Энэ өдрийн мэндийг та бүхэндээ Тамир ахаас нь хүргэж байна. Өнөөдөр миний хувьд хүндхэн өдөр байлаа. Мөрдэс нэгт дайчин нөхөр минь бурханы орноо заларч түүнийгээ сүүлчийн замд нь үдэж гаргалаа. Хөх тэнгэрийн оронд хурандаа цолыг хүртсэн шударга сайхан эр хүн хэрэгтэй байсан юм боловуудаа найзийг минь арай л эрт аваад явчих шиг боллоо доо. Одооноос 20 гаран жилийн өмнө хуучин Зөвлөлт улсад Цэргийн дээд сургуулийн сонсогч бидний арваад хөвгүүд галт тэргээр улаан Москваг зорьж байлаа. Төгсөх курсийн ах нар ямар анх удаа явж байгаа биш замдаа хэрхэн цагийг зугаатай өнгөрүүлэхээ мэдэлгүй яахав.
Хамгийн түрүүнд хөзөрөө бэлдэнэ, цаашлаад унших номоо авна. Архины тухайд санаа зоволтгүй. Захын нэг өртөөний дэлгүүрээс л авчихна. Ингэж тухалсан бид галт тэргээр 4 хоног аялана даа. Чилийсэн урт замд яахаа мэдэхээ байж сандарсан нэгэн охин явааг бид мэдээгүй юм. Тэр охины цүнхэнд байсан бичиг баримт цөөхөн хэдэн рублийг гэгээн цагаан өдрөөр улаан цайм дээрэмдээд авсан байж. Хамгийн заяагүй нь дээрэмдсэн этгээдүүд нь нутаг нэгт монголчууд шүү. Тэгээд дамжин өнгөрөх буудал хүртэл хаалганы хажууд дараагийн дээрэмдэх өгөөшөө хүлээж зогсох тэр үед курсант цамцтай, хоосон аяганууд гартаа барьж үйлчлэгчээс халуун ус гуйсан өндөр залуу нөгөө охинтой таарч л дээ. Охины айсан царай уйлсан нулимастай нүдийг хараад манай залуу хэрэг биш болсоныг мэдээд охиноос юу болсоныг асуусан байна. Эцэст нь хамраа чихүүлсэн нэг эр, муужиртлаа нам цохиулсан бас нэг бүтэлгүй амьтан, эрүү нь мултарсан юмуу эсвэл хугарсанаас ёолж хэвтэх толгойлогч болох хүний үнэргүй дахиад нэг нийт гурван эрийг дараагийн өртөөн дээр сэргийлэхэд хүлээлгэн өглөө.
Биднийг гүйж очиход хамаг асуудал дуусч шалан дээр хэвтсэн гурваас манай найз охиноос дээрэмдсэн зүйлсийг буцаан авч байлаа. Ганцаараа шүү. Харин хагарсан шилэн аягануудын үнийг бид дундаасаа төллөө. Уурандаа нөгөө найзийгаа аягаа ширээн дээр тавьж байгаад зодохгүй яасийм гэж зэмэллээ. Яасан ч уужуухан ухаангүйхэн насандаа байжав дээ. Аягаа хагалалгүй хүн зодох юм гэнээ. Ингээд мөнөөх охин манай өрөөнд ихэнхи цагаа хамт өнгөрөөх боллоо. Бид ч замын бас нэг ханьтай хөгжилтэй Москва хүрч, харин танилцсан даруухан тэр охин цааш өртөөлөн одсон юм. Тэр үеэс хойш найз маань нэг л бишээ. Дөрвөлжилж нугалсан хэдэн цаас өврөөсөө салгахгүй, хичээлээ хийж байна гээд бүтэн цагаар буруу хараад суучихана. Юу бичээд байгаа нь бүү мэд. Тэгсэн мөртлөө хичээлийн дүн нь ахихгүй биднээс будаа идээд л. Энэ үеэс хойш гурван сарын дараа октябарын баяраар бид хувьсгалийн өлгий Ленинград хотруу хоёр хоногоор явахаар шийдлээ.
Харин найз маань хичээлээ хийх хэрэгтэй байна гээд үлдэхээр боллоо. Өмнө яваад үзсэн газар, тэгээд ч бидний төгсөх жил болохоор бид гайхсангүй лекцийн дэвтэрүүдээ гаргаж өгөөд найзыгаа Москвад орхиод явцгаалаа. Харин бид ниссэн болохоор аялах газраа ганц хоногт гүйцээгээд маргааш нь буцаж ирлээ. Тэгсэн найз маань хаалгаа тайлдаггүй. Нүдээд байхад сэрэхгүй унтана гэж баймааргүй. Арай гэж хаалгаа тайлсан нөгөө галт тэргэнд танилцсан охин зогсож байна. Бурхан минь ээ, миний цамцыг углаад найзийн минь шортыг өмсчихжээ. Харин найз маань яагаад эрт ирэв гээд муухай аашилдаг байна шдээ. Биднийг ирэх болоогүй гэж бодоод найз охиныхоо гадуур хувцасыг нь угаалганд өгсөн байж л дээ.
Ингэж л бид найзийнхаа буруу харж хийдэг хичээл, өвөрт нь явдаг цаасны учрыг олсон юм. Найзууд маань хоёр жилийн дараа хурим хийж бөгж солилцож бид бүгд л сайныг ерөөж, бас болоогүй ээ хөгжилтэй тэр өдрүүдээ дурсан инээлдэцгээж билээ. Зургаан сайхан хүүхэд, халамжит ханиа үлдээгээд тэр найз минь тэнгэрт заларлаа даа. Хэдийгээр бид бүгд л цаг нь болохоор хадан гэртээ очих ч түрүүлж явж байгаа найзийгаа үдэхэд зүрхний угнаас өмлөөд авчих шиг болох юм. Энэ удаа ах нь ямар нэгэн сургааль айлдах гэж бичсэнгүй, зүгээр та бүхэндээ гунигаа тайлах гэж бичлээ. Хүний амьдрал гэж хайраар угтуулж, харууслаар үдүүлдэг болохоор бүхэлдээ жаргал зовлонгийн тэнгис юмуу даа…
31 Comments
um mani bad me hum
sn bnu tamir ahaa tanig bichseniig unshdag harin setgegdel bichij bsangui yagaadch yum setgeld neg l gubug turuud horwoo delhii hatuu yumaa bidnees ywsan humuus burhanii orond ih l heregte bdag boltoi bidniig end yaj sanaj zowj tarchilj bgag meddeggui bh l da duu ni odoo 33 tai 13n jil hanilsan hania aldaad 2jil boloh gj bn gesench odooch ewlerch chadahgui tuundee gomdson heweer l bn bid 2 busdiin adil saihan amidral tusuulj gadaad orond orond hunii hiidgiig hj dara ni saihan amidrah gj ih hicheesen de getel aaw eej ch bolj amjaagui btal haniig mini awaad ywchhiin hun harhad negl hatuujiltai surhii hun gewch nadad nulimasgui udur bsangui de ta buhen namaig uuchlaarai uuriin erhgui bichmeer sanagdaad bichichle
DIvaajind ochih boltugai.Mi nz zaluu ch gsn orsod surdag kursant.Bi ch gsn orsod surdag.Hairt zaluugaaraa baharhdag shuu.Tsergiin hun jinhene er hun bolj tuluvshdim shig sanagddag.Mongol ulsiin tuluu zutgeye.
saihan keis bn. nadad taalagdaj bn. naizinhaa toloo iim saihan zuil bichsend setgegdel ondor bn
Amriig erie… Sonsogch zaluuchuud unexeer saixan nuruulag tsarailag shuu. Bi ch gsn tsagtaa murdesteil ywlaa. kkk. Odoo oor ajil xiij baigaa. Xalxiin saixan sonsogch nar dundaas Nuruulag tsewerxen 1 Turuuchiig ni songon gerleed 3 jil bolj baina daa Bi. Odoogoor namaig xuurch uiluulj uurluulj zowoogooguil baina. Turiin suld mini urshuug. Nas barsan Naiz chin sain turliig olox boltugai. Um maani bad mi xum.
and nuhurtuu ene niitleleere saihan hushuu bosgojee. hairtsagand hevteh naizdaa bosood ireech mayaglad bai gej helchmeer bolj bilee
Setgelee gargaj uneheer saihan bichih yumaa, Amidrald sain muu zuil olon l tohiolddog hoino do. Gehdee saihan zuil ni daanch olon shu dee……..
сайхан дурсамж байна. тэнгэртээ амаглан нойрсог…
ih saihan niitltl bolson bna uilaal dotroos neg uim ogshool irlee
haramsaltai bna ., um sain amgalan boltugai
um sain amgalan bolog… naiziinhaa huuhduud ni etseg ni bolj hanid ni tushig tulga bolooroi
Амьдрал бол их урт их богино хурдны зам ………хэзээ ч зогсохгүй …амьсгал авах ч завгүй..тэгээд нэг л мэдхэд нөгөө хүрэх гээд байсан цэгтээ хүрнэ….хайр нулимас харуусал баяр гуниг гээд бүгдийг нь орхиод….өөртөө худалдаж авсан хадгалж явсан минийх байсан…тэд бүгд тэр цэгдээр замхардаг…гэвч инээмсэглэл дурлал хайр сайхан сэтгэл бусдын сэтгэлд амьд үлддэг нь гайхалтай…..энэ бол эцсийн цэгдэх утга учир………………….бид түүхийг хамт хадгалдаг дурсамжын цагаан хэлхээ
eooe uilchihlaa uneheer haramsaltai bna gun emgenel ilerhiilie
bi haruusan uilj baina. amidralaa gej
Ямар сайхан нөхөрлөлийн бас хайрын түүх вэ. Болсон болоогүй хэдэн сар мэсэж бичээд юу юугүй өвөр түрийндээ ороод, удалгүй эвлэж нийлэхгүйгээ ойлгоод салж байгаа хосууд их болсон байна.
Zaluu nasnii saihan tuuhiig nohorlol bii blogdog shuu.Erchuud bid narchin nzalsanshig nzlaj chaddag erch huchtei humuus shuu.
Talgiigaach ah R.Enhkbayr mini talaar bichsen bh gej bodoj bna zuv uu tamir ahaa
Talgiigaach ah R.Enhkbayr mini talaar bichsen bh gej bodoj bna zuv uu tamir ahaa
TA IH GOY BICHJEE SAIHAN NAIZYYD BAIJEE,BURHNII OROND ZALRAH BAIHAA NAIZ TANI,
saihan mongol ers mini burhanii orond toroh boltugai
tengeriin orond zalrah bolnoo nz chin.
erchuudiin nuhurlul yagaad iim goy bdg bna aa emegteichuud butehgui ee. uiltal bichsen bna da ta, saihan uerhel bna , iim nz howor bdg bh
um maani bad mi hum
naiziinxaa tuxai saixan dursamj bichsen bna tengeriin orondoo zalrax bolnoo naiz chin
saihan anduud bjee, erchuudiin nuhurluluu gj , turuulj yavsan negendee jaahan gomdoj uurlmaar ch shig boldog shu.
goyo bichjee uilmaar sanagdlaa,um maani badmi hum,
uneheer saihan bichsen bn unshaad setgel hudluhgui bhiin argagui yumaa nudend haragdtal bichjee bayrlalaa
Найз чинь дараа төрөлдөө сайн төрлийг олох болтугай. Ум сайн амгалан болтугай
SAIHAN BICHEJ…DARAA HARIN SURGALI ZUV YUMNII TUHAI BICHEEREE,MONGOLIN URGELJLEL DUU NART CHIN HEREGTE …UNSHUUSHTAI OILGOMJTOI UGUUJTEI ENGIIN SAIN BICHEH YM
охид минь ийм эр одоо ч олон бий би ч тэдний нэг нь байсан Харин тэднийг коммунизмын Эр хүн эм хүнийг дарладаг гэдэн үзэл суртал буюу хорлол хүн биш болгосон юм Ер нь манай өвөг дээдэс их сайхан сэтгэлтэй уурлаж хэрэлдэж бие биенээ доромжилдоггүй байсан юм Үүнийг би өөрөө үзсэн юм Харин өнөөгийн нийгэмийн сэтгэл зүйг хэн яаж ийм муухай болгосон тухай Тэнгэрийн дагина Дэ хатан номонд тодорхой бичсэн байдаг юм Би даанч 250 хуудас номыг энд бичиж чадахгүй нь Залуусаа тэр номыг л унш даа тэгвэл жаргах ухаанаа олно Харин би хожимджээ
Ta ih goy bochih yumaa. Saihan dursamj baina.