Чи минь одоо тэнгэрээс намайг харж байвал найз нь сайхан амьдарч байгаа, чамайгаа маш их санаж байна

Энэ өдрийн мэнд хүргье Хүний амьдарлаа гэж нийтлэлийг уншаад бичмээр санагдлаа. 2010 оны 4 сарын 5-нд миний ихэр миний хамгийн дотно хүн минь хорвоог орхиж билээ. Тэр үед дэндүү хэцүү санагдаж хорвоо ямар хатуу байдгийг мэдэрч байж билээ. Үүлгүй тэнгэрт үүл гарч бороо асгарах шиг бол найздаа үнэхээр гомдож өөртөө уур их хүрч байсан. 14 хоног ухаангүй эмнэлгийн орон дээр байсан тэр минь дөнгөж 18-хан насандаа амьдралын баяр баясгалан гэгээн бараан бүгдийг үзэж чадалгүй хорвоог орхиж байсан нь дэндүү өрөвдмөөр… Онш нь тогтоогдолгүй баахан өвчний нэр хэлсэн эмч нар эмнэлэгт очоод л оншийг нь мэдэхгүй байнаа бидний хийж чадах юм дууслаа одоо эмчилгээ байхгүй сэтгэлээ бэлдсэн нь дээр гэж хэлж билээ.

Нзийгаа яагаад орхиж явж байгаан бэ гэж зөндөө уйлж 4-5 сар шоконд орсон хүн явж байжээ. Амьдрал утгагүй санагдаж хамгийн хэцүү үе минь байсаан.

Өнөөдөр тэр бид 2-н төрсөн өдөр үргэлж 2-лаа төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан одоо ганцаараа тэмдэглэх үнэхээр хэцүү байна. Бид 2 үргэлж 2-лаа том болоод ингэнэ тэгнэ гэж мөрөөддөг байж билээ гэтэл энэ орчлонд би 2 байж байгаад одоо ганцаараа болжээ. Гэхдээ түүнийхээ араас зул өргөж буян хийж байвал миний хийж чадах зүйл юм шиг байнаа. Одоо би нөхөртэй одоо 5 сартай жирэмсэн тэр минь байсан бол зөндөө баярлах байсан байхдаа. Өдийд байсан бол тэр минь ч гэсэн хүүхэдтэй нөхөртэй байх байсан байх даа сэтгэл мин эзгүйрээд хэцүү байна.

Чи минь одоо тэнгэрээс намайг харж байвал найз нь сайхан амьдарч байгаа чамайгаа маш их санаж байна. Өнөөдөр 2-лаагийн төрсөн өдөр тиймээ чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе хайртай шүү найз минь чи минь энэ орчлонд байхгүй ч одоо ч миний сэтгэлд үргэлж мөнх гэрэлтэж байдаг шүү…

Амьдрал гэдэг баялаг сайхан ч түүнийхээ хэрээр хар бараан байх юмдаа…

14 Comments

  1. Anonymous says:
  2. amara says:

    solioyto
    i xuuxen

  3. Anonymous says:

    usan teneg durakuud bhiimaaa. hun setgel deh gun sharhaa ongoilgood hamag nandin saihan hairlaj nuhurluj bsan hunee huvaaltsaj bhad naiz geed bn oilgosongui ch geh shg 
    2 iheruud chne naizuud shg hamtdaa usdiimaa 
    yag l naizuud shg bolchdiin 
    urd hoino n tursun uuruu l egch duu gedeg bolohoos ted yag l naizuud shg usuj tornidiin 
    ta nar iher bj uzeegui baij  hunii naiz gej yarij bgaag oilgohgui shdee 
    tiim bolohoor duugui l baij baihgui 
    huurhii bur uruvdchluu 

  4. ISLA says:

    YAGAAD NZ GED BGA YUM BOLDOO.OILGOMJDUI YUMAA.

  5. Баяр says:

    Зайлуулдаа, Ихэр хүмүүс ховорхон хүмүүс шүү, би бүр уйлчихлаа, Би хоёр хөөрхөн ихэр охидуудтай, Тэд минь 4 настай, охид минь хөөрхөн хоорондоо шулганалдаад л тоглоод байдаг юм, эцэг эх нь тэдэндтэй хамт байх үгүй нь онц бишээ, Миний хоёр охин арьсны харшилтай юм, би 100  айлын тэнд байдаг арьсны эмнэлэгт үзүүлэх гээд тэртэй тэргүй адилхан юм чинь гээд нэгийг нь аваад явсан хойно нөгөөдхөө хайж ёстой бөөн юм болсон гэсэн, бас нэг нь өвдчихөөр нь цэцэрлэгт явуулаад нөгөөг нь аваад үлдчихсэн чинь өдөржингөө  нэгнийгээ хайгаад уйлаад бөөн юм болсон, тэд нар минь хамт л байвал жаргалтай байдаг юм. Чамд тохиолдсон шиг   явдал хоёр үрд минь битгий тохиолдоосой, бурхан минь

  6. Ehner says:

    naiz gesen ug chn bidniig uneer budiluuljina shuu!!! egch yumuu duu chn biz dee? gehdee horvoo gedeg ih hatuu yum bilee tiimees amiddaa bie bienee hairlaarai humuus mine … nz nuhud hamatan sadan bugdiig ni hairlaj bhiig hicheej amidraarai hun burhan bolson hoino ni dandaa haramsdag yum bn le shuu! uhlees iluu tom zovlon gj bhgui bhaa ene delhiid

  7. gerel says:

    yunii tvrvvnd chamd tursun udriin mend hurgey. ter chamd dahin turuh bhaa.

  8. kkkk says:

    yu bivheed bgaa um be oisongui

  9. emegtei says:

    yun naiz we buruu bicheed baiga yum uu ?

  10. sarnai says:

    oilgosongui. 

  11. zochin says:

    neg ehees tursun ym bol naiz gedeg ugnees arai uur ug heregleech naiz geh n tohiromjgui muuhai sanagdaj bn

  12. he says:

    naiz aa? 1 odor torson iher um shig naiz ni bsn um bolov uu

  13. Anonymous says:

    Iheruud chini bie bieniigee ah, duu gedeg bish bil uu? Yun naiz ntr ve?

  14. Monroe says:

    Tsaanaasaa l bogino nastai huuhed bsiin blguidee. Ireed l butsah burhan baij. chi l odoo hun shig saihan amidarval chamaig haraad bayarlana shuudee. huuhdee sain hun bolgooroi. Sain torliig olj torson bhaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.