Эртний Ромоо гэж…

Орчин үед янхандалт, биен үнэлэх үзэгдлийг нийтээрээ ихэд шүүмжилдэг. Гэхдээ энэ үзэгдэл ил, далд хэлбэрээр дэлхийн ихэнх улсад байгаа. Эрэлт байгаа цагт нийлүүлэлт байдаг нь зах зээлийн дүрэм. Тийм ч болохоор янхандалт нь бүр эрт дээр үеэс гаралтай. Ямар сайндаа л янхан бол дэлхийн хамгийн эртний мэргэжил гэж даажигнацгаадаг.

Үүний нэг жишээ бол Эртний Ром юм. Нэгэн цагт жижиг хот улс байсан Ром дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүдийн нэгийг байгуулж чадсан юм. Юуны өмнө их гүрний нийслэл энэ хотод секстэй холбоотой ямар ч хориг цээр байдаггүй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Бэлгийн таашаал өгч болох бүх л арга чарга, эд хэрэглэл юу л байна бүгдийг хэрэглэх, ашиглах, туршихыг зөвшөөрдөг. Иймдээ ч коитус /хурьцах/, куннилингус /амаар бэлгийн таашаал өгөх/, мастурбация /гар хангалга хийх/ гэх мэт үгс Ромын үеэс өнөөг хүртэл хадгалагдан ирж секс судлалын шинжлэх ухаанд ашиглагдсаар. Сексийг бурхан тэнгэрээс хүнд заяасан хамгийн агуу таашаал, тийм болохоор бүх төрлийн сексийг төрийн түвшинд зөвшөөрнө. Сексийн харьцаанд орж байгаа хүний тоо, хүйстэй холбоотой ямар ч асуудал гарахгүй.

Манай тооллын эхнээс Эртний Ромын эмэгтэйчүүд бас үгүй өөрийн гэсэн эрхтэй болсон юм. Ямар эрх вэ гэвэл дайнд амиа алдсан нөхрийнхөө хөрөнгийг урд нь хамаатнууд нь авдаг байсан одоо бэлэвсэн эхнэрүүд өвлөх эрхтэй болсон. Мөн нөхрөөсөө салвал амь зуух хөрөнгө гэж багагүй хөрөнгө салган авах эрхтэй болсон байна. Ингэж биеээ даах чадвартай болсон эмэгтэйчүүд нь эр нөхөр, эсвэл өөр хэн нэгэн эрэгтэй хүний зөвшөөрлийг харалгүйгээр өөрийн хүслээр сексийн амьдралд оролцож эхэлсэн нь ойлгомжтой. Үүний дээр сексийн таашаалыг хангалттай амсаж байгаагүй эмэгтэй хүн эрүүл хүүхэд төрүүлж чадахгүй гэж үздэг байсан юм байна. Нийтийн усанд ордог газар буюу терм дотор тав зургаан ром эмэгтэй оролцсон завхайрал явагдах нь хэвийн үзэгдэл болж хувирчээ. Үүнийг нь ч тэр үеийн зураач нар маш тод томруунаар дүрслэн харуулсан байдаг нь өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн. Тухайн үеийн Ромд сексийн үйлчилгээ үзүүлдэг нийтийн усанд орох газруудын тоо мянга хүрч байсныг судлаачид тогтоосон байдаг гээд төсөөлөөд үзээрэй. 400-500 мянган хүн амтай хот.

Үргэлжлэлийг www.assa.mn-ээc уншаарай

6 Comments

  1. dfasdfasf says:

    Ром чинь боолын нийгэм байсан. Тэгэхээр энэ бол ойлгомжтой асуудал юм бишүү. Нээг их тэр үед сексийг жинхэнэ утгаар нь мэдэрч байж энэ тэр гээд мэдрэлтээд байх хэрэг байна уу. Цаад санаа нь нөгөө л групп секс мөрөөдөгч мудакуудын нэг болтой. Эмэгтэй хүмүүст групп сексийн дон харьцангуй их байдаг нь ойлгомжтой. Байгалаасаа тийм байх л даа. Гэхдээ хэлж ярихдаа наанаа бол эсрэгээр нь эрчүүдийг байнга муулаастай. Тэд л тэгнэ гээд байдаг. тэнэг сданууд.

  2. Suirel says:

    Ingeed ene huchirheg guren zadran unaj muhsun yumdaa

  3. Xen negen says:

    Aimshigtai…hehe

  4. man says:

    da hureeg  20 zuuni ehend hyataduud neg iim bolgoson baih, odoo solongos , hyataduudig dagasan ohid huuhnuud ub -g sadarlaj duusgalaa.

  5. Sunday says:

    gaihaltai ter uyeiinhen cekc iig jinhene utgaar ni mederch bj dee ataarhamaar

  6. zaya says:

    1-t shuu hehe

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.