Би чамайг хүндэлж байна, чи ч намайг хүндэлдэг…

Харилцан хүндлэл:
“Би чамайг хүндэлж байна, чи ч намайг хүндэлдэг”
-Ийм хүндлэлийг амжилт авчирдаг эмэгтэйчүүд бүх байдлаараа харуулдаг.
-Энэ нь түүний биеэ авч яваа байдал, үг хэл бүх зүйлд илэрнэ.
-Түүнд өөрийгөө хүндлэх зан чанар байдаг бөгөөд ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа бол энэ тухайгаа тайван хэлдэг.
-Үүнд энхрий зөөлөн өнгө аяс маш чухал. Давтан давтан хэлэхдээ инээмсэглэл тодруул.
-Эмэгтэй хүнийг хүндэлдэг (гадуур хувцсыг нь өмсүүлэх, хаалга нээж өгөх, урьдаа оруулах, хүнд цүнхийг нь гэх мэт) эр хүнийг ийм байдлаар “хүмүүжүүлж” болно.
-Хүмүүжүүлнэ гэхээр загнах зааварлах мэтээр бүү ойлгоорой.
-Эмэгтэй хүний ийм байдал эр хүний амжилтанд нөлөөлдөг байна.
-Учир нь өөртөө хүндлэлтэй хандахыг зөөлнөөр шаарддаг, юу хүсээд байгаагаа мэддэг, биеэ даасан хатагтай нь эр хүнийг “автомат”-аар нуруугаа тэнийлгэх, аз амжилт руу тэмүүлэхэд хүчтэй нөлөөлдөг аж.

Мэдрэмж сайтай эмэгтэй:
Хэрэв эмэгтэй өөрийгөө өндөр зэрэглэлийн хатагтай мэт авч явдаг бол ( үг яриа, хувцаслалт, зан харьцаа гэх мэт) хажууд байгаа эрэгтэй эрхгүй өөрчлөгдөж сайжирна. Гэхдээ өндөр зэрэглэл гэхээр бардамнах, ихэрхэх гэж ойлгож болохгүй. Үүнийг дасгалжуулах хэрэгтэй. Загварын сонин сэтгүүлтэй танилцах, биеэ аятайхан авч явдаг, цэмцгэр хувцасладаг эмэгтэйчүүдээс суралцах, тэдэнтэй харилцах зэргээр янз
бүрийн хувилбараар оролд.

Мөнгөнөөс үл хамааран ямар ч тохиолдолд гайхамшигтай харагдах, хувцаслах чадвартай эмэгтэйг стиль буюу донж сайтай эмэгтэй гэдэг.

Хувь заяа нь өндөр үнэтэй, тансаг хувцас авах боломж олгосон баян хатагтай нар байдаг. Гэхдээ зарим нь мэдрэмж, донж байдаггүйгээс захаас хувцасласан мэт тохиромжгүй харагдах нь бий. Эсрэгээр багахан юмыг ч өөртөө тохируулж чаддаг эмэгтэй хямдхан хятад цамцыг ч өндөр үнэтэй мэт харагдуулах увидастай. Мэдээж эмэгтэй хүний ийм зан чанар гэр орноо өнгөлөг, өөдтэй байлгахад ч нөлөөлдөг.

Ухаалаг хэмнэлт:
Баян хүмүүс мөнгөө дэмий юманд үрдэггүй. Ухаалаг эмэгтэй хөлс хүчээрээ олсон эр нөхрийнхөө цалин мөнгөний үнэ цэнийг мэддэг. Тиймээс хямдхан зүйлд мөнгөө үрэхгүй “Бид хямдхан эд зүйл авахаар тийм баян биш” гэх яриа, хэлц үг байдаг шүү дээ. Гэхдээ энэ нь дандаа үнэтэй юм авна гэсэн үг биш. Гол нь сайн эхнэр юмаа хэрэгцээтэй зүйлд, зөв тохируулан авч чаддаг юм. Мөнгийг зарлагдахаасаа өмнө бодож сур. Яг өнөөдөр гэр бүлд тань хир ашигтай вэ, шаардлага байгаа эсэхийг судлах нь чухал.

Сайн эхнэр сонголтоо зөв хийдэг. Үүний тулд мөнгийг хайрлах нь зүй. Үүний сацуу сайн эхнэр хаана юу илүү хямд үнэтэй, чанар ч дажгүйг мэддэг юм. Ийм эхнэрийн дэргэд эр хүн ч өсөн өндийж, амжилтанд хүрдэг юм.

/Хань/

1 Comment

  1. khaliuk says:

    bi tiim ter mini ch bas iim kkk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.