Төрүүлсэн эцэг эх юм чинь гээд туслаад явах уу, эсвэл юу гэх нь хамаагүй өгөхөө болих уу?

Сайн байна уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сайтын хамт олонд талархал илэрхийлье. Би 28 настай, эхнэртэйгээ, хүү охинтойгоо амьдардаг залуу. Миний гэр бүлд ямар ч асуудал байхгүй ээ. Ухаантай бүсгүйг ханиа болгосон болохоор гэрт минь янз бүрийн хэрүүл ч бараг гардаггүй тайван айл. Харин нэг зүйл л намайг огт тайван байлгадаггүй. Энэ нь миний асуух зүйл болох аав ээж, ах дүү нарын талаар юм. Миний аав ээж 2 намайг багад салаад тус тусдаа хүнтэй сууж хүүхдүүдтэй болцгоосон. Харин яг миний төрсөн 1 ах, 2 эрэгтэй эмэгтэй дүү байгаа. Би өвөө эмээ дээрээ өссөн. Өвөө эмээ минь л намайг гарыг ганзаганд хөлийг дөрөөнд хүргэсэн дээ. Өвөө эмээ маань оюутан байхад нас барцгаасан. Түүнээс хойш би хичээлийн хажуугаар цагийн ажил хийж байр түрээслэн амьдарч өөрийгөө болгодог байлаа. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилд орж бүх юм овоо жигдэрлээ.

Тэр үед би аав ээж, ах дүүтэй гэдгээ бараг мартсан байлаа. Учир нь хэн ч намайг тоодоггүй, хэн ч надруу залгадаггүй байсан. Аав ээжтэйгээ уулзая гэхээр сүүлд суусан хүмүүстэйгээ амьдардаг болохоор очихыг хүсдэггүй байсан. Ажлаа хийгээд 3 жил нам жим амьдарлаа. Тэгээд эхнэртэйгээ танилцаж хадмындаа амьдарсан. Тэнд хүү маань гарч хүүгээ 3 нас хүртэл нь сайхан л амьдарсан. Хадмууд минь маш сайн хүмүүс. Тэр хооронд албан тушаал ч ахиж дэвшсээр цалин маань ч овоо болж бид 2 банкны зээлээр байр авч тусдаа гарсан. Тэр үеэс л бүх юм эхэллээ. Нөгөө сураггүй байсан гэрийхэн бүгд л байнга утсаар ярьж янз бүрийн зовлон тоочин надаас мөнгө гуйдаг боллоо.

Эхэндээ эхнэрээсээ санаа зовон нууж өгдөг байлаа. Учир нь тэд миний эхнэр хүүг ганц 2-хон удаа цагаан сараар л харснаас өөр холбоогүй байсан болохоор санаа зовдог байсан. Ах, дүү нар маань бүгд их сургуулиа хаяцгаасан болохоор олигтой ажилгүй тэгээд эхнэр, нөхөр авцгааж баахан хүүхдүүдтэй. Эхнэр бид 2 цалингаасаа байр машины лизингээ төлөөд үлдсэнээ их тооцоолж байж бүх юмандаа хүргэдэг байлаа. Харин гэрийнхэндээ мөнгө өгөхөөр тэр хэмжээгээр дутдаг байсан болохоор эхнэр маань мэддэг байсан гэсэн. Одоо бол бид 2-н цалин улам л нэмэгдэж дутах юмгүй амьдарч байна. Харин үүнийг гэрийнхэн маань чи ганцаараа сайхан амьдарлаа ээж аав ах дүүсээ харж үзсэнгүй гээд их дургүй. 5 хүн ээлжлээд утасдаад мөнгө гуйхаар ямар хэцүү гээч. Би тэд нарт байр машин маань лизингийнх тэрийгээ төлөөд үлдсэнээр нь өөрсдийгөө болгодог гэхээр ерөөсөө ойлгохгүй нэхсээр л…

Уур хүрсэн ч миний л аав ээж ах дүү шүү дээ гэж бодоод хаяж чадахгүй сайндаа л мөнгөө яачихдаг юм гэж загнаж байгаад л мөнгө өгнө. Харин өгөхөөр баярлаж байгаа ч шинж байхгүй, ингэх ёстой юм шиг л зан гаргацгааж нэхэх нь улам ойртоно. Тэгэхээр нь байхгүй гэж уурлаад утсаа салгахаар хэд хоног овоо чимээгүй, тэгээд л буцаад утасдана, аав ээж ах дүүсээ харж үзсэнгүй, бид өвдөөд эмчлүүлж ч садахгүй байхад чи өөрийгөө л болгоод тансаг амьдарч байна гээд л уйлна. Яс юман дээр намайг төрүүлсэн нь л үнэн болохоос өсгөөгүй. Тэр хүмүүс миний өмнөөс амьдарч байгаа юм шиг байнга мөнгө нэхэхээр нь үнэхээр дургүй хүрдэг. Дээрээс нь хамаатнуудад миний эхнэр хүүхдүүдийг хүүгийн минь олсон мөнгөөр нь тансагладаг гэж дандаа муулна. Тансаглах ч гэж дээ, өөрсдөө олж байж аятайхан хоолтой, аятайхан хувцаслах эрхтэй биз дээ. Тэд нар бүр тийм ажилгүй, юу ч гүй хүмүүс биш. Арчаагүйдээ л олсон хэдийгээ юм болгодоггүй байх. Ам нь байнгын байхгүйгээр ангайсаар тэр нь амьдрал дээр нь биелээд байгаа ч юм шиг.

Харин хадмууд маань төсвийн байгууллагын жирийн л ажилчид, гэхдээ бид 2 дандаа юм өгнө үү л гэхээс ганц ч удаа биднээс юм гуйж байгаагүй. Тийм болохоор эхнэр маань манай гэрийнхэнийг ойлгохыг хичээсэн ч ойлгож чадахгүй юм байна, гэхдээ чиний эцэг эх учраас чи өөрөө л яахыгаа мэд, би оролцохгүй гэдэг юм. Гол нь тэд нарт 50,000, 100,000 гээд өгөхөөр манай гэрт яалт ч гүй нөлөөлдөг. Нэг нь нэг гутал хувцас авч өмсөх байсан бол больдог ч юм уу, байрныхаа мөнгийг төлөхгүй удаах ч юм уу янз бүрээр л нөлөөлдөг. Нээрээ одоо бодоод байсан чинь манай гэрийхэн намайг тусдаа гарахад, миний хүүхдүүдийн төрсөн өдөр болоход гэрт маань ганц тэвнэ, хүүхдэд маань ганц чихэр ч авчирч байгаагүй юм байна. Урихаар ирдэг ч гүй. Эхнэр маань хөөрхий минь эхлээд ямар бэлэг авчирах бол гээд л хүлээдэг байсан гэсэн, одоо бол тоодог ч гүй, битгий л нэхээсэй гэж боддог байх.

Гэрийнхэнийхээ энэ байдлаас болж эхнэрээсээ ямар их санаа зовдог гээч. Азаар эхнэр нээх юм хэлэхгүй, энэ талаар дуугай л байдаг. Цаадуул чинь мөнгө хэрэг болохоор эхлээд яаж олох уу гэж бодохгүй шууд л чамаас авна гэдэг болж даврах вий л гэдийн хааяа. Тэд намайг хүүгээ гэж бодохгүй мөнгө л гэж хардаг байхаа, хэрвээ би нэг ажилгүй архичин байсан бол хэн ч тоохгүй байх нь ойлгомжтой. Бүгдээс нь холбоогоо таслаад таг болох юмсан гэж бодоод утсаа авахгүй болохоор ажил дээр хүрээд ирнэ. Ажлынханаасаа санаа зовоод л гялс бага сага мөнгө өгөөд л явуулна. Надад энэ асуудал маш их дарамттай байна. Хэн нэг нь залгахаар за одоо бас юу нь болохгүй болоод хэдэн төгрөг гуйх гэж байгаа бол л гэж бодогддог. Та нар надад зөвлөөч. Би цаашдаа яах ёстой вэ, төрүүлсэн эцэг эх юм чинь гээд туслаад явах уу, эсвэл юу гэх нь хамаагүй өгөхөө болих уу, яавал хамгийн зөв бэ?

79 Comments

  1. bbb says:

    hi amidral ereentei baraantai torson aav eej zulai zulaigaa gishgij torson humuusiig yaltai ch bilee hal ni gadnaa hair ni dotroo gedgee sanaj yav chi bainga bagaar mongo ogood hereggui tsaad hediinhee amidraliig sudla tegeed bodittoi tus bolohoor 1 yum bod boon orond orchood 50.100-r avaad yu ch bolohgui ahij yahaa medehgui cham ruu handaj baigaa ch yum biluu hun bolgon setgel zurhtei dotroo yum bodoj l yavdag yum bolov uu chamaig ingej iluuchilj baigaag chin l oilgohguid uchir baigaa baih yarilts ooriin heleh ugee tsag gargaj baigaad ochij hel… ene niigem hatuu ch aav eej ah duu chin ovdood uheh gej baihad chi mashin unaad ch yahav dee… chi eregtei hun uchir henii urgejlel gedgee sana tegeed chinii ur huuhed yamarch baih bilee gedgiig bod ali ali tald ni oilguulj ali ali taliig ni avch yavah bolj dee hun huneer dutdag yum chi chadnaa zaluu mini uul shig bai……………. za amjilt husie

  2. handarmaa says:

    hy mongolchuudaa

  3. handarmaa says:

    hoorhiidoo

  4. Баяраа says:

    Энэ нийгэмээрээ энэ асуудалтай байдаг юм шиг байна да. Эцэг эхчүүд үр хүүхдээ хүний зэрэгт хүрээд амьдралаа аваад явах болхоор нь л баярлаад хачиг хувалз шиг ирээд наалдчихдаг. Эцэг эхийнхээ ачыг хариулах хэрэгтэй энэ тэр гэсэн юм яриад л. Яс юман дээр өөрсдөө эцэг эхийнхээ ачыг хир хариулж байсан улс вэ гэвэл тийм юм байхгүй л болвуу. Өөрсдийнх нь эцэг эх бидний өвөө эмээ тэд өөрсдөө үр хүүхдээ өсгөж орон гэрийг нь төхөөрч ажил амьдралд нь хүргэж эцэст нь бас хүүхдүүдийг нь өсгөж өгдөг. Нийтлэг дүр зураг. Нийгэм нь хүртэл оюутан болход нь одоогийнх шиг сургалтын төлбөр нэхэхгүй эсэргээрээ стипент олгоно. Ажил хийвэл цалингаа аваад байгууллагаас нь байр орон сууцыг нь өгнө. Ийм бэлэн зэлэн социалист нийгэмд өссөн хүмүүсийн араншин. Энэ сэтгэлгээ энэ үеийнхэнтэйгээ усдаж байвал дээдийн заяа. Бид л өөрсдөө үр хүүхэддээ гай бололгүй амьдрах хэрэгтэй ирээдүйд.

  5. oogii says:

    hi manai nuhur shig yum manai nuhur ailiin tom dooroo 4 dvvtei l dee baga n 3tai manai hadam bais hiigeed l mungu gdeg yum shig bgan eswel dvv n yum awah hereg bolhoor zalgana huduu bdag l daa dvv n sayhan hurimaa hiisen hurim hiihed n hadam eej zalingiin zeel awj hiilegsen yum shig bgan bid 2 ochij chadaagvi l dee uchugdur nadtai yarij bgad eej dee 100 mingan tugrug ugsun gsen mahnii muhgu gj dvv n zal’gaaad manai hvn hd honhogoos bs jaal guul yum yawuulna gesen hadam eej yum yawuul gdeg yumu dvv n yawuul gdeg yumuu bi ene zvilees bolj bainga hereldeh bolson tanai ehner dotroo hezvv l bga ted naraasaa sal amidrald gai l blno

  6. Anonymous says:

    Manai nuhur bas yag cham shig amidraltai gehdee eej aav n hayaj yavaagui ch hun gej uzdeggui  emee uvuu deeree ussun hun.manai nuhurt bol nuguu hediigee geh setgel 100 huvi getel nuguu hed n yoroolgui sav l gesen ug. huniig turuulehdee ur met bodoj turuulsen geltei. ali alinda demtei yavahad buruu n yu baihav getel uuriinh ur huuhdiig hurtel hog shig uzdeg harii geed ergej toirch ch uzeegui tiim l humuus baidag. tiim humuus tegeed uursduu ayaandaa muugaa uzeed amidral uzuuleh yumaa uzuuleed hashraadag l yum baina bilee. mungunuus bolj nuhurt maani mail bichnee chi eej aavaa gehuu ehneree gehuu ch geh shig. iim l aimshigtai eh etseguud baina ter humuusiig aav eej gej hairlaj bodoj helehed ch hel bodol 2 halitarna shdee. horvoo gedeg gehdee uiliin ureer n uursudud n uzuuldeg gej boddog shu muu humuus hezee neg tsagt hariugaa avchil taarna.

  7. uka says:

    hi chi saihan hania gomdooboo neg l odor hunii tebcheer baragddag ym shuu . bi l lab hayaad ybsan bol sohor zooch sh ogohgui e. manai nohor bas l eejiinhee achiig hariulj bna geed bainga l ah duudee mongo ogdog bi teriig ni tebchij chadahgui bainga heuul boldog ym. chamd l gej helehed bitgii ogch bai hun abah tusmaa ulam dabarna. oodoos ni bas zoblon toochaad bai. ah duu eej aab er ni amidraldaa gadnaas hun bitgii oroltsuulj bai. za za ingej l zobloe doo

  8. zoloo says:

    Manai hadmuud yag tiim humuus b.san nuhur bid 2ig tusdaa garahad seterhii tewne ch uguugui b.j yum bolgond oroltsoj bainga mungu nehej yamar 1asuudald orootsoldoj bainga daramt boldog b.san bi ehleed yu ch heldeggui tuslii za yaahaw dee minii haniin eej aaw n ah dvv nar n yum chin gej boddog b.san. Iim humuust daanch etses tugsgul hemjee hyazgaar hanaj tsadah setgel gej b.daggui yum bnlee suuldee bid 2muudaltsdag bolson tegseer etsestee salsan da. Hund tewcheer gej bii tewcheert hemjee hyazgaar ch gej bii. Ger bulee hadgalj uldii gewel muuhaigaar helehed naad hamaatnuudaa huniig sorj muljdug zewuun prazituudiig zailuul ogt haritsh hereggui iim humuusiig harahaar unen zewuu hureed bdag yum ted chamaig ugch bna gej chamd bayarlahchgui awah estoi awalgatai yum shig l bodoj sanaj yawaa iim hunii sugnuud hunii amidrald gai bolj amidarch bhaar uheed uguhud yaanaa

  9. Sarnai says:

    Яг л миний амьдрал байна. Ийм эрчууд олон байдаг юм байна. Манай нохор айлын том нь. Гэхдээ бас л ээж аав нь туунийг осгож шалиагуй. Оороо гэрээсээ оргож айлд очин байж хуний зэрэгт хурсэн. Дуу нар нь бугд амьдралтай болсон, тэд бугд эруул саруул. Ганц гэм нь аХ нь ажил Хийгээд эхнэр хуухдуудээсээ нууж хуссэн монго, хэрэгтэй зуйлийг нь огоод байхаар улам давраад л байна. Одоо бур бидний орон гэрийг худалдан авах нэрээр орж суучихаад байж байна…

  10. Anonymous says:

    ehner chin ymar sain bvsgvi be bas ih shan setgeltei uhaalag ymaa gehdee ene bdal udaan vrgeljlewel ehner ta 2iin chin dund tsaw suuna shvv bas aaw eej ah dvv nar chin yriwal oodoos ni shuud chadkuu gej hel 

  11. chimgee says:

    Hamgiin gol n chi ingeed uguud bval ted nar chin davrana, TEd nartai oir bj eruusuu bhgyi shuu.
    Уул усны ойр
    Ураг садны хол нь дээр

  12. ka says:

    zassssssssssss gah gah gah, ireeduin exneree avaxad chin tom surgamj blsn bololtoi bid chin zgr l sanaand taarsnaa sanasnaar bailgaad baix aztan buyantanguud bish shu de ene no problem tuulax yostoi zam chin

  13. ka says:

    “Ulsiinxaa ix 76” gsn angiinxanaas asuuwal deer baisan yum gehdee yaxav ayaganiixaa xemjeegeer xariulmaar sanagdaw…
    Amidralyg xugjiltei bolgood uzeldee andaa, chi tednii max cusnii tasarxai bas urtei xun chin muu yum bodoj chadaxgui yanztain bilee. Tednees tus gui, ursoj mungu guij baixaar ursoj tednees tus gui, tedend tus baijil taaraa… Duu nart bol yadii axdaa tegeed tuslaadax axand n iim bn tiim boloxoor mai miniii duu geed ern bi zarimdaa esregeer xiix durtai mungo guixaas n umnu ursood mai nadad xeden tug bn gyals ireed awaadax ntr gehgui yu tuunees naiz n chamaig ireeduitei xun gj bodood xuniig mungo asuux gj bn geed uritaj mungo zeel gjl bitgii heleerei de xuneeree l bai… cag xugacaanii caadaxiig medej chadaxguigees hoish nairsag bai and min… Chi suuliin ued xeterxii helberdeed xalit mulit yariad heden tug ugch zanxaadag biz, tedniig guixaas n umnu tedend mungu hadgal

  14. jagaa says:

    hetsuu yum da joohon yum hiij amia avaad yavj bgaa negniigee zulgaagaad chirj unagaagaad bh yum da avya avch bolohgui hayya hayj bolohgui amidrald gai bolson yumnuud muu amid yavahaas sain uh gej baidag da…..

  15. Anonymous says:

    yadarch yavhad tevneer tusal, hariu nehehgui tusal gedeg ug ch bdag.
    ta bol yer n genet garch irsen etseg eh ger buldee durgui hun bololtoi. ted salahdaa yu bolson yasan n sonin bish bna. gehdee ted tanii etseg eh tedniig harj hand buutsiil, setgeleesee hand yerdee hedhen tsaas ugchiheed bitgii harams haramla ted baigaagui bol ta ch bhgui l baih bsan

  16. ... says:

    Oodoos ni zovlon yariad mongo neh. tegeed uurla. ingeed baival chi ch deeshee garahgui. Manai nohor eejteigee uulzahdaa dandaa l bolohgui bna bolomjgui bna geheer ni bi muu ugtei yah gej tegej bg yum be gesen chini tegej yarihgui bol eej mongo neheed bg gesen.

  17. zaaval unsh says:

    Oodoos ni zovlon yariad mongo neh. tegeed uurla. ingeed baival chi ch deeshee garahgui. Manai nohor eejteigee uulzahdaa dandaa l bolohgui bna bolomjgui bna geheer ni bi muu ugtei yah gej tegej bg yum be gesen chini tegej yarihgui bol eej mongo neheed bg gesen.

  18. eenee says:

    iim dagz zaluu teed yaaj bair mashin avaad amidralaa zoxitsyylch chadahgui baij tord ajilaad ard irged manyysiin toloo yvjaagaan bol

  19. TOM AX says:

    Ehner chin uhaantai sain hadamtai hun yum bayar hurgie. Amidral ur huuhed hani ijlee bod tednii toloo amidar. 

  20. TOM AX says:

    BUh unenee hel uurla bi amidrah gej huruu humsaa huihlaad zutgeed odii hurj bhad bitgii davraad bai ta nar yadrah tsagt,  bayarlah tsagt huvaaltsaj bsan uu? Bi ta nart gai bolohgyi ta nar nadad bitgii gai bol gej hel. Yamar davarsan durakuud ve? Ta nar gomdood yavbal yav bi toohgyi zail gej hel. Gantshan ejiigee bitgii gomdoogooroi bolomjooroo heden togrog ogchij bai.

  21. 0000 says:

    мундаг эхнэр мунхаг гэрийнхэнтэй л хүн юм даа. муу яваагаа түлхэж сайн яваагаа чангаадаг нь хүний зан шүү дээ.

  22. Anonymous says:

    dawrtsan yag uunees hoish bitgii ug bitgii nuur ug ulam l dawarna shuu tegj boldoggui yum tegeed suuldeen hundreeed ehnerteigee ch taaraahaa bolino ene yag unen shuu

  23. zochin says:

    bi erni suuliin ued mngl humuust durgui hureed bdag bolson dahndaa bie biede charguutsaldaj amidrana.hudlaa yrina ali boloh amarhan mongo olhiig bodno

  24. vhhb says:

    ted nart ogj herggui uren taran hiij bga amidrah chadvargui humuust ogj bhaar . ehner chn yagaad unetei us unetei gutal omsoj bolhgui gej? yagaad yagaad heregleegee ondorsgoj bolhgui gej.ta arniin ogj chadaagui horongiig bii ooroo bosgoh gej zutgaj bhad bitgii amidrald saad bol gej hel

  25. vhhb says:

    chi henii toloo yag amidarch bga veee vee veevee ??? aav eej ah duu yu ehner huuhed uu chi songoh l uldej dee.zugeer l songo. ger bul chn chuhal bval naaduulaasaa zugeer l hold. ediin shunaltai ataarhuu humuus bnash dee. belenchleh setgelgeetei. shulaachid shimegchid prazit. avhiig mednuu gehees ogj chaddaggui humuus. hereldej salj bolhguee. zugeer zavgui chadahgui bolomjgui zavgui geel boloo. utsaa ch buu av. zugeer l holboogui bolchih omno ni tedengui bolsoor irsen bolh ch bolno.ah duu naraa tejeehuu ehner huuhdee tejeehuu gedgee shiidejh dee. oodloj bui amidarlaas chn changaaj oords shigee amidruulhiig tednii dald uhamsar ni huseed bgaan.amidarlaa doosh ni changaalgaj bhaar hol baisan ni deer shuu. chamaas mong asuuval urdaas ni bhgui sh dee yamarch arga alga geed hel.buur urdaas ni ta nar nadad mongo zeeleech esvel nadad bas hergtei bna ta nart bnuu geed bai. tegheer ehleed tejeegchee aldaj bga hun uurlana sh dee. aandaa 1 jil bolhod dald ortsgoono.muu helne buur yanz yanz bolno jujiglene uilna duulna hudlaa ovdno tenegtne sh de. manai nohor teneg egch ah duu nartai bsan. ted nar ni ediin shunaltai avhiig l medne ogdoggui mash hetsuu zasrashgui humuus baihgui butehgui bolhgui chadahgui gedeg ug l amnaas ni garna. archaagui amidarch bgaagaa busdad nyalzaana tiim l humuus. manai nohor zugeer l shuud holboogoo tasalsan. odoo ogt holboogui 3 jil amidarch bna. uneheer oilgodog gants neg hamatantaigaa l haayaa tsagaan saraar l zolgodog. tegeel boloo. ah egch duu nartaigaa yag zolgooch buur gudmand taarsanch dugardaggui sh dee. bi ehendee umhii geed hoshnogoo ogtoldoggui yumaa chi ingej bolhgui geel heldeg bsan. manai hun teglee geed yahiin nemer bolhgui bol nermeesgui hol amidartsgaana. hervee holboo togtoovol huu ta 2 min l zovno ta 2 g ch zugeer bailgahgui oroldood bh tiim l humuus bi amar taivan ger bulee amidruulmaar bna geed uuraldag. odoo ene bodlooroo l amirdarna gej bsan. gehdee muudaltsahgui bas haritsahguii. bid 3 ch gsen bairandaa udahgui oroh gej bna mashiniihaa lizing duussan. odoo mashinaa tomruulna. idej uuh omsoh zuuhee asuudalgui bolgood l bna.manai eej aavuud ch gsen bidniig dandaa l iveen tetgej yavdag. ogdog bolhoos avdaggui.manai nohor tsaashdaa ch ogt haritsahgui amidrah bolno gedeg. ene bodoldoo unench sh dee. odoo bodohnee neere ch amar yum shigee.gehdee ogt sadangui yavj bolhgui. 3 jil bolj bga hirnee l odoo haayaa utsaar aimaar zanasan alna talna gesen msj irdiishdee. aimaar bga biz. yasan gej alah geed bgaan. tejeesengui gej uu. nuden deer ni amidral deeshilheer torson duu ch ataarhdag sh de unendee. mongiig zov zohistoi hergelvel hurhgui bolhgui yum gej ugui sh dee.manai nohor mash tootsootoi hun shuu. hun mongiig ooroosoo hezeech haramlaj bolhgui hemnelt hiine gedeg chn ooroosoo haramlahg heldeggui yum avsan yumaa 2 dhin avahguig l hemnelt gedeg yum gedeg sh de. bas mongiig shutej mongnii bool bolj amidarch bolhgui tegvel egch ah duu shgee l amidrah bolno gej yaridag.baigaliin shalgaral gej yum bna sh dee amidarch chadaj bgaa ni amidarch chadahgui bga ni tunaad yalgarj bna daa. chinii mongond bish uhaand chn bituuhendee ataarhaj bgaan. zugeer l zaigaa av.

  26. zochin says:

    shuud hay, manai mongolchuudiin neg iim zan bnaa negniigee zulgaj amidardag.

  27. misheel says:

    Neeree l hundhen amidraltai baihad suragchgui baisan humuus amidralaa gaigui bolgood erheer l genet garaad irdeg ym bnlee6 Ta tedend buh zuiliig n uchirlaj heleed bur holboogui bolson n deer bh aa6 Hatuu ch gesen ta ooriin odii hemjeend yaj hursenee helsen n deerdee

  28. ... says:

    Eniig eregtei hyn bish emegtei hyn bichsen baina, Ehner n nuhuruu orlood bichsen yumuu haishaan. Mungun bish , mungu olohod n tuslah arga olj ugsun deer baih doo.
    Languu manguu avch ugdug ch yumuu, tegehgyi bol bainga neheestei baih bailgyi.
    Tursun eh etsegtee tuslah n zuv shyy dee. Gol n mungu uguud baih demii l bh, uur arga bodoj ol

  29. BM says:

    Naaduulaa bugdiig ni zail namaig hayad yawsan chigeeree yaw geech. Ajil deer irsen ch guriigeed baihgui yu tegej bgad irehe bolino biz. chinii toloo yu hiisen gej albatai yum shig ireed bgan

  30. zaya says:

    yaltachgui ogoh ued bol hamaa alga ogolgui yahav. tsagaan sar bolon naadamaar joohon ogood tegeel boloo. bas ajil yavdal ch yumuu ogoh heregtei ued og. busad ued bol bitgii og. davarsan yum. mongolchuud ene muuhai zangaa tavihgui yumaa. bi gadaadad ireed 5 jil bolj baina. mongotei baisan ch mongogui baisan ch bi ah duusee hayagui. odoo nadad huraasan yum yu ch alga. adilhan dooshoo orood baina. bi dandaa orovdood ogchihdog yumaa. ulaan tsaim nehehgui mortloo yariagaaraa orovduuleed baidag yum. tegenguut ni tsugluulj ehelj baisan hediigee mongolruu yavuulchihdag. yas yuman deeree bi unetei huvtsas omsohoo baigaad udaj baina. za yahav boloh bailgui dee geseer baigaad oodoo garsan ch yumgui. tegeed sayahan ahtaigaa muudaltssan. odoo bi hezee ch dahij mongolruu mongo bolon ilgeemj yavuulahgui gej bodoj baigaa. yag 5 jil bolood uhaan suuh gej baih shig baina kk. yur ni tegeed avaad l baival avaad l baih yum bilee. urjigdar hurtel neg naiz maani baahan zovlon toochloo. tegeed ochigdorjingoo bodloo orovdood. gehdee bi ene udaad yuruusuu ooriigoo l bodliy gej bodloo. bi chadah bolno oo.

  31. Indira... says:

    тэдэнд өөрсдийнх нь ямар байсныг хэл. би энэ амьдралаа өөрөө авч явж байна. та хэд хэнийг өсгөсөн тэрнээсээ мөнгөө ав гэж хэл. Эхнэрийг чинь биширч байна. гэхдээ л өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөө танай залхуу ээж аавд чинь өгч байгаа нь түүнд хэцүү л байгаа. би ээж ааваасаа мөнгө авдаг ч зээл гэсэн нэрийн дор байдаг. аав ээж маань ч бас. Чамайг өсгөх гэж юу ч зориулаагүй байж юун чамаас авах гэж? ичиж амьдар гээчээ.

  32. hihi says:

    ur huuhdee ahysan etseg ehchuuded hun chanar baidaggui ymaa, eldev yos zui bodoh hereggui chi ur huuhdiinhee umnu uuregtei teriigee bod yalt ch gui heregtei uyd munguur bus ed zuileer tusla, aav eejdee zugeer l huns avaad ugchih

  33. hihi says:

    saihan ger bulee gomdooh vii saindaa l chamaig muulna biz martana manai hamaatanguud abs tegdeg sh dee mashin avaad mashinaar ger bulee tejeene haltuur hiine oor orlogo baihgui geed uilaad duulaad baihaar ni avaad ugsun chin daraa ni zaraad uruu tulchihsun gej baigaa ym, baishin barina mungu ug geed neeree l ym baih egsen chin baishingaa zaraad bair hulsluud suuj baih jisheetei, ugsun gutal huvtsasiig ttomdloo bagadlaa teruundee ih nadaa bagiig ugluu geed boon yadargaa adilhan zovlon toochinguut holdood yavchdag ym bilee shuu

  34. Anonymous says:

    ger bul gedeg chn l ene shuu dee zarim humusiig eruusuu oilgohgui yumaa chi gaigui tsalin avdag bol yagad sardaa eejdee 100 000 tugrug ugch bolohgui gej chamaig toruulsen etseg ehee hun gej oilgohgui bol chi uuriinhuu ger buliig avch yavj chadahgui yum bn daa. bas end bichsen humuus uursduusuu hetrehgui tsarailsan humuus chamd zuvulguu ugch baigaad uneheer haramsaj baina. harin ah egch duus chn bol uursduu l aimdralaa avch yavah yostoi tedend bol chi ugui gej heleh buren erhtei. etseg eh gedeg chn harin uur shuu. ted neg l udur horvoogoos yavaad ugnu ter ued chi haramsah bolno shuu.

  35. zal says:

    bayan ni haramgui bol sain yaduu ni shunalgui bol sain gedgiin bna le.

  36. Zahidliin ezen says:

    Setgegdel bichsen humuustee mash ih bayarlalaa. Ta buhen namaig yah yostoig tov todorhoi bichsen baina. Uunees hoish tuunees tsaash yanz buriin arga hereglen uguhuu bolihoor ergelt butsaltgui shiidej chadlaa ta buhnii achaar. Neeree l bi ih shiidemgii bus hun yum gedgee sain oilgoloo. Muuhan naiz naraas iluu zuvluguu ugsun ta buhend ahin bayarlasanaa helmeer baina. Hehe daraa yamar negen asuudal garval shuud iishee handanaa…

  37. sarnai says:

    hyyhded chin bas tomoroh tusam mnugu heregtei bno,tedniihee ner deer hiij bai,uursduu amidraldaa hariuclaga yyreh yostoi shyy dee,gert ni ochood shuud hel ta naraas bolj amidral syirlee gedeg ch yumuu,hatuu bai,bi bas ugdug bsan odoo mungugyi urtei zeeltei gesen chin nuguu ger ornoor ireed baidag byh hymyys alga bolson,kkkk

  38. bold says:

    ene neg mongol zang yaltai bilee minii huvid naiz nohod gej zovlontoi uls baih yum bugd nadaas mongo zeelsen bustaaj ogno gej baihgui.mongo ogohgui bolohoor gomdochino suuldee naiztai baihiin tuld mongo ogno.medeej ovdoj zovoh,zailishgui ued mongo ogolgui yahav.getel mashin tereg.ed hogshil avahiin tuld uurlaj ireel mongo nehne.bi ooroo tiim bayan hun bishish dee.i

  39. sarnai says:

    ter geriihneesee zaigaa av urtei geed baidag yumaa
    uvuu emee chin chamaig hyn bolgoo biz dee,naad amidralaa bitgii syitge.shal davarsan bna,ecestee mungu ugsun nergyi bno shyy,zygeer boli baihgyi geed bhad 4,5heleed guihaa bolino

  40. Бас адилхан says:

    Би бас яг ингэж бага багаар их зулгаалгадаг байсан, огт өгөхөө байгаад бүүр байр утсаа солиод 3 жил болж байна. Бага байхад яаж зодож, нүдэж хөөж доромжилж байснаа мартаад тэжээсэн өсгөсөн гээд нэхээд байдаг юм. Ёстой социализмийн үед өссөн болохоороо траншейнд орчилгүй амьдралаа авч явахтайгаа болсон.

  41. Susan says:

    Хүн чамд яаж хандана тийм л хариу үйлдэл хийх хэрэгтэй. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг шүү дээ. Чамд ямар нэг гачигдал зовлон тохиолдоход эхнэр хүүхдүүд чинь л харж хандахаас төрлийн чинь хүмүүс санаа зовох нь юу л бол….Шийдэхэд амархан жижиг асуудалд хэт их ач холбогдол өгөлгүй өөрийн бүтээсэн амьдралаа улам сайжруулж гэр бүлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Амьдралд нь аз жаргал хүсье.

  42. Zochin says:

    Ene bol ix niitleg tugeemel parazituudiin asuudal bnaa, bi bas ardaxaa gexgui setgel sanaa zovnixguigeer zovxon ooriinxoo xani ur xuuxduudteigee uragshaa xaraad amidrax yumsan gej boddogiin. Bi ailiin tom xudalch xund medee oroxiin tednii gar xoliin uzuurt zaragdaj geriin xar ajil bugdiig l nugalj, xool und beltgej , duu naraa xaraad gertee baga baixdaa tsoojluulaad l ulddeg baisan. Zarimdaa ix gomddogiimoo oorsdoo osgoj diilexgui shaxuu baij baaxan xuuxduud tsuvuulaad teriigee albatai yum shig tom xuuxduudeeree avxuuldag xar bagasaa  xuuxed shig togloj ossonoo sanadaggui ee,  dandaa l zaganuulj zoduulj xaraalgaj osson dog, tegj baij neg ix surguuli baraadaad tegsen teg dundaas ni oorsdoo neex oroo darj diilexgui baij zeeleer mashin avch unaad tegeed surguuliin tolbor tologdoxgui surguuli budaa bas deerees ni tednii boon or, argagui erxend ochnoon sar baarand taichigch xiij baij ter ornoos ni gargav sh dee, tegsen jaaxan xuraasan mongiig mini bulaax shaxuu avaad gertee tavilga avchixdag genee, baarand taichigch xiisniix daraa ni ner xund budaa, ergeed surguulidaa suux ch nuurgui. Azaar sain zaluutai taniltsaad odoo l neg xun shig amidrii gesen bas l mongo nexseer nogoo xeden duu nar bol avax albatai yum shig monxiin mongo nexeestei odoo yu ve unetei unetei mashin bair tusdaa avxuulna ch gesen moroodchixson baagiinuud, unexeer zalxaj bainaa! Zooldood omnuur orood guigeed baixaar oorsdiigoo tengerees unasan gej boddog bolotoi yumaa, mani met ni ATM l bolj xumuusiin nudend xaragddag yum shig bna. Odoo ch zalxaad xayaxaar shiideed bnaa, oorsdoo ted nart shimuulseer orond orj duusax ni , neeree ogoy gesen ch ogox yumgui bolj bnaa! Burxandaa burxnaas ch iluu sain xanitai uchruulsandaa unexeer talarxax yumaa! Eruul saruul ovchin zovlongui baival bolox yum gej bodox yum, duu nar geseer ted nariin surguuliin tolbor bair saviig beltgex ene ter geseer ooroo ch surch amjsangui ee, xarin ted nar daraa bolovsrolgui ene ter gej tenegtdeg bna sh dee, nasaar mini zoliosond gargachix enerex tsadax setgelgui xumuusees zalxax shig bolox yumaa, gert irexeeree tsolmox gej irsen yumuu deeremdex gej irsen yumuu gemeer l baixiin, ulaan tsagaandaa garchixsan ur xuuxdee gej boddoggui torson egchee gej enerdeggui xumuusiig martaad xatuu baixaar shiidseen!

  43. yahoo says:

    цагаан сар, зарим баяр ёслолоор ээж аавдаа мөнгө өгөх хэрэгтэй, бусад үед хэрэггүй биз ээ

  44. xx says:

    DAWARTSAN HUURNUUD WE. ALBA YUMUU, NAS BIEND HURSEN HUGSHIN NOWSHNUUD BAIJ MUNGU HEREG BOLHOOR L CHAMAIG TURSNUU GEJ BODDOG., UGUHGUI BOL ELDEWEER CHINI HELJ GERT CHINI , AJILDEER CHINI IRDEG YAMAR IH HUN ZOWOOSON, TUWUG UDSAN P*NUUD WE, GUDAMJINDAA GARNAUU, GUILGACHIN BOLNUU, UHNUU YAMAR HAMAA BAINA,. ENEND CHINI TURSUN AH DUU, AAW EEJ ENE TER GEJ BODOJ ERGELZEED BH YAMAR CH HEREG BGUI, TED NARIIN AMIDRAL TED NARIIHN, CHINII AMIDRAL CHINIIH. EHNER HUUHDEE TEJEEGEED, HAJUUGAAR TIIM MALNUUDIIG TEJEENE AIN. ZAIL L GEJ HEL

  45. me says:

    Ene arai dendenee. Zad zagnahgui yu. Ajil deer irsen bsan ch hamaagui, uulzahgui olon tsagaar huleelgeed suu. Tegeed uursdiig ni mungu nehehees umnu yamar ch hamaagui hudlaa shaltag heleed mungu gui. mungu zeeleh hun bnuu olood ug. aawaa, eejee, ahaa, minii duu geed. tegwel ayandaa chamaas mungu guihaa bolino. guisan ch gesen tegj albatai yum shig yum yarihgui. bhgui gedeg ugiig helj sur. zaawal tailbar hiigeed bh shaardlaga bhgui. mungu geed irehed ni bairnii zeel, mashinii zeel hetsuu bna. ta hed nadad tusalj chadahuu, mungu zeelehuu, henees zeelehuu yahuu ene ter geed uuruu ch gesen humsguu zangid.
    Tegwel tegj mungu guihaa bolino. ayandaa, gehdee ih hurdan bish shuu.
    Harin ehner chini ih tewcheertei yum. Manai nuhur ch bas yag iimerhuu yum gargadag bi odoo tesehee bsan. yamar ch shaltgaanaar mungu nehsen bsan bid nar ch gesen amidrah gej yadaj bhad geed l uurladag. Tesseer bgaad suuldee buur durgui hurdeg bolchihdog yum bna lee.

  46. the man says:

    Битгий өг …… Чадаxгүй гэж xэл өөөрсдөө амьдралтай юм байгаа биз дээ. ийм юмнаас болж чиний амьдрал яаж ч эргэж болно шүү,эxнэр чинь өнөөдөр ойлгож байвч маргааш яаxийг чи мэдэxгүи биздээ.
    Чамайг сайн яваа болоxоор юм нэxэж байгаа юм , урд нь чамаас бултдаг байсан биздээ гээд шууд л xэлэx xэрэгтэй шүү дээ

  47. Anonymous says:

    Ийм байдал улам хүндэрсээр бүгдээрээ хамт ёроолд унаад гарах гарц байхгүй болсон хойно чиний арчаагүйг дуудаж дээрэлхэх болно.Юм болгонд эрсдэл байдаг

  48. miigaa says:

    ene amidarald zow saihan amidarch yawaa chamd bayar hvrgii ene bol amidarald dohioldodg ym bi bol bvgdiin hayad hereldeed ych ogodgvi namaig bs engejel bsn bvgdiin hay  owdoj zowson veden tusal  

  49. Monroe says:

    ene baidal chin tsaash urgeljilbel ehnerteigee muudaltsana shuu., Hun uym chin tesehee baigaad uym heldeg bolno. uhaan muutai ah duu naraa hayaa. Chamaas avchaad bayarlalaa ch gedeggui humuus neg l odor chamd uy ch avch uzeegui , chi bid nart uy ogsiin l gene shuu

  50. hehe says:

    Иймд зүйд чи л өөрөө буруутай. Чи тэдний өмнөөс амьдарч байгаа мю уу. Шууд гшанаад л хөөгөөд явуул ахиж хэзээ ч ирэхгүй

  51. hehe says:

    чи их бага багаар тусалдаг юм байна ингэх дэмий бүр хэлж байгаад та нарийн өмнөөс зээл авч өгч байна гээд гар хөлийн үсгийг нь зуруулж байгаад бизнес хийх эргэлтийн мөнгөөр ч юмуу нэг нэг удаа бодитойхон томхон тусла тэгээд мөнгөө үрчихээд ирнэ тэгэхээр нь өөдөөс нь зээлээ төл гэж хэл тэгэхээр сураггүй алга болцгооно

  52. Чи одоо өөрөө зовлон тооч. Тэгвэл наадуул чинь БҮГД зугтаад алга болно. Яасан дүүрчихсэн Ах дүү нар вэ? Урьд чамайг хүн гэж ТООДОГ байсан юм уу? Чи азаар САЙН ЭХНЭР САЙН ХАДМУУДТАЙ байна. ЧИ азтай залуу байна. Ер САЙН АЙЛЫН ХҮРГЭН болсон байна. УДАМ САЙТАЙ АЙЛ БАЙНА. Тиймээс ЭХНЭР чинь ч гэсэн САЙН ХҮН байна. Ийм хүмүүсийг ГОМДООЖ болохгүй шүү. Тэгвэл хувь заяа чинь өөрөөр эргэнэ гэдгийг Бүү март. Одоо эхнэртэйгээ нийлээд Жүжиг тогло. Нэг их ҮНЭТЭЙ юм Лизингээр АВААД мөнгий төлж байгаа гэж хэл. Эсвэл БИ бүх цалингаа ЭХНЭРТЭЭ өгчихсөн. Надад мөнгөө алгаа гээд 5000 төгрөг л өг. Нэг биш нилээд хэдэн удаа хоосон ажил дээрээсээ буцаа. Тэгвэл наадуул болино. Хэрвээ Чи өгөөд байх юм бол Наадуул чинь ирээд л байна.

  53. bbbb says:

    эхнэр хүүхэд, хадмууддаа илүү хайртай бай, нэг л өдөр тэд залхаж тэсэрнэ шүү. хүмүүсийн хэлдгээр одоо өгөх мөнгөө багасга, болж өгвөл битгий өг. эхнэрийн чинь хэлдэг үнэн сүүлдээ мөнгө олоё гэж бодохгүй авна гэж боддог болчих вий. өөдөөс нь адилхан зовлон тооч, өвчин яривал бид бас өвддөггүй юмуу, өвдөж байхад нь та нар ганц ярьдаг уу гэж хэл. айл болоход хэн та нарын сэтгэл гаргаж ярьсын гэж уурла. та нарын хэн надад тусалж байсын гэж хэл… хэлмээр байгаа бүх зүйлээ очиж хэл… сэтгэл чинь түр ч гэсэн амарна… цаадуул чинь бас эмээнэ. чи мөнгө өгдөг болохоор эрх мэдэл давуу тал чамд байна гэсэн үг, одоо жаахан ухаан гаргаад барьчих… хэмжээ хязгаараа өөрөө тогтоо

  54. a says:

    Монголд ийм амьдрал их юм даа надтай адилхан л юм байна, өгөх хэцүү өгөхгүй байх хэцүү ер нь л их хэцүү дэээв урдаас нь зовлон тоочоод байвал гайгүй болох байх

  55. зочин says:

    манай хадмуудтай төстөй юм. манай нөхөр айлын том нь 3-н дүүтэй . 2 нь тусдаа гарсан нэг нь манайд байдаг. байрны лицингтэй байхад байнга мөнгө нэхээстэй өөрийн цалингаа бүгдийг нь өгөөд одоо минийхээс бас хумаслаад ажиллаж ажиллаж олсон хэдэн төгрөгөөрөө өөртөө ч юм авч чадахгүй л байна. энэ хүмүүсийг яалтай ч билээ.

  56. Билгээ says:

    Муухай Монгол зан даа. Энэ ч. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг заавал ах дүү амраг саднаа чирж гулдарч явах ёстой юм шиг л энэ заншил гэх үү занд хамгаас дургүй. Нэгэнтээ цуваад төрсөн хар толгой толгойгоо даагаад хэн нэгэнд гай болохгүй шиг амьдарч сурах тал дээр үр хүүхдүүдээ сургамаар юм шиг санагддаг. Ингээд хэлчихээр хатуу сэтгэлтэй муу хүн болдог байх даа. Яах аргагүй зовлон гачаал тохиолдолд эргэж тойрч харж хандалгүй л яахав. Харин цаг үргэлжид ангаахай шиг тэгээд авсан идсэн шинжгүй байдаг зан үнэхээр дургүй хүрмээр шүү. Тэгэхээр залуу минь ах дүү аав ээж чинь харж үздэггүй гээд муу хэллээ гээд чи муу хүн болчихгүй. Юманд хэмжээ гэж байна. Тэгэхээр тэнэг хүмүүсийг тэгсгээд дарж авахгүй бол даварсаар л байх вий.

  57. хүү says:

    эцэг эхдээ хааяа л нэг өгөх нь дээр цагаан сараар ч юм уу, ах дүүдээ бол хэрэггүй, эхнэр чинь сайн хүн юм..,

  58. Baagii says:

    Naadhiig chini biologiin etseg eh gedeg yum sht. Uriin shingenii banknaas jiremselj turuulsnees yalgaatai ni etseg eh ali ali ni ur huuhdee ul toosond l baigaan. Iimerhuu baidald ussun humuus shiidemgii bus gehdee jaahan muu sanaatai busdad usurhuu bolj usdug yum shig sanagddsan minii medeh ter hun bol eregtei eej aav ni turuuleed l 2laa hayasan eejiinhee taliin emee uvuu deeree ussun biologiin eej aav ni tus tusdaa amidraltai hediigeer bayan ch gsn biologiin etsegtee bol bur yu ch ugduggui huuchin mashinaa ch hyamdhan zarj bgaa ch biologiin etsegtee zardaggui tiim l hun teges haa hamaagui hund l hyamdhan hayachihdag.  harin usgusun emee uvuuguu aav eej gej heldeg. Ene ni ch zuv er hun shig sanagddag. Daraagiinh ni uursdiinh ni turuulj usgusun huuhdeesee yum avna biz.   

  59. Busgui says:

    ZA DUU MINI SAIN SONSOJ BAI!!!
    NAAD OORIIN HAMAATAN SADANGUUDDAA DAHIJ BITGII OGOO. ZOVKHON NAAD AMIDRALAA AVAAD YAVAHAA BOD. TEGEED CH NAADUUL CHINI HUN MUUTAI HUMUUS BAINA. INGEJ BAIJ SAIN HADAMUUD EHNER HUUHDUU GOMDDVUUZAI. CHAMAIG YANZ BURIIN MUU BAIDALD OROHOD NAAD NOHOD CHINI UTASDAHGUI NI TODORHOI SHUU DEE. ONOODOROOS CHI NADAD MONGO ALGAA GEDGEE HELEED DAHIJ GUIGAAD ZOVOOVOL CHIMEEGUI TAG BOLHOOS OOR ARGA ALGADAA. IIM ULSUUD BUUR DAVARDAG YUMAA. EGCH NI ENIIG MEDNE. ZUGEER OORIIN AMIDRALAA BOD. HARIN OOROOS CHINI ILUU GARAAD BAIVAL HAAYA TUSLALGUI YAHAVDEE. BAIHGUI BOL BAIHGUIGEE HELEE. ZYRHEE CHANGALAAD URAGSHAA. BITGII OLON YUM TYR HUGATSAAGAAR MARTAA NAAD DAVARSAN MUUHAI HUMUUSEE!!!!!!!!!!!

  60. ажио хийлгэ says:

    Битгий зүгээр мөнгө өгөөд бай. ажил хийлгэ. ирээд шал угааж гэр цэвэрлэж дэлгүүр лүү явж өг тэгж бай мөнгө ав гэж хэлвэл дээр боловуу. Хөлсийг нь гаргаж байж өг. 

  61. hell says:

    emegtei hun bichsen met sanagdlaa yagaad ch yum. ehner ni nuhriihoo omnoos bichsiim boluu ch gej bodogdov. ingej tal talaas zulgaaj albatai yum shig mongo nehej amidardag Mongoliin dur zurag l haragdaj baina daa. hetsuu shu, nadad ogoh zovlogoo uneheer alga.

  62. Anonymous says:

    bagad harj uzej toogoogui baij odoo ymar nuureeree yum guigaad bdag bnaa, uursduu gar hultei bol ajil turul hiij amidralaa avch yvah heregtei shtee, chi jaahan shiruul esvel uuruu urgelj ehelj utasdaad adilhan mungu neheed bai, hudlaa sanaanaasaa zohiogoood aav eej tusal ene ter geeed neheed bai, yaj ch guij bsan uuruu yuch bitgii hilailga, hunii tuluu amidarch bgaa yum shig bsdiig parzitlaj amidardag yumnuudaas zaitai haritssan ni deer dee

  63. ssssssssss says:

    Hi. aan mini bodloor uuruu ix shiidemgii bus xun bainaa ene ni eregtei hund neex tustai bish baihaa..tiim bolhoor ted nartai yaaj xaritsaxaa medehgui ergelzeed uruvduud ch um u bgaa um bna. xuvi xun uuruu yamar baina xumuus tegj xaritsdag shuu de.ter mungu uguhiig zogsooj xarin uur zuileer tedend tuslaad iluu orlogotoi bolgohig bodvol zugeer baix. er ni hund mungu uguud baival uuruu l suirne ter ulsuud davarna deer ni ter humuus g bas xorlood bgaa ch um shig uu huugees avchi ternees avchina geed tarhi ni ajildgui um bilee, chi bol yag nad shig zuiltei uchiraad baiga um baina. bi 24.000.000 r xoxirood l odoo shuud zogsooson saihan baina. amjilt xusie!

  64. qaz says:

    chinii etseg eh geeed bgaa humuus chamaig baga baihad yagaad daguulaad hun amitantai suuj boloogui ym be.zugeer l chamaig ooriin amidraldaa gai bolno geed emee ovoo deer chin uldeegeed oor oorsdiin jargalaa hooson bn sh dee. chamaig joohon bhad aav eejiigee huleej betgereh ailiin huuhduud aav eejteigee yvj bhad ataarhaj emee ovoo 2iig chin nas barahad ted chinii derged baij ted chinii surgaltiin tolbort tus nemer bolooguig chi ooroo uuchilj bgaa bol tedend parazitluulj amidar.chamaig ovdood hevtehed bugd l zaigaa ergeed avna.ter ued chinii hajuud genet garj irsen ah duu aav eej chin bhuu esvel hani ur huuhed 2 chin bhuu gedgiig boddoo.ted tusladag bsan bol achiig ni hariulj bn gej bodohson.unendee naad niitlelees tiim ym eroosoo bgui bn.

  65. Anonymous says:

    хХх-ийн бичсэнээр нээрээ өөрсдөөс нь мөнгө нэхээд байгаач. гоё санаа байна.

  66. utgagui says:

    Zvgeer dotor bodogdoj bgaa zvilsee neg odor heleed tawichih yadagiin. Ta nar yur ni minii amidrald ymar huwi nemer oruulsiin be gd… Neg sain uurlachihad dahij irehgui ee. Yur ni nyluunaas shuluun ni deer. Sain hvmvvs bol oilgono muu hvmvvs bol holdono. Zaluu mini odoo chin zah zeeliin niigem. Ah dvvgiin barildlaga edr chin ongorson veiinh. Chi bol aaw eejiinhee hvvhdvvdees ondoo. Chamaig bagad chin orhiod oorsdiin amidralaa bodson hvmvvs. Tedniig ooriinh hajuud osgoson hvvhdvvd ni harna biz.

  67. ee says:

    Chi uuruu tuushtai bai l daa. Humuusees sanaa zovj mungu uguud baih hereggui. Ajil deer chini yavad ochvol chadahgui gej heleed l yavuulal daa. Henees sanaa zovdgiin. Ajliihanaasaa sanaa zovoh hereggui sh dee. Ted nar ch gesen uursduu gertee asuudaltai l baigaa sh dee. Oilgoj l taaraa sh dee. Eregtei humuus ingeed aimar nerelhuu uur humuusees sanaa zovood geed ingeed yumiig hundruuldeg baihgui yu. AJil deer chini irvel zad zagnaad dahij bitgii ajil deer irj mungu neh gej heleed yavuulahgu yu

  68. Элэг нэгт байна says:

    чи сайн эхнэр сайн хадмуудтай юм байна ,
    Наад даварсан нөхдүүдээ юм бүү хялайлга эцэст нь чи ч тэд нарч бүгд доошоо орно, тэгээд эхнэрийн чинь тал залхаж бөөн хэрүүл болно.
    Хүнд ер нь амьдрал цалин орлогоо бүү хэлж бай.
    Дахиад юм гуйгаад ирэхээр дахиж надаас юм бүү нэхээд бай гэж хэл , хэрүүл уруул болж тангараг тасрах дээрээ тулаад хэрэггүй ээ.
    ӨӨрийн амьдрал гэр бүлээ л бод юун хүнд мөнгө өгөх.

  69. энэрэл says:

    Өгөхөө болиод өөдөөс нь адилхан зовлон тоочоод бай. Ер нь манайхан ийм зантай. Нэг нь гайгүй явбал тэрийгээ чангааж зулгааж байдаг. Тэгээд дээш гаргадаггүй. Чи хөдөлмөрөөрөө олсон хэдэн төгрөгөө өөрийн амьдралдаа л зориулах ёстой болохоос энд тэндхийн насанд хүрсэн арчаагүй залхуу юмнуудыг тэжээх гэж ажил хийж байгаа биш. Сугалаанд мөнгө хожоод мөнгөө яахаа мэдэхгүй байгаа хүн биш биз дээ. Зүгээр л өгөхөө байчих. Тэгээд л болоо. Би өр ширтэй байна миний өрийг төлөлц мөнгө өг гээд буцаагаад нэхээд бай.

  70. Tuya says:

    Сайн уу. Чи сайхан сэтгэлтэй залуу юм. Гэхдээ чи өөрийгөө, гэр бүлээ эхэнд тавьдаггүй хүн байна. Бас хүмүүсээс айж, хэл амны бай болохоос эмээж явдаг хүн байна. Яахав ажил дээр нэг ирээд явна биз, чамайг өгөхгүй байхад тэд нар дахин дахин ирэхгүй шүүдээ. Ажил дээр чинь очоод чамайг тамлаж байгаа хүмүүс энэ чигээрээ байвал насан туршид чинь хүзүүнээс чинь зүүгдээд байна даа. Чи өөрөө шиидэмгий байж, одоо чадахгүй гэдгээ уурлаж бухимдалгүй зүгээр л хэлээд орхилдоо. Бас дахин дахин нэхээд байвал зүгээр л тайван бай бас боломжгүй гэдгээ хэл. Тэд нар урьд нь чамгүйгээр болоод байсан одоо болох байлгүй дээ. Амьдраад л байгаа биздээ. Чамайг өвдөж зовоод ядрах цагт чиний хань хажууд чинь чамайг асраад сувилна уу гэхээс тэр орхиод явсан аав, ээж чинь ирж чамайг асрахгүй байхда… Тэр үед чи ажил хийж чадахгүй учраас чам дээр ирэх шаардлага байхгүй болно. Хэдэн жаахан олсон юмаа чамайг хайрладдаггүй хүмүүст өгч хэрэгтэй хэрэггүй юманд үрүүлж байснаас бага багаар хурааж, настай болсон хойно ханьтайгаа цуг тайван хэрэглээд сууж байвал хэрэг болох байхдаа. Хүн байнга залуу байдаггүй, ядрана, өвдөнө, хөгширнө тэр үед ажил хийх эрч хүчгүй болно. Хураасан мөнгө байна уу тэгэхэд. Өөрийн муу аав, ээж, хамаатан саднаас, сайн хадам ээж, хань илүү байдаг юмдаа.  Яагаад гэвэл танай хадмын талын хүмүүс чамайг хүндэлж хүн ёсоор харьцаж байна. Чамайг хайрлахгүй, гэр бүлийн тань хүнийг хүндлэхгүй байгаа тэр хүмүүсээс юундаа айгаад байгааг би сайн мэдэхгүй юм. Тиймээ чиний биеийг төрүүлж өгсөн болохоос чиний ухааныг,  чамайг хайрлаж халамжилж өсгөж чадаагүй тэр хүмүүсээс чи одоо болтол хайр халамж, дулаан сайхан үгс хүсдэг болохоор туслаад байгаа байх. Гэхдээ тэд нар хэзээ ч чиний хүсэж байгаа зүйлийг чамд өгнө гэдэгт эргэлзэж байна. Тэд нар өөрчлөгдөхгүй байх гэж би бодож байна. Тэгэхээр чи өөрөөсөө эхлэх хэрэгтэй дээ. Эхнэр хүүхдээ бодох хэрэгтэй дээ. Хүний хань болсон хойно эхнэр чинь дуугай л байгаа байх, гэхдээ эмэгтэй хүн удаан тэсэхгүй нэг өдөр дэлбэ үсрэнэ шүү.  Сайхан ханиа бага багаар өдөр болгон гомдоож байгаагаа ухаарч залуу минь. 

  71. Agaa says:

    Haa saigui l iim neg hunii umnuus amidarch baigaa yum shig parazituud duuren boljdee, uursdiiguu bolgood sain saihni tuluu zutgeed yvj bga zaluuchuudiin hulund n chudur bolj amidrahaasaa icheesei ted…

  72. Anonymous says:

    Manai hadmuud yag iim shd. Iimerhuu humuus avah tusmaa nehej davardag yum bna lee. Barag uursdund n mungu bhad l nuhriig mungutei baina geed medchihvel hudlaa shaltag zohioj bgad l mungu salgachihdagiin. Tegeed l bid 2iin dund buun heruul. Nuhur bolohoor etseg ehiinhee achiig hariulj bna geed l. Gehdee neg yalgaatai n nuhriig uursduu usgusun l duu.

  73. Anonymous says:

    XXX iin heldegeer uuduus n zeelee tuluh gesiin mungu zeelehgui yu geed asuugaad bai. Suuldee zalhaad arai gaigui bolno bh. Iimerhuu yumnuudad oligtoi ajil olj uguud ch hiij chadahgui biz

  74. Masha says:

    Uguhuu boliod uuriiguu l bodohgui yu daa. Ted nar ch gesen zaluudaa chamaig bodoogui uursdiiguu l bodoj unchruulchiheed odoo bolohoor ichihgui tiim zan gargadag yostoi teneg ulsuud bna. Chinii etseg eh ch gelee chinii tuluu yu hiisiin. Sanaa zovoh heregguie8 tuslahaa bolichih, chamaig humuus oilgono

  75. dfasdfada says:

    yadargaatai ger bul ve… chi ch gej yasan xuuxen shig nuxur ve… chi uuruu ingej boddog baij, yaax gej uruvduj xairladag gej bicheed bnaa… chi ingej boddog bol boddog shigee uildex xeregtei shuu dee… er xun chine tiim baidag yum.

  76. xXx says:

    aa tiin bas torson etseg ehee hayah n ch haashaa ym.. zgr ted nart mongo ogoh bish ajild orhod n tusla, mongo olhd n tusla tgd l boloo.. hund hze ch zgr mongo ogch boldggui ym shde..!!

  77. xXx says:

    davarlaa shd.. bitgii og oorsdoo mongo olj surag..
    aa bas neg ym sanuulj helhd udaan uulzaagui hun chin zalgaval orsoj mongo zeel gjugan shd.. odoo tghr chamruu zalgahaar n omnoos n shuud tanid zeelchih mongo bhgui biz gj bai.. tghr bantaad oor ym yarina..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.