Үргүйдэл гэж юу вэ?

Үргүйдэл гэдэг нь 1 жилийн турш ямар нэг хамгаалах арга хэрэгсэл хэрэглэлгүй бэлгийн харьцаанд орж байгаа боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Нийгэм хөгжихийн хэрээр гэр бүл төлөвлөлт, мэргэжлийн карьераа дээшлүүлэх зэргийг урьтал болгосноор зарим эмэгтэйчүүд 30 нас буюу түүнээс хойш насандаа хүүхэдтэй болохоор хойшлуулах болсон байна. Үүний улмаас эдгээр эмэгтэйчүүд үр тогтоход илүү бэрхшээлтэй болох ба эрсдэл нэмэгддэг.

Фалопийн гуурсны эмгэгтэй эсвэл урьд өмнө гуурсаа боолгож байсан эмэгтэй in vitro fertilization (IVF)-ын тусламжтай хүүхэдтэй болох боломжтой. Спермийн тоо маш бага эсвэл төмсөгийг шээсний сүвтэй холбосон гуурс байхгүй/хориг үүссэн боловч төмсөгний биопси болон төмсөгний дайврын аспирациар спермтэй болох нь нотлогдсон эрэгтэйчүүд цитоплазмын дотор сперм тарих (intracytoplasmic sperm injection (ICSI) аргыг ашиглаж хүүхэдтэй болох техник 1991 оноос бий болоод байна. Эсийн өсгөвөрийн техник гүнзгий, боловсронгуй болсны үр дүнд жирэмслэх магадлал сайжирсаар байгаа юм.

Үргүйдлийн шалтгаан

Үргүйдлийн шалтгааныг ерөнхийд нь эмэгтэй болон эрэгтэйн хүчин зүйлүүдээс шалтгаалсан шалтгаан гэж ангилдаг ба үргүйдлийн үндсэн шинжилгээнээс тодорхой шалтгаан нь илрээгүй үргүйдэл байх ба энэ нь нийт үргүйдлийн 20%-г эзэлдэг байна.

Эмэгтэй үргүйдлийн шалтгаан:

Нас 35-с дээш бол, гормоны өөрчлөлт , үтрээ болон умайн хүзүүний хүчин зүйлс, умайн хүчин зүйлс, өндгөвчний хүчин зүйлс, умайн гуурсны хүчин зүйлс, хэвлийн хөндийн хүчин зүйлс, аарцгийн эрхтэний үрэвсэлт өвчин, эндометроз болон шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл гэх мэт.

Эрэгтэй үргүйдлийн шалтгаан:

Өнчин тархи, нөхөн үржихүйн эрхтэний өөрчлөлт, бэлгийн чадавх муу, гормоны өөрчлөлт болон хромсонд өөрчлөлт, янз бүрийн үрэвсэл, эр бэлгийн эсийн өөрчлөлт, вений судасны битүүрэл, архаг архидалт, тамхи татах, стрэсст орох зэрэг болно.

 Эр эм хоёр талаас нөлөөлөх шалтгаан:

Хүрээлэн буй орчин болон мэргэжлээс шалтгаалах хүчин зүйлс

Тамхи болон мансууруулах бодис болон бусад эмүүдийн гаж нөлөө

Дасгал хөдөлгөөний дутагдал

Хэт тураал болон хэт таргалалт

Эмэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

 Үндсэн шинжилгээ:

Янз бүрийн халдварт болон үрэвсэлт өвчин, элэгний Б вирус, шээсний шинжилгээ, үржлийн эрхтэнгийн хэвийн үйл ажиллагаа, савны хавдрын шинжилгээ

Гормоны шинжилгээ (цусаар) 

Сарын тэмдэг эхлээд 2-4 дах өдөр хийгдэнэ. Сарын тэмдэг хэвийн ирдэг эсэх, сарын тэмдгийн мөчлөг тогтвортой эсэх, өндгөн эсийн боловсролт, өндгөвчний үйл ажиллагаа хэвийн эсэх

Өндгөн эсийн боловсролтыг Эхо-р шинжлэх

Өндгөвчинд өндгөн эс ялгаран боловсорч дуусах хүртэл үйл явцыг Эхо-р шинжлэн өндгөн эс өндөглөх өдрийг нарийн тогтоож умайд зохиомлоор үр суулгахад ашиглах өндгөн эсийг гарган авах өдрийг тодорхойлно.

 Умайн шинжилгээ

Сарын тэмдэг дууссанаас 2-3 хоногийн дараа умайн хэлбэр болон хэвийн үйл ажиллагаа, үрийн сувгийн битүүрсэн эсэхийг шинжилнэ.

Бэлгийн харьцааны дараах салстын шинжилгээ

Бэлгийн харьцаанд орж 2-6 цагийн дараа умайн хүзүүнийн салстад эр эс амьдрах чадвартай эсэхийг дээж аван микроскопоор ажиглана.

Умайн хананаас авах эсийн шинжилгээ

Өндгөн эс бүрэн боловсорч 9-12 хоногийн дараа умайн хананы үрэвсэл болон үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг шинжлэн үр суулгахад хүлээж авах чадварыг тогтооно.

Умайн болон үрийн хоолойн шинжилгээ

Сарын тэмдэг дууссны 2-3 өдрийн дараа умайн хэлбэр, умайн хэвийн үйл ажиллагаа, умайд ургацаг байгаа эсэх зэрэг удаа дараалан амжилтгүй болсон үр шилжүүлэн суулгалтын үеийн умайн хананы өөрчлөлтөнд онош тавьж эмчилгээ хийнэ.

Хэвлийн хөндийн дуран оношилгоо

Сарын тэмдэг дууссаны 2-3 хоногийн дараа хэвлийн хөндийг дурангаар харж үргүйдлийн шалтгааныг тодорхойлно. Шалтгаан нь тодроогүй үргүйдэл болон умайн хана цэвэрлэх мэс заслын дараа үрийн суваг битүүрсэн болон хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэх эсвэл сарын тэмдэг хүчтэй өвдөлттэй ирэх үед энэ шинжилгээг хийнэ.

Эрэгтэй үргүйдлийг тодорхойлох шинжилгээ

Гормоны шинжилгээ

Үрийн шингэний шинжилгээний дараа эр бэлгийн эсийн үйл ажиллагаа хэвийн бус гарсан тохиолдолд цусан доторх гормоны тоог шинжилнэ.

Үрийн шингэний энгийн шинжилгээ

Бэлгийн харьцаанд оролгүй 3-4 хоногийн дараа эр эсийг гарган авч өөрчлөлттэй байгаа эсэх болон үрийн шингэний автомат хянагчаар эр эсийн тоо болон хөдөлгөөн зэргийг шинжилнэ.

Үрийн шингэний хэлбэр бүтцийн шинжилгээ

Үр тогтох чадваргүй болон хэлбэр бүтцээ алдсан эр бэлгийн эсийг микроскопоор ажиглана.

Үрийн шингэний эсэргүүцлийн шинжилгээ

Эр болон эм бэлгийн эсийн эсэргүүцэл сайн, муу байгаа эсэхийг шалгана.

Үрийн шингэний DNA шинжилгээ

Жирэмслэхэд саад учруулах болон жирэмсний бага сартай үед зуршил болсон зулбалтын шалтгаан болох магадлалтай эр бэлгийн эсийн DNA-г хэвийн эсэхийг шинжилнэ. Энэ шинжилгээг Солонгос улсад хийж байгаа цорын ганц эмнэлэг бол Миз Мэди юм.

Үрийн шингэнийг бүрэлдүүлэх генийн шинжилгээ

Үрийн шингэнийг бүрэлдүүлэх ген болон түүний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шинжилнэ.

Төмсөгнөөс авах эсийн шинжилгээ

Төмсөг дотроос бага хэмжээний эсийг авч төмсөг доторх эр бэлгийн эсийн хэвийн эсэхийг шинжилнэ.

Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр вений судасны битүүрэл байгаа эсэхийг оношилно.

Шулуун гэдэсний Эхо шинжилгээ

Эхо шинжилгээгээр даавар ялгаруулах эрхтэн болон үрийн шингэний гадагшлах сувагт өөрчлөлт байгаа эсэхийг шинжилнэ.

Үргүйдлийн эмчилгээний арга:
Гормоны арга, эмийн арга, өндгөвч өдөөх арга, хэвлийн хөндийн эрхтэний дурангийн мэс засал, үрийн сувгийн гоо сайхны мэс засал, умайн дурангийн мэс засал, зохиомлоор үр суулгах арга, гадны орчинд үр хөврөл явуулж саванд суулгах арга, бичил үр тогтоох арга зэрэг болно.

6 Comments

  1. zaya says:

    bi nohorteigoo amidraad 4jil bolj bn 2jiliin omno savnii gaduurh jiremslelt bolj bsan ternees hoish gants ch jiremslehgui huuhedtei bolohiig aimar husej bn yadag yum bilee sain emnelegiin ner heleed ogooch

  2. Anonymous says:

    sain chanariin uriin shingeneer sain chanariin huuhed hiine.zahialga avna.hehe

  3. zochin says:

    bi eruusuu hamgaalah em belgevch ntr heregledgui tegsen murtuul 2 2 jiliin zaitai jiremsen bolchdog toohgui haechih teheerl zugeerl aendaa huuhedtei bolchihno minii nz nar dund neleen hedl bn bugdeereel huuhedtei boldguiee yanaa geedl yavaad baisan toohgui haechihaar bolchdiin bnlee

  4. Anonymous says:

    Бас нэмээд хэлхэд үргүйдэлт эр эм хоёр талаас эрүүл боловч эс таарахгүйгээс үрийн заяа үзэхгүй хүмүүс байдаг юм шүү.

  5. Oyuka says:

    Би л лав нөхөртэйгөө хамт амьдраад 4 жил /эхний 2 жил нь хамгаалалт хэрэглэдэггүй ч, гадуур тавьдаг байсан/, түүнээс сүүлийн 2 жил нь хүүхэдтэй болох гээд хичээгээд болдоггүй байсан. Эмнэлгүүдээр яваад үзүүлэхээр зүгээр байна гээд байдаг. Тэгээд сүүлд лам, бөө, энерги гээд баахан явсан. Бөө нарын хэлснээр эцэг эхийн талд тахьдаг шүтдэг уулаа шүтэхгүй гомдоосон байна, энергийн талаас Аура төвд үзүүлсэн чинь Нөхрийн чинь урдны үерхэж байсан эмэгтэйгээс үр хүүхэд хаах зорилготой том хараал орж ирсэн байна гэсэн. Тэгээд сүүлийн нэг жилд хэлсэн энэ юмнуудыг нь бүгдийг нь цэгцлээд, тэр хараал гэдгийг нь Оросоос ирдэг энергийн лаа гэдэг юмаар арилгаад, ахиж аурагаа үзүүлсэн чинь хамаагүй сайжирсан байна гэж байсан. Тэгээд л 7 хоногийн дотор жирэмсэн болчихсон байсан.

    Тэгээд бодохоор, зөвхөн анагаахаар яваад нэмэргүй юм билээ. хэрвээ анагаахаар явсан бол баахан мөнгө үрж, бүх эмнэлгүүдийг гүйцээгээд зүгээр л гэх байсан байх.

    Эмэгтэйчүүд талдаа бие жаахан өвддөг байсан. Тэгсэн чинь тэр аураны эмчилгээ хийлгээд л зүгээр болчихсон. Жирэмсэн болсноо мэдээд эмнэлгийн хяналтанд орох гэж баахан үзүүлсэн, өвчтэй үрэвсэлтэй юм илрээгүй шд.

    Тэхээр, нүдэнд харагддаггүй тэр энергийн ертөнц, лам, бөө нарын хэлдэг зүйлс үнэний ортой шүү.

  6. baby says:

    sain bnuu nzuudaa bi nohorteigee suugaad 3jil bolj bn huuhedtei bolhgui bn elnelegt uzuulher zugeer bn geed bhiin ..ta buhen oopiin uzuulj bsn sain emlegiihee hayag dugaar neriig n ogj tusalnauu YAMAR ARGA HEREGLEWEL HUUHEDTEI BOLOH BOL….. helj ogooch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.