Чухам ямар үзэгдэл болох юм бэ?

2012 оны 12 дугаар сарын 21- нд манай гарагтай холбоотой сансар эрхсийн чухам ямар үзэгдэл болох юм бэ? Шинжлэх ухааны болон одон орон судлалын эрдэмтдийн мэдээлж буйгаар энэ өдөр дэлхийн туйл солигдох магадлалтай гэж үзэж байгаа аж. Энэ өдөр дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ гэсэн байна.

Мөн энэ өдөр Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна. 2012 оны 12 дугаар сарын 21 -нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм байна. Үүнийг дэлхий ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг хэмээн тайлбарлах хүн ч байгаа юм.

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийн нарийн бичгийн дарга, доктор Н.Дэмбэрэлээс энэ талаар тодруулахад “Урд нь 2000 оны 5 дугаар сарын 5-нд нарны аймгийн гарагууд нэг шугаман дээр давхцаж дэлхий сөнөнө гэж ярьж бичиж байсан. Дэлхий сүйрэх тухай цуу яриа анх удаа гараад байгаа нь энэ биш.

Хүмүүсийн хамгийн ихээр итгэж буй зүйл нь “Маяачуудын цаг тооны бичиг” энэ өдөр дуусч байгаатай холбоотой. Уг хуанли нь дэлхийн сүүлчийн өдрийг тэмдэглэсэн бус, тэдний тооллоор нэг эрин дуусч, шинэ мөчлөг эхэлж буйг тэмдэглэсэн байдаг” гэв. Тэгвэл Одон орон, геофизикийн судалгааны төвийн доктор, секторын эрхлэгч Д.Батмөнх “Нарны аймгийн гарагууд нэг шугаман дээр жагсах нь их ховор үзэгдэл биш шүү дээ.

Дэлхий, Сугар, Бархасбадь, Ангараг, Санчир, Тэнгэрийн ван гараг 20 жилд нэг удаа нэг шугаман дээр жагсах жишээтэй. Гэсэн хэдий ч дэлхий сөнөх буюу түүнд онцгой аюул учруулах хэмжээнд хэзээ ч хүрч байгаагүй. Дэлхий 4,5 тэрбум жил наслахдаа энэ үзэгдлийг олон удаа үзсэн. Өөрөөр хэлбэл гарагууд маш олон удаа давхцаж, түүний давтамж нь ч олон жилийн турш давтагдсаар байсан.

Дэлхий болон нарны аймгийн том гарагууд өнгөрсөн олон сая жилийн хугацаанд өөрийн тойрог замаа сайн цэвэрлэсэн байдаг учир сансрын том биетүүдтэй мөргөлдөх магадлал маш бага.

3өвхөн солир болон сансрын жижиг биетүүд л дэлхийд унаж, ихэнх нь агаар мандалд шатаж дуусдаг. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн орнууд болон олон улсын хамтын үйл ажиллагааны хүрээнд дэлхийд аюул учруулж болохуйц сансрын биетүүдийг ажиглах, тойрог замыг тооцоолох ажлыг тогтмол хийж байдаг. Ойрын үед дэлхийг сөнөөх тийм биет ажиглагдаагүй байгаа учир тайван байж болно.

Дэлхийн олон эрдэмтэн, судлаачид ойрын жилүүдэд дэлхий сөнөх хэмжээний аюул гарахгүй гэж баттай хэлж байгаа” хэмээх тайлбар өгч байна. Дэлхий сөнөх юм гэсэн цуу яриа бүр Галлейн үед гарч үй олон хүнийг хямруулж байсан баримт байдаг. Тэр үед бичиг үсэгтэн ховор, сүсэг бишрэлтэн дийлэнх байснаас Европ даяар айдас хүйдэс нөмөрч, бусдын эд хөрөнгийг сүйтгэх явдал хавтгайрсан гэдэг.

Олон нийтэд хамаарал бүхий цуу яриа нь хуурай өвсөнд ассан гал шиг түгдэг. Бусдыг айлгах нь зарим нэгэнд таалагддаг учраас аль болох олон хүнийг хамруулахын тулд дэлхийтэй холбох буюу газар хөдлөх, үер буух гэхчилэн ярьж, түүнийг нь мэрэгч төлөгч нар улам давраадаг нь түүхэн зуршилтай юм билээ. Муу эр дайнд хөөрнө гэдэг бол өнөө цагт муу эм нь ч хөөрдөг бололтой.

Энд тэндхийн зарагдахаа больсон барааг шинэ саванд хийснийг шинэ бүтээгдэхүүн хэмээн төөрөлдөн зарах гэж хүн хүнийг гуйж, амлаж явдаг Г.Оюунгэрэл гэх хатагтай дэлхий сөнөнө гэдгийг итгүүлэх гэж ядаад өөрийн бэлтгэл ажлаа хүртэл дэлгэжээ. Тээр жил яалаа, Икар дэлхийтэй мөргөлдөх юм гэсэн сургаар халуун зунаар хэдэн малаа нядалж идчихээд товлосон гэх өдрийн маргааш нь модоо барьсан хүмүүс цөөнгүй байв даа.

Үгэн итгүүлэг гэдэг нэр томъёо байдаг, үүнд монголчууд автамтгай шүү дээ. Нэг зүйлийг олон дахин ярьж, нэг чихнээс нөгөө чихэнд дуулгасаар байтал тэр нь итгэл үнэмшил төрүүлэхийг үгэн итгүүлэг гээд байгаа юм. Нийгмийн сэтгэл зүй дээр дөрөөлөн нэр алдар олох гэсэн, ашиг хонжоо хайсан явуургүй хүмүүсийн цуу яриа олныг айдас түгшүүрт автуулж байгаа нь нэн харамсалтай.

Дэлхий сөнөх гэж буй тухай цуу яриаг гаргах шалтгаан болсон гээд байгаа Маяа омгийнхон өнөөгийн бидэнд юу гэсэн гэрээслэл үлдээж орхив оо. Өнөө хэр төв америкт үр удам нь оршин амьдарсаар байгаа Маяа омгийнхон манай эриний 250-900 оны үед бичиг үсэг зохиож, урлаг, соёлыг хөгжүүлтлээ өндөр түвшинд хөгжиж иргэншсэн, бас дээр нь одон орны гайхамшигтай өндөр мэдлэгтэй байсан гэлцдэг.

Тэдний зохиосон он тооллын нэгэн эрин буюу бактун 5125 жил үргэлжлэх аж. Энэ эрин буюу Маяачуудын зохиосон он тооллын хуанли 2012 оны 12 дугаар срын 21-нд төгсөнө гэж эртний баримт бичигт тэмдэглэгдэн үлдсэн ажээ. Чухам эндээс л 2012 онд дэлхий сөнөнө гэсэн цуу яриа гарсан байж болзошгүй юм. Маяагийн он тооллыг судалдаг зарим эрдэмтдийн үзэж буйгаар энэ оны нэрлэгдээд байгаа өдөр тэнгэрийн заадас нарны замтай огтлолцох үзэгдэл тохиох аж.

26000 жилд ганц тохиох энэ үзэгдлийн нөлөөгөөр газар дэлхий дээр гоц ухаантнууд, авьяастнууд олноор төрөх магадлалтай гэсэн байх юм. Домог хууч яриа, шинжлэх ухааны аль нь үнэн, аль нь худал гэдгийг хэлж мэдэхгүй ч хүн төрөлхтөн шинжлэх ухаанд итгэж, байгал цаг уурын өөрчлөлт, од эрхсийг судлаад чамлахааргүй хугацааг үдсэн билээ. 12 дугаар сарын 21-ний өдрийг л хүлээх үлдлээ. Хэрвээ энэ өдөр дэлхий сөнөхгүй бол хийрхэн дүвчигнэгчдэд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо”

30 Comments

  1. Borte Chono says:

    Дэлхий сөнөсөнгүй. Одоо яаж хуний нүүр харнаа, Оюунгэрэлээ

  2. Anonymous says:

    Xa xa xa xa za Oyungerel unshsan nomondoo soliorchihson xvn shvv dee xarin yriand ni itgej bgaa xvmvvs uruwdultui bas manai ard irged sethelgeenii xoosorold orchixson yum bna lee 

  3. maya says:

    sonondoo sonono.bi law 12sariin20 gexed tolgoiruugaa buudaj vxnee.21nd zowj vxne shvv dee xa xa xa xa xa xa …………………………………………………………………………………yoo yo eleg.

  4. Anonymous says:

    Sunuhgui Bol hariutslaga tootsno. Sunchivul yah uu? Yasan teneg shinjleh uhaanii undesgui um yaridag um be Uuruu .  

  5. zochin says:

    neeree oriflemd elseed bayajsan hun lav baihgui manai hamaatnii 4 hun baidag uchnuun jil bolj bn amidral ni deeshil;sen yum baihgui bahi baidgaaraal bn shu de

  6. zochin says:

    bi ene balai avgaig umuurch baigaadaa bish. gehdee 2012.12.21 nii udriig gantshan mayachudiin calendar tegej zaagaaguin bna lee enuugeer buur barimtat kino hurtel baigaa. humuusiig hudlaa bitgii taivshruulah gej oroldoo yaadiin sandrah negen sandran l biz hiimeer baigaa yumnuudaa hiine l biz. ter udur yuuch dohioldoj magadgui shde hench ireeduig medku humuus bid amidran baij hariidaa. uneheer sunuhuur bol chi haashaach zugtah gesnii hereggui ee chamd zugtah gazar baihku xe xe.

  7. Anonymous says:

    yu geg delhii conoh yum be mongolchuud bid buhen bosoo zayaatai humuus shu de

  8. Anonymous says:

    ene bol setgehuin uvchininee neg ilrel shu Oyuna ,iimerhuu tsuurhal ertuntsuur neg l yavj bdagshde

  9. Zuvluh says:

    Hiij vzeegui zuilee hiisen yum shig ichguurgvi yarij, hiij buteesen huniig uguisgen doromjildog yaduu setgelgeetei, hunii musgvi huiten horwoo yum daa ZAluuchuudaa neg negnee hundley

  10. Anonymous says:

    Oriflamed elsegchdiin 100-nii 1 ni bayan bolson baij bno. Harin esregeeree 5-nii 4 ni sanhuugiin bolon setgel sanaanii het yaduurald orchihson yavdag yum bilee. Minii tanidag oriflamechidaas 1 ch bayajsan hun baihgui harin sar bur buteegdehuun avah 150.000 tugrug oloh gej zovson humuus l bdag. Unen ni l iim.

  11. haliunaa says:

    зүгээр л ийм зүйлд бүү итгэ амьдрал аясаараал болно өөрсдөдөө итгэ л дээ хүмүүсээ

  12. sambuu says:

    soliortson teneg avgai bas ih hurald devhsheed bsan pzda ymaa neere

  13. ooki says:

    Sain uu all  shnjileh uhaand itgeh  eswel shashind itgehu estoi tolgoi ergemeer ym, tengermongolgazar.com ru orod uz, bs l vnemshiltei

  14. macho says:

    http://news.zindaa.mn/yai

    Австралид гэнэт их цас орж…. ungursun baasan garigt ene dohio yum bishuu?

  15. oyuna says:

    zarim neg ym medehgui humuus amaa hamhij bval yasiin. Deeer yu genuu huuchin tos savlaj zardag genuu chi harsiimuu savlaj bhiin harin ch mongolchuudiig muruudultei mungutei bologson munadag hun shuu. Icheh ch ugui chi uuruu tosiig ni heregleed yuvj bga daa. Yah gj negniigee barimtgui gutgej bdiin. Ta nar tiim l munadag ym bol baiguulsan gayvaga hel l dee heden hunii amidarald ymar ymar tus nemer bolsonoo heleech uursduu chadahgui bj bitgii tgj hii sarvalz ta nar amjihgui za. Muusain avilgad idegdsen hunii unergui hund surtaltai amitad

  16. Anonymous says:

    Teneguudee Oyungerel delhii senene gej heleeguishd.Yamar neg baigaliin gamshig garahiig ugui geh batalgaa baihgui.Huviin beltgel begeed setgel sanaanii beltgelteitei baihad iluudehgui gej l oilguulj baigaa shuudee.Um unshaad yu oilgodog bnaa.Mongol hel deer baigaa bizdee.Oilgoj unshaach.Chingis Haan tarhiniihaa 80% iig ashiglaj chadsan baij yagaad boldoggui um.Oyungerel sanaanaasaa zohioj heleegui erdemtediin sudalgaa tegj notolj baigaa.Tiim l eersdiigee mundag gej bodoj baigaa Bol Oyungereltei nom hayalts.Hen n diilehiig harii.Yostoi harii.

  17. Anonymous says:

    Íàðíû çàì òýíãýðèéí çààäàñòàé îãòëîëöîíî ãýæ ÿðèõã¿é óãààñàà îãòëîëöäîã íàð òðàåòîðîîðîî ÿâæ áàéãààä òýíãýðèéí çààäàñò îðíî ãýæ ÿðèíàà äàâòàìæ íü 26000 æèë òýð ¿å òîõèîæ áàéíà òýð ¿åä îä ãàðèãèéíõàà íºëººë뺺ñ ººð îíöëîãòîé õ¿ì¿¿ñ ìýíäýëæ áîëîõ þì.Ìýíäýëíý.

  18. byambaa says:

    муу амьд явахаар сайн үх гэдэг дэлхий сөнө үү байна уу падлий алга

  19. kkk says:

    Нээрээ їнэн шїї Оюунгэрэл зїгээр л єєрийнхєє бизнесээ бодож хїмїїсийг ингэж мунхаруулж байгаа хэрэг л д ээ 

  20. baganaa says:

    Delhii sonohgui n todorhoi boljihood baihad yu soliorood bgaan be. Delhiin olon erdemted batalsan. Mayachuudiin kalendar chin tsaashaa urgeljluuleh zai bhgui bolson l yum shde.

  21. Îþóíãýðýë àâãàéä çîðèóëàâ says:

    Оюунгэрэлээ Монголчуудыг бүгдийг нь орифлэймдаа элсүүлж ихээхэн хүмүүсийн амьдралаар тоглосон.
    1.Чи түмний мөнгөөр дээшээ гарчихаад тансаглаж суугаа биздээ.
    2.Одоо чи 2012.12.21 гэсэн сүлжээ нээх гээд байгаа юм уу. Нэгэнт янз бүрийн юм болвол чи ч би ч ялгаагүй үхэх л болно. Чи бэлтгэлтээ байлаа гээд ганцаараа үлдээд яах юм бэ

  22. dunno says:

    Oriflame-н Оюунгэрэлийн мэдээний сургаар монгол гэр, лаа, шүдэнз нилээд зарагдаж байгаа сураг дуулдсан. Монгол гэрийн захиалга болон үнэ нь тэнгэрт хадаж байгаа гэсэн. Энэ хүмүүс нээрээ юмыг овжин ашиглах юмаа. Хар ухаанаар энгийн физикээр бодоход дэлхий нар 2-н хооронд дэлхийг нарнаас 3 хоног хаах гариг лав байхгүй. Тэгээд ч Оюунгэрэл эрдэмтэн биш наймаачин. 

  23. esus says:

    Oriflame oyungerel bol yuch medehgui balai aashtai awgai

  24. BLACK PEARL says:

    За ёстой уучлаарай гээд тэр сүлжээчин авгайд хэлмээр байхын!
    Уир нь http://WWW.ZINDAA.MN -ний ярилцлага дээр юу юу гэсэн байваа ёстой өрөвдмөөр. Чингис хаан өөр бас хэн билээ дээ тархиныхаа 80%-ийг ашигладаг байсан Энштэйн 10% иа ашигладаг байсан энгийн хүмүүс 0.06% ийг л ашигладаг би номноос уншсан ч гэлүүдээ ёстой инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг.
    Ер нь хүн амьдралыхаа туршид тархиныхаа 2-3% ийг л ашигладаг харин Энштэйн тархиныхаа 5%-ийг ашиглаж байсан гэсэн эрдэмтэдийн судалгааг олоод уншуулчих юмсаан тэр Орифлеймчин авгайд.

    За тэгээд эцэсийн эцэст дэлхий сөнөсөн ч бид бүгд үхнэ, сөнөөгүй ч бүгд амьд үлдэнэ шдээ.
    Хэзээ нэгэн цагт үхэхээс хойш эрт орой ямар хамаа байна харин үхсэн ч харамсахгүйн төлөө ажиллаж амьдрах хэрэгтэй шүү дээ.

  25. kadafi says:

    odoo bidnii baij bui 3ht dimensionoos – 4th dimension ruu orno yag 2012.12.21 nd , ter ued hunii gen n shijlegdej iluu undur oyun uhaantai bolno gej unshsan yum baina.

  26. bataa says:

    Za yamarch baisan 12.21 niig huleeh l uldlee ter Oyugerel guiag bas hamaagui muulj ch bas bolohgui l hun yum baina lee shuu olon monoglchuudiig hoolond ni hurgej tansag amidruulj chadsan hun shuudee bid bas hamaagui neg zuil yarih gej nogoog doosh hiideg iim muuhai zangaasaa salj chadval ene chin saihan setgel shuudee ta nar yadaj ter nomii ni unshij uzsen uu bur oros heel deer bas garsan bna lee Oyungerel guiain huvid bol minii l bodloor Mundag emetei shuu humuusee amiddaa bie bienee hairlay l daa

  27. Sugar says:

    Bidnii cenher eh delhii sunuh,sunuhguig hun turulhtun medej chadahgui tiim hugjliin tuvshind ochoogui odoo zuvhun narni aimgaa hagas hugas gadarlaj baina uunees hetreegui ogtorguig baitugai delhiigee ch burun sudalj chadaagui gazrin gund yamar uil yavz boldog dalain dunguj 10 huviig l sudalsan tiim uchir delhiid uzuuleh yamar neg nuluulliig bid buren duuren medeh bolomj baihgui eruusuu ch bolomjgui tiim uchir hudal unen yarisan yamnuudad itgeh hereggui eh delhii maani hun turulhtunuus shaltgaalahguigeer uuruu uuriinhuu huvi zayag zohicuulah l baih l daa bid ch hair nairgui l handaj baina eh delhii maani nuureeree huchtei gazar haruuldaad unasan hunii huur shig segleed haysan, hun gedeg amitan oyun uhaant amitan ch gelee baigli eh delhiid gai tarigch uudgui amid amitan yam daa

  28. darkknight says:

    xervee delhii sunuvul bid uursdiiguu aztaid tootsoh yostoi. delhiin tugsguliig xaran gdg bol gaixaltai xereg. ene ugiig suut setgegch hun helsen yum shuu. gxdee iim zui blhgui n haramsaltai.

  29. бөйб says:

    шал тэнэг сонсогдож байна. Нээрээ инээд хүрчихлээ.

  30. warwar says:

    XEXEXEX…UUCHLARAI INEECHLEEE

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.