Бүсгүй та дурласан залуудаа өөрийгөө мэдрүүлмээр байна уу?

-Хэрэв та үнэхээр хэн нэгэн залууд дурласан бол яг одоо энэ тухайгаа түүнд хэл. Тэр танд шууд итгэж чадахгүй байж болох юм. Гэхдээ түүнд таалагдана.
-Хэрэв энэ залуу таны мөрөөдлийн нэг хэсэг гарцаагүй мөн бол юуг хийж болох, харин юуг хийж болохгүй вэ гэдгийг урьдаар сайн бодох хэрэгтэй.
-Хэрэв тэр хайр дурлалын тал дээр гаргах цаг зав алга гэж хэлэх юм бол түүний үгийг цааш нь сонсох хэрэггүй.
-Хэрэв тэр таныг өөрийнхөө дотоод ертөнц руу нэвтрүүлэхгүй байвал түүнд бүү гомдоорой. Шууд орхи.
-Тэр тан уруу утсаар ярихгүй хоёр долоо хоног болсон бол анхаарлаа дахин бүү хандуулаарай.
-Санаачлагыг гартаа авч түүний зүйлийг нь хамтдаа хийх талаар санал тавь.
-Чамд ямар нэгэн өрсөлдөгч эмэгтэй байгаа эсэхийг олж мэдээрэй. Магадгүй түүний цаана хэн нэгэн нууц хатагтай байж болзошгүй юм шүү.
-Түүний дэргэд байхдаа аль болох эелдэг найрсаг, хөгжилтэй, энхрий байхыг хичээгээрэй. Эрчүүдэд ийм эмэгтэй илүүтэй таалагддаг юм.
-Магадгүй дурлалт залуу чинь ажил дээрээ оройтохоор бол өөрийн гараар түүний дуртай хоолыг нь хийгээд дотор нь зурвас үлдээгээд хэн нэгэн хүнээр дамжуулж өгүүлээрэй.
-Хэрэв таны хийсэн гэнэтийн сюрприз түүний хувьд хамгийн анхных байсан бол та оноо авах нь тэр.
-Өөрийгөө түүнд өдөр бүр сануулмаар байвал түүний ажилдаа барьж явдаг цүнхэнд нь өөрийнхөө түрхдэг үнэртэй усаа бага зэрэг шингээж өгөөрэй. Мөн өглөөний мэнд, сайхан амраарай гэсэн хоёр үгийг өдөр бүр тогтмол хэрэглэж байгаарай.

/Хань/

4 Comments

  1. Дээрх дундах доодоход says:

    Бүгд адил тэнэгүүд

  2. deerhiin doodhod........... says:

    heree hereenihe hariig gaihaad yahude gj haha…………

  3. deerh d says:

    chamd durlachih zaluu mongold bgui bgaan boluu,  hehe muuhai zan hend ch hereggui.

  4. ... says:

    zasss durlachihaar zaluu mongold uneheer algaaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.