Удалгүй өглөө болж хэдийгээр харанхуй нөмөрсөн хэвээр ч бугуйнд байгаа цагны зүү салж холдох цаг дөхөж байгааг анхааруулж байлаа. Амтат жаргалдаа уусч урсан одох хугацааг анзаараагүй хоёр үлдсэн жаахан цагаа ярьж зөвлөж өнгөрөөлөө. Цаашид яах вэ? Ямар ч байсан Эрдэнэ амралтын хугацаагаа дуустал бүсгүйг эргэж тойрч байхаар боллоо. Амралтын хугацаа бараг бүтэн сар байгаа. Нэг хэсэгтээ л бие биеийнхээ царайг харах боломж. Өдөр болгон уулзахыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр өөр арга алга, зөвшөөрсөн өдрүүдийг алдахгүй л байя. Бүсгүйг жижүүрт хүргэж өгөхдөө Эрдэнэ зүрхэнд гуниг хурахаа мэдэрлээ.
Энэ өдрөөс эхлээд долоо хоногийн тэгш тоотой өдрүүдэд халуун цай хоол барьсан цэргийн хувцастай залуу тэр хавиар үзэгдэх болов. Одоо энэхэн үеэ түр орхиод жил хагасын өмнө болсон нэгэн тохиолдолд та бүхнийг түр аваачья. 90-ээд оны эхэн үед бичин жилийн зуд болно гэж хөдөөний айлууд малаа ахиу тоогоор нядалж хотруу зөөж борлуулах нь ихсэн үед хувийн машинтай зарим шуналт этгээдүүд айлын махыг хот хүргэх нэрээр ачиж аваад зугатаж оддог, ор сураггүй алга болдог үзэгдэл олширч байлаа. Тэд хуурамч дугаартай, хулгайн бичиг баримттай айхтар бэлтгэлтэй аж. Ийм нэгэн хулгайчийг саатуулан баривчлахад цэргийн ангийн зүгээс машин тэрэг хүн хүч гарган тусалжээ. 4 тонн шахам мах хулгайлан зугатсан этгээдүүдийг Эрдэнээр ахлуулсан бүлэг баривчилжээ. Баривчлагдсан этгээд Эрдэнийг хорсолтойгоор занаад гав зүүлгээд ачигджээ.
Хожим энэ этгээдтэй учрана гэж найз маань мэдсэнгүй. Бадмаарагтай уулзаж халуун гарыг нь атгаад хайраа илчилсэн Эрдэнэ хотын гудамжинд хэн нэгэн этгээд дагаад байгааг анзаарсан боловч муу юм бодсонгүй. Гэнэт нуруун тус газар нудрах мэт болж шархиран өвдөж бие сулран уналаа. Эрдэнийг ирэх ёстой өдөр Бадмаараг харуулдан хүлээсээр л байлаа. Орой болоход сэтгэл нь зовж эхэллээ.Хайртай ханхүү нь заавал ирэх байсан гэдэгт итгэж байв. Гэтэл байдаггүй. Муу юм болоогүй байгаа. Харуй бүрий болсон ч гадаа золсож хүлээсээр. Хутгалуулсанаас болж цус ихээр алдаж ухаангүй байсан Эрдэнийг яаралтай эмнэлэгт хүргэлээ. Хавирганы завсраар үхлийн аюултай гүн мэс зоон оржээ. Хутга дүрсэн этгээдийг цагдаа нар холдож амжаагүй уед нь барьж авлаа. Эрдэнийн баривчилж байсан махны хулгайч байсан гэдгийг уншигч та гадарласан байх. Ухаан ороод Бадмаараг нь сууж байхыг хараад нүдэндээ итгэсэнгүй.
Үнэхээр л хайртай бүсгүй нь нойргүй хоносоноос сүүмийсэн ядрангүй нүдтэй сууж байлаа. Ухаангүй залуугийн халааснаас Бадмаарагийн захиа гарч ирсэнээр хаягийн дагуу мэдэгдэж дуудуулсан байна. Сайхан сэтгэлтэй хорихын дарга шууд л чөлөө олгожээ. Бүсгүй хайрлаж дурласан залуугаа найм хоног асраад араггүй л хугацаат чөлөө нь дуусаад буцсан байна. Амьдраын заяа түшиг болох хүнээ олсоноо хоёул таньж мэдэцгээсэн юм даа. Дараа жилийн зун баяр наадмийн өмнөхөн Бадмаарагийг суллагдахад Эрдэнээс гадна Тамир миний бие мөн миний хань минь тосож авсан юмаа. Бид Улаанбаатарт удаа ч үгүй. Хамтын амьдралаа зохиохоор яарсан хоёр найз маань тэр үеийн төв зах болох Дэнжийн 1000-аас хэрэг болох жаал жуул зүйлсийг худалдан авч Дорнод руу буцсан юм. Өнөөдөр хоёр найз маань Улаанбаатар хотод амьдарч буй.
Эрдэнэ гавъаны амралтаа авч бэлтгэлд гарч хашааныхаа нэг талд нь зургаан нэрийн хүнсний барааны дэлгүүрийг эхнэрийнхээ хамт ажилуулж тэтгэвэрийн хэдэн төгрөг дээрээ нэмж багахан ч гэсэн орлого олно. Танил тал муутайхан тул наиман нэрийнх болгож чалаагүй л байна. Алаг нүдэн Бадмаараг өөрийгөө өвчсөн том нүдтэй сайхан хүү төрүүлж нөхрөө гялайлагсан. Дахин хүүхэд төрүүлээгүй. Шоронгийн хүнд амьдрал эрүүл мэндэд нь нөлөөлсөн юм болов уу. Дахин хүүхэд олоогүй юм. Гэхдээ л ханагар сайхан хүү нь эрийн цээнд хүрчээ. Хэрэв найз минь итгэлийн захиаг ойшоогоогүй бол, захианы эзэнд туслахыг хичээгээгүй бол юу болж дуусах байсан бол гэж би дандаа боддог юм. Бурхан хүний сайхан сэтгэлийг үнэлдэг л юм байна. Эцэст нь хоёр найздаа аз жаргалыг хүсье дээ.
17 Comments
buur uyrchihlaa. Deer uyiin humuusiin hun chanar mun saihan baij dee. Jinhen er hun ariun hair setgel. Amidralaa gej ih sonin ymaa.
ta bolon tanii nz ih sain hun baijee amidrald tani eruul enhiig husey!
zail zail hogiin yum bichij baihiin hiih yumaa OLJ YDSAN SHAAR WE
YAHAWDE
goe yuma
humuust sain saihand itgeh itgel turuulsun saihan niitlel aina, niitelgchid bayrlalaa
Сайхан нийтлэл болжээ. Ийм нэргүй захиа байдаг талаар одоо л сонсож байна. Гэхдээ тухайн цаг үеийн сонин содон зүйлийг өнөөгийн нийгэмд өртөөлөн авчирч, басхүү итгэл сайхан сэтгэлийг мэдрүүлж байгаа НИЙТЛЭГЧ ахдаа баярлалаа.
Saiahn l bolj ene amidrald sain humuus bas olon baidag shuu dee. Tanii bichlegiin unshih durtai bolj baina shuu.
medehgui nad bol galzuu hunii temdeglel shig sanagdlaa dursalj bol durtatgal mayagaar bichihgui dee es bol zugeer l saihan oguuleg bolgochihgui dee tegsen bol goe baih baij gej bodoj suuna sorry
good lick tun dajgyi shyy,amjilt
zass zuvhun sex.n talaar bichih ystoi jih shig erguu bhaa………..ene site chin sex.n tuhai ternees iluutger humuus blsn yvdl amirl ntree bichij zuvulguu zuvlumj hussn bgz dee iimrhu vm oruulhar yaadiin dajgui l bichsn bnshde
ene sex d yamar hamaa bainaa. sexiin tuhai l bichih yostoishd
badmaaragiin jinhene neriig binderya gdg yum bish uu ah am aldchih shig bollooo.goy boljeeee
uneheer shan
badmaaragiin zahidal geh gej bvuu? uun binderyaa vee
Юун Биндэръяа гараад ирвээ.Хэн бэ.
Saihan niitlel bn. zarim neg zuil ni unemshiltei bish ch gesen utga aguulga ni ih goe yuma. Tanid bayrlalaa