Залуу та аав болоход бэлэн үү?

Эхнэр тань хөл хүндтэй боллоо. Залуу таны амьдралд шинэ үе эхэллээ. Та хоёр зөвхөн хоёр биенээ хайрлаж байсан бол одоо нэгэн бяцхан хүнийг хүлээж авах хэрэгтэй боллоо.

Эхнэр хөл хүндтэй болно гэдэг ирээдүйн аавын сэтгэл санаанд ч тодорхой өөрчлөлт авчирдаг. Зарим эрчүүд мөдхөн төрөх хүүхдээ эрэгтэй байгаасай гэж боддог. Зарим нь бүр намайг дуурайгаасай гэх зэргээр илүү ихийг хүсдэг нь буруу юм. Хэрэв таны хүссэн хүүхэд тань төрөөгүй бол эхнэр тань буруу хэрэг хийсэн хүүхэд мэт гэмших болно гэдгийг санаарай.

Эхнэр нөхөр хоёр хүү эсвэл охин төрөх талаар удаан битгий ярилц. Хүүхдээ төрсний дараа хийх ажлаа урьдчилан төлөвлөн ярилц. Шинэ хүнийхээ өрөөг хэрхэн тохижуулах, ямар зүйлс хэрэгтэй болох талаар зөвлөлдөөрэй.

Эхнэрийнхээ биед харшлах зүйлийг гэртээ бүү байлга. Тамхи татдаг бол гэртээ тамхи татахгүй байхыг хичээ.

Эхнэрээ төрөх дөхөж буй үед буюу таны эзгүйд гэнэт өвдөх тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар урьдчилан төлөвлө. Жишээ нь хэрэгцээтэй утасны дугаар, унаа зэргийг бэлтгэн найз нөхөд, ойр төрлийн хүмүүстэйгээ урьдчилан тохиролцсон байх шаардлагатай.

Жирэмсэн эх өдөрт хангалттай хугацаагаар буюу 10-аас доошгүй цаг унтах ёстой. Жирэмсэн хугацаанд эхийн хооллолт нь хүүхдийн бүхий л эрхтэн тогтолцооны хөгжил, цаашид хүүхэд болон өөрийн эрүүл мэндэд асар их ач холбогдолтойг анхаар.
Ийм үед эхийг зөв хооллуулах талаар анхаарч, олон төрлийн илчлэг, амин дэмээр баялаг, амттай хоол бэлтгэн бага багаар ойрхон цагаар идүүлэх нь маш чухал.

Амаржихаас нь өмнө төрөх газарт хэвтэхэд хэрэглэгдэх дараах зүйлийг бэлтгээрэй. Хөвөн даавуугаар хийсэн ээлжийн дотуур хувцас, хөлд эвтэйхэн шаахай, эмнэлэгт өмсөх хөнгөн хувцас, цамц өмд, эсвэл унтлагын хувцас, толгой боох алчуур, оо, саван, сойз, хөвөн, тос зэргийг бэлтгэ.

Эхийн гэдэс томорч эхлэхэд нь усанд орох, хөлийн хумсаа авахад нь туслаарай. Залуу та энэ бүгдийг гүйцэлдүүлснээр хамгийн сайн аав байх болно.

/Хань/

11 Comments

  1. hhhh says:

    Bi uchigdur ehneriigee jiremsen gedgiig ni medlee he he hezee ch iim saihan medremjiig medej bsngui udahgui horvood nmg aavaa gj duudah ur mini mendelne ymar saihan bn geech hanidaa bayarlaa

  2. er hun says:

    Aav boloh gej bga beltgeltei l bn ih l sandrah bhdaa yg garahd n 

  3. busgui says:

    bi harin hurdhanl eej bolmoor bna hani mini hurdan ireesei

  4. busgui says:

    bi harin hurdhanl eej bolmoor bna hani mini hurdan ireesei

  5. hurhun says:

    huurhun setgegdeluud ve yasan tsuuhun murtluu.Ireeduin sain aav,saihan haniuddaa az jargal husey dee 🙂

  6. hurhun says:

    huurhun setgegdeluud ve yasan tsuuhun murtluu.Ireeduin sain aav,saihan haniuddaa az jargal husey dee 🙂

  7. m says:

    huurhun huurhun setgegdeluud we. zawaan baldan bhdaa ch yahawdee soliotoiiin

  8. zahidald says:

    bi ch bas uree huleej bga shinehen aaw bno tun ch udahgui de

  9. Zavaan Baldan says:

    BI lav belen 34 tei , Harin eej oldohgui bainldaa

  10. zahidliin ezend says:

    ene boldoo yamar huurhun yum bee..

  11. Болдоо says:

    Ээ хөөрхийдөө, жаахан маамаа байна. Надад бас ингээд хүрээд ирнэ дээ. Аав нь хүлээгээд л байжаагаа шүү. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.