Тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвчгүй орох нь эрсдэл дагуулдаг

ДОХ хэмээх энэ аюул өвчний талаар өнөөдөр хүн бүхэн их бага тодорхой хэмжээний мэдээлэл, мэдлэгтэй болжээ.

Гэхдээ ихэнх хүмүүс ДОХ-оор биеэ үнэлэгчид, ижил хүйстэн, садар самуун амьдралд холбогдсон иргэд, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид, гадаадын иргэдтэй ойр дотно ажилладаг иргэд хүртэх илүү магадлалтай хэмээн үздэг хэвээр байна. Гэтэл өнөөдөр ХДХВ-ийн халдварын тархалтад нөлөөлөх олон хүчин зүйлс бидний хажууд ирж хаалга тогших боллоо. 

Тухайн орон нутагт БЗДХ-ын тархалт өндөр, иргэдийн бэлгэвчийн хэрэглээ доогуур байх, биеэ үнэлэгч болон тэднээр үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь ХДХВ тархах шалтгаан болдог байна. Мөн тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүйгээр орох явдал бас нэгэн нөлөө үзүүлэх хүчин зүйл аж. Мөн хүн амын дунд урьдчилан сэргийлэх зан үйл төлөвшөөгүй, хүн амын амьжиргааны төвшин доогуур байгаа нь үүнд түлхэц болдог юм байна. Үүнээс гадна манай улс ХДХВ-ийн халдварын тархалт хурдацтай тархаж байгаа Орос, Хятад улсын хооронд оршдог.

Гадаад дотоодын аялал, жуулчлал, шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн, архи, согтууруулах ундааны хэрэглээ өссөн. Шөнийн цэнгээнийн газар баар, зочид буудлын тоо өссөн, өсвөр насныханд томчуудын зүгээс буруу үлгэр дууриал үзүүлж байгаа зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж байгаа юм. Т өрийн болон төрийн бус байгууллагаас өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх сурталчилгаа, үзлэг эмчилгээ сайжирч байгаа ч тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орогчдын тоо буурахгүй байна. Оюутан залуусын дунд эрсдэлт зан үйл давамгайлсан хэвээр байгаад анхаарал хандуулах цаг болжээ. Оюутнуудын дунд явуулсан нэгэн судалгаагаар тэдний гуравны нэг нь буюу 33.2 хувь нь тохиолдлын бэлгийн хавьталд орж үзсэн.

Бэлгийн хавьталд анх орсон дундаж нас нь бүсгүйчүүдийн хувьд 19 настайдаа, эрэгтэйчүүдийн хувьд 17 настайдаа орж үзсэн байх юм. Анх бэлгийн хавьталд орохдоо 56.8 хувь нь огт бэлгэвч хэрэглээгүй байна. Сүүлийн арванхоёр сарын хугацаанд 36.7 хувь нь нэгээс олон хүнтэй тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвчгүй орсон гэжээ. Ер нь оюутан залуусын дунд дэлгэрээд байгаа “Баасан эгчийн төрсөн өдөр” буюу баасан гаригийн шоу, шинэ танил, чаатны найз, уулзалт үдэшлэг, ойн баяр, ёслол, төрсөн өдөр, хонхны баяр, аялал зугаалга гээд олон хүчин зүйлийг хавтгайрсан архидалт болгодог нь тохиолдлын бэлгийн хавьталд орох үндсэн шалтгаан болдог ажээ. Биеэ хянах чадваргүй болтлоо согтож мансуурсан залуус тохиолдлын бэлгийн хавьталд орохдоо ихэвчлэн бэлгэвч хэрэглэдэггүй байна.

Нэг түүх өгүүлье. Т хэмээх нэгэн бүсгүйн найз Г-ийн төрсөн өдөр болжээ. Нөхөртэй үнэнч, бид хоёрын дундуур “зүү ч орох зай байхгүй” хэмээн ярьдаг Т бүсгүйн сэтгэл хөдөлж биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байна. Маргааш өглөө нь тэрбээр зочид буудалд огт танихгүй залуугийн өвөрт нүцгэн хэвтэж байжээ. Бүсгүй сандран цагдаа, сэргийлэхэд мэдэгдэнэ хэмээн цамнаж бөөн шуугиан дэгдээж л дээ. Төрсөн өдрөө тэмдэглэсэн найз Г нь түүнээс уучлалт гуйж, “манай нөхрийн найз залуу байгаа юм аа. Өчигдөр та хоёр чинь үнсэлдэж, үнгэлдээд жигтэйхэн дотно байсан биз дээ. Миний найз нэр төрөө бод. Нөхөр чинь мэдвэл бөөн юм болно шүү дээ” гэж аргадаж аргалаад өнгөрсөн аж.

Энэ явдлаас хойш нэг их удалгүй Т бүсгүй тохиолдлын тэр бэлгийн хавьтлаас өвчин хүртэж, нөхөртөө халдааснаа мэдсэн байна. Тохиолдлын хамгаалалтгүй бэлгийн хавьтал хожимдсон ухаарал болж, хэзээ ч засаж болшгүй алдаа руу хүнийг түлхдэг гэдгийг залуус ухаарах цаг болжээ.

Бас нэгэн жишээ өгүүлье. Гадаадын иргэдэд хааяа нэг нууцхан биеэ үнэлдэг Э гэдэг бүсгүй байв. Тэрбээр байнга бэлгэвчтэй бэлгийн харьцаанд ордог байж. Хэзээ ч архи, пиво, дарсыг хэтрүүлэн хэрэглэдэггүй аж. Гэтэл нэг удаа бэлгийн сэрэл өдөөж, чалх сайжруулдаг хэмээн гадаадынхан түүнд нэг эм уулгаж л дээ. Харин тэрбээр биеэ хянах ямар ч чадваргүй болсон байна. Бэлгэвч хэрэглээгүй бэлгийн хавьталд орсны үр дагаварт тэрбээр БЗДХ хүртсэн аж. Үүнийгээ эмчлүүлэх гэж шинжилгээ өгч эмнэлэгээр явах болсон түүнийг ДОХ туссан хэмээн цуурхал дэгдэн гарч эцэг, эх, ах дүүсийнх нь чихэнд хүрчээ. Байж суух, амьдрах аргагүй болсон бүсгүй арга буюу гадаадын иргэнтэй гэр бүл болж өнөөдөр хилийн чандад амьдарч байна.

Энэ мэт олон жишээ дурьдаж болно. Замбараагүй архидалт, зугаа цэнгэл, тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орох нь эрсдэл дагуулсан алхам болдог гэдгийг оюутан залуус минь ямагт санаж явах хэрэгтэй байна. Монголын анхны ХДХВ болон ДОХ-ын тохиолдол 1992 онд бүртгэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар халдвартай 115 хүн бүртгэгдэж үүнээс 16 нь хорвоогийн мөнх бусыг үзжээ. Ер нь нийгмийн бодит хандлага биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг ДОХ тараагчид гэж үзэх нь их байдаг.

Манай улсад илэрсэн ДОХ-ын нийт тохиолдлын 79.1 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Ихэнх эрэгтэйчүүдийн дунд бэлгэвч хэрэглэх нь бэлгийн таашаал авах дур хүслийг бууруулдаг гэсэн буруу ташаа, хэвшмэл ойлголт байдаг аж. Энэ буруу ойлголтоос болж хүмүүс тохиолдлын бэлгийн хавьталд бэлгэвчгүй орж БЗДХ болон ХДХВ, ДОХ тусдаг ажээ. Бэлгэвч хэрэглэх соёлыг дэлгэрүүлж, тохиолдлын бэлгийн хавьтлаас аль болох татгалзаж чадвал та өөрийгөө болон бусдыг БЗДХ, ХДХВ, ДОХ-оос бүрэн найдвартай хамгаалж чадна.

Н.Отгонбаатар
SOURCE: НИЙГМИЙН ТОЛЬ 

13 Comments

  1. Jkk says:

    Sainuu hvmvvsee nadad tuslaach bi emegtei mini vtreenees mash muuhaiii Ebgvi vner vnerteid bh yum emegteichvvdin shinjilgee ogohloor Zab zvgeer bn ghin ymarrr uchirtai yum boloo tuslaach zobolgoooo ogooch

  2. Jkk says:

    Sainuu hvmvvsee nadad tuslaach bi emegtei mini vtreenees mash muuhaiii Ebgvi vner vnerteid bh yum emegteichvvdin shinjilgee ogohloor Zab zvgeer bn ghin ymarrr uchirtai yum boloo tuslaach zobolgoooo ogooch

  3. Jkk says:

    Sainuu hvmvvsee nadad tuslaach bi emegtei mini vtreenees mash muuhaiii Ebgvi vner vnerteid bh yum emegteichvvdin shinjilgee ogohloor Zab zvgeer bn ghin ymarrr uchirtai yum boloo tuslaach zobolgoooo ogooch

  4. xXx says:

    Setgeleese sex hamtragch blh 18-20 nasnii ohin bna u 20toi tsewerhen dajgui boy bna ul_tanih_boy@yahoo.com oor handana u

  5. jaal says:

    adya ergui sda shuluun gedesiin havtilt 4 dahin iluuteigeer ersdel daguuldag yum

  6. adiya6767 says:

    alruu n bish aniusruun hiihgui daa gichii nariin

  7. Gotov says:

    Tembuug belgevch hereglesen ch avna. Tembuu mash ihsej bn, bugd bolgoomjlooroi

  8. jaaal says:

    biologiin sudalgaagaar bol 1 shirheg AIDS virus iin hemjee n 1.234458*10^-27 cm begevchnii  molekul hoorond iin zain 3.23442*10^-17 cm  oiroltsoogoor ene bol tenisnii bumbuguur hulbumbugiin haalgaruu goal hiihtei adil belgevch hamgaalahgui ter bol zugeer l biznes himi ch hunii huvid helchii 

  9. aa says:

    20toi gants bie dajgui zaluu bn tseverhen gants emegtei add brown_b1991@yahoo.com

  10. misheel says:

    tm shuu belgevch heregleh n zuitei shuu zaluusaa, tohioldliin havitald hezeech sain ur dagavar avchirddaggui!!!

  11. Omega says:

    Бэлгэвч, бэлгэвч, бас дахин бэлгэвч. ДОХ биш юмаа гэхэд заг хүйтэн нтр гээд ямар олиг байхав.

  12. WARWAR says:

    TEWCHKU UE HUND BS BNAA BN GEHDEE UHAANAAARAA UDIRDAJ SURMAAR L BGM DAA KKKK

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.