Өөрийн ирээдүйн карьераа бодох уу? Гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг бодох уу?

Сайн байцгаана уу? Та бүхэнд цаг зав гарган захиаг минь уншиж байгаад баярлалаа.

Би нөхөр хүүхдийн хамт гадаадад амьдардаг оюутан. Энэ жил төгсөнө. Манай нөхөр энд гэрээт ажилчин байсан боловч одоо гэрээний хугацаа нь дуусч байгаа.  Визээ солиулаад эндээ үлдэж болох ч шинээр авах виз нь ажил хийх боломжгүй болохоор хааяа л нууцаар цагийн ажил энэ тэр олдвол л хийхээр байгаа юм. Уг нь би төгсчихвөл тогтмол ажилд орж нөхөр маань зөрөөд сургуульд орж, нөхрийгөө төгстөл эндээ амьдарч байгаад буцах төлөвлөгөөтэй байгаа юм. Гэвч нөхөр маань ганцаараа ажилладаг болохоор өмнө нь тогтмол ажилтай байхдаа цалин нь чүй ай л хүрэлцдэг байсан бол одоо бол бүр л хэцүү болно. Би ч гэсэн хичээлдээ анхаарч чадахгүй хүүхэд байхаар хичээлээ ч олигтой хийж чадахгүй гэр лүүгээ гүйдэлтэй болчоод байна.

Бид хоёрын өмнө 2 сонголт байгаа юм. Нэг бол нөхрөө эндээ үлдээж, намайг төгстөл яаж ийж байгаад гүрийж амьдрах. Эсвэл нөхөр хүүхэд 2оо монгол явуулж, би өөрөө ажилд орсны дараа буцаж авчрах.

Уул нь нөхөр хүүхдээ явуулчихвал би нэг хэсэг орхигдуулаад байсан хичээлдээ анхаарч, сургуулиа олигтойхон төгсвөл цаашид сайн ажлын байр олоход маань ч их хэрэгтэй байна. Тэгээд явуулъя гэхээр хүүхдээ санаж бэтгэрэх бол мэдээж, гол нь би нөхөртөө нэг л итгэж өгөхгүй байгаа юм. Анх үерхэж эхлэхдээ ч надтай унтах гэж үерхсэн юм биш байгаа гэж хааяа бодогддог байсан. Өөрөө ч тэгэж бодогдуулахаар зан заримдаа гаргадаг байсан. Гэрлэлтээ батлуулахдаа ч тэр хүүхэдтэй болсон учраас л батлуулсан юм биш биз дээ гэж. Гэхдээ манай хүн одоо бол үнэхээр халамжтай, сайн нөхөр, сайн эцэг, сайн сайхан чанарууд зөндөө.

Гол нь түүнийг намайг эзгүйд өөр эмэгтэйтэй танилцаж, харилцсан,  монголд очоод би монголд ирчлээ уулзая гэж хүртэл  бичсэн байхыг нь олж үзэж байсан. Тэрнээс хойш ер нь боломж гарвал яаж ч магадгүй итгэж болохооргүй юм байна гэж бодох болсон.

Энд яаах аргагүй ажил гэрийн хооронд өөр явах газар байхгүй, энд монгол эмэгтэй хүн бол бараг байхгүй . Гэтэл монголд бол энэ хүн маань хийх ажилгүй жил болно. Монголоор дүүрэн ганц бие бүсгүйчүүд байна шүү дээ. Тэнд очоод нийлдэг найз нь хүртэл нэлээн явдалтай ганц бие залуу байдаг. Би эгчдээ нөхөр бид 2 жил тусдаа амьдрана гээд ярьтал эгч болохоор “залуу хосууд хамтдаа л байсан зүгээр, танай хүн шиг ийм хөдөлгөөнтэй хүн хэцүү дээ ”  гэсэн. Тэгээд эргэлзээд шөнөжингөө бодож хонолоо. Яавал дээр вэ гэж.

Сайтууд дээр байдаг захиа сэтгэгдлүүдийг уншаад байхад эр нөхөр нь араар тавьсан нийтлэл зонхилох юм. Хэрвээ тийм зүйл болбол би тэр үед хүмүүсийн бичээд байдаг шиг эмэгтэй хүний уужим ухаан, тэвчээр гаргаж гэрлэлтээ авч үлдэж чадахуу, бардам зандаа хөтлөгдөөд яв зайл гээд л хөөх байх. Би нөхөр хүүхдээ явуулах шийдвэр гаргаснаар гэр бүлээ дээсэн дөрөөн дээр дэнчигнүүлэх гэж байгаа юм биш биз дээ. Эцсийн эцэст би өөрийн ирээдүйн карьераа бодох уу гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг бодох уу, Та нар байсан бол ямар шийд гаргах байсан бэ? Яагаад? Надад зөвлөөч

17 Comments

  1. zochin says:

    Чамд зөвлөхөд хамт л байсан дээр. Битгий монголруу явуул. Хамтдаа зовж байж босгосон амьдрал хамгийн амттай шүү дээ. Хоёр биенийгээ яаж ч зовсон хичээж байгааг нь хараад хайр чинь улам л бат бөх болно. Битгий явуул. Миний нэг таньдаг эгч анх нөхөртэйгөө суухад тийм ч хайртай байгаагүй гэсэн. Тэгээд 2 ч хүүхэдтэй болоод 10аад жил амьдарсныхаа дараа хоёулаа солонгост хоёр хүүгээ монголд орхиод жинхэнэ хүнд ажил дээр байсан гэсэн. Тэр л үед бие биеэ гал халуунаар хайрласан хайр нь эхэлсэн гэсэн. Тиймээс зовлон бүгдийг нэгтгэдэг. Чи хичээлдээ цаг зав гаргаж чадахгүй байгааг чинь ойлгож байна. Хэрэв төгсөхөд чинь бага хугацаа үлдсэн бол охиноо санасан ч гэсэн сургуулиа төгстөл монголруу ганцааранг нь явуулбал яасан юм. Тэгээд нөхрөөрөө ажил хийлгүүлж чи маш сайн суралц. Тэгэхгүй бол чи амьдралдаа нэг их сайхан боловсролтой мөнгөтэй хүүхэн гэхдээ сэтгэлийн шархтай л хүн болж хоцроно. Нөхөртэйгөө сайн ярилц. ХАМТДАА Л БАЙ. ТЭР Л ХАМГИЙН ЗӨВ ГАРЦ. БУСАД НЬ БҮГД БОЛНО ДОО

  2. oyuka says:

    nuhurteiguu l hamt bh heregtei, yamarch songolt hiij bsan, manai nuhur 3sariin umnu amidralaa deeshluuleh gej solongos yavsan getel 10 honogiin umnu amidralaa bod bi end ger bultei bolson gedeg ugiig heleed suraggui bolj bn da, ur huuhdeech bodohgui amidralaa bodohgui iim l bolson tsag, tusdaa bh l yum bol ta 2 salahn todorhoi shu

  3. BLACK PEARL says:

    Каррьер гэдгийг бас зөв ойлгох хэрэгтэй байна. Каррьер хийнэ гэдэг чинь Их дээд сургуулиа төгсөөд тогтмол нэгэн ажилд орсон ба гэр бүлтэй бол гэр бүлийн амьдрал нь тогтсон/жигдэрсэн эсвэл ганц бие хүмүүст л боломжтой зүйл. Чиний наадхыг чинь каррьер гэхгүйээ, дор хаяж чи чинь үр хүүхэдтэй хүн хүүхэд шуухадгүй байхдаа каррьердах нь яасан юм бэ?
    Өөр ямар нэгэн арга чарга олоочээ сургуулиасаа 1 жилийн чөлөө аваад нөхөртэйгөө хамтдаа ажил төрөл хийгээд яадаж амь зуух мөнгөө хуримтлуулж болохгүй юмуу, эсвэл хичээлийн хажуугаар цагийн ажил хийхгүй юу. Ер нь хойд солонгос, хятад гэх мэт коммунист улс мөн ядуу буурай оронд л сураагүй бол оюутаны гэсэн тусгай катагоритой цагийн ажлууд бүх улсад байдаг. Мэдээж чиний хичээл хоногийн 24 цагийн 12 цагт ордоггүй нь тодорхой.

    Тэгээд ч гадаадад хосоороо байна гэдэг шаал өөр чи харин ч азта байна чамд бөөн боломж байна шдээ. Өрх толгойлсон оюутан ээж нар хүүхдээ чирээд гадаадад яамар өрөвдөлтэй байдаг гээч, хүн ганцаараа зүтгэж болоод байхад чи ханьтайгаа байж ингэж болохгүйээ.

    За баахан л зүйл нуршлаа, тэгэхээр энэ чиний амьдрал чамд 3 сонголт байна. Нэгдүгээрт сургуулиа сонгоод гэр бүлээ хаях, 2рт сургуулиа хаяж гэр бүлээ сонгох, 3рт Гэр бүлээ ч тэр сургуулиа ч тэр хаяхгүйгээр болохоос нь болохгүй хүртэл тэмцэх. За тэгээд чи өөрөө л мэд зарим хүнд Каррьер мөнгөө эхний ээлжинд гэр бүл 2т байхад зарим хүнд нь эсрэгээрээ байдаг шүү дээ.

  4. zochin says:

    tanai nuhur chin chamd neeh saiin sangddagui bol naanaa surguildaa suraad uuriihuu career iig bodohgui yu daa. chinii bichsenees uzvel tanai nuhur chin bas evgui l hun bndaa. uuruu chadaltai , ediin zasgiin huvid bolomjtoi bol novshiin yumnuudaas salsnii daraa zunduu l hun oldono do ug ni

  5. gg says:

    ooriihoo karieraa l bod doo duu mini nohort itgej amidrah hereggui shuu muu sain yumnuud hudlaa baidag yum. henees ch haraat bish ooriigoo huuhdee avaad yavah chadaltai baihad nohor guigaad l irne haraarai

  6. lotus says:

    Чамд гэж зөвлөхөд нөхрөө явуулад  хэрэггүй дээ .Эр хүнд итгэхээр  эрхий хуруундаа итгэ гэж үнэн шүү. Бүх  эрчүүд ялгаа байхгүй,  чөлөөтэй  тавиад явуулах л юм бол   тэгээд л    явдал  үүсгэх нь ойлгомжтой. Бие холдхоор сэтгэл холдоно гэж үнэн шүү

  7. Шижгийн says:

    залуу.ком дээрээс өгүүллэг уншиж байтал дурсамж гэсэн хэсгийн өгүүллэгүүдээс энд нилээд хэдийг тавьсан байхыг олж мэдсэн. Эндхийн юманд ер нь итгэж хайран цаг заваа гарган уншиж, зөвлөмж өгөхөө больсон нь дээр юм байна гэж бодсон.

  8. rose says:

    Nuhruu yabuulaad hereggui.

  9. Oogii says:

    Naanaa nuhur huuhedteigee zowson ch jargasan ch hamt bai

  10. darkknight says:

    XADNII ZAWSART XAWCHUULAGDSAN HALIUNII ZULZAGA HUURHII

  11. zaya says:

    Захидалыг чинь уншаад солонгост л бдаг гэр бүл шиг санагдлаа, нөхрийгөө битгий монгол явуул, эндээ хамтдаа амьдар, тэгээд ч чи энд ганцаараа яаж амьдарх юм вэ? хүүхдээ санана, нөхрөө санана. Гэрээний хугацаа дууссан бол харлах л байх даа, харласан өчнөөн мянган хүмүүс энд ажиллаад амьдраад л яваад бна, нөхрийгөө нэг тогтсон ажилд оруулчих, айл нүүлгэдэг ч юм уу нэг тиймэрхүү ажилд, гэрээний цалингаас хавьгүй өндөр цалин авна шүү дээ…тэгээд нөхрөөрөө тэжээлгээд хүүхдээ өсгөөд элэг бүтэн амьдрах хэрэгтэй. Нөхөр чинь монгол явбал мэдээж сүүлрэх л биз, тиймэрхүү сэжиг авч бсан бол….ер нь ч тэгээд залуу хүмүүс бие биенээсээ хол байх дэмий шүү…..

  12. Nergui says:

    bi ch bas ger buleeree gadaadad baij uzsen ger bul tus tusdaa baina gedeg mash hecuu asuudal bi ehneree evropt surguulid yavuulchaad 1 jil huuteigee hamt amidarsan estoi uun shig hecuu amidral gej baihgui ingesnees teeglej uhsen min deer wm bilee.Tegeed araas ni ochih gej temuulseer baigaad ochson 2 tald baihaar suuldee neg negniigee oilgohgui hoorondoo ychir zuigee olohgui aajim aajimaar neg negneesee hundiiruud baih wm bilee.Bi ch ochson manai ehner hicheel syrgyyli geed l guine hicheel ni ih hund wm bilee hajuud ni baij l oilgoh wm bilee caasan deeree pass avch chadsangui geel uilaad irne tegeed setgeliig ni zasah gej buun wm bolno bi gedeg hun hamt nomin san orno oloh gesen nomig ni hamt hailcana gertee ireed ug slovart ch ugnu barag l hamt sursan daa uunii hajuugaar ajil hiine tegeed l bolool baisan daa minii calingaar estoi muchug tachig amidarsaar ehneree tugsguj avsan daa. Chamd gej helhed 3-laa cug baigaagaarai arga ni olddog baihgui yu bolj l taarna chamaig bi mash sain oilgoj baina chamd hecuu baigaa gesen ch tevch gurii chi nuhur huuhdee mongol ruu yavuulj bolohgui baidal ulam dordono shuu naad amidralaar chin amidaraad irsen ah ni sain medej baina ter ajlin geree meree yah ve har boroor ajilaad baij bolno yamar ch l baisan hool bairni munguu olood baihad bolno tegeed chi tugsuud av ternii daraa yah ni todorhoi bolno busgui min bitgii uimardaa 3-laa hamt bai uilj duulaad baij baital buh yam ok bolno shuu

  13. emegtei says:

    noxroo xuntei yvaldax bx geed xorino gej yu bxav de yvaxaa xurvel xezee xaana ch yvna shde zugeer l ooriin amidrald xereg boloxoo shiidee gargasan deer de noxor chin MGL-d ereed yvna l biz teglee geed salax deeree tulna gej uu oortoo itgeltei bj surax xeregtei gants neg yvax ni tiim aimaar xereg gej uu amidrald ayndaa nuuts yumnuud zondoo bdag yum terend beltgeltei bj uxaantai shiidver gargaj bx ni chuxal

  14. shal says:

    chinii solongos hel hend heregtei yum bee. zugeer amdralaaraa amdar. kareer ch geh shig… chinii giiguuleh yum gej yu bdag yum be

  15. shal says:

    chi shal teneg sda bna daa. solongosiin kimchi haluun 2t n uidaad amdralaa suiruuleh gej bgaa lalar bna. cham shig teneg huuhnuudiig yu n hatgaad ingedegiig gaihdiin

  16. jm says:

    sainuu yamar ch hetsuu yum be dee bi lav baisan bol hamtdaa ideh hoolgui ch yaj iij baigaad guriih baisan nuhtsul baidliig gadnaas ni harahad aimar hetsuu yum shig baivch yag tulaad ireheer hun gedeg chne yaj iij bgad l bolgodog shuu dee daraa ni ene buh baidlig davaad garsanii daraa ta 2t 2laa ch guriij guriij ene undurlugt hursen shuu tee ter ued ideh hoolgui huu maani ulsuud l hetsuu baij dee geed l saihan dursamj ard hotsorson bn shuu dee ene deer l jinhene hani gedeg ugiin utga garah baih ternees mongold ireed saindaa l sar tevchine biz hiih yumgui huniig chne uruu tatahad amarhan shuu dee tegeheer sain l bodoh heregtei hamtdaa bai

  17. enerel says:

    Нөхрөөс хол бна гэдэг бол зүгээр л чөлөөтэй тавиад тууж бна гэсэн үг. Нөхөр хүүхэдтэйгээ цуг бсан нь дээр дээ. Танай хүн бол монголд очоод хүүхэндэх нь ойлгомжтой.Ер нь хосуудын нэг нь гадагшаа яваад дандаа л салж сарниад дуусдаг болсон юм бишүү сүүлийн үөд. Би л лав нэг нь гадагшаа яваад ирээд нийлсэн хүмүүсийг харсангүй дандаа салцан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.