Сайн байцгаана уу? Юуны түрүүнд энэ сайтын нийт ажилчид, хамт олонд баярласан талархсанаа илэрхийлэе! Мөн уг сайтын уншигч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе.
Ер нь ингээд хүмүүсийн нийтлэл, сэтгэгдэлийг иншаад байхад бид бүгд өнөөдөр маш хүнд хэцүү нийгэмд амьдарч байгаа бололтой. Тийм ч учираас түүнийг дагаад стресс, бухимдал бий болж. Тийм учираас та бүхэндээ миний зүгээс бага ч атугай арай өөр амьдралын сайн сайхны талаар бодолоо хуваалцах гэсэн юм.
Хүний амьдралд алдаа оноотой, жаргал зовлонтой, гуниг харуусалтай олон зүйл байдаг боловч сайхан мөч нь илүү болов уу. Гэр бүл, хайр дурлал тэр дундаа бие биенээ ойлгож, итгэж амьдарна гэдэг хамгийн бэрхшээлтэй, нэг үг байдааг шүү дээ “Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү” гэж нэгэн дуунд өгүүлдэг, энэ ч үнэн. Одоо орчин үед хуримлаж байгаа болон хамтдаа амьдарч байгаа хосуудийн дунд нийтлэг гардаг алдаануудыг хараад байхад бие биендээ итгэх итгэл тутмаг, бие биенээ ойлгодоггүй, зарим нь бүр ойлгохыг ч хүсдэггүй мөн хардалт, араар тавилт зэрэг асуудал нь том байр суурь эзлээд байгаа юм шигээ…
Дээрээс нь нэмж хэлэхэд зарим залуучуудын хувьд өдөр хоногийг аргацаасан байдлаар цагийг нөхцөөж зорилго тэмүүлэл, хүсэл мөрөөдөл гэгч зүйл үнэхээр дутагдаж байгаа нь илт харагдаж байна. Ийм байдалтай явсаар нэг л мэдэхэд хүнтэй сууж хүүхэдтэй болсон байдаг. Зорилгогүй хүний амьдрал дээшилнэ гэж үү? Мэдээж үгүй! Тэгээд л сар сардаа цалингаас цалингийн хооронд хоёр идэж хоосон хонолгүй амьдарсаар л…
Харин зарим гэр бүлийн хувьд хөндлөгөөс харахад тэдэнд эд баялаг, эрх мэдэл байхгүй ч үнэхээр аз жаргалтайгаар дулаан уур амьсгал дунд аж төрдөг. Энэ бүхний нууц нь гагцхүү тэдний өөрсөд дотроо асаасан гал нь юм. Бие биенээ хүндэлдэг, халамжилдаг, итгэдэг хамгийн гол нь тэдэнд ирээдүйнхээ төлөө зоригтой алхах итгэл, хүсэл мөрөөдөл байдаг болохоор тэдэнд аз жаргал ч мөн байдаг. Миний гол хэлэх гээд байгаа санаа юу вэ гэхлээр…
Залуу хүн бүр дотроо маш том зүйлийг хүсэж , мөрөөддөг байгаасай, тэр зүйлийнхээ төлөө ямагт үнэнч шударгаар зүтгэж чаддаг байгаасай, мөн хүнийг хайрлаж чаддаг, эргүүлээд хайрлуулж чаддаг бай! Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд хайрлахаасаа илүү хайрлуулна гэдэг хэцүү шүү! Өнөөдөр чамд мөнгө, албан тушаал, эрх мэдэл байхгүй байж болох ч тэр бүхнийг бие болгох итгэлийн галыг дотроо асаагарай! Ингэж чадвал чи аз жаргалыг хайх биш, аз жаргал чамайг хайсаар ирэх болно! Эцэст нь нэмж хэлэхэд алсын зорилго ойрын зовлонг мартуулдаг юм шүү! Бүгдэд нь эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
15 Comments
mash ih taalagdlaa. uneheer odoo niigemd ger buliin unench bdal itgel gedeg zuil dutagdaj bna. bidnii uyein zaluusiin amidral ijilhen l huuralt mehlelt setgel dunduur bdal geh met asuudluud mash ih bna. iim uyed mash heregtei zuil bichsen bna
bayarlalaa
Tiim shuu. Demjij bn
tiimshuu bayrallaa
monro zuv heljee.
Hangalttai olon jil amidarch chadahaar asar ih hair durlalaar huntei suuh heregtein bnlee shuu
за хуцаа хуц. чи энэ сайт руу яах гэж орж ирдийн. хүмүүсийн зовлон, асуудал, проблем уншиж хүний мууд дурлах гэж орж ирчээд.
ih dajgyi shyy,taalagdlaa ynen shyy dee
Залуусаа янз бүрийн юм эдэлж хэрэглэхийг их мөрөөдвөл зовлонгоос өөр юу ч хожихгүй
ene niitleliig bichsen hund bolon niitleliig ni tawisan ene site iin hamt olon bayarlalaa haayaach gesen iim gegeeleg zuil tawih heregteishd. goe boljee like
yamar goe bichdeg hun be.yum bodmoor l yum bna.
Энэ бичлэг хүмүүст их л урам өгөхөөр болж. Дээр нь нэмхэд аливаа зүйлийг бага ч гэлтгүй төлөвлөж сурах хэрэгтэй. Чадвал их бага хамаагүй чиний өнөөдөрийн хийх ажилаа бичээд тэр дагуу хийж сурах хэрэгтэй. Ямар ч ажил хийсэн бай түүндээ зүрх сэтгэлээ өгч үнэн сэтгэлээсээ нягт нямбай ханд. Хүнтэй ярилцахдаа тэр хүнийхээ санаа оноог эхэлж сонсож сур. Дараа нь өөрийнхийгөө тайлбарла. Заэнэ хэдийг эхний ээлжинд мөрдөх нь мөрөөдөлдөө хүрхэд их л дөхөм болно доо.
saihan bichsen bn mash zuv onoj helsen bn manaihaan zorilgotoi ireedvitei archaatai amidartsgaay zorilgodoo hvrehiin tuluu temvvldeg temtsdeg baiy
Alsiin zorilgo oiriin zovlong martuuldag geed unshsan chin ih saihan sanagdlaa.
Алсын зорилго ойрын зовлонг мартуулдаг… гэж их сайхан хэлжээ.