Нөхөргүй хүүхнүүдийн арми буюу үндэстний эмгэнэл

Захын албан газар, компаниудаар ороход ажилчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байгааг та анзаарсан уу. Ихэнх нь ганц бие, нөхөргүй хүүхнүүд. Ийм болоход нийгмийн байдал Монгол хүний сэтгэхүйд хүчтэй нөлөөлжээ. 90-ээд оны эхээр хүн амын дийлэнх байсан малчдын охин хүүхдүүд дээд боловсрол эзэмшихээр бөөн бөөнөөрөө хот суурин газар руу “цутган” орж ирэв. Харин хөвгүүд мал дээрээ үлдлээ. Удалгүй их, дээд сургуулиуд охидоор дүүрэв.

Оюутнуудаас 4-6 жил сурахдаа элдэв асуудалд оролгүй, архи дарс уулгүй, төлбөрөө төлөөд тэсч гарч чадаж байгаа нь охид. Сургуулиас гарсан, завсардсан хүүхдүүдийн ихэнх нь банди. Архи ууна, хичээл тасална, төл­бөрийн­хөө мөнгөөр тансаглана, хэнэг­гүйтнэ. Гэхдээ бүгд тийм биш л дээ.

Охид бол хүүхэд гаргахаас өөр тохиолдолд сургууль завсардана гэж бараг үгүй. Сургуулиа төгсөөд гайгүй шиг ажлын байран дээр очиж байгаа нь нөгөө л хүүхнүүдийн арми. Ажил олгогчдын шалгуурт хүүхнүүдийн амьдралын төлөө гэсэн дайчин чанар, байгалиас заяасан үнэнч зан хамгаас илүү тохирно.

Монголын хүүхнүүд өнөөдөр харчуудаасаа дутах­гүй өндөр боловсролтой болчихсон нь нууц биш. НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн нэгэн гадаад ажилтан “Манай 90 орчим монгол ажилтны 80 гаруй нь хүүхнүүд бөгөөд тэдний 77 нь нөхөргүй. Дандаа 2-3 дээд сургууль төгссөн, гадаад хэлтэй, боловсрол өндөртэй хүүхнүүд. Ажил тарахад хэн нэг нь хүлээгээд зогсож байдаг. Даанч би гэр бүлтэй учир тэдэнтэй хамаагүй дотно харьцаанд ордоггүй байлаа” хэмээн ярьсан байдаг.

Үнэндээ тэд өөрөөсөө дор мэдлэг боловсролтой монгол эр­чүүдээ голж, увайгүй, ар­чаагүй, архичин, мөнгө­гүй, амиа хичээсэн гэх мэт хамаг л муу үгийг харамгүй хэлэх болж. Уг нь бид чинь эр зориг­той, хүчирхэг ухаантай эр­чүүдээ шүтэж ирсэн ард түмэн. Гэвч байдал өнөөдөр эсрэгээр эргэж, хүүхнүүд ганц бие явахыг илүүд үзэх болов.

Огт хүнтэй сууж байгаагүй, хүнтэй сууж хүүхэд гаргасан ч амьдралдаа алдаж оносон 1-2 хүүхэдтэй өчнөөн хүүхэн Монголын нийгмийн хүнд ачааг нуруун дээрээ үүрэлцэн, эс хүссэн ч өрх толгойлсон эмэгтэй гэх гундуухан нэрээр овоглож яваа. Тэд нөхөр хүсээгүйдээ биш. Алдрай бяцхан үрдээ сайн аав, түшигтэй эр хүн, халамжтай хань ижлийг хүсч л байгаа. Ар гэр, амьдралаа аваад явчих чадвар, Монгол эр хүний ноён нуруу, элэг бүтэн аз жаргалтай амьдралд дургүй хэн байх вэ дээ.

Гэвч одоо цагт ийм эр хүнийг олоход хэцүү болжээ. Гай­гүй зарим нь гадаад, до­тоо­дод олон зуун мян­гаараа ажил амьдралын мөр хөөн одож, байгаа хэд нь гэр бүлтэй байх нь гачлантай. Ялих шалихгүй хэргээр шо­­ронд хатаагдсан нь бас цөөн­­гүй. Өмнөх амьдралаас нь илүү гарахгүй, өрөөлийг бай­тугай өөрийгөө нийгэмд аваад явчихаж чадахгүй бай­­­гаа эр хүнийг яалтай ч билээ.

Тиймээс ч мөнгө, өнгө­тэй гадаадын хүнийг бор эрчүүдээсээ илүүд үзэх хандлага газар авч, зарим нь буруу сонголт хийснээсээ болж амь нас, эд эрхтнээрээ хохирсон тохиолдол ч гарав. Насанд хүрээгүй охид нэг эрээс нөгөө эрийн өвөр рүү эрвээхэй шиг л нисч байна. Охид садарлавал улс мөхнө гэдэг үг бий. Бид бүгдээрээ мэдсээр, харсаар байгаа ч ямар ч хяналт, хариуцлага алга.

Ардчилал зах зээлд шилжсэн 20-иодхон жилд нөхөргүй хүүхнүүдийн арми Монголын нийгмийн бүх давхаргыг эзлэв. Ямар эх орны дайны үеийн Орос орон биш дээ. Дайн болоогүй, эрчүүд нь цэрэгт мордчихоогүй байна. Тэгвэл эрчүүд нь хаачсан хэрэг вэ. Их хотын бүтээн байгуулалт дээр үү, эсвэл ОюуТолгой, Таван толгойд байна уу.

Гадаадад 200 мянга орчим монголчууд ажиллаж амьдардаг гэсэн албан бус мэдээ байдаг. Тэдний ихэнх нь эрчүүд бөгөөд зөвхөн Солонгост гэхэд 25 мянган монгол эр хар ажил хийн амьдарч байна. 25 мянган монгол бүсгүйн нөхөр, 25 мян­гаас ч хэд дахин илүү  хүүх­­дүүдийн аав харьд байна гэсэн үг. Гадаадад бай­­гаа монголчууд бүгд хар ажил хийдэг үү гэвэл бас тийм биш. Майкрософт зэрэг дэлхийн томоохон ком­па­ниудад мэдлэг чадвараараа үнэ­лэгдэн өндөр цалин аван ажиллаж байгаа залуус зөндөө. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй монголчууд жилдээ 300 сая ам.долларыг эх орондоо гуйвуулдаг аж. Хэдийгээр Монголдоо ажиллаад олохгүй мөнгийг илгээж байгаа ч харийн газар олон жил удаан ажиллах нь гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Манайх шиг гурван сая хүрэхгүй цөөн хүн амтай улсад эмэгтэй тэргүүлэгчтэй өрх 150 мянга гарчихсан байгаа нь дэндүү их тоо юм.

Улсын үндэс бол гэр бүл байдаг. Өчнөөн олон сайхан гэр бүл, сайн залуус байгааг үүгээр үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ л ажил, амьдралаа нуруундаа үүрсэн нөхөргүй хүүхнүүд дэндүү олон болжээ. Тэднээс гадна нөхөртэй мөртлөө өрх толгойлсон эмэгтэй шиг хүүхнүүд бас зөндөө байна. Тэдний буруу биш. Эрчүүд улстөр, уул уурхайд олуулаа байгаа ч нийгэмд дэндүү цөөн болж байгаа нь Монголын эмгэнэл болчихоод байна.

2010 оны хүн амын тооллогоор улсын хэмжээнд эмэгтэй тэргүүлэгчтэй өрх 153.6 мянга тоологдсоноос 75 хувь нь хотод, 25 хувь нь хөдөөд байгаа гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн үед гэр бүл салалт ихсэж, улам залуужих хандлагатай болов. Тэдний 54 хувь нь итгэл алдарсан, 47,3 хувь нь санхүүгийн бэрхшээл, 41 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэр бүлээ цуцлуулжээ. Мөн гэр булээ цуцлуулж буй өрхийн 70 гаруй хувь нь 0-15 насны хүүхэдтэй байсан байжээ.

Гэр бүлийн үнэ цэнийн тухай уламжлалт ойлголт алдагдаж, хүмүүс гэрлэхийн эсрэг үзэлтэй болж, хамтран амьд­рах гэдэг нэр томъёо ч гарч ирэв. Энэ бол үндэсний чимээгүй алуур гэж хэлж болно. Солонгос улсад 20 жилийн өмнө манай улс шиг гэр бүлийн задрал маш их явагдаж байсан бөгөөд тухайн үед нь төр засгийн зүгээс маш сайн гэр бүлийн ту­хай хууль баталж, Гэр бүлийн яамыг байгуулж бай­жээ.

Манайд ч гэр бүлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж илүү сайжруулахаар зарим гишүүд хуулийн төсөл өргөн бариад байгаа. Гэр бүлийн хуулийн шинэ төс­лөөр хамтран амьд­рагчдыг дэмжихгүй, гэр бүл сал­гасан, гэр бүлийн үнэт зүйлд хохирол учруулсан хүнд хуулийн хариуцлага хүлээл­гэнэ гэх зэргээр олон сайн өөрчлөлт орсон. Гэр бүл салалтаас хүүхэд, эмэг­тэйчүүд хамгийн их хохир­дог. Одоогийн хуулиар бол эд хөрөнгөө тэнцүү хуваагаад хэл амгүйхэн шиг хоёр тийш болж байгаа. Үл хөд­лөх хөрөнгө, хувьцаа, үнэт цаас эзэмшигчийн талд үл­дэхээр хуульчлагдсан байдаг.

Монголд үл хөдлөх хөрөнгийг ихэнх тохиолдолд эрчүүд эзэмшдэг. Тэгэхээр эрчүүд илүү их хөрөнгө дээр үлддэг гэсэн үг. Насаараа хиртэй цамцыг нь угаасан хөөрхий эхнэрүүд хуучин байрны тал, ямбий машинтай хоцордог. Энэ амьдралынх нь баталгаа биш. Харин эрчүүд болохооор хэд хэдэн залуу эхнэр сольж, том үйлдвэр, компанийнхаа хувьцааг хүртсэн шиг тансаг амьдарч байна. УИХ-ын эрхэм гишүүдийн хэд нь анхны зохиосон амьдралаараа хорвоог туулж, хэд нь хуучин эхнэрээ залуу амрагаар сольсон бол доо.

Үүнээс гадна хамгийн чухал зүйл болох хүүхдийн өмчлөл, өмгөөллийн асуудал гэр бүлийн тухай хуульд бараг тусгагдаагүй гэж хэлж болно. Үсний хавчаар эхнэрийнх, сахлын машин нөхрийнх, тоглоом хүүхдийн өмч гэсэн хандлагаар л явж байгаа. Эцэг, эх хоёр нь салж, хөрөнгөө хувааж авлаа гэхэд хүүхдэд тоглоомоос өөр юу ч оногдохгүй гэсэн үг л дээ.

Шинэ хуулийн төсөлд эдгээр асуудлыг нухацтай тусгасан юм билээ. Гэвч уг хуулийн төслийг Байнгын хороон дээр унагасан. Монголын нийгэм, үндэсний аюулгүй байдалд амин чухал энэ хуулийн төслийг яагаад буцаав гэдэг нь тодорхой бус. Гэр бүлийн тухай маш сайн хууль батлагдан гарснаар гэр бүлийн задрал зогсож, гэр бүлийн үнэ цэн нэмэгдэн, үндэстэн тогтвортой өсч хөгжих учиртай.

Ээж, аавтайгаа хамт элэг бүтэн өснө гэдэг хамгийн том жаргал. Жаргал амтлах жаа­хан зүрхэндээ амьдын хага­цал үзэж өссөн тэр хүүх­дүүд яаж Монгол орноо хөг­жүүлэх, эх орноо хайр­лах тухай бодож чадах юм бэ. Харин ч эсрэгээр хувь заяандаа гом­дож, аавыгаа, ээжийгээ зүрхэндээ үзэн ядсан хүмүүс болж өсч байгаа ч юм билүү. Монголын ирээдүй болсон үрсэд бүрд адилхан хайр л хэрэг­тэй байна. Хайраар дут­сан хүүхэд ухаанаар дутаж өс­дөг. Магадгүй, тэдэнд энэ хууль эхийн сүү, эцгийн хайрыг нь орлохгүй ч хүн болж өсч хүмүүжихэд нь сайнаар нөлөөлж, шөнө бүр нөхрөө хүрээд ирэх болов уу гэж зүрхээ чагнан хүлээх залуу ээжүүдэд нөмөр нөөлөг болох учиртай.

Тиймээс энэ хуулийг нэн даруй баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ асуудлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзэхгүй бол үндэстэн мөхөх аюул ойрхон болжээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”

40 Comments

  1. o says:

    medeh yum alga gehde mongol huuhenuud daichin shuu

  2. baigalaa says:

    ene commentuudiig ni unshaad burhan mini yaaj ashgui gadaad huntei suusan yum. Mongoliin odoogiin zaluus chini iim hulduu buduuleg amia huhailsan bodoltoi humuus baisan yum bain sh dee gej bodloo.
    end ger bul boloogui ch gesen huuhed ni gedeg ni shinjilgeegeer batlagdah um bol shuuheer etsegees ni eejd ni huuhediin tetgeleg ogdog. tegeh dee manaih shig hogiin sariin 55.000T ch bish.
    etsegiin orlogoo hamaaraad huuhediig hangalttai hoolloh huvtsaslah hemjeenii.
    manai brother-in-law girlfriend ni jiremsen bolood salsan yum. odoo huu ni 2 nastai. manai brother-in-law sariin tsalin $2400-$2700 ex-girlfriend ni sariin $600 -iig huuhediin tetgemj(child support) gej avdag. 
    manaih teghed muu busgui ni bonustai gej muugaar heldej. ur huuhedtei hamgaa zoliosolj baihad. erchuud ni yamr ch uureg hariutslaga huleelgui. ur huuhedgui yum shig shine amidral hooj yavdag. yamar erh tegsh bus yum ve.

  3. Галаа says:

    Тэр олон нөхөргүй боловсролтой, гадаад хэлтэй хүүхнүүдийг харсан . Харамсалтай нь бүгд царай муутай нэг бол жин хэтэрсэн.

  4. gants bie zaluu says:

    zugeer l uulzaj yariltsaj dotnosoh busgui bna uu.hen hendee daraa bolohgui.msj send 93041701

  5. neg zaluu says:

    nuhuruude huursaar bgaad hayagdtsan banzal huuhnuud ni uldtsiin baihda. setgegdel unshaad bhad sain huuhnud hovordtsiin bna. sain huuhnud baidagl baih daanch tsuuhuniin uvsun dotoroos zuu erehtei adil yum

  6. barlag says:

    Үнэн шүү. нөхөргүй хүүхнүүд үнэхээр олон болж. бидний 5 хүүхэн дундаа нэг найз залуутай гээд л бодчих.

  7. Zaluu says:

    Ger bul salahad baychuudiin huvid emegteichuud hohirdog dundaj amidraltai humuusiin huvid bol erchuud hohirdog. Bayan humuus huuchin bair huuchin mashin uldeedeg n unen. Tehdee jiriin humuusiin huvid huuchin bair huuchin mashin chine 10 jiliih n hodolor baidag yum.  Gadaadad ochnoon jil amidrahdaa ehner luugee davhar mogi yavuulaad bair mashin avhuulaad etsest n ehner oor huntei suugaad yavahad eruul mendgui yuchgui uldej baigaa erchuud hogooroo oldono. Ted bas hohirch baigaa odoogiin ger buliin huuliar bol

  8. man says:

    99872617 dajgui single zaluu ania nara orondo sn

  9. haha says:

    yooy der bichsen ter teneg ehner avsnaas yanhan avna geed bgaa hun d handaj helehed. Chi tegvel yanhanaas huuhedtei bolood,ter yanhaniigaa hairlaad amidar l daa. Uchnuun huuhnuud nuhurteiguu adilhan ajil hiigeed tsalin avaad  2 talaas bolgoh geed yavj bgaa.Nuhruuruu 100 n huvi tejeelgeed suuj bga emegtei harin ch hovor shuu gahai mini.Chi tegeed yah geed bgaan mungu olj irdegeeree ehneriigee daramtlah geed bgaa hereg uu timuu??? Yanhanuudtai ih uchir urguulsan cham shig teneg yumnuud l iim yum yarina daa. Eej chin odoo tegeed aaviin chin huuli yosni yanhan uu?? Chi tegvel yanhanii yalgadas yum bna sh dee tee. Tui mai aril chi muu

  10. b says:

    sain ger bul l az jargaltai amidraliin eh undes .ger buliig togtvortoi bailgah huuli yah argagui heregtei.  uund etsegiin hariutslaga ehiin hariutslaga geh met iig sain tusgasan bh shaardlagatai 

  11. zaza says:

    uneher hondohin argagui sedvig hundsund ih olzuurhaj bna, Erchuud homshon uchraas ehnertei erchuudtei holbogdoh n ihesdeg baih. Sanaag tani demjij baina, Tur zasgaas yamar neg yum hiimeer bn

  12. Anonymous says:

    Hvn amiin toollogoor tentsvv garch bgaa ch ihenh erchvvd ni gadaadad bgaa gegd bol vnen.
    Bi uuruu 24 nasta gadaadad surdag zaluu. Manai surguulid gehed 6 gants biy 20-28 nasnii Mongol zaluuchuud bn. Ternees gadna ajil hiigeed yawj bgaa zunduu gants biy zaluuchuud bn. Mongold bol undur bolowsroltoi saikhan bvsguichvvd bdgl baih. Ted nar ni tgd khaaguur zuruud baidgiin boldoo.

  13. Anonymous says:

    Hvn amiin toollogoor tentsvv garch bgaa ch ihenh erchvvd ni gadaadad bgaa gegd bol vnen.
    Bi uuruu 24 nasta gadaadad surdag zaluu. Manai surguulid gehed 6 gants biy 20-28 nasnii Mongol zaluuchuud bn. Ternees gadna ajil hiigeed yawj bgaa zunduu gants biy zaluuchuud bn. Mongold bol undur bolowsroltoi saikhan bvsguichvvd bdgl baih. Ted nar ni tgd khaaguur zuruud baidgiin boldoo.

  14. sonin hun says:

    End odoo dandaa MUU NOHORTEI HUUHNUUD BAIDAG YUM AA DAA

  15. Anonymous says:

    хүн амын тооллогоор эр эмийн тоо ойролцоо л гардаг биздээ. настай хүмүүсийн дунд эмэгтэй нь илүү байдаг болохоос гэрлэх, хүүхэд гаргах насныхан бол тийм зөрөөтэй биш гэж ойлгодог. нээх олигтой хүүхнүүд нь гадагшаа экспортонд гардаг ч бишдээ, тэр бол асуудал биш. аль ч улс оронд бусдаар тэжээлгэж амьдрах гэсэн хүүхнүүд байдаг л биздээ.
    харин эрчүүдийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. гэр бүлийн хуулиа чангалах хэрэгтэй. гэр бүл бусниулж байгаа хүүхнүүдэд мөнгөн торгууль, салгаж байгаа айлын хүүхдийг насанд хүртэл нь тэжээх гэдэг ч юмуу шийтгэл байх хэрэгтэй. хэн нэг хүүхдийн аав сайхан харагдаад бна гээд байдаг, цаана нь тэр эрэгтэйг сайхан харагдуулах гээд зүтгэж яваа өөртэй нь адилхан бүсгүй хүн байгаа гэдгийг мэдэхгүй юмнуудад шийтгэл оноох хэрэгтэй гэж боддог.

  16. busgui says:

    хүн амын тооллогоор эрэгтэй эмэгтэй хүмүүс тэнцүү тоотой байсан. нөхөргүй хүүхнүүд олон болсон нь эцсийн эцэст эрчүүдийн гутамшиг. эхнэргүй, хүүхэдтэй, хүүхэдгүй эрчүүд ч дутахгүй олон байгаа. тэд бас эхнэр авахаас хаширчихсан байдаг. ер нь энэ бол нэг хэсэгтээ л засрахгүй нийгмийн гажуудал. эрх барьж байгаа, улсын толгой болсон эрчүүд нь хүртэл мөнгө, албан тушаалтай болонгуутаа л эхнэрээ сольж байгаа юм чинь дунд болон доод түвшний эрчүүд бол бүр учраа олохгүй л яваа ш дээ.

  17. бат says:

    Юуны чинь эмгэнэл энэ чинь сая хэлж байгаа ч юм биш урд хэлж л байсан Даанч үүнд төр ямарч арга хэмжээ аваагүй улам л гааруулж байсан болохоор МАХН-МАН-ы Хятадын даалгавраар 20 жил хэрэгжүүлсэн бодлого гэдэг нь тодорхой байгаа юм Эрийг нь ажилгүй байлгахлаар эм нь тэжээх эрийг эрэх нь ойлгомжтой биз дээ Ийм болохоор л олон сайхан охид гадагшаа гарч хэл буруутны зугаа болж байгаа юм Урд хөрш рүү мөн ч олон сайхан охид гарсан даа Энэ хууль энэ чигээрээ батлагдвал эр хүний хэлсэн байдал бий болж олон бүр охин гадагшаа гарна Тэхээр энэ хуулийг санаачлагчид бас л хятадын тагнуул байна Сайтынхнаас энэ сэтгэгдлийг битгий устгаарай гэж гуйя

  18. olololo says:

    deer bichsen залуу—– эр хүн——etseg ehgui tereg turj osson olon er golognuud ta nar bol uheh uhtlee huntei suuj ur huuhetei boloh zaya bhgui jinhen emegtein huntei uchrah ch tawilanguyi sdaguud oorsdiig ni toruulsen gichiigee mongoor butsaaj awj shaadag archaagui tawilantai nowshnuud !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! (((ENE 2TOI SANAL NEG BUH MONGOL ERCHUUD ))))

  19. тэнэг эр says:

    Эийтлэл бичигчээс асуух нь монголд хүүхнүүд нь эрээсээ олон гэдэг шүү дээ эр болгоныг эхнэртэй болгоод эхнэрийнх нь атганд оруулах тухай л шинэ хуулинд тусгасан юм шиг байна Гэсэнч эр нь дутаж эм нь илүү гарах нь илүү гарсан хүүхнүүдийг нь яах юм болоо Хятадуудыг авчирч суулгах юм болов уу

  20. энэрэл says:

    Яг ямар хууль гаргах гээд байгаан.

  21. ggg says:

    ER HUNd chi negmoson ooriinhoo torson ohinoor zugaatsaach ene erchuud chini buur suuldee hundeer owchlood ooriinhoo eej emeg eh torson ohintoigoo shaaltsana gd bn yamaar ch ym b de dahij ene sait ru orohgui ee mongol zaluutai ch gerlehgui ee burhan mini ooriinhoo ohin shig nylh ohidoor zugaatsna gj bga hogshin togzog aygui bol ohin toruuleed ogchuul zugaatsna geh ym shig bn nasaar ni heden busguichuude doromjilj dord uzen zugaatsaj hanahgui ymaa ene erchuud malan dundaa amidarsaar mal shigee boljihson ym bh da 

  22. hana says:

    ZOCHIN iim bodoltoi  bdg bol chamaas hoich uy ur huuhed chini ymar zamaar yaj ch ywaa bilee amidral bayan bolohoor bas l mongiig ni ogku bsn ch zargaldaj chadahku suuldee unegui echuudiin zugaag gargadag ynhan bolno yagaad gwl chi ooroo tedniig iimerhuu markaar erooj ogch bga bolohoor em hunees toroogui yu chi lalar mini

  23. hana says:

    buh commentiig zalhuuralguigeer unshla oilgoson zuil maani gwl busgui hunii us ni urt uhaan ni ch urt  mongol er hunii uhaan ni ch bogino us ni ch bogino boljde chaawaas tsetsenii heldeg er ch bish em ch bish humuuseer udirduulsan bolohoor mongol uls hogjihgui ni ZALUU gsn setgegdel bichsen etgeed etseg chini yaag cham shig setgej chamaig osgoj eejid chini yaag naad niigmiig aidast awtuulj bui aranshing gargaj nasaar ni ynhan shig edelsen bh da hajuugaar ni bas tusgai ynhanuudaar uilchluuleed l 

  24. negen zaluu says:

    gants bie  ayataihan, halamjtai, syoltoi,huuhedtei, amidraltai 30-37 bysgyitei  taniltsay.hayagaa uldeenu

  25. Anonymous says:
  26. unuruu says:

    em huneer udirduulsan uls hugjdugguiee gej Has gdg pisda zaluu bichjee,,,, Icheech tegvel tiim l chi yhaantai uym bol chi hiih n yaasiin, Zarim erchuud bas tegj bodoj bgaa bol FUCK ZA Manaihaas bysad ihenh ornyyd ger buliin hyylitai bdagiin, Ene sitend dandaa araaraa taviylsan ehner, yanhan avsan bas uur huuhen ruu shulsee goojyylsan belgiin sylraltai, doodhoo zahirch chaddaggyi erchuud ordiin bn , Dahij ene sitend hezee ch orohgyi ee, Myy eoriin baliar site, tanai sitend 100 nii 1 % gegeeleg zuil bn, Iim erchuudtei mongol yls yaahiin, Ta nar shic archaagyi bodoltoi baliar yavdaltai huntei syyj bsnaas uurtuu hairtai HYATAD huntei syysan ch yaadiin, Tegeed l huuhnuud gadaad eriig songoltoo bolson bh, Gaj dontongyydiin boovnoos n Tupui dyyjilbel taarna,

  27. tsetsen says:

    uhaantai zorigtoi erchuudee shutej irsen gej end bichjee..tiimee shutej irsen odoo daanch shutchimeer humuus huruu daram tauun bnadaa.. em huneer udirduulsan uls hugjdugguiee gej has gdg hun bichjee..unen ch bj magadgui deer n nemj helehed em ch bish er ch bish humuuser udirduulsan blhor manai uls hugjihgui bgaa shuudee..

  28. dooyos says:

    er ni bol Unen l yum bichsen bna

  29. эмэгтэй хүн says:

    Мөнгө хичээвэл олды ш дээээээ, гол нь хир хичээсэн бэ гэдэг л байхгүй юу. юу ч үгүй ядуу амьдарч байсан эр эм хоёр хүүхэд гаргаад гудамжинд гарах дөхсөн хурдан ургадаг саваа мод тариад ой үржүүлэг байгуулж одоо хэнээс ч гуйхгүй сайхан амьдарч л байна шд. Арчаагүй юмнууд тэрийг тэжээнэ, энийг тэжээнэ гэж гоншигнодог биз. Тэр хоёр одоо бодвол сайхан л амьдарч байгаа биз. эр нь янхан авч, эм нь эрээсээ салах тухай бодоогүй нь л лав.

  30. эмэгтэй хүн says:

    Би эмэгтэй хүн. Эрчүүдэд хандаж хэлэхэд секс, мөнгө хоёрыг нэгдүгээрт тавьж, халтар хэдэн цаасаа харамлаж амьдрах амьдрал чинь элэг бүтэн торниж, ээж аавын хайрыг хоюуланг нь хүртэж чадаагүй өссөнийх гэдгийг чинь илэрхийлж байна. Эр эм хэн нь ч бай тоо бичсээд, нэг үйлдвэрт хэвлэж гаргасан хэдэн цаасыг олы гэвэл Монголын хаанаас ч хичээвэл олж болно. Энийг өвгөн хужаа, өгөр солонгос, маажгий япончууд мэдээд цаана чинь нэг айлын хашааны мухарт хоёр хүлэмж хүртэл бариад мөнийг олж л байна.
    Гол нь үр удам, амьдралыг үргэжлүүлэх хүүхдүүдийн асуудал энд хөндөгдөж байна. Ээж аавууд бүгд хүүхдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж, амьдарвал нэг нь нэгийгээ тэжээчлээ гэсэн арчаагүй бодол толгойд нь орж ирэхгүй гэдгийг би гэр бүлийнхээ жишээнээс баталж чадна. Яадгийн олон хүүхэд гарга, өнөр өтгөн бол, хоюулаа л мөнгө ахиу олдог болохын тулд хичээ. Амьдралаас авы гэснээ авахын тулд мөнгө хэрэгтэй, Жаргалтай амьдрахын тулд мөнгө хэрэг болдог болохоос мөнгө зорилго биш шүү дээ. НЭМЖ ЗААВАЛ ХЭЛЭХЭД АБОРТ БИТГИЙ ХИЙЛГЭЖ БАЙ. шавьж хүртэл үр, өндгөө бусдаас хамгаалдаг биз дээ.

  31. minii bodloor says:

    zuw yum bichsen baina. single – chuud ih bgaa ni sain hun howordsoniig l haruulj bgaan. eregtei , emegtei ali ali ni

  32. Зочин says:

    Биеээ үнэлэлтийг хуульчилж болохгүй Тэгвэл үнэ нь өснө Энэ хэвээрээ байвал айгаад мөнгө өгөхгүй байсан ч заргалдаж чадахгүй тул үнэ нь өсөхгүй мөн тоо нь олшроод үнэгүй болох байх Эр хүний хэлдэг ортой шүү

  33. залуу says:

    Ямар ч хүүхэн алцайж хэвтэж байгаад жирэмсэлж чадна л даа. Энүүгээрээ далимдуулаад эр хүнийг шулж ирсэн, хойшид ч шулах, мөлжих бодолтой хүмүүс. Ер нь эмэгтэй хүн авч л байвал болж байна гэж боддог, өгөх харин дургуй. Баталгаа нь гэвэл эхнэрээрээ тэжээлгээд байгаа эрчүүдийг муу хэлдэг, харин өөрсдөөн нөхрөөрөө тэжээлгэхээ юман чинээнд боддогүйд байгаа юм. Тэр дээд сургууль төгссөн охид яагаад нөхөр олдохгуй байгаа нь үнэхээр эрчүүд ховордсондоо биш харин сургуульд сураагуй мал дээр үлдсэн залууг тэжээнэ гэхээс гол нь харлаад байгаа, нөгөө авдаг нь би болхоос өгдөг нь биш гэсэн сэтгэлгээтэйд байгаа юм. Бүх эмэгтэйчүүд тийм биш ч масс нь ийм сэтгэлгээтэй.

    Ер нь эхнэр авсан ч, янхан авсан ч али алинд нь мөнгө төлөх л хэрэгтэй болдог. Гэрлэлтйг угаасаа хуульчилсан биеэ үнэлэх хэлбэр гэж авч үзэх философийн хандлага ч бий. Одоо харин ийм хууль санаачилж улам эр хүний олсныг шулах санаа гаргаж байгаа юм байна. Ийм байхад янхан авсан нь хамаагүй амар. Монголд биеэ үнэлэлтийг бас давхар хуульчлах хэрэгтэй.

  34. zochin says:

    ymar hamaatai ym chi ydach borlogdono shde

  35. shuudshuud says:

    Zavaarsan gaihanuudaa zovshoorolgvi hvnii zurgiin tohiromjgvi niitleldee holboj taviaad baihdaa yadag novshnuud ve?

  36. эр хүн says:

    Хэн ч зовж олсон мөнгөнийхөө ихэнхийг чиний л хүүхдийг гаргасан гэж яншдаг нэг муу хүүхэнд алдахыг хүсэхгүй тул эхнэр авах эр бараг байхгүй болох нь тэхээр нөхөргүй хүүхэн улам олон болж Янхны үнэ буурах нь Үнэгүй янхантай болж ч бас эрийг тэжээдэг янхантай ч болж магадгүй нь эрчүүдээ урай урай гэж хашгархаас өөр арга алга даа ИХ-ын гишүүдээ хууль санаачлагчдаа та нарт баярлал аа Харин наад хуулиа хурдан гарга Би одоо 40 настай үхэхээсээ өмнө сайхан охидоор нэг хангахаас өөр хөлсгүйгээр ханатлаа зугаацая

  37. Anonymous says:

    за, энэ сайтыг лав нөхөргүй, эцэггүй хүүхэдтэй хүүхнүүдийн арми дүүргэдэг гэдэгт итгэж байна. юу бодож байгаа нь ямар байгаагаа бичих байлгүй. хоёрдахь гуравдахь эхнэр лав бишшүү. өөх арга зам юу байнаа

  38. Хас says:

    Хүүхнүүд хүний хий гэснийг болон заалгасныгаа л хийж чаддаг Мөн заалгасан нь буруу байсан ч түүнийгээ зөв гэж боддог бас зөвхөн нүдэнд харагдахаараа л юмыг дүгнэдэг тул эмд захирагдсан улс ямарч хөгжил дэвшилд хүрдэггүй Харин эр хүн хүний хараагүйг харж сэтгэдэг тул эр хүнд захирагдсан улс хөгждөг юм

  39. tsoo says:

    tiimee xurdan batlagdaasai l bilee tsag urgelj xorgoox ene xvvxnvvdees zaigaa barixad tus dem boloxod mini tuslag

  40. энэ зөв шүү says:

    анх удаа л сэтгэгдэл бичиж байна. үнэхээр зөв зүйтэй хуулийн төсөл байнаа. батлагдаасай билээ. биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг юутай үнэн билээ дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.