Сайн байцгаана уу? Гарчигнаасаа миний асуудал тодорхой байгаа биз. Миний хувьд муу залуу байх эсэх яригдаж байгаа сэдвийн хүрээнд огт хамаагүй. Учир нь аль хэдийнээ гарчиган дээрээс та бүхэн харж байгаа байх. Харин яаж хамгийн бага байдлаар эмзэглүүлж, найз охиндоо хэлэх үү? Яаж ойлгуулвал тухайн хүндээ гайгүй тусах уу гэдгийг л мэдэхээ больчихоод байна.
Анх уулзахдаа бол ингэж дотно болно гэж бодолгүй л харьцаанд орсон юм. Цаг хугацаа өнгөрөх бүрд л улам ойр болоод байгаа юм. Хоёр ч удаа хэлж үзсэн. Уйлаад байхаар нь больчихсон юм. Гурав дахь удаа аав ээж нь бид хоёрын харьцаанд дургүй байхаар нь бас тэрэн дээр нь дөрөөлөөд хэлж үзсэн бүтэн хоёр цаг уйлаад маргааш нь нүд нь бүр хавдчихсан бүтэн өдөр явсан.
Би уул нь найз охиндоо хайртай л даа. Та бүхэнд сонин санагдаж байгаа байх. Яагаад хэн хэндээ хайртай байж хамтдаа байж болохгүй байгаа юм бол гэж. Хэргийн учир нь бид хоёр ондоо улсын иргэн. Би найз охиноо нутагтаа аваад очвол Монголд угаасаа амьдарч чадахгүй. Чадсан ч их хэцүү байх болно. Энд бүх юм нь бэлэн амьдрахад тухтай орчинд байсан хүн чинь учир нь олдохгүй нийгэмтэй стресс ихтэй газар очихоор хэцүү л байх байх. Би эндээ үлдээд амьдрана гэхээр ээж аав элгэн садан эх орноо санаад насан туршдаа бэтгэрсэн амьтан болох байх.
Хайрлах хайрлуулах хүнтэй байна гэдэг сайхан шүү. Ялангуяа хүний нутагт тусалж дэмждэг хүнтэй байхад хичнээн амар гээч. Тэглээ гээд хүний охинийг авч суухгүйгээс хойш дэмий ашиглаад байгаа юм шиг санагдаад хэцүү байна. Эртхэн л хэлж больмоор байх юм. Хэлэх боломж гарахгүй, хэлэх учраа олохгүй явсаар бүтэн жил болчихлоо. Манай хүн бол намайг дагаад хаашаа ч явна л гэдэг юм. Нэг бол намайг сургуулиа төгсчихөөд энд ажилд орчихооч гэж л байдаг юм.
Аав ээжээ бодохоор Монголдоо амьдармаар, найз охиноо бодохоор эндээ амьдармаар, Монгол цусаа бодохоор Монгол эхнэр авах ёстой болчихоод байна. Оюун бодлоо дагаад болих шийд гаргачихаад л байгаа юм. Харин зүрх сэтгэл маань ондоо л юм яриад байгаа юм. Ядаж энэ хүн маань цаашаа сэтгэлтэй байсан бол амар байхгүй юу.
Хүмүүс улс орон ямар хамаатай юм хайртай бол хамтдаа л амьдрахгүй юу гэж хэлж байхад зарим нь зөндөө олон Монгол охид байхад гээд л аваад очсон хойно хэлэх нь бас байна. Би нэг удаа хамгийн сайн найздаа хэлсэн чинь хүргэн орчилгүй тэгээд хүрээд ирээрэй гэж хэлж байсан. Ер нь мэдэж байгаа хүмүүс маань бүгд л чамайг тэгээд орхиод явна гэдгийг мэдэж байгаа биз дээ л гэж надаас асуудаг юм. Хэн нь ч намайг хамтдаа цаашид амьдарна гэж төсөөлөхгүй байгаа юм.
Яаж хэлэх үү? Шулуухан хэлээд л бүх холбоогоо таслаад л орхичих уу? Ёстой нөгөө хогийн новш л болох байхдаа. Би ч одоо хэн болох нь яахав. Хүний хүүхдийг л дэмий өөртөө дасгачихлаа.
Гэр бүлийн хүмүүжилээс шалтгаалаад хүн бүр найз залуу, охин гэсэн ойлголт ондоо байдаг байх. Манай хүний гэрийхэн болохоор найз залуу гэхээр ирээдүйн нөхөр л гэж ойлгоод байгаа юм. Тийм болохоор би ээж аавтай нь уулзахгүй байгаа юм.
Монголд очоод тэгээд хайрын заяагаа гомдоочихсон хүн өөр хүнийг хайрлаад, хайрлуулаад явж чадах боловуу? Чадахгүй бол хуучин хайр нь байнга бодогдоод хэцүү байх байхдаа гэж бас бодогдох юм.
Цөөн хүн амтай улс орны хүмүүсийн цэвэр цусаа гэж үзэх үзэл маш хүчтэй юм байна гэдгийг мэдэрч байна. Тэгээд урьд нь хүмүүсийг гадаад хүнтэй суухад дургүйцэхгүй ч таатай ханддаггүй байсан бол одоо өөрөө тэр байдалд орчихоод байж байна. Манай гэрийхэн бол дургүйцэх нь тодорхой л доо.
Би найз охиноо өөрийг нь өөрөөр нь надаас холдуулах арга хэрэглэе гэж эхлээд бодсон юм. Тэгтэл бүтэн жил болж байхад надад нэг удаа уурлаж үзсэнгүй. Би одоо албаар өөрийг нь уурлуулалтай биш хөөрхий амьтныг тэгж доош нь хийгээд бас яахав дээ гэж бодох юм. Намайг тэгээд шийдээ хэлэхээр хоол унднаас гараад уйлахаас өөр юм хийхээ больчих байхдаа гэж санаа зовох юм. Эр хүн бол шулуун, шударга, тууштай байх хэрэгтэй гэдэг. Тэгээд би эр хүн болох гээд зүрх сэтгэлгүй болох болж байна уу? Тууштай байх хэрэгтэй гээд харилцаагаа авч үлдэх үү? Монгол хүн гээд цусаа хамгаалах хэрэгтэй биз дээ. Анхнаасаа яах гэж эхэлсийн гэж үү?
Ийм хол явна гэж яаж мэдэхэв дээ. Хэн хэндээ таалагдаад л анх эхэлсэн юм. Хэн тэгээд л анх эхлэхдээ сайн танихгүй хүнтэй сууна даа гээд л бодож байхав дээ. Залуу хүмүүс уулзаж учрахыг алийг тэр гэхэв гэхдээ удаан үргэлжлэх юм бол хайр болоод цэцэглэчихдэг юм байна. Тэр цэцгээ тасдаад хаях уу, хайрлаад ургуулахуу гэдэг дээр ирчихээд байна. Бодоод бодоод л бодийн шийр дөрөв гэдэг шиг нэг байрандаа дахиад л ирчих юм. Цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй. Би өөрөө л бүх асуулыг шийднэ гэдгийг ч бас мэдэж байна. Тийм болохоор энэ баахан нуршсан өгүүллээ ингээд энд дуусгая даа.
73 Comments
ter ohiniig bitgii gomdoo haramsah l blno doo.
Chi yamar tolgoi ni ergechihsen zolig ve?Gadaadad surch baigaa minii 17hon nastai huu mongol stusaa stevereer avch uldehiin tuld zaaval mongol ohintoi ireeduid gerlene gej yarij baina.Ter huuheded hen ch zaaj uguugvi hen ch tuuniig albadaagui.Mongolchuud bid heduulee bilee.Bodolstoh l asuudal.
uu tiim neg jaahan zalruulga hiie dee soongos-solongos, amitarch-amidarch , zaluuchiidad-zaluust, bolchloo-bolchihloo, shiidseneesee-shiidsenees, kkk ene keyboard yachihsan ym kkk gehdee mongol zaluuchuud bol shavhruunuud gesniig bol zasah shaardlagagui ee.Unen ym chine.
uu tiim neg jaahan zalruulga hiie dee soongos-solongos, amitarch-amidarch , zaluuchiidad-zaluust, bolchloo-bolchihloo, shiidseneesee-shiidsenees, kkk ene keyboard yachihsan ym kkk gehdee mongol zaluuchuud bol shavhruunuud gesniig bol zasah shaardlagagui ee.Unen ym chine.
bi l lav solongos huntei suuna yadag ym be manai hamaatnii egch nar so huntei suugaad shan l amitarch bna.Soongos nuhruud harin ch halamjmai ym bilee.Unendee mongol zaluuchiidad itgel aldraad odoo bur uzen yddag bolchloo.Bi neg surguulid angli helnii bagshaar ajild orsn,yahav bagshiin tsalin gants nadad hangalttai l hurdeg.Taniltsya,uulzya gsn zaluuchuud baivch dandaa tur zuuriin hariutslaga huleej chaddaggui ymnuud bh ymaa.Za yahav bi odoo yvna gej shiidseneesee hoish neg ch mongol zaluu nudend torohoo baisan.Bugd hog shaar shavhruunuud ehnertei ch ehnergui ch bugd zavhai uheeseiiiiiiiiiiiiiiiiiiiiiii
Монгол хүү чи дээр бичсэн юмаа доор нь бичсэн юмтайгаа харьцуулаад үз дээ. Зөрчилдөөд байх шиг байхын. Чи болохоор гадаад хүүхнүүдтэй суугаад бай тавтай морил гэсэн байна. Тэгчихээд доор нь болохоор Монголчууд гадныхантай суух хэрэггүй гэсэн юм тавьсан байна. Чи бичсэн юмаа ойлгодоггүй юмуу
1. Чи эр хүн гадаад хүүхэнтэй суух бол зөв. Тэдний цуснаас л өөртөө шингээнэ гэсэн үг. Хажуугаар нь Монгол нууц амрагтай болохгүй юу кк. Монгол эр хүн эхнэрээ дагана гэж юу байхав. Залуу халуун насан дээрээ хүнийг оюун бодол биш зүрх сэтгэл нь захирдаг юм. Юм ойлгоод ирэхээрээ чи оюун бодлоо дагадаг байж гэж харамсана. НАйз охиноо л Монголд аваад ир. Тэгээ л болоо
Tenegee nad huuhen chin huja yum bna te tegel dagulj ervel buh hun chamas zailan meduu
mongol mongolooro bai bolj ugvul suuhgui bai za tegeed hyatad solongos vitnam ene 3 baival shuud haya naaduul chine hun gehed hetsuu mongol ohidiig ayj bn terenshig l baisan deer hamgiin gol ne mongol tsus shuu holimog tsustai hun undesnii uzelgui bolno teheer ulas ornii yum yarigdaj bn gesen undes ugsaa mongol tsus sanaj baih heegtee
mongol mongolooro bai bolj ugvul suuhgui bai za tegeed hyatad solongos vitnam ene 3 baival shuud haya naaduul chine hun gehed hetsuu mongol ohidiig ayj bn terenshig l baisan deer hamgiin gol ne mongol tsus shuu holimog tsustai hun undesnii uzelgui bolno teheer ulas ornii yum yarigdaj bn gesen undes ugsaa mongol tsus sanaj baih heegtee
mongol mongolooro bai bolj ugvul suuhgui bai za tegeed hyatad solongos vitnam ene 3 baival shuud haya naaduul chine hun gehed hetsuu mongol ohidiig ayj bn terenshig l baisan deer hamgiin gol ne mongol tsus shuu holimog tsustai hun undesnii uzelgui bolno teheer ulas ornii yum yarigdaj bn gesen undes ugsaa mongol tsus sanaj baih heegtee
mongol mongolooro bai bolj ugvul suuhgui bai za tegeed hyatad solongos vitnam ene 3 baival shuud haya naaduul chine hun gehed hetsuu mongol ohidiig ayj bn terenshig l baisan deer hamgiin gol ne mongol tsus shuu holimog tsustai hun undesnii uzelgui bolno teheer ulas ornii yum yarigdaj bn gesen undes ugsaa mongol tsus sanaj baih heegtee
mongol mongolooro bai bolj ugvul suuhgui bai za tegeed hyatad solongos vitnam ene 3 baival shuud haya naaduul chine hun gehed hetsuu mongol ohidiig ayj bn terenshig l baisan deer hamgiin gol ne mongol tsus shuu holimog tsustai hun undesnii uzelgui bolno teheer ulas ornii yum yarigdaj bn gesen undes ugsaa mongol tsus sanaj baih heegtee
eregtei hund bol ene hamaagui sh dee. harin ch bolj bain sh dee. mongol tusand uurchlelt garahgui harin selbegdene. olon huuhedtei boloh heregtei.
Oooriin bodol oortoo zow gehdee buruu bodol ezendee harsh!!! Etseg eh gj hun bn ene humuusees asuuj baihaar amid burhadaasaa asuuval yasan ym. Eej gedeg hun hezee buruu zuil heldeggui ym
Oooriin bodol oortoo zow gehdee buruu bodol ezendee harsh!!! Etseg eh gj hun bn ene humuusees asuuj baihaar amid burhadaasaa asuuval yasan ym. Eej gedeg hun hezee buruu zuil heldeggui ym
bi chamd yamar neg zuwluguu uguhgui ee. gehdee chi ih uhaantai sn zaluu bna. mgl zaluuchuud maani bugd iim hunleg bgaasaa daaa
Huurhii ohiniig bitgii gomdoo,hairtai bol tsugta a bsn n deer
chi mongol busguitei suuh bodoltoi hun bn shuu dee, naiz ohindoo hurdan unenee heleh heregtei, medeej ih hetsuu baih bolno. chamaas bitgii orioch gej guih baih, shiidvertee unench baij dotno hariltsaagaa taslah heregtei, harin albaar uurluulj salna gedeg chin hamgiin buduuleg, tsaad emegteidee hamgiin ih setgeliin sharh uldeedeg yum shuu.
Mongol xuugiin suuld bichsen 2 setgegdeliig demjij bn. zaxidliin ezend xelexed chi ix nyalcgai zaluu bn. uuriinxu asuudlig shiidej sur gej xelex bn. zuvxun bid l iim undserxeg xuuchin uzeltei bish shuu. zaluusin duuraix bolson korea, japan bol bur t1 shuu de. ulaan cagaan uursdiinxu umiig l gene. USA xuchind ingej xugchchuud odoo erged amerik mashin unasan xund durguicej baix jisheetei tiim garud zunduu. bas ukrain poland croata ntr geed xargis ulsuud zundu sh de. asiudiig shud zodno deeremdene cagdaa nar ni yax ch ugui. Getel undserxeg uzel yarisan negnige bid doosh xiigeed zail ntr geed baix shaardlaga bnuu? ali ch ulsad baix yostoi zuil shuu.
hyatad bival haeaara. ovog deedsiin suns gomdono shuu. busad ni hamagyu e suu.
Hamgiin gol ni chi ooriinhoo zurh setgelee l daga gehdee ter emegtei chine chamd tiim ih hairtai ym bol gomdooj bolhgui shuu
Hamgiin gol ni chi ooriinhoo zurh setgelee l daga gehdee ter emegtei chine chamd tiim ih hairtai ym bol gomdooj bolhgui shuu
mongoldoo amidaraxad bolno shde chamaig dagaad yvna gj bgaa bol chi ooroo xvn yu gex bol gd bodood tooroldood bgaa ym bn odoo gadaad dotood olon ger bvl bn shdee bi ch gadaad xvnd sn bolood ooriin medelgvi bvxnee zoriuldag bsan daanch xvnii nutag zorij chadaagvi ym odoo ch xairalsaar gomdsoor yvna
bolnoo xo sain zaluu bn zov bodoltoi xvn xuvi tavilanga dagax xeregtei tsusaa selgee tegexgvi bol mongol tsus oirtson uxamsariin doroitol arxichid ix bolloo
chi bas dajgui uhaalag zaluu bololtoi eh oron etseg ehiihee helsen ugiig ergetsuulj bodson baina deer 1 hun helsen bn aziin oronii huuhen bol demii de tend amidrana gevel aziihan bugd undeserheg uchraas chamaig ood nar haruulahgui chamd oron zai gej bhgui gedgiig l batalgaatai helye negen zaluu gedeg hunii bichseniig sain unsh naad huuhen chini chamd tiim l sain salj chadahgui uilaad suid bgaan bol hairtai hunee dagaad eh orond ni amidarch yagaad bolohgui gej ter huuhnii hairiig ch bas shalgaad uzchij boloh l um bn neh 1 huuhen uillaa geel etseg eh eh ornoo orhij tsusaa bohirduulan hun chanar gargah hereg bgaa um uu
Ene zaluu ger orniixoniigoo ix bodoj, tednii xelsen eer yvdag boltoi. Listen to your heart before you say goodbye .
Xen negen yag unen helle. Ugasa shal demi. Erchud ta nar inged gadad huuhen ntr gd yavad ughur emegteichud bid yahu?? Unudur mongold er em humus.n tooni haritsa hd bga bile? 1er hund heden em noogdoj bga gdge mongol hun mun l yum bl uhamsarlad bodod uzde. Durgui hurchle. Busguichud bid chne haa ch yavsan muusain erchud.ge haramlaj yavdg.n. Tsus selber ntr gj odo hen ni hutsad bgam be. Zalu mine muu ch sn ch mongoldo gerte aav eejteige hamt amidarval yasi? Zarim gadad huuhnud mongol huni gen.g avch uldeh gsn sana bs bd.shde. Uuchlarai gehde tanai nz ohin.g helegu shu. Mongold sn s.han ohidud zundu l bn shd. Zuv sh.dver gargah.g husie.
bi bol hezee ch zuvshuuruhgvi ene chin mongol tsus udam sudaraa buzarlaj bgaa gesen vg udam sudariinhaa nernees shuud hasagdaj bgaa gesen vg yagaad mongol bj bolohgvi gj bi mongoliinhoo toloo bol ger bvl eej aawiigaa ch orhihod belen bid chin mongol shvvdee taminee
Удмын сан, удмын ген ч гэх шиг битгий балайраад байгаач .Харин ч бидэнд БИД МОНГОЛ гэж хоосон цээжээ дэлдэхээс өөр юу ч үлдэхээ байлаа. тэгэхлээр үнэнч ажилсаг цэвэр цусаар сэлгэх хэрэгтэй.
Дүү мниь ганц юм зөвлөхөд хэзээ ч новш болж болохгүй. Хэн чамайг юу гэх нь огт хамаагүй. Энэ бол чиний, та 2-ын амьдрал. Эх орон минь өдрөөс өдөрт сайхан болж байгаа, улам сайхан болноо. Хамт ирээд амьдарч яагаад болохгүй гэж дээ. Хүний үрийг өөртөө дөсгачихаад хаяад явна гэдэг бол чи энэ насаараа тэр үйлээ эдлэнэ. Өөрийгөө зүхэж новш гэдэгээ мэдэрч явах болноо. Бид монголчууд цөөхүүлэхнээ ш дээ. Харийн эрчүүдийг дагаад гарч байгаа биш. орж ирж байна шүү дээ. Чамайг дагаад хаана ч хамаагүй явна гэж байгаа бол аваад ирээ. ТА 2-Т АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. WELCOME TO MONGOLIA
minii hogshin mongol eh oronoosoo songoson n deer shuu end olon hun salaaad heregui gj zovloson bn. er n bol mongol emegtei hun shg amidral deer er huniig tushdeg humuus mash hovor doo . eh orondoo ireed saiihan mongol ohinoo olood saihan amidrah heregtei irliiz huuhed osohoosoo hund adlagaad er n hetsuu bdiishd hamaatan sadnaas avhuulaad hezee ch barag huleen zovshoorohgui bhoo . eh orniihoo om n tom hariutslag uur ch bgaa shuu yalanguiaa odoo zaluuchuud bisd. bidnees ih zuil shaltgaal shuu zaluu . salsan 100 % deer
Юун цэвэр цус вэ? Арай хятад л биш бол ямар хамаа байна. Улам бүр глобал болж байгаа дэлхийд хуучинсаг нөхөр байна даа
Naizaa ur huuhduuddee Mongol yos zanshlaa surgaad, Mongoloo martuulahgui baival bolno shuu dee. Hamgiin gol n er hun udam zalgadag uchraas jahan holiz baihad buruudahguie. harin emegtei humuus bol demii baihaa. ter chigtee alga bolood ugdug huren buurtei humuus. Erchuudiig bol tsusaa selbehiig zuvshuurdug baisan ulamjlal baigaa shuu dee. Khuuhnuud bol demii. Medeej eree dagadag yos haa saigui baigaa
Erchuud n tsusaa selbexed zugeer gd yuugaa xutsatsgaagaad bgan be! Erchuud bol yum yum xj bolno te? Arxi uuj agsam tawij exneree zodoj ajilgui bj gadaad xuntei suuna te? Tegsenee em xun emegtei xun blabla gj xutsna… Iim teneg yalzarsan setgexuitei yum chn mongol xuuxnuud gadaad xuntei suugaad yawj bga n arga ugui dee!!!
Уг нь бол эмс нь биш эрчүүд нь хааяа нэг цусаа сэлбэхийг бол зөвшөөрнө. Гэхдээ тэр улсын хууль, хүүхдийн эрхийн талаарх үзэл баримтлал гээд олоэ асуудлаа шийдээд чадчихвал болохгүй нь юу байгаа юм. Алийн болгон “ГАДАГШАА ЦУСАА СЭЛБЭЭД” байх вэ дээ. Нэг нь ч гэсэн дотогшоо цусаа сэлбэг дээ. Чи ямар харь нутгийн хүний хүүхэд тээж ирсэн эцэггүй хүүхэдтэй хүүхэн биш.
minii nz zaluu bas gadaad ene asuudal bas nileedgui nmg zovoodog. hoorondoo yriltsaj ch uzsen. nz ohiniihoo eh nutagt ni baival ta 22rt bas bolomj bololtsoo bna. bid 2 shig 2laa harid baigaa bol yaahaa ch medehgui hetsuu. bi tednii nutagruu yvj chadahgui ter mongolruu yvj chadhgui gedgee hen hen ni sain meddeg mortloo l salahgui uulzsaar l bna. yostoi burhna uchir geed uchruulsen yum chini hair setgeliinhee toloo temtsej baigaa 2-iig haraad neg tom beleg beldej baigaa bailgui dee l gej naidahaas. amjilt zaluu mini temtseed bai.
mongol huu zail zail.erduu pizda.gulug mini bitgii hutsaad bgaarai.soliortson bandi.elii balai erguu yum zugeer dandaa uuriihuuruu uher tsarailaad shaagaad bhiin.uhej dald oroosoi.
bi bol hamt amidraad demii bh gej l bodoj bnadaa mongol tsus owog deedsee bodson ch ter….bi ooroo ih undserheg hun bolohoor nadad tegj sanagdlaa. ur hoich tani erliiz huuhed garna tsaashaa ur udamaa uldeenee geheer tsus holildood neg l utgaa aldah bhdaaa…………….awah geehiin uhaanar handana bizdee…..ooriin bodol oortoo zow gej shan ug bdagdaa… uneheer salay gej bodoj bgaa erthen baga baga zaigaa barij hondiirson ni deer bhaa tegehku bol gadaad emegteichuud amia horloj medeh t1 uud shuudee…….?
Cattleya mine dee…bodit bdal deer mongoliin nigem erliiziig hezee ch huleen zuvshuurdgui ma iimees yadag ve geheer manaihnii holitstoi nuhduud ihenh n nuguu tald ordgiin erliiziin zayashd tednii buru bhgui ee .. shuluuhan helhed ted mongoliin tuluu amidarch chaddagui ma tuund songolt bn shd bid bol horchin humuus… bid bie bienee oilgnuu gehees busad n manai niigemd amidarch chadadgui l bhgui yu…nuguuteigeer hereeg nutgiin shuvuu gedgiin bnlee harin hun shuvuug gadnii shuu gedgiin bnle bas neg yum duridhad urid umnu Cattleya gedeg tsetseg mongold urgaj bgaagui tsaashid ch urgahgui bh 100% itgeltei bn…
teneg gar,yaj yavaad hujaa huuhentei uchirdag bn aa, oi gutchihlaa.
Er ni tegeed uuriinhuuruul shiiid etssiin etsest chiniil urguulsan tsetseg tasdnuu,uhuulenuu,tsaash ni urjuulehuu ene ter chin.hvn buhenl uur uuriin gesen uzel bodoltoi chiniil medeh hereg
Chi mongol er hun hentei ch suusan chinii geniig dagna shuu dee,chi naad hundee uneheer hairtai bol suugaad naanaa amdiraad Mongold eej aaviigaa ergej toirch esvel avchirch baihgui yudaa.Iim amarhan zuild ooriigoo ch huniig ch zovoogood baih yum
bi bas yag cham shig bdald orj bsan. gehdee hyad hureed irsen um geriihneeseech ih aisan l daa tegsen araas hureed irsen bi mogol tsusaa tsever blgah heregtei mongol hun hyatad huntei suuhiig husdeggvi um geed heleed tavichihsan uul ih sain saikhan setgeltei saihan ch zaluu bj bilee bi uuruu ch hairtai bsan uurteigee ih zurj setgeliig sharhaluulj bj huuj yawuulj bilee odoo haya bodhod setgel uwddugch gargasan shiidvertee hezee ch haramsaj bgaagvi bid tsuuhuulee shvv dee erthen bolison ni deer bhaa medeej zolios shaardah bh l daa
Монгол хүн гадны хүнтэй гэрлэсэн тохиолдолд удмын санд ямар өөрчлөлт гарах вэ?
-Монгол хүн гадаад хүнтэй суугаад, тэр улсад нь очиж амьдарвал далай дотор черниль дусаасан юм шиг л уусаад алга болно. Гаднаас хань ижил олоод ирвэл Монголд байхгүй ген орж ирнэ. Монгол хүний генийн сан рубикийн шоо шиг зангидчихсан сан шүү дээ. Түүн дээр өргөс орж байгаа юм шиг эвдрэл үүснэ, махан бие талаас нь төрөл бүрийн удамшлын өвчин үүсгэдэг генүүд орж ирнэ. Соёл бие талаас нь үндэсний уламжлал, соёл иргэншил улам сааралтана. Эцэг, эх хоёрын соёл иргэншлийн зөрчил үүснэ.
-Удмын сан эвдрэхэд дэлхий нийтийн даяаршил бас нөлөөлж байгаа даа?
-Үнэн.Даяаршлын бодлого өнгөн дээрээ их сайхан харагддаг. Үнэн хэрэг дээрээ том үндэстнүүд жижиг үндэстнийг даяаршилд оруулах замаар устгаж, уусгах алсын аюулыг чирч яваа юм. Мэдээллийн даяаршил бол өөр асуудал. Харин соёлын, сэтгэлгээний, генийн сангийн даяаршил бол жижиг үндэстэнг соёлтой аргаар устгах их гүрнүүдийн бодлогын арга зам. Даяаршлаас тойрох, зугтах аргагүй. Гэхдээ ухаалгаар өөртөө авахаа авч, хаяхаа хаях хэрэгтэй.
Монгол угсаатны хөгжлийг төр хөтөлдөг юм. Төр нь өөрөө ирээдүйн бодлоготой байх хэрэгтэй.
“Хүн судлалын үндэсний төв”-ийн захирал, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Батсуурь
-Дотроо цус ойртоод хэцүү байвал бусад гадаад хүмүүстэй гэрлэвэл зөв юм биш үү?
-Энэ бол ташаа ойлголт. Хэт их эрлийзжээд байх нь хэд хэдэн сөрөг үр дагавартай. Жишээлбэл, тухайн гэр бүлээс өөрийн гэсэн амьдралын унаган экологи орчингүй хүүхэд төрнө. Хүн амьдралын орчиндоо удмын сангийнхаа тусламжтай дасан зохицож, амьдрал нь тэнцвэртэй явагддаг. Өөрөөр хэлбэл, бид Монгол цус, Монгол удмын сангаар Монголынхоо байгаль, уур амьсгалд дасан зохицож байж сая эрүүл чийрэг бие бялдар, оюунлаг байдлаа хадгална. Нөгөө талаас эрлийзжилтээр тухайн улс үндэстний удмын санд урьд хожид байгаагүй удамшлын өвчний ген хэдэн мянгаараа ороод ирдэг. Зөвхөн Африкт тохиолддог халуун хумхаа ч орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Цаашилбал, Монгол цус эрлийзжээд балархайтаад байвал эцсийн дүндээ Монгол үндэстэн орших уу, эс орших уу гэдэгт хүрнэ шүү дээ.
Хүн судлалын үндэсний төвийн эрдэмтэн, анагаах ухааны доктор Э.Энхмаа
mongol huu zailaa. hurhii mongoloos garch uzeegui mongol tolgoigoor bodoj yarih yum. teneg uher neo nazi. zahidliin ezend. hairtai hunteigee suu. mongol gadaad yamar hamaa bn. hun l bol hun. yamar sarmagchin bish.
Дээр нь тэр МОНГОЛ ХҮҮ-д хэлэхэд Монголд хүн урьж бас Монголоос хүн хөөдөг чи муу халтар юу вэ. Чи муу амаа мэдээрэй муу мангар бацаан цээжээ дэлдсэн элий балай чинь. Чам шиг юмнууд цээжээ дэлдээд солиороод байгаа болохоос дэлхийд монголыг юу гэж бичиж байна уншаач чи. тйим байхад гадаад хүүхнүүд чам шиг юмтай сууж монгол шиг газар амьдрах гэж ирэхүү сэрүүн зүүдэл чи за.
Угаасаа Монгол цус гэж юунд нь сүржигнэдгийн. Аймшгийн атаархуу арчаагүй хүнийг л монгол хүн гэх байх. Сайн холиод бай холиод бай дундаас нь гайгүй үндэстэн гарна. Тэгээд ч Монголд ирж амьдардаг ямар гадаад хүн байдгийн эр нь ч бай эм нь ч бай. Зарим тэнэг халтар залуучууд хошгирчихсон тэр хүүхнээ авчраад амьдар ч гэхшиг. Ирэхгүй за битгий мөрөөд.
Монгол цусаа бодож байгаа бол хайртай хүнтэйгээ гэрлэсэн нь дээр. Бид хэдүүлээ билээ жаахан цусаа сэлбэхэд зүгээршд. Эрлийз хүүхэд Монголд л гологддог болохоос биш өөр улс оронд гологдож шахагдсан юм бол ооогт байхгүй. Энэ халхын хавтгайгаас гарч үзээгүй гарууд тархиныхаа багтаамжаар худлаа ярихаа больмоор юм.
Энд нэг их худлаа үндсэрхэг царайлсан ч үгүй ч хэзээ нэгэн цагт MIX -лэгдэж холилдох л болно. Өөрөө сайн бодож байгаад оновчтой шийдэлд хүр дээ. Хүний амаар амдрана гэж юу байсан юм. Энэ МОНГОЛ ХҮҮ энэ тэр бол зүгээр л зайлсан бай даа. Шал дургүй хүрчихлээ эмэгтэй хүн гадаадтай суухаар цус бохирдоод байдаг гэдэг бол өрөөсгөл бодол хэт их туйлширхаа больмоор юм.
Хөгшөөн хайртай хүнтэйгээ суусан нь дээрээ хө. Эр хүн гаднаас эхнэр авахад ямар хамаа байна аа, хятад л биш бол…..
За эрчүүд бид хүүхнүүдээ өөр үндэстэнтэй унтлаа, суулаа гэж хамаг үсээ зулгаадаг. Гэхдээ бас гадаад хүүхэнтэй суусан эр хүнийг наанаа эвтэй хүлээн авна, гэхдээ чиний ардуур бүх монгол эрчүүд тэр хүүхэнтэй чинь унтана. За юу. Новшийн пизда минь манай монгол улсад цэвэр монгол хэрэгтэй болохоос эрлийз хэрэггүй шүү. Чи тэрийгээ сонгож байгаа бол тэр улсдаа боол болж амьдраарай. Надад, бидэнд, эх оронд минь цэвэр монгол цус хэрэгтэй байна. Учир нь бид 2,7 сая. Наад улс чинь хэдэн сая бол доо. Гадны хүүхэн уйлах надад хамаагүй, эх орны минь бүсгүйчүүд уйлах нь надад хамаатай шүү.
azi huuhen yam shig b.na.Evrop huuhnuud tes uur haricahad saihan buguud amar baidagii gehdee zailuul yamar ch huuhnuud niitleg neg ranshin baidag setgeld ni gun dyrsamj uldeechihvel azi evrop geltgui er hunii umnu suhruud yndag wm hunii ter hairig hundleh heregtei mongol cys hamaagui ee harin er hun chin uuriin undestniihee uriig hari gazar syylgaj baival mash sain shuu setgeliinhee dyydlagig dag helii hojim ni ih haramsdag wm shuu
zass yuun shalchiganasam yumbe tonil tsaashaa chamd mongol shan ohin ch oldohgui za ygd gvl iim shalchigasan durak bolhoor,oligtoihon er hun bol emegtei hunig haana ch amidarsan hamgaalaad asraad asruulaad hairlaad amidraad yavchihna za,
Найз охин чинь хаанах хүн юмбээ? ямар улсад байдын?
hen hegen emegtei estoi goe helsen shuu
Миний бодлоор бол одоо хайрлаад ургуулах хэрэгтэй хайртай юм бол ямар хаматай юм ер нь тэгээд ч хүн бол хүн ш дээ гадаад дотоод гэж ялгах нь явцуу ухаантай хүний л хэлдэг үг шүү дээ. Хайрал сайхан амьдарна гэдэгт итгэ тэгээд энэ үеийг л чиний туг барих үе бгаасай гэж бодоол жаахан тэсчихгүй юу да. Тэгээд ч чамайг халамжилсаныхан төлөө үнсэнд хаясан шалз шиг хандаж болохгүй шүү дээ!!
Миний бодол бүх аавын охид гүнж эцэг эхдээ тэд чинь гүнж мэт харагдаж бдаг юм. Тийм ч учираас тэдэнд яагал гүнж мэт хандах хэрэгтэй л гэж хэлэх бна да. Өөр ч ю гэхэв дэ.
ih hetsuuuuuu ymaa chi mongol tsusaa bodson ni dr bhaa da
yamap neg xvntei dotonsox gj bgaa bol tsaashdaa tsug amidapax xvseltei gsn vg bish ymuu? zgp l dotonsson gj baij boloxuu? tgd tiim setgeleep exelsen odoo bolxoop salsan ch yaxaw uxaanii ym yapij bxiig bodxod xaip law bishee vnxeep l xaiptai bsan bol vxel ch salgaj chadaxgv gd alna gj bsan ch salaxgv gex bsan baix tgxeep xvnii oxin vpiig baga zowoogood sal xeseg uilax l baix gexdee nasaapaa chamd ashigluulsanaas l deep chamaas ilvv xvn oldox l bailgv..
Chamd tim ih hairta ym bol Mongoldo awtsrad hamt amidrahgu yu da. Ter tsus mus ymar hama bn a ems sadrlwal vndesten muhdug bolhos erchvd zvgere k k
МОНГОЛ ААВТАЙ ХҮҮХДҮҮД МОНГОЛ НӨХӨРТЭЙ ГАДААД ХҮҮХНҮҮД МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ.
dia dia dia nali nali shali shali gesen er em ni medegdehgui gar yum aa chi. uneheer l hairtai yum bol chamd yamrch asuudal alga. hairtai hunteigee hamt baihiin tuld enenees heden 100 dahin iluu saaad totgoriig hosuud hamtdaa tuuldagiin. yu ch boloogui baihad l nali shali geel tsag ursen demii yum bishihiin aah tui chort
Nadad ch bas tohioldoj bsan ene asuudal …. Bie biendee ih l hairtai bsan…ireedui bhgu gedgee medseer bj jbuten iliig ongorooson doo sain yarilts…. Zorigtoi alham hii tsag hugatsaa ongoroh tusam buur l hetsuu boldog yum…teged er n odoohondoo uilj ih hetsuu bga ch gesen ayndaa uhaantail ohin bol oilgono doo
Nadad ch bas tohioldoj bsan ene asuudal …. Bie biendee ih l hairtai bsan…ireedui bhgu gedgee medseer bj jbuten iliig ongorooson doo sain yarilts…. Zorigtoi alham hii tsag hugatsaa ongoroh tusam buur l hetsuu boldog yum…teged er n odoohondoo uilj ih hetsuu bga ch gesen ayndaa uhaantail ohin bol oilgono doo
Ymar undesten we?
BI ch bas yag chamtai adilhan gadaad nz zaluutai bsan, tuundee anhnii buh yumaa l zoriulsan, ih ch hahairtai bsan ,gerlej hamt amidarch olon huuhedtei bolno gej boddog blaa. Gehdee ene bol zugeer l zaluu nasnii genen durlal bj gedgiig tsag hugatsaa ongorhiin erhend uhaarsan. Negent l shashin shutleg , yos zanshil oortei humuus butdeggui yum bn lee:( . Ehendee ch yahav bie biedee sain bolhoor saihan bdag gehdee gerleed hamt amidarval eej,aav, ah duuduu, nz nohdiin shahalttai tulgaraad ih daramtiig tesehee baina shuu. Mongold bol zuudleed ch hereggui. Adaglaad l ta 2 hamt yavhad tanihgui humuus evgui evgui haraad l hetsuu shuu de. Zaluu min chamd l gej helhed amidral uugeer duusaxgui shu de. Nas baina saixan uchraluud zondoo chamaig huleej bna. Yavj yavj mongol ohin l deer shuu. Oodrog bai, naad hunee ch ooriigoo ch ertnees bod.
odoo ch yahav zaluu haluun bn saihan l bga bh ali ali n yamar ch asuudal bhgui zohitsood l … hugshirood irheerei chi uriin erhgui nutagaa sanana heer tald garaad dal durvun undur chanaj idmeer sanagdana uduus chine agshaasan budaa gahai, shuvuunii much sarvaina bodood uz , ur huuhed haana ch ochson nud uzuurlegdene. erliiziin zaya haa gazar yamagt 2t bdag shu de… minii medhiin hariin busguitei gerelsen uvugchuud mine nasnii namaraar bugd l tursun nutagtaa irdgiin bnlee…ehnerchgui huuhedchgui, nz nuhudchgui, ah duu turul sadan ihenh n holdson, nud halitirmaar shd. saintai ch muutai ch nutagiin busguin deer bha
xarin ch mongol tsus gadaadad tarj bna sain shdee.
salaxiig zovshoorkuuuuu
chinii bichisnees harhad chi asian neg ulsad bdg bololtoi. tendee ajillaad ger bulee avaad yavah chadvar bolomj bga yu gedgee bodooroi yalanguya asian-uud hezee gadaad hunig ondor alban tushaald hurgehgui boolig ni hiine ted bidnees iluu undesheg uzeltei humuus. tsusnii huvid bol huuhed etsgeerei ovgoldog uchraas huuhed chin mongol tsustai mongol gesen bodoltoi hun bolj osnoo tsusaa tsever bailgahad chin huuhnuud hamaaraltai bolhoos bish erchuud ni tsusaa holiod yavj bhd harin ch sain biz dee
Засс сүртэй ийн. Эм нь харьд очивол эмзэг ханддаг болохоос хэзээ эр хариас эмс хүүхэн авахаар сүр болж байлаа даа. Харин ч л сайн биз дээ.
chi bid 2 yg l adilhan zovlongtoi humuus yum bna. Manai naiz zaluu bas gadaad. anhandaa bi bas ingej hol yvna gej tusuulj baigaagui. bi surguulia tugsuud irehdee ter namaig martaad uur amidral zohioh baih gej naidaj bsan . Harin ch bur esregeeree ter hun namaig geed minii eh orond irchiheed bj bna. bi bodohdoo ta 2–i bitgii salaasai gej husej bna. Hunii amidrald unench hair 1 l udaa irdeg gedegt itgedeg. gehdee ter hair ni ni yamar ch hun bj bolno. Bitgii ter ohiniig gomdoogoroi. Ta hoyort amjilt husii.
hamt amidraad mongoldoo jildee 2.3 ireed bj bolno sh dee hairaa zurh setgelee l dagassan ni deer shuu dee
tsaashdaa amidraad mongoldoo ireed bj bolno shuu dee ymar oor huntei gerlesen geed mongold ireh erhiig chini hasah bish jildee 2 ymuu 3 ireed bj boloh blgui dee aldaj bolohgui zuilee olj awahiin tuld hadgalj bolomgui zuilee ogdog hun teneg bishee