Дахиад тааралдах болов уу…

Хүний амьдралд элдэв сонин хачин зүйлс, гайхалтай учралууд, мартахын аргагүй агшин заримдаа тохиолддог. Чухам одоо би нэгэн хэзээ ч мартаж чаддаггүй, мөн хааяа дурсах үед нүүрэнд минь үл мэдэгдэм инээмсэглэл тодруулдаг зүс таних охины тухай өгүүлэх гэж байна.

Ер нь гадуур тэнээд, шоудаад явж байхад янз бүрийн л таньдаг хүмүүстэй тааралддаг. Тэгсэн мөртлөө яг тааралдахыг хүссэн хүмүүстэйгээ бүр огт тааралддаггүй нь хяслантай. Тэгэхээр Монгол жижигхэн гэдэг нь худлаа ч юм шиг. Би нэг охинтой уулзаж чадахгүй байсаар 10 гаран жил өнгөрлөө. Би ядахдаа тэр охины нэрийг нь ч мэдэж чадаагүй хэрнээ одоо хүртэл мартаагүй л байна.

2002 оны 1 сар байсан шиг санагдаж байна. Тэгэхэд манай нэг найзын солонгос найз охин нь монголд ирчихээд байсан юм. Найзыг маань Азаа гэдэг л дээ. Хөх Хотод сурч байхдаа нэг солонгос охинтой хэсэг үерхэж байв. Тэр нь монголд амралтаараа ирчихээд байсан нь тэр.

Ёстой юм ёсоороо болж Улаанбаатар хотынхоо үзэж харуулах юмаа үзүүлээд, далимд нь тэр хоёр маань shopping хийгээд явж байлаа. Би ч яахав заавал хамт байх учиртай хүмүүсийн нэг тул, муу найздаа хань болоод л явж байв. Тэр үед ямар одоогийх шиг гоё сайхан, тансаг дэлгүүрүүд байсан биш. Хотын төвд байх хэдэн дэлгүүрийн, Выставка, Titan, Улсын Их Дэлгүүр гэх мэт цөөхөн хэд нь гайгүй бараатай байлаа. Sky их дэлгүүр дөнгөж л нээгдэж байсан үе. Хороололын дэлгүүрүүдэд хэдэн пүүзний лангуунаас өөр, хүний сохирхол татчихмаар зүйл юу ч байхгүй.

Тухайн үедээ нээгдээд удаагүй байсан, бас овоо хэдэн хүмүүс ордог “Titan” гээд дэлгүүрээс бид гурав үнэртэй ус авахгээд зогсож байтал, хоёр охин хажуугаар зөрөхөд нэг нь над руу их л сүрхий харц чулуудаад, заавал бид нарын үйлчлүүлж байгаа павильонд орж ирчихээд юм сонирхоод зогсчихвоо. Тэр охины бүх анхаарал над дээр байгаа хэрнээ, найзтайгаа хэдэн үг солих нь цаанаа л нэг хиймэл, биеэ барьсан шинжтэй, Товчхондоо тэр охинд би үнэхээр таалагдсан бололтой. Ер нь иймэрхүү зүйл хаана ч тохиолддог шүү дээ. Тэгээд нөгөө хоёр охидууд, нэг давхарт үзэсгэлэн болгоод тавьсан зурагнууд үзээд, гарах гэж яарахгүй байгаа бололтой. Харин би анхны дохиог хүлээгээд авсан болохоор нөгөө охинруугаа үе үе хулгайн нүдээр сэмхэн хараад л байлаа. Анх харахад анхаарал татаад байхааргүй хэрнээ, хараад байх тусам улам л хөөрхөн санагдахаар охин байв. Цайвар бордуу өнгийн үстэй, тэгж их давхраа, сормуус энэ тэр болоогүй жижигэвтэр нүдтэй, тэр нь өөрийнх нь төрхөнд үнэхээр гоё зохисон, цэвэрхэн арьстай ялдам юм. Чернилэн ягаан ч юмуу, хөхдүү өнгийн аляска курткатай, доогуураа жинсэн өмдтэй, энгийн хэрнээ дэгжин харагдаж байв.

Азаа, Jing Ming (солонгос охин) хоёр үнэртэй ус авах гээд худалдагчтай юм ярьж байсан болохоор, намайг нэг охинтой хальтхан жиг ургуулаад зогсож байгааг ер анзаарсан шинж алга. 🙂 Тэгээд нөгөө охидууд тэгсхийгээд гараад явахаар нь би ч нэг их юм бодсончгүй. Бид гурав ч авах юмаа авчихаад, тэндээсээ гараад “Цэцэг” төв рүү ортол дахиад нөгөө хоёр зөрөөд өнгөрдөг байгаа! Дараа нь “Цэцэг” төвөөс гараад UB Video-гийн урд тамхи татаад зогсож байтал нөгөө хоёр маань замын цаана явж байв. Би огт хараагүй дүр үзүүлж, нүднийхээ булангаар харсан чинь, намайг хэдийнээ олоод харсан бололтой заагаад ярилцаад байв. Тэрнээс хойш тэр охин надад арай өөрөөр харагдаж эхэлсэн юм даа.

Ямар нэгэн дохио ч юм шиг, алдах ёсгүй хүн ч юм шиг. Ер нь нэг өдрийн дотор ийм олон удаа тааралдана гэж байх уу? Магадгүй shopping хийж байсан маршрут нь адилхан байсан байх л даа. Гэхдээ л нэг л өөр сэтгэлд дотно. Сүүлд нь Азаа, солонгос бид гурав “Мэргэжилтэний 20” ийн зүүн талд байдаг гадаад руу утсаар яриулдаг газар утсаар ярих гээд хүлээх зуур, би тэр охиныг дахиад харж магадгүй гэж найдаад цонхоор нь хараад гиюүрч байтал яах аргагүй урдуур алхаад өнгөрсөн юм даа! Даанч тэр намайг анзаараагүй л дээ. Тэр өдөр нэг тиймэрхүү юм болоод л өнгөрсөн. Би өөрийгөө зориг муутай, ичимхий гэж боддог боллоо. Арай олигтойхон нэгэн байсан бол араас нь гүйж очоод л танилцах байсан байхдаа.

Хамгийн гайхалтай нь тэр өдрөөс хойш дөрөв, тав хоногийн дараа нөгөө охин маань Sky худадааны төвд явж байдгийн. Гэхдээ бас л тэр үед яаж ч чадаагүй л дээ. Бие биерүүгээ жуумалзаад л зөрсөн. Энэ бол тохиолдол биш, Valentine надад дахиад нэг боломж олгосон байх. Даан ч би унхиагүйтээд ашиглаж чадаагүй. Гэхдээ миний боломж үүгээр дуусаагүй юм.

Бүтэн жил хагасын дараа, зун нөгөө л Азаатайгаа УБИС-ийн урд алхаж байтал өөдөөс аймаар харсан царайтай охин эгчтэйгээ ч юмуу, ээжтэйгээ алхаад ирж байнаа. Тэрхэн зуур тархины эд эс бүхэн ажиллаад гэнэт дотор палхийтэл санаанд ороод ирэв. Тиймээ нөгөөх чинь мөн байлаа. Тэр ч гэсэн яг миний тухайн үед мэдэрсэн мэдрэмжийг мэдэрсэн гэдэгт би итгэлтэй байна. Намайг таньсан гэдгийг би нүднээс нь хараад л мэдсэн. Хоромхон хугацаанд зөрөөд өнгөрсөн болохоор хэн нь ч яаж ч чадаагүй нь харамсалтай. Шийдвэр гаргах хугацаа ч байхгүй холдоод явцгаасан даа. Гэхдээ нэг ч үг дугараагүй ч гэсэн энэ явдал миний сэтгэлийг ямар их хөдөлгөснийг илэрхийлж болохгүй байна. Баярласандаа болоод миний зүрх хүчтэй дэлсээд, гарын алга хөлөрчихсөн байж билээ. Тэр өдөржингөө жаргалтай явсан даа. “Сүүлчийн өдийг ачихад тэмээний нуруу хугарав” гэдэг шиг, тэрнээс хойш охиныг бүр их боддог болсон юм. Яг тэр үеэс хойш одоог хүртэл тэрнийг нэг ч харсангүй. Одоо бол он жилийн уртад бүдгэрээд сайхан дурсамж болоод л үлдэж дээ. Анхны хайр гэх нь ч хаашаа юм. Зүгээр л зүрхийг минь зүсээд өнгөрсөн үл таних охин. Ядахдаа нэрийг нь мэддэг байсан бол FB-ээс хайхсан.

52 Comments

  1. woman says:

    21 jiliin omno anagaahiin 2-r kursiin oyutan blaa ter jil 1-r kursed hoorhon tom biyetei shar bandi orj irsen bla.Bid 2 biye biyeniigee anh olj harsnaas hoish 4 jil shaham nudeere shirteltssen dee.Suuldee 6-r kursed orood surguuli deer bish emneleguud deer hicheel orood barag l taarahaa bolison.Er hun am neehgui bhd bi yaaltai ch bilee.Nmg angiinhaa bandi nartai yum yariad ineeldeed esvel togloomoor notsoldood yavj bhd nudeere zodood barag l dairchih shahaad uurlaad ongordog bailaa.Suuld surag sonsohne jijighen shar huuhentei suugaad USA yavsan suragtai bilee.Uunig dandaa bodood bdggui ch gesen haaya bodohoor zurh honduurledeg shuu

  2. Anonymous says:

    зөв, цэгцтэй бичдэг юм байнаа, үнэхээр л гүн сэтгэгдэлтэй үлдэж дээ, ийм гоё бичиж байхыг бодоход. намайг 2 дугаар курст байхад /2002 он/ манай автобусны буудлаас нэг банди 26-д суугаад МУИС-2-ын өмнө буудаг байлаа. би МУИС-2-ын 4 давхарт, тэр 2 давхарт сурдаг байсан. орой автобус ирэхгүй ээ, арай гэж ирнэ дүүрэн оюутнууд суугаад л чихэлдээд таван шарын эцэс дээр очихоор тэр бид хоёр бас л автобусанд таардаг байж билээ. сургууль дээр 2 давхарт номын санд бас таарна, бие биерүүгээ дандаа хараад,тэгсэн мөртлөө харцаараа мэндлэхгүй, бие биенээсээ ичээд, харц харцнаасаа зугтааж байгаа юм шиг хурдан хурдан харцаа солиод өнгөрдөг байж билээ. би өглөө автобусны буудал дээр ирээд тэрийг хайна, орой сургуулиас явахдаа бас л хайна. юу ч ярьж чадахгүй, дуугарч чадахгүй байж яах гэж хайдаг байсан юм бүү мэд. тэгээд би удахгүй гадагшаа сургуульд явсан. тэгээд бүр хожим 2008 онд байна уу даа, УБИС-ын урд явж байтал урдаас алхаад ирж байнаа, том залуу болсон байсан ч би харцаар нь шууд л таньж билээ. тэр ч бас намайг таньсан тэгээд л зөрөөд өнгөрсөн. ахиж таараагүй дээ. тэр үед тэр 1 дүгээр курс, би 2 дугаар курс байж билээ. хайр гэхэд ч хаашаа юм, гэхдээ яагаад ч юм таарах болгондоо догдолдог байж билээ. нүдээрээ, харцаараа л бие биенээ таньж байгааг, бие биерүүгээ тэмүүлж байгааг мэдэрдэг л юм байна лээ дээ. сайхан дурсамж сэргээд сэтгэл хөнгөрөөд сайхан ч болчих шиг.

  3. ariuka says:

    ter ohin chin mes zasal hiilgetsen baiwal chi tanihgui shdee joohon onigorduu gsn bizdee dawhraa hiilgetsen baigaad chanaig taniad yawaad bguul yaanaa genet aimar sanagdchilaa

  4. khulchgar says:

    ikh surguuliin 1 r kursiin oyutan baikhdaa angiinkhaa neg okhind durlaj bilee…ter uedee tuund durlasanaa zorig gargaad khelj zurkheleegui yum oo…Ug ni bi zoriglood khodolson bol… ter maani nadad ch bas taltai bailaa. Ter 1 kurs togsood khot ruu shiljin suraltsana gesen zorilgotoi baisan yum… odor khonog yavakh tusam bi tuund tatagdsaar l kharin ter mini kholdsoor l baigaa yum shig sanagddag bailaa… tegeed 2 kursees ter shiljeed yavsan. bi khoinoos ni khagas semestrees shiljin ochino gesen tolovlogootei baisan bolovchj bi yavaagui ee… tegeed khaa negtee surag ni sonsogddog baisan. khot ruu shiljeed udalgui china d suraltsakhaar yavsan gesen…. bi dotroo khymraad l …zurkhendee khongon gunigtai yavsaar… khervee khezee negen tsagt taaraldval gej bodood l dotroo tosoolood l zarimdaa zuidleed l …..ter mochoos khoish 13 jil ongorson bolovch odoo kher ni minii dotor ter orshsoor l….

    ongorson sard baiguullagaas zokhioson neg surgaltand suukhaar bolloo. getel neg busgui jaakhan khotsorskhiigeed orj iren minii ur taliin egneend suusan ni ter mini maani bailaa…. tegeed bi butsaad 1999 ondoo ochij sharkhaa nokhoy gesen bolovch bas l zorig khureegui…yag tsagaa tulakhaar shal khudlaa yum baina lee balmagdaad… yostoi ooriigoo oilgoogui ee…aimkhai khun durlaj chaddagui ee gej …

  5. bi says:

    bi ekhnerteigee talbain urd taliin saadaar alkhaj yavlaa. getel eejteigee yavj baigaa bololtoi neg okhin namaig tsoo shirteed l ongorloo… bi ch anzaaraad l ongorson bolovch minii moron deerees kharts ni salaakhui tussaar l baigaag mederch bailaa…tegeed tov shuudan ongorood yavj baital minii utsan sms irdeg baigaa…ter ued ekhneriin tsunkhend utasaa khiichikhsen baisan tul ekhner ter sms iig kharaad boon yum boldog baigaa…sms ni “chamtai khamt baikhad khetsuu baisan bolovch khairlakhad tiimch khetsuu baigaagui…” enkhner shuud l ter dugaar luu zalgasan bolovch sms nii ezen utasaa avaagui… tegeed ekhner butsaad talbain tiishee yavsan, yanz ni zorood ongorson ter okhiniig anzaarsan l yum baina lee…medeej oloogui bolovch bi yag 7 khonogiin daraa ter okhintoi TIS iin tend dakhiad taaraldsan. tegeed yaria odood en ter bolood ikh l amarkhan taniltssan yum. suuldee uulzdag bolood bidnii kharitsaa nileed gunzgiirsen. suuldee yanzan buriin materiallag zuil nekhdeg bolood ekhelsenees bid 2 tegsgeed salsan…tuuness 2 jiliin daraa manai ekhneriin akh ni ekhner avch baigaa geed bi khadam aav & ovooteigee tsug sukhbaatar aimag yavakhaar bolloo. jochoochoor ni yavsan khereg ldee. getel onookh maani baij baidag baigaa tend. gekhdee azaar ch gekhuu dee manai khadam akh egchtei ni suusan yum baina lee. bi tend kharchikhaad yadag davchuu ertonts ve gej l bodson…

  6. Muugii says:

    Saixan dursamj bn.anxnii durlaliig min sanagdulaad saixan yma.

  7. doogii says:

    ene namar naiz bvsgvindee dars baahan uuchaad . gerlvvgee yawah bolloo. zaisangaas taxi barih gesnee alhamaar sanagdaad. zam dagaad alhaj garlaa. shuniin 12 ungurch bsan bha, salhind garaad ulamch sogtoj baiw. guiwj daiwaad ch bh shig, hajuugaar taxinuud yawahuu ene ter geed asuuj bnaa, zarim ni hvrgeed uguhvv gej orilood ch bh shig uhaan orj garaad l yawaad baiw. svvldee ch aih shig. neg medsen bairniihaa oiroltsoo irsen blaa. hul ch nileen yadaraad jaahan amray geed suuchihaw. nvdee anisan tolgoi ergeed l baiw. tegsen neg zaluu ‘ bvsgvi uuruu zvgeervv’ gedeg yum bna. harwal onigorduu hirnee nvdend dulaahan zaluu blaa. zvgeere gelee. za za geed yawaad ugluu. tolgoi ergeed bga bolohor suusaar l baiw. dahiad nuguu butsaj ireed hvvshee gantsaaraa yamar aidaggvi yum be gelee. namaig haashaa yawj bgaag asuuhad bid neg hothond amidardag baiw, tegeed hamt yawlaa. tegsen ter zaluugaas gal shig haluun elch tuunuj bsan shvv. vneheer dulaahan medremj tursun. oir zuur yum yarij yawsaar hvreed irchlee. tegeed salah boltol ter uuh yumaar dailay jaahan yum yariyldaa geed tvvnii mashind orood zunduu yum yarilaa. ter ch nadad ih taalagdaj bla. neg medsen bi tvvntei vnseltsej bsan. tegeed uuriigii doogii chi chin yaj bna aa geed genet bolitol ter zaluu uuchlaarai chamd ewgvi bga bol boliyo bi dahij ingehgvie harin chi nadad utasaa ugchih gelee. chi nadad taalagdaj bna, gelee . nadad tvvntei hamt bhad vneheer saihan bsan ch bi shuud l buugaad yawaad ugluu. margaash ugluu ni sereed bodloo. yaanaa tanihgvi zaluutai balairaad gej uuriiguu baahan zemlelee. udalgvi ter zaluug sanaad ehellee, uulzmaar sanagdsan ch tvvnii utasiig ch medehgvi, mashinii dugaariig harj bsan bolowch sanadaggviee. nernees tsaashgvi.. turhiig ni ch sain sanahgvi nvdiig l sanaj blaa, taarmaar sanagdaad delgvvr ene ter orohdoo amindaa harnaa. daan ch taarahgvi yumdaa..kkkeee.

  8. Bagi says:

    azgui ymdaa nz mine

  9. Anonymous says:

    96238892 nadad haramsah zuil baihgui bi yu ch aldahgui ailiin ger bul uimuuleh durtai bi iim l emegtei ene bol unen shuu gadaad ybj bie uneleltei bish mongoldoo l unegui seksdej amidrahaar shiidsen bi eej aab udam sudariinhaa ner toriig ogt toohgui hairlahgui nadad hun hairlah setgel ogt baihgui bio ooroo l jargaj zugaastaj baibal jargaltai ta buhen nadruu zaabal zalgaarai

  10. Anonymous says:

    FB  tailbarlaad  ogooch  bi  bagiin  nzaa  oloh  gesen  yum

  11. эмэгтэй says:

    Хар сувдын үгэнд орвол зүгээр юм бишүү

  12. Anonymous says:

    nadad bas íím yum tohioldoj bsan tegeed odoo bodhod taniltsahgví yaw daa geed l boddog yum zaluu nasaa gej

  13. Xxc says:

    Hehe. Iimerhvv yavdal ch amidrald haaya tohiolddog shvv.

  14. darisenge says:

    2011 onii 2-3 sariin ued bhaa hermesiin naahan tald bdag hivs tseverlgeenii gazar hivsee tseverluuleed bj bhad tend ajildag huuhen nadad uneheer ih taalagdsan. dahij 3 udaa ochsonch taaraldaagui. hervee busgui min chi unshij bga bol darisenge@yahoo.com shu.

  15. zochin says:

    aimaar sanagdchlaa suns bsiim boluu nogo talaasni harval yag aimgiin zohiol shig.gehde goeiin te

  16. Anonymous says:

    dursamj sergeesen goy yum unshlaa shn bna

  17. m says:

    puu hairan yum

  18. Anonymous says:

    Huurhun dursamj, nadad ch gesen baidag

  19. эрдэнээ says:

    Үнэхээр би тэрнийг олох юм бол заавал энд үргэлжлэл бичнээ.. 🙂

  20. Yahoo says:

    Zaluusaa, ene tohioldold yu gj helj taniltsval zov be? yagaav nogoo tsag hed bolj bn gedeg shig. lol.
    Huuhnuudee, yu gj helj taniltsval ta nar t taalagdah ve?
    iim um zondoo tohiolddog ch yahaa medku maaanagtsaar aldah umdaa.

    turshilgaasaa huvaaltsaarai.

  21. kk says:

    neg ohiniig dagasaar bgaad taniltsaj chadaagui ymdaa nowsh gej huurhun ohin bsan ymdag gent sanchlaa goy oo goy

  22. er hvn says:

    chi tenegee za teneg

  23. zochin says:

    estoi goe dursamj unshchlaa

  24. Uka says:

    Tep ohino mapt do chi opo guisan bol goy bahgui vu chi balai shahu vm bna keke

  25. yanaghan says:

    goe ymooooo ter huuhen tegj ih hunii hair tataj martagdhaargui bodogdj yvaaga medhguin harmsaltai ymaa arai bi bish biz namaig bodood haigaad bga ym bish biz kkkkk

  26. BLACK PEARL says:

    Өө чи тэгээд очоод танилцчихгүй дээ! Гэхдээ энэ хүмүүс яагаад одоо тааралдвал тэр охиныг гэр бүлтэй болчихсон байх гээд байгаа юм бол? Гэр бүлгүй SINGLE LADY ч байгаа юм билүү хэн мэдлээ яасан муу амтай юм бэ?

    Ер нь чи энэ нийтлэлээ ФмРадиод өгчхөөчээ, хамгийн олон сонсогчтой бараг хүн бүр сонсдог нэвтрүүлэг хийдэг радио байдаг бол өгчвөл яадгийн? Хэрэв тэр охин юмуу найз нь сонсвол тэр учралыг шууд санахаар нэмэлт бичээд өгвөл дээр байх. Жишээ нь: Хаана яг ямар дэлгүүрт тааралдсан тэр охин бол нь найз нь яамар хувцастай байсан мөн чи өөрийн гадаад төрхөө бас бичих хэрэгтэй шүү, тэгээд юмыг яаж мэдлээ, тэр охин сонсдоггүй юмаа гэхэд найз охин нь ч сонсоод өөрт нь хэлэх юм билүү?
    Заримдаа зүүдэнд оромгүй тохиолдол байдаг ш дээ ^_^

    Нээрээ нэг зүйл бас нэмж хэлэхэд манайхны зарим нь МОНГОЛ ЖИЖИГХЭН болохоор гэж ирээд л ярих юм. Уул нь манай Монгол чинь том ш дээ, яахав хүн ам л цөөтэй мөн нийт хүн амын 50иас илүү хув нь Улаанбаатарт амьдардаг болохоор л бид нэг хүнтэй олон дахин тааралдах нь байдаг шүү дээ. Монгол маань жижиг бишээ харин Улаанбаатар хот бол дэндүү жижиг гэдэгтэй санаа бол нийлж байна шүү.

    За чамд амжилт хүсье, та 2 удахгүй учрах болтугай!

    P.S: Хэрэвээ тэр бүсгүйтэй тааралдах бол ахиж нийтлэл бичихээ мартуузай! 🙂

  27. Nomin says:

    You are beautiful duun deer gardag shig yum 

  28. he he says:

    hi. bi 19 nastai ouytan bailaa. yolkoor TIS-iin ydeshleg deer neg ohintoi taniltsaad hariad nydend haragdaad untaj chadahgyi setgel gegelzeed noirgyi honoj bilee. daraa ni zondoo haigaad oloogyi yum. nadad ner surguulia buruu helj ogson yum shig baigaa yumaa. olon jil ongorch dee. gehdee bi anhii hartsaar durlah gej teriig l baih gej boddiin . ter daruuhan ohiniig uhaangyi hairlah baisan baihaa gej odooch bodogddog l yum . he he . gehdee odoo bi sain hanitai saihan yr hyyhedtei saihan l amidarch bna daa. dursamj bolj dee. tsarai dyr ni sain sanagdahgyi yum. gehdee l ter yedee setgel ih l hodloj bilee. he he

  29. new says:

    Гоё юмаа. Сайхан гэгээлэг дурсамж байна. Атаархав.

  30. baagii says:

    Neriig medej bgaach olj chadahgui bnoo

  31. nbnbb says:

    unshsan chini neeh goy sanagdchihlaa. ter ohin chini eniig olj unshval chamaig tanih bhdaa…

  32. rose rose says:

    bodohod shan l dursamj hediich haramsmaar ymaa yaltai ch bilee uchirah tawilangui bsiin bailgui dee eswel tsag ne boloogui ………

  33. zochin says:

    yag l iim tohioldol nadtai tohioldson, gehdee bi zaluugaa bish zaluu ni nadiig shohoorhood bgaa ni medegdsen, tegeed 14 orchim honogiin daraa dahin dairaldhad nadiig baraadaj ard yavsaar zorig gargan irj nadtai taniltssan, odoo bid ger bul bolood hoorhon huuhedtei saihan amidarch bna daa, chi tuhain uyed zorig gargasan bol oln jiliin daraa ingej taniltsahgui yav gej haramsaj bodohgui nad shig ger bul boltson  bh ch bsiin biluu

  34. lily says:

    ohid bid ch iim l t1 bardam humus de

  35. '''''''''' says:

    ”””””””””””

  36. Naiz ni says:

    Oo zailuulaa, Manai exner bas Cham shig yum yaraad baisan. Daanch manaix odoo 3 oxintoi, amid arch bna da. Naiz aa chi xojimdjeee

  37. 080910 says:

    saihan dursamj bna jargalsaihani niden ohin gd duug sonsooroi goe dursamjid chn amttai hachir bolno

  38. bb says:

    DEGII yostoi goyo hellee. hehehehehehe lol lol

  39. Toto says:

    Tep balai vm a maptad amidapla bod 🙂

  40. Anonymous says:

    Надад ч гэсэн нэг тийм хүн байдаг.

  41. Anonymous says:

    Надад ч гэсэн нэг тийм хүн байдаг.

  42. xxxxxxxxx says:

    nergui chi oorooo zail. 

  43. Acel says:

    Yostoi goe yag l minii durlal shig yumaa Ta bid 2 neg talaaraa adilhan yum 2 laa zoriggui . TSORIIN1 DURLASAN HUN DEEREE TANILTSII GED OCHIH ZORIGGUI!!!! Erchuud chin setgeleesee durlaval aimr ichimhii bas zoriggui bolchdog yum shig bgaan 😛

  44. nergvi says:

    za chi zailaa hudlaa hutsaad baikhiin

  45. black pearl says:

    ter chin bi bna daa sonin ym

  46. UNICEF says:

    uneheer saihn dursamj bnaa………odo taarlaach ter busgui ger bult boltsn bhoo teriin medj bur hetsuudeed yahude…..ghde chi unen sanaachlaga ichimhii amisgaa bndaa!!!!!!!! olon taarlaach hanisah zayagui 2  bsiim bgzde…

  47. decpk says:

    minii huvid ongorson valentineer delguurt yavj bsn ohidiin 1 ni nadad taalagdsan boloor delguurees garch yavhad ni araas ni ochood valentine bolohoor zgr l hen 1nd yum ogmoor sanagdaad gej heleed savtai chokolad ogch bile. daanch bi sandraad nz naraas ni ch icheed /ineeldeed bsn/ taniltsaj ch chadalgui ergej haraad yavsan da

  48. degii says:

    Tamir ahs asuu.ter hunl saihn helj ugj chadna

  49. EFGSDF says:

    ИНГЭЖ ОЛОН ТААРАЛДЧААД МУУЛ БАЙНАДАА.

  50. bond says:

    Сайхан юм………

  51. Anonymous says:

    Ene zunii amraltaaraa Mgld baihdaa Naiman sariin 11 byamba garigt !6 tsagiin ued Ih Delguuriin 5 davhart Nomiin hudaldaanii tasagt taaraldsan emegteitei holbogdoh huseltei bna.
     bi bas ter ued ursiig ni avch uldeh tsaind uriaguidee mash haramsaj bna.hayg  jd(tseg)jorj@yahoo(tse)com

  52. энэрэл says:

    Одоо тааралдсан ч тэр охин чинь гэр бүлтэй болоо биз дээ. Сонин л учрал бна.Чи өөрөө эхэлж зоригтой алхам хийх байж дээ тэр үед.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.