Амьдрал хайрлаж, тусч сайхан сэтгэлээр итгэл найдвар хайрлаач, гуйя

Болдсайхан сүүлийн үед дуугаа хураан нэг их бодол болсон хүн болжээ. Гутарсан, гомдсон сэтгэл нь тайвширч өгсөнгүй. Өөрийгөө зөвтгөж, өрөөлийг зүхээд ч нэмэр алга. Хуйлран эрчлэх салхи хамаг бодол санааг нь хийсгэн одож сэтгэл дэх гал бөхжээ. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг ч бид зарим өвчнийг зүгээр авчихдаг гэмтэй. 

Гараа угаахгүй бохир заваан байвал шар өвчин, агаар дуслын замаар ханиад томуунаас эхлээд сүрьеэ өвчин тусаж болдгийг бүгд мэддэг болсон цаг. Өвчнөөс сэргийлэх талаар багагүй мэдлэг хуримтлуулсан. Мэддэг болсон ч хэнэггүй зангаасаа болж алдах нь их юм даа. Олон хоног үймэрсэн сэтгэл тайвширч алдаг оног бодох ухаантай болсон Болдсайхан өөрийгөө зүхэхээс хэтэрсэнгүй бас л хэд хонолоо.

Ажилтай бол ажилтай, амьдралтай бол амьдралтай хүнээс дутахгүй л сайхан аж төрж байлаа. Өөрийнхөө мэрийж зүтгэж байж босгосон амьдралаа нэг өдөр нураана чинээ санасангүй явж дээ.

Амархан ядарч сульдаад юм л бол өвчин авчих гээд байхаар нь эмчид үзүүлтэл ХДХВ тээгч болсноо сонсоод чихэндээ  итгээгүй ч амьдрал орвонгоороо эргэснийг ойлгосон.  Санаа дагаад  ч тэр үү хүн болгон над руу хараад байгаа юм шиг санагдаад байж суух газраа олж ядна. Өчүүхэн чимээнээс хүртэл цочин, хулгай хийсэн мэт айж түгшсэн сэтгэлээсээ болоод турж эцэх боллоо.

Албан байгууллагынхаа төсөл, гадаад гэрээ хэлэлцээрийн голыг нуглаж хийсэн ажлын маань үр дүн гайгүй гарсан болохоор хамт олон маань надад санаа зовон наад биеэ бод, ажил олдоно эрүүл бие олдохгүй шүү амрах хэрэгтэй гэж  зөвлөсний дагуу сэтгэл жаахан ч гэсэн тайвширч амрахаар боллоо. Гэсэн ч сэтгэл бүрэн дүүрэн тайвширч өгсөнгүй.

Тэгээд л итгэж явсан найздаа зориглон үнэнээ хэлсэн минь гай болох нь тэр. Амраад сэтгэл минь жаахан сэргэсэн би ажилдаа иртэл ДОХ-той гээд ажлаас халсан байлаа. Хүн болгон муухай харж, тааралдсан нэг нь яаруу ажилтай мэт зугтах нь холгүй надаас дөлнө. Гэм хийгээгүй байхад найз нөхдийн нүдэнд үзэн ядсан бас тохуурхсан дооглосон, мушилзсан муруйсан ам сэтгэл зүрх рүү зүүгээр хатгах мэт тун хэцүүхэн байсан.

Ингээд л итгэж явсан хамт олонгүй болж тэдэндээ нүд үзүүрлэгдэн гудамжинд хөсөр хаягдав. Мэдээж би амьдралд алдсан нь үнэн. Хань үр хүүхдүүдээ гомдоосон минь ч үнэн. Гэвч өвчтэй нэгнээ бид гадуурхан гоочилдоггүй биз дээ.

Аль болох сэтгэл санааг нь өргөж дэмжиж тусладаг шүү дээ. Гэтэл надад яагаад ингэж хандах болов. ХДХВ буюу ДОХ-той болсон болохоор тэр гэж үү. Зарим нэг өвчин шиг агаар дуслын замаар халдах биш. Гагцхүү над шиг тохиолдлын хавьталд орохдоо бэлгэвчгүй яавч орж болохгүй гэдгийг л сайн санаж явах хэрэгтэй. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Тэр л тохиолдолд би алдсан.

Мэддэг байсан ч ойр бэлгэвч байгаагүй болохоор гайгүй биз гэж итгэснээс алдсан. Би өөртөө гомдохоос бусдад гомдох эрхгүй. Мөн өөрт учирсан лай ланчигаа өөрөө л үүрнэ гэдгээ мэднэ. Өрөөл бусдад тараахгүй байх итгэл сэтгэл надад бий. Даанч хамт олон, найз маань миний нэр төрийг нэг мөсөн баллаж хаялаа. Би гарахаасаа ч айдаг болсон.

Монголчуудын маань уужуу тайван зан, өрөвч нинжин сэтгэл, хүн хүнээ гэсэн чин хүсэл энэ нийгмийн давалгаанд царцжээ. Энэ удаад би эцсийн найдварын ганц шижимнээс барин та нартаа хандаж байна. Амьдралд алдсан нэгнээ хайрлаж, тусч сайхан сэтгэлээр итгэл найдвар хайрлаач! Гуйя.!

А.Баярсайхан
Эх сурвалж: “Нийгмийн Толь”

16 Comments

  1. Anonymous says:

    санаагаар бүү уна сэтгэлийн тэнхээтэй бай дээрхи хүмүүс арай дэндүү байна энэ чинь өвчин шдээ бие бие э жоохон ч хэсэн хайрлах хэрэгтэй шүү хүмүүсээ

  2. Anonymous says:

    Îäîî óóëàíä ãàð÷ àí õèéæ ººðèé㺺 áàÿñãà öýâýð àãààðò ÿâ øîðîíãîîñ îðãîñîí õóëãàé÷ òàéãàä àìüäàð÷ áîëîîä áàéõàä íèéãìýýñ ººðèé㺺 òóñãààðëàæ áàéãàà ººðò ÷èí ººð ñîíãîëò àëãà ÿìàð àìèà õîðëîëòîé áèø 1 ñàéí áóó ñóì àõèóõàí øèã õóäàëäàæ àâààä çýðëýã àìüòäûã àëààä, ºâñíèé ¿íäýñ óõàæ èäýýä àìüäðààä áàéæ äýý

  3. Anonymous says:

    БИ ХЭРВЭЭ ХАЛДВАР АВСАН БОЛ ЯАХ ВЭ? ГЭЖ БОДОЖ ҮЗЛЭЭ. ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ НАЙДАХААС ӨӨР АРГА АЛГА ШҮҮ ДЭЭ. ӨӨРИЙНХӨӨ НӨӨЦ БОЛОЛЦООГ ХАЙХ ХЭРЭГТЭЙ БИ ЮУ ХИЙЖ ЧАДАХ БИЛЭЭ ГЭЖ. ТЭГЭЭД Л ХИЙЖ БҮТЭЭХИЙГ ОРОЛДОНО ДОО. СЭТГЭЛЭЭ БАРЬЖ НОМ УНШИНА БАС БИЧНЭ, ХЭЛ СУРНА ОРЧУУЛГА ХИЙНЭ, ГАР УРЛАЛЫН ЗҮЙЛ ХИЙЖ СУРНА БОРЛУУЛНА ЗАРНА… ОДООХОНДОО ЭНЭ Л БОДОГДОЖ БАЙНА ДАА. ЧИ Ч БАС ӨӨРӨӨСӨӨ ХАЙГААРАЙ… ЧАМД ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

  4. Tok tok says:

    Humuus mini dee ingej zagnaj zandraad yaahnav de, negent bolood ungurch , odoo uldsen hugatsaandaa uvchnuu tag martaad saihan amidar uur hund haldaahgui l bol yamar gem bish ovchin shude. Hun er ni setgeliin amitan , setgeliin hucheer yalan diilj ch bolno shde. Neg nomnoos unshij bsiimaa Jon keho iin bodol buhnees huchtei geed nom bgaa, teriig unsh hun setgeliin hucheer ovching yaaj yalan diilj bolohiig, 9 nastai tarhinii hort havdartai huu bodliin hucheer edgesen bdgiin.

  5. zochin says:

    Chi amidral hairlaach geed yu guigaad medrelteed baigaan. amidral avgai huuhed bugdiig ugsun baihad shunaltaj baigaad shunal chini shulam bolchihson baihad. Shunald tugsgul baidiin. Chamaas iluu ehner huuhdiig chini l uruvduj hairlaj baina. Udaan ner nuuriig ni ballaj udaan ehneree zovooj gaviya baiguulsan yum shig asruulaad bailgui zailaache. DOH-ton guai. DOH-toigoo l naizlahgui yu ter chini chamd yu gej zuvluh ni uu ingeed tyamlagd gej baigaa bizdee. ineed hurch baina. ingeed 1 l sexseer aytaihan ergeed borlogdohgui uvchin hudaldaj avbaa. DOH-toi geed heleheer hun uruvduj hairladgiimuu

  6. zochin says:

    ehner huuhedgui bsan bol bas argaguid huntei untaa biz gene ehner huuhedtei baij iluu harj biluu doloogood yu olj doloov DOH olj doloosiim bishuu.Odoo boov uvdug 2-oo tevreed 10 jil uuriiguu tamlaj burhanii tseerleliig hurt yadahdaa hoid nasand chini heregtei.Huuhnuudee turanhai etsenhii tsaanaa l uvchtei tsaraitai, haluursan hulursun, dandaa haniad tomuu yarisan eserguutselgui erchuudees hol bai ter chini DOH-toi gesen ug.Ehneriin chini chamaig huleej uilj gantsaaraa honosnii horsol shan 2 saihan buuj bayrtai,

  7. zochin says:

    ehner huuhedtei baij ehneree huurch nasniihaa hani ur huuhdiinhee amidralaar toglochihood yun setgeliin dem hairlasangui ingej ajlaas halj humuus dulj shiitgeh zuvshdee ene doodohoo zahirahgui eejees turuugui yum shig ailiin ohin uriig gomdoogood yavdag yumiig ingej neleed olon jil shiitgeh heregtei uur araas ni shiitguuleh humuus hed baiga bol.Huuhdiig chini DOH-oor nas barsan hunii huuhed bas bugs buurnii yavdaltai yum biluu gend ni baij taaraa geed hun toohgui ehneriig chini bas DOH avch l taaraa geed hun adlana ingej ger bulee tamd oruulchaad yun ajil setgeliin dem yasan uuriiguu bodson uvaigui archaagui amitan be chinii tsaana chamaas bolj chamaas iluu shiitgel amsaj baiga ger bulee yay gej baigaa yum, hen chini barisan bariulaas barij ajildaa orohiin henees DOH avsanaa helj hend DOH haldaasnaa shudargaar helbel burhanii shiitgel chini bagasah baih.Uhehed chini ger bul ah duus chini yamar uvchnuur nas barchlaa gej helehuu olon yum bodnoo hoo. setgel biy 2 chini tiim amar baina gej bodoj bainauu.minii nuhur namaig huursanaas bolood bi shuud salsan tegeeggui bol davarch yavaad bas ingeed DOH-toi bolchloo geed asruulah geed irne hohi chini. nad shig gem zemgui ehnertee tenegteed haldaasan daa tegeed etseg eh ni DOH-oor ungursun gal golomtooroo suiree ene zambaraagui erchuud eniig unshaaraai.10 jil tesnee hu gej zuvludug genee 10 jil tamluulna shdee

  8. zochin says:

    hey man Ene zergiin asuudal baga hereg Minii zugees zuvluhud uuriinhuu tuluu delhii ertuntsiin sain saihan sonin hachiniig uzej haraad yavahiin tuluu zutge naiz mini Mail ee bichvel uuriinhuu talaas sanal soliltsoyo

  9. gana says:

    ehner huuhedtei l bsan ym bna sh dee, burhan shiitgej bgaa ni ter, bodvol umnu ni ehneree huurah asuudal zunduu bsan blgui dee. tegeed l ter udaa gaigui biz gej bodjee, olon havar negendee gej.

  10. Ame says:

    Hamgiin gol n hunii setgel sanaa setgeliin tenheel chuhal. Setgleeree uudrug bwal yamarch uwching dawnaa. Ert oroi bid bugdeereel uhne. Harin hezee uhhee bid uursduus hamaarj bolno. Chamd amjilt husey. Chi chadnaa

  11. Ame says:

    Hamgiin gol n hunii setgel sanaa setgeliin tenheel chuhal. Setgleeree uudrug bwal yamarch uwching dawnaa. Ert oroi bid bugdeereel uhne. Harin hezee uhhee bid uursduus hamaarj bolno. Chamd amjilt husey. Chi chadnaa

  12. unuruu says:

    Setgeliin tenheetei bgaarai 

  13. Zochin says:

    Tewcheertei bgaarai!! Amjilt hvsie!! Yamarch bsan amid bn shvdee yamar mar vheh gj bgaa bish setgel sanaaagaa uudrug bailgaarai 

  14. tseene says:

    Dor hayahad 10 jil amidardag gee biz de, ter boltol n martchih. Ter hoorond hiij guitseechmeer saihan ajil zunduu baina doo, uudrug baigaarai. Uur hund haldaahgui baihiig bodooroi.
    GOOD lUCK!

  15. bold says:

    Amidarna aa ho, jaahan l teschih. Tsaana chini aldart sagsan bombogch Magic Johnson 10 garui jil dohtoi temtsej yavsaar yalsan shde. 

  16. trc says:

    haramsaltai yum aa, gehdee amidral zovhon end, ene delhhiid baidgui gej boddog shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.