40 нас шүргэж яваа өрх толгойлсон эмэгтэй. Би өөрийгөө сайн ээж, халамжит охин, сайхан эмэгтэй гэж дүгнэдэг. Харин хаана алдаа гаргав?
…Олон сайхан эрчүүд надад сэтгэл алдарч явсаан. Надад дурласан бүхнийг би хайрлаж болохгүй шүү дээ. Уучлаарай би чамайг ойлгож байгаа ч би чинийх болж чадахгүй гэдэг үгийг олон ч хүнд хэлсэн. Олон жил хилийн чанадад сурч яваад 25 нас өнгөрсөн бүсгүйд ар гэрийнхэн хүнтэй сууж хүүхэд хурдан гарга гэдэг үгийг өглөө үдэшгүй хэлж байв. Хурдхан тэр хүсээд байгаа хүүхдийг нь гаргаад өгөх юмсан гэсэн бодол салахаа байсан би Нэг залуутай хаяахан уулзаж явтал жирэмсэн болчихдог юм байна. Надаас 5-6 ах татлаа түтлээгүй хүн тул хамт амьдарч эхэллээ. Жирэмслэлт жаахан хүндрэлтэй байсан болохоор хийж байсан ажлаасаа ч гарлаа. Ингээд гэнэт л нэгэн эр хүний хараат амьдралтай боллоо. Энэ үеэс л надад ухаангүй дуралсан гэдэг тэр хүний жинхэнэ өнгө нь харагдаж эхэлдэг юм байна. Ууртай уцаартай, захиран тушаасан хүнтэй л тэсээд амьдраад байлаа. Аав ээж, ах дүүд маань тэр хүн ер таалагдаагүй. Намайг хамт амьдруулахыг ч хүсээгүй. Гэлээ гээд хэвлийдээ хүүхдээ тээсэн ээж болж байгаа хүн тэр бүхнийг сөрөөд тэсээд л амьдарлаа. Жирэмсэн байх 9 сарын бараг 6 сар эмнэлэгт хэвтсэн.
Төрөх хугацаа болоод хагалгаа хийлгэлээ. 4500 гр хүү төрлөө. Өөрийн өрцнөөс тасарсан хүүхдээ харах үнэхээр гайхамшиг. Амьдралд гэрэл гэгээ туслаа. Гэтэл төрөөд 8 хоносон хүү минь өвдөж яаралтай хагалгаанд орох болов. Алгын чинээхэн биенд 12 хагалгаа хийлээ. Энкубаторт ухаангүй хэвтэх хүүгээ сахиад би гэдэг хүн ухаантай ухаангүйн заагт 14 хоног тэнгэрт л залбирч суув. Өөрийн хагалгааг ч мартлаа. Хоол цай хоолой руу огт ороогүй. Хүү минь ухаан ороход би өөрөө өвдөж эхэллээ. Энгээд бид 2 эмнэлгээс эмнэлэг дамжин хорвоотой мэндэлсэн 45 хоногийн дотор хүү нь 12 хагалгаа хийлгэж ээж нь 6 удаа хийлгэлээ. Надад жаахан асаргаа, ханийн халамж байсан бол би ийм олон хагалгаа хийлгэхгүй байсан.
Ядаж намайг 40 хүрээд халуураад гарын хуруунаасаа бусдыг хөдөлгөж чадахгүй байхад хүүхдийн даавуугаа нэг удаа ч болов аав нь угаагаад өгсөн бол… Шөнөжин хүүгээ уйлахад ганц удаа ч болов босч ирээд бүүвэйлээд өгсөн бол… Хүүхдээ дуугүй болгоод гэрлээ унтраагаач унтмаар байна гэж ууралдаггүй байсан бол… Хагалгаандаа боолт хийлгэхээр эмнэлэг явахад хүргэж өгөхгүй юмаа гэхэд /машинтай ш дээ/ хүүхдээ хараад үлддэг байсан бол…
Тийм ээ, би арай гэж бидэнд заяасан хүүгээ эцэггүй өсгөх шийдвэрт хүрэхгүй байсан. 2 сартай хүүгээ тэврээд энэ гэрээс явахаар шийдлээ. Хаашаа явах вэ гэж бодогддог юм байна лээ. Тэр өдөр зориг гарган тэр амьдралаас явсандаа би өнөөдөр баярладаг. Энэ ямар ч орлоггүй, яаж ч чадахгүй эргээд ирнэ ээ гэж хүмүүст их ярьсан байсан.
Нялх хүүхэдтэй надад амьдрал хялбар байгаагүй ээ. Гэхдээ тэр их өвчин зовлон хат суулгадаг юм байна лээ. Тэр үхлийн шуургыг даваад гарсан юм чинь ээж хүү 2 амьдарна аа гээд л хүүтэйгээ яриад л өөртөө зориг өгч байлаа. Эрүүл байна гэдэг ямар үнэтэй, ямар чухал гээч. Айлын хажуу өрөө хөлслөөд өдөр шөнөгүй хүүтэйгээ яриад л тааваараа өөрийнхөө эрхээр сайхан амьдрал эхэлсэн. 2 сар болоход би харанхуй нүхнээс наранд гараад ирсэн юм шиг эрх чөлөөг мэдэрч билээ.
Хүүгээ 4 сар хүрэхэд нь яслид өгөөд өөрөө ажилд орсон. Бүүр ажил сонгож байгаад гайгүй цалинтай ажилд орсон. Өглөө босоод хүүгээ хоололчоод тэврээд гарна. Замдаа цэрэглэгт нь оруулж өгчөөд ажилдаа явна, орой тараад хүүгээ аваад харина. Өдрөөс өдөрт цэцэг шиг ургах хүүгээ сайн хүмүүжилтэй зөв хүн болгохын төлөө хамгийн сайн ээж байхын төлөө, хүүгээ хайраар дутаахгүй өсгөхийн төлөө бүхий л цаг заваа зориулна. Амралтын өдрүүдээр 7 хоногийн хоолны материалаа хагас бэлэн бүтээгдэхүүн болгоод бэлдчихнэ. Элдэв юм бодох ч завгүй амдарсаар.
Цэцэрлэгийн ахлах ангид явдаг болсон хүү минь нэг өдөр манай ангийн хүүхдийн аав нь тэгээд энгээд гээд л элдэвийг ярьж байснаа –ээжээ даанч надад аав байхгүй тэ гэдэг байгаа. Толгой дээрээс хүйтэн ус асгах шиг л боллоо. Тэр даруйд нь нөгөө алдарт аав руу ярилаа. Өө чи намайг хүүхэдтэйгээ уулзуулах байсан юм уу, хүмүүс хэлэхдээ хүүхнүүд аавтай нь уулзуулдаггүй юм гээд байхаар нь би уулзая гэж бодоогүй гэдэг байгаа. Би бусадтай адил бодоогүй.
Тэр хүнтэй уулзаж ярилцахаар болов. -Чи бид хоёрын амьдралын алдаанаас болж хүүхэд өнчирч болохгүй. Хүүгээ баасан гариг бүрт тарахаар нь авч бай, би бямба гаригийн орой буцааж авч байхаар боллоо. Аав ч татгалзсангүй. Аавын гэртээ ч, ээжийн гэртээ ч хүүд минь гэртээ байгаа мэт байх ёстой гээд тохирлоо. Аав яахав дээ гэнэт сайхан том болсон хүүгээ харах сайхан байсан гэсэн. Энгээд тэр мөчөөс эхлээд хүү минь аавтайгаа уулздаг боллоо. Яг л гэрээний дагуу. Хүү минь ч аавтай болсондоо баяртай байлаа.
Энэ хугацаанд тэр хүн хэдэн ч эмэгтэйтэй сууж салсан бүү мэд, тоогоо алдсан. Хүүхэд хүртэл гарсан. Тэр хүүхдийн эх нь харин охиноо бараг 3 нас хүртэл нь аавд нь орхиод явсан. Аав нь надруу утасдаа хэд хоног хүүхэд хараад өгөөч гэж хүртэл гуйна. /харж өгч л байлаа/ Сүүлд нь бүр энэ охиныг ингэж зутрааж байхаар үрчлээд авчихдаг ч юм билүү, хүүгийн минь төрсөн дүү нь гэж хүртэл бодож хөөцөлдлөө. Аз гэхүү эз гэхүү өрх толгойлсон эмэгтэйд хүүхэд үрчлүүлдэггүй юм байна лээ. Амьдралд минь хамгийн ихээр гомдоосон хүний хүүхдийг үрчилж аваад эхийн хайраар дутаахгүй өсгөчие гэж бодож явж л байдаг. Найз хүүхнүүдээсээ зөвлөгөө авахаар энэ сэдвээр яьсан чинь арай л намайг цохиод авсангүй. Мөн агуу сэтгэлээ, яаанаа гэдэг байгаа.
Хүү минь өдрөөс өдөрт тусд орж бараг л ээжийгээ асарч эхэлсэн шүү. Одоо 13 настай. Намайгаа асраад гэрийнхээ ажлыг бүгдийг амжуулна. Би гэдэг хүн одоо хошуугаа унжуулаад л хүүдээ эрхэлнэ. Тэгэхээр миний хүү нялх хүүхэд аргадаж байгаа юм шиг л ээжийгээ аргадана. Гоё байгаа биз.
Одоо бол би ЖАРГАЛТАЙ, ямар ч цагт надаас хэзээ ч урвахгүйгээр зөвхөн миний төлөө цохилох зүрхтэй хөөрхөн хүү минь том эр болж байна.
Харин аавд том болсон хүү хэрэгтэй байгаа гэсэн. Хүү минь заваараа очиж гэрийг нь цэвэрлэж хувцасыг нь угааж өгнө. Саяхан аав эмнэлэгт хэвтсэн байна. Ээж 2 уулаа эргье гэнэ. Ээж нь хонины бүтэн хааг гурил, ногоотой чанаад, сүүтэй цайтай хүүдээ бэлтгэж өгөөд аавыг нь эргүүллээ. Хөөрхий дөө аавыгаа гэсэн сэтгэл нь хаачихав дээ. Сайн ч бай муу ч бай миний хүүгийн аав шүү хайрлаж халамжилж яваарай гэж зааж өсгөсөөн. Энэ хүн өвдөөд хэвтэрт ороход бид 2-т л асрах үүрэг ирнэ. Учир нь ах дүү нь бас тоодоггүй, таардаггүй. Өвдөөд үхлээ гэж шөнө дунд ч хамаагүй бид 2 луу л залгана. Хүүг минь бага зовоогоосой л гэж хүсч байна. Тэр хүний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа нь бид 2-ыг халамжилж чадаагүй алдсан нь гэсэн. Даанч галт тэрэг хэтэрхий хол явсаан.
Олон жил юм бодох ч завгүй өглөөнөөс үдэш хүртэл хүүгээ хөтлөөд амьдарч явсан чинь энэ жил л хүү минь том болоод миний үүрэг багаслаа. Одоо харин би ганцаардлыг мэдрээд байна. Хүүгээ дүүтэй болгомоор, сайхан ханьтай болмоор санагддаг. Энэ хорвоод сайн хүн нь муугаасаа олон гэдэгт итгэж байгаа. Янз бүрийн эрчүүд эргүүлдээд л байх юм. Гэхдээ л хүмүүс нэг л буруу болчихсон юм шиг…
69 Comments
Сайн байцгаана уу. Та бүхний надад зориулж бичсэн сэтгэлийн үгийг бүгдийг анхааралтай сайн уншлаа. Би өнөөдөр өнгөрсөн амьдралдаа гуниж, гутарсан юмгүй ээ.
Anonymous-д үнэхээр 2 охиноо өсгөж байгаа бол танаар бахархаж байна. Агуу монгол эрчүүд зөндөө бий. Миний ах нар л гэхэд халамжит хань, сайн аавууд байдаг.
Өнөөдөр өнгөрсөнөөрөө биш бүгдээрээ гэрэлт ирээдүйг харж сайхан мөрөөдөлтэйгээр сайхан амьдарцгаая. Өнгөрсөн амьдралаа алдаа гэж нэг талаас дүгнэж байгаа ч нөгөө талаас тэгж хэлвэл сайхан хүүгийн минь заяа гомдоно.
Эхийн цагаан сүү, эмэгтэй хүний ууж ухаан, нинжин сэтгэл үгүй бол хүмүүний амьдрал адгуусныхаас ялгарахгуй болох буй за. Агуу Монгол бүсгүйчүүдээрээ бахархаж байна.
Гэрэлт ирээдүй та бидний өмнө хүлээж байгаа шүү. Сайн сайхныг хүсье.
Өүлэн эхийн Оюуныг бардаах төвийг мэдэх юм байна. Тэнд зорьж очино оо.
gaihaltai saihan emegtei bainaa,taniar baharhaj baina.minii muu eej bas zovson shuu hezee hoino huntei suugaad hoid etsegiin gar harj heruul zodoon dund osohdoo eej mini yagaad iim huntei suuchaa be geed eejdee ih gomddog baij bilee,odoo bodohod eej mini salj chadahgui zugeer tani shig hayad yavj boloh baisan yumaa tiimee a ch ter minii eej ch ter muu huntei suusan yum joohon az tutsan yum ochnoon sain erchuud zondoo baigaa tanii amidrald az jargal sain saihniig husen erooe.
bolomjtoi bol bayart11@yahoo.de ene hygaar mail bicheerei oortoo chin tanilzaj yrilzay..bayarlalaa.
Намайгаа асраад гэрийнхээ ажлыг бүгдийг амжуулна. Би гэдэг хүн одоо хошуугаа унжуулаад л хүүдээ эрхэлнэ. Тэгэхээр миний хүү нялх хүүхэд аргадаж байгаа юм шиг л ээжийгээ аргадана. Гоё байгаа биз. GEDEG XESEG GOY BUGUUD ATAARXMAAR AZ JARGALTAI DUR NUDEND XARAGDLAA
Эүчээ сайн болон муу хүн гэж ямар хүнийг хэлэх вэ би бодоод бодоод ойлгохгүй байна
egchee ta sain bn shuu.oolun ehiin oyuniig badraah tov gej baidag yum genee.tend ger bulgui gants biye humuusiin ch klub baidag gesen. ehleed ger bulk sudlaachtai ni uulzaad uz. bas ih ayataihan lektsuud ch yavdag gesen. tegheer tend l tand tus bolh bhaa.dahiaad aldahguin tuld yumand nuhatsttai handaarai. yadaj internetees oolun ehiin oyuniig badraah tov geed bicheed haigaad uz. youtube deer bichleguud ni ih bna lee. ter ih dajgui sanagdsan. dalndaa elituud yavdag gesen. hamgiin gol ni chin huseltei humuus yavdag bhaa gej bododj bna amjilt
hi tiimee gants bie ehchiid unuudur mash olon bol jee
1 han chi bish hun er ni 40 garaa l eeriinhee gantsaardliig mederdeg baihaa
chamtai adil hun zahaac avaad zendee baigaa bolohoor eeriigee 1 aaraa gej bodconii hereggyi dee
harin humuuct eer eeriin zaya tavilan l baidag baih tuugeeree yaah argagyi ubdag um shigee
Hahir muuhai aaviig ni yundaa huudee oirtuulj taniltsuulvaa. mash buruu ternii orond har elgiin ch sain aav haihgui dee. muuhai aav ni huug chin chamaig zovooson shigee uhej dald ortloo zovoono shd.
Bysgyi min Odoo negiig gargaj avahgyi Bol udahgyi ehner geech umnii gart orood oort chin hani bolohoos ongoroh bhdaa huuhdee arai nasan turshdaa hajuudaa bna gej bodoogyi biz.
Гайхалтай тэвчээртэй юм аа.
сайхан сэтгэлтэй сайн бүсгүйд сайн хань заяанааа
Manai etseg ehyydiin gol gargadag aldaa, hurdan hyntei suu hyyhed garga gej soliorsoor ohidiig iim aimshigryy tylhdeg, boldog yum boluul jamaaraa l bolno gehees bish hyniig shahaj shaardval iimel amidral tuulna.
Tegeed neg etseggyi hyyhediin tuluu nasan turshdaa yhter ajillana, hyn yum chini ter bas chamaas tom bolool holdoh bolno.
Etses syyld n buun uvchnii yyr, hend ch toogdohgyi ingeed orhigdoj baigaam daa.
Hersyy bodoltoihon shig baisan bol, bolovsrood, hyyhedee ganchaaraa usgusun ch gesen uurtuu halamjtai, uuriiguu sanhyyjyyleh mungutei, ganchaardahiin zovlon medehgyi, uuriin sonirholooroo saihan amidrah baihgyi yu.
tand az jargal huseye, hairaar dutsan on jiluud baihad hairaar byalhah udruud baij l taaraa.
tand sain huntei uchirch, saihan ger bultei bolooroi gej heleye dee,
ta uneheer gaihaltai busgui bna,tsaashdiin amidrald chini az jargal husie.
emegtei xun bur zovoxl eostoi yumshig bnadoo gjl uxarch bolxoguin bnalee exnedee nyatsaj ingej amidraxaa medsen bol bi yax gj mgld irvee gex udruud ix bsaaan odoo bol daschixsoon2oxintoigool bs sxn xaaya setgel evguirxex ued 2oxinoo xaraadl taivshirdag sxn shuu ur xuuxedtei bna gdg gtl ter xayad salaad orxiod salaad yavj bgaa erchuud erni yu xojsiinbe?emegteil bol emegtei xunshuudee negl yumni nuur tsarai zus arisnii ungu uurl bdgl bx ternees emegtei xun bur negl adilxanshte iluug xarj biluu dolooj yavj bxaar xajuudaxaa xaayadaa sxn muuxaich xarj bsn setgeldni demtei en gd l bj bxgui odoo bol zarim salsan erchuud mash ix xaramsdag nasl yum bnalee40garaad irenguutee neex zaluu exner avsanni xamag yumiin urtsen tgdl xuuxedni gj nyalzrai gtl bidnii xuuxduud ali ert garaas gartsan asrgaa bagatai sxn bna gtl ter erchuud nyalx nyalzraitai zuuraldaadl hehe xaaya xoxini gj ch xelmeershuuu
bi chamshigl amidrach yavaa negen bna basl gadna19-25xurtlee surch ireedl xunii xuntei suuxguiee mgl erteigeel suuna gdl irsen gtl suugaad 5jil boloxod 2oxintoigool uldseen 2.4teidni odog xurtel 2oxintoigool amidarch bna nar sar bayar bayasal bolson2oxinool bodoj amidarch bna gxdee zamdni gaiguil sain xun bx gdl neg xeseg xuntei amidarch uzseen gxdeel umnux xunshigeel xun bsniig medeeguiee basl uudag agsardag muuxai xun bsn tgdl salchaadl bj bnadoo odoo2oxinool bodoj amidrax mini bid3 2idexgui xooson xonoxguil bna tursun etsegni bol bidniig zugeer xadgalamjind mungu xgd usvul usug bval bg gsn shigl xaysan odooch medkue uulzaagui olon jil boljeee amidral tiimee sxn bayalag zovsnii etsest jargaanaa minii mgliin bidenshig amidraliig gants biyeeree tuulan yavaa uchnuun emegteichuuded azjargal xusie negl nartai udur azjargal uuruul xaalga togshin irex bxaa amjilt xusie
sain uu tanihgui egch mini tantai taniltsaj tanaas zuvluguu avch baimaar sanagdlaa bi ugni 2 egchtei ter 2toigoo bi hezee ch ilen dalangui yariltsaj bgaagui yum bn ohin huuhdiig heterhii aimhai ichimhii usuguh denduu buruu yum bn anh 17 hon nasandaa hairan tsetseg shig shan biee uuruusuu 10 nasaar ah hunii buzar gart aldchihaad aigaad icheed helelgui yabj bsandaa odoo boltol hamasdag ter ued namaig uhtel mini zodson ch bagadahaar l bsan bhdaa bi odoo 34 nastai neg shan huutei huu mini 9 nastai. 9 nastai hirnee nasnaasaa ahadsan uhaantai. eregtei huuhed ih l hersuu usdug yum bn. minii huugiin aav bid 2 suuj neg gert amidarch bgaagui ee oyutan tsagiin mini aldaa /gehdee minii shan hanhuu chini minii gerel gegee bayar baysgalan mini yum shuudee.huugee bi hezee ch aldaa gej bodoj bgaagui/ eregtei huuhed evdrehdee ih amarhan tiim bolohoor huugee tom bolohiig ni huleesen deer bolovuu geg bodoj bn. aav ni bsaar bhad dahiad neg aav garaad irvel huu huleej avch chadahgui bhaa. Ih gantsaarddagaa oyutan tsagiin mini tarchig yduu bdal uneheer hetsuu bsan shuu ungursun zuiliig ergeed harahad hetsuu buhen ard mini uldjee odoo bi az jargaltai eej. SHAN HUU SAIN HAMT OLON HUSSEN AJIL MINI BAINA. bichih zunduu zuil bnaa neg shan setgelee ongoitol yariltsmaar ch yum shig bichsen zuil mini neg l evtseldehgui bj magadgui gehdee oilgoj unshihiig hicheegeerei. tand az jargal eruul enhiig husey. BUH ZUIL SHAN BOLNOO
ingeel emegtei hunii amidral neg medhed heviih tal rugaa orchih uma , hervee nohorgui olon jil bolohoo meddeg bol 2-3 huuhed gargaad huuhduudee toiruulaad jargaad suuj bh ch dr umu. gehdee deer neg ohnii eej 50 nas shurgej bga ih gunduu bsan chin neg huntei hanilaad ih ongolog bolson ohin ni ch gesen ih bayartai eej maani shal uur bolson gej bna le, amidrald nuhlagdaad olon jil hun gantsaaraa yavhaar gundanaa odoo saihan tushigte saihan hun taarval bas saihan bishu. nogoo dolgor hurandaa 2 shig.
Saihan Hani udahgui irne ee. Az jargal husii.
tanishg humuus olon bgasai ghde ma nz ohin yg l tanishg setgeliin hadtai emegte bga hehe bi tegj boddog. hoorhii mn zurh muutai yma suuld jin nimeed bhshg hehe ghde bi hezeech huurch bgaguiee ireeduid ch ter bi huurhgui. tanii niitleliig unshaad hamgiin turuund eej nz ohin 2 mnl bodogdloo
yg l minii amidraliig bichsen baih yum nas ch chitsuu yum shig baina. Gebch bi bol 19 nastaidaa eej bolson jil daraalan, bi hoer huuhedtei ohin huu hoertoi . Odoo huuhduud maani nasand hurchixsen neg ni 20 18-tai . Huuhduud maani eejiinhee toloo amia ogohoos ch butsahgui hairtai baidgiin . Ohin mini angaahad surch baina huu mini barilgiin tsahilgaanii injinereer surch baina . bas hajuugaar ni ajlaa hiigeed l ybj baina . Emegtei hun olon jil gants bie orh tolgoilson emegtei baihaar suuldee hund itgej chadahgyi baidag yum shigee!Gantsaaraa byhniig bolgosoor baigaad tyyndee daschixsan . Bas huuhduudee yimyylchihne geed dandaa zorilgoosoo butsdag yum shig sanagdsan . Neg heseg huuhduud maani 13-18 nasnii hoorond ix gantsaardaj bushuuhan shig huntei suuy gej bodogddog yum shig baina le. Bi lab tegj bodood l shuluudaad l huntei suuh geed shiideed l baisan tegeed l ahin neg ogloo huuhduudee haraad ööööö erdoo bolie huuhduudee zobooj chadahgyi yum baina bas gants baigaa eejeesee calahad huuhduud mini tsarai aldchixna gej aigaad boldog yum bilee.Mun huuhduudteigee hen negen huntei hamt amidray gehed huuhduud ooriinhooroo gertee baij chadahgyi neg l tiim huiten baidag yum shigee . Oor ooriinhoo oroonoos garahgyi bas neg l gertee orj irj chadahgyi baih shig sanagddag. Huuhduudiinhee hooliig hund hubaagaad yaahab dee. Huuhduudee deed surguuli sanaa amar togchixconii daraa bolie gej bodogdson doo. Odoo bol huntei suuy gantsaardaj baina gej ogt bodogdoh baisaan. Yagaad gebel choloot tsag ih baigaa bolohoor ter tsagtaa huuhduudteigee hamt gyih , kino shii yzeh , uls uls heseh geed mash ix hiih yum baigaag oilgoson.Hamgiin chuhal ye baigaag oilgood , ooriin hubiin amidraliig hubi bodloo tyr zuur hoish tabisan daa.
Bi bol hairan amidral hairan huu gej bodoj bna daraa ni huugii ni zovooh yamar ch nemergui aav bnadaa. hogshirsniihoo daraa iim metiin aavuud huuhdiinhee amidrald lai boldog yumdaa amidraldaa hoyor doh tom aldaagaa hiisen bnadaa hairan huu
Bi yag cham shig huuhde avaad uldsen aav bn buur 2 ohintoi shan bdagiinmo gehde 2huuhed onchiruulsen ni my buruu zov bsan ch minii buruu
Bi yag cham shig huuhde avaad uldsen aav bn buur 2 ohintoi shan bdagiinmo gehde 2huuhed onchiruulsen ni my buruu zov bsan ch minii buruu
hehe bi yag tanishig 38 tai egchid hairtai ta bas negen gaihaltai emegtei yum bn amjilt
Үнэхээр бахархамаар хүн байнаа. Одоогоос 15 жилийн өмнө гадаадад олон жил сураад ирсэн гэхээр бас ч гэж боловсролтой, магадгүй боломжтой айлын хүүхэд байсан бололтой. Эргэн тойронд чинь ч гэсэн тус болсон хүн олон байгаа байх аа. Тэр хүмүүсийнхээ ачийг ч гэсэн мартаж болохгүй шүү. Цаашдийн амьдралд тань аз жаргал хүсье.
huurhii manai mongoliin hyyhnyyd tevcheertei shyy,naad baliar muu energitei yumnaas hyygee hol bailga baga bagaar holduul gai bno
Яг л миний амьдрал байх юм. Сонин юм даа ийм адилхан амьдрал сэтгэхүйтэй хүмүүс байх гэж. Царай зүс бие хаа нь адилхан ч байж магадгүй гэж бодлоо. Одоо би өөрийгөө ЖАРГАЛТАЙ гэж боддог ч ганцаардахын зовлон бас байна аа байна. Тэгээд нөхөртэй болъё гэхээр 1т хүний чанар маш муудаж /бидний нөхөртэй харьцуулшгүй мууджээ 🙁 /, 2т бүхнийг ганцаар болгох гэж зүтгэсээр дэндүү хатуужилтай, өөрийхөөрөө, эршүүд, зохимог болчдын байна. Бараг л хүнтэй суухгүй байх гэж би боддын өөрийгөө. Гэхдээ бүхнийг таашгүй шүү дээ. Аз жаргал хүсье та 2-т. Аа тийн уншаал урсгаж эхлэв ккк
Хөөе тэр Заваан Балдан хүний нэр хуулахаа болиорой!!!
ta gaixaltai emegtei yum gexdee ta muu xvn songoson ni tanai aldaa baij magad tuxain uedee nileen bodloggui jiremsen bolson yum bolowuu da gexdee ta uuriinxuu ungurvvlsen amidrald xaramsaxgui bgaa bol bayrtai bna tand sain saixan buxniig xvsie
ta unexeer mundag emegtei bna. Xund zovox tsag bxad jargax tsag tuunees ch ix bii shuu ,sain xuntei uchirch iluu saixan amidraarai
tseene: Баярлалаа. TUVSHIN BAYARTAI YAVAARAI сайхан дуу байна.
gantsaardal udahgui duusch shine galt tergend suuh bha. Аztai ni ter galt teregnii jolooch bh biz. Сайхан үг байна. баярлалаа.
Миний өмнө яг одоо цаашдын амьдралын замаа өөрчлөх сонголт ирчихээд. Өнөөдрийг хүртэл галт тэрэг жолоодлоо. Одоо харин зорчигч болж жолоогоо өөр хүнд шилжүүлье л дээ тэ. Харин хэнийг сонгох вэ. Хэд хэдэн хүн байна аа. Наанаа сайхан л хүмүүс байдаг. гэвч хүний эрээн дотроо гэж бодогдоод байх юм.
tand ene horwoogin hamgiin sn shniig husey ta chdsan bn tsaashdaa ch chdnaa ih zorigtoi sn busgui yuma
udruus hoish 2dohoo unshaad teselgui setgegdel bichiv. Yasan saihan setgeltei uujimham amitan be chi mini. Bolno do bolno gedeg duu sanaand orchloo. Bas huu ta hoyort TUVSHIN BAYARTAI YAVAARAI gedeg Erdenetungaalgiin duug setgeldee ayalj zoriulya. Bi uurtuu bolon huvguuddee duuldgiimaa.
нэгэн эмэгтэй-д: 2 дахь хүүхдээ тээж яваа чамд баяр хүргье. Багахан өнөө маргаашийн асуудлаар битгий хоорондоо муудалцаж байгаарай. Миний дүү жирэмсэн хэрнээ бас нялх хүүхэд асарч байгаа болохоор хэцүү байгаа байхаа. Өөрийгөө эхлээд сайхан тайван байлгахыг хичээгээрэй. Тэгээд үүсээд байгаа маргааны асуудлуудаа үнэхээр ноцтой байна уу, эсвэл ялихгүй дэмий асуудал байж уу гэдгээ маргааш нь ч хамаагүй бодоорой.
Асуудлаа ургуулаад л услаад л байвал улам том л болно. Миний замаар орох гэж яарах хэрэггүй ээ.
Миний амьдралын түүхээс уншиж сэтгэгдлээ хуваалцаж байгаа та бүхэндээ баярлалаа. Энд олон хүн уншиж, сайхан үг, үнэтэй зөвөлгөө өгч маш их урам зориг өгдөг юм байна. Ийм сайт ажиллуулж байгаа хүмүүст бас баярлалаа.
Liv -д: Гэр бүлийн халуун дулаан орчинг мэдэрч өсөөгүй тэр хүнд бас буруу өгөөгүй ээ. Хорвоо дээр өөрийг нь өвчиж төрсөн хүүтэйгээрээ бахархаж л яваг дээ. Аяндаа бурхан хүнийг алхам бүрт нь цээрлүүлээд л явдаг юм байна лээ. Суурь хүмүүжлийг нь зөв тавьж өгөөгүй ээжид л гомддог. Хүүхдээ нялхаар өвөөд нь орхиод өөр хүнтэй суугаад явчихсан юм байна лээ. Эхийн хайрыг мэдрээгүй хүн ийм л болдог юм байна. Ээжийгээ хайрлаж чаддаггүй хүн өөр хэнийг ч хайрлаж чаддаггүй юм байна гэдгийг л маш сайн ойлгосон.
Харин нээх майхан хадам ээжтэй болоод хадам ээжийгээ өөрийнхөө ээж шиг эрхлүүлж, хайрлаж явах юмсан гэж боддог шүү.
Миний сэтгэлээрээ гэрэлтэй явдагийн нэг учир нь аливаа асуудал бүрээс дандаа сайн талыг олж харахыг хичээж явдагт байдаг байх гэж боддог. Ямар ч зүйл хоёр талтай байдаг ш дээ. Миний сэтгэлийн үгийг уншсан та бүхэндээ сэтгэлийн гэрэл гэгээг хүсье.
Одоо бол би ЖАРГАЛТАЙ, ямар ч цагт надаас хэзээ ч урвахгүйгээр зөвхөн миний төлөө цохилох зүрхтэй хөөрхөн хүү минь том эр болж байна.Ene heseg busdaas goe yum setgel ih hodolloo.
Snu ta tand az jargal husye bi zugeer bodsonoo l bichlee ta zugeer dahiad 1 huuhed turuulbel yasan yum be taniig hen hunees iluu sain hairlaj halaljlah nuhurtei bolnoo gej utgej bn 40 nas shn amidral bayan shuu dee tand jargah tsag irj yavnaa busgui mini
yamar saihan setgel hodolhoor bichee ve??? unshsan minii setgel mash ih hodolloo… tanid bolon tanii huud eruul enh sain saihaniig husie… iim saihan emegteid sain hani oldnoo… huugee hoorhon duutei bolgooroi… saihan emegtei yumaa… busad busguichuuded neleen surgamj ulger jishee bolohoor saihan emegtei bna..
ene delhii deer minii aminaasaa ch ilvv hairaldag neg hvn bdg ym, ter maani minii erdene bolson hvv mini ym, ymar ih az jargaliig eejdee ugduguu uuruu meddeggvi bh da, hvvgiinhee tuluu yu ch hiihees butsahgvi vrtei hvn jargadag gedegiig ta batalj yawaa saihan eh hvn bn da tand az jargal hvsey,
Ер нь эмэгтэй хүн сэтгэлийн тэнхээ сайтай байдаг юм билээ. Би ч бас нэг иймэрхүү амьдрал туулаад ганц бие өрх толгойлсон эмэгтэй нэр зүүгээд 11 жил болжээ. Харин би тань шиг хүүгээ аавтай нь уулзуулах сэтгэлийн тэнхээ гаргаж чадаагүй “муу хүн” бололтой. Тэр хүн ч уулзая гээгүй, би ч хүсээгүй хүнтэй хүүгээ уулзуулж сэтгэлийг нь хоёрдуулж бяцхан зүрхийг нь шархлуулаад яахав дээ гэж бодоод өдийг хүрчээ. Хүү маань ч ээжийгээ боддог юм уу хэзээ ч аав гэж нэхэж байсангүй. Энэ бүх он жилүүдэд амьдралд минь бас нэгэн эр хүн гарч ирсэн ч би үнэндээ итгэж хүүгээ дагуулаад тэр хүнтэй амьдарч чадаагүй. Одоо би тань шиг л ганцаардах болжээ. Таны адилаар би хаана алдаа гаргав гэж дандаа өөрөөсөө асуудаг. Танд аз жаргал хүсье. Удахгүй бүх зүйл сайхан болно доо.
Үнэхээр энэ эрчүүд сонин хүмүүс шүү. Халамжилж чадаагүй биш зүгээр шүдний чигчлүүр шиг нэг хэрэглээд хаясан юм шиг харагдаж байна. Та тэгээд уучлаад одоо халамжлах хүн хүү бид хоёроос өөр байхгүй ч гэх шиг. Тань шиг хүмүүс тийм тэнэг малуудыг уучлаад өрөвдөөд байхаар бүх эрийн шаарнууд эмэгтэйчүүд ингээд уучлаад байдаг юм гэж амьдралд ханддаг болсон юм байна доо. Ёстой “таавчигнууд” л гэхээс…
uneheer gaihaltai emegtei baharhaj bn iim saihan setgelte tand amidral iluu sain saihniig belegleh bolnoo amjilt
burhan iweeh boltugai
та мундаг юмаа. Би одоо ой 8 сартай хүүтэй, бас хэвлийд минь нэг хөөрхөн жаалхан амьтан байгаа. гэтэл сүүлийн үед нөхөртөйгөө таарахгүй, үргэлж л хэрүүл гарахын. бүхнийг эхнээс нь эхлэх зориг хүрэхгүй, бас зүгээр зөнд нь орхичихож ч чадахгүй шаналаад. одоо бол танаас зөндөө эрч хүч олж харлаа. би ч бас тань шиг мундаг байнаа 🙂
zovsnii etsest jarganaa gedeg unen ug shuu. chamd saihan hanitai bolhiig eruue.
hooloi zangirch nulimas tsiilegnev. uneheer gaihaltai. tanii amidrald chin setgeleesee az jargal husiy
sain emegtei bnaa gaihaltai. Huugee yamar sain humuujuulee ve hamgiin chuhal zuil bol huuhdiin l humuujil shuu odo alzahgui ee huntei suuh gej yaraad hereggui bhaa yamar ch hun taaraa bilee hamgiin sain hairtai huugiin humuujild holoolvol yah ve huugee jaahan tom bolgoson deer bh
saixan surgamj 1 g bodogduulsan amidralt uym bn tiimee xvvxed t l gexeeree xvchirxiilliig tewchij amidrax est uym uu zowsnii etsest ooriinxooroo shiideed saixan amidarch bolj l bgaa biz dee tanid chin setgeleesee az jargal eleg vbten amidraxiig erooe!
yamar mundag egch ve hairiin tenger iveeg
bi buur aimaar uildag bshd
Bi ta nart heldeg shuudee – taarsan taavchignuudaa gej ….. horvoo chi hezee boltol hunii ene zovlond tsadahgui yavandaa gej heldeg shuudee —————
хүмүүсээ бидний өвөр дээдэс гэмт хэрэггүй хэрүүл зодоонгүй эр эм хүмүүс бие биенээ жинхэнэ ёсоор хайрлаж тахин шүтэж баян чинээлэг амьдардаг байсан юм Намайг бага байхад ядуурсан байснаас бусад нь тийм л байсан Гэвч өнгөрсөн 60аад жилд хүмүүсийн сэтгэл маш муухай болж үүнээс болж тэр сайхан амьдрал зовлон болсон бөгөөд би үүний учрыг мэдэхгүй их гайхдаг байсан бөгөөд одоо учрыг нь Тэнгэрийн дагина Дэ хатан номноос мэдэж та нарыг унш гээд байдаг юм Зовлонд унэсан хүн унасан шалтгаанаа олж чадвал гарах зам харагдана гэж түүнд байдаг бөгөөд та нарын энд бичээд байгаа зовлонгийн бүх үндэс суурь тэнд бичигдсэн байгаа тул жаргах замаа олно гэж бодож байна Би тийм үнэнийг хурц тод догшин хэлсэн далдын хүчний хорлолыг ойлгуулсан сэдэвтэй ном огт уншиж үзээгүй бөгөөд ядаж 50 настай байхад гарсан болоосой гэж харамсдаг юм
63 тай өвгөөн таны номыг хүн авахгүй байна уу. Тэр тэнгэрийн дагины нь аваад хэн гэдэг зохиолч энд ингээд рекламдаад байна гээд хэлээд өгөх хүн байна уу. Захидлын эзэнд амжилт хүсье. 40 наснаас амьдрал эхэлдэг юм гэнэлээ.
Эм хүн эр хүнээр хайрлуулж тэжээлгэж амьдрах ёстой гэж Тэнгэрийн дагина Дэ хатан номын эхэнд байдаг Энэ бол бүх хүүхний мөрөөдөл Гэвч одоо өөрийгөө тэжээж байгаа ганц бие хүүхэн тэжээлгэж байгаасаа олон байна Харин хайрлуулж байгаа хүүхэн цөөхөн нэгч байхгүй байж ч магадгүй Үүний учир нь бид хайр гэж хайрлана гэж яахыг сайн муу хүн гэж ямар хүнийг хэлдэгийг гээд аз жаргалын тухай олон мэдлэгийг үнэн зөвөөр нь биш харин буруугаар нь ойлгодогт байгаа юм Чи надад дурласан бүхнийг хайрлаж болохгүй шүү дээ гэжээ Энэ үгийг бүх хүүхэн хэлнэ Энэ бол том төөрөгдөл бөгөөд үүгээрээ хүүхнүүд хүний хань биш дайсан болсон байдаг ба эрчүүдийг өөрсдийнхөө дайсан болгодог юм Охин минь тэр номыг олж унш даа Билэг их дэлгүүрт зун байсан
сайн байна уу таньд аз жаргал хүсье яасан тэвчээртэй яасан сайн ээж вэ? би ч гэсэн эх хүн таны бичсэн зүйлийг уншаад бүүр уйлалаа. та сайн хүнтэй учирнаа манай монгол эрчүүд ухаантай ш дээ таныг сайн хайрлах эр хүн заавал олдох байх. таньд амьдралын хамгийн сайн сайхан зүйлийг хүсье. зоригтой тэвчээртэй сайхан эгч байна бүсгүйчүүд бид ийм л сэтгэлийн тэнхээтэй хүмүүс шүү? амжилт
uneheer saihan setgeltei hun bn nulims tsiilegneleee saihan hani oldoh bhaaa tanid amjilt husiii
barag l minii amidral bn. bi ch bas nohroosoo bolj mon ch ih zosondoo. odoo oor huntei az jargaltai amidarch bn. bucaad 2laa niilie hamt amidray gd l bdg yum. bi ogt nuur ogdoggui yum. zaza chamd az jargal husie. chinii buh yum saihan bolno gdgt itgeltei bn.
уншаад сэтгэл их хөдөллөө.Таныг хайрын тэнгэр ивээг.
Tand az jargal husui amidral bayan yum da
hahir l nuhur bj de, setgeliin tenheetei uujim setgeltei busgui yum. gantsaardal udahgui duusch shine galt tergend suuh bha. aztai ni ter galt teregnii jolooch bh biz.
iim ih tevcheer gargaj huugee sain hun bolgoj chadsan tanid bayar hurgii..zahiag chin unshaad huu chin odoo alzahgui gej bodloo.tiim blohoor ta odoo uuruu jargah tsag n bolson bh oo.ehnii er hun chin muu hun l taarsan n tiimhen yum.gehdee sain hun ch bas bga.dahiad neg amidrah gd uzeech sain eregtei hun tanid oldoj l taarna amjilt
uneheer gaihaltai emegtei bn. buh emegteichuud tanshig iim setgeliin ih tewcheer zorilgo zorig huchtei bdag boloosoi.ih surgamjtai zuil bichjee bayrlalaa tand amjilt husie
ta uneheer gaihaltai emegtei umaa, bi barag iulah shahlaa. tani humuus olon bgaasai, ta sain huntei uchirnaa az jargal husie
gaikhamshigtai emegtei xun gedeg ene shuu dee tencheer ni er xxuneec iluu um bilee chamd xamgiin caikhan bukhniig xucie
Tand az jargal eruul enhiig husie. Uneheer achlaltai , surgamjtai saihan amidarch baigaa um bna.
Тиймээ шувуу хүртэл буруу дэвээд байх шиг.
Гэхдээ энэ байдал одоо удахгүй ээ, бүх юм бүр сайхан болно, болохгүй бол бид болгож л таарна.
1st haha