Би одоо 28-тай нөхөртэй 4 настай хөөрхөн хүүтэй. Бид гэр бүл болоод 5 жил болж байна. Нөхөртэйгөө хар багийн найзууд. Нэг 10 жилд сурч төгссөн. Хотод оюутан болж ирээд 3-р курсээсээ эхнэр нөхөр ээж аав болцгоосоон. Би 5 охинтой айлын яг дундах нь аав ээж маань бидний багад салж аав маань биднийг орхин явсан ч хэзээ ч охидуудаа хаяж байгаагүй. Охидуудаа гэж бүлтэй болж хүнтэй суухад нь бүгдэд нь өөрөө байр авч өгнө гэж ярьдаг хэлсэн дээ ч хүрсэн бага дүүгээс бусад нь гэр бүлтэй болж ааваар байраа авахуулсан. Аав маань залуудаа нэг ээлжийн солих хувцаснаас өөр юмгүй хадмындаа ирж ээжтэй сууж байсан гэдэг.
Нутгийн бэлтэй айлын охинтой суугаад их ч дарлуулсан гэж одоо ярьдаг юм. Ээж маань нутагтаа баянаараа ааш зан муутайгаараа нэртэй айлын охин аав маань харин хөдөлмөрч сэргэлэнгээрээ алдартай ийм л айлын охин болж өслөө би. Бага байхаас эхлээд ээж маань манай нөхөртэй найзлуулах дургүй байлаа. Учир нь нөхрийн маань аав ээж зальтай худалчид, хулхидаагүй хүн манай суманд үлдээгүй гэж ярьдаг ер нь их нэр муутай болохоор намайг битгий тэдний хүүг дагаад гүйгээд байгаач гэж их загнадаг байсан.
Гэхдээл бид нууцаар илээр найзалсаар оюутан болж хотод ирцгээсэн. Хотод эхний жил эгчийндээ байж байгаад 2 дахь жилээс бид тусдаа байр хөлсөлж амьдарч эхлэв. Би гэрийхнээсээ ааваас ээжээс хааяа эгч нараасаа хангалттай мөнгө авдаг байсан нөхөр маань гэрээсээ мөнгө авах нь битгий хэл өөрөө сургалтын төлбөрөө арай хийн төлдөг байлаа. Багадаа дүү бүжиг сонирхдог авъяастай болохоор энд тэнд янз бүрийн юм хийгээд л мөнгө олоод амиа аргалчихдаг байсан.
Би 2-р курсдээ жирэмсэн боллоо мэдээж гэрийнхэнд хэлээгүй гэдэс 5, 6 сартай болоод гэдэс томроод ирэхээр нь худлаа шалтаг хэлж уулзалгүй зугатааж байгаад 7 сартай болоод аймгаас дүүг ирэхээр нь уулзаад ээжид юу гэж хэлэхээ өөрөө мэд бид 2 сууна суухаар шийдсэн гэж хатуу хэлээд явуулчихлаа. Дүү маань очоод ээжид тойруулаад хэлж ээж ч 3, 4 хоногоос ирлээ. Аавыг дуудаад 4-үүлээ уулзлаа.
Суулгахгүй авахуул гуйлгачинтай суух гэлээ гээд миний яг бодож байсныг хэлсэн ч яг тэгж хэлэхийн мэдэж байсан болохоор албаар томруулж байгаад хэлсэн юм. Аав ч олон юм хэлсэнгүй ямарч байсан гэр оронтой болсон нь дээр гэж хэлээд байр авч өглөө. Том эгч нөхөртэйгөө тавилга авч өгч, ээж хуучин машинаа өглөө ингээд л бид 2 хуруугаа ч хөдөлгөлгүй бүх юмтай боллоо. Төрөх дөхөөд байдаг хадмын талаас сураггүй аав хааяа нөхөр рүү ярьж ганц хадаг ч барилгүй охиныг минь авах үэж байгаа хүмүүс гэж хааяа үг хаяна. Нөхөр ээждээ хэлэхээр чиний авгай авах хамаа алга дүү нарийг чинь тэжээх гэж зовж байна ажил хийж мөнгө явуул гэж загнаад, манайхан бэр гуйгаагуй байхад нь хурим хийхгүй гэд бид одоо болтол хуримаа хийгээгүй ч хүүгээ төрөхийн өмнөхөн нь батлуулчихсан. Хүү маань ч төрлөө би нялх биетэй гэж нөхөр маань бид 2-г тойлж байна гээд хэсэгтээ хичээлдээ яваагүй би ч чөлөө авчихлаа. 2-н 2-уулаа чөлөө авч яахын хичээлдээ яв гэж хэлээд байхад нэг хоцорчихоор хэцүү байна гэсээр байгаад нэг жил явалгүй бараг сургуулиа хаячихсан. Эхний жил хүүгээ хараад л аз жаргалтай байсан ч удалгүй би нэг л түгшүүртэй болж эхэлсэн хэдий болтол ингэж хүмүүсээр тэжээлгэх вэ ядаж нэг нь мэргэжилтэй болий гээд би хичээлдээ явж нөхрөө хүүхдээ харж эхэлсэн.
Хүүг ой хүрч байтал аав маань харвачихав. Хаа ч дагаад явж байдаг залуу эхнэр нь харж асрах нь битгий хэл хаяад явчихлаа. Аавыг өөр бид 2-оос өөр харах хүн байхгүй болохоор гэртээ авчирлаа. Нөхөр маань аавыг ч хүүгээ ч хараад гэртээ суув аав маань суудаг, алхдаг хазгай муруй ч ярьдаг болов. Нөхрийн маань л хүч үнэхээр сайн харж асарсан аав ч баярлаад л хүү минь гээд эгч нар ч ёстой сайн залуу гээд нөхөрт маань бүгд сайн боллоо. Бид 3 ч мөнгө олохын зовлон мэдэхгүй л амьдарч байлаа.
Би сургуулиа төгсөж нэгэн улсын байгууллагад ажиллаж нөхөр гэртээ хүүхдээ аавыг харсаар. Гэтэл сүүлийн үед архи уух боллоо, аавтай 2-уулаа. Эхэндээ аав уугаад би амсаад гэдэг байсан сүүл рүүгээ нилээн согтуу бүр тасарчихсан хэвтэж байдаг боллоо. Би ч чи боль ямар аав байгаа биш архинд орлоо гэж үглээд нэмэргүй нэг удаа тасраад уначихсан байхад нь хүүхэд галаар тоглоод хивс шатаасан байсан би үнэхээр айсан ингээд архи уугаад тасраад унахад нь хүүхэд гал гаргаад 3-уулаа шатаж үхэх нь байна гэж айгаад хэд хоногоос аавыг нутаг руу нь явууллаа, аавынхаа ах дүү нарт чухам ааш муутай аавыгаа хаясан хүүхэн боллоо, хүүхдээ цэцэрлэгт өгч нөхрөө хэл үзэж ажил хий гэж шахлаа.
Хүргэн ах нар компанидаа айлд авна хэд хоноод л хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ муудалцаад гарчихна. Цэвэрхэн оффисд тусдаа өрөөтэй даргийн ажил л хийх юм гэнэ сургууль ч төгсөөгүй хүнд тийм ажил олдохгүй олдож байгаагаа голоод хийхгүй. Миний цалин сарынхаа хэрэглээнд явчихна бид 3 хэмнэж гамнаж сураагүй болоод ч тэрүү заримдаа хүрэхгүй. Аав сар болгон зээдээ гэж мөнгө өгдөг ч бид хадгалж чадахгүй үрчихнэ. 3-хан ам бүлтэй айл байтугай өчнөөн байр машины лизингтэй хүмүүс бид 3-н сарын орлогоор амьдарч байгааг би ажлынханаасаа их сонсоно. Ийм байж болохгүй гэж байнга бодох ч ажил хийж чадахгүй байгаа нөхрөө яалтай.
Нөхрийн маань хэрэглээ ер нь тансагтаа орноо ноолуур л өмсөнө даавуун цамц өмсөхгүй л гэнэ. Нэг удаа өмсөж явсан хувцасных нь нийт үнийн дүн ганцаараа ажиллаж эхнэр 3 хүүхдээ авч явдаг хүргэн ахын маань өмсөж явснаас даруй 3 дахин үнэтэй гарсан би тэгэхэд их ичсэн манай нөхөр харин тоох ч үгүй байх шиг байсан. Одоо ч яах вэ аав ээжээс зулгаагад амьдарч байна гэтэл тэд мөнх биш нэг л өдөр чадалгүй болно бид тэжээх үе ирнэ одооноос ядаж өөрсдийхөө амийг аваад явчдаг болёо гээд нөхөртөө их хэлнээ мэдэж байнаа ойлгож байнаа болноо л гэнэ үнэтэй хувцас өмсөж машин унаж тансаг газраар зугаалж явсаар 3 жил боллоо.
Сүүл рүүгээ хэн ч мэдэгдэхгүй хаана танилцсан гэмээр өөртэйгөө адилхан том ярьсан худлаа хүмүүс олоод найзалчихсан. Багийн найз нар нь их өөрчлөгдсөнийг гайхна. Аргагүйдээ тэд хажуу өрөө оюутны байрнаас амьдралаа эхлээд бүгдийг өөрсдийн хүчээр босгож яваач нэг ч өөрчлөгдөөгүй багийн хэвээрээ л.
Би л ойлгохгүй бол хэн ойлгох вэ гэж нөхрийнхөө муу сайныг хааж хамгаалж явсаар л өдийг хүрлээ. Сүүл рүүгээ жоохон охидуудтай энд тэнд явж байна гэж ч сонсогдох болов. Өөрийн нүдээр хараагүй болохоор итгэж хэрүүл хийж байсан удаа байхгүй. Мэдэхгүй хүний нүдэнд баян тарган эхнэртэй, хөөрхөн хүүтэй яасан мундаг залуу вэ юу хийдэг вэ л гэж хүн асуухаар даа манай нөхөр. Мөнх манай аав ээжээр тэжээлгэхгүй нэг л өдөр өөрсдийнхөө хүчээр амьдрах болно хүүхэд ч том болно одоо л хичээхгүй бол оройтлоо гэж нөхөртөө ойлгуулмаар байх юм надад зөвлөөч…
40 Comments
anh irgenii unemlehteigee l irsen yum baina.teriig n uguud yavuul.yamarch hetsuu baisan toohgui heseg haya.uuruu guigaad irne.ireh hurtlee yaaj amia zogooj chinii talaar yu yarij yu hiij yavahiig n sudal.tegeed ter uyed uneheer oilgoson bol ergeed niil amidraliin tuluu zutge,oo harin esergeeree end tend ur tavial uuj idej yavchihaad hudlaa uilaad irvel ter chigt n huu.tiim hun hezee ch zasrahgui.nemj helehed bair mashin yr n buh yumaa uuriinhuu ner deer bolgo,ter hunii neriig bitgii oruulaarai.iimerhuu humuus 1 joohon ohin hutulj ireed hamag yumiig chin uuriinhuu gej avah gene,ugui bol huvaana grj dairdag yum shuu
tand yamar negen asuudal baina.ter ni er nohor chini esvel ehner chini taniig huurch mehelj araar chini eldev zuiltei orootsoldoj baina uu?.mon ta hen negnees or zeelee avch chadahgui hetsuudej baina uu?.hen negniig haij olhod hundrel uchirch baina uu?tand huviin biy hamgaalagch heregtei baigaa bol bidend hand.bid hamgiin naidvartai shildeg mordlogo hiij batalgaatai huuliin daguu zovolgoo ba uilchilgeeg tand hurgene.ta bidentei mail hayagaar holbogdono uu.mail : murdlugu007@yahoo.com
sal sal bas dahin sal hhehe chamd nohriin hereg unendee alga bna sh dee archaagyi muusain yumuudiig irsen huvtsastai ni hoogood garga neg ch shirheg yum ogch bolhgyi neg ch uulzaj bolhgyi uilaad guigaad ireheer ni orovdood oruulchiv daa nuur ogohgyi l bsan deer hojim haramsahgyi saihan amidarya gevel ted ch chmg alban esoor ber guigaagyi l yum bna sh dee ajil hiij uzeegyi bj yun gangiin huuhded chini muu surgamj bolno shu hojim huuhed chini hen negentei suuchaad ajil hiihgyi etseg shigee bolood chmg ch ter hunii ooriin humuusiig l zovooh bolno
Hunii aav eej zunguuruu meddeg l yum daa. Anhnaasaa ugend ni orohgui yav daa. Ih l muu ireedui bna daa
Чамд нөхрийн хэрэг алга л юм байна шдээ.
Shal hudlaa yum bichihiimaa ehleed bair awch ugsun gee biz dee tegsen chin bairand gal tvldeg bolchihwoo gej kkk
Ер нь эр хүний үүрэг гэдэг гэр бүлээ тэжээх амьдралыг нь авч явах байдаг юм шдээ.Анхнаасаа үүргээс нь чөлөөлөөс бэлэн хоолоор тэжээгээд гэрт нь суулгахаар ийм байдалд хүрч байгаан.Эр хүн 3 жил тулга сахихаар гэрийн буг болдог….гээд үг байдагийн.Нэг үгээр хэлбэл та 2 өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэх хэрэгтэй байх.
nadad iim saihan ehner zayadguin baihda, teguul jargaanaa, muu erd sain hani zayaj yum tegshildeg yum bolu
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гж үнэн үг шүү. Нэг өдөр л чамд зарцлагдсанхаа төлбөрийг авая гээд хөрөнгө хуваана гээд яриад сууна наад нөхөр чинь. Хатуу ч гэсэн амьдралд ийм юм болж байсн юм шүү.
шааал худлаа юм бичихийн, эхлэл хэсэгтээ аав нь байр, ээж нь машин авч өгөөд байсан чин төгсгөлдөө байр машины лизнгтэй болоод хувирчихиймаа,
Би яг танай нөхөр шиг найз залуутай байсан.Худалч хүнд бүх л хэрэглээний мөнгийг нь би өгдөг байсан.Азаар би тэр хүнээс салчихсан яаж гээч намайг араар тавиад баригдсан тухайн үедээ салах хэцүү байсан ч одоо бол би баярлаж байна.Ядуу гэр бүлд өссөн хүн бүх л юман дээр юм үзээгүйгээ харуулдаг ядуу сэтгэлгээтэй байдаг юм байна лээ,Наад залуудаа амьдрал үзүүлээ.Бас аавыгаахөдөөнөөс авчраарай.
тусдаа байгаад ч хэрэггүй дээ тэр залуу өрчаагаа алдаад гуйгаад ирлээ, чи хүлээж авлаа дахиад л даврана, дахиад л сална, эргээд ирнэ. энэ мэт уяраах аргаа илүү боловсруулаад ирсээр л байх болно. адаг сүүлд нь чи хүлээж авахгүй бол заналхийлнэ, үг хэлээр хэлнэ, сүрдүүлнэ, чи өрөвддөг байсан бол үзэн ядаж амьдралын чинь заналт дайсан болно. эмэгтэй хүн чинь сэтгэлийн хаттай байх ёстой шүү дээ гүнж минь. СЭТГЭЛИЙН ХАТТАЙ
heseg hugatsaand nuhuruu tejeej tetgehee boliod tusdaa heseg bai. yu ch uzeegui tanai nuhur orlogo ch bhgui 7 ch honoj chadahgui archaagaa aldaad guigaad irne. ter uyd n shuud bitgii huleej avaarai. heseg guriilgej ym oilguulj bgad huleej avsan n dr bh. tanai nuhur bol amdrah chadvargui gdgee medehgui l hudlaa tengereer nissen amtan bna jargaltai l gar ym. joohon hatuu baisan n dr dee.amjilt husey
танай нөхөр гэж яацан эргүү дагз вэ. даврааж байгаа нь хэн бэ мэдээж чи шүү дээ. хэлээд үг авахгүй хүнийг өөрөөр л ойлгуулах хэрэгтэй шүү дээ. өдий хүртэл эхнэрээрээ бас хадамуудаараа тэжээлгэж байж ухаан суудаггүй, үрийн эцэг, хүний хань болчихоод өрх толгойлж амьдралаа авч явах эр хүн, эцэг хүнийхээ үүргийг ухаардаггүй усан толгой махан толгой ясан толгой шиг хүнтэй ингэж нервээ барж хамаг залуу насаа хажууд нь зэврээх хэрэг үү. эмэгтэйчүүд бид үглэхээс өөрийг хийж чадахгүй ч өөр ухаан бас гардаг шүү дээ. дээ хүмүүс хэлсэн байна хөөгөөд явуул гэж. яалгийн хөөгөөд явуул өөрийн ухаан дээр эцэг эхээс олгосон хүмүүжил нэмэгдэж байж тэр хүн юмны наад цаадахыг сайн ойлгодог гэж би боддог. мэдээж боловсрол, хүмүүстэй харьцаж байж, ажил хийж байж хөдөлмөрлөхийн ааг амтыг мэдээгүй хүнд тэр зэргийн ухаан сууна гэдэг бүр ч хол хэвтэнэ. чи 1 өдөр өвдөөд хэвтэхэд наад хүн чинь ажил хийж чамайг гэр бүлээ ба аавыг чинь харж ханданаа холоооо хэвтэнэ шүү, хаяал алга болно. амьдралаа авч яваа сайн сайхан бодолтой эрчүүд эргүү тэнэг эхнэрээсээ болж яаж будилж явааг, амьдралаа авч үлдэх гэж яаж аврал эрж байгааг энд олон нийтлэлүүдээс чи уншсан л байх. жаргалтай газар хүн тогтдоггүй гэж ийм хоолны саванд насаараа шимэгчлүүлж сэтгэлээ зөвоож насыг барахуу, хайртай аавыгаа өөд болтол нь хөдөө хүний гарт хаяад хэзээ хойно нь харамсаад нус нүлисмтайгаа хутгалдаад суухуу бүсгүй минь.
Bair mashin tawilga gd buh ymtai bolood amar saihan suuw gene uu. Yamar byatshan muruuddultei humuus we. Bi yamar ch huniig muruudluur n tuundee hurehiin tuld yu hiij yamar tuluwluguu gargasanaar n uneldeg ym. Hen n hem geltgui adilhan l uls bnshdee
salsan ni l deer ym shig sanagdaj bn yah gj tgj davraasan ym be ymar uhamsargui nohor ve joohon ohiduudtei yvj bn gdg chin l todorhoi ym bishuu salaad amidralaan boddoo hogiin nohor ve oodgui ymaa
naad nuhruusuu l salchina bz de hangalttai orlogotoi bair mashintai bhad huuhdeed avaad yavchii shde tgd ch uur neg sn hun garch irj l taara
Монголчуудийн маань нийтлэг алдаа тодхон харагдаж байна, эхний ээлжинд эцэг эхчүүд тэр үр хүүхэддээ өмч тасалж өгөх байртай машинтай болгох сэтгэхүйгээс салах хэрэгтэй.
Зовлон үзээгүй бэлэн юман дээр тарвалзаж байр авахуулсан хүмүүс сүүлдээ арчаагаа алдаад сүйрдэг байхгүй юу. Та санхүүгийн боломжтой байлаа ч гэсэн, хүүхдээ 18 хүрэхлээр нь түлхээл гаргах хэрэгтэй. Бүргэд ангаахайгаа үүрнээс түлхэж байж нисэж сургадаг байтал, манайхан тэр үүрэнд нь хөгширтөл нь хооллосоор тэр тарган хөгшин ангаахай чинь нисэж сурдаггүй бие даахгүй хаднаас шууд л унана биз дээ. Яг иймэл юм манайханд тохиолдоод байдаг юм.
Энэ тарган ангаахайнуудийн нэг нь чи болоод танай нөхөр байна шүү дээ. Энэ алдаагаа охин дээрээ давтах хэрэггүй, эртнээс бие дааж сурга.
Манайхан хөөрхий үхтэр үр харам гэж хамаг юмийг нь бэлдсээр өөрөө сүүлдээ хоосон хоцроод хөдөө жийгдэж байгаа дүр төрх танай ааваас харагдаж байна, охидуудаа өгөх байрны мөнгөө өөрийгөө асрахад зарцуулсан бол насны эцэст ингэж зовож явахгүй дээ, одоо бол айлын хаяанд хөгшин настай хүн маш хэцүү байдалд байгаа, ад үзэгдээл сууж байгаа шдээ.
Наад нөхөрөө амбаардаад гаргаач, хүүхдээ 24 цагын цэцэрлэгт өгөөд ажил амьдралаа аваад явж байгаа өчнөөнн хүүхнүүд байна цаана чинь. Хуучин хувтасаа солихгүй бол шинэ хувтас ирдэггүй ээ гэдэг үгийг сана. Наад амьдралаа чи л өөрөө өөрчлөхгүй бол сунжирсаар сунжирсаар сүүлдээ байр саваа алдах дээрээ тулах вий.
So zaluu bn chi daichin saihan busgui bnaa. Yaamaarch yumdee medeh yum alga chinii zuilees zarim yumiig n unshaad uuruusuu ichchihlee. bi tanai nuhuruus deerdeed bh yum alga zaluu yumaa daa. Deerdeh yum n ajil hiij ih mungu oloh l bh shig bn ternees busdaar bugd adil minii aaw eech ch tanai hadamtai adil yumdaa. AMJILTTAI dawan tuulwal nadad zahia bicheerei zubulguu uguurei minii Email:b_amaa85@yahoo.com
hmmm heleh ch ug alga naad har yumand chn, oldsonoo zugeer gudraad yawhagui bas huwtsas shilj golno geed bgaaz arai ch dee iim arhcaagui bj boloh uu daa zailuulaach naadhaa
tsaadah chin jargal daahgui zovlon daana huuguud yvuul hairtai bailaa gd nasaaraa zovmoor bga bol uuruu l med. aav eejiinhee buyniig daaj amidar
yamar aztai baagii ve. daan ch udam muutai bolhooro eniige oilgohgui bhlda. iim jargal udahgui bha. ajil suraagui nuhur altan zagasnii emgen shig tugsuh biz.
Nuhur chin yamar ch amidraliin zorilgogui Hun bnada. Hunii Beldej ugsun yuman deer sandailchad Chamaig hezee ch Hayad yawj magadgui shu. Yagaaad gewel ene amidrald ternii gsn Yu ch alga hze negen tsagt Uur huuhen dagaad l yavaad ugnu yund ch horogdohgui.
Yum uzeegui olmon zelmen osson humuus gent hunii buynaar jaahan yumnii baraa harhaaraa ingej bga yum etseg eh buruu hardaggui yum bi unshaad yag l ohiniihoo aavaas salaagui bol yag ingej amidrah bsndaa gej bur nudnii omno amidral haragddag bn sh dee ter bas ajil hiideggui neg tom darga boloh geed aavin naiz narin ajil oruulhaar gardag bsn tegeed nadaas mongo neheed l hevtej bdg murtloo aavd min uurlanaa ooroo tom darga bj gants ohinihoo naiz zaluug ( bi harin gants zov yum hiisen ni batluulaagui yum) torin alband darga bolgosongui geed uurlaj agsan tavij tenegtene yooy bodson aimsgigtai yaj neg yum salsan yum bitgii geed bhd zorsoor bj ohinoo gargasan tegeed jilin daraa shuud salhaar shiidsen manai gert irj amidarchaad salj ogohgui bhaar ni aav eej namaig gadagshaa surguulid yavuulj ohinig min oors deeree avaad terig hoogood gargasan daa tegeed neleen udaj bj odoo nohorteigee taniltssan yum bi hodoonii yu ch ugui zaluutai suuhgui ged l zugtaana aav eej ih sain suuchih l aav ni bugdig ni beldej ogno geed l guisaar bgd suulgasan bair avch ogson tegeed bainga l mongo ogdog baisan tegeed nohort min mashin avch ogno gesen manai nohor uurlasan avhuulahgui bi ooroo aviy daa bi chin bas ichdeg nuurtei hun geed odoo manaih gej ail aavaas avhaa bolison oorsdoo olson mongooroo saihan amidraj bn daa nogoo yu ch ugui hodooni zaluu maani gadaad phd hamgaalsan bolovsroltoi bas oorin busness tei ch bolson bi minii amidralig unshaad chi neg yum bodson bh aa
avaad ugsun bairand ni suuj baij nuhur chin aaviig chin halamjlah yyreg ni shyy dee tegeed arhind oruulj hayanguutaa chamaar tylhyylsen l bna daa tanaih dan ohintoi ail bol er hyn deerelhdeg yum,chi byh yumiig ni huraaj av changal,ter ajilgyi bolovsrolgyi mungugyi bol haa holdoh yum
Ер нь бол миний эгч болон түүний нөхөр 2ын амьдралыг бичээд тавьсанм юм шиг санагдлаа. Манай хүргэн насаараа ажил хийгээгүй том босс-ын ажил хайсан хүн байдаг юм. 20 жил ингэж амьдарч байгааг нь харж байна, хөөрхий муу аав минь муу охиноо бодож л байнга мөнгө төгрөг эд материалаар 18 жил хангаж байгаад бурханы орон руу явсан даа. Тэгэнгүүт тэр айлын амьдрал бас дагаад уруудаж эхэлсэн. Би тэр 2 паразитанд үнэн голоосоо дургүй учир харьцдаг ч үгүй. Хэдийгээр зулайг минь гишгэж төрсөн эгч гэлээ ийм хүний төлөө төрөөд ажиллаж амьдарч буй мэт хувалз болсон хүмүүсийг үзэн яддаг учраас тэр…..
За тэгэхээр миний бодож байгаагаар бол ганц танай нөхөр ч гэлтгүй чи ч гэсэн өөрөө бэлэн зүйл дээр тарвалзаад сурчихсан л хүн байна шд.
Одоо тэгээд тэгтэл санаа чинь зовоод байгаа бол эхний ээлжинд эцэг эхээсээ зулгаахаа боль. Тэгээд өөрийхөө цалингаар дор хаяж 3 сар амьдраад үз дээ. Тэгэнгүүт цалин чинь хүрэхгүй хөгийн юм болж эхлэнэ тэр үедээ нөхөрөө өрлөгчин барилгачин ачигч болтугай хий гээд хөөгөөд гарга, халаасны мөнгө буюу хэрэглээний мөнгө өгөхөө боль хүн өөрөө хоосроод ходоод нь хонхолзоод ирэхээрээ ажил хийдэг болдог юм.
Тэгэхээр байнаа өрөвдөөд хайрлаад байлтгүй өөрөө өөрөөр нь мөнгийг нь олуул, хөөгөөд гаргасан ч яадгийм. Хэд хоног тэр өөртэйгөө таарсан амаараа агаарын бизнес хийсэн нөхдүүдтэйгээ явна л биз тэгээд ходоод нь хонхолзоод хоноцоороо дуудуулаад ирхээрээ чамайг гуйгаад ирнэ тэгэхээр л хатуу яриад өөрт нь 3-6 сарын хугацаа олго. Тэр хугацаандаа хэлсэн барьсан даа хүрэхгүй бол сал. Угаасаа одоо ийм хэцүү цагт эхнэр нөхөр 2 зэрэг хөдөлмөрлөж байж хүний дайтай амьдрана. Тэгэхгүй бол нэг нь насан туршдаа паразитлавал үр хүүхдэдээ ч өмч цуглуулж чадахгүй үхээд өгнө шүү дээ. За тэгээд сайн бод бод.
Ер нь бол ийм амьдралтай эгчтэй хүргэнтэйн хувьд чи нөхрөө засрахгүй бол насны танагтай дээр амиа бодсон нь дээр шүү. Амьдралдаа нийгэмтэйгээ буцалж үзээгүй хүн бол 10,20 жилийн туршид хүнд гай л болдогийм байна лээ шүү. Чи эмэгтэй хүн шдээ, эмэгтэй хүний залуу нас бол нүд ирмэхийн төдийд л өнгөрдөг юм. Миний эгч одоо бүүр чавганц болчихсондоо хөөрхий нүдэндээ гал ч гүй өрөвдмөөр, ахин 1 сайхан эмэгтэй амьдралаа бүү үрээсэй гэж хүснэм.
За тэгээд зөвөлгөө маань тэр чигээрээ зөв биш байж ч магад хэрэгтэйг нь өөртөө нөөгөөд хэрэггүйг нь хаяарай.
yuu gej oilgoh chi davraagaad uuliin oroi deer gargasan baina za yuu uuliin oroigoos uhaantai buuj irne uhaan muutai har yum chin gonj chi ih hairtai uchraas hyyhendej yavah arhi 2g uuchildag teneg bna daa dyy mini,yuun aav eejeesee avah durtai yum chinii tymen buruu huuguud yz za yuu tegeed har,chi hemh ashigluulaad huga holguulj bgaagaa medej baina uu dyy mini
eceg ehiinhee ygiig sonsoogyi chinii buruu shyy dee chi l buruutai baina naad bair chin chinii ner deer bol salaachee,yostoi 1tene hyyhed bna guilgachin guilgachin l baidag yum eej aav ni tiim hudalch yum chin naadah chin geni shyy dee buruu zamaar budaa teewel bucahdaa shoroo teene sal,aaviigaa avchir naad har yumaa huuj yavuul yheh geed hairtai geed evlereed amidarav daa chi l evdsen baina aa
эцэг эхийнхээ үгэнд орж бай. хэзээ ч үр хүүхдээ муу яваасай гэж зөвлөгөө өгдөггүй юм.
аавыгаа хөдөө хөөж явуулчаад ичихгүй өгсөн байранд нь амьдраад нойр чинь хүрч байна уу. нөхөр чинь чамд амьдрал үзүүлэх нь дээ эргүү хүүхэн гуай. хүн ер нь эцэг эхээ хаядаггүй юм шдээ тэнэгэээ
Archaagui zaluu yumdaa. Naadhaa chi ooroo evdsen baina. Hadam baihgui bolson hoino chamaig zovoondoo. Archaagui novsh yumdaa. Chadahgui baij aimaar tom tom yum yarij baigaadaa. Nudend haragdchihlaa
Neeree muu aaviigaa yaj baigaam be. Hund muu sain nohor hed hedeeree oldono aav bol 1 han l oldono doo. Chi uhaantai baij uun deer ih buruu zuil hiijee. Bas naad nohor chin ih davarsan baina. Ehnees ni chi eej aav egch naraaraa tejeelgeed davruulsan bainaa. Ted chamd tuslah yostoi ch zaaval albagui shuu dee. Ene chin shudarga bish baina. Yahaaraa nasand hursen 2 hun ger bul bolohod za yahav aav chin bolomjtoi bolood bair ogoo biz. Harin egch chin ta 2iin tavilgiig beldej ogdog yum. Manai Mongolchuudiin ene zan ug ni ih saihan setgel ch zarchmiin huvid shal buruu shuu dee. Ergeed ene ni zaluu humuust belenchleh asar muu zuiliig daguuldag. Tiim l yum ta 2 iin amidrald tohioldson baina. Ehner nohor 2 ug ni teneg bish bol 2 talaas chemodanaa bariad niilsen amidral iluu amttai baidag yum daa. Ene bol jinhene hairiin shalguur. Manai mongolchuud neg l ah duu hamaatandaa ogoh yostoi tuslah yostoi gej zavaarsan amidraltai humuus. Yadruu negendee tuslalgui yahav gedhee ene chin alba uureg bish shuu dee. Tegeed ogohgui bol ogsongui gene ogohoor avdaguud ni ingeed davraad tegeed l boon zavaarsan heden ger bul damjsan janhuu savangiin duuli. Yah gej ingej amidardag yum be humuusee. Ovog aimgiin zohion baiguulalt chin hunii niigmiin hogloor yavtsgui gedeg ni ali ertnees haragdaad soyolt yortonts ooroo amidraad baina shuu dee.
Тэр хүнийг одоо ухааруулах цаг болжээ, чи өөрөө өмнөөс нь бүгдийг шийдээд өгчихдөг болохоор тэр хүн ажил хийе гэж бодох ч үгүй. Хийсэн ч тэр хүн сэтгэл гаргаж хийхгүй, зүгээр л гэртээ сууж сурсан зангаараа л байх болно. Хэсэг хугацааны дараа танай гэрт мөнгөний проглем үүсэх үед тэр хүний ямар зан гаргахыг хараарай чи. Одоо чи ухаарахгүй байгаа. Чи одооноос эхлэж нууц данс нээж, бага багаар мөнгө хийж эхлэх хэрэгтэй, алсдаа чамд л хэрэгтэй болно доо. тэр хүнийг одоо чи гэрээ тэжээ гээд, бага зэрэг шахаж өгдөө, чи урдуур нь орж тэжээсэн хэвээрээ л байх юм бол, тэр хүн хэзээ ч ухаарахгүй, зугаалсан, том юм ярьсан, мөрөөдсөн, хүн харахад баян хүн яваад л байна.
hun uh-nta ch helh-s n-na sanahgu shude hel yrilst eh esteg chne chinii l toloo helnee shuu de
hi! tsalingaa tsaash ni hiildee. nuhurt zartsuulaad bgaa munguu. mun uurtuu huuheddee yuch bitii av. ajilj bgaa gazar dampuurah geed tsalin bagasagchihlaa, uur iim ajil oldohgui odoo yahav geel …. tegeel hool und buh ymaa nuhurtuu daataga. bolohgui bol baga mungu minii tsalin geel uguchih tegeel harzana . tegeed uhaarahgui bol tegeel naad hun chin hereggui dee hu….
Chi nuhurt garaagui nuhur avsan bn shde. Chi jaahan changalaad uzee. chi ooroo ajil hiideg uhamsartai l ohin bnshdee. naad nuhur chin Tsadchihsan bn. Muu avviigaa yajaagaamdee..
bux mashin tereg xuvtsas xunariig ni xuraa avch ogson buxnee. tgeed xoogood yvuul. yaj xunii gar deer erxelj jargaj bslanaa medreg. xeleed oilgohgui ee. yadiin aaviigaa yvuulj chadsan ym chine naad xar ymaa chadax bailgui dee. bux ymaa ooroo bosgo gej xel. naad bairaaraa l togloj bolohgui shu. yaj ch bsan oron geree naad xar ymandaa business ene ter xii geed zeelend taviulchixav busad ni ch duurch.
Erthen l hal uzuulj, haluun chuluu doloolgohgui bol hamgiin hetsuu nohortei yum. Yur ni arhi uudag, ajil hiideggui nuhur l amidralyn hamgiin tom daisan daa. Amidral chini odor ireh tusam muudaad neg l odor nohor chini hariutslagaas zugtaad hayaad yavah ni haragdaj baina.
uuduu shidsrn chuluu ooriin tolgoi deer gej… anhnaasaa l eejiinhee ugend orohguidee.etseg eh hezee ch hudal zuil helehgui