Харамсал

Залуу байхдаа, оюутан байхдаа яагаад хүний үг сонсдоггүй өөрийгөө том хүн болсон, өөрийнхөө асуудлыг өөрөө шийднэ гэж том толгой гаргаж явдаг байснаа одоо сайн ойлгодоггүй юм. Тэнэг л байж дээ. Өнгөрсөн амьдралаа бодохоор гунигтай, ичмээр, за ер нь л маш муухай санагддаг. Өнгөрсөн амьдралаасаа болоод би одоо хүний өмнө, бардам өөртөө итгэлтэй зогсож чаддаггүй.  Өөртөө хүнд хэцүү зүйл тохиолдсон ч өөрийгөө үйлийн үрээ эдэлж явна гэж боддог. 

Яагаад ингэж бичих боловоо гэвэл миний өнгөрсөн амьдрал нэг иймэрхүү.

Би гэнэн тэнэг зангаар анхны хайр гэж өөрөө ч сайн мэдэхгүй залуугаа 4 жил мөрөөдөж явлаа. Тэр хүнтэй ойр байх гэж хүсдэг мэргэжилээсээ татгалзаж шал өөр мэргэжилээр оюутан болсон. Тэр намайг анзаардаггүй өөр охинтой үерхээд л би түүнийг мартах гэж байгаа нь энэ гэж зүгээр л дажгүй санагдсан залуутайгаа үерхэж эхэлсэн. Би оюутан байхдаа зэрлэг балмад хүний хүчинд автаж биеэ бузарлуулаад тэрнээс хойш эр хүмүүсийг бараг л үзэн яддаг болсон. Яагаад эрчүүд эмэгтэй хүнийг ашиглаж, хүслээ хангаад уйлуулж гомдоож явж болдог юм. Би ч эрчүүдийг ямар байдгийг мэдрүүлнэ гэсэн тэнэг бодлоор үерхэж байсан залуугаа утсаар яриагүй гээд л хаяж өөр нэгэнтэй үерхэж нэг иймэрхүү тэнэг амьдралаар амьдарсан. Хэд хэдэн залууг утгагүй зүйлээс болж хаяж, уйлуулж байсан. Эр хүний нулимсийг үзсэн хүн жаргадаггүй гэж үнэн бололтой.

Тэнэг амьдрал маань надад чинь сэтгэлээр ханддаг байсан нөхөртэйгөө учраад нэг юм цэг тавигдсан. Одоо бид жирийн л нэг монгол айл. Нөхөр маань надад их хайртай. Хардана, харамлана, мэдээж хүний амьдрал хойно маргах муудах юм гаралгүй яах вэ. Тэр болгонд хэний ч буруу байсан би өөрөө буулт хийдэг. Яагаад вэ гэж үү. Би хүний өмнө нүүр бардам байхаар амьдарч чадаагүй болохоор, Нөхрийгөө миний өмнө буруутаа хүлээж уучлалт гуйгаагүй байсан ч би дотроо аль хэдийн уучилчихсан байдаг. Би уучилахгүй нөхрөөрөө гуйлгаад байх үнэ цэнэтэй хүн бил үү гэж бодогддог.

Хэрэв надад цаг хугацаагаар аялах боломж гарвал би 15 жилийн өмнөх тэр тэнэг охинийг очоод алгадаад ухаан суулгамаар санагддаг. Эмэгтэй хүн эрчүүд шиг зугаацлаа гээд өөрийнхөө үнэ цэнэ, өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдаад л байдаг. Харамсалтай нь үүнийгээ яг тэр үедээ олж хардаггүй, хожим нь харамсдаг юм шиг санагддаг.

Магадгүй миний энэ тэнэглэлүүд хэтэрхий бие даасан, нүүрэмгий зантай холбоотой байж ч магадгүй. Тэр үеийн ээж аав нар ганзагын наймаа гээд хүүхдүүдээ хаана юу хийж явааг мэддэг ч гүй, эмэгтэй хүн ямар байх талаар ярьдаггүй, тийм зав байдаггүй байсантай холбоотой ч байж мэдэх юм. Ямар ч байсан даруулгатай байгаагүйнхээ горыг би одоо ч амьдралдаа амссар л явна.

Охин дүүдээ, өөрийнхөө охинд, монголынхоо охидуудад эмэгтэй хүн өөрийгөө хүндлэх сэтгэл, цэвэр ариун, үнэ цэнэтэй бүхнээ нандигнан хайрлаж яваарай гэж хэлмээр гуймаар санагддаг. Зүгээр л болоод өнгөрдөг зүйл биш насан туршид чинь сэтгэл дотор чинь байж байдаг болохоор Хэн нэгэнд гэхээсээ илүү эхлээд өөртөө үнэ цэнэтэй байх хэрэгтэй шүү.

Над шиг өөрийгөө хайрлаж чадахгүй, өөрөөсөө ичиж, өөртөө үнэ цэнэгүй амьдрахыг хүсэхгүй байгаа бол. Нөхөр маань өнгөрсөн амьдралыг минь тийм ч сайн мэдэхгүй. Мэддэг бол намайг үзэн ядах биз. Мэдчих вий гэж дотроо үргэлж айж, ичиж амьдрах хэцүү шүү.

33 Comments

  1. Anonymous says:

    olon er khvneer togloson banzal em nasan turshdaa oligtoi amidral vzexgvi doxoor vxne

  2. saihna says:

    Bi setgelere yadarchh ywna.nadad zowloch mongolchyda.nohorto hairtai 3n gvnjtei iim l ail bna. Ajil hiilgej amidralda dem bolgohor hot ywyylsan ehende chi  yahaw hiisen.harin dara ni hodoo ywj ajilsan .tvvnig ochuod 2 honogiin dara neq hvvhen yriuad chi golog mini hairiig dyydad awad ywchuhla gej zagnaj ehelsen.bi tvvnes asyysan ter hvvleesen .
    Bi gomdod heleh chi vg oldoogvi.odo nohor hotod bga.ter hvvhen bnga doromjildog .nohor maani chamas salj chadahgui gedeg.ohidyyd mine aawa hvleeser.bi tewchuj chadagvi yuma yawal deer we.bi yychulhad ter namaig dahin doromjloh bh da.ter hvvhentei holbotoi l bh shig bda um.chamasa salj chadahgvi geh um.yah we

  3. saihna says:

    Bi setgelere yadarchh ywna.nadad zowloch mongolchyda.nohorto hairtai 3n gvnjtei iim l ail bna. Ajil hiilgej amidralda dem bolgohor hot ywyylsan ehende chi  yahaw hiisen.harin dara ni hodoo ywj ajilsan .tvvnig ochuod 2 honogiin dara neq hvvhen yriuad chi golog mini hairiig dyydad awad ywchuhla gej zagnaj ehelsen.bi tvvnes asyysan ter hvvleesen .
    Bi gomdod heleh chi vg oldoogvi.odo nohor hotod bga.ter hvvhen bnga doromjildog .nohor maani chamas salj chadahgui gedeg.ohidyyd mine aawa hvleeser.bi tewchuj chadagvi yuma yawal deer we.bi yychulhad ter namaig dahin doromjloh bh da.ter hvvhentei holbotoi l bh shig bda um.chamasa salj chadahgvi geh um.yah we

  4. ard says:

    63-n nastan ta zov hellee

  5. 63 НАСТАЙ ТЭНЭГ ӨВГӨН says:

    Өнөөдөр бүх л эм хүн чинийх шиг амьдрал туулсан Гэхдээ тэд бүгд л үүндээ эрчүүдийг буруутган насаараа над шиг болсон хойноо ч эр хүнийг буруутган үзэн ядаж байдаг юм Харин ганцхан чи л тэгсэнгүй Тэхээр чи ховорхон төрдөг ухаантай бүсгүй байна Харин өнөөгийн энэ муухай амьдралыг эрчүүд биш коммунистууд бий болгосон юм билээ Би түүнийг саяхан гарсан Тэнгэрийн дагина Дэ хатан номноос уншиж мэдсэн Охин минь чи тэр номыг уншаарай Чи тэр хатны хойд дүр ч байж магадгүй

  6. June says:

    Nadad bol ongorsnoo bodohoor burhan mini l gej boddog, yaj uhchihelgyi bsan yum, zoltoi ongorchee l gej bodogddog, negent ongorson amidral, zasarch sain hanitai, skhn amidarch bgaa bol martaa busgui mini. Bi bol huniig hayaj togloj bgaagyi, hayagdaj l uzsen, tuhain ued hetsyy l bsan daa. Emegtei hun yaj tolovhihiig zaasan, surgasan yumiig olj medej avah bolomjuudiig l ohid busguichuud mini olj medej bbal sain bna. 

  7. Anonymous says:

    ганц олдох амьдралааааааааааааааааааааааааааа  гэж

  8. zal says:

    zadgai yavsan huuhnuuded nandin yum hovor ulddeg.  yaj ch nuugad  muu amidraliin mur  bie setgeld ni  gun  zuraas  uldeesen  bdag  bolohoor  amarhaan  unshigdchihdag .

  9. ganchimeg says:

    Хүнтэй суучихаад харин ёстой томоотой амьдарна шүү

  10. ganchimeg says:

    Хүнтэй суусан эгч нар залуу дээрээл сайхан наргиж ав, хүн амьтантай уулзаж учирч яв хүнтэй сууж хүүхэд гаргахаар тийм боломж гардаггүй гэдэг ш дээ. Тэр амьдрал үзсэн хүмүүс л мэдэж байгаа байлгүй дээ. Бид тийм байх эрхтэй. Эрчүүд шиг унтсан хүнийхээ тоогоор уралдчаад өөрсдөө гэмгүй царайлдаг биш. Эцэст нь бидэнд нүүрээ жоохон тод будчаад богино банзал өмсчихөөр л янхан гэдэг нэрийг нь хүссэн хүсээгүй тэр банзал эрчүүд нь хайрлачихдаг биз дээ.

  11. Liv says:

    Энэ гудамжаар дүүрэн янхан байна ш д. Юун сүртэй юм билээ. Ингэж толгой гудайж явдаг хүн сайн сайхан явах юм болов уу? Хувийн болоод нийгмийн амьдралдаа амжилт гаргах уу? Хүн сайн сайхныг бодож төсөөлж зорьж амьдардаг болохоос нэг залуу намайг гомдоосон эрчүүд бүгд хүн гомдоогч гэж боддог бол энэ хорвоод нэг ч бүсгүй хүнтэй гэрлэхгүй байх байсан.

  12. Anonymous says:

    uuriigu uuchil burhand zalbir tegehgu bol chinii bichsen neg l hevin bishee uuriiguu buur dord uzeed yavdag hun yum bna sh te yamarch baisan naad setgeld chine baigaa shanalal chamaig urgelj az jargalgui bailgadag yum bna tiimees chi setgelee ariusgaj tseverleh heregtei burhand zalbirch busdiig chin setgeleesee hairlaj bayar baysgalan tugeej yav tegej l edgeeh baihda

  13. Anonymous says:

    tiimee ongorson nadad ch gsn bodhoor haramsdag zuil bii gehde bi haramsahiig husdeggui hogjiltei erh ooriinhooroo bhiig husej ongorson sn shn buhniig bodoj ineemsegleh durtai uitgarlasaar bgd aygui bol tsag hugtsaag demii ongoroowol yaana busgui mini chi ineemsegle uragshaa

  14. Hachi says:

    ªíãºðñºí á¿õýí ºíãºðñºí人 ¿ëäýã äýý.Øàíàëæ õàðàìñààä õýðýãã¿é íýãýíò îðîéòñîí ó÷ðààñ èðýýä¿éãýý õàðæ ººäðºí áàéõ õýðýãòýé.

  15. eruul hun says:

    zugeeree busgui mini hun bolgond l ungursun amidraldaa hiisen aldaa haaya bodohoor ichij uhmeer tohioldoluud bdag sh de. harin ch terneesee ichdeg aidag meddeg bna gedeg yahaa aldsan hunii shinj bish. hucheer martah gej bish harintiim aldaa hiisenee huleen zuvshuuruud uuriguu uuchilchih tegvel hamaagui deer. muuhai dursamjiig hucheer martha gej oroldoh tusam ulam ih bodogddog yum.

  16. Busgui says:

    bi mongonii toloo sex hiideg bsan. ter ued nz zaluu ch bhgui gants biy bsan bolood ch teru? nadad hen negniig huuraad hen negneer toglood ongorson sanagddaggui. zaluuchuud ih araas guideg ch hunii setgeleer toglohoosoo aidag bj bile. tegeel gantsaara yvaad bdag bsan. harin chi esergeere ym.  magadgui chi zondoo hunii setgel zurheer n toglson bolhoor chamd tegj setgeliin sharh uldsen bh.  minii huvid ongorson ym ongorsondoo l uldsen. bi odoo ooriinhoo huvid une tsenetei negen. odoo bol ymar ch zaluu namaig harahaas bish hazahiin zaya bhgui. oorooro ih baharhdag. harin nz zaluu mani denduu aztai negen. bi terendee denduu unench bdag. ter min nadad denduu ih hairtai. ooriigoo zovooj yah gesiin be? ongorson ymiig ongorsond n uldee. 

  17. Busgui says:

    Bi bol chamaas buur esregeeree ohin baisiin bn.  Hicheel hiij nom unshhaas uuriig boddoggui zav garval geree tseverleel suujiidag.  Egchdee barag l huugduh shahuu angiihantaigaa hamt kino  zugaalgand yavdag bailaa.  Ahlah angid oroh uyees ueiin bandi nar zahia uguul erguulheer uhtlee icheed ali boloh l zugtaj dulj yavdag bailaa.  Ih surguuli magistr ajil turul nter gj demiirseer yavaad 28 taidaa anh nuhurteigee uerheex shuud suuchhaj bilee.  Heterhii tomootoi yavsandaa odoo jaahan haramsdag sh dee

  18. mongolbusgui says:

    za tegeed sanaa zovood yadag yum.sul zadgai neg heseg yavaa l biz.hunii sain muu amidraliin ereen baraantai tanilzsan gej bodood ööriigöö zairuul daa busgui mini..ovchin avch abortond ochnoon dahin oroogui l bol oo bish uu. hun er ni amidraliin hödölgöönd orolzoj baij amidraliin sain muug tanidag yum shig.ter muu huchindsen novshiig shuuhed ögöhgiu yasan be.uragshaa harj  amidar busgui mini

  19. Kkk says:

    Busdad gem buruugui haragdahdaa gol ni bish burhnii omno buruugui amidrah heregtei gej heleed bn shuu ene busdig huuraad gemgui met bj bolno ooriigoo hun huuraad ongoroj chaddaggui yrgelj setgeld bodogdoj bdg yum

  20. zal says:

    hehe  zarimiinh ni  uuriig  ihed  hudulgujee. 

  21. hen lbna says:

    surtei surlen duh be tng bgd uhaarsan bol boljde.tng erchud ni lag bayraltsan ohiduud unshaasai chgehshig zailtsgaaa daa bugderee 

  22. Vnen. says:

    Ohid bvsgvchvd min unshasai .Yag odo urigu haritsulad aldaga zasad haramsaxgv shain amidrarai.

  23. ganbaa says:

    Би хэдийгээр эр хүн ч гэсэн эхнэрийнхээ төлөө харамсдаг. Даанч чи минь ухаан суусангүй дээ. Хайртай байсныг минь уучил.

  24. Anonymous says:

    yur ni khun bolgonii kharaad l khuukh paakh gej kheleed khundleed ybdag khumuus ch gesen ungursun amidraldaaa khun sonsvol gaikhaj balmagdmaar yum zunduu l khiij baisan baidag baikh gej boddog ungursun bukhend tsag urgelj uuriiguu buruutgaad amidraad baival ulam l namagt shigdeed baikh bishuuu yaagaad zaaval 15 jiliin umnu ochij uuriiguu khairlakh yostoi gej odoogiin chi chamd gomdoj baigaa baikhdaaa uuriinkhuu biyiig odoo ch bolov khairlakh bolomj baisaar baikhad teer jil bolood ungurtsun yumnuudiig urgelj sukhuud odoogiin uuriiguu orkhiod baij bolokhgui shuudeee busgui mini kharin zovlon dokhioldvol busad khuniig buruutgakhgui uuriiguu buruutgaj baina gedeg chini zuv shuuu tegvel odoonoos uuriiguu khairlaad kheden jiliin daraa unuudriinkhuu uuriinkhuu khiij buteesen ur shimiig amsan gej bodoj amidrakh kheregtei shuuu deeee 

  25. zochin says:

    bugd l aldaj onodog shtee, sanaa zovolthui odoo bgaa amidral, ireeduin amidraldaa l setgel hangaluun bval bolno. ungursun bolson muuhai dursamjuudiig tend ni uldee. tegeed er ni zavhai buruu zamaar yvsan em ch geltgui erchuud ch gesen bas hohirno shte

  26. Khuu says:

    ahij aldaagaa dawtahgui l bol amidral chamd hairaa haramgui uguh baihaa amjilt

  27. dfasdfasf says:

    Хүүхнүүд яагаад заа яадгийн гээл завхайраад байдгийг л ойлгодоггүй юм хэхэ. Ард нь өөрсдөө хохирч үлдэх байж, нэг амьдрах хорвоо, хөгшрөхөөсөө өмнө амжиж энэ тэр гээд бөөн бөөн шал худлаа афоризм зохиогоод тэрэндээ итгээд солиороод яваад л байдагшд. Хүний хорвоо ямар 18 жилийн өмнө эхэлсэн биш, амьдралаас урган гардаг жирийн үнэнг нээх их лааг хүн болох гээл худлаа солиороол завхайрах шалтагаа өөрсдөө зохиогоод л эрчүүдтэй барьцаад л хэрээ галуу дууриаж хөлөө хөлдөөв гэдэг шиг болдог хорвоод хөлөө хөлдөөцгөөгөөл тэгснээ заа яаадгийн бүгд л хөлдөөдөг ш дээ гэж өөрсдийгээ хуураал. Наана чинь өөрийг хуурч амьдрахгүй гэсэндээ наад хүн чинь хэлээд байгаа юм биш үү. Тэгээд ойлгуулах гээл хэлээд байна. Нээх та нараар заалгуулах гээд байгаа юм алга. Миний дүү битгий ингээрээ эгч нь амьдралаараа туулсан шүү гээд сургааль хэлээдэхсэн чинь урдаас нь заа юун сүртэйн, ингэж өөрийгөө яллаж амьдрана гэж юу байдгийн энэ тэр гээл өөдөөс нь сургачихиймаа. Ийм улсуудад үг хэлээд ч нэмэр байна уу. би бол зүгээр хаяа л гэж хэлмээр санагддагийн. зүгээр л илжиг.

  28. баярлалаа says:

    Заааааааааа,,, юун сүртэй юм бэ,, бүгд л нэг иймэрхүү амьдрал туулж байж алдаж онож байж амьдрал цэгцэндээ ордог шдээ, Алдаж үзээгүй хүн гэж хаа байна,ХҮнд хэлдэггүй л болохоос хүнтэй суухаас өмнө алдаж оноогүй хүн гэж байхч үгүй, онгоноороо суусан охид 0,1 % л байдаг байх , Яагаад гэвэл онгон хальс их оёулдаг болсон юм билээ,Яг онгон байсан нь эсвэл хэн ч тоохгүй царай муут,эсвэл хүний дургүй хүргэсэн ааш муут, өмхий санаатай хүнд итгэдэггүй донгио юмнууд л байгаа, Дуугүй хүний доодохи нойтон гэж би лав дуугүй царайлсан онгон гэж тэнэгтсэн юмнуудааас алдаж онож үзсэн ухаантай цайлган хүнд дуртай,

  29. zochin says:

    minii amidraltai tustei l ym. 

  30. negen zaluu says:

    hun aldaa gargaj bolnoo ter gargasan aldaagaara nasan turshda uuriiguu yallaj amidrah gedeg aimshig.zarin hun aldaaga medehgui yavsaar nasan etsesledeg ene bol bur haramsamaar.zarim taagui dursamjiig ahin dahin bodohgui uuriiguu chuluulj setgel uudrug bai busgui mini.yahav aldaa l biz.ter aldaa ard uldsen

  31. demid says:

    ohid unshaasai olj uhaaraasai

  32. Monroe says:

    za yahavdee odoo tegeed uhaan orsiin bolo tegeel boloo shdee. Uragshaa harj amidaraa.. jaahan gaduur tenej zavhairaa l biz yadiin Mart mart

  33. unshig says:

    zasarsan yanhan zayanii hani gej uuniig l heleed bga yum shu de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.