Манай улс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 10-нд тэмдэглэж өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил 13 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Сэтгэцийн эмгэг гэхээр хүмүүс галзуурах гэж ойлгодог. Тэгвэл ямар ч хүнд сэтгэл гутрал тохиох бөгөөд тэр нь гүнзгийрэх тусам сэтгэцийн эмгэг болдог байна. Харин галзуу гэж өвчин байдаггүй. Галзуу гэдэг нь ХӨСҮГ-д хамаатай, галзуу нохой ч юм уу, амьтанд хазуулснаас болж галзуурах шинж илэрдэг өвчин хэмээн албаны эх сурвалж тайлбарласан байдаг.
Сэтгэцийн эмгэг өвчинд ихэвчлэн сэтгэцийн архаг солиорох эмгэг, тархины гэмтлийн удмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлт илэрдэг аж. Мөн сүүлийн үед архи, мансууруулах бодисын чиглэлийн болон нийгмээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд ихсэх хандлагатай байгаа аж. Мөн сэтгэцийн өвчин нь дотроо олон янз, өвчин бүр нь өөрийн гэсэн шалтгаантай байдаг бөгөөд удам дамжих болон тархи, толгой гэмтэх, нийгмийн стресс, донтох зэргээс шалтгаалдаг гэнэ. Архи, тамхи ч юм уу ямар нэгэн зүйлд донтсоноос болж сэтгэцийн өөрчлөлттэй болж болдог аж. Үүнээс гадна стрессээс үүдэн сэтгэцийн өвчлөл үүсдэг байна.
Нийгэм хөгжөөд хүний хийж байгаа зүйлс их хийсвэр болж, дээр нь оюуны хэт ачаалал, стрессээс үүдэн сэтгэцийн эмгэг өөрчлөлтүүд өсч байна. Архи уух, хар тамхинд донтох зэрэг эмгэг нь мөн л стресстэй холбоотой үүсч байгаа аж. Цочролд орсноос болж сэтгэцийн эмгэгтэй болох тохиолдол ч гардаг байна. Хүчтэй цочролын улмаас түр зуурын сэтгэл санаа хямрах үзэгдлүүд гарахын зэрэгцээ ер нь ойр дотны хүн нь нас барах болон гамшгийн үед хүний сэтгэл санаа түр зуур хямрах шинж тэмдгүүд илэрч болдог байна. Гэхдээ тухайн зүйл нь өнгөрсний дараа эмчийн тусламжтайгаар хэвэндээ ордог аж.
Харин бага насны хүүхдүүдэд ихэвчлэн тоглоомонд донтох байдал илэрдэг байна. Насанд хүрэгчдийн хувьд мөрийтэй тоглоомд донтох тохиолдол байдаг ч хүүхдүүд шиг тэгтлээ их донтдоггүй гэнэ. Сэтгэцийн эмгэг өвчлөлөөр өвчилсөн тохиолдолд ихэнхдээ өөрийгөө мэддэггүй. Уурлаад байгаа хэрнээ би уурлахгүй байна аа гэх ч юм уу үгүйсгэх байдлаар илэрдэг гэнэ. Иймэрхүү шинж тэмдэг архичин хүнд
их илэрдэг байна. Архи их уудаг мөртлөө би архичин биш зохицуулаад явдаг, амьдралаа аваад явж байна гэдэг. Гэтэл яг үнэндээ архинд донтох өвчтэй болчихсон байдаг аж.
Мөн гол илрэх шинж тэмдэг нь өвчин бүрт өөр байдаг гэнэ. Хамгийн элбэг тохиолдох шинж тэмдэг нь нойрны асуудал. Нойргүйтэх, их хөнгөн унтах, зүүдлэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн сэтгэл санаа гуньж, гутраад хүнтэй ярихаа болих, ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй болох ч юм уу. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэцийн хэвийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагдаж эхэлдэг байна. Энэ байдал нь цаашдаа хүндрэх юм бол өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй байдалд хүрдэг гэнэ. Мөн биеэ даасан сэтгэцийн архаг солиорлууд эдгэрэхгүй тохиолдол байдаг бол гамшиг болон сэтгэцийн түр зуурын хямралын улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлтүүд бүрэн эдгэрдэг байна.
ДЭМБ-ын судалгаагаар бие махбодийн архаг хууч өвчин сэтгэл гутралтай хавсарсан тохиолдолд хүний биеийн эрүүл мэндийн байдал улам хурдан мууддаг болохыг тогтоосон байна. Халдварт бус, архаг өвчнүүд одоогоор дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болоод байгаа юм. Архаг хууч өвчтэй хүмүүс болон түүний гэр бүлийнхний амьдралын чанарт нөлөөлөх хүчин зүйлийн нэг нь бол сэтгэл санааны байдал юм. Үүнээс гадна удаан хугацааны турш өвчтэй байх нь сэтгэл санаанд дарамт үзүүлснээр сэтгэл түгшилт, эрүүл бус зан үйлтэй болоход нөлөөлж, энэ нь сэтгэл зүйн ба бие махбодийн шинж тэмдгээр илэрдэг аж.
Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2007 онд 112.9 болж нэмэгджээ. 2008 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүний дотор сэтгэцийн эмгэгтэй хун 15 хувийг эзэлж байгаа аж. Мөн сэтгэцэд нөлөөт шинэ эмийг эмчилгээнд нэвтрүүлэх боломж хязгаарлагдмал байна.
Дэлхий нийтэд 200 гаруй нэр төрлийн сэтгэцэд нөлөөт шинэ эмийг эмчилгээнд хэрэглэж байхад Монгол Улс зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад бүртгэгдсэн, эмчилгээний үр дүн багатай, гаж нөлөө ихтэй 10 нэр төрлийн эмийг сүүлийн 50 жилийн турш хэрэглэсээр иржээ. Үүний зэрэгцээ эдгээр эмийн хангамж, хүрэлцээ сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд ялангуяа сум, өрх, аймаг, дүүргийн төвшинд хангалтгүй байдаг.
Түүнчлэн дэлхий нийтэд сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт суурилсан тусламжаас татгалзаж, нийгэм, хамт олонд тулгуурласан тусламж, үйлчилгээг түлхүү хөгжүүлж байхад манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж,үйлчилгээний нийт зардлын 64 хувийг ор бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаагаас нийгэм, хамт олонд тулгуурласан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах боломж хязгаарлагдмал байна. “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө”-нд 2015 он гэхэд сэтгэц, зан үйлийн эмгэгийг 10 мянган хүн амд 65 хүртэл хувиар бууруулах, сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны тусламж шаардлагатай үйлчлүүлэгсдийн 70 хүртэлх хувийг тусламж үйлчилгээнд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол, амиа хорлолт буурахгүй байгааг харгалзан “Сэтгэцийн эрүүл мэнд үндэсний хоёр дахь хөтөлбөрийг боловсруулжээ.
Уг хөтөлбөрийг 2010-2019 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, Засгийн газрын зарим тусгай сан, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс төвлөрүүлэх талаар мэдэгдээд буй.
Ингээд Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөртэй холбогдуулан “Надад сэтгэл гутрал бий юу?” тестийг сонирхуулж байна. Энэхүү тестээр та өөрийн зовиур шаналгааны цаана сонгодог сэтгэл гутрал явагдаж буй эсэхийг тодорхойлж болох аж. Доорх шинжүүдээс танд гурав нь илэрч байвал та сэтгэл гутралд орсон байх магадлалтай тул сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
Шинжүүд:
Дээрх шинжүүдээс тав нь танд нэгэн зэрэг илэрч буй бол та сэтгэл гутралын гүн хэлбэрт орсныг илтгэнэ. Сэтгэл гонсгор байх нь сонгодог сэтгэл гутралын аль ч хэлбэрийн анхны бөгөөд зайлшгүй илэрдэг дохио гэнэ.
Э.Туул
8 Comments
Buh shinj temdeg n ilerch bh yum. Gadaadad surdag bolohoor hetsuu yumaa. Buh zuild buhimdana, yu ch hiimeergui sanagdaad bh yum
amia horlohoos busad ni taarj bn.anduudaa emch deer ochno gewel hed heregtei bol
bayarlalaa ta buhend.
Deerh nadad handaj zowlogoo bichsen Anonymous-d ih bayarlalaa. Ih zow zuite, heregtei zuil bichjee. Zarim chuhal zowlogoog bichij awaad setgel gutralaas garah hurtlee odor bur unshij, heregjuuleheer shiidew.
Deer duridsan shinj temdguud bol setgel gutral buyu depressive disorder yum. Mongoloor bol hongon helberiin setgetsiin ovchnii shinj temdguud bolno. Ene n ihevchlen stress bolon hunii ajil amidrald tohioldoj baigaa sorog zuilsees bolj uusch baigaa yum. Uunees garah hamgiin engiin arga n setgel zasalchaas (setgetsiin emch bish) mergejliin zovlogoo avch setgelee huvaaltsaj yariltsah yum. Haramsaltai n ene talaar mergeshsen setgel zasalch Mongold tun hovor.
Deerx irgend:
Yamar negen todorxoi zorilgotoi boloo, tegeed ter zorilgodoo xurexiin toloo odor bur zutge!
Ooriin xamgiin ixeer xusen morooddog zuildee shudargaar xodolmorooroo xureed ooriigoo bolon busdiig baxarxuulna geed tosoolon bod!
Niigmiin chig xandlaga er ni xuviin bolon niigemd ezlex suuri saitai xumuust ix taalamjtai xanddag shuu dee!
Naad zax ni amidralaa deeshluuley gej bod, tegeed yug tolovloj buteexiin toloo zutgevel 1 oroo bairaa 2 oroo bolgox ve gedeg ch yumuu!
Esvel neg torliin mergejiliig sain dadlashij suraad ter chigleleeree tsaashid ajillaj amidralaa togtvorjuulna gedeg ch yumuu!
Gexdee xusel bolgon untaad bosoxod bieldeggui uchir odor bur ogloo bur zorilgoo oortoo sanuulj terniixee toloo alxam alxmaar uragshlax xeregtei!
Amjilt xusey! Yaarval daarna gedeg ch bii, yag odoo bolomjgui baival xeseg ajillaj baigaad mongon xurimtlal uusgej baigaad tegeed surdag ch yumuu, amidral chin ter chigeeree sain tootsoj bolosruulsan tosol met shuu dee!
Bas tsalingaasaa xemnej baigaad ger buleeree gadaad ornoor aylax ch yumuu, esvel buur gadaadad suraxiin tuld xelee odor shonogui davtaj baigaad tetgelege olox ch yumuu? Goy goy zuils ix bii shuu ene ix amidral gedeg dalaid chin!
Zov yavbal zoolon zoolon zambuulan gej! Gexdee xun bur t itgeed naidaad baina gesen ug bish , muu zalitai xumuus ch mer ser bii shuu! Er ni ooroo oortoo ezen bolood tsog zolbootoi amidraad yavaxad xurexgui boloxgui zuil gej baixgui shu dee!
ene shinj temdguud barag bugd nadtai tohirch bnaa.
Setgets ymr negen baidlaar hewiin bish bgaga medreed bgama. Ue ue setgeleer ih unadag. Amidral utgagui sanagdaad, yunii tuluu ogloo serj, amidraad bgaga oilgohgui ue ih bdag. Bas nz nuhud bugd nmg gehgui bga yum shig sanagdaad, orhigdson medremj torj gantsaarddag.
Uuntei temtsehiin tuld setgelzuich dr ochihoos gadna ta buhnees ogoh yamar zowlogoo bn?
Nadad barag buh shinj temdeg taarad bhin tiime bi buten jil shanlj zowj ywj bn nadad setgetsiin emch heregtei 🙂
Yostoi zov deljij baina!
Mongold setgetsiin gun xyamrald orson xumuus maaaashhhh olon bii, tedgeer xumuus busdad noloolon busdiig bas setgeliin xyamrald oruuldag!
Xun ruu ineegeed ongoroxiin orond xun ruu xomsgoo zangidaad ongordoguud maash ix, iim muuxai xun xarsan xun aidas jixuudestd avtan bas l neg xeseg tavgui baidald orno za ingeed iimerxuu uildliin davtamjuud xorom burt tulgaraxad ene ni bux l uur utsaar niigmiin buximdliin ul undes bolchixno!
Za noxduudee dor dor burnee oorsdiigoo xyanaad ineemseglexgui yumaa gexed mor morooroo zorison zug chig ruugee alxlaad baival xund ch teergui bas oortoo ch zovlongui l baina shuu dee!
Ter xar sharuudtai tsug yavj baigaa xuuxnuud xaraad buximdaad yaxav, busdiin amidral tand xurteeltei bish!!!!! Ter xumuust tulgamdsan asuudal tulgarsan ued ta baitugai oir dotniixon ni ch tuslax bolomjgui uchir ta ooriin morooroo l orooliig tavguituulexgui alxaldaa!!!!
Arxichin xun taarval xoluur zorood l yavchix, ter arxiching ta zasaad xumuujuulchixgui uchraas!!!
Mashin barixdaa bitgii buximd, durmee bariad zov l joloo barichix!!!!!
Xuuli durmee saxiad uureg xaruitslagaa dor burnee uxamsarlaad amidraliin idevxtei baixad MONGOL ULS MAANI MANDAN BADRANA SHUU DEE!