Ерөнхий
Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ өвчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхдэг.
Өвчин үүсгэгч нь спирохетын зэвхий трепонема гэдэг бичил биет юм. Шинжилгээний үед бактериудыг өнгөнд оруулах ёстой ердийн будагч бодисууд нь энэ бактерий биеийг будаж чаддаггүй болохоор ийм нэр авчээ.
Энэ микроб нь зөвхөн бие махбодид өсч үржих чадвартай бөгөөд биеийн гадна талд болохоор хатах, температурын уналтаас зэрэг шалтгаанаас болж хурдан үхддэг байна. Иймээс тэмбүү нь зөвхөн өвчтэй хүнтэй шууд хавьталд орсон үед л халдах боломжтой.
Өөрөөр хэлбэл замбараагүй бэлгийн амьдрал нь тэмбүү тусах эрсдэлийн хүчин зүйл болдог. Үүнээс гадна тэмбүү нь жирэмсний үед эхээс хүүхдэд халдах боломжтой бөгөөд эрсдэлийн хүчин зүйл нь халдвар авсан эх нь байдаг. Ийм замаар халдвар авахыг босоо гэж нэрлэдэг.
Түүнчлэн тэмбүү нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.
Явц
Халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аньж алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн үг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонем идэвхитэй үржиж эхэлсний шинж. Энэ үед зэвхий трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Өвчтөнд бие эвгүйцэх, толгойн өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.
Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчилэхгүй бол үе үе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргүй алга зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд хүнд өөр ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий. Өвчин эхэлсэн үеэс холдох тусам түр намдаж үе нь улам уртасна. Үүнээс болж мэддэггүй хүнд эдгэрч байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ өвчний өдөөгч нь аль хэдийн бүх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.
Хэрэв өвчтөн огт эмчлүүлэхгүй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гүн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бүрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зүрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь үрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Ингэхэдд өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэнийг үйл ажиллагааг бүрэн сэргээх бараг боломжгүй байдаг.
Эхийн хэвлийд байгаа хүүхэд тэмбүүгээр өвчлөх эрсдэлтэй. Зэвхий трепонема нь өвчтэй эхийн ихэсээр нэвтрэн урагт халддаг. Дийлэнх тохиолдолд энэ нь жирэмсний сүүлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбахад хүргэдэг. Заримдаа хүүхэд амьгүй төрөх, эсвэл амьдрах чадвартай боловч төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрж болно. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч үүний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн үзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг.
Оношлогоо
Тэмбүү туссан байж болзошгүй үед бэлгийн замын өвчний эмчид, эсвэл арьс өнгөний эмчид заавал хандах шаардлагатай. Зөвхөн мэргэжлийн эмч л өвчтэй эсэхийг оновчтой зөв оношилж, зөв эмчилгээ хийж чадна.
Тэмбүү нь янз бүрээр илэрч, адилгүй байдлаар өрнөх нь олонтаа болохоор оношлоход нь амаргүй өвчин юм. Дээр нь онц аюултай өвчин болохоор лабораторийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрээс трепонемаг илрүүлэх нь хамгийн найдвартай арга ч гэлээ биеийн гадаргуу дээр ил шархлаа байгаа тохиолдолд л боломжтой байдаг.
Бусад бүх аргууд нь цусны шинжилгээн дээр үндэслэсэн байдаг. Халдвар авсан үед тухайн өвчин үүсгэгчтэй тэмцэх уураг буюу эсрэг биетийг бие махбодь ялгаруулж эхэлдэг.
Ийм эсрэг биетүүдийг Вассерманы урвалаар олж илрүүлдэг. Гэвч халдвар аваад удаагүй байгаа тохиолдлолд хангалттай хэмжээний эсрэг биет үүсээгүй байж болох тул хатуу яр гарснаас хоёроос гурван долоо хоногийн дараа л хийсэн шинжилгээ л бүрэн баталгаатай хариу өгөх боломжтой юм.
Харин микропреципитацийн урвал дээр үндэслэгдсэн шуурхай оношлогооны систем нь илүү хурдан хариу өгдөг. Гэхдээ энэ урвал нь цайвар трепонема төдийгүй түүнтэй төст бичил биетүүдийг мэдэрдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч шуурхай хариу болон сэжигтэй шинж тэмдэгүүд илэрсэн тохиололд эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломж өгч байдгаараа энэ шинжилгээ нь давуутай юм.
Үүнээс гадна РИБТ урвал (цайвар трепонемаг хөдөлгөөнд оруулах урвал), РИФ урвал нь (иммунофлюоресценциин урвал) гэсэн бүр ч илүү мэдрэмтгий, найдвартай шинжилгээний аргууд байдаг. Гэхдээ эдгээр шинжилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг болохоор гол төлөв онцгой тохиолдлолд хийдэг.
Урьдчилан сэргийлэлт
Вакцин хийх зэргээр тэмбүү өвчнөөс идэвхтэй байдлаар урьдчилан сэргийлэх боломжгүй. Иймд аюулгүй сексийн журмыг баримтлах, тохиолдлын харьцаанаас татгалзах, зайлшгүй тохиолдолд ийм харьцааны дараах шуурхай урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ нь авах хэрэгтэй. Мөн дараахь зүйлсийг санаж явахад илүүдэхгүй байх, үүнд:
• Бэлгэвч хэрэглэх нь тэмбүү халдах эрсдэлийг бууруулдаг боловч бүрэн аюулгүй байдлыг хангадаггүй.
• Бусад олонх халдварт өвчнөөс ялгаатай нь тэмбүү нь дархлаа тогтоодоггүй болохоор дахин халдвар авах аюул хэвээр байна.
• Жирэмсэний үед эрт үедээ эмэгтэйчүүдийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эхний ба хоёр дахь хагаст Вассерманы шинжилгээ өгснөөр ирээдүйн хүүхдийг аюулаас баттай хамгаалах боломжтой.
• Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.
Эмчилгээ
100% -ийн амжилттайгаар эмчилж болдог цөөхөн өвчнүүдийн нэг нь тэмбүү юм. Хагас зуун жил болоход цайвар трепонема нь пенициллинд мэдрэмтгий чанараа алдаагүй байна. Тэмбүүг эмчилэх янз бүрийн схем байдаг боловч “ганцхан тариагаар бүрэн эмчилнэ” гэж амласан эмч ба эмнэлэгт итгэх хэрэггүй. Журам ёсоор хамгийн богино схем хүртэл 2-3 багагүй бэлдмэл хийх шаардлагатай байдаг. Тэрчлэн эмчилгээг үргэлж лабораторын хяналт дагалдах ёстой. Өвчин даамжирсан байх тусам эмчилгээ удаан үргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хавсарсан өвчнүүдийн эмчилгээ зэрэг хийгддэг.
47 Comments
Tuslaach hvntei haiwtaagv 5sar bolj bgn gtl erhtendeer ulaan hatuu ym garchihlaa ene yu bj bolhuu ??
end ingej yum bichej baihaar gyals vzvleed emchilgee ntr hiilgerei hvmvsee bi bas awaad zvgeer boltson baisiin gurwan udaa taria hiilgvvleed tegsen ahiad ilerchih yumaa bi bvr gaihaad bgaa tsusnii shinjelgee zaawal uguh heregtein bna lee shvv emchilgegee duusgachaad her baigagaa
Bi 4jikin omno nz zaluugasa awj baisan tgd sard 3taria hilgj bs dawhr em uusan teged daraa ni dahin shinjilgee oghd garj ireegui tgd salsan sayhn nz zaluutga hissen jin owdod baisin ..udlgui zgatnaad maajad tsen aimar ideeteiowchtei ym garj irseen .tgsen tembuu gesn ..urd ni hamarnaas shar ym goojod bs bituurj seks hiiher bulchirhai chotschood hetsuu bdg bsin …thde ene unheer arildgui gjuu…olon jiliin omnoh ym sedrej garj ij bgan boluu shineer awbuu bi yuch medhgui bn ene udaa garsn ymnaas mash ih tsus irj ywj chdhgui hetsuu bn…yaawl deer w
Nadad tustei shinj temdeg ilreh bolloo.hamgiin sain handaj boloh gazriig helj ugch tuslaach.please…
Sain baitgaan uu bi 25nastai nohorgui gehdee sard neg udaa neg huntei baingiin haritsaand ordog oo ter hun bas ehnergui odoogoos 3 sariin omno ter zaluutaigaa uulzaad odoo boltol uulzaagui ywj bna getel oird bie owdood yum tuuraad ehelsen emchid uzuulsen chin tembuu tussan bna gesen tembuu tiim udaan ilerdeg owchin gejuu eregtei hund bas udaan ilreh uu ter zaluu odoo boltol nadtai holbootoi bdag bainga l utasaar yriad l getel negch udaa ooriigoo owchtoi gej heleegui owdoj bna ch gej heleegui tembuu owchin eregtei hund her udaan ilerdeg yum be
оншилгоо, шинжилгээ хийхэд юу юу хэрэг болдог юм бол яаг ямар газар хандах ёстой юм бол туслаач би өмнөн эмлэг нтр баг ордог байсан лдаа. өвчин нтр авж байгагүй шинжилгээ хийж байгагүй болхоор сайн мэдэхгүй байна. хэрэв тэмбүү мөн байхын бол эм тариа нь хэр зардалтай юм болоо мэдэх хүн байвал туслаач
Ene ovchin 14-16 nasnii huuhded belgiin bus zamaar haldah bolomjtoi yu hrlj ogooch
Hun ard min ee end yah ve gej bichij bhar mergejlin emchid uzuulel dee Uuriguu ulam l dordulah geegui ym bol gereer emchilne gej yu bhav de johon uhantai bai l daa
сайн байна уу би найздаа туслах гэсэн юм аа тэмбүүг яаж төгс эмчлэх вэ 2-р шатандаа дөнгөж орж яваа юм аа
tembuug yaaj emchileh we geree emchilch boldog uu ymar taria bas ymar uuwal zugeer we hunddee ortson bolhoor odo uheh uu……….
vrevseltei geed garagsan ter ved l mini bodloor bi tembvv geechiig avaa yum boluul gej bodoj bna gehdee nohoroosoo belgiin zamar avsan uu ahiun zamaar avna gej bhuu ahiun zamar bol nz ohionoos ene hoeriin l biiii yah bee
sain baitsgaanuu ta bvhen nadad tuslaach bi odoo 2sar garantai jiremsen bi nohorteigee taniltsaad 2jil bolood jiremsen bolj bna ene hugtsaand bi nohorteigee belgiin havtald orood udaagvi bhad mini beleg erhten deer yum garad bi emchid vzvvlsen vrebsel bnaa geed 3rban udaa taria hiij ogood odoo zvgeeree gej helsen getel bii tembvv geed obchin avtsan bjee teriigee medehgvi 2jil biii ybsan bna erhten deeree yum garad nohoroosoo asuusan ldaa getel bii anh taniltsaj bhdaa oyutanii bairand amidardag ter mini gertei hoer tustail bdag blaa teged manai oroonii mini svrhii naizaldag ohin bas obchin avtsan bsaniig bi medelgvi tsug usand orj tsug obortoj untaal bdag blaa getel ter ohintoi tsug usand orood nohorteigee untaad teged tod udalgvi bii tiim boltson zza teged tsag hugtsaa ongorch bid hoer tsug amidardag bolood neg esondoo gerleed bii hvvhedtei bolood hinaltand oroh geed shinjilgee ogood l bii iim obchtei bsanaa medelee ene obchin hir udaan mini bied orshin togtonsoniig bii medehgvi bi nohoroosoo oor henteich untaagvi nadad tuslaach bii hvvhedee toruulej boloh boluu ene obchin edgeh boluuu
shan tsag irneee
ene owchin n 100 hwi edgedeg owchin bolohoor bugd sanaa zowoltgui ee emchilgeegee sain hiilgehed l hangalttai
tiim bolomjgui ee hiimel erhtenees haldahgui.
Hi ene uvching xiilem beleg eregtneeer awch bolxuu? jisheene xiimel umai,
zugeeree humuusee 100% edgerne. shinjilgeeg n haldwartiin ulaantuuz gdeg emnelegt une tolborgui awdag yum bn lee. yer n humuusee odoo hund itgehed hetsuu boljee. hund itgej bolohgui gantshan ooroo oor hend ch bitgii itge. bi ene owchiniig anhnii hawtilaaraa awsan itgej bsan hun maani iim l bsan. ter hun minii amidraliig bur moson ballasan yumdaa tglee geed bi ymar uheltei bish dee. Unench hun gj howor bdag bhaa
zugeeree humuusee 100% edgerne. shinjilgeeg n haldwartiin ulaantuuz gdeg emnelegt une tolborgui awdag yum bn lee. yer n humuusee odoo hund itgehed hetsuu boljee. hund itgej bolohgui gantshan ooroo oor hend ch bitgii itge. bi ene owchiniig anhnii hawtilaaraa awsan itgej bsan hun maani iim l bsan. ter hun minii amidraliig bur moson ballasan yumdaa tglee geed bi ymar uheltei bish dee. Unench hun gj howor bdag bhaa
zugeeree humuusee 100% edgerne. shinjilgeeg n haldwartiin ulaantuuz gdeg emnelegt une tolborgui awdag yum bn lee. yer n humuusee odoo hund itgehed hetsuu boljee. hund itgej bolohgui gantshan ooroo oor hend ch bitgii itge. bi ene owchiniig anhnii hawtilaaraa awsan itgej bsan hun maani iim l bsan. ter hun minii amidraliig bur moson ballasan yumdaa tglee geed bi ymar uheltei bish dee. Unench hun gj howor bdag bhaa
ter japand bgaa hunees yum asuuya. bi tr owchiig chin tusaad 3 udaa tariulsan sayhan shinjilgee ogson chin gaigui bolsn bn gsn ghdee tsusnaas udaan gardag gsn bi odoo ypon heleer surch bgaa herwee ypon ywbal ene owchin ilerwel yadiin bol ywj chadah boluu? ooroo yaj ywsan yum be nadad bur hetsuu bn. hariu bichij tuslaarai
ter japand bgaa hunees yum asuuya. bi tr owchiig chin tusaad 3 udaa tariulsan sayhan shinjilgee ogson chin gaigui bolsn bn gsn ghdee tsusnaas udaan gardag gsn bi odoo ypon heleer surch bgaa herwee ypon ywbal ene owchin ilerwel yadiin bol ywj chadah boluu? ooroo yaj ywsan yum be nadad bur hetsuu bn. hariu bichij tuslaarai
Hey haana Tembvvnii shinjilgeeg awdag yum bol teriig medehgvi biz hvmvvsee ?
tiimee haan 100 huwi emchilhuu
ayuliin bicheed bh yum yg goliin bichechee tsusnaas bur tsewershhuu bas haana 100 emchildeg talaar n bichecheee
Belgevch hereglesench tembuutei hunii yumiig huhuh yum bol aman deer gardag yumuu? Yo amnii belgevch gej bnuu.Yasan hetsuu yum be
tembvv arldag yum boluuda
Deerhi hund chinii ter hairtai geed baigaa huuhen chini yanhan baina daa!!!
yo bodhoor uur hvreh ym 3 jil naiz ohindoo vnch baisniih ene zawaan owchon odoo japand ireed jil bolchloo ene ohiduudas aih ym tegwel bi edgereegvi ym baina doo naiz ohinoo vzen yadaj baina hairtai hvneese shvv
дээр үеийн Монголчуудын тэмбүүтэй үеийн зураг гээд баахан хамар нь цөмөрчихсөн зураг байдаг шдэ. би тэмбүү архагшихаараа хамаргүй болдог юм бн гэж ойлгодог. энэ үнэн үү
sainuu bi japand ireed 1 jil bolj baina ene owchniig naiz ohinooso awsan ym aa yag naasha yawhuun omno emlgiin vzlegt orson chini tembvv gej onshlogdson udtsan baina gej emch helsen hugtsaa dawchuu baisan bolhoor 2 sain tarai hiilgej neg kvrs em uugad end ersen edgersen bolwuu bi end irsen 1 jil dee hvntee untaagvi yasan bol edgersen bolwuu
http://wiki.answers.com/Q/What_type_of_microbe_causes_syphilis
tembuu chin microboor uusgegdene shuu dee. tsusnii shinjilgeegeer ilruulne mazokoor ilruulehgui.
Тэмбүүгийн вирус цуснаас арилдаггүй гэдэг нь үнэн байх шүү. Эмчилгээ хийсэн тохиолдолд бусдад халдахгүй л болгодог юм шиг байгаа юм.
Вирус биш эсрэг биет буюу цагаан эс л дархлаа болоод үлддэг
100% амжилттай эмчилдэг гэдэг нь бүр худлаа. 100% гэвэл юу ч үгүй эдгэнэ гэсэн үг байлгүй дээ. Гэтэл тэмбүүгийн вирус цуснаас арилдаггүй. Халдваргүй л болгож болно уу гэхээс. Энэ мэдээлэл үнэхээр хэцүү мэдээлэл байна аа.
Бичил биет, микроб гэх мэтээр маш буруу мэдээлэл өгсөн байна. Вирус шүү дээ. АУ альхэдийн бичил биет, бактерыг устгадаг болчихсон. Зарим төрлийн вирусыг ч дарангуйлж байгаа. Иймэрхүү буруу мэдээлэл бусдад өгмөөргүй байна. Орчуулга хийсэн хүн нь анхаармаар юм даа.
emegtei hund ene ovchin adilhan l belgiin uruul deer ch yumuu beleg erhtnii oiroltsoo ovchingui sharhg garna. Gehdee ihenh emegteichuud anzaaraagui ter ye shataa ongorooson baidag. Humuuusee zambraagui sexees bolgoomjil. Hunii bie mah bodi ter hunees garch baigaa shuurel chini bugd yamar haldvartai baij bolno shuu!!!!
Hi ter shvdnii emnelegee bicheech tegj baij busd chiny tusahkvi sh de
tegeheer ene tembvv gd bga yun cin emegtei hvnd yaj ilerdeg yu be…….nadad heleed uguuch
Ерөнхий
Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Энэ євчин хаанаас ирсэн талаар хэд хэдэн таамаг байдаг ч Европууд Америкийг харин Америкууд Европыг буруутгах зэргээр нэг нэг рүүгээ түлхэдэг.
Өвчин үүсгэгч нь спирохетын зэвхий трепонема гэдэг бичил биет юм. Шинжилгээний үед бактериудыг өнгөнд оруулах ёстой ердийн будагч бодисууд нь энэ бактерий биеийг будаж чаддаггүй болохоор ийм нэр авчээ.
Энэ микроб нь зєвхєн бие махбодид өсч үржих чадвартай бөгөөд биеийн гадна талд болохоор хатах, температурын уналтаас зэрэг шалтгаанаас болж хурдан vхддэг байна. Иймээс тэмбvv нь зєвхєн євчтэй хvнтэй шууд хавьталд орсон vед л халдах боломжтой.
Өөрөөр хэлбэл замбараагvй бэлгийн амьдрал нь тэмбүү тусах эрсдэлийн хvчин зvйл болдог. Үүнээс гадна тэмбvv нь жирэмсний vед эхээс хvvхдэд халдах боломжтой бөгөөд эрсдэлийн хvчин зvйл нь халдвар авсан эх нь байдаг. Ийм замаар халдвар авахыг босоо гэж нэрлэдэг.
Тvvнчлэн тэмбvv нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.
Явц
Халдвар авснаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аньж алга болдог. Гэвч энэ нь євчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонем идэвхитэй vржиж эхэлсний шинж. Энэ үед зэвхий трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Євчтєнд бие эвгvйцэх, толгойн євдєх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.
Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хєлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдгээр илэрнэ. Хэрэв євчнийг эмчилэхгvй бол vе vе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргvй алга зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд хvнд өөр ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий. Євчин эхэлсэн vеэс холдох тусам түр намдаж үе нь улам уртасна. Үүнээс болж мэддэггvй хvнд эдгэрч байгаа мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ өвчний өдөөгч нь аль хэдийн бvх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.
Хэрэв євчтєн огт эмчлvvлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл євчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гvн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бvрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдгээс зvрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь vрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Ингэхэдд өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэнийг үйл ажиллагааг бүрэн сэргээх бараг боломжгүй байдаг.
Эхийн хэвлийд байгаа хүүхэд тэмбvvгээр өвчлөх эрсдэлтэй. Зэвхий трепонема нь євчтэй эхийн ихэсээр нэвтрэн урагт халддаг. Дийлэнх тохиолдолд энэ нь жирэмсний сvvлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбахад хvргэдэг. Заримдаа хvvхэд амьгvй тєрөх, эсвэл амьдрах чадвартай боловч тєрєлхийн тэмбvvтэй хvvхэд тєрж болно. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч vvний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн vзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг.
Оношлогоо
Тэмбvv туссан байж болзошгүй үед бэлгийн замын євчний эмчид, эсвэл арьс єнгєний эмчид заавал хандах шаардлагатай. Зєвхєн мэргэжлийн эмч л євчтэй эсэхийг оновчтой зөв оношилж, зєв эмчилгээ хийж чадна.
Тэмбvv нь янз бүрээр илэрч, адилгүй байдлаар өрнөх нь олонтаа болохоор оношлоход нь амаргүй өвчин юм. Дээр нь онц аюултай өвчин болохоор лабораторийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрээс трепонемаг илрvvлэх нь хамгийн найдвартай арга ч гэлээ биеийн гадаргуу дээр ил шархлаа байгаа тохиолдолд л боломжтой байдаг.
Бусад бүх аргууд нь цусны шинжилгээн дээр vндэслэсэн байдаг. Халдвар авсан үед тухайн өвчин үүсгэгчтэй тэмцэх уураг буюу эсрэг биетийг бие махбодь ялгаруулж эхэлдэг.
Ийм эсрэг биетvvдийг Вассерманы урвалаар олж илрvvлдэг. Гэвч халдвар аваад удаагүй байгаа тохиолдлолд хангалттай хэмжээний эсрэг биет үүсээгүй байж болох тул хатуу яр гарснаас хоёроос гурван долоо хоногийн дараа л хийсэн шинжилгээ л бүрэн баталгаатай хариу өгөх боломжтой юм.
Харин микропреципитацийн урвал дээр vндэслэгдсэн шуурхай оношлогооны систем нь илvv хурдан хариу єгдєг. Гэхдээ энэ урвал нь цайвар трепонема төдийгүй тvvнтэй тєст бичил биетvvдийг мэдэрдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч шуурхай хариу болон сэжигтэй шинж тэмдэгүүд илэрсэн тохиололд эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломж өгч байдгаараа энэ шинжилгээ нь давуутай юм.
Үүнээс гадна РИБТ урвал (цайвар трепонемаг хєдєлгєєнд оруулах урвал), РИФ урвал нь (иммунофлюоресценциин урвал) гэсэн бүр ч илүү мэдрэмтгий, найдвартай шинжилгээний аргууд байдаг. Гэхдээ эдгээр шинжилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг болохоор гол төлөв онцгой тохиолдлолд хийдэг.
Урьдчилан сэргийлэлт
Вакцин хийх зэргээр тэмбvv өвчнөөс идэвхтэй байдлаар урьдчилан сэргийлэх боломжгүй. Иймд аюулгvй сексийн журмыг баримтлах, тохиолдлын харьцаанаас татгалзах, зайлшгvй тохиолдолд ийм харьцааны дараах шуурхай урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ нь авах хэрэгтэй. Мөн дараахь зүйлсийг санаж явахад илүүдэхгүй байх, үүнд:
• Бэлгэвч хэрэглэх нь тэмбvv халдах эрсдэлийг бууруулдаг боловч бvрэн аюулгvй байдлыг хангадаггvй.
• Бусад олонх халдварт євчнөөс ялгаатай нь тэмбvv нь дархлаа тогтоодоггvй болохоор дахин халдвар авах аюул хэвээр байна.
• Жирэмсэний vед эрт vедээ эмэгтэйчvvдийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсний эхний ба хоёр дахь хагаст Вассерманы шинжилгээ өгснөөр ирээдvйн хvvхдийг аюулаас баттай хамгаалах боломжтой.
• Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.
Эмчилгээ
100% -ийн амжилттайгаар эмчилж болдог цєєхєн євчнvvдийн нэг нь тэмбүү юм. Хагас зуун жил болоход цайвар трепонема нь пенициллинд мэдрэмтгий чанараа алдаагvй байна. Тэмбvvг эмчилэх янз бvрийн схем байдаг боловч “ганцхан тариагаар бvрэн эмчилнэ” гэж амласан эмч ба эмнэлэгт итгэх хэрэггvй. Журам ёсоор хамгийн богино схем хvртэл 2-3 багагvй бэлдмэл хийх шаардлагатай байдаг. Тэрчлэн эмчилгээг vргэлж лабораторын хяналт дагалдах ёстой. Євчин даамжирсан байх тусам эмчилгээ удаан vргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хавсарсан євчнvvдийн эмчилгээ зэрэг хийгддэг.
Emegteichuud mozak uguhud l ilerne gsn vgvv, mmm
ymar aimar ym be burhan mine belgevch amind l oroh ymaa tembvv chamaig chutgur avga
Bi emch hun- Emchee ulaanbaatart hamgiin sain naidwartai emchildeg gazar yag haana yamar nertei gazar we? helj tuslaach
hi, yamar shudnii emnelegees awsnii bee? bicheechee
Bi shudnii emnelegees ene uvchiniig avsan. Ter emneleg n ug n humuusiin sain meddeg tom emneleg gesen ch odoo yamar ch yumand itgehed berh boljdee.
ter asuult tavisan ohin unshmaar yum tsusnaas tembyy arilahgyi bna gd asuusan
WoW
Bi emch hun mash sain bichsen medeelel baina. Admin ene site-d belgiin zamiin ovchnii tsuvral medeelel tavij baigaach humuust bas bas ih hereg bolnodoo. Humuus gol ni ovchnii hor urshigiig medehguigees bolj belgiin zambraagui baidald oroh yumdaa. Zov saihan medeelel oruulsand bayarlalaa. Ohid zaluus mini belgiin zambraagui baidalaas bolgoomjil!!!