Улс төрчдийн секс хандлага

Д.Дэмбэрэл  / Хонь /

Сексийн шинэ сонин байрлал сонирхдог

Од гаригс хонины ордны эрэгтэйг өөртөө итгэх итгэл, эрэлхэг зоригоор шагнажээ. Хонины эрсийг бүдэг гэрэл, зөөлөн хөгжим амархан өдөөх бөгөөд хайр сэтгэлийн адал явдлыг эрэлхийлж, шинэ сонин байрлал сонирхдог тул тэдэнд сексэд янз бүрийн туршилт хийхээс айдаггүй эмэгтэйчүүд тохирно. Дурлал сексийн хурц мэдрэмж биш харин түшигтэй ханьтай болохыг хүссэн бүсгүй түүнээс холхон байвал зохино. Тэрээр нэг хүнийг чин сэтгэлээсээ хайрлавал олон хүүхэнд анхаарлаа хандуулдаггүй ч жинхэнэ хайртай бүсгvйгээ олоогүй бол хэдэн ч хүнтэй зэрэг явалдаж чадна. Хонины эрчүүд хартай, эхнэр нь өөр эрийн зүг харахыг мэдэх л юм бол дуусаа гэсэн үг. 

Д.Одбаяр
 /үхэр/

Сексийн чадавхидаа сэтгэл хангалуун явдаг

Үхрийн ордны эрс гэнэтийн өөрчлөлтөд дургүй, залхуу, өөртөө хангалуун хүмүүс. Тэд зөрүүд, тайван, барагтай уурладаггүй ч нэг уурлавал замдаа таарсай бүхнийг устгаж мэдэх тул ийм үед нь холхон байх хэрэгтэй. Секс түүнийг ядраана гэж байхгүй харин ч амраадаг учир ханатлаа удна. Сексийн чадавхидаа сэтгэл хангалуун явдаг. Үхрийнхэн тэгтэл дурлана гэж үгvй ч хэрвээ хэн нэгнийг өөртөө тохирно гэж бодсон л бол хүссэндээ хүртэл шантрахгүй зүтгэнэ. Гэхдээ тэд эмэгтэй хvнийг хүсэл хангах хэрэглүүр биш “хүн” гэдгээр хүлээн авдаг сайн талтай. Үхрийн эрд сексийн чанар илүү чухал ч тоог бас харгалзан үздэг. Тэр эхнэртээ од сарыг амлахгүй ч санхүүгийн хувьд найдвартай нэгэн.

Ш.Сайхансамбуу
 / Ихэр /

Сексэд идэвхгүй

Тэд хоёрдмол шинж чанартай, хэнээс ч ухаантай боловч сэтгэл тавгүй үедээ алдаа хийх нь их. Сэтгэл санааны байдал нь түргэн өөрчлөгдөхийг зүрх сэтгэл нь бүхэлдээ өөрчлөгджээ гэж бүү бод. Тэр төрөлхийн олон талын сонирхолтой, хэт ёсорхуу, засдаг зантай. Олон эхнэртэй эрсийн ихэнх нь хамтатгахын ордонд төрсөн байдаг. Учир нь түүний дотор өөр өөр хүний шинж чанар орших бөгөөд үүндээ тохирч амьдрахад нь олон бүсгүй хэрэгтэй. Тэд хэт мөрөөдөмтгий, амьдралд байхгүй дүр сэтгэлдээ бүтээчихээд түүнээ олж авах гэж зовдог. Номонд гардаг, хүмүүсийн ярьдаг шиг янаг хайрын ухаангүй явдал түүнд байхгүй, тэр сексэд тийм идэвхтэй биш, шөнө ганц удаа хурьцчихаад шууд унтаад өгөх нь элбэг. Энэ нь бэлгийн чалх муутайдаа биш, тэр үеийн сэтгэл санааны байдлаас болдог. Тухайн өдөр секс сайхан санагдвал гайхамшигтай амраглаж чадна, сэтгэл санаа нь тааруухан бол гүйцээ. Yнэндээ тэр амьдралд ч, сексэд ч идэвхгүй байдлыг сонгох бөгөөд манлайлагч байхыг их хүсдэггүй. Түүнд яг өөртэй нь адил ухаалаг бүсгүй хэрэгтэй. Хэрвээ эмэгтэй нь түүнд хайртай бол гэр бүл болсноор олон сайхан зүйл олж авах ч зүрх сэтгэлийн нь гүнд орох гэж чармайх хэрэггүй. Хамтатгахын эрс тийм ч хартай биш, сонгосон бүсгүй нь сонирхолтой хэвээрээ байвал өөр хүүхэн хайхгүй. Гэвч түүний хоёрдмол шинж чанартайг мартаж болохгүй. Тийм ч учраас гэр бүлээс гадуурх сексийн холбоо заавал гарч ирдэг. Төрөлхийн нийтэч, бусдад таалагдах хүсэлтэй тул гэрлэхээрээ зочин хүлээж авах, гэрийн ажил хийх дуртай. Тэр шалдар булдар зүйлд цаг алддаг учир нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурах нь чухал. Тэд ямагт өөртөө задлан шинжилгээ хийж, оюуны их ачаалалтай байдаг тул сайн амрах, ялангуяа байгалийн сайханд зугаалах хэрэгтэй. Мөн өөрт заяасан оюуны их чадварыг зохих зүйлд нь зөв зарцуулж сурвал сайн.

Х.Бадамсүрэн
 /мэлхий/

Сексийн хувьд замбараагүй ч өндөр чадамжтай

Сексийн хувьд замбараагүй байдаг ч хэрвээ хайртай бүсгүйгээ өөрийг нь мэхлэхгүйд итгэвэл маш үнэнч байна. Хурьцлын өндөр чадамжтай, удаан үргэлжлүүлж чаддаг. Энэ үедээ ёс зүйн хэм хэмжээг ч дагадаггүй. Мэлхийнхэн ээжтэйгээ дотно тул түүнтэй гэрлэхийг хүссэн эмэгтэйчүүд ээжтэй нь сайн харилцаатай байх нь чухал. Гэргий болгох бүсгүйдээ тавих шаардлага өндөр, эмэгтэй хүн түүний хайр сэтгэлийг өөрөө олж авах ёстой гэсэн зарчимтай тул туйлбартай, уйгагүй хүүхнүүд л амжилтад хүрнэ. Мэлхийнхэн ажилдаа их хүч, сэтгэл зарцуулдаг шигээ сексэд ч бүхнээс илүү байх хүсэлтэй, гэр орондоо хайртай, алсыг бодож мөнгө хураадаг.

С.Эрдэнэ
 /арслан/

Амжилтгүй секс сэтгэл мэдрэлийн өвчин хүргэж ч болзошгүй

Тэд “нүцгэн” сексээс сэтгэлийн холбоог илүүд үзнэ. Арслангийн эрс сексийн хувьд бүхнийг мэддэг, чаддаг гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг ч үнэн хэрэгтээ өөрийнхөө чадавхид их эргэлздэг, Үүнийг нь хэн ч мэдэх ёсгүй гэж үздэг. Залуудаа олон хүүхэнтэй холбогддог нь дурламтгайдаа биш нэг шөнө хэдэн удаа хурьцаж чадах гэх мэт өөрийнхөө чадварыг мэдэх гэсэн биеийн тамирын дасгал маягтай юм. Хэдийгээр тэр өөрийгөө сексийн “агуу чадвартан” гэх боловч бодит байдалд тэр ердийн дундаж эр. Хурьцал нь амжилтгүй болоход санаагаар унаж сэтгэл мэдрэлийн өвчин, түр зуурын сулралд хүрч болзошгүй. Энэ айдсаас гарахад нь түүнийг сайн ойлгодог, итгэлтэй эмэгтэй тусална.

Х.Жекей
 /охин/

Сексийн таашаал авдаггүй

Охины ордны эрчүүд урт настай, хурц мэдрэхүйтэй, болгоомжтой, хараат бус, зөвхөн өөртөө л найддаг. Тэд бүсгүйнхээ гадаад байдал дахь өчүүхэн зүйл, бяцхан алдааг ч шинжилж, шүүмжилдгээсээ болж сексийн таашаал авдаггүй. Олонхи нь секс бол үр удмаа үлдээхэд л хэрэгтэй зүйл гэж үзэх бөгөөд ганцаараа байх дуртай, бүсгүй нь хүсч байгаа учраас аргагүйн эрхэнд секс хийх нь бий. Тэд бэлгийн амьдралд оройтож ордог, хамтрагчаа бие хүн биш мэдрэмжээ хуваалцах “объект” гэж үздэг. Голдуу анх учирсан бүсгүйтэйгээ гэрлэдэг. Төрөлхийн уян хатан хүн учраас эхнэр нь хүссэнээрээ “хүмүүжүүлэх” боломжтой. Тэд сексийг хэрэгтэй зүйл гэдэг ч жинхэнээсээ тачааддаггүй

Б.Чойжилсүрэн
 /жинлүүр/

Сексийн урлагт тийм чадварлаг биш ч эмэгтэйчүүдийг гайхашруулдаг.

Энэ ордны эрс сексийн хүсэл сонирхол ихтэйд орох бөгөөд бэлгийн дур буурах, сулрах явдал бараг тохиолдохгүй, чадавх өндөртэй боловч түүнийгээ бурэн ашигладаггүй. Жинхэнээсээ аз жаргалтай байхын тулд ханиа болгоомжтой сонгох шаардлагатай. Үгvйдээ л сексийн хэрэгцээг нь бүрэн хангах хүн байхгүй бол гэр бүлээс гадуурх явдал, хэрүүл тасрахгүй, сэтгэлийн дарамтад ордог. Тэд тусгай хүнтэй танилцангуут унтахыг хүсдэг, насан эцэслэлтлээ сексийн чадавхтай байна. Бүсгүйг гомдоохгүй гээд харилцаагаа эхэлж тасалдаггүй, гэвч залхам хуучин харилцаа нь цагаа олж холбоогоо таслахаас ч уршигтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Сексийн урлагт тийм чадварлаг биш ч тоон амжилт нь ямар ч эмэгтэйг гайхашруулдаг.

Л.Гүндалай
 / хилэнц /

Сексээс бусад зүйлд чин сэтгэлээсээ ханддаг

Энэ ордны эрчүүд сэтгэл булаам, сэтгэлийн тэнхээ, эрч хүч, эрэлхэг зориг оюун ухаан бүрдсэн, бэлгийн амьдралд эрт ордог, шилдэг нууц амраг болдог хүмүүс. Тэд итгэлтэй сайн анд нөхөр бөгөөд өөрт нь тус болсон, хор учруулсан бүхнийг мартахгүй. Хилэнцийнхэн амьдралд олон дүрд тоглож, бүсгүйчүүдийн өрөвч зан, эхийн хайр, хардалт зэрэг сэтгэл зүйн бүхий л байдлаас нь өөртөө хонжоо гаргаж чадна. Сексээс бусад зүйлд зөөлөн, чин сэтгэлээсээ ханддаг, бүсгүйчүүдийн эрхшээлд орохоос айж тэднийг захирахыг хүсдэг, сэтгэлийг нь эзэмдсэн хойноо орхиод явж чадах хүмүүс. Сексийн эрч хүчтэй, хайр дурлалын олон талт харилцаанд байж чаддаг. Yнэндээ хилэнцийн ордны эртэй амьдрах хэцүү, эмэгтэй хүнээс их ухаан, тэвчээр шаардана. Тэрээр бүсгүйг хүчээр оронд оруулж ч, өмнө нь өвдөг сөхрөн гуйж ч чадна. Түүнийхээр эр хүн ямагт эзэн байх ёстой. Тэд цэвэрч нямбай, ариун сэтгэлтэй бүсгүйд дуртай. Өөр хүнд бие сэтгэлээ зориулсан ч гэр бүлдээ хандах сайн хандлага нь өөрчлөгддөггүй учир нууц амрагтай болсныг нь эхнэр нь мэдэхгүй. Хилэнцийнхэн гоо үзэсгэлэн, залуу нас мөнх биш гэдгийг мэддэг, хөгшрөлтөнд эртнээс бэлтгэн, өтөлсөн хойноо “залуу хайр дурлал” худалдан авах хөрөнгө хуримтлуулж амждаг. Тэд 30 наснаас хойш юм уу, эсвэл хайртай хүн нь бие, сэтгэлийн бүх талаараа түүнтэй санаа нийлж, цогц болж чадвал л итгэлтэй хань байна. Хилэнцийнхний нэг муу тал нь эдийн сонирхол “шунал”. Цөөнгүй хилэнц тооцоотой гэрлэдэг. Амжилтанд хүрэхийн тулд их хүч гаргах бөгөөд зүтгэл нь талаар өнгөрвөл уураа эхнэртээ гаргах нь олонтаа.

Ц.Даваасүрэн
 /нум/

Сексээс илүү шинэ харилцаанд сонирхолтой

Нумын эрд од гаригс амжилт, алдар нэр, эд хөрөнгө, цуцашгуй зан ааш заяажээ. Тэд бүх зүйл, сексэд ч идэвхтэи, сэтгэлээсээ ханддаг, бодлоо шулуухан илэрхийлдэг. Гадаадын юманд дуртай тул гадаад хүүхэнтэй холбогдох нь олон. Жинхэнэ хайр дурлалд итгэн амьдралын турш эрж хайдаг. Нумын эрчүүд сайхан юм бүхэнд мэдрэмжтэй. Амттай хоол идэж, сайхан хөгжим сонсож, наранд шарж, байгальд амрах дуртай ч хамгийн дуртай зуйл нь гоо үзэсгэлэнтэй ухаалаг, залуу бүсгүйтэй хамт байх явдал. Нумын ордны эрс хоёр янз бөгөөд сексийн “илүүдэл” дур хүслээ нэг хэсэг нь уран бүтээл, ажлаар, нөгөө хэсэг нь өдөрт нэг амраг сольж нөхнө. Тэдэнд секс дангаараа биш, шинэ хүнтэй харилцах үйл явц сонирхолтой байдаг тул эхнэрээ араар тавих нь бий.

Ц.Сэдванчиг /матар/

Сексийн мэдрэмж, чадавхи өтөл насанд нь ч сайн байна

Матрын ордныхон сексийн мэдрэмж, чадавх өтөл насанд нь ч сайн байна. Тэр өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэх чадвар сул тул дуугуй байгаа нь дургүй байна гэсэн үг биш. Бүсгүй хүний аж ахуйч зан, оюун ухаан, мэдрэмжийг vнэлдэг, эхнэртээ vнэнч. Эмэгтэйтэйгээ хоёул ижил хэмжээнд сексийг мэдэрвэл аз жаргалтай байх тул сэтгэлгүйгээр оронд орно гэж бараг үгүй. Тиймээс хайртай хүнтэйгээ сэтгэл зүйн бvрэн дүүрэн харилцаатай байвал араар нь тавихгүй. Сул тал нь ирээдүйнхээ төлөө хөрөнгө хуримтуулж чадахгүйдээ байнга санаа зовдог явдал. Сексийн хувьд бvрэн таашаал авахад саад болдог зүйл нь сэтгэлээр амархан унамтгай, элдэв асуудалд их санаа зовдгоос болдог.

Ч.Сайханбилэг
 /хумх/

Бэлгийн замбараагүй амьдралтайд тооцогддог

Хумхынхан ухаалаг, санамсаргүй явдалд дуртай бөгөөд аар саар зүйлийг анзаардаггүй, зорилгодоо хүрэхээр шаргуу тэмцдэг, дүрслэх бодох, зохион бүтээх чадвартай, зөн совинтой. Эхнэр автлаа удах боловч нэг сонгосон бол бараг салахгүй. Нууц амрагаасаа харилцаагаа тасалсан ч нөхөрсөг байх бөгөөд бэлгийн замбараагүй амьдралтайд тооцогдоно. Бүсгүй хүнд сэтгэлээ илэрхийлэхгүй уддаг ч өөрийг нь хайрлаж байгааг мэдвэл эелдэг, халамжтай болно. Тэр бүх л зүйлийг шинжилж, шүүмжилж байдаг тул түүнтэй амьдрах хэцүү. Тэд амьдралын чухал зүйл нь секс биш гэр бүлээ халамжлах явдал гэж үздэгээс эхнэр нь сэтгэл ханамжгүй байдалд орох нь бий.

Л.Гантөмөр
 /загас/

Сексийн тухай ярих дуртай

Загасны ордны эрчүүд юмыг төгс төгөлдөр байлгах эрмэлзэлтэй,  мөрөөдөмтгий. Ихэнх нь азтай хувь тавилантай. Тэд бусад ордыг бодвол нийтлэг байдал бага, олон янзын зан байдлын нийлмэл шинжтэй бөгөөд шударга сэтгэлийг үнэлдэггүй, бусдын хүсэл сонирхлыг харгалзан үздэг, шашинд шүтлэгтэй боловч гэнэн, хар тамхи, архи зэрэгт амархан автдаг муу талтай. Загасны эрс зөвхөн өөртөө зориулан бодож олсон бяцхан хуурмаг ертөнцдөө амьдардаг нь бусдын уцаарыг хөдөлгөнө, Сексийн тухай ярих дуртай, олон хүүхэнтэй учирч, сэтгэл хангапуун байдаг. Загасны эрчүүд үүлэн дунд хөвөхөө больж эгэл амьдралд ойр байхыг хичээж, аль болох зохион байгуулалттай байж өнөөдрөөрөө амьдарч сурвал сайн.

Ч.ГАНАА

Эх сурвалж http://www.info.mn

5 Comments

  1. girls says:

    bvvr yrih durtai gene shvv

  2. girls says:

    baby gin helj bga vg yg vnen shvv ichdeggvi ym baihdaa yana ymar aimaar ym beeeeeeeeeeee

  3. baby says:

    oorsdoo unshaad yu bodoj bga boldoo taaraad naasaan kkkkkkkk hahahahaha

  4. Munh says:

    Buur ineed huchihlee.ene humuus oorsdoo unshij bgaa bolovuu taarch bgaa bolvuu kkkkkk

  5. boy says:

    ene luivarchid bidend ymr hamaa bnaa!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.