Хайр дурлалын шинжлэх ухаанд хамгийн чухал зүйл бол юуны өмнө өөрийгөө шүүмжлэхээс татгалзах явдал юм. Энэ дэлхий ертөнц дээр бид бүхэн өөрсдийн гэсэн үүрэг рольтой байдаг. Бид өөрсдөдөө хэт шүүмжлэлтэй хандах тусам бидний ирээдүйн төлөвлөгөө тодорхойгүй болдог.
Өөрийгөө айлгахаа боль. Мөнхийн ямар нэгэн муу зүйлсийн талаар бодож, хүлээж амьдарч болохгүй шүү дээ. Хамгийн гол нь өөрөө өөрийнхөөрөө, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, эелдэг ялдам байх явдал.
Өөрөө өөрийгөө магтаж сурах хэрэгтэй. Шүүмжлэл дотоод сэтгэлийн хүчийг мөхөөж байдаг бол харин магтаал нь эрч хүчийг бэлэглэж, сэтгэл санааг өөдрөг болгож өгдөг.
Өөрөө өөрийгөө хайрлах. Энэ нь нэг ёсондоо өөрөө өөртөө түшиг тулгуурыг бий болгож байна гэсэн үг юм.
Найз нөхдөөсөө тусламж гуйгаад бүтсэнгүй гээд сэтгэлээр унах хэрэггүй. Энэ нь сул дорой байдлынх бус харин ч эсрэгээрээ танд хүч чадлыг өгөх болно.
Өөртөө анхаарал халамж тавьдаг байх. Эхээс төрсөн энэ сайхан биеийг өөрөө л хайрлаж, арчилж явахгүй юм бол өөр хэн таны өмнөөс гүйхэв дээ.
Эцэст нь хэлэхэд оройтоогүй байсан дээрээ яг одооноос өөрийгөө хайрлаж эхэл. Мөнхийн сэтгэл ханамжгүй байдал нь бүхий л таагүй зүйлсийн эхлэл бас шалтгаан болж өгдөг. Та өөрөө өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж чадаж байна гэдэг бол өөр хэн нэгэн хүнийг хүлээж авч, хайрлахад бэлэн байж чадна гэсэн үг юм. Иймд өөрөөсөө эхэлж амьдралын сайхныг өөртөө бий болгож, аз жаргалын түлхүүрийг атгаж авахыг танаас хүсье.
/Хань/
14 Comments
Би өдий наслахдаа бусдыг тэр тусмаа эр хүнийг хайрлаж буй эм хүн огт хараагүй Бүгд л өөрийгөө хайрлаж байдаг юм Харин тэд хайр гэж мэдэхгүй тул / та ч адил/ өөрийгөө хайрлаж байгаагаа бусдыг хайрлаж байна гэж андуурдаг Үүнийхээ шанд тэд ний олонх нөхөргүй бас 1-2 хүүхэдтэй байдаг юм даа
ene zurag bas laitai haragdaj bn shuu
Бүсгүй чүүд минь энэ зөвлөлгөөний дагуу зөвхөн өөрийгөө л хайрла Тэгээд аз жаргал дүүрэн амьдар даа Үүний хариуд таныг нэг ч эр хайрлахгүй тул эр хүнээс битгий хайр хүсээрэй
ENE YUN UTASNII DUGAAR VE DURGUI HUNIIHEE DUGAARIIG BICHHUU TEE HEHEHEH
bayrlalaa
eniig unshsan maani zuw bolj yag l minii dotroo bodod hiihku bga bodluudiig gargaj bayrlalaa
ene niitlel bichsen hund uneheer thank you
ene niitlel bichsen hund uneheer thank you
Adiya ooroo bichsen gedeg itgehgui bna. Naiz nar ni sholoo bailgui dee kkk
nohoigoo shaalguulmaar bna adiya yaj holbogdoh ve une huls ni hed bdiin.
http://www.facebook.com/adiya6767?fref=ts
Адъяа хүү чи нээх ш**чм**р царайтай гар биш л байна шүү хаха 😀
gichuudee shaalguulmaar baibal facebooked id hiigeerei
Ёстой янзтай.
ZA