Зориулалт:
Нэг удаагийн хүний хорионы гонадотропин жирэмсний тест нь зөвхөн жирэмсэн үед илэрдэг хорионы гонатодропин буюу жирэмсний дааврыг илрүүлэх замаар жирэмсэн эсэхийг тодорхойлдог.
Хорионы гонадотропин (HCG) буюу жирэмсний даавар нь үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдсэн үед ялгарч эхэлдэг. Гонадотропиныг жирэмслэлт эхэлснээс хойш 7-10 хоногийн дараа гэрийн нөхцөлд тодорхойлох боломжтой.
Энэхүү тестээр биений юм ирэх ёстой хугацаа саатсанаас хойш 1 хоногийн дараа буюу эрт үед жирэмсэн эсэхийг тодорхойлох боломжтой. Хэрэв жирэмсэн болсон бол шээсэнд агуулагдах хорионы гонадотропины хэмжээ өдөр өдрөөр ихэсдэг.
Энэ тест нь 25мл буюу түүнээс дээш хэмжээний шээсэнд агуулагдах хорионы гонадотропиныг тодорхойлдог. Жирэмсэн бус эмэгтэйд 5мг хорионы гонадотропин ялгарахыг хэвийн гэж үздэг. Сүүлийн биений юм саатахад шээсэн дэх хорионы гонатодропины түвшин 100 mlU/ml болох ба жирэмсний эхний 3 сарын төгсгөлд хамгийн дээд хэмжээнд 100 000-200 000 mlU/ml –д хүрдэг.
Уут тус бүрд
-Нэг удаагийн жирэмсний тест/шээсэнд тодорхойлох/
-Шингээгч /тусгаарлагч/
Хадгалалт
Тестийн иж бүрдлийг хадгалах хугацаа дуусах хүртэл өөрийнх нь битүүмжилсэн савлагаанд 2-300с-ийн хэмтэй өрөөнд хадгалах бөгөөд нарны гэрэл шууд тусах, чийгтэй, халуун газраас хол байлгах ёстой.
Анхаарах зүйл
-Цэвэр, хуурай саванд хэрэглэнэ, дотуур хэрэглэхийг хориглоно.
-Тестийг хэрэглэхээсээ өмнө хэрэглэх зааврыг унших
-Уутны гадна тэмдэглэсэн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
-Нэг тестийг нэг л удаа хэрэглэнэ. Дахин давтан хэрэглэж болохгүй.
-Гадна уут задарсан, гэмтсэн тохиолдолд хэрэглэхгүй байх
-Тестний уутыг нээсэн бол нэн даруй хэрэглэх
-Тест хийсэн шээсээ тэр дор нь асгаж, цэвэрлэх. Хэрэглэсэн шээс болон тестийн хэрэгсэл нь халдвар дамжуулах боломжтой байдаг. Арьсанд хүргэхээс зайлсхийх.
-Хүүхдээс хол байлгах
Хэрэглэх
Хэзээ тестээр тодорхойлох вэ? Та биений юм саатсанаас хойш эхний өдрөө эсвэл түүнээс хойш энэ тестийг хэрэглэж болно.
-Шээсийг цэвэрхэн, хуурай саванд хийх. Шээсний дээжийг өдрийн аль ч цагт авч болох хэдий ч өглөөний өлөн шээсэнд хорионы гонадотропиныг илүү сайн тодорхойлогддог.
-Битүүмжилсэн ууттай тест ба өрөөний хэмт байгаа шээсний дээжээ бэлтгэж тавих.
-Битүүмжилсэн уутаа нээж, шээсээ ойртуулж тавина. Нэг гараараа тестээ уутнаас нь гаргаж, нөгөө гараараа тестнийхээ хөх өнгөтэй тагийг авна. -Цэвэрхэн аяганд хийсэн шээсээ шингээх цаасыг талд нь хүртэл дүрж 10 секунд хүртэл хугацаанд хүлээнэ.
-Тестийн хэрэгслийн дээд талын хяналтын хэсэгт өнгө гарахыг хүлээнэ. Шээсний дээжин дэх жирэмсний дааврын хэмжээнээс хамаарч эерэг үр дүн нь багадаа 40 секунд хүртэлх хугацаанд илэрч болно. Сөрөг үр дүнг баталгаажуулахад 5 мин шаардлагатай. 10 минутын дараа үр дүнг унших шаардлагагүй.
-Тестийн хэрэгслийг хэрэглэсний дараа хогийн саванд хаяарай.
-Халдвартай байж болзошгүй тул тусгай саванд байгаа хэрэглэсэн шээсийг асгах. Замбараагүй орхихгүй байх.
Үр дүнгийн тайлбар
Negative-сөрөг: Хэрэв тестийн хяналтын хэсэгт (C) нэг зураас харагдан, тестийн бүсэд (T) зураас гарахгүй байвал энэ үзүүлэлт нь сөрөг үр дүнг харуулах буюу жирэмсний даавар илрээгүйг илтгэнэ. Энэ нь та жирэмсэн биш эсвэл хэтэрхий эрт тестээр үзсэн байж болзошгүй. Хэрвээ та тестийн үр дүнд итгэлтэй биш байвал 48 цагийн дараа давтан үзнэ үү.
Positive – эерэг: Тестийн хэсэг(T) дээр нэг зураас, хяналтын хэсэг(C) дээр нэг зураас нийт 2 зураас харагдвал энэ нь та жирэмсэн байх өндөр магадлалтай буюу таны шээсэнд жирэмсний даавар илэрсэн гэсэн үг. Нэг зураас нь нөгөөгөөсөө тод байж болох юм. Энэ нь эерэг хариу юм.
Invalid-буруу: Хэрвээ тестэн дээр ямар нэгэн зураас гарч ирэхгүй бол тухайн тест алдаатай гэсэн үг бөгөөд өөр тест шинээр авч үзэх шаардлагатай.
5 Comments
sain bnuu bi oglooniihoo sheeseer uzehed 2 zuraas garsan yumaa odor ni daxiad uzehed neg zuraas gargiin ene ysan bna gsen uguu helj tuslaach
Миний сарын тэмдэг сарын 2 дахь 7 хоногт ирдэг тэгтэл иркү байна би яг 3 н долоо хоногийн өмнө уг нь хамгаалалттай бэлгийн хавьталтанд орсон тэгэд юу ч гэсэн гээд тэст ээр 2 ч удаа шалгахад хариу гаркү ямарч зураас гарахгүй байх юм
Туслаач би тестээр шалгаад хоёр зураас гарсан боловч өглөө нь биены юм их өвдөж ирж байхымаа би яасан гэсэн үг вэ дутуу гарч байгаа юм болов уу
Test aldana gej bhuuu battai hariult ogooch
Test aldana gej bhuuu battai hariult ogooch