muusain yadarsan uruwdultui yumnuud gej bodjil bgaa. biy biynee l jaahan demjtsgeemeer bn zaluusaa kk uur ch neeh yum bodogdku bnoo. busad n aandaa boliishd kkk neg negnee gedeg bhad yrn bolku butku yu bhuuu dee timee mglchuudeeen~~ ^^

  8. ochki18 says:

    zugeer l mgl hun nomer negt bh heregtei. gadniihan todorhoi hemjeend orj garj ajilj amidrach bololgui yaahaw a gehdee manai uls uursduuu gadnihang sain hyanalt shalgalt tawij ajluulah heregtei bn shde.ene yu we geheer erheniihee erhiig mgl uls dotroo buen hamgaalj deedelj bj manaihan uursdiiguu gadniihanaas deer tawidag bh heregtei l gej bodjina. huja muja bol yr n ih dawaraaj bolku nuhduuud shde. hujaag bol neeh demjeed bh yr n hereg bh ch gui.yr n ali ch uls bai hamaagui. manaihan uur hoorondoo hundleltei haritsaj neg negiigee l geh setgel denduu aldagdsanaas bolood mgl ulsiin maani hugjil bas biy biynee hairlah setgel heterhii aldagdaj bga n haragddag shde. manaihan yr n deedchuuleesee awhuulaad buh alban gazar uilchilgeenii gazruud geed bugd l mgl hundee ih goy uulchilj neg negendee hundleltei handaj surtsgaawal uul n ih goy uur amisgal burdeed yr n l teriigee dagaad yum yum shan boloh bhaa gej bodogddiin, ene minii helj bgaa neg ih chuhal bish yamr ch oroilgui ug met sanagdaj magadgui lde gehdee l enenii tsaana mgl hunee mgl hun deedleh une tsene bgaa gej bodjina . zaza uchirii n olj unshih bailgui dee baahan yum yrichlaa kkk. za zaluusaa amjilt. zugeer l Mongol uls mand~ !

  9. zochin says:

    Mongolchuud mini nen terguund huvi huniihee uhamsariig l hugjuuleh heregtei yum bna daa.
    Mungu ugii untii gej bhad ni ochood l untaj l bdag ter t1 l bhgui yu. urgamaliin tos ugch bhad ni avch l bdag bas l teneg bhgui yu. uursduu temtseh heregtei sh dee. urgamaliin tsos uguhud ni avahgui uramshuulal tsalingaa avan gej temtsehgui shaardahgui yasii. ugui bol uildveriin ajilchid ajil ahaylt zarlahgui yasii.ajilaas huuvul huunu l biz daraa ni uur ajil olood hiij l taarna sh dee oldjil taaraa zaahan niitech baij uz dee manaihaan.

  10. Catteleya-d says:

    Catteleya, chinii setgegdel buhen yer ni tun dajgui baidag shuu. Tiimee , manaihan oorsdoo jaahan zalhuu, yum suray, ooriigoo hogjuuley gej ogt boddoggui, belen jishee bi bna,kk. Gehdee ali boloh zaluu nasandaa hodolmorloj , amjilt gargahiig husdeg. Busdiig muulah bish oorsdoo oorsdiigoo hicheej , hodolmorlohoos ehley l de, nohod o. Bid ug ni setgeliin shanaar buh zuiliig buteej chadah l yostoi humuus shuu de.

  11. Cattleya says:

    Яг үнэнийг хэлэхэд гадаадад ч тэр манайхан бугдээрээ биш ч ихэнхи яг нохой шиг байдаг. Хужаа нар бол үнэндээ зэвүүн хүнийг ажиглаж байгаад л ер нь үнэлээд л харьцчихдаг хүмүүс. Эхлээд мөнгөний оронд идэх уухаас авахуулаад өмсөх зүүх хужаа бараанаасаа шахаж үзнэ. За тэгээд тэр зүйлсийг нь авсан хүмүүс бол тэр өдрөөс авахуулаад НЭМЭЛТ цалингүй ажиллана гээд л ойлгочих, аан харин тэр үед нь хэл ам таталж байгаад ч болтугай Нэмэлт Цалингаа мөнгөн дүнгээр авсан хүмүүс бол цаашдаа ч гэсэн нэмэлт цалингаа авдаг.
    Манайхан өөрсдөө жаахан АМБИЦ-тай байж сураач үүнээс өөр ажил өөрт нь олдохгүй ч гэлээ олдох юм шиг аашлах хэрэгтэй. Өөрсдөө тухайн нөхцөл байдал дээр хүний өмнөөс харж байгаад хэлж чадахгүй гөлөгнөчихөөд дараа нь тэнэгтэх юм.
    За тэгээд үнэгүй зүйлд нугасгүй гэгчээр хоолны мөнгө гэхээр л өдрийн 5000 аар тансаглана гэж юу байсан юм. Тэр өдөртөө авч байгаа хоолны мөнгөө үрэхгүй цааш нь хийгээд гэр орноосоо хоол авчирч бас болношдээ. Заавал өдөрт хонь, үхрийн махтай тансаг халуун хоол идмээр байгаа юм бол өөрсдөө хийгээд авчирах хэрэгтэй шд.

    Хөдөлмөрийн хуулиндаа өөрчлөлт оруулаад мөн хянаж шалгаж байгаа байгууллагыг бас давхар өөр хяналтын байгууллагаар хянуулаад өөрөөр хэлбэл Авилгал аваад байгаа этгээдүүг ч гэсэн илрүүлж мөн шийтгэх хэрэгтэй шд.
    Хуулиа баримтлахгүй дээрээсээ доошоо үртэл нохой царайлаад байх юм бол энэ мэт зүйлс үргэлжилсээр байх болно.
    Ер нь манайхан ажил ер хийж чадахгүй юмаа. Ёстой гадаадад гарч ирсэн хүмүүс л тэндээ ажилын цагийг , болон хөдөлмөрийн хуулийг яс тас баримталж сурдаг шдээ. Тэгээд л анх гарч ирэхдээ бичиг баримтгүй эсвэл статус өөр визтэй дээр нь хэл мэдэхгүй байж л би цэвэрлэгч хийгээд байх даа яадаг юм чадахгүй гээл солиордог юм. Тэгээд хаяж гараад хэдэн өдөр илүү дээр олж хийх гэж үйл тамаа цайгаад өлсөөд ирэхээрээ цэвэрлэгчээ хийдэг л байхгүй юу. Ер нь манайхан шиг цамаан зантай залхуу хүмүүс өөр хаа байна? Хаа ч байхгүй өөрсдийнхөө бас сул талыг харах хэрэгтэй шдээ….

  12. yadargaatai iin says:

    khen tedend ajild or gesiin khokhi nee manaid ajild oroldoo oyodolchin avii geed zar ogood irekh khun l alga baina gadaad gekheer kholoo khuglakh geed yavj baigaa ene khumuus khoorkhii tegsen khernee mongol konpanid orokhooroo davraad arki uuna khuuli durem yarian ajil taslana erkhelne jild khen neg ni nas barna bas khed khed ovdon iluu zag ajilval yadrana ovchin tusna mongo zeelne ajil khiikhgui khernee zalingaa buten avna gej donboorno eldev els mels zazna gadaaduudaa darlagdaad budaa ideed yavjii khokhi ni

  13. .... says:

    OOrsdoo booluudiihaa bool bolson mongol uls.

  14. enji says:

    umhii hujaa duugaa tataarai.Hera gesrn awgaldai.

  15. Hera says:

    Ene setgvlch mal yu bichih gd yu bichd bgn.bi yuuuch oilgsngu tor zasgiin buruu ymu ter huja narin bru gd bgmu??? tgul tegn barin ajilh ymr herg bgan ajilhaa bolichoch!!! 2rt tgd uildwer baigulsn hytadudig mulad bgmu chi tgul hytdad ochd uildwr baigulalda chdl chn bwal.ymrch utggu ym bichsn bhiii 

  16. nana says:

    Өө ер нь тэгээд гээндээ ч бий гоондоо ч бий шүү дээ яг үнэндээ. Мэдээж Хятад Солонгосуудыг даврааж байгаа нь үнэний хувьтай ч гэсэн, манай Монгол охид өөрсдөө тэндээс сурах зүйлээ сураад мэргэшлээ ахиулаад өөр юм хийх боломж уг нь зөндөө л байдаг. Дан ганц муусайн гадныхан гээд туйлшраад баймааргүй, тэднээсавахыг нь аваад өөрсдийхөө амьдралд ашиглаж болохоор л санагддаг ш д. Чин үнэндээ бол манай охидууд өөрсдөө хэтэрхий залхуу, тийм байж мөнгөнд дуртай, завхай явдалтай (зарим нэг хэсэг), хэтэрхий арчаагүй байна шүү дээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.