Майячуудын зөгнөл юу өгүүлнэ вэ?

2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд юу болох вэ хэмээн дэлхий нийтээрээ шуугицгааж байна.

Энэ дуулианы гол эзэн нь майячууд юм. Учир нь 2006 оны тавдугаар сард “2012 он-Кетцалькоатель буцаж ирнэ” ном хэвлэгдэж, алдарт жүжигчин Мел Гибсон эртний майячуудын соёл иргэншилтэй холбоотой “Апокалипсис” кино бүтээсэн нь дэлхий нийтийн анхаарлыг майячуудын зөгнөлд хандуулж чадсан юм. Майячуудын сүмийн хананд үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд 13 бактуны тоолол МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун гэдэг нь 5125 жилтэй дүйцнэ.

Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай явагддаг үзэгдлийн тавны нэг юм. Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэж үзвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 хэмээн бичигдэнэ. Ийн цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас майячууд энэ өдрийг онцгойлон тэмдэглэжээ. Майячуудын тооцоогоор бол 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Дөрөвдүгээр нарны эрин” өндөрлөж, “Тавдугаар нарны эрин” буюу “Цагаан ирвэс”-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг. Тэд бүх соёл иргэншлийн эцэг хэмээн майячууд тодорхойлжээ.

Харин эрт дээр үед цагаан ирвэс зулзагагүй байсан ч янз бүрий өнгөтэй зулзагууд дэлхийн төгсгөлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдарна гэж индианы домогт өгүүлдэг. Энэ домгоор бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээсэн ч усанд норж, бодож сэтгэж чаддаггүй байсан учир хулсаар бүтээжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлж газар дэлхийг цэвэрлэдэг. Ойд амьдардаг сармагчингууд энэхүү хоёрдугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл гэнэ. Гурав дахь удаагаа хүмүүсийг эрдэншишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэсэн байна. Тэрхүү эрдэнэшишээр бүтээгдсэн хүмүүс нь өнөөдрийн хүн төрөлхтөн гэж майячуудын зөгнөлд бичжээ. Тэдний тооцоолсон цаг хугацааны хувьд ус, ирвэс, салхины эрин өнгөрч газрын эрин өндөрлөх гэж буй. Эрин солигдох мөч бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж майячууд тэмдэглэн үлдээсэн байна.

ШИНЭ ЭРИНИЙ ЭХЛЭЛ БА ШИНЭ АМЬДРАЛ

Майячууд 2012 оны арванхоёрдугаар сарын 21- нд нэг эрин төгсөнө гэснээс бус ертөнцийн төгсгөл ирнэ гэж зөгнөөгүй. Одон орны өргөн дэлгэр мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эриний эхлэлийг “Сүүн зам” буюу тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ. “Сүүн зам” галактикийн диаметрт 400 гаруй тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгдэх болжээ. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төвд нь том хэмжээтэй хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээж алмайран гайхсан юм.

Учир нь тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун адилхан байсан гэнэ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Эртний майячууд тэнгэрийн заадсыг бүх амьдралыг түгээгч сансрын аугаа ээж гэдэг утгаар ойлгодог. Төв хэсгийн гүдгэрийг “Сансрын умдаг” гэж үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз бүрээр нэрлэдэг ч хамгийн түгээмэл нь “Төрөхөөр дүлэх хөдөлгөөн” юм. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд нарны зам тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл, тухайн оны хамгийн богино өдөр нар “Сансрын аугаа ээж”-ийн умайнаас шинээр “мэндэлнэ” гэсэн үг. Энэ үзэгдэл 20 мянган жилд нэг удаа давтагддаг гэнэ.

Ер нь нарны систем галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Энэ нь, шинэ эрин хараахан эхлээгүй, хуучин нь дуусаагүй завсрын үедээ явааг илтгэнэ. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшиг эрс ихэсдэг зүй тогтолтой юм байна. Үүнийг тайлбарлахад амархан. 1980-аад оны сүүл үеэс эхлэн дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүх гаж үзэгдэл 2020 он гэхэд төгсгөл болж цэнхэр гаригт сая нэг амар амгалан ноёлно гэж майячууд зөгнөжээ. VIII Богд Жавзундамба хутагтын өгүүлсэн 24 цөвүүн цагийн төгсгөл нь майячуудын он тоололтой яв цав давхцаж байгаа нь олон монгол эрдэмтний гайхшралыг төрүүлж буй.

Эх сурвалж: unen.mn

29 Comments

  1. una says:

    mdh yum vnendee alga hvn bvr l oor oor yum yritshaahiimdaa

  2. sumya says:

    yu bloh boloo unench ym shig hudlaach ym shig

  3. Anonymous says:

    2012.12.21 nd har manddagaaraa mandaj mongol tvmnii min amidral saihan vrgeljilnee mongold bol uych blohgvi kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk bi gazar zyin bagch b,aa

  4. sonin yum says:

    12.21 hurdan bolj ene balai yumand etgeed bga humuusiin nudiig neg tailaasai. delhii suirehgui n oilgomjtoi. 

  5. ugii says:

    ene chini l unen bh.ene oyungerel shizotoi bhaa. ter ih munguuruu uuriiguu emchluuleesei bilee.

  6. lalar says:

    mayachuud ygl soyltoi baij haragdaach sonoj duussan hogiin undesten 21 yuch blgui manaihan dundad zuunii bodloosoo salah hergteeshde delhii sonon uhne geed bgaa humuus ajlaasaa garaad gertee saihan amraad baij bha heregteeshd uhehiin hoorond ooriigoo zobooj bhaar

  7. Anonymous says:

    Шинжлэх ухааны үүднээс үзвэл энэ үйл явц, процесс эхлэх цаг нь аль хэдийн болчихсон. Одоо эхлээгүй л байна. Юу ч болохгүй нь ойлгомжтой. Тайвшир юу ч болохгүй

  8. hel says:

    oriflame ouyngerelees ehleed manai zarim humuus chin maiyachuudiin altan urag baij taarah geed baina da

  9. Anonymous says:

    Yun 100.0 tserger yala hvee erguu zda. Harin ch ter ih soyoltoi uv ulamjlaltai ard tumniig hargis humuus irj homorgolon ustgasan shuu dee.

  10. Anonymous says:

    gexdee l aij bna xvn torolxtond muu ym bitgii boloosoi delxiin xaa ch muu ym bitgii boloosoi

  11. зочин says:

    маяачууд өөрсдийгөө сөнөж мөхөхийг мэдээгүй улс биднийг сөнөхийг яаж мэдэх вэ дээ сүүлийн үеийн хүмүүс танин мэдэхүй болон шинжилэх ухааны талаар бага мэдээлэл авдаг болсон зөвхөн хов жив бараа брэнд гэх мэт юм хөөцөлдөөд бас дээр шашинг хэтэрхий их шүтэж эд баялаг мөнгө төгрөг гуйж зөвхөн хар амиа бодож амьдрах болсон тиймдээ иймэрхүү мэдээлэлийг оюун ухаандаа шууд хүлээж авдаг тэгээд оюуны хоосорол буюу логик сэтэлгээгүй учираас ийм юманд итгэж байгаа юм аа хөөрхий наад зах нь ямар учираас 3 хоног нар гарахгүй байх вэ гэдэгээ ойлгохгүй тийм боломжтой юу гэдэгийг ч тунгааж чадахгүй байхаар үлгэр домогт итгэх нь оймгомжтой биз дээ бас 70 градс хүйтэн юу болох талаар ч төсөөлж чадахгүй гэрт гал түлээд сууж байх юм бодоод байгаа юм аа уух усаа хаанаас авах талаар бодож үзэж байгаа хүн байгаа юм болов уу доо

  12. baldag says:

    Тийм л сүрхий үндэстэн байсан юм бол одоо томорч байх нь яасан юм бэ сөнөж байхгүй болсон улсын үлгэрт итгээд яахав ээ гэж

  13. iiiii says:

    uhchihguil ymsan

  14. Anonymous says:

    Sonin l um bna.

  15. эмма says:

    Дэлхий даяар юу ч болоогүй ээ Монголчууд завтайгаараа л юм болгоод байгаа болохоос

  16. Attack says:

    Миний төрсөн өдөр болох гээд дэлхий даяар сандарч байнаа

  17. mn says:

    Salhi baruunasa 5-9 hurdtai salhilj tsas orno udurtu -22 shunduu -29 gradusin huiten bn

  18. janai says:

    12.21nd tsas orno.

  19. saruul says:

    hurdan l 12 sariin 21 bolood ongoroosoi doo bi lav aij baina.

  20. судлаач says:

    Номхон далай нарны шууд тусгалд орж Европ түнэр харанхуйд автана. Иймд хүмүүс номхон далайн хоёр талын хуурай газар луу зүтгэнэ.

    Монгол гэрэл гэгээтэй хэсэгт багтана

  21. kkk says:

    12 сарын 21 нд ятар нэгэн зїйл болсон ч Монголд юу ч болохгїй тайван байцгаа хїмїїсээ 

  22. hehel vg says:

    heleh vg oldohgvi teneg yumnuud setgegdel bichhiin medeej teneg zvil bichsen hvmvvsiig n helj baigaa sh bvgd bish

  23. hehe says:

    hehe hugjiltei l yum yer n ueiin ued ingej delhii sununu gej biznes hiidgee boliul taarna haha itgemtgii tarhia ugaalgatsan garuud n laa shudenz tsugluulaad l taarch dee amerikt bur delhii sunuhud beldej amidardag garuud ch bh shig ene ih hamaa zambaraagui medeelliin heregsliin shuurgan dund humuus bur tenegtej guitsjee 
    ene zugeer l bizneh tehuuu

  24. chamd says:

    end zodoldox chadliin tuxai ogt yariagui bnaa

  25. Francisco Pizarro says:

    Майяачууд тийм л лаг байсан юм бол 100 мянган цэргээрээ Испанийн 100 цэргийг ялаад гараад ирэх нь яасан юм бэ

  26. Bayaraa says:

    Нострадамиусыг Майяачуудтай зодолдуулвал аль нь дийлэх бол?

  27. Bayaraa says:

    Нострадамиусыг Майяачуудтай зодолдуулвал аль нь дийлэх бол?

  28. Borte Chono says:

    12 сарын 21-нд юу ч болохгүй тайван амгалан байцгаа.

  29. sony says:

    end yag unen yum bichjee gai suirel gazar hudlult uvchin zowlon urgeljleed l bgaa shd gantshan udur muu bolgon boloh yum bish ehelcheed bna humuusee ter shan tsag hurdan ireesei ene bl baigaliin shalguur bitgii sanaa zowtsgoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.