Аавууд гэртээ хэзээ ирэх вэ

Төгөлдөрийг ой гурван сартай байхад аав нь БНСУ-ыг зорьжээ. Одоо тэр долоон настай, хоёрдугаар ангийн сурагч. Анх онгоцны буудал дээр аавыгаа гаргаж өгөхдөө хүзүүнээс нь тас зуурчихаад тавихгүй, хүлээлгийн танхим цуурайттал часхийтэл уйлж, эмээ нь сандарч, ээж нь өмөлзөж зогссон. Харийг зорьсон аав нь өнөөдөр дэргэд нь алга. Зургаан жил болоход эцэг нь гурван удаа зуны амралтаараа сар хүрэхгүй хугацаагаар ирээд буцсаныг эс тооцвол аав гэдэг хүний нөмөр нөөлгийг тэр мэдрэлгүй өссөн. Хамгийн гоё баяр шинэ жилийг ээжтэйгээ хоёулхнаа угтана.

Зургаан удаа төрсөн өдрөө тэмдэглэхэд нэгэнд нь ч аав нь хамт байсангүй. Тэр байтугай сургуулийн сурагч болсон онцгой үйл явдал тохиоход өнөөх хайртай аав нь бас л эзгүй байсан юм. Харилцуурын цаанаас дуу хоолойг нь л сонсдог аавыгаа хүү үнэндээ сайн мэдэхгүй. Хар нялхаараа айлын бэр болсон ээж нь хүүгээсээ дутахгүй бэтгэрч, залуу халуун насаа гундуухан туулж яваа.

Харийг зорьсон мянга, мянган аав нар, эр нөхрүүдийн ард Төгөлдөр хүүгийн, түүний ээжийн бүтэн биш амьдралын өрөвдөм дүр зураг бий. Жаалууд аавгүй өсөж, хүүхнүүд нөхөргүй ганьхарч суугаа амьдрал Монголд түгээмэл гэж болно. Гэр бүл, хамаатан садан, ах дүү, найз нөхдийнх нь хэн нэг өнөөдөр Солонгосыг зориогүй хүн байна уу, Та асуугаад үзээрэй. Олдохгүй л болов уу. Манай иргэд 1994 оноос БНСУ-д хууль бусаар хөд өлмөр эрхэлж эхэлсэн. Тус улсын тал 1998 оноос манай үйлдвэрлэлийн дадлагажигчдын эхний хэсэг болох анхны 500 ажилчныг албан ёсоор хүлээн авсан гэдэг баримт бий. Солонгост л очиж ажиллавал их мөнгө хураах юм шиг, орон байр дүүрээд ирэх шахуу юм санаж, нэг хэсэг монголчууд ёстой л бөөн бөөнөөрөө хуйларсан. Байртай нь байраа зараад, машинтай нь машинаа арилжаад хүртэл явж байсан. Солонгос явахаар бүртгүүлэх гэж Төв цэнгэлдэхийг нураах шахаж, хэд хоногоор хонон өнжин дугаарлаж байсан дүр зураг саяхных.

2004, 2008 оны УИХ-ын сонгуулиар “Солонгос руу гэрээний ажилтан зуучилна” хэмээн амласан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний сэнтийд “ногоон гэрэл”-ээр суусан нь тухайн үед монголчууд яаж шуурч байсны тод жишээ юм. Тэр үеийг бодоход энэ нүүдэл харьцангуй намжсан ч Солонгост гэрээгээр ажиллахаар явсан хүний тоо төдийлөн буурахгүй байгааг харуулсан статистик өмнө минь дэлгээтэй байна. “Монголдоо сайхан амьдрах боломж байна, тэгээд ч Солонгост очиж мөнгө хураана гэж одоо лөөлөө болсон” гэж зарим хүн ярих. Гэтэл сургуулиа төгсөөд ажлын байр олдохгүй, хийсэн юмгүй гэртээ сууж байхаар шалгуурт нь тэнцдэг л юм бол яаж ийгээд явсан нь дээр гэж үзэх хэсэг магадгүй илүү олон бий. Эхнэр хүүхэд, гэр бүл, хайртай дотнын бүхнээсээ хол хүний нутагт зовлогоо зовоож, шар махтайгаа хатах гэж дурандаа тэд хүний нутгийг зорьдоггүй. Монголд тэнд авч байгаагаас дутахгүй цалин хөлстэй ажил хийх боломжтой бол явах хүн бий бил үү.

2010 онд явуулсан хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс үзвэл тус улсад гучаад мянган монгол иргэн зургаагаас дээш сар ажиллаж, амьдарч байгаагийн 60 орчим хувь нь хууль ёсоор оршин сууж байгаа аж. Саяхан Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж, Хөдөлмөрийн бирж хэд хоног хөл хөдөлгөөнтэй байсан. Энэ жил гэрээнд өөрчлөлт орж, шинээр нэмэгдсэн нэг заалт нь өмнө нь гэрээгээр Солонгост ажиллаж байсан, хэл ам татлалгүй хуулийн дагуу ажиллаад хугацаандаа буцаж ирсэн хүмүүсийг бүртгэнэ гэжээ. Ажилд сургаж, дадлагажуулж авдаг байснаа болиод туршлагатай, чадвартай бэлэн боловсон хүчин авахыг Солонгосын тал илүүд үзэх болжээ. Мөн бие хаа, нас зүсийг нь зааж голж шилдэг болсныг Хөдөлмөрийн биржийнхэн хэлж байна. Гэхдээ энэ бол БНСУ-ын юм уу, ажилтан сонгон шалгаруулж авч байгаа тухайн газрын буруу биш ээ. Манайхан өөрсдөө л очиж ажиллахыг хүссэн, юу ч хамаагүй хийе гэсэн шүү дээ. Боломжийн мөнгө хурааж, ар гэрээ өөд нь татаж, орон байртай сайхан амьдралд хүрсэн хүн олон байгааг үгүйсгэх юм алга. Гэхдээ хөдөлмөрийн насны залуусаа бөөн бөөнөөр нь экспортолсны саар тал бас бий.

Төгөлдөр шиг аавыгаа хүлээсэн хүүхдүүдээс гадна ээж, аав нь хоёулаа гадаадад ажиллахаар явсан, эмээ өвөө, ах эгчийндээ үлдсэн жаалууд цөөн биш болсон. Үүнийг “Тавиул хүүхэд” гэдэг. Тавиул хүүхэдтэй холбоотой нийгмийн толгойн өвчин шинээр үүссэн. Халаасандаа мөнгөтэй, дур зоргоороо, хараа хяналтгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрээгүй өсөж буй нь тэдний буруу биш, төрийн буруу гэж бодож байна. Бие холдвол сэтгэл холддог гэж үг бий. Хоёр талд олон жил болсон эхнэр нөхөр яваандаа салдаг аж. Үүнээс гадна шилж сонгогдож явсан цоо эрүүл сайхан монгол залуус өвчний үүр, насан туршдаа харамсахаар эрэмдэг зэрэмдэг болоод эх орондоо ирж буй гашуун жишээ олон бий.

Сарын өмнө архины хамааралтай болсон хүмүүст эмчилгээ хийдэг нэг эмчтэй уулзахад БНСУ-д ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс олноороо ханддагийг хэлж байсан нь анхаарлаас гадуур өнгөрсөнгүй. Орон гэрээсээ хол байгаа хүмүүс ажлаа тараад юу хийдэг вэ гэхээр аль нэг баар цэнгээний газар цугларч, сөжү ууж алжаалаа тайлдаг юм байна. Энэ нь өдөр болгон давтагдаж, архинаас хамааралтай болоод сэтгэцэд нь нөлөөлөөд ирсэн хүмүүс ч тэдний дунд байдаг ажээ. Төгөлдөрийн аав нэг зун ирэхдээ хашаа байшин худалдан авч, тэднийх орох оронтой болсон ч одоог хүртэл эх орондоо ирэх дургүй байгаа гэнэ. Монголд ирээд юу хийх, хэдэн төгрөгийн цалин авах, эхнэр хүү хоёроо хүний дайтай авч явж чадах эсэхдээ эргэлзээд байгаа юм байх. Сардаа 500 орчим доллар явуулдаг нь наад хоёртоо бол подхийсэн мөнгө гэнэ. Ажлынхаа яг дэргэд, хааш хаашаа хоёр алхмын зайтай, жижиг ор, хөргөгчнөөс өөр хогшилгүй чийгтэй умгар вагончикт зутруухан аж төрдөг Төгөлдөрийн аавд эх орондоо очиж, халуун бүлээрээ сайхан амьдрах чин хүсэл, мөрөөдөл бий. Гэрээгээр ажиллаж байгаад саяхнаас “харлаж”, өмнөхөөсөө арай дээр халаасны өрөө түрээсэлж буй гэсэн. “Эх орондоо ирэх болоогүй юу” гэсэн асуултад тэрбээр “Одоохондоо арай болоогүй ээ” хэмээн дуу муутайхан хариулсан. Хөгжилтэй орны хамгийн ядарсан иргэдээс ч дор орчин нөхцөлд чийгтэй вагончикт манай иргэд амьдардаг. “Жоомтой, бохир, чийгтэй” хэмээн гомдоллох эрх тэдэнд байхгүй.

Хүний нутагт усыг нь уувал ёсыг нь дагаад тэвчээд амьдрахаас аргагүй байдаг биз ээ. Манай хэвлэлийнхэн бичдэг л дээ. Эх орондоо сайхан амьдаръя, харьд байгаа залуус минь Монголдоо ирээч ээ хэмээн уриалдаг. Төрийн тэргүүн маань ч гэсэн хэдэн жилийн өмнө ингэж хэлж байсныг санаж байна. Харин тэднийг эх орноо гээд зориод ирлээ гэхэд “Өө өшгүй хүрээд ирэв үү” гээд угтаж авч, ажлын байраар хангаж, амьдрах нөхцөл бололцоог нь хангаж өгөх хэн байгаа юм бэ. Ирсэн нь мөнгөө барчихаад, дэмий ч ирэв үү гэж харамсахдаа буцаад явахыг хүсэх боллоо. Үүнийг нь анзаарсан солонгосчууд Гэрээгээр ажиллаж байгаад ирсэн чадвартай хүмүүсийг бүртгэнэ ээ хэмээн зарлаж байх. Гэр бүл төлөвлөлтийн талаар залуус ямар ч бодлого төлөвлөгөөгүй гэж зэмлэхийн оронд төр засаг маань гэр бүл салгадаг, хүүхэд өнчрүүлдэг, эрүүл иргэдээ өвчтэйгээр сольдог энэ бодлогоо эргэж харах цаг болсон.

Эх орондоо сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлээд өгвөл, ажлын байраар хангаж, цалин мөнгөөр нь урамшуулбал хүний нутагт хар бор ажил хийж, амьдрахыг хүсэх хүн бий гэж үү. Харьд илгээхийн оронд мэргэжил боловсрол олгож, сайн цалинтай ажиллуулж, эргээд ирэхэд нь ажлын байр нь хүлээж байдаг, өсөж дэвжих боломжийг нь бүрдүүлдэг тогтолцоо руу чиглүүлбэл яасан юм бэ. Тэгвэл Төгөлдөр хүүгийн аав ирнэ ээ. Гэр бүлтэйгээ сайхан амьдрах түүний мөрөөдөл биелнэ. Багшийнхаа даалгавраар аавынхаа тухай зохион бичлэг бичих гээд чадаагүй хүүдээ аав нь ямар хүн байдгийг, юунд дуртай, юу чаддаг, ямар мундаг вэ гэдгээ мэдрүүлнэ.

Г.Оюунгэрэл
Өнөөдөр сонин 

25 Comments

  1. Acel says:

    Bi ch bas solongost ired 2 jil bolj bna Mongolruu butsahaas aij bn bas hunii nutagt bj zovoh ch hetsuu ghde mongoldo bj zoovsonoos hunii nutagt zovoh ni jargal yumdaa unendee bol mgld yum buhen muuhai humuusees awhuulad buh zuil esregeeree bdg.

  2. Anonymous says:

    bi id -g demjij bna sayahan solongos yavchad irsen barag mongols hyamd bna le ter ideh uuh um yamar saihan jims nogoo  hyamdhan um be ,mongol  arga ch ugui um da oorsdoo yu ch uildverledeggui oron iluu unetei tegeed iim tsalin bagatai tegeed yaduural ihseed.

  3. id says:

    bi solongost 4jil bolj bna sayhan mongol yvchaad irsen uneheer gaihsan yumnii une solongosoos iluu unetei baisan shuu bi 4 jil amidraaad huraasan mongooroo bair avj hurehgui ym bnalee mongold ireed 2oroo bair sariin hugatsaatai treeseleh gesen chine yu vee dood tal n 1say tog 1200 dollor gej bgaamdaa tegj bolohgui bizde bi solongost 2 oroo tavilgatai bair 400myngaar holsoldog arai dendnee mongol bushuuhan l solongosruugaa butssan denduu denduu tor zasag n yu boddog bnaa oon saihan zaluuchuudaa solongosruu aldchaad orond n heden myngan hujaa nar mongolruu shuurj bna!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!?!!!!!!!!!!

  4. Anonymous says:

    tiim um bna le solongos chin barag mongoloos hyamdhan gd helchvel bas buruudsan bolchih um bolu.gehde yag unende tiishegee nohroo ehneree yavuulbal tegeel duusaa.end mongold holoo oloogui humuus end ireed bas burheg. yaamaar ch um de

  5. Anonymous says:

    Энэ бол Монгол төрийн арчаагүй дороо эх орон, ард түмэнээ хэзээ ч бодож байгаагүйн тод жишээ юм. Улс төрийн дахин хуваарилалт явуулах цаг нь болсон

  6. anonymous says:

    Bi  bas gadaadad 7 jil bolj b.a.mgld haaya neg ochihoor rhnii hef honog gaigbi ch butsmaar sanagdaad suuj chadahgvi ym b.alee mgldoo ochihoor hvmvvsiin haritsaa hulgaich nar ni vneheer aimaar deer tsalin baga ym ni vnetei geed l hetsvv hetsvv

  7. Anonymous says:

    Эрүүл мэнд, эв найр, итгэл хайр цаг хугацаа. Эдгээрийн үнэ хэд вэ??? 

  8. zochin says:

    bi evropd bdag end esrgeree duuren nohorgui huuhnuud tegd yahvde ende dsaas ali boloh end uuschih bodoltoi gadaad zaluus haij moroosol bolson duuren huuhnuudl bna.ene bol huvi geheese ihenh huvini archaagui tor zasgiin buruu.end ired oooriin bier ene amidraliig tuulaadl zarimdaa mngl hun bolj torsondoo haramsdag gechvel aldas boloh bhdaa.hii demiil zurhendee gunih ymda.1avah ymni harin ymiig hivel hiisen shig hiideg hiisen ymandaa ezen boldog zang l surch bn.

  9. zochin says:

    bi evropd bdag end esrgeree duuren nohorgui huuhnuud tegd yahvde ende dsaas ali boloh end uuschih bodoltoi gadaad zaluus haij moroosol bolson duuren huuhnuudl bna.ene bol huvi geheese ihenh huvini archaagui tor zasgiin buruu.end ired oooriin bier ene amidraliig tuulaadl zarimdaa mngl hun bolj torsondoo haramsdag gechvel aldas boloh bhdaa.hii demiil zurhendee gunih ymda.1avah ymni harin ymiig hivel hiisen shig hiideg hiisen ymandaa ezen boldog zang l surch bn.

  10. bat says:

    bi ch bas gadaadad 7 ,8 ni jil bolj bna hariad yu hiine gesen bodol turuh yum yag neg uildbert barag ene uildberiin gol hun boloh shahuu l nadadaas blj etsiin butegdehuun hamaarah blhoor endees yabuulahgui bh talaar ed sanaa tabina ehner huuhed ene bugdees hol hetsuuch mongoldoh amidralaas blood end udaan amidarch yum yumand dassan.

  11. Anonymous says:

    olon jil gadaadad amidarsan humuus mongold ireed neeh ideeshdgui yum shig baidiin yaj iigeel turgen butsahiin l husel boloh yum bna shd. yadiin boldoo gej

  12. Deren says:

    tiim shuu mongoloor duuren nuhurgui huuhen eceggui huuhedeer duursen solongost baigaa zaluus hunii nutagt booliin booliin hudulmur hiij baghan bor yam avch talig ni nutag ruugaa talaar ni arhi uuj setgelee huurch udur honogiig unguruusun bolj baina nutagtaa irsen ni bie ni uvchin huuchind barigdsan arhind dontoh uvchtei bolson neg heseg nuguu arai gaigui ni sanaa muutai zalitai yarzaital hudlaa ineesen huniig bolj l ugvul dunguh ashiglah hogiin zan suraad irsen neg esondoo hunii mus judagaa hariin gazar hayad irsen eremdeg zeremdeg hun gej helhed hecuuhen amitasaar mongol duurch baina mongolchuudiin amidral l yam daa. Uhaangui noend uragshgui albat gegcheer

  13. Wiseman says:

    Манай төрийн эрх барьж байсан МАН-ын бэлэг. Монгол хүн эх орондоо сайхан амьдарч гэр бүлээ тэжээх боломж байхгүй болохоор харийн боол болохоос өөр сонголт байсан гэж үү

  14. Xwoman says:

    bi ch mungu bodsoor baigaad 10aad jil gadaadad baisan buzaad irsen bair ch ugui barianii shil ch ugui baisan shuu manai geriinhen mash hatuu baisan hamag munguu jawuulaad l baisan jawuuöaad l baisan urdaas saihan hudalaa jariaad l tiim ch jum tulnu bairaa cha wsan chinii ner deer baigaa geed l hshgiruulaad baisan chin zusgui alsan shuu manai geriinhen

  15. 크크크크크크 says:

    Mimii medehiin solongost ajillaad mongoldoo gaigui tom obekt
    avaad biznes hiij bgaa humuusiig medeh l yum bn hun huneesee 
    bolno ajillaad ajillaad mungu huraaj chadahgui hun bn ar geriinheniigee
    tejeegeed huraasan mungugui bgaa humuus ih bna hunii nutagt
    zovj zuderch ajillaj bgaagas hoish unu msrgaashiin hooloo ideh bish
    mungiig huraah heregtei tegj bj l hurdan gertee harina shuu dee humuusee

  16. өөөөө says:

    ыбөй

  17. hey says:

    vneheer vnen yum bichjee bi solongosd 2 jil boloh gej bn anh irehdee ongordog 9 sard bvr butsna gesen tolowlgoo blaa daan ch hdn togorgond horogdood butsaj chadaagvi l bn yadaj bhad ene balai hugtsaagaa yaagaad sungaad bga yum be deed tal n 3 jil bhad l hangalttai
    haralsan neg n barigdaad l butsana biz odoo bi yawmaar l bn gewch yaajich bodson nadad dahiad hdn tog heregtei uchiraas bsaar l.vneniig helhed setgel sanaa sex ene ter geed l shal oor boldog yumaa neg talaaraa olj bgaach nogoo talaaraa hamgiin vnetei zvilee aldaj bdg yum bolj ogvvl zaluusaa naashaa bitgii yawaarai hvn hamtdaal bh shig jargal bdgvi yum shvv

  18. amidral says:

    их зөв сэдэв хөндөж бичсэн баина. би бас гадаадад амьдардаг… саяхан охин маань та охиниихоо хуриман дээр ч баигаагүи, анхнии хүүхдээ гаргахад ч бгаагүи 2 дахь хүүхдээ гаргахад ч бгаагүи гээд уилсан… би ч бас уилаад л… монголд маань 40 өөс дээш наснииханд ажил олддог бол, хөдөлмөриин хөлс нь боломжиин бол, баирнии унэ боломжиин бол ээж нь яаг одоо ч нисээд очиход бэлэн баина даа үр минь…

  19. ах says:

    Энэ бол өөрсдийнхөө төлөө амь насаа золиослон тэмцсэн МОАХынхныг ад үзэн хавчин шахаж 20 жил МАХН- МАНамынхныг бурхан гэж шүтсэний чинь эцсийн үр дүн Одооны АН-ныхан МоАХ-ынхон биш болохоор ард түмний төлөө тэдэн шиг зүтгэх болов уу гэдэг эргэлзээтэй Амьдрал нэг бол аз чинь нэг бол хохь чинь гэдэг ийм л хариу өгдөг гэдгийг санаж яваарай

  20. эмэгтэй says:

    манай нөхөр 2011 онд солонгос руу гэрээгээр ажиллахаар явсан. хамт байхдаа гэр бүлээрээ хамт байхыг мөнгө муутай ч гэсэн ямар сайхан байсныг мэддэггүй байж аль болохоор 2 талд амьдарахгүй байхыг хичээгээрэй гэж залуу хосууддаа хэлмээр байна энэ бичсэн зүйл үнэхээр үнэн энэ асуудалыг цэгцлэх төрийн бодлого хэрэгтэй байна гэр бүлийг нь 3 сардаа 1 удаа очуулдаг ч юм уу гэрээгээр явж байгаа хүмүүсийн ирж буцах онгоцны зардал арай багаар тогтоодог гэх мэт гэрээгээр ажилладаг хүн ар гэртээ урилга явуулж болдоггүй эхнэр хүүхэдэд нь ядаж зөвшөөрвөл сайн байна

  21. эмэгтэй says:

    зөв юм бичжээ.би ч гэсэн тэнд байж байгаад ирсэн.тэнд очоод л харамсаж эхэлсэн хүний нутаг гэдэг ямар хүйтэн, хатуу байдгийг мэдэрсэн.Монголдоо ирээд хахир өвөл ч дулаахн санагдаж, ээийнхээ хажууд ямар их жаргалыг мэдэрсэн гээч.Гэтэл хүний эрх гэж ярих дуртай манай төрийн өндөрлөгүүд Монгол хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаагаа ойлгодоггүй.Тэд Гэр бүлээсээ салж тэгж зовохыг мэдрээгүй учраас зүгээр л хоосон ярьж иргэдийг мунхруулдаг.Бодлогоо зөв тодорхойлж Монгол хүний үнэлэмж, чадварыг өндөрөөр үнэлдэг болвол Манай Монгол залуус эх орондоо элэг бүтэн ихийг бүтээж чадна гэж би боддог.

  22. zaya says:

    Миний мэдэхийн 10-аад жилийн өмнө дөө, нэгэн удаа эмээгийндээ оччихоод байж байлаа, тэгсэн нэг Билгүүн гээд 7-8 насны орчим баньд эмээгийнд орж гараад л….тэр бандийн эмээгийнх манай эмээгийн урд бдаг.
    Эмээ маань эвий зайлуул наад бандийн чинь аав солонгос руу яваад холбоо тасарсан гэсэн, ээж нь байраа зараад аавыг нь солонгос руу явуулсан юм гэнэ, тэгээд эмээгийндээ нүүж ирээд хамт амьдарч бгаа юм гэнэ гэж ярьж бсан. Аав маань нэг л өдөр хүрээд ирнэ гээд л хүлээгээд бдаг бсан гэсэн. Дараа нь сонгох нь ээ, аав нь солонгос ажуматай суугаад тэр чигээрээ ирээгүйм гэнэ. Ээж нь зөндөө олон жилийн дараа уурхайд ажилладаг нэгэн жолооч залуутай суугаад бүгд налайх руу нүүсэн гэсэн.
    Тэр хүүг бодохоос л өрөвдөөд бдаг юм,нүдэнд нь бөөн уйтгар гуниг, одоо болтол тэр Билгүүн гэдэг хөөрхөн баньд миний сэтгэлээс гардаггүй юм, одоо ч 20-иод настай том сайхан залуу болсон биз дээ.
    Муу аавын лайгаар нилээн л зовсон хүү дээ….эрчүүд минь ээ та нар мах цусныхаа тасархай үр хүүхдүүдээ хэзээ ч бүү мартаж бай, хэзээ ч бүү гомдоо, та биш юмаа гэхэд таны үр хүүхэд ийм зовлон амсах вий, юм гэж ээлжтэй бдаг юм.

  23. zaya says:

    Миний мэдэхийн 10-аад жилийн өмнө дөө, нэгэн удаа эмээгийндээ оччихоод байж байлаа, тэгсэн нэг Билгүүн гээд 7-8 насны орчим баньд эмээгийнд орж гараад л….
    Эмээ маань эвий зайлуул наад бандийн чинь аав солонгос руу яваад холбоо тасарсан гэсэн, ээж нь байраа зараад аавыг солонгос руу явуулсан юм гэнэ, тэгээд эмээгийндээ нүүх ирээд хамт амьдарч бгаа юм гэнэ гэж ярьж бсан. Аав маань нэг л өдөр хүрээд ирнэ гээд л хүлээгээд бдаг бсан гэсэн. Дараа нь сонгох нь ээ, аав нь солонгос ажуматай суугаад тэр чигээрээ ирээгүйм гэнэ. Ээж нь зөндөө олон жилийн дараа уурхайд ажилладаг нэгэн жолооч залуутай суугаад бүгд налайх руу нүүсэн гэсэн.
    Тэр хүүг бодохоос л өрөвдөөд бдаг юм,нүдэнд нь бөөн уйтгар гуниг, одоо болтол тэр Билгүүн гэдэг хөөрхөн баньд миний сэтгэлээс гардаггүй юм, одоо ч 20-иод настай том сайхан залуу болсон биз дээ.
    Муу аавын лайгаар нилээн л зовсон хүү дээ….эрчүүд минь ээ та нар мах цусныхаа тасархай үр хүүхдүүдээ хэзээ ч бүү мартаж бай, хэзээ ч бүү гомдоо, та биш юмаа гэхэд таны үр хүүхэд ийм зовлон амсах вий, юм гэж ээлжтэй бдаг юм.

  24. Anonymous says:

    энэ үнэн бичжээ. манай найз залуу 2005 онд солонгост ажиллахар яваад жилийн дараа ээлжийн амралтаараа ирсийн тэгсэн сонин зантай болчихсон байсан, би ерөөсөө ойлгоогүй, тэгээ л яваад удалгүй тэр хүн сураггүй болсон,

  25. zaya says:

    Энэ асуудал бол авч үзэхээр асуудлын нэг. Солонгос улсад олон арван мянган хүмүүс ажиллаж амьдарч амьдралаа дээдхлүүлж байгаа ч хамгийн хүнд хүчир ажлуудыг хийдэг учраас монголчуд маань эрүүл мэндээ их алдаж байгаад харамсалтай бдаг.
    Бас олон гэр бүл салж монголоор нэг өрх толгойлсон хүүхнүүд болсон байна лээ.
    Монгол орон жаахан хөгжиж бгаа ч амьдралын баталгаагүй хүмүүс одоо ч ихээр бсаар л бна, тиймээс л харь орныг зорьж ажлын боол болж бгаа. Улс орон маань ард түмнээ гадаад руу гаргахгүйгээр монголд нь ажлын байраар хангаж өгч, цалин хөлсийг нь нэмэх хэрэгтэй. Жишээ татаад хэлбэл монголд хүнсний зүйлсийн үнэ солонгосынхтой адилхан болсон бсан, зарим нь бүүр үнэтэй гээч. хужаагийн муудсан жимс ямар ч үнэтэй зарагддаг юм, сая монгол явч ирээд мэдэрсэн, идчихээр юм олдохгүй хэцүү бсан шүү. Монгол улс иргэдийнхээ ард түмнийхээ эрүүл хооллолтын талаар ч авч үзэх хэрэгтэй. Олон төрлийн хүнсний ногоо гэх мэтийн хөнгөн чанарын хоол их идэж байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.