Уучлаарай, Би ХДХВ-тэй

“Өглөө сэрээд л өнөөдөр яана даа гэж бодогдох юм. Цэцэг дэлбээлэх шиг өсч байгаа хоёр охин минь аав ээж хоёрыгоо ХДХВийн халдвартай гэдгийг мэдэхгүй болохоор эрхлэх гэж, үнсүүлэх гэж үргэлж л тэмүүлнэ. Гэтэл аав ээж хоёр нь амандаа байгаа чихрээ хуваагаад охиддоо өгөх ч эрхгүй амьдарч байгаа шүү дээ” гэж хэлсэн хүн бол энгийн л нэг гэр хороололд амьдардаг айлын өрхийн тэргүүн. Энэ гэр бүлийг гаднаас нь харсан хэн ч өрөвдөхгүй. Учир нь тэд айлын дайтай л сайхан айл.

Гэвч гэрийн эздийн сэтгэл үргэлж л хориотой бүсэд оршдог. Учир нь тэр хүн таньд аюул учруулахгүйн тулд, таныг эрүүл энх сайхан амьдраасай гэж хүссэн дээ л сэтгэл, үйл хөдлөлөө “хорион”-нд байлгаж байна. Бид толгой, шүд, гэдэс, гар хөл гээд аль нэгэн эрхтэнээ өвдөхөд хэний ч өмнө гараараа дарж, атгаж эм хэрэглэхээсээ өмнө ойр орчныхоо хүмүүст өвчнөө шууд л хэлдэг. Харин бэлэг эрхтэн орчмоор хатгуулан өвдвөл олон нийтийн газар шүд зуун гүрийгээд өнгөрөхөөс өөр аргаггүй. Тэр хүн бэлгийн замын ямар нэгэн өвчин авсандаа өөрийгөө сэтгэл санаагаар маш их шийтгэж байдаг.

Ажилд орох ч эрхгүй, хэн нэгэнтэй гар бариад инээмсэглээд хундагатай дарсаа хуваагаад уух ч эрхгүй. Нэг үгээр хэлбэл эрхээ өөрсдөө хаачихсан хүмүүс. Энэ хүмүүсийн амьд явах тухайд бодохоосоо өмнө өөрийнхөө тухай бодлоо. Би ХДХВ халдвар авахгүй байхын тулд яах ёстой вэ гэж. Мэдээж зүү тариур, бэлгэвч гэх мэт хамгаалах, сэрэмжлэх зүйлүүдийг мэднэ. Тэгэхээр миний ХДХВ-ийн талаарх мэдлэг овоо юм. Харин мэдлэгээ амьдрал дээрээ хэр хэрэгжүүлж чаддаг вэ гэх асуулт гарч ирж байна. Зарим хүмүүс эм зүйн чиглэлээр дөрвөн жил сурч мэдлэг, боловсрол эзэмшиж авчихаад хүнс, барааны лангуун дээр сууж л байна.

Энэ жишээ бол мэдлэгээ хэрэгжүүлж чадахгүй байгаагийн шалтгаан. Үүний адил би ХДХВ-ийн мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлж чадахгүйгээс ямар нэгэн алдаа хийчих вий гэсэн болгоомжлол төрөв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд яах ёстой билээ. “Зөв хүний явдал бусдын нүднээс далд ч зөв л байдаг” гэсэн үг байдаг. Тэгвэл би “зөв” л байх ёстой. Ерөөсөө л зөв байх нь буруу бүхнээс урьдчилан сэргийлэх хамгийн том хамгаалалт юм. Өнөөдөр олон улсын баримжаалсан судалгаагаар Монголд ХДХВ-ийн вирус тээгч 760 хүн байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ нь нийт хүн амын тоонд хувааж үзвэл 368 хүний нэг нь ХДХВ-ийн вирус тээгч гэсэн үг.

Өглөө оройд автобусаар зорчдог нэг иргэн хоёр хоногт 400 орчим хүнтэй зөрөлддөг. Ингээд бодохоор бид хоёр хоногт нэг вирус тээгчтэй таардаг гэсэн үг. Гэхдээ энэ бол айх шалтгаан биш. Мөн чанартаа бид ХДХВ-ийн вирус тээгчээс айх, болгоомжлох шалтгаан байхгүй. Тэр хүмүүс биедээ тээгч нянгаа гадагш тархахаас үргэлж болгоомжилж явдаг. Бид вирус тусахаас сэргийлж амьдардаг. Гал ус шиг гэнэтийн аюул дагуулдаг энэ өвчнөөс иргэнээ хэрхэн хамгаалах уу, халдварт өртсөн иргэдийн эрх ашиг, ирээдүйн эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ гэдэг асуудалд УИХ болон Засгийн газар, ЭМЯ зэрэг байгууллагууд яаж анхаарал тавьж байна гэдгийг судалж үзлээ.

2000 онд НҮБ-аас Мянганы хөгжлийн зорилт ДОХтой тэмцэх тусгай чуулган зохион байгуулсан. Энэ хүрээнд 1981-2000 онд дэлхий дахинд тархсан ХДХВийн асуудлыг авч 2015 он хүртэл шинэ зорилт тавьсан. Үүнд ХДХВийн шинэ халдварын гаралтыг одоогийн байгаа төвшнийг тогтоон барьж, 15-24 насны залуусын дунд гарч байгаа ХДХВ-ийн халдварыг 50 хувь бууруулахыг гол зорилгоо гэж үзсэн. НҮБ-ын тавьсан энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд гишүүн орнууд нь юу хийх тухай үүрэг авчээ. Тухайлбал, манай улс ХДХВээс урьдчилан сэргийлж, тархалтыг хязгаарлах, бага тархалттай гэж байгаа статусаа хамгаалахын төлөө тэмцэнэ гэж тусгасан.

Тиймээс “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилт үндэсний хөгжлийн цогц бодлого” гэсэн хөтөлбөрийг 2008 онд УИХ-ын 12 дугаар тогтоолоор баталсан юм байна. ХДХВ-ийн асуудал манай улсад хөндөгдөж эхлэх үед буюу 1987 онд ХДХВийн вирустэй тэмцэх тухай ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлиг гарч байсан. 1993 онд бие даасан хууль гаргасан. 2004 онд хуулиа ахин шинэчилсэн аж. Тухайн үед ХДХВ-ийн вирус тээгч тав байсан өнөөдөр 115 хүрчихээд байна. Тиймээс найман жилийн өмнө баталсан хуулийг өнөөдөр ахин шинэчлэхээр болчихоод байгаа ажээ.

Тиймээс ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд энэхүү хуулиа УИХ-д өргөн барьж нэмж оруулах заалтуудыг тусгажээ. Үүнд ХДХВтэй тэмцэх үйл ажиллагааг төрийн бодлогын хэмжээнд зохицуулдаг үндэсний хороотой болох, ЭМЯ энэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон Төрийн бус байгууллагуудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллах ХДХВийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн бусад өвчнөөс шалтгаалж хөдөлмөрийн чадваргүй болсон хүмүүсийн адил группт оруулах, ХДХВ-тэй өвчтөнтэй тулж ажилладаг эмнэлгийн ажилчдыг хамгаалж, хөдөлмөрийн нөхцөлийг хангаж өгөх, ХДХВ-ээс өөрийгөө болон бусдыг хамгаалах үүргийг аж ахуй нэгж байгууллагууд хариуцаж өгөх, нууцлалтай байх.

Энэ дундаас сүүлийн заалтыг тодруулбал ХДХВийн халдварыг үнэн зөвөөр нь мэдээлэх. Гэхдээ тухайн вирус тээгчийн эрхийг хүндлэх үүднээс овог нэр, ажил, сургуулийн болон байнга оршин суугаа хаяг, онцлог тэмдэг зэргийг нууцлах ёстой юм байна. Энэ өвчнийг тодорхой хүрээнд хууль гаргаж барих зайлшгүй шаардлагатай гэж олон улс үздэг ажээ. Тэр ч утгаар нь Манай улсад халдварт болон бусад өвчнүүд дотроос цорын ганц бие даасан хуультай өвчин нь ХДХВ буюу ДОХ юм. Мөн ХДХВээс бид яагаад айдаг болов гэсэн асуулт гарч ирлээ.

Өнөөдөр манай улсад 469 хэвлэл мэдээллийн байгууллага ажилладаг. Үүнээс өдөр тутмын болон долоо хоног тутмын 126 сонин хэвлэгдэн гардаг юм байна. Нэг үгээр хэлбэл долоо хоногт 2,9 сая сонин иргэдийн гар дээр очиж байна гэсэн үг. Мөн орон нутгийн болон кабелийн телевизүүдийг оруулаад 92 телевиз, 72 радио үзэгч сонсогчдод мэдээ мэдээллийг хүргэж байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай оронд хэвлэл мэдээллийн хэрэгслийн дээрх тоон үзүүлэлт өндөр гэдэг нь тодорхой.

Тэр ч утгаараа манай улсад илэрсэн анхны ХДХВ-ийн вирус тээгчийг буруутгасан мэдээ, мэдээлэл, нийтлэл олноороо гарч байсан нь хүмүүсийн сэтгэлд айдас төрүүлэх анхны баримт болсон. Хэн ч, хэзээ ч, хаана ч ХДХВ буюу ДОХын вирус тээгч болохыг хүсэхгүй. Ямар ч буруу үйл санаандгүйгээр бий болчихсон байдаг. Тиймээс бидний дунд байгаа ХДХВ тээгчдийг буруутгахаасаа өмнө уучлах, өмөөрөх, хамгаалах, эмчлэх, эрүүлжүүлэх талаас нь хандмаар санагдах юм. Ийм л хүнлэг сэтгэлтэй байх юм бол “Уучлаарай, би ХДХВтэй” гэж хэн нэгэн таньд хэлж таныг гэнэтийн эрсдлээс хамгаалах болно.

Бидний дунд буй ХДХВ тээгчийн 30 хувь нь сайн дураараа эмнэлэгт хандсан, Нөгөө 30 хувь нь ямар нэгэн өөр эмнэлгээс тусламж үйлчилгээ авахаар хандаад үзлэгийн явц дунд вирусын шинж тэмдэгтэйгээ мэдсэн. Үлдсэн 40 хувь нь халдвартай хүний мөрөөр судалгаа хийж, тэр хүнтэй хавьтсан хүмүүсийг судлах явцад илэрсэн байдаг. Үүнээс харахад бид ХДХВ тээгчийг буруутгах биш өөрсдөө сайн дураараа эмнэлэгт хандаж үзлэг хийлгэж шинжилгээнд хамрагдаж эрүүл мэндээ хамгаалъя.

В.Нэргүй
Эх сурвалж: “Үнэн.мн”

17 Comments

  1. Anonymous says:

    ХДХВ гэдэг нь ДОХ гэдэг өвчнийг үүсгэгчийг хэлээд байгаа юм. Халдварт өвчин учраас ямар нэгэн үүсгэгч вирус юм уу, нянгаар халдах ёстой.Энэ тохиолдолд вирус байдаг бөгөөд түүнийг Хүний Дархлал Хомсдлын Вирус гэж нэрлэж байгаа юм. Вирусээр халдварлагдсан үедээ хүн эрүүл хүн шиг л байна. Харин ХДХВ-ын үйлчлэлээр олон жилийн дараа
    биеийн дархлааны систем буурч олон олон өвчний шинж тэмдэгүүд илрэхийг ДОХ гээд байгаа юмаа. Жиш: Элэгний В типийн вирусээр халдвар авсан хүн олон жилийн дараа элэгний хатуурал буюу элэгний цирроз болдогтой адил л гэсэн үг дээ.

  2. hutsaaaaaaaaaaaaaaaaa huts says:

    zail tsaaashaa sdak chin bi 12 toi tegeed yu gj ene site-d togtmol ordiin,ugaaasaa manai angiihan bugdeeree ordog ta nar yuuch hiij chadahguieee xaxa

  3. ariuk says:

    Enrelee DOH GEJ SEX HIIHDEE BELGEVCH HERGEL HUNII TSUSTAI BUU HOLILD MANSUURUULAH BODIS BUU HERGEL GOMO SEX YUMUU LESBY BUU HII HIIVEL AYULGUI BADLAA SAIN SAHI TANIHGUI HUNTEI TASARTLAA BUU UU GESEN UG INGEJ CHADAL CHI ENE DOHTOI TANILTSAHGUI ONGORCH BOLNO ESERGEEREE BOL SHUUD L SAIN UU DOHOO BOLNO. OILGOLT AVSAN UU AVSAN BOL AHAA THANKS GECHIHEEREI

  4. Mongol busgui says:

    HUNII DARHLAL HOMSDLIN VIRUS GEJ BAIGAAN ENERELE

  5. Anonymous says:

    enerelee  shinjelgee  uguurei,  medleggui hund amarhan tusdag genelee shuu , avsnaa medehgui hund taraagaad yvaad bval yana  hehe togolsima uchlarai

  6. Anonymous says:

    rose shinjelgee ugsun chin tustsan bval yana  

  7. EE TENEG ENEREL EE says:
  8. zzz says:

    darhlaliin oldmol hosdol shdee. 2laa yag adilhan neg uvchniig heleed bgaan

  9. энэрэл says:

    Тэгвэл ДОХ гэдэг нь бас өөр өвчин үү. Нэр нь солигдсон юмуу. Би хүүхэд биш л дээ.

  10. rose says:

    ghde niter ni shnjilgee avah ayn ornuuluul ydiin ghdee shinjilgee ogno ghees aigaad bdiimaa

  11. mm says:

    ENE ovchiniig sanaataigaar taraasan toxuoldold gemt xereg shuude

  12. burhan says:

    zarim neg n sanaatai taraagaad yabj bgaa bh daa yaanaa lam boloh uu

  13. JOKer says:

    ter enerel gex met mash olon xvvxedxxd ordog bxoo. ene site irgenii vnemlex rd-r oruuldag bolwol taarna

  14. ddd says:

    ГОМО нар ийм өвчин ихтэй ГОМОгоос хол бай

  15. t says:

    hunii darhlal homsdliin virus gej bgaan 

  16. busgui says:

    Yeee burhan min Enerel heden nastai ve?? Yu asugad bnaaa?? 

  17. энэрэл says:

    ХДХВ гэж бэлгийн замын халдварт өвчин гэж товчолж байгаа юмуу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.