Гэрэлээг нь мэдэх гэж мэрийх үү яахуу?

Сайн байцгаана уу? Би өөрийн сэтгэлдээ байгаагаа уудалж санаа сэтгэлээ амраах гэсэн юм. Энд коммент үлдээж байгаа хүмүүс ямар ч найзаас дутахааргүй зөвлөгч юм гэж нэг бус удаа бодож байсан тийм болохоор надад зөвлөөч гэж та бүхнээс хүсэх байна. Одоо үүрийн 4.30 болж байна. Би элдэв юм бодоод нойрч хүрэхгүй өөрийгөө зовоогоод л хэвтэж байна. Би гэр бүлтэй 1 охинтой 31-тэй эмэгтэй. Нөхөртэйгөө суугаад 6 жил болж байна. Нөхөр маань анх танилцаад суухад новш гэдэг үгнээс өөр хараал хэлдэггүй сайн залуу байсан.

Хэдэн жилийн өмнө хэдэн залуутай хамтарч ажиллаж байхдаа танилцаад тэр хэдээсээ сурсымуу хэн нөлөөлсийн бүү мэд ам муруйхад л янхан банзал гээд доромжилдог болсон. За Монголд тийм хараал байдаг шдээ гэж байж магадгүй. Сүүлийн үед манай гэрт шалих шалихгүй шалтгаанаар хэрүүл тасрахаа больсон. Нэг хэрүүлийн үеэр надад огт гар хүрдэггүй нөхөр маань савж унатал маань цохиод авсан. Тэрнээс болоод салах барих дээрээ тулаад дахиж тэгэхгүй гэж амлаад эвлэрцгээсэн юм.

Тэгтэл өнөөдөр бас энэ байдал давтагдлаа. Сүүлийн үед гэрээсээ гарангуутаа утас нь ярьж эхэлдэг хаана байна гэж залгахаар ууралдаг болоод дээр нөхөр найзуудтайгаа уугаад ирсэн орой унтаж байхад утас нь дуугараад найз нь залгаж байна. Би шинэ дугаар авсан байсан болохоор утас нь тасарчихаар нь эргэж шинэ дугаараасаа залгасан чинь найз нь утасаа авангуутаа Гэрэлээ юу байна гэхээр нь өөр хүүхэнтэй ярихдаа андуурлаа л гэж бодоод дараа нь тааралдаад Гэрлээ гэж хэн бэ гээд тоглоом хийгээд өнгөрсөн юм. Тэгээд өнөөдөр санаандгүй нөхөртөө бэлэг бария гэж бодоод гэртээ эрт тарж ирээд хөшигний цаана ороод гэнэт гараад ирий гээд зогсож байсан чинь нөхөр утсаар яриад гаднаас ороод ирдэг юм байна.

Ярьж дуусахыг нь хүлээлээ. Нэг найзтайгаа ярьж байна. Гэрэлээтэй уулзсан тэгээд чамтай байсан гэж хэлсэн шүү манай нөгөөх чамаас асууж магадгүй гэнээ. Явж явж нөгөө Гэрэлээ нь манай нөхөрт хамаатай юм шиг байгаа байхгүй юу. Би тэр чигээрээ зогсож зогсож ус руу орхоор нь гаднаас орж ирсэн болоод хаалгаа дуугаргалаа бүүр уур хүрээд болдоггүй.

Ямарч байсан тэр Гэрэлээгийнх нь тухай юм мэдэе гээд юу ч мэдээгүй царайллаа. Дотроо бол шатаад л байсан. Тв үзэж сууж байгаад юм асуухаар нь мэдэхгүй ээ мэдэхгүй гээд жоохон ууртай дуугараад энэ нь хэрүүл сүүлдээ зодоон болвоо. Нөгөө Гэрэлээгийнх нь тухай юм ч хэлээгүй аман дээр гарч ирээд буцааж залгиад л байсан. Одоо энэ чигээрээ тэр Гэрэлээ хүүхнийг олох гэж мэрийх уу яах уу? Бүүр гайхаад л гомдоод л хэвтэж байна. Найзууд нь хүртэл мэддэг хуйвалддаг тэгээд миний хоолыг ирж иддэг муухай юмаа. Энд юу ч болоогүй юм шиг хурхираад унтаж байна. Зэвүүн юмаа би яахуу надад зөвлөөч?

44 Comments

  1. oogii says:

    er ni eregtei humuus hairtai gdg mortloo nuuts amragtai bdag bi eniig mash sn mdne ghdeee hun ene horwoo dr gantshan amidrana shdee gar hurdeg hun tanid tsaashdaa hani bj chadahgui ee ta zugeer l salsan dr

  2. hariult says:

    neg ih yarch salaad heregguiee.deer 2hunii helsen ug taalagdlaa.neeree avh irsen mongoor n ooriigoo goe.bas chi yavald bi daraa n gedgiig h hel.zodoon nudeenii huvid 2 gedeg 2 taltai shuu dee.chamd gar hurj bgaa n buruu ch neg setgel sudlaachiin lekts sonsoj bsiin.heruuliin ued emegtei hun eregteigee yaj iigeed hel amaaraa davaad bdag harin er hun baigalaasaa hel yaria taaruu torson uchraas emegtei huniig hel amaaraa davj chadahguidee teshee bhdaa tsohiod avdag genee.tegeed hiisniihee daraa ih gemshdeg gesen.bi bas adilhan ailiin ezegtei.bas l muudaltsaj algaduulj uzsen.gehdee zarimdaa bodohnee helsen ugnuud maan arai l dendsen bdiin.gehdee yaj ch bsan minii zov bolj duusdiin.odoo heruuliin ued ali bhoor oor yum bodoh ch yumuu duugarahgui tag bsan n deer gej bodoh bson.heruul ail gert neeh sain bish shuu dee.bas nohor maan oor huntei yavaldsan.bi medeed medeej boon heruul bson salii geed salsan ch nohor uilaad guigaad irsen.ter ued bi chi sal yav jarga.tegeed ergeed irnuu bnuu hamaagui.harin daraa n amidrald yu ch bolj bno bi bas iim zuil hiivel chi nad shig bgaarai daa.odoo yahiigaa ooroo songo shiid gesen.nohor ter avgaigaasaa holboogoo buur tasalsan minii helsniig ch zovshoorson.gehdee zarim ued yaj bsan bol gehees durgui hureed bdiin.

  3. хагийй says:

    салаа сал хэрэггүйээ дандаа л ийм бх болно

  4. hi says:

    bi bas yag cham shig l iim amidraltai bsan .odoo bol bi gerlee bolson. tiimees amidralaa awar bitgii sal ene tvr zuuriin l yum .tewch itge hvlee .uuriiguu bitgii uidaa .bitgii nuhruu bod saihan gyalalzaad ug uur ch heleh vg alga da

  5. hi says:

    muu nuuhar sain ilchil tiim zuil olj medcheed duugui suuna gedeg denduu t asuudal sh dee. dahiaad chaamluu heruul hiivel am neevel uushig nee gedeg biz dee sain heleed tavichihguiyu.chi ch yadaj dotor uujirna sh dee.ter jargaaaaal yavaad l chi shiitguulj bga aamitan shg dotroo butslaaad l yavaad bh hetsuu sh dee. bi law shuud heldeg hundee. denduu noomoi bh ni bas demii baidiin sh dee.hultsengui bna gej hund deerelhuulhiig heldeggui yum.

  6. hhhh says:

    Чамд хувийн туршлагаасаа хэлье. Би өөрөө маш их түргэн ууртай, тэвчээргүй зантай хүн учраас иймэрхүү юмыг чимээгүй ажиглаад байж чаддаггүй байсан. Тэрийг чинь би мэднэ шүү гээд л хэлээд тавьдаг байсан. Гэхдээ дандаа баримттай юм ярьдаг байсан, худлаагаасаа зохиодоггүй. Тэгээд л иймэрхүү асуудал байвал гэр бүл салж сарних болно гэдгийг байнга хэлдэг байсан. Бас хамаг цаг зав, мөнгийг нь хянаж гэр бүлдээ зарцуулдаг байсан. Өөр хүүхэн байлаа ч мөнгө цаг зарцуулдаггүй эрийн араас хэн удаан хайрлаж суух вэ дээ, тийм биз дээ. Учиргүй хардаад, дандаа үглээд байвал эр хүн дургүй байдаг юм билээ. Тиймээс тэгэхгүйг бодоорой. Харин сэжигтэй юм илрэх л юм бол дургүйцлээ маш сайн илэрхийл. Үг бүү соль, орон гэртээ битгий анхаар, хүйтэн бай. Цаг хугацаа бүхнийг эмчилдэг, хэрвээ чи зохицуулж чадвал хэдэн жилийн дараа юн Гэрлээ вэ, зүгээр л зүүд болсон байх болно. Охиноо эцэгтэй байлгахыг хүсэх чинь зөв. Хэрвээ нөхөр чинь гар хүрч байгаа бол онцгүй байна. Өөрийгөө арчилж, ажилтай чадалтай бай. Гэрийн мухар сахиж хүүхэд өсгөлөө гээд үнэлдэггүй эр хүн зөндөө бий. Хэдэн жилийн дараа юу ч хийлгүй надаар тэжээлгэсэн гэж хэлүүлэв ээ! Тэр муу Гэрлээг нь мэдэх юм бол цаг мөнгөө зориулах боломж бүү олго, хүүхдээрээ түрий барьж сайн уя. Үхсэн баас, тэр муу Гэрлээ танай нөхрийг гудамжинд эхнэр хүүхдээ дагуулаад аз жаргалтай (мэт харагдаж) явахаад дотор нь бачимдаж уйлна уу гэхээс.. харин чи тэр муу авгайтай нь битгий хэрүүл хийж зууралдаарай. Ёстой тэр мууг үл тоож тэрэнд зориулах юу ч үгүй болгоорой. Аз жаргал хүсье.

  7. Anonymous says:

    Гэрлээг чинь мэдэж байгаа шүү гээд нэг цухуйлга. Харин хэрүүл битгий хий. Хэнийг нь мэдэхгүй хүнээс илүү гарах гэж, бас тэр хүүхнийг хэн гэдгийг мэдэх гэж хичээх мэдээж хэцүү байх болно. Нэгэнтээ тархи нь эргэсэн хүнийг зүгээр нэг хэлээд эргүүлнэ гэдэг ч хэцүү. Эцсийн эцэст нөхөрт чинь чамаас илүү бүсгүй хэзээ ч олдохгүй гэдгийг мэдрүүлэхэд, бас мэдрэхэд цаг хугацаа хэтэрхий хол явчихсан байх байх даа. Тиймээс ямар ч гэсэн хэрүүл өдөөх шалтаг гаргахгүй байхыг хичээж, нөхрийгөө үл тоосон байдалтай харьцвал яадаг юм бол… Гэнэт өөрчлөгдөөд чамайг явчихвал би хэцүүднэ гэсэн шиг бөндөгнөж аашлах нь хэр үр дүнтэй байхыг ч бас хэлж мэдэхгүй юм даа. За тэгээд ер нь цаашдаа хэрхэх нь та хоёрын шийдлээс л шалтгаалах хэрэг байх даа. Шарыг үзэж шарваж, улааныг үзэж урваж байгаа нөхрийг харин зүгээр нэг тавиад явуулах гэдэг ч бас хэтэрхий шударга бус хэрэг болох байх …

  8. heleed hereggui says:

    1-t tsaad huniig ni bariad yahiin ter hund ehnergui gej helsen bj bas bno neg bol ter huuhen ehnert meddeg ch bj bno ter tiim chuhal bish salii gej bodvol barij av
    2-t ter hunii talaar yarihguigeer oor oorchilolt hiii bas naad huuhenee yarihguigeer oor yumanaas buulgaj av

  9. er hun says:

    busgui geed orj baigaa busgui nadad taalagdaj baina ih uhaalag busgui bololtoi bichsenees chini ilt baina bi chamaig dugneh uu chi neg bol aimaar zovlon uzeed turshlaga suusan es bol denduu ih nom zohiol unshij orchlontoi taniltssan esvel bur joohon ohin ene 3iin neg l baigaa chamd amjilt huseye minii muruudliin busgui mini

  10. sss says:

    dahiad heruul hiigeed, zodoh deeree tulbal, bi chamaig medsen shuu chi baga shig darlaarai ter Gerleeteigee suugaad teriigee zodoj amidar chamd dahij zoduulj doromjluulahgui shuu gej heleed orhi, tegeheer chamd bolon amidaraldaa hairtai uhaantai hun bol yum bodno. za tegeed heveeree bgaad baival hetsuu dee, ter nizd n ch gesen uuralalgui uhaantai taivanaar helchih ta nar ingej bolohgui dee negniigee iim bdald orj bhad n huivaldaad gej hel, gehdee mash taivanaar hel, uuralj helsenees taivan helvel iluu ur duntei,

  11. nowsh says:

    helsen ni deeree sain tevcheertei ger bulee avardag busguin durd bitgii togol doo nemergui boltson bna sh dee chi hicheej yaahiin ter hichheeegui bna sh dee. tegheer hudlaa ooriigoo ozoovj butej uhej bhaar helsen ni deer gehdee oriloj charlarj uurlaj bish. namuuhan duugaar chinii ingehiig teghiig sonslooo buh zuuil oilgomjtoi bna geed hel esvel zahidal bich tegeed buu dugar. teged tsaash ni harsan ni deer bhaa.

  12. Anonymous says:

    Bayarlalaa ta buhend.bi ene Gerleeg haih uu yahuu gesen gesniig bichsen emegtei baina.nadad unetei saihan zuvulguuguu ugchih baigaad mash ih bayarlalaa.Nuhur bid 2 odoo boltol surtei evlerch shalisan yum bhgui shaardlagatai uyed l gants hoyor ug solij bgaa.nuguu huuhniig ni asuugaagui ajiglaad l bgaa.umnu ni nadad gar hureh uyed ni salii gej bodoj baisan ch gesen ohinoo bodood uruvduud baisan yuma.nasan turshdaa gantsaaraa yvj chadah bolov uu? Neg huntei hezee neg tsagt suulaa gej bodhod ohinoo neg taruulah uuriiguu neg taaruulah geed hetsuu bna baih.ur huuhdiig mini etseg shig ni hairlah hun oldohgui bh geed l….gehdee ta buhnii bichsen ni mash ih uram ugluu.sain bodoj baigaad  zuv shiidver gargah Bolno.ta bugdiin ajil amidrald unduruus undur amjilt huseye.

  13. mj says:

    ugasa neg tgd yawad uztsen bol dahiad l yawaldana odoo gar hurch bga yum chini tsaashda yaj ch magadgui shude erthen bolison ni deer l gj bodoj bna ed narar yamar dutah bish 

  14. sar says:

    nuhurteigee shuud yarilts bodoj bgaa umaa hel.dahiaf dawtagdwalgerleeg med

  15. helmeer sanagdav says:

    bi ch yu helhev de dr unetei zovlogoonuud zondoo bna. Harin  hunii nohor erguuldeg huuhnuudig olon nited zarlah heregtei gdg der sanal negdej bna odroos odort bohirdoj bga ene niigmiig ydaj ingeed ch boolov tseverleh heregtei. vrsiig hagatsaj ehiig uiluulj hunii zovlongoor jargal hideg ems zail gemer bna. Harin zavhai yvdaltai zarim erentseruuded emegtei hunig hairlaj chadahgui ym bol buu oirt chi tuunig  hairlaj  chadah hen negnii zamiig taglaad bna gj helmer bna 

  16. yahoo says:

    гэрлэтэй нь суулгаад зодуул. дараа нь нөхөр чинь уйлаад би чамайг зодохгүй ээ гээд гүйгээд ирнэ, тэр үед нь үгүй гээд хөөгөөд явуул.

  17. Anonymous says:

    gerelee ch yaahav tur zuuriin ch yum uu neg ih tom asuudal bish bj bolno, harin chamd gar hurdeg geheer ene huntei baih hereggui l yum shig ee, yaaj oortoo ashigtaigaar salah uu gedegee bodson ni ch deer bj magadgui.

  18. monlady says:

    bulgaa gdg hvvhen bolimoor yumaa.adilhan emegtei hvn bj udahgvi turuh gj bga ehneriig ni bodohod yanaa.chi hvnii nuhur bulaaj avch suuchaad jargaltai shan amidrana gj bodoo yu.hezee negen tsagt ehneriig ni yaj zovj shanalj bsniig burhan chamd medrvvleed uguh blgvi de.

  19. EFGSDF says:

    СОХОР ЭМЭГТЭЙЧҮҮД.

  20. Anonymous says:

    eregtei hun chin uur emegtei huntei bolohooroo l aash zan n hezee ch zasrahaargui tiim teneg bolchihdog yum bn lee nadad bas tiim zuil tohioldoj bsn ehleed jiremsen bhad ehelsen huuhdee turuhuur n zugeer boloh bh gj itgej bsn ch tiim zuil boloogui gants huuhedtei bgaa deeree salaya gj bodood salchihsan daraa n ahij tegehgui ene ter gd guigaad guigeed bhaar nuur uguhgui bsaar bgaad odoo salchihsan gantsaaraa bh uneheer saihan bn erh chuluutei gehdee huuhdee hairaar dutaahgui bhiig hicheej bn chi ch bas huuhdee hairaar dutaahgui l bwal bolloo deerees n nuhruusuu salsan n deer bh gj bodoj bn eregtei hun neg iim zan gargasan l bol ahij ene zangaa gargana l gsn ug oroitoogui deeree salsan deer bh gehdee uuriin bodol uurtuu l zuw bdg yum shuu

  21. hulan says:

    sal sal l gehiin.salaad bas amidral bdiishde.Huuhdee chireed daraagiin ireh huniig huleehuu 

  22. demid says:

    эвтэйхэн ярилцах хэрэгтэй…хэрүүлгүй…чин сэтгэлээсээ…тэгээд цаашид яах эсэх чинь дороо шийдэгдэнэ.

  23. Anonymous says:

    ам муруйх бүрд үрийнхээ эхийг янхан банзалаар дуудах хогийн эртэй хэн насаараа тэвчиж хэзээ засрах бол гэж амьдрах вэ?би л лав баяртай л гэхийн бна.тэр тэнгэр шиг агуу тэвчээрийг тэмцэж өөрөө босгох амьдралдаа зориулсан нь хавьгүй дээр.за за энэ бол миний л бодол.хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй гэдэгдээ.чи л өөрөө энэ олон зөвлөгөөнөөс өөртөө тохирохыг сонгоно.

  24. гэрлээ says:

    чи үнэхээр нөхөртөө хайртай, салмааргүй байгаа бол танихгүй хүн хайж цаг алдахын оронд өөр арга сонгосон нь дээр, тэр хүүхнийг нь бариад яах юм бэ, санйдаа уулзаж хэрэлдэж аягүй бол үсдэлцэнэ бз, ямар ч ашиг байхгүй, харин ч огт мэдээгүй юм шиг царайлж байгаад харилцах аргаа өөрчил, хамгийн эхлээд өөртөө анхаарал тавьж шал өөр маш гоё бүсгүй бол, үс зүсээ өөрөөр янзалж гоё хувцас өмсөөд өөрийгөө торд, тарган бол тур, гоолиг бол, ямар нэг спортоор хичээллэ, найз нөхөдтэйгээ уулз, өөрийгөө завгүй байлга, бас аз жаргалтай дандаа баяр баясгалантай яв, нөхөр чинь бүр энэ юу болов гэмээр, нөхөртэйгээ эвтэйхэн харьцаад л амьдарч бай, энэ нь хичнээнх хэцүү, их тэвчээр шаардаглах ч гэлээ, амьдралаа аваръя л гэж бодож байгаа бол тэсэж тэвчихээс өөр арга байхгүй, харин ч ингэж тоглох нь сүүлдээ чамд сайхан санагдана, ингэж л чи түүнийг давна, ялна шүү, тэрнээс орилж хашгирч зодолдоод чамд ямар ашиг байнаа, нүүр царай чинь хавдаж үрчийж улам л тэнэг байдалд орох болно, тэгээд нөхөр чинь аягүй бол энэ нэг хачин юмнаас салая гэж бодох ч юм билүү, энэ арга чамд заавал амжилт авчирна, хамгийн гол нь тэвчээртэй байж зөв хэрэгжүүлэх л хэрэгтэй. аливаа юмыг эмэгтэй хүний торгон ухаанаар давна уу гэхээс муйхар аргаар шийднэ гэж байхгүй. энэ сал гэж байгаа хүмүүс ямар өрөвдөлтэй ухамсар дорой хүмүүүс вэ, иймхэн юмнаас болоод гэр бүл салаад байвал юу болноо, өдий болтол хамт олон жил амьдарсан хүмүүс дандаа сайхан байсан гэж бодно уу, үгүй ш дээ, маш их зовлон, хүнд бэрхийг ухаанаар давж байж л өдий зэрэгт хүрсэн байгаа шүү дээ, аливаа юманд уужуу ухаанаар хандаж сур, БҮХ ЮМАНД ТЭНГЭР ШИГ АГУУ ХАНДАЖ БАЙ гэж л зөвлөе дөө, чи үнэхээр ухаантай бол энэ зөвлөгөөг дагаад заавал амжилтанд хүрэх болно, яг энэ мөчөөөс эхлээд өөрийгөө гайхалтай сайхан бүсгүй болгох замдаа сэтгэл шуудран ороорой, амжилт

  25. sarnai says:

    bitgii too,za yuu,shuud garaad irehgyi barimttai bsan yumaa,tegeed ulalzuulahgyi bitgii heryyl uduu,hardaj serdeed bval tsaashaa ter buzar emryygee yavna busdaar busgyitei sanal 1bna

  26. Гэрлээ says:

    би гэрлээ байна. тэгээд чи намайг яахын. нөхөр чинь чамаас уйдсан байна, ойлгож байна уу

  27. КККК says:

    Би бичсэн зүйлийг чинь уншлаа.Танай хүн өөр хүүхэнтэй явалдаад толгой нь эргэчихсэн юм шиг байна.Мэдэхгүй гэж ууртай хэллээ гээд хэрүүл зодоон болно гэдэг чинь чамтай хэрэлдэх шалтаг хайгаад байгаа юм байна.Тиймгүй юм бол чамайг яагаад ууртай байгааг чинь эвтэйхэн асууж чамайг тайвшруулах ёстой байх
    Чи уурлаад дотроо бухимдаж байхаар сайн ярилцсан нь дээр байх…Тэгэхдээ чамд гар хүрнэ гэдэг чинь миний хувьд явуургүй л болсон юм шиг байна.Бүүр болохгүй бол салах хэрэгтэй ш дээ.Эрийн муу эмд гэдэг уурлалаа гээд гар хүрээд байвал яах юм бэ?Сайн бодох л асуудал

  28. Anonymous says:

    Зүгээр л тэжээвэр нохой шиг харьцаа.Хоолныхоо үлдэгдэлийг өгч хиртэй хувцасыг нь шалны алчууртай хамт эргүүлсэн болоод орхи.Зав чөлөөгөө өөртөө болон охиндоо зориул.Цалин чинь нэмэгдэх арга алга уу хонгор минь гэж эелдэгээр асуу.Хамт байх хугацааг аль болох бүү олго.Тэр гэрэлээтэйгээ яах нь ер хэнд хамаатай.Би бол би чи бол чи гэсэн дүрэмийг зохиож үүнээс хойш биемахбодын холбоо тогтоохгүйг өөртөө амла.Дахиад хүүхэд гаргахгүй арга хэмжээ авна биз.хэрвээ энэ байдал улам гүнзгийрэх шинжтэй бол гэрлэлтээ цуцлуулах хүүхэдийн тэтгэмж төлүүлэх хуулийн арга хэмжээ авах талаар бэлтгэлээ хангана биз.Ер нь хатуу байж өөрийгөө хүндэлж чадсан эмэгтэй хүн бусдад хайрлагдана шүү.Муу юмнуудийг өөгшүүлэж юугаа хийнэ Өөрөө эцэст нь зовохын нэмэр.

  29. tttt says:

    battai oort ni barimt bolj haruulahaar zuil olj medcheeed nohortoo bugdiig ni helsen deer bh gj bodjiin. Tehgui bol chi myanga yariagiin ni sonsood chi tegsen ingesen gd helvel erchuud yamar ch unen ug helj bsan tas guriine ugui l gd bdag yum shu.

  30. Anonymous says:

    bolno  bolohgui yum gej bhguishd

  31. sanal bna kkk says:

    Ene xun amitantai yabaldaad bgaa yanxauudiig utastai ni , ner uztai ni enen deer bichij bdg um bil uu. tegeed tumnii bulai bolood , nuur xiix gazargui bolog. kkk.

  32. black pearl says:

    bagtai busgui yg unen xeljee gexdee yu ch medeegui tsarailaad ungurnu gebel utgaggui dotor chin dabchdaad suuj chadax uu salbal ch salag xelex xeregtei, gal abaltstal xereldej uraltsaad xoldson n deer ym bish uu

  33. haha says:

    bi lav nuhruuruu harduulah arga hemjee av l gej heleh bna.margaash garaad shuud l goo saihan uschin orood uuruu uurtuu anhaaral tavij dotuur huvtsasnuudaa hurtel solij,shine surchig turh. oroidoo naizuudtaigaa uulzaj, oroitoj ir. Ohiniigoo daguulaad gaduur yav,aavtai n bol bdag shigee bolovch huiten hundiiduu haritsaad bai. Oroitoj irehed n yuruusuu bitgii uurla,haaguur yu hiij yavj bna gedgiig n asuuhaa buuuuur boli. Hooliig n hiij geriig n tseverlej huvtsasiig n ugaahaas uur zuil deer tuund yuruusuu bitgii sanaa tavi. tuuniig unsehee boli, bitgii sex hii. Gar hureh geed dahiad dairah yum bol zgr l garaad yavchih. Tgj bhad ulam tsashilj ter huuhniigee geed bval naad hunee yavuul, chamruu geed irvel yahav…. Emegtei hun ih l uhaan zarj baij amidardag yum shigee. za tgd etsest n amjilt husey

  34. бат says:

    Нөхөртөө би чамд саад хийхгүй тэр хүүхэнтэйгээ явалд Харин хэзээ нэг цагт надад хүн дурлах л байлгүй дээ тэр цагт над шиг байгаарай гэж л хэл дээ Үүнийг хэлээд өөр яахчгүй тайван байвал хувь заяа чинь чамд аз жаргал өгнө үүнд итгээрэй

  35. b says:

    shinjleh uhaani baiguullagad ajilladag tungaa gej ynhan hunii nuhur erguulehee bolioroi daraa utastai ajiltai chine bichne shuu

  36. ЗочинБагтай бүсгүй says:

    Гаалийн бэлэн Гасан гэж дандаа гэр бүлтэй хүмүүстэй явж хэрүүл хийлгэдэг нэг янхан байдаг юм . арай тэр заваан новш биш биз дээ . Миний дүү тэр тэнэг янханыг олоод яах юм . Хүн тоож суухгүй болохоор л хүний нөхрийн дэвсгэр болж яваа юм . Муу амьтан болохоор нь бурхан ингээд шийтгэсэн байхгүй юу тэр янханыг . Чи битгий тоо . Олсон авчирсан хэдэн төгрөгөөр нь охинтойгоо цуг нүдээ бүлтэртэл гоёоод л өөрийгөө гоё авч яв . Хүн гэж битгий харьц . Тэр гичийтэйгээ л хуцалдаг . Зиндаа зиндаагаараа л бай. Эрээр биш үрээр дутдаг хорвоо юм шүү

  37. хэ says:

    Чи өөрөө наад ааш аяг байгаа байдалдаа анхаарах хэрэгтэй. би эр хүн гэхдээ чамдтай уулзахгүйгээр харилцан сайн талаас нь бодол санаагаа хуваалцаж болох юм учир нь би гэр бүлийн зовлонг багагүй үзсэн хүн зүгээр л надад итгээд ний нуугүй харилцаж чадвал гэр бүлийг чинь аврахыг хамтдаа хийчээе. харин ямарч хүйсийн сонирхолгүй харилцана гэдгээ хатуу анхааруулая тэгж чадна гэвэл сэтгэгдэлээ үлдээгээрэй холбоо барих арга нь олдох байлгүй дээ

  38. SARAA says:

    zaa salah ni ch haashaa yum be? bas tgeed zugeer orhino gj bahigui shde ter ni bain bain bodogdood oorigoo zovoohin nemer shan gargaad nuhrutuu heleed uchiriig ni ol. Ooroo yanz buriin yum urguulan bodoj bhaar uneniig medsen ni deer oor ch uchir baij bno shuu de. Nuhur chn medeej chamd hairtai teriigee batlah gj hicheetel ni ailga daa. Nuhruud zugeer bn gj bhguiee ihenh ni. Gehdee bid ehner blood het ih zuilee ger bul nuhurtuu zoriuldag um teriigee bolih hergtei amidraliig mederl dee ter nuhruus iluu shan zuils mash olon bgaag haraarai

  39. Anonymous says:

    teriig medlee geed yahavdee chi ooroo l doromjluulna tegej bhaar salsan n deer ym bishuu gar hurjil bgaa bol tsaashdaa ch hurne gsen ug eregtei humuus uugaasaa nziigaa l omoordiiishde ter nz nar n bs tanai huntei adilhan l bgui yu tged l ter

  40. oo(Ps) says:

    naizuud ih nololdim shig bnlee daanch eregtei hun naizig n muulwal uneher durgui bdag gerleeg meded yahawde nohorteige yariltsahgui bol dahiad l oor neg gerlee garad irne

  41. baagii says:

    тэр гэрэлээгийн тухай мэдье гэвэл холбогдоорой

  42. busgui says:

    bas gantshan er huneer amidraliin hureeg tavij bhaa bolioo gej buh busguichuuddee helmeer bna amidral bayan gedegdee amidraliin hamgiin saihan buhniig harj uzej jargah heregtei shdee

  43. busgui says:

    gereleegiin tuhai medeh gej hicheesnees gereleegees iluu saihan emegtei gedgiig medruulj chamguigeer amidraliin utga ni aldagdana gedgiig oilguulj iluu shan iluu uhaalag busgui boloh gej uz dee…, heruul bitgii hii ogt hereldehgui uyhan saihan aashtai baisan ni deer…, emegtei hun hairalj halamjilj ineej bhdaa uzesgelentei bdag shuu dee tiim bolohoor heruul zodoon hiigeed l bval tanai hun ooroos chini ulam holdono…,

  44. Mojave says:

    Нэгэнт цаашдын харилцаа явцгүйг олоод харчихвал эргэлзэж алтан цагаа дэмий өнгөрөөх огтхонч хэрэг байхгүй. Эртхэн салсан нь дээр Хорвоод ямар тэр ба би гэсэн хоёрхон хүн амьдарч байгаа биш дээ. Хүн өөрийнхөө сэтгэлд тээртэй байгаа бүхнийг өөрөөсөө холдуулдаг байх хэрэгтэй. Шаналж зовон байж дэргэдээ нэг юм хүлээд эсвэл түүнд хүлэгдэж амьдраад яах юм. Ямар ял биш!!! Ер нь ч тэгээд хэрэггүй шаврын хаалт хажуудаа чирчихсэн газраар хөлбөрч явснаас ганцаараа тэнгэрт нисч явсан нь дээр биз дээ?

    .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.